Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2018/ДШМ/14

 

 

 

 

 

 

 

 

 

А.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                Ю.Батсүх

Хохирогч                                                            Н.Баатар

Шүүгдэгч                                                            А.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    Д.Цэцэгчимэг

Нарийн бичгийн дарга                                         Б.Буянхишиг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаагийн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч А.Э-дхолбогдох 1734002760089 дугаартай 1 хавтас 112 хуудас эрүүгийн хэргийг хохирогч Н.Баатарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Монгол улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 39-792 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:.

   Шүүгдэгч А.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Дундговь чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 143/129 тэмдэгтийн орчим өөрийн эзэмшлийн 49-42 УНУ улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөнөөс осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан Ш.Мөнхжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол, Н.Баатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Э.Болорцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

 Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 357 дугаар шүүхийн тогтоолоор: Шүүгдэгч А.Э нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Э-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнсэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг А.Э-дүүрэг болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Э нь хохирогч Н.Баатарт 600.000 төгрөгийг төлснийг дурдаж, хохирогч Ш.Мөнхжаргал, Н.Баатар нар цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх зх/ггзгаачы журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

 А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхзэр. бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгаж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-давсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах. улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж А.Э-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

 Хохирогч Н.Баатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо: “ ...Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 357 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Н.Баатар миний бие нь 2017 оны 09 сарын 01-ний өдөр Дундговь аймгаас Улаанбаатар хот орох зорилгоор 49-42 УНУ улсын дугаартай Аксент маркийн авто машины жолооч А.Э-гийн машинд зорчин сууж явсан. Жолооч А.Э нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүнд хөнгөн, хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдэж шүүхээс гэм буруутай болох нь тогтоогдож ял зэмлэл хүлээсэн юм. Н.Баатар миний биед бүсэлхий нураа, хүзүүний нугламын хугарал, нүүр чихэнд тус тус гэмтэл тогтоогдсон.

Мөн нуруундаа 6 м хадаас тавиулж мэс заслын хагалгаанд орсон. Одоо хүнд биеийн хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон. Хохирогч Н.Баатар би гэмтэл авахаас өмнө улирлын чанартай барилгын ажил хийж, бусдаас ямар нэгэн дэмжлэг авахгүйгээр амьдарч байсан. Одоо 2017 оны 09 сарын 01-нээс хойш ажил эрхлэх чадваргүй болж бие махбодь, эрүүл мэнд, эрх чөлөө бусад эрх чөлөө, эд хөрөнгөөрөө хохирч ядарч зүдэрч, сэтгэл санааны маш их хохирол амсаж байхад гэм буруутай А.Э нь үл хайхарч хохирол төлбөр төлж өгөхгүй өдий хүрч байгаад үнэхээр гомдож байна. Хохирогч Н.Баатар би сард 600 000 доошгүй ажил хөдөлмөр эрхэлж байсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй. Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа тул Монгол улсын засгийн газрын Хөдөлмөр хөлсний доод хэмжээний цалин хөлс  тооцох аргачлал журмын дагуу ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх шийдвэрлээгүй харин шүүгдэгч А.Э төлнө гэж шүүх хурал дээр ярьсан боловч төлөхгүй байна. Иймд хохирогч Н.Баатар миний бие нь шүүгдэгч А.Эгийн гэм буруутай үйлдлээс болж хохирсон тул ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 1 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэцэгчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч А.Э нь анхан шатны шүүх хурлаар гэм буруутай нь тогтоогдсон боловч хэвтэрт байгаа эхнэрээ асраад ажил төрөл хийж чадахгүй, орлого олж чадахгүй байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх А.Э-дхолбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүгдэгч А.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Дундговь чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 143/129 тэмдэгтийн орчим өөрийн эзэмшлийн 49-42 УНУ улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөнөөс осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан Ш.Мөнхжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол, Н.Баатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Э.Болорцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хохирогч Ш.Мөнхжаргалын”...Баянцагаан сумын самбарын хойд ард явж байхад машин эвгүй болоод яасныг мэдэхгүй, ГССҮТөвд ухаан орсон, хэр хурдтай явсныг хэлж мэдэхгүй байна. А.Э нь урд орой нь айраг уусан, гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-13-14/,

-хохирогч Э.Болор-Цэцэгийн “...нэг сэрэхэд хамаг бие хөндүүрлээд газарт хэвтэж байсан,  эмнэлэгт яаж ирснээ санахгүй байна, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-19-21, 29-30/,

-хохирогч Н.Баатарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн”...замд голдуу унтаж яваад яг юу болсныг мэдээгүй, онхолдсон машин дотор ганцаараа байсан. Би өмнө нь мал маллаад эсвэл улирлын чанартай барилгын ажил хийж бусдаас ямар нэгэн санхүүгийн дэмжлэг авахгүйгээр амьдарч байсан. Одоо  ажил эрхлэх чадваргүй болсон, нурууны хагалгаанд орсон, гэртээ асрамжинд байгаа. Осолд орж эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны маш их хохирол амсаж байхад А.Э хохирол төлбөр нэг ч төгрөг төлөөгүйд  гомдож байна. Шүүх хурал дээр хохирол төлнө гэсэн боловч юу ч төлөөгүй тул 1900 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг/хх-17-18/,

 

-шүүгдэгч А.Эгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...цонхоо онгойлгох гээд товчлуур руу харахад машин замын хажуу руу орсон, замын далан руу уначихсан. Тухайн үед анхаарал болгоомжгүй байснаас  осол болсон” гэх мэдүүлэг,

шүүхийн шинжилгээний албаны №552, 555, 554,105 дүгнэлтүүд /хх-35,39,43,47/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургууд /хх-6-11/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч А.Эгийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Хохирогч Н.Баатар 2.500.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч А.Э түүний хагалгааны зардал болох 600.000 төгрөгийг эмнэлэгт төлсөн, үлдэх 1.900.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурьдсан байна.

 Хуульд зааснаар бусдын  эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүх гэмт хэргийн хор уршгийг арилгахыг шүүгдэгч А.Э-дүүрэг болгожээ.

 Харин гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад хохирол, цаашид гарах зардлаа хуулийн дагуу нэхэмжлэх эрх хохирогч Н.Баатарт нээлттэй. Гэхдээ  нотлох баримтын хүрээнд шийдвэрлэдэг  тул энэ шаардлагыг хангахыг, нэхэмжлэх эрх нээлттэй болохыг шүүх шийдвэртээ заасан байх тул хохирогч Н.Баатарын “хохиролд 1.900.000 төгрөг гаргуулж өгнө үү”  гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Баатарын “1.900.000 төгрөг гаргуулж өгнө үү”  гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                   ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ

                                                                                     Г.БОЛОРМАА