Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 129

 

                                   2020/ШЦТ/129

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгч: Д.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Дын Өад холбогдох эрүүгийн 2012000400119 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, .............. оршин суух хаягтай, урьд нь 1999 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 202 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Архангай аймгийн сум дундын шүүхийн эрүүгийн шүүхээс 1986 оны эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар, 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, М овогт Дын Ө/РД:АЮ................../ 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Ө нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэзаан хүнсний дэлгүүр дотор хамтран амьдрагч Д.Жыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, уруул, дух, цээжний хэнхэрцэгт зөөлөн эдэд няцрал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

       *Эрүүгийн 2012000400119 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

       *Хохирогч Д.Жы өгсөн:

“...Д.Ө нь миний хамтран амьдрагч. Би одоогоос 4 жилийн өмнөөс таньж мэдэж хамтран амьдарч байгаа. 2020 оны 01-р сарын 10-ны орой манайд Д.Ө найз Д.Бын хамт архи уусан гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь би тэр хоёрт бууз жигнэж өгөөд байж байтал Д.Ө дэлгүүрээс 0.5 литрийн архи авч уусан. Д.Ө нь урьд өмнө архины хамааралтай архинаас гарах спираль тавиулсан учраас уусан байх. Д.Ө нь чи надад дургүй байвал зайлж болно шүү уурлаад байгаа юм уу гээд гал тогооны өрөөнөөс гараад явсан. Эргэж орж ирээд гал тогооны өрөөнд манай хүү С.Аыг гараараа цохисон. Тэгэхээр нь би чи яаж байгаа гэсэн чинь энэ угаасаа миний дургүйг хүргээд байгаа юм гээд миний нүүр рүү гараа атгаж байгаад цохиод авсан. Цохиулаад би доошоо газар унахад миний толгой руу хөлөөрөө 2 удаа өшиглөж нүүр цээж хэсэг дээр дэвссэн. Тэр үед найз Д.Б ирээд Д.Өыг салгаж хоорондоо барьцалдаж авсан. Би тэр хооронд шалан дээр байсан утсаар цагдаа дуудсан. Д.Өтай 4 жилийн өмнөөс хамт амьдарч байгаа өмнө намайг хөөж туудаг байсан. Нэг удаа би хүүтэйгээ хамт буудалд 2 хонож байсан. Өмнө үг хэлээрээ айлгаж доромжилж сүрдүүлдэг гар хүрч зодож байгаагүй. Миний дээд, доод уруул хэгзэрч хамар хавдсан баруун гарын тохой хөхөрч хавдсан, мөн хамар хөхөрч хавдсан, духны урд тал хөхөрсөн, цээж өвдөж байна. Миний хүү С.А зодоон болоход хажууд байсан, болсон асуудлыг мэдэж байгаа, хажуугаас найз Д.Б нь хараад байж байсан. Тухайн үед миний хүү С.Аыг гараараа шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон, хөлөөрөө бөгс хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Урьд өмнө цохиж зодож байгаагүй. Үг хэлээрээ доромжилдог сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж байсан. Урьд өмнө миний бие эрхтэнд халдаж цохиж зодоогүй, сэтгэл санааны хямралд оруулж үг хэлээр доромжилдог. Би гомдолтой байна. Д.Өаас би эмчилгээний зардал мөнгө нэхэмжилнэ, эмчилгээ хийлгэж байгаад баримт материал гаргаж өгнө. Миний эмчилгээний зардал мөнгө барагдуулж өгвөл хоёр тийшээ болно...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-12 дугаар тал/ 

           *Насанд хүрээгүй гэрч С.Аын өгсөн: 

           “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 15:00 цагийн аав гаднаас найзтайгаа орж ирсэн. Тэр 2 гэрт орж ирээд том өрөөнд найзтайгаа архи уусан. Надад ээждээ хэлж болохгүй шүү гээд байсан. Тэгсэн ээж хажуугаар нь гарахдаа мэдчихээд чамаас юу үнэртээд байгаа юм гэсэн. Тэгээд найз Д.Бт нь чи яах гэж наадахдаа архи өгч байгаа юм гэсэн. Тэгсэн чинь аав чамд ямар хамаатай юм, ганц найзыгаа ирлээ гээд архи ууж байна гэсэн. Тэгснээ ээж бид 2-ыг гэрээсээ хөөж гаргасан. Тэгээд ээж бид 2 гэртээ буцаад орсон. Ээжийг буцаад яваад орсон дэлгүүрийн цаад талын өрөөнд ээжийн уруул, хацар руу цохиод унагаахаар нь яаж байгаа юм бэ гээд очсон юм. Тэгсэн чинь аав чи дуугай бай гээд миний шанаа руу цохиод авсан. Ээж тэрийг хараад арай ч дээ гээд барьж байсан кошлакаа шидсэн. Тэгээд ээжийг газар уначихаад нүдээд дээрээс нь дэвсээд байсан. Тэгэхэд найз нь цаад талын өрөөнд байсан. Ээж эхлээд гараад зугтаах гэсэн чинь багалзуурдаад оруулж ирээд дахин нүдсэн. Тэгээд найз нь ирээд салгасан чинь бас найзыгаа цохиод авсан. Найзынх нь хөмсөгнөөс цус гараад байсан. Тэрийгээ малгайгаараа арчаад байсан. Ээж 2 удаа зугтаад гараад явсан. Аав намайг ээжийнхээ араас зайл гэж хөөсөн. Намайг гараад ирэхэд дэлгүүрийн үүдэн дээр ухаан алдаад уначихсан байсан. Тэгсэн чинь араас аав гараад ирээд нүдний булай минь орооч гэсэн. Тэгсэн чинь ээж би орохгүй цагдаа дуудчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд ээжийн зургийг дарчихаад эмч дуудчихаад аавыг аваад явсан. Ээж энэ хүнтэй 3 жилийн өмнөөс хамт амьдардаг болсон. Манайх хотод байхад аав ээж 2 байнга хэрэлдээд байдаг байсан. Тэр 2 хэрэлдэх болгондоо зодолддог байсан. Нэг өдөр ээжийг шатны хажууд цохиж унагаасан. Би тэрийг гэр дотроос харсан. Намайг уурлахаараа алгадаад толгой дээр тоншдог байсан. Би тэрнээс нь хашраад хотод хажуу талынхаа орцонд нуугдаж байгаад Батжаргал ахыгаа дуудаж байсан. Батжаргал ах надаас тэр үед угаасаа ийм байдаг юм уу гэж асуугаад гэр рүүгээ аваад явсан. Сая /2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр/ ээжийг зодохдоо намайг шанаадаад, гуя руу 5-6 удаа өшиглөсөн. Би өмдтэй байсан болохоор гуя хөндүүртэй байна, хацар хөхрөөд хавдчихсан байна лээ. Хойд аав бараг зогсолтгүй архи уудаг байсан. Нэг удаа аав Өгийнуур руу загасанд явлаа гэж хэлээд явчихаад архидаж яваад ирсэн. Тэгээд ээж уурлаад архи уулаа гэсэн чинь ээж бид хоёрыг гэрээс хөөж гаргасан. Бид хоёр Тамир буудалд 2 хоносон. Аав утсаар араас нь залгаад чи ирж өр ширээ дар гээд байсан. Тэгээд ээж очихоос өөр аргагүй болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар тал/

*Гэрч Д.Бын өгсөн: 

“...Тухайн өдөр би найз Д.Өыг дуудаад Архангай аймаг товчоон дээр хүргүүлээд би автобусаар сансар ортол явах байсан, явах цаг арай болоогүй бид хоёр юм яриад сууж байгаад Д.Өын эхнэр залгаад та хоёр хүрээд ирэхгүй юу хоол хийчихлээ гэсэн. Тэгэхээр нь би Д.Өын хамт гэрт нь очиж хоол идээд нэг шил архи бид хоёр хувааж уугаад би цаад талын өрөөнд нь сууж байсан чинь гэнэт энэ хоёр хоорондоо зодоон хийгээд эхнэр Д.Жы ам уруул завж хэсгээс нь цус гарсан байсан. Тэгэхээр нь би боль гээд энэ хоёрыг салгасан удалгүй эмнэлэг ирсэн өөр энэ талаар надад мэдэх зүйл алга байна. Архангай аймаг Эрдэнэбулган сум 3 дугаар баг Эрдэнэзаан дэлгүүр Ө гэрт эхнэр нөхөр хоёр хоорондоо зодоон хийж энэ асуудал гарсан. Тухайн үед би Д.Ө, түүний эхнэр Д.Ж хүү С.А нар байсан өөр хүн байгаагүй. Би яг цохиж зодож байхыг хараагүй цаад талын өрөөнд нь байж байсан хэрүүл маргаан үүсээд унахаар нь гараад ирсэн чинь эхнэрийнхээ хамар амнаас нь цус гарсан байж байсан надаа Д.Ө хэлэхдээ эхнэр намайг нэг удаа гараараа алагдаад авахаар нь уурласандаа болоод газар түлхэж унагаад хөлөөрөө дээрээс нь дэвссэн гэж байсан Өыг хажуугаас нь ээжийгээ өмөөрөөд түний хүү А цохиод авахаар нь газар түлхэж унагасан гэж надад хэлсэн би яг энэ үйл явдлыг хараагүй хажуу талын өрөөнд нь байж байсан. Би энэ талаар сайн мэдэхгүй байна Д.Ө надад хэлэхдээ ээжийгээ өмөөрөөд намайг цохиод авахаар нь зөрүүлээд газар нэг удаа түлхэж унагасан гэж хэлсэн намайг харж байхад гар хүрч цохиж зодоогүй. Би анх удаа Д.Өын гэрт орж үзэж байна сая л ийм асуудал үүссэн өөр надад энэ талаар мэдэх зүйл алга байна. Энэ хоёр яг ямар шалтгааны улмаас хэрүүл маргаан хийсэн талаар мэдэхгүй бид хоёр гэрт нь нэг шил архи хувааж уугаад дараа нь дахин нэг шил архи дэлгүүрийнхээ лангуун дээрээс авах гэсэн юм шиг байна лээ тэгсэн эхнэр нь архи өгөөгүй нэг алгадаад авахад зөрүүлээд цохиод энэ хоёр хэрүүл маргаан үүсэж зодоон эхэлсэн байх. Д.Жы биед учирсан гэмтлийг түүний нөхөр Д.Ө үүсгэсэн. Гараараа нэг удаа цохиод газар түлхээд унагасан үүнээс болж гэмтэл үүссэн байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-32 дугаар тал/ 

*Яллагдагч Д.Өын өгсөн: 

“...Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, эхнэрээ цохиж зодсон нь миний буруу би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 81-83 дугаар тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 65 дугаартай“...Д.Жы биед тархи доргилт, уруул, дух, цээжний хэрхэрцэгт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар тал/ 

