Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 167

 

                                  2020/ШЦТ/167

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал 

Шүүгдэгч: Ц.Бэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Цын Бэд холбогдох эрүүгийн 2012000000140 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг Хөөвөр гэх газар оршин суух хаягтай, урьд тус аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Б овогт Цын Бэ/РД:АМ85021817/,

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Цын Бэ нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Булган буудлын хажууд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хамтран амьдрагч Ч.Отай “хаагуур яваад байгаа юм” гэж маргалдан, улмаар баруун гарын сарвууг хазаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

       *Эрүүгийн 2012000000140 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогч Ч.Оын өгсөн:

“...2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн хамтран амьдрагч Ц.Бэтэй Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Булган буудлын үүдэн дээр таараад уулзахад би түүнээс юу хийж байгаа талаар асуухад чамд ямар хамаатай юм гэсэн энэ асуудлаас болоод бид хоёр хэрэлдэж байгаад Ц.Бэ миний толгойтой үснээс гараараа зулгааж байгаад амаараа миний баруун гарын дээд хэсэг шүдээрээ хазсан энэ асуудлаас болоод би цагдаагийн байгуулагад хандсан өөр ямар нэг асуудал болоогүй. Бид хоёр албан ёсны гэр бүл биш бид хоёр 2017 оноос хойш хамт амьдарч байгаа энэ хүнийг би таньж мэддэг болоод 16 жил болж байна. Миний биеийн баруун гарын ар хэсэг рүү шүдээрээ хазсан өөр ямар нэг гэмтэл бэртэл учруулаагүй. Өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй энэ талаар Ц.Бэ бид хоёроос өөр хүн байгаагүй. Би эмнэлгийн байгууллагад хандсан нэгдсэн эмнэлгийн хүлээн авах 103 дээр очиж баруун гарын ар дээд хэсгээр 4 оёо тавьсан шархаа цэвэрлүүлж боолгосон, өөр тусламж үйлчилгээ аваагүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/ 

           *Гэрч Б.Оийн өгсөн: 

           “...Тухайн өдөр би Архангай аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд дуудлага мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаагийн ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаанд иргэн Ч.О нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Булган буудлын үүдэн дээр манай хамтран амьдрагч хэрүүл маргаан хийж байгаад миний баруун гарыг хазлаа гээд цусаа гоожуулаад тус цагдаагийн газрын жижүүр дээр ирсэн дуудлага мэдээллийг хүлээн авч 103 тоот утсанд хандан нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үйлчилгээг дуудаж яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн. Тухайн үед Ч.О гэх хүний биед баруун гарын ар сарвуу хэсгээс цус гараад гоожсон байдалтай ирсэн өөр гаднаасаа харагдах ил шарах сорив харагдаагүй. Тухайн иргэн Ч.О нь манай хамтран амьдрагч Ц.Бэ хэрүүл маргаан хийж байгаад миний баруун гарыг хазлаа гэж хэлж мэдэгдсэн дуудлагыг хүлээн авч холбогдох албан тушаалтанд танилцуулсан. Тухайн үед баруун гарын ар хэсгээс цус гарсан хүнд хазуулсан талаараа хэлж байсан түүний биед өөр ил харагдах шарх сорив харагдаагүй өөр энэ талаар мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/

*Гэрч Э.Сгийн өгсөн: 

“...Би тухайн өдөр нөхөр Ц.Бэ, Ч.О нартай таарахад Ч.О нь нөхөр Ц.Бэтэйгээ маргалдаад байхаар нь би энэ хоёрыг орхиод явсан. Намайг ярьсанаас хойш хоорондоо зодоон хийж бие биөийнхээ биед гэмтэл учруулсан байх намайг байхад энэ хоёр маргалдаад байсан. Тэгэхээр нь би энэ хоёр хүнийг орхиод явсан. Юу болсон талаар би хараагүй мэдэхгүй байна. Тухайн үед би Ч.О, нөхөр Ц.Бэ нар байсан өөр хүн байгаагүй. Нөхөр дээрээ эхнэр Ч.О ирээд чи хаагуур яваад байгаа гээд нөхрөө хардаад энэ хоёр хүн хоорондоо хэрүүл маргаан хийсэн байх. Би эдгээр хүмүүстэй харьцаад байдаггүй учраас энэ хоёр хүний зан байдлын талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 68-70 дугаар тал/ 

*Яллагдагч Ц.Бийн өгсөн: 

“...Эхнэрээ цохиж зодсон нь миний буруу би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-29 дүгээр тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 161 дугаартай“...Ч.Оын биед баруун гарын сарвууны ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хүний шүдээр хазах үед үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 19 дүгээх тал/ 

*Аюулын зэргийн үнэлгээний маягт/хх-ийн 13-16 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Булган буудлын хажууд иргэн Ч.О нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгч Ц.Бэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Оад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ч.Оын”...2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн хамтран амьдрагч Ц.Бэтэй Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Булган буудлын үүдэн дээр таараад уулзахад би түүнээс юу хийж байгаа талаар асуухад чамд ямар хамаатай юм гэсэн энэ асуудлаас болоод бид хоёр хэрэлдэж байгаад Ц.Бэ миний толгойтой үснээс гараараа зулгааж байгаад амаараа миний баруун гарын дээд хэсэг шүдээрээ хазсан энэ асуудлаас болоод би цагдаагийн байгуулагад хандсан өөр ямар нэг асуудал болоогүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оийн”...Тухайн өдөр би Архангай аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд дуудлага мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаагийн ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаанд иргэн Ч.О нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Булган буудлын үүдэн дээр манай хамтран амьдрагч хэрүүл маргаан хийж байгаад миний баруун гарыг хазлаа гээд цусаа гоожуулаад тус цагдаагийн газрын жижүүр дээр ирсэн дуудлага мэдээллийг хүлээн авч 103 тоот утсанд хандан нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үйлчилгээг дуудаж яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн. Тухайн үед Ч.О гэх хүний биед баруун гарын ар сарвуу хэсгээс цус гараад гоожсон байдалтай ирсэн өөр гаднаасаа харагдах ил шарах сорив харагдаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Э.Сгийн”...Би тухайн өдөр нөхөр Ц.Бэ, Ч.О нартай таарахад Ч.О нь нөхөр Ц.Бэтэйгээ маргалдаад байхаар нь би энэ хоёрыг орхиод явсан. Намайг ярьсанаас хойш хоорондоо зодоон хийж бие биөийнхээ биед гэмтэл учруулсан байх намайг байхад энэ хоёр маргалдаад байсан....” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ц.Бийн мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ц.Бийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Оын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед  баруун гарын сарвууны ар хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Ц.Бэ нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, бөгөөд шүүгдэгч Ц.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Бийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Ч.Оын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Бэ нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Ч.О нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Ц.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.О нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Ц.Бийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Бэ нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд хохирол төлбөрийг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Бэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Б овогт Цын Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бэ нь шүүхээс оногдуулсан 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Ц.Бэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР