Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 94

 

                                   2020/ШЦТ/94

                   М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч: Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  М овогт Тийн Бд холбогдох эрүүгийн 1927002310343 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: М Улсын иргэн, 1965 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ойн техникч мэргэжилтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх суманд гутлын цех ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4-р баг, ..................... тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1994 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Тийн Б/РД:АМ..................../

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 22-ны орой Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу баг, Уужийн ам гэх газарт өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эхнэр болох хохирогч П.Тийг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь доод уруулд шарх, зүүн гарт цус хуралт бүхий хөнгөн хохирол хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          *Шүүгдэгч Т.Бгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би П.Ттэй гэр бүл болоод 33 жил болж байна. Манайд хэрүүл байдаггүй байсан. 2019 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын шоронгоос суллагдсан нэг хүн байсан. Нутгийн хүүхэд болохоор нь ахын дүү хулгай хийж явахаар ах эгч хоёртойгоо гутал хийгээд сурчих, одоо хулгай хийхээ боль гэж хэлсэн. Гэр орон байхгүй бол ах нь гэр орон бариад өгсөн ч яахав гэж хэлсэн. Би тэр хүнд ах нь чамайг өөд  нь татаад ажилд сургаад өгье гэж хэлсэн. Манай гэрт тэр хүн байдаг байсан. 2019 оны 04 дүгээр сард Хархорин сум орж гутал хийхээр ганцаараа явахаар болоод эхнэртээ охиныхоо машиныг 6.000.000 төгрөгөөр авч өгсөн. Тэгээд манай эхнэр намайг байхгүй хойгуур тэр хүнтэйгээ ханилаад Архангай аймгийн Эрдэнэбулган сум явсан байсан. Тэр хүн нь хэрэг хийсэн байсан юм байна лээ, шүүхээс тэр хүнийг дуудаад Архангай аймагт ирсэн байсан. Би барилга дээр ажиллаж байгаад нуруу өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Намайг эмнэлэгт хэвтсэн чинь эхнэр ирсэн. Би эхнэрийг ирэхээр нь юм хэлээгүй, хэрүүл болох байх гэж бодсон. Н мотоцикль хулгай хийгээд цагдаа дээр байцаагдаж байсан. Тэгээд эхнэр батлан даалтад Нгаа гаргаж авсан байсан. Би хоёулаа ламд үзүүлье гэсэн чинь эхнэр би үзүүлчихье гэж хэлсэн. Нэг өдөр эхнэр савтай шар өнгөтэй зүйл гаргаж өгсөн, уухад архи байсан. Амсаад хоёулаа уух юм уу гэсэн чинь чи бүгдийг нь уу гэж хэлсэн. Би уугаад тасраад унасан чинь цагдаа дуудаад өгсөн байсан. Намайг гэртээ агсам тавьсан гээд 10 хоног баривчилсан. Тэр хойгуур Н нь гэр орон хамаг юм аваад явсан байсан. Би сураглаад Архангай аймагт ирсэн чинь 4-р цэцэрлэгт манай ач явж байгаа гэсэн. Хаягаар яваад очсон чинь Нгийнх гээд айл болчихсон байсан. Би Тд чи 1961 оны хүн наадах чинь 1993 оны хүүхэд, охиноос чинь дүү гэж хэлсэн. Би чамаас ичиж байна гэж хэлсэн. Тэгээд Төвшрүүлэх сум явсан байсан, Н гэх залуу нь урд айлынхаа мотоциклийг хулгай хийгээд Архангай аймагт ирсэн байсан. Тэгээд хүүхдүүдээ бодоод хоёулаа амьдаръя гэж хэлсэн. Архангай аймагт бид хоёр гутал хийж байгаа. Одоо эхнэртэйгээ хамт амьдарч байгаа. Одоо Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын газраас нэг өрөө гаргаж өгөөд 2-3 хүн гутал хийхийг зааж өгөөч гэсэн. Эхнэр бид хоёр цагаан идээ цуглуулаад манай ах дүү нараар орсон. Тэгсэн эхнэр танай дүү ус шиг айраг өглөө гэсэн. Би дүүгээсээ 60 литр айраг авсан. Би гуйлгачин гэж хэлээгүй, битгий дарлаад бай гээд тамхины хайрцаг шидсэн. Тэгээд буугаад гүйхээр нь урдуур нь ороод явуулахгүй гэсэн чинь хоёр талаар бултаад явсан. Тэгээд машиныхаа түлхүүрийг авъя гэж хэлээд ноцолдсон. Халааснаас нь түлхүүрээ авах гээд ноцолдоод мөргөсөн чинь цус гараад байна гэхээр нь цохиогүй шүү гээд ухарсан. Гарын хөхрөлт нь унадаг дугуй унаж байгаад унаад гараа хөхрүүлсэн. Намайг яагаад ингээд байдаг гэхээр Нтайгаа хамт байх гээд ингэдэг. Би нэг бол Нтайгаа суу, эсхүл хүүхдүүдийн доог бололгүй амьдаръя гэж хэлсэн. Бид хоёр одоо хамт амьдарч байгаа, захиалгаар гутал хийж байгаа...” гэх мэдүүлэг

           *Эрүүгийн 1927002310343 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогч П.Тийн өгсөн:

“...Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 18-р гудамж 04 тоотод нөхөр Тийн Б, 5 настай ач охин Ц.Ү, хүү 19 настай эрэгтэй Б.Мөнх-Эрдэнэ нарын хамт амьдардаг. Т.Б бид хоёр 1987 онд гэр бүл болсон. Т.Б бид хоёр дундаас 3 хүүхэд төрсөн. Т.Б бид хоёр гэр бүлийн баталгаатай. Манай нөхөр Т.Б 2000 оноос хойш архи ууж байна. 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө манай нөхөр Т.Б, 5 настай ач охин Ц.Ү нарын хамт Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн Хужирын голд нутаглаж байгаа Т.Уртнасан гэх айлд очсон. Нөхөр бид нар Т.Уртнасангийнд хонож маргааш нь буюу 2019 оны 09-р сарын 22-ны орой 20 цаг 30 минутын орчим Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн Хужирын голоос Өвөрхангай аймгийн Хархорин сум руу гарсан. Тэгээд би өөрийн эзэмшлийн 33-74 ӨВР улсын дугаартай машинаа жолоодож харин манай нөхөр машины арын суудалд суучихсан унтаж, манай ач охин Ц.Ү урд суудалд суучихсан Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн Хужирын голын Уужийн ам гэх газар явж байсан чинь манай нөхөр Т.Б сэрээд миний араас хайрцагтай тамхи, шүдэнз зэргийг шидээд чи муу машинаас бууж зайл пизда минь гэж хэлээд над руу цохих гээд дайраад байсан. Тэгээд би айсандаа машинаа зогсоож машины түлхүүрээ аваад ач охин Ц.Ү бид хоёр буусан. Тэгээд би Ц.Үг дагуулаад зугтаасан чинь миний араас Т.Б машинаас бууж ирээд чи муу гуйлагчин наад машины түлхүүр аваад ир гэж хэлээд миний араас хөөсөн. Тухайн үед би зугтаагаад урд байсан хоёр айлд ирсэн чинь тэр айлд насанд хүрсэн хүн байхгүй нэг 10 орчим насны эмэгтэй хүүхэд ганцаараа байсан. Тухайн үед би гэр тойроод зугтааж байсан чинь урд айлаас Ням-Осор эхнэртэйгээ хамт ирсэн. Тэгээд би Ням-Осор дээр гүйж очоод эгчдээ туслаарай Т.Б ах чинь намайг зодох гээд байна гэж хэлсэн чинь Т.Б миний араас гүйж ирээд миний цамцны заамнаас барьж аваад газар унагааж цээж хэсэгт дарсан тэр үед миний уруулаас цус гараад байхаар нь Т.Б чи боль миний уруулаас цус гараад байна гэж хэлсэн чинь Т.Б намайг тавьчихсан. Тэгээд би босч ач охин Ц.Үг аваад зугтаасан. Харин Т.Б Ням-Осортой үлдсэн. Тэгээд ач охин Ц.Ү бид хоёр голын захад очоод сууж байсан чинь Т.Б миний араас чи муу пизда машины түлхүүр аваад ир гээд хашигчаад байсан. Тэгээд би чимээ чагнаад байсан чинь Т.Б Ням-Осорын гадаа дуу нь гараад байсан. Тухайн үед би ач охин Ц.Үтэй хамт машин дээрээ ирж машинаа асаагаад Архангай аймгийн Хотонт сумын төвд орж төрсөн дүү П.Түмэн-Өлзийгийн гэрт хоносон. Маргааш нь Хархорин суманд ирж гэртээ орох гэсэн чинь айгаад цагдаагийн байгууллагад хандаж цагдаа дагуулж гэртээ орсон. Тэгээд цагдаа явсаны дараагаар Т.Б чи хаана хоноод ирж байгаа юм намайг хөдөө хаячихаад явчих юм гээд загнаад байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан.  Маргаан болох үед Т.Б намайг хөөж гүйгээд Ням-Осорын хажууд ирж заамдаж авахдаа миний уруулыг урчихсан мөн намайг газар унагаахдаа миний зүүн гарын булчингаас базаад хөх болгосон байсан. Өөр зодсон зүйл байхгүй.  2019 оны 09-р сарын 22-ны орой 21 цаг 00 минутын орчим намайг зодсон. Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн Хужирын голын адаг буюу Уужийн ам гэр газар нутаглаж байгаа Н.Ням-Осор гэх айлын гадаа зодсон. Миний уруулыг гараараа самардаж урсан мөн миний зүүн гарын булчингаас гараараа базаж хөхрүүлсэн.  2019 оны 02-р сарын 19-ний өдөр буюу цагаан сарын шинийн хоёрны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн Хужирын гол гэх газар нутаглаж байгаа Т.Х гэх айлд миний толгой руу нэг удаа цохьсон. Энэ маргааны талаар Т.Бгийн төрсөн дүү Т.Х мэднэ. Одоо миний толгой өвддөг. Миний сэтгэл санаа тавгүй байх юм. Би Т.Бд гомдолтой. Нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-11 дүгээр тал/

            *Яллагдагч Т.Бгийн өгсөн:

“...Би 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймаг Хотонт сумын Улаан чулуу багийн нутаг дэвсгэр Хужрын голын ууж гэх газар өөрийн эхнэр П.Т хамт явж байгаад бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд учир нь манай эхнэр өөр хүнтэй яваад байгаа тэр асуудлаас болоод миний уур хүрээд эхнэрийнхээ араас улаан шонхор тамхины хайрцагаар араас нь шидэж хэрүүл маргаан хийж айл руу гүйгээд яваад өгсөн тухайн үед хээр хоёулхнаа байсан тэр үед манай эхнэр ойрхон айл руу гүйгээд явсан гүйж явахад нь би зогсоох гээд урдуур хойгуур нь гүйгээд зогсоох гээд хүчрээгүй айлд очсон унаж явсан машиныхаа түлхүүрээ авах гээд бид хоёр ноцолдож байгаад бид хоёр мөргөлдсөн өөр зүйл болоогүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан би тийм их согтоогүй байсан. Тухайн өдөр эхнэр бид хоёр манай хамаатны айлд очиж айраг авсан тэгсэн чинь манай эхнэр танай ах дүү нарын чинь өгсөн айраг нь цэхр хярам байна гэсэн тэрний дагуу хэрүүл маргаан үүсэх болсон. Би янз бүрийн юмаар цохиж зодоогүй хэрүүл маргаан хийж байгаад бид хоорондоо мөргөлдсөн үүнээс болж манай эхнэрийн уруул хэсэг хэгзэрсэн байсан. Хэрэлдэж маргалдахгүй байна гэж юу байх вэ хэрэлдэж маргалдаж байсан гэхдээ тийм сүртэй хэрэлдэж маргалддаг асуудал байхгүй ер нь бол архи ууснаас л болж хэрүүл маргаан гардаг би жаахан архи уусан үедээ урдаас нь янз бүрийн юм ярьдаг тэгээд л хэрүүл маргаан гардаг. Би өөрийн эхнэр П.Тийг улаан шонхор тамхины хоосон хайрцагаар араас нь шидэж хэрүүл маргаан хийж машиныхаа түлхүүрээ булаацалдаж байгаад би д хоёр хоорондоо мөргөлдсөн тэрнээс болж манай эхнэрийн уруул хэсэг нь хэгзэрсэн байсан Өөр гэмтэл бэртэл учиртал цохиж зодоогүй манай эхнэр өөр хүнтэй яваад садар самуун явдлаас болоод хэрүүл маргаан үүссэн. Миний амьдралыг тарааж байгаа хүн манай эхнэртэй хамт явалдаад байгаа хулгайч Н гэдэг хүн байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-54 дүгээр тал/

*Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн“...Д.Тийн биед доод уруулд шарх, зүүн гарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-с дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар болон гоо сайханд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 09 дүгээр сарын 22-ны орой Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу баг, Уужийн ам гэх газар хохирогч П.Т нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Т.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Тд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч П.Тийн”...2019 оны 09-р сарын 22-ны орой 20 цаг 30 минутын орчим Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн Хужирын голоос Өвөрхангай аймгийн Хархорин сум руу гарсан. Тэгээд би өөрийн эзэмшлийн 33-74 ӨВР улсын дугаартай машинаа жолоодож харин манай нөхөр машины арын суудалд суучихсан унтаж, манай ач охин Ц.Ү урд суудалд суучихсан Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн Хужирын голын Уужийн ам гэх газар явж байсан чинь манай нөхөр Т.Б сэрээд миний араас хайрцагтай тамхи, шүдэнз зэргийг шидээд цохих гээд дайраад байсан. Тэгээд би айсандаа машинаа зогсоож машины түлхүүрээ аваад ач охин Ц.Ү бид хоёр буусан. Тэгээд би Ц.Үг дагуулаад зугтаасан чинь миний араас Т.Б машинаас бууж ирээд чи муу гуйлагчин наад машины түлхүүр аваад ир гэж хэлээд миний араас хөөсөн. Тухайн үед би зугтаагаад урд байсан хоёр айлд ирсэн чинь тэр айлд насанд хүрсэн хүн байхгүй нэг 10 орчим насны эмэгтэй хүүхэд ганцаараа байсан. Тухайн үед би гэр тойроод зугтааж байсан чинь урд айлаас Ням-Осор эхнэртэйгээ хамт ирсэн. Тэгээд би Ням-Осор дээр гүйж очоод эгчдээ туслаарай Т.Б ах чинь намайг зодох гээд байна гэж хэлсэн чинь Т.Б миний араас гүйж ирээд миний цамцны заамнаас барьж аваад газар унагааж цээж хэсэгт дарсан тэр үед миний уруулаас цус гараад байхаар нь Т.Б чи боль миний уруулаас цус гараад байна гэж хэлсэн чинь Т.Б намайг тавьчихсан. Тэгээд би босч ач охин Ц.Үг аваад зугтаасан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Т.Бгийн мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Т.Бгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Тийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед доод уруулд шарх, зүүн гарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг мөн байна.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Т.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Тийг  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, бөгөөд шүүгдэгч Т.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр П.Тийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч П.Т нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Т.Бг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Т.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

М Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.  Шүүгдэгч М овогт Тийн Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Т.Бд оногдуулсан 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай.

            5. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ГАНДОЛГОР