*Аюулын зэргийн үнэлгээний маягт/хх-ийн 13-16 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэзаан хүнсний дэлгүүр дотор иргэн Д.Ж нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгч Д.Ө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Жд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Жы”...2020 оны 01-р сарын 10-ны орой манайд Д.Ө найз Д.Бын хамт архи уусан гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь би тэр хоёрт бууз жигнэж өгөөд байж байтал Д.Ө дэлгүүрээс 0.5 литрийн архи авч уусан. Д.Ө нь урьд өмнө архины хамааралтай архинаас гарах спираль тавиулсан учраас уусан байх. Д.Ө нь чи надад дургүй байвал зайлж болно шүү уурлаад байгаа юм уу гээд гал тогооны өрөөнөөс гараад явсан. Эргэж орж ирээд гал тогооны өрөөнд манай хүү С.Аыг гараараа цохисон. Тэгэхээр нь би чи яаж байгаа гэсэн чинь энэ угаасаа миний дургүйг хүргээд байгаа юм гээд миний нүүр рүү гараа атгаж байгаад цохиод авсан. Цохиулаад би доошоо газар унахад миний толгой руу хөлөөрөө 2 удаа өшиглөж нүүр цээж хэсэг дээр дэвссэн...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч С.Аын”...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 15:00 цагийн аав гаднаас найзтайгаа орж ирсэн. Тэр 2 гэрт орж ирээд том өрөөнд найзтайгаа архи уусан. Надад ээждээ хэлж болохгүй шүү гээд байсан. Тэгсэн ээж хажуугаар нь гарахдаа мэдчихээд чамаас юу үнэртээд байгаа юм гэсэн. Тэгээд найз Д.Бт нь чи яах гэж наадахдаа архи өгч байгаа юм гэсэн. Тэгсэн чинь аав чамд ямар хамаатай юм, ганц найзыгаа ирлээ гээд архи ууж байна гэсэн. Тэгснээ ээж бид 2-ыг гэрээсээ хөөж гаргасан. Тэгээд ээж бид 2 гэртээ буцаад орсон. Ээжийг буцаад яваад орсон дэлгүүрийн цаад талын өрөөнд ээжийн уруул, хацар руу цохиод унагаахаар нь яаж байгаа юм бэ гээд очсон юм. Тэгсэн чинь аав чи дуугай бай гээд миний шанаа руу цохиод авсан. Ээж тэрийг хараад арай ч дээ гээд барьж байсан кошлакаа шидсэн. Тэгээд ээжийг газар уначихаад нүдээд дээрээс нь дэвсээд байсан. Тэгэхэд найз нь цаад талын өрөөнд байсан. Ээж эхлээд гараад зугтаах гэсэн чинь багалзуурдаад оруулж ирээд дахин нүдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бын”...би Д.Өын хамт гэрт нь очиж хоол идээд нэг шил архи бид хоёр хувааж уугаад би цаад талын өрөөнд нь сууж байсан чинь гэнэт энэ хоёр хоорондоо зодоон хийгээд эхнэр Д.Жы ам уруул завж хэсгээс нь цус гарсан байсан. Тэгэхээр нь би боль гээд энэ хоёрыг салгасан удалгүй эмнэлэг ирсэн өөр энэ талаар надад мэдэх зүйл алга байна. Архангай аймаг Эрдэнэбулган сум 3 дугаар баг Эрдэнэзаан дэлгүүр Ө гэрт эхнэр нөхөр хоёр хоорондоо зодоон хийж энэ асуудал гарсан. Тухайн үед би Д.Ө, түүний эхнэр Д.Ж хүү С.А нар байсан өөр хүн байгаагүй. Би яг цохиж зодож байхыг хараагүй цаад талын өрөөнд нь байж байсан хэрүүл маргаан үүсээд унахаар нь гараад ирсэн чинь эхнэрийнхээ хамар амнаас нь цус гарсан байж байсан надаа Д.Ө хэлэхдээ эхнэр намайг нэг удаа гараараа алагдаад авахаар нь уурласандаа болоод газар түлхэж унагаад хөлөөрөө дээрээс нь дэвссэн гэж байсан Өыг хажуугаас нь ээжийгээ өмөөрөөд түний хүү А цохиод авахаар нь газар түлхэж унагасан гэж надад хэлсэн би яаг энэ үйл явдлыг хараагүй хажуу талын өрөөнд нь байж байсан....” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Өын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Өын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Жы эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед тархи доргилт, уруул, дух, цээжний хэрхэрцэгт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Д.Ө нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Жыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, бөгөөд шүүгдэгч Д.Өын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Өын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Д.Жы эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Өын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ө нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Д.Ж нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Д.Өыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2020 оны 01 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд өөрчлөлт оруулан, “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах... гэж гэмт хэргийг санаатай үйлдсэнг тухайн гэмт хэргийн шинж болгон заасан бөгөөд шүүгдэгч Д.Өын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дурдаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв

 

Хохирогч Д.Ж нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Д.Өыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Ө нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

            1.  Шүүгдэгч М овогт Дын Өыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өыг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 5. Шүүгдэгч Д.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР