Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 141

 

                                  2020/ШЦТ/141

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ариунбаяр

Шүүгдэгч: Ц.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Цын Лд холбогдох эрүүгийн 2012000000165 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, ээж, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг, .................. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, С овогт Цын Л/РД:АО................/ 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Л нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг, Ширдгийн гол гэх газар оршин суух гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Ц.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

       *Эрүүгийн 2012000000165 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогч Ц.Гын өгсөн:

“...Нөхрийгөө цохиж зодож байсан толгой хагалсан талаар мэдүүлэг өгсөн тухайн үед би уур бухимдалтай байсан манай нөхөр намайг цохиж зодоогүй маргалдаж байгаад зуух руу хөлөөрөө өшиглөсөн чинь дээр нь байсан тогоо нэрдэг жалавч унаад миний толгой хэсэг рүү цохисон энэ үйл явдал нөхөр бид хоёрын хооронд болсон энэ талаар мэдэх хүн байхгүй. Тухайн өдөр манай нөхөр намайг цохиж зодоогүй миний гар хөлийг хөхрүүлсэн зүйл байхгүй би цагдаагийн байгууллагад өргөдөл өгөхөө уур бухимдлаасаа болоод энэ талаар нэмж мэдүүлсэн надад худал мэдүүлэг санаатай өгсөн зүйл байхгүй манай нөхөр нэг удаа цохиж зодож миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан урд өмнө цохиж зодож байгаагүй одоо бид хоёр эв зүй учраа олсон таарамжтай харьцаатай байгаа. Тухайн өдөр манай нөхөр бид хоёр ишиг хургаа ялгаж байгаад би ишгээ бариагүй эхтэй нь үлдээсэн байсан тэгсэн чинь манай нөхөр уурлаад миний толгой нуруу хэсэг рүү нэг удаа гараараа цохисон өөр цохиж зодоогүй энэ үйл явдлаас болж миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан энэ талаар мэдэж байгаа хүн байхгүй нөхөр бид хоёр хоёулаа байсан өөр хүн байгаагүй.  Манай нөхөр намайг урд өмнө цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй энэ талаар мэдэх хүн байхгүй бид хоёр хөдөө ганц гэрээрээ тусдаа амьдардаг гэр бүл амьдралын талаар нарийн зүйлээ хүнд яриад байдаггүй бид хоёр тийм учраас ах дүү хамаатан садан төрлийн хүмүүс мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-53 дугаар тал/ 

           *Ц.Лгийн зөрчлийн холбогдогчоор өгсөн: 

           “...Би 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр эхнэр Ц.Гыг ишиг хурга тавиадах гэсэн чинь чадахгүй чи өөрөө барь гэхээр нь чи бид 2 цуг амьдарч байгаа биздээ ишиг хургаа барьчихгүй пизда чинь гээд гар хэсэг рүү нь 2 удаа цохьчихсон. Тэгсэн чинь манай эхнэр нүүр ам майжаад байхаар нь нуруу хэсэг рүү нэг цохьчихсон. Тэгээд би гэрээсээ гарч яваад хурга ишигээ барих гээд явсан хойгуур манай эхнэр хадам ээж болох Чанцалмаа руу ярьсан байсан. Тэгээд хадам ээж над руу яриад яагаад эхнэрээ зодоод байгаа юм бэ аймаг руу аваад ир гэхээр нь би эхнэр хүүхдээ аваад Архангай аймгийн төв рүү авчирч өгөөд би буцаад харьчихсан. Би өмнө 2020 оны 1 сард байх сайн санахгүй байна эхнэр Ц.Гтой маргалдаж хөл рүү нь өшиглөж хөхрүүлж байсан..” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр тал/

*Яллагдагч Ц.Лгийн өгсөн: 

“...Хэргийн зүйлчлэлийг би хүлээн зөвшөөрч байгаа эхнэрээ цохиж зодсон нь миний буруу би хийсэн хэрэгтээ гэмшиж байна надад энэ талаар дахин мэдүүлэх зүйл байхгүй би өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа миний гэрчээр өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Би урьд өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй анх удаа эхнэртээ гар хүрч зодсон урьд өмнө цохиж зодож байгаагүй.

Бид хоёр 2016 оноос хойш хамт амьдарч байгаа албан ёсны гэр бүл биш хамтран амьдарч байгаа манайх ам бүл дөрвүүлээ би эхнэр 2 хүүхдийн хамт Цэнхэр сумын Цэнхэр баг, Ширдгийн гол гэх газар амьдардаг. Тухайн өдөр бид хоёр хүүхдээсээ болж маргалдсан би тухайн үед эхнэрээ цохиж зодоогүй түүний биед гэмтэл учруулаагүй. Тухайн өдөр би эхнэрээ цохиж зодоогүй бид хоёр байнга хэрүүл маргаан хийгээд байдаггүй таарамжтай харьцаатай байдаг. Манай эхнэр бид хоёр одоо сайн харьцаатай байгаа манай эхнэр түргэн уур ааштай заримдаа айл гэрийн маргаан гардаг байнга маргалдаад байдаггүй миний хувьд буруу ааш авир байхгүй эхнэр бид хоёр хөдөө малаа маллаж амьдардаг хүмүүс. Тухайн өдөр эхнэр бид хоёр гэр бүлийн амьдрал, ишиг хурга малаа бариагүй эхтэй нь  явууллаа гэх шалтгаанаас болж маргалдаж эхнэрээ цохих болсон өөр ямар нэг шалтгаан байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-46 дугаар тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 186 дугаартай“...Ц..Гын биед, тархи доргилт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 2018 онд духны зүүн талд шарх гэмтэл учирч байжээ. 2020 оны 2-р сард хамрын нуруунд зулгаралт гэмтэл учирч байсаны ул мөртэй байна. Тархи доргилт гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 2018 онд духны зүүн талд учирч байсан шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх ба *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, хамрын нурууны жижиг зулгаралт гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Тархи доргилт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Бусад гамтлүүд нь хуучин гэмтэл байна...” дүгнэлт /хх-ийн 11 дүгээр тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг, Ширдгийн гол гэх газар иргэн Ц.Г нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгч Ц.Л нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Год гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Гын”...Нөхрийгөө цохиж зодож байсан толгой хагалсан талаар мэдүүлэг өгсөн тухайн үед би уур бухимдалтай байсан манай нөхөр намайг цохиж зодоогүй маргалдаж байгаад зуух руу хөлөөрөө өшиглөсөн чинь дээр нь байсан тогоо нэрдэг жалавч унаад миний толгой хэсэг рүү цохисон энэ үйл явдал нөхөр бид хоёрын хооронд болсон энэ талаар мэдэх хүн байхгүй. Тухайн өдөр манай нөхөр намайг цохиж зодоогүй миний гар хөлийг хөхрүүлсэн зүйл байхгүй би цагдаагийн байгууллагад өргөдөл өгөхөө уур бухимдлаасаа болоод энэ талаар нэмж мэдүүлсэн надад худал мэдүүлэг санаатай өгсөн зүйл байхгүй манай нөхөр нэг удаа цохиж зодож миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан урд өмнө цохиж зодож байгаагүй одоо бид хоёр эв зүй учраа олсон таарамжтай харьцаатай байгаа. Тухайн өдөр манай нөхөр бид хоёр ишиг хургаа ялгаж байгаад би ишгээ бариагүй эхтэй нь үлдээсэн байсан тэгсэн чинь манай нөхөр уурлаад миний толгой нуруу хэсэг рүү нэг удаа гараараа цохисон өөр цохиж зодоогүй энэ үйл явдлаас болж миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан энэ талаар мэдэж байгаа хүн байхгүй нөхөр бид хоёр хоёулаа байсан өөр хүн байгаа...” гэх мэдүүлэг, Ц.Лгийн зөрчлийн холбогдогчоор өгсөн“...Би 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр эхнэр Ц.Гыг ишиг хурга тавиадах гэсэн чинь чадахгүй чи өөрөө барь гэхээр нь чи бид 2 цуг амьдарч байгаа биздээ ишиг хургаа барьчихгүй пизда чинь гээд гар хэсэг рүү нь 2 удаа цохьчихсон. Тэгсэн чинь манай эхнэр нүүр ам майжаад байхаар нь нуруу хэсэг рүү нэг цохьчихсон...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ц.Лгийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 186 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ц.Лгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Гын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Ц.Л нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, бөгөөд шүүгдэгч Ц.Лгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Лгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Ц.Гын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Лгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Л нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Ц.Г нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Ц.Лг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Г нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Ц.Лг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Л нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч С овогт Цийн Лг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л нь шүүхээс 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 5. Шүүгдэгч Ц.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР