| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/09099/И |
| Дугаар | 589 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 589
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн регистрийн дугаартай Төв аймаг, Баянжаргалан сум, Улаан Ухаа 2 дугаар багт оршин суух ....................... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ..................... регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул Алтай хотхон, 104 тоотод оршин байх ******* ******* ******* ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 3.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны *******ийн бичгийн дарга О.Өнөржаргал ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ******* ******* ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гарын үсэг зуран нотариатаар баталгаажуулсан. Гэвч миний бие гэрээ цуцлах зайлшгүй шалтгаан гарсан учир нь хариуцагч ******* ******* ******* ХХК ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэрээний дагуу ажлаа хийдэггүй гэж бусад захиалагч *******аас нь сонссон. Тэр нь ч Төв аймгийн Баянжаргалан сумын надаас гадна 4 айлтай гэрээ байгуулан ажил гүйцэтгэсэн ч өнөөдрийг болтол дуусгаагүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Миний бие 2016 оны 4 сараас хойш гэрээ цуцлах санал тавьж 2016 оны 5 дугаар сарын 01-ны өдөр харилцан тохиролцож гэрээгээ цуцалсан гэвч гэрээний үнэ болох 11.400.000 төгрөгийг буцаан өгөлгүй явсаар 2016 оны 6 дугаар сарын 10-нд тус компанитай гэрээ байгуулж ******* гэх хүнээс 8.000.000 төгрөг авсан. Үүнээс хойш удаа дараа шаардлага тавьсан боловч үлдэгдэл мөнгийг өгөхгүй байгаа тул үлдэгдэл 3.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ******* ******* ХХК нь Төв аймгийн Баянжаргалан сумын иргэн *******тай 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулан 11.400.000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-ийн дансанд тушаасан. Бид гэрээний дагуу 8х7 хэмжээтэй байшингийн плак, паркетан шал, вакум цонх, модон хаалга, дээврийн төмөр гэх тэм бүх материалаа бэлэн болгосон байсан. Гэтэл ******* нь гэрээгээ цуцлах тухай манайд хэлж бид 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянжаргалан суманд ирж гэрээ цуцалсан манай байгууллага нь НӨАТ төлөгч учир ******* нь Дорнод аймгийн Татварын албанд тодорхойлолт хийж өгсөн боловч манай байгууллагад одоо болтол уг бичгээ өгөөгүй тул үлдэгдэл төлбөр 3.400.000 төгрөгөөс НӨАТ 10 хувь суутгаж, 1.140.000 төгрөгийг суутгаж үлдэгдэл 2.260.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 20 гэхэд төлнө гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч тул 10 хувь 1.140.000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг суутгаж, үлдэх 2.260.000 /хоёр сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн.
******* ******* ******* ХХК, ******* ******* нь 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 01 дугаартай Палкан байшингийн материал нийлүүлэх барих, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч ******* ******* ******* ХХК нь 8х7 хэмжээтэй 5 өрөө мансардгүй 12х15 хэмжээтэй палкан байшинг барилгын материал буусан өдрөөс хойш 10-14 хоногт хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч ******* нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байшингийн нийт төлбөр 11.400.000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 4-7 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээг Палкан байшингийн материал нийлүүлэх, барих, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээний агуулга, зорилго гэрээнд оролцогчдын хүсэл зоригийн илэрхийлэл зэргээс дүгнэхэд гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байх тул зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй
Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарагдсанаар хүчин төгөлдөр болсон байх ба Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Нэхэмжлэгч ******* нь талуудын хооронд байгуулсан гэрээний гол нөхцлийн дагуу 2016 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр 11.400.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 3 дугаар тал/
Зохигчдын хооронд 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 01 тоот Палкан байшингийн материал нийлүүлэх, барих, худалдан авах гэрээ-нээс захиалагч татгалзаж, гүйцэтгэгч татгалзалыг хүлээн авч ажлын хөлсөнд төлсөн 11.400.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буцаан олгосон байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.
Монгол улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл 3.400.000 төгрөгийг нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-иас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн буруугаас гэрээ цуцлагдсан тохиолдолд хариуцагч учирсан хохирлоо шаардах эрхтэй бөгөөд хохирол нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар тодорхойлогдох энэ хохирлын талаар хариуцагч шаардлага гаргаагүй тул хариуцагчийн нэмэгдсэн өртгийн албан татварт 10 хувийг суутгана гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 3.400.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 3.400.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 69.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******толгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