Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 157

 

                                  2020/ШЦТ/157

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгч: Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан Б овогт Эын Мад холбогдох эрүүгийн 2012000000135 тоот хэргийг хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, Олон Улсын Улаанбаатар их сургуульд сурдаг, ам бүл 6, аав ээж 3 эгчийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг, .............. тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт  Эын М/РД:АГ................/ 

 

                      Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Э.М нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвижих” хүнсний дэлгүүрийн хажууд Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцох гэж байгаад уг мотоциклоо цоройлгон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас ард нь сууж байсан иргэн Э.Сг унагаж, эрүүл мэндэд нь зүүн хөлийн шаант ясны дунд 1/3 хэсгийн ташуу бутархайтай зөрүүтэй ил хугарал, шарх, тахилзуур ясны дээд төгсгөлийн ташуу зөрүүтэй далд хугарал бүхий хүнд хохирол учруулсан гэмт гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

*Эрүүгийн 2012000000135 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Хохирогч Э.Сгийн өгсөн: 

“...2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Ихтамир сумаас өөрийн найз Э.Мтай 14 цагийн орчимд ирж Г гэх найзтайгаа уулзаж бид 3 Булган уулын баруун суганд 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво авч хувааж уусан. Тэгээд байж байтал Гийн найз гэх нэг залуу автомашинтайгаа ирж бид 3 мотоциклио Гийн хашаанд үлдээсэн байсан болохоор тухайн залуугийн машинд сууж яваад тухайн үед нь Ихтамир сумаас манай 2 найз болох Б.Мэ, Н.Б хоёр мотоциклтой ирсэн болохоор нь тэр хоёрын мотоциклийг Гийнд тавиулахаар Тамир хороолол руу явж мотоциклио тавьчихаад би зургуулаа дэргүүрээс нэмж 0.75 литрийн Хараа нэртэй архи нэгийг, 2.5 литрийн пиво нэгийг авч Тамир хорооллын ойролцоо машиндаа уусан. Тэгээд тухайн архиа хувааж уучихаад машинаас нь буугаад их согтуу байсан болохоор би Э.Мын суугаад явж байсан. Тэгээд салхинд цохиулаад өөрийгөө хянах чадваргүй Тамир хорооллоос Цагаандавааны пост руу явах замд байдаг дугуй засвар яаамтай хажуудаа дэлгүүртэй газар би мотоциклиосоо унаад тухайн үедээ хөл эвгүй байсан тэгтэл намайг Н.Бын ард суулгаад бид хоёр Цагаандавааны пост гараад ганц модны рашааны ойролцоо зогсоод би мотоциклиос буугаад гишгэхэд хөл далийж газар унасан. Тэгээд өглөө хөлөө өргөх гэтэл их өвчтэй болсон болохоор нь манай найзууд намайг эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тухайн үед Н.Б, Б.Мэ, Э.М нарын хамт явж байсан. Би Тамир хорооллоос Э.Мын мотоциклийн ард суугаад Э.М жолоо бариад хөдөлсөн. Тэгтэл замдаа салхинд цохиулаад болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Их согтуу явж байсан гэнэт л газар унасан байдалтай ухаан орсон. Тухайн үед миний хажууд Б.Мэ, Н.Б, Э.М 3 байсан. Тэгээд намайг Н.Бын ард суулгасан. Э.М бид хоёр их уусан байсан. Б.Мэ, Н.Б 2 араас ирсэн. Шордож хатгаж байгаад уулгасан байж магадгүй. Гээс мотоциклио авахад Э.М нь ард суучиймүү яахын гэхээр нь хамт явж, ирсэн болохоор суусан. Тэгээд хэсэг яваад салхинд цохиулаад тасарсан, хэсэгт хяналтаа алдаад юу болсон талаар сайн санахгүй байна. Гэнэт л мотоциклиосоо унасан байдалтай газар сууж байсан. Тэгээд би босоод зүүн хөлөө өвдөөд байхаар нь баруун хөл дээрээ дэвхцэж байгаад Н.Бын ард суусан. Яагаад Н.Бын ард суух болсноо мэдэхгүй, санахгүй байна. Бид найз нөхөд хүмүүс хамт явж байгаад адилхан архи ууснаасаа болоод ийм асуудалд орсон учраас надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний санаж байгаагаар Цагаандавааны пост руу явж байхад Цагаандаваа хорооллын автобусны буудлын ойролцоо байдаг хажуудаа дугай засвар яаамтай газар унасан байдалтай бага зэргийн ухаан орсон. Надад Э.М хэлэхдээ хоёулаа бензин авах гэж МТ колонк ороод хөдлөх гэж байгаад унасан гэж хэлж байсан. Би колонк дээр унасан талаараа сайн мэдэхгүй байна. Тамир хорооллоос гараад гэнэт дугуй засвар, дэлгүүртэй газар унасан байдалтай газар байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-17 дугаар тал/ 

*Гэрч Б.Мийн өгсөн: 

“...2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн үед найз Н.Бын хамт ахынх руу нь Архангай аймгийн Ихтамир сумын төвөөс өөрийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклиор Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Элстэй гэх газар руу явчихаад 17 цагийн үед буцаж Ихтамир сумын төв рүү явж байх замд гүүрний урд талын морьтой хөшөөны ойролцоо Н.Б руу Э.С залгаж яриад аймгийн төвд байна хүрээд ирээч гэж дуудаж байсан. Тэгээд бид хоёр Э.Сг их согтуу ярьж байсан болохоор нь очиж авах зорилгоор тэндээсээ шууд Архангай аймгийн төв рүү яваад 18 цагийн үед аймгийн төв рүү ороод Э.С руу Н.Б залгаж хаана байгаа талаар нь асуухад Наадмын талбайн урд руу гудамжинд байна гэж хэлэхээр нь зааж өгсөн газар нь очиход Э.С, Э.М хоёр их согтуу байдалтай Мустанг-5 маркийн улбар шар өнгийн улсын дугааргүй мотоцикльтой явж байсан. Тэндээсээ шууд Ихтамир сум руу явах гээд Э.Мын унаж явсан мотоциклийг Н.Б жолоодох гэсэн боловч Э.М согтуу би өөрөө барина гээд мотоциклио өгөхгүй байсан. Тэгтэл Э.С, Э.М хоёр түрүүлээд хөдлөөд яваад өгөхөөр нь араас нь дагаад явахад Замчин буудлын хажуу талын МТ шатахуун түгээх станцаас бензин аваад зогсож байсан. Тэгээд бензинээ авчихаад Э.М мотоциклио жолоодоод Э.С ард нь суугаад Цагаандавааны пост руу явж байхад Э.М мотоцикльтойгоо зам дагуу Элбэг хүнсний дэлгүүрийн харалдаа зогсохоор нь хамт зогсоход бид хэдээс 50-60 метр орчим зайтай хар өнгийн мотоцикльтой 2 залуу зогсож байж харагдсан. Тэгтэл тухайн 2 залуу хоорондоо юм яриад чанга инээхэд манай найз Э.М гэнэт та 2 яагаад инээгээд байгаа юм гээд тухайн 2 залуу руу орилоод байсан. Тэгэхээр нь Н.Б бид 2 за зүгээр явъя гэж хэлэхэд Э.М мотоциклио асаагаад тухайн 2 залууг өнгөрөөд явахаар нь араас дагаад явахад Э.М, Э.С 2 буцаж эргэж тухайн 2 залуу дээр очиж уулзсан. Н.Б бид 2 дагаж эргэхээсээ өмнө мотоциклиосоо бууж шээчихээд Э.М, Э.С хоёрын араас очиход дээрх хоёр залуутай маргалдаад зогсож байхаар нь болиулаад явах гэтэл Э.М, Э.С хоёр түрүүлж хөдлөх гээд Э.М их уурласан байдалтай мотоциклынхоо хаазыг өндөрсгөж байгаад хөдлөх гэтэл мотоцикль нь цоройж, савж унасан. Тэгээд унанахаар нь Н.Б бид хоёр гүйгээд очиход Э.С босож чадахгүй зүүн хөлөө бариад хэвтээд байсан. Тэгэхээр нь би Н.Бод Э.Мын мотоциклийг уначих гэж хэлэхэд “Э.М би Б.Мээр буюу надаар мотоциклио унуулна” гэхээр нь би Э.Мын мотоциклийг унах болсон. Тэгээд Э.Сг Н6Бын ард суулгаж өгөхөд Э.М би айлд утсаа цэнэглээд үлдээсэн байна гэхээр нь Н.Б, Э.С хоёрыг ганц модны рашаан дээр хүлээж бай гэж хэлээд Э.М бид хоёр Тамир хорооллын арын гудамжинд байх нэг айлаас гар утсыг нь аваад буцаад ганц модны рашаан дээр очиход Н.Б, Э.С хоёр Ганц модны рашааны харалдаа байх төв замын дагуух зогсоол дээр байсан. Тэгээд очиход Э.С газар суусан, Н.Б урдаас Э.Сгийн хөлнөөс цус гарч байна аймгийн төв орж эмнэлэгт үзүүлэе гэхээр нь би Э.Сг ардаа суулгаад, Э.М Н.Бын ард суугаад бид 4 буцаж Цагаандавааны постоор гараад эмнэлэгт Э.Сг хүлээлгэж өгсөн. Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явсан. Э.М жолоодож явсан. Э.С ард нь сууж явсан. Хоорондоо хэрүүл маргаан хийж, зодоон цохион хийсэн асуудал гаргаагүй. Э.М, Э.С нар нь замын хажууд байсан үл таних 2 залуутай маргалдаж байсан, зодоон цохион хийгээгүй. Тухайн 2 залуу Э.Мыг мотоциосоо унагах үед яваад өгсөн. Их согтуу явж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-24 дүгээр тал/, 

*Гэрч Н.Бын өгсөн: 

“...2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн үед найз Б.Мийн хамт Цэрэнжав ахынх руу нь Архангай аймгийн Ихтамир сумын төвөөс Б.Мийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклиор Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Элстэй гэх газар руу явчихаад 17 цагийн үед буцаж Ихтамир сумын төв рүү явж байх замд гүүрний урд талын морьтой хөшөөны ойролцоо найз Э.С над руу залгаад найз нь Э.Мтай ууж байна аймгийн төвд байна ирээд авчихаач гэж хэлэхээр нь Б.Мэд энэ тухайг нь хэлж бид хоёр Э.С, Э.М хоёрыг их согтуу ярьж байсан болохоор нь очиж авах зорилгоор тэндээсээ шууд Архангай аймгийн төв рүү яваад 18 цагийн үед аймгийн төв рүү ороод би Э.С руу залгаж хаана байгаа талаар нь асуухад Наадмын талбайн урд руу гудамжинд байна гэж хэлэхээр нь зааж өгсөн газар нь очиход Э.С, Э.М хоёр их согтуу байдалтай Мустанг-5 маркийн улбар шар өнгийн улсын дугааргүй мотоцикльтой явж байсан. Тэндээсээ шууд Ихтамир сум руу явах гээд Э.Мын унаж явсан мотоциклийг би жолоодох гэсэн боловч Э.М согтуу би өөрөө барина гээд мотоциклио өгөхгүй байсан. Тэгтэл Э.С, Э.М хоёр түрүүлээд хөдлөөд яваад өгөхөөр нь бид хоёр араас нь дагаад явахад Замчин буудлын хажуу талын МТ шатахуун түгээх станцаас бензин аваад зогсож байсан. Тэгээд бензинээ авчихаад Э.М мотоциклио жолоодоод Э.С ард нь суугаад Цагаандавааны пост руу явж байхад Э.М, Э.С хоёр зам дагуу Элбэг хүнсний дэлгүүрийн харалдаа зогсохоор нь хамт зогсоход бид хэдээс 50-60 метр орчим зайтай хар өнгийн мотоцикльтой 2 залуу зогсож байж харагдсан. Тэгтэл тухайн 2 залуу хоорондоо юм яриад чанга инээхэд манай найз Э.М гэнэт та 2 яагаад инээгээд байгаа юм гээд тухайн 2 залуу руу орилоод байсан. Тэгэхээр нь Б.Мэ бид 2 за болио зүгээр явъя гэж хэлэхэд Э.М мотоциклио асаагаад тухайн 2 залууг өнгөрөөд явахаар нь араас дагаад явахад Э.М, Э.С 2 буцаж эргэж тухайн 2 залуу руу явсан. Б.Мэ бид 2 дагаж эргэхээсээ өмнө мотоциклиосоо бууж шээчихээд Э.М, Э.С хоёрын араас очиход дээрх хоёр залуутай маргалдаад зогсож байхаар нь болиулаад явах гэтэл Э.М, Э.С хоёр түрүүлж хөдлөх гээд Э.М их уурласан байдалтай мотоциклынхоо хаазыг өндөрсгөж байгаад хөдлөх гэтэл мотоцикль нь цоройж, савж унасан. Тэгээд унанахаар нь Б.Мэ бид хоёр гүйгээд очиход Э.С босож чадахгүй зүүн хөлөө бариад хэвтээд байсан. Тэгтэл Э.М “за за би угаасаа нэмэргүй болчихож ээ гээд” Б.Мэд мотоциклио жолоодуулахаар болсон. Тэгээд би Б.Мийн мотоциклийг жолоодож Э.Сг ардаа суулгуулахад, Э.М би айлд гар утсаа цэнэглээд үлдээсэн байна гээд тэр хоёр утсаа авчаад ирье гээд Э.С бид хоёрыг ганц модны рашаан дээр хүлээж бай гэж хэлээд утас руугаа явсан. Тэгээд Э.С бид хоёр Ганц модны рашаан руу шороон замаар яваад Цагаандавааны пост өнгөрч төв зам руу гаа ороод Ганц модны рашааны харалдаах зогсоол дээр очиход Э.С миний хөл өвдөөд байна гээд байхаар нь би мотоциклиосоо бууж, дараад нь Э.Сг буулгахад зүүн шилбэнээс нь их хэмжээний цус гойжсон байсан. Тэгээд Б.Мэ, Э.М хоёрыг араас ирэхээр нь аймгийн төв орж эмнэлэгт үзүүлье гэж хэлээд Э.Сг Б.Мийн ард суулгаад, Би Э.Мыг ардаа суулгаад бид 4 буцаж Цагаандавааны постоор гараад Э.Сг Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өгсөн. Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явсан. Э.М жолоодож явсан. Э.С ард нь сууж явсан. Хоёулаа их согтуу явж байсан. Хоорондоо хэрүүл маргаан хийж, зодоон цохион хийсэн асуудал гаргаагүй. Э.М, Э.С нар нь замын хажууд байсан үл таних 2 залуутай маргалдаж байсан, зодоон цохион хийгээгүй. Тухайн 2 залуу Э.Мыг мотоциклио цоройлгож унагах үед яваад өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-28 дугаар тал/ 

*Яллагдагч Э.Мын өгсөн: 

“...Би тухайн үед архи уугаад их согтсон байсан учир сайн санахгүй байгаа. Уг осол нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Арвижих хүнсний дэлгүүрийн машин засварын машин гардаг яамтай газар байсныг муухан санаад байгаа. Ямар ч байсан хоёр талдаа дэлгүүртэй байсан. Э.Сг мотоциклиос хэрхэн унаж гэмтэл авсныг санахгүй байгаа. Би гаргасан ослоо хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй байж чадна. Би Э.Сд хохирлоо нөхөн төлсөн. Байнга холбоотой байж, асарч сувилж гэрт нь ус авч, түлээг нь хагалж бэлдэж өгч байгаа....” гэх мэдүүлэг/хх-ийн 77-80 дугаар тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 173 дугаартай ”...Э.Сгийн биед зүүн хөлийн шаант ясны дунд 1/3 хэсгийн ташуу бутархайтай :өрөөтэй ил хугарал, шарх, тахилзуур ясны дээд төгсгөлийн ташуу зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг хугарлын улмаас зүүн шаант чөмөгний хугарлын түвшинд нээж ясны үзүүрүүдийг угааж цэвэрлэн чөмөгний голоор түгжих хадаасаар хугарлыг бэхлэж гуурс тавих мэс засал хийгджээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Осол болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн шаант чөмөг ясны дунд 1/3 хэсгийн ташуу бутархайтай зөрөөтэй ил хугарал, шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Тахилзуур ясны дээд төгсгөлийн ташуу зөрөөтэй далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18, 19 дугаартай ”...18 дугаартай Э.Мын гэх цусанд 1.7 промиль спиртийн алкоголь илрэв. Энэ нь согтолтын Дунд зэрэгт хамаарна. 19 дугаартай Э.Сгийн гэх цусанд 1.8 промиль спиртийн алкоголь илрэв. Энэ нь согтолтын ДУНД зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 62 дугаар тал/

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний  өдрийн 22 дугаартай“...Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Э.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмч Б.Отгонжаргалын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №18 тоот дүгнэлтээр 1,7 промиль спиртийн зүйл илэрсэн нь Монгол Улсын ЗХД-н 3.7 А-д: “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно"гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Э.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмч Б.Отгонжаргалын 2020 оны 04 дүгээр сарын 14 өдрийн №18 тоот дүгнэлтээр 1,7 промиль спиртийн зүйл илэрсэн нь Монгол Улсын ЗХД-н 3.7 А-д: “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно"гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Э.Мын буруутай үйлдлийн улмаас гарсан гэж үзэв. Жолооч Э.М нь тээврийн хэрэгсэл жолоодох /1273615/ дугаарын “В” ангилалын эрхийн үнэмлэхтэй байна. Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Э.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмч Б.Отгонжаргалын 2020 оны 04 дүгээр сарын 14 өдрийн №18 тоот дүгнэлтээр 1,7 промиль спиртийн зүйл илэрсэн нь Монгол Улсын ЗХД-н 3.7 А-д: “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно"гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуу/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 85 дугаар тал/ зэрэг болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.М нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвижих” хүнсний дэлгүүрийн хажууд Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцох гэж байгаад уг мотоциклоо цоройлгон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас ард нь сууж байсан иргэн Э.Сг унагаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгч Э.М нь  согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь хохирогч Э.Сгийн”...тухайн архиа хувааж уучихаад машинаас нь буугаад их согтуу байсан болохоор би Э.Мын суугаад явж байсан. Тэгээд салхинд цохиулаад өөрийгөө хянах чадваргүй Тамир хорооллоос Цагаандавааны пост руу явах замд байдаг дугуй засвар яаамтай хажуудаа дэлгүүртэй газар би мотоциклиосоо унаад тухайн үедээ хөл эвгүй байсан тэгтэл намайг Н.Бын ард суулгаад бид хоёр Цагаандавааны пост гараад ганц модны рашааны ойролцоо зогсоод би мотоциклиос буугаад гишгэхэд хөл далийж газар унасан. Тэгээд өглөө хөлөө өргөх гэтэл их өвчтэй болсон болохоор нь манай найзууд намайг эмнэлэг рүү хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мийн”...Тэгтэл Э.С, Э.М хоёр түрүүлээд хөдлөөд яваад өгөхөөр нь араас нь дагаад явахад Замчин буудлын хажуу талын МТ шатахуун түгээх станцаас бензин аваад зогсож байсан. Тэгээд бензинээ авчихаад Э.М мотоциклио жолоодоод Э.С ард нь суугаад Цагаандавааны пост руу явж байхад Э.М мотоцикльтойгоо зам дагуу Элбэг хүнсний дэлгүүрийн харалдаа зогсохоор нь хамт зогсоход бид хэдээс 50-60 метр орчим зайтай хар өнгийн мотоцикльтой 2 залуу зогсож байж харагдсан. Тэгтэл тухайн 2 залуу хоорондоо юм яриад чанга инээхэд манай найз Э.М гэнэт та 2 яагаад инээгээд байгаа юм гээд тухайн 2 залуу руу орилоод байсан. Тэгэхээр нь Н.Б бид 2 за зүгээр явъя гэж хэлэхэд Э.М мотоциклио асаагаад тухайн 2 залууг өнгөрөөд явахаар нь араас дагаад явахад Э.М, Э.С 2 буцаж эргэж тухайн 2 залуу дээр очиж уулзсан. Н.Б бид 2 дагаж эргэхээсээ өмнө мотоциклиосоо бууж шээчихээд Э.М, Э.С хоёрын араас очиход дээрх хоёр залуутай маргалдаад зогсож байхаар нь болиулаад явах гэтэл Э.М, Э.С хоёр түрүүлж хөдлөх гээд Э.М их уурласан байдалтай мотоциклынхоо хаазыг өндөрсгөж байгаад хөдлөх гэтэл мотоцикль нь цоройж, савж унасан. Тэгээд унанахаар нь Н.Б бид хоёр гүйгээд очиход Э.С босож чадахгүй зүүн хөлөө бариад хэвтээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Бын”...Тэгээд бензинээ авчихаад Э.М мотоциклио жолоодоод Э.С ард нь суугаад Цагаандавааны пост руу явж байхад Э.М, Э.С хоёр зам дагуу Элбэг хүнсний дэлгүүрийн харалдаа зогсохоор нь хамт зогсоход бид хэдээс 50-60 метр орчим зайтай хар өнгийн мотоцикльтой 2 залуу зогсож байж харагдсан. Э.М, Э.С хоёр түрүүлж хөдлөх гээд Э.М их уурласан байдалтай мотоциклынхоо хаазыг өндөрсгөж байгаад хөдлөх гэтэл мотоцикль нь цоройж, савж унасан. Тэгээд очиход Э.С босож чадахгүй зүүн хөлөө бариад хэвтээд байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Э.Сгийн биед биед зүүн хөлийн шаант ясны дунд 1/3 хэсгийн ташуу бутархайтай зөрөөтэй ил хугарал, шарх, тахилзуур ясны дээд төгсгөлийн ташуу зөрөөтэй далд хугарал бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 173 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны химийн шинжээчийн 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 18 дугаартай “...Э.Мын гэх цусанд 1.7 промиль спиртийн алкоголь илрэв. Энэ нь согтолтын Дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,  Жолооч Э.М нь тээврийн хэрэгсэл жолоодох /1273615/ дугаарын “В” ангилалын эрхийн үнэмлэхтэй, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн талаар гаргасан Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

              Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Мын авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

            Шүүгдэгч Э.М нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Э.М дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Э.Мыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч Э.С нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт ирүүлсэн, хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй юм.   

Шүүгдэгч Э.М нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдан, шүүгдэгчид  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт  Эын Мыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлий 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мад тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг зөрчсөн  бол шүүх тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг тайлбарласугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Э.С нь цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шүүгдэгч Э.Мад хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР