| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0114/э |
| Дугаар | 119 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 119
2020/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Шүүгдэгч: С.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Ц овогт Сгийн Цад холбогдох эрүүгийн 2012000670105 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, ээж, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ................оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ц овогт Сгийн Ц/РД:АЖ................1/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Сгийн Ц нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт байрлах ТОСК-ын байрны урд талд байрлах хогийн савны хажуугаас Ж.Тын хувай пи смарт маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаад мэдсээр байж завшиж, 750.000/долоон зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012000670105 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ж.Тын өгсөн:
“...Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах 999 худалдааны төвд байрлах Юнителийн салбараас хөдөө орон нутаг руу авч явах ачаагаа ачаад ТОСК-д байх гэрээсээ очиж нөхрөө аваад буцаад хөдөлсөн. Тэгээд буцаад хөдлөөд ажилтан руугаа залгах гээд гар утсаа гаргаад залгах гэтэл миний гар утас байхгүй байсан. Би буцаж явсан газруудаараа хайж яваад олоогүй. Тэгээд ажилтай байсан учраас хөдөө сумд руу явсан. Би гар утсаа Архангай аймгийн Юнителийн салбараас 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 640.000 төгрөгөөр лизингээр авч байсан аваад удаагүй байсан. Миний гар утасны ард талын хоёр камерын нэгнийх нь шил хагарсан, шаргал өнгөтэй, хар өнгийн хавтастай гэртэй байсан хавтасных нь завсар би бичиг баримтуудаа хийж орхисон байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Намайг гар утсаа хаясан тухай надтай хамт явсан манай ажилтан Даариймаа, манай нөхөр Билэгсамбуу хоёр мэдэж байгаа. Миний гар утасны зах зээлийн үнэ одоо 850.000 төгрөгтэй байгаа би гар утсаа 800.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-37 дугаар тал/
*Гэрч Д.Цийн өгсөн:
“...Би 2019 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой хорооллын 3-12 тоотод байх танил айл Хандаагийн гэрт 19 цагийн үед орсон. Намайг ороход Хандаа гэртээ ширээн дээр хувай маркийн, дэлгэцийн шил нь гэмтэлтэй, шаргал өнгийн гар утас цэнэглэж байсан. Би Хандаагаас энэ хэний гар утас юм бэ гэж асуухад Хандаа би энэ гар утсыг Батномгон дэлгүүрийн үүдэн дээрээс олсон гэж хэлсэн. Би Хандаад энэ гар утаснаас чинь фэйсбүүк ороодхье гэж хэлээд фэйсбүүк орсон. Дараа нь би Хандаад энэ гар утсыг чинь би хэд хоног бариад өгье гэж хэлээд тухайн гар утсыг Хандаагаас гуйж аваад 20 гаран хоног ашигласан. Тэр өдрөөс хойш 11 сард байх А.Л манай гэрт ирсэн. А.Л гэрт ирээд өөрийнхөө самсунг эс-5 маркийн гар утсаараа миний барьж байсан шаргал өнгийн, хувэй маркийн гар утсыг сольж авъя гэж надаас гуйсан. Би тухайн үед Хандаа руу утсаар яриад энэ гар утсыг хүнтэй өөр гар утсаар солилоо шүү гэж хэлж зөвшөөрөл аваад А.Лтэй гар утсаа сольж барьсан. Бид нар нэг гудамжинд байдаг айлууд бие биенээ таньдаг хүмүүс. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Шаргал өнгийн, дэлгэц нь гэмтсэн, хувэй маркийн гар утас байсан. Одоо тэр гар утас А.Лд байгаа. Хандаа 95226031, 95844534 гэсэн дугааруудыг барьдаг. Намайг Хандаагаас гар утсыг нь гуйж авахад хажууд Хандаагийн ээж С гэх хүн л байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-43 дугаар тал/,
*Гэрч М.Дгийн өгсөн:
“...Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ТОСК-ийн байрны гадна талаас Ж.Төгсцэцэг эрхлэгчийн машинд суусан. Тэгээд бид нар манай нэг ажилтныг авахаар Ж.Төгсцэцэг эрхлэгч гар утсаа гаргаад залгах гэтэл гар утсаа олоогүй. Тэгээд бид нар Ж.Төгсцэцэг эрхлэгчийн явсан газруудаар буцаж хайж яваад олоогүй. Ж.Төгсцэцэг эрхлэгчийн гар утас байсан. Юнителийн салбараас 2019 оны 11 сард худалдаж авч байсан санаж байна. Гадна талын гэр нь шаргал хавтсан гэртэй, дэлгэцийн наалт нь цуурсан, ард талын камерын шил нь цуурсан байдалтай байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-46 дугаар тал/
*Гэрч Д.Сгийн өгсөн:
“...Би 2019 оны 10 дугаар сарын хэдний өдрийг нь сайн санахгүй байна аравдаар байх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 3-12 тоотод гэртээ байхад манай охин С.Ц 17 цагийн үед гаднаас орж ирээд ээжээ би нэг гар утас олсон гэж хэлсэн. Манай охин тэр олсон гар утсаа цэнэглээд байж байтал гаднаас Д.Ц гээд манай гудамжны багш эмэгтэй орж ирээд манай охины олсон утсыг фэйсбүүк ороод өгье гэж манай охиноос гуйсан. Манай охин тэг тэг гээд өгсөн. Тэр өдрөөс хойш Д.Ц нь манай охины олсон гар утсыг буцааж өгөөгүй. Шаргал өнгийн, нимгэн, том гар утас байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 50-52 дугаар тал/
*Гэрч А.Лийн өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын хэдний өдөр өдөр байсныг нь би сайн санахгүй байна Архангай Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн газрын үүдэнд 12 цагийн үед Дамбаагийн эхнэр Д.Цтай таарсан. Тэгээд уулзаад байж байтал Д.Ц гартаа хувэй маркийн гар утас барьсан байхаар нь би Д.Цийг хоёулаа гар утсаа солих уу гэж асуухад Д.Ц миний барьж байсан гар утсыг үзээд тэгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гар утсаа сольж барьсан. Тэр өдрөөс хойш 2020 оны 02 дугаар сард цагдаагаас яриад миний Д.Цтай сольж авсан утсыг гээгдэл гар утас болохыг хэлээд ирж мэдүүлэг өг гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн газар очсон. Хувэй маркийн, шаргал өнгөтэй, дэлгэц нь цуурсан гар утас авсан. Би өөрийнхөө барьж байсан самсунг жи-7 маркийн гар утсаар сольж авсан. Би тухайн үед Д.Цаас авсан гар утсыг гээгдэл гар утас гэж огт мэдээгүй, Д.Ц надад энэ тухай яриагүй. Одоо надад байгаа, би ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-55 дугаар тал/
*Яллагдагч С.Цын өгсөн:
“...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-55 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 368 дугаартай: “...Huawei P smart маркийн утасны үнэ 2019 оны 10 дугаар сарын байдлаар 750.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 58 дугаар тал/
*Хохирогч, яллагдагч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 82, 83 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 75 дугаар тал/ зэрэг болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт байрлах ТОСК-ын байрны урд талд байрлах хогийн савны хажуугаас Ж.Тын хувай пи смарт маркийн гар утсыг бусдын эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж 750.000/долоон зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Ц үйлдсэн болох нь хохирогч Ж.Тын”...Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах 999 худалдааны төвд байрлах Юнителийн салбараас хөдөө орон нутаг руу авч явах ачаагаа ачаад ТОСК-д байх гэрээсээ очиж нөхрөө аваад буцаад хөдөлсөн. Тэгээд буцаад хөдлөөд ажилтан руугаа залгах гээд гар утсаа гаргаад залгах гэтэл миний гар утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Цийн”...Дараа нь би Хандаад энэ гар утсыг чинь би хэд хоног бариад өгье гэж хэлээд тухайн гар утсыг Хандаагаас гуйж аваад 20 гаран хоног ашигласан...” гэх мэдүүлэг, гэрч М.Дгийн”...Тэгээд бид нар манай нэг ажилтныг авахаар Ж.Төгсцэцэг эрхлэгч гар утсаа гаргаад залгах гэтэл гар утсаа олоогүй. Тэгээд бид нар Ж.Төгсцэцэг эрхлэгчийн явсан газруудаар буцаж хайж яваад олоогүй. Ж. эрхгчийн гар утас байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Сгийн”...Би 2019 оны 10 дугаар сарын хэдний өдрийг нь сайн санахгүй байна аравдаар байх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 3-12 тоотод гэртээ байхад манай охин С.Ц 17 цагийн үед гаднаас орж ирээд ээжээ би нэг гар утас олсон гэж хэлсэн. Манай охин тэр олсон гар утсаа цэнэглээд байж байтал гаднаас Д.Ц гээд манай гудамжны багш эмэгтэй орж ирээд манай охины олсон утсыг фэйсбүүк ороод өгье гэж манай охиноос гуйсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Лийн”...Тэгээд уулзаад байж байтал Д.Ц гартаа хувэй маркийн гар утас барьсан байхаар нь би Д.Цийг хоёулаа гар утсаа солих уу гэж асуухад Д.Ц миний барьж байсан гар утсыг үзээд тэгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гар утсаа сольж барьсан. Тэр өдрөөс хойш 2020 оны 02 дугаар сард цагдаагаас яриад миний Д.Цтай сольж авсан утсыг гээгдэл гар утас болохыг хэлээд ирж мэдүүлэг өг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 368 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Цын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээж байж завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Ц нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Ж.Т нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч С.Цыг гар утас бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээж байж завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.Т нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч С.Ц нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Сгийн Цыг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР