Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 0859

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан

улсын яллагч Б.Ундрах (томилолтоор),

шүүгдэгч Э.М............р, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0788) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигин овогт Э............рын М............рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008 0039 70089 дугаартай, 2 хавтаст хэргийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Боржигин овогт Э............рын М............р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эгч, дүү нарын хамт .........................., урьд

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 796 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Э.М............р нь үргэлжилсэн үйлдлээр

1. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд .............. тоотод байрлах иргэн Д.Ц.............агийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн зүүн талд байх жижиг цонхоор хууль бусаар нэвтэрч 2 хаалгатай, цагаан өнгийн жижиг хөргөгч, цагаан өнгийн талх шарагч, хар өнгийн индукцийн зуух, 4 метрийн урттай дээлийн торго, эмэгтэй хүний саатай хөх өнгийн торгон дээл, 10 орчим метрийн урттай цахилгааны утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 565.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, .................. тоотод байрлах иргэн Э.Э.................рын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бэлэн 130.000 төгрөг, 60 юань зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 153.436 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2020 оны 01 дүгээр сарын 8-наас 6-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ................... тоотод байрлах иргэн Р.Э..................шийн барилгын үйл ажиллагаа явуулж байсан барилгын вакум цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч цахилгаан дрилл, жижиг цахилгаан гар дрилл, хөөс, 160 см урттай шар тэлэгчтэй шрупп 3-4 боодол зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 454.600 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, .................. тоотод байрлах иргэн М.Г..................нхийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн хайрцгаас гар тастагч, дрилл, дугуйн дроцов, холбогч, уртасгагч, түлхүүр багажнууд зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо .............. тоотод байрлах иргэн Д.Ц.............агийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн зүүн талд байх жижиг цонхоор хууль бусаар нэвтэрч 2 хаалгатай, цагаан өнгийн жижиг хөргөгч, цагаан өнгийн талх шарагч, хар өнгийн индукцийн зуух, 4 метрийн урттай дээлийн торго, эмэгтэй хүний саатай хөх өнгийн торгон дээл, 10 метрийн урттай цахилгааны утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 565.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Үзлэгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ...явуулав. Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ................. тоот...хашаа байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт, (1 хавтаст хэргийн 116-120),

- Хохирогч Д.Ц.............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд .............. тоотод байрлах байшингийн цонхоор хулгайч орж 2 хаалгатай цагаан өнгийн жижиг хөргөгч 1 ширхэг, цагаан болон ногоон алаг өнгийн талх шарагч 1 ширхэг, хөр өнгийн индукцийн зуух 1 ширхэг, 4 метрийн урттай 5 ширхэг дээлийн торго, эмэгтэй хүний саатай хөх өнгийн торгон дээл 1 ширхэг, 10 орчим метрийн урттай цахилгааны утас зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 1..............-138),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 132 дугаар тайланд “...Жижиг хөргөгч 245.000 төгрөг, талх шарагч 105.000 төгрөг гэх мэт 6 нэр төрлийн эд зүйл нийтдээ 565.000 төгрөг...” гэх баримт (1 хавтаст хэргийн 152-154),

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр...Сонгинохайрхан дүүргийн .............. дугаар гудамжны .............. тоот ...ногоон өнгийн төмөр хаалгатай, ...хашааны хойд хэсэгт 4х5м хэмжээтэй, хар өнгийн дээвэр, цагаан өнгийн байшинд... үзлэг хийхэд ...гал тогооны шүүгээн дээр цагаан өнгийн талх шарагч, ....гал тогооны тавилгын баруун талд ...Halxin нэртэй 2 хаалгатай саарал хөргөгч...байна. ...гал тогооны тавилга дээр байсан цагаан өнгийн талх, шарагч, түүний баруун талд байгаа 2 хаалгатай саарал хөргөгч зэрэг нь хэрэг бүртгэлтийн 2008 0035 5 дугаартай хэрэгт алдагдсан эд зүйл болох нь тогтоогдож байх тул эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцон хураан авав...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 143-146),

- Мөрдөгчийн 2008 0035 5 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолд “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо .............. тоот иргэн Д.Ц.............агийн эзэмшлийн байшинд хулгай орж, эд зүйл... алдагдсан гэх гомдолд...хэрэг бүртгэлтийн хэрэг нээсүгэй...” гэх баримт (хавтаст хэргийн 114),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...цагаан өнгийн талх шарагч, Halxin нэртэй 2 хаалгатай саарал хөргөгчийг Д.Ц.............ад хүлээлгэн өгөв...” гэх баримт (1 хавтаст хэргийн 149),

- Мэдүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Орбитын 64-39а тоот хашааг зааж, тухайн айлаас хөргөгч, шарах шүүгээ, торго зэрэг эд зүйлс авсан...” гэх тэмдэглэл, гэрэл зураг № 3 (1 хавтаст хэргийн 130),

 

2. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, .................. тоотод байрлах иргэн Э.Э.................рын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бэлэн 130.000 төгрөг, 60 юань зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 153.436 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Орбитын 61 дүгээр гудамжны 04 тоот байх ба уг хашаанд ...ертөнцийн зүгээр урагш харсан, хоёр том цонхтой, улаан хүрэн тоосгон байшинтай. Уг байшингийн... гал тогооны өрөөний 130х80 хэмжээтэй вакум ...цонх онгорхой байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 171-173),

- Хохирогч Э.Э.................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 11 цагийн үед гэрээсээ гарч ажилдаа яваад орой 13 цагийн үед буцаад ирсэн чинь цонх онгорхой байхаар нь ороод хартал гацуур дээр мөнгө алга болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн...манай гэрээс бэлнээр 20.000 төгрөг 4 ширхэг, 10.000 төгрөг 5 ширхэг, мөн 20 юань 2 ширхэг, 10 юань 2 ширхэг, алга болсон байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 178-181),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 00321 дугаар тайланд “...эд зүйлийн нэр: “юань”, тоо хэмжээ: “60” https://www.mongolbank.mn/dblistofficialdailyrate.aspx?vYear=2019&vMonth=12&vDay=29 нэгж үнэлгээ 390.61, нийт үнэлгээ 23436 төгрөг...” гэх баримт (1 хавтаст хэргийн 198-200),

- Мэдүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо .................. тоотод байрлах саарал өнгийн төмөр гүйдэг хаалгатай, улаан өнгийн тоосгон башинтай айлыг зааж, тухайн айлын ертөнцийн зүгээр зүүн тийш харсан вакум цонхны жижиг салхивчаар орж гацуур модон дээр байсан юаныг авсан...” гэх тэмдэглэл, гэрэл зураг № 2 (1 хавтаст хэргийн 204),

 

3. 2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 1 дүгээр гудамжны 11б тоотод байрлах иргэн Р.Э..................шийн барилгын үйл ажиллагаа явуулж байсан барилгын вакум цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч цахилгаан дрилл, жижиг цахилгаан гар дрилл, хөөс, шар тэлэгчтэй 160 см урттай шрупп 3-4 боодол зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 454.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн .............. тоот...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 39-41),

- Хохирогч Р.Э..................шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр арын 8-аас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их Нарангийн .............. тоотод байрлах миний эзэмшлийн үйлдвэр үйлчилгээний зориулалтаар барьж байсан барилгын сантехникийн өрөөний вакум цонхыг хүн хагалж ороод барилгын том цохилттой цахилгаан өрөм, жижиг цахилгаан гар өрөм, нэг харцагандаа 15 ширхэгтэй дулаалгын шахдаг хөөс, 3-4 боодол шар тэлэгтэй 160 см урттай шүрүүп зэрэг зүйлс хулгайлсан. ...хулгай хийхдээ манай сантехникийн өрөөний 1х60см хэмжээтэй вакум цонхыг эвдсэн байсан тухайн цонхыг 1 сарын өмнө 129.600 төгрөгөөр хийлгэж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 9-10),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 121 дугаар тайланд “...5 нэр төрлийн эд зүйл ...454.600 төгрөг” гэх баримт (1 хавтаст хэргийн 25-27),

- Мэдүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо ................... тоот хашаатай ягаан өнгийн гүйдэг хаалгатай хашааг зааж, барилгын ард талын цонхыг хагалж ороод эд зүйлс хулгайлсан...” гэх тэмдэглэл, гэрэл зураг № 1 (1 хавтаст хэргийн 19),

 

4. 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 47 дугаар гудамжны 06 тоотод байрлах иргэн М.Г..................нхийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн хайрцагнаас гар тасдагч, дрилл, дугуйн дроцов, холбогч, уртасгагч, түлхүүр багажнууд зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахыг завдсан болох нь;

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Үзлэгийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хийв. ...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 47 дугаар гудамжны 06 тоот...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 229-232),

- Гэрч Ж.А..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 10 цаг 30 минутад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Дуулгат-114 чиглэлийн авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд “манай урд гудамжинд байх эзэнгүй айлын цонхыг үл таних хүн хагалаад орчихлоо” гэсэн дуудлагыг Дуулгат10-аас хүлээн авсан. ...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 47-06 тоотод байх байшинд орж шалгалтын ажиллагааг хийж гүйцэтгэхэд Э.М............р нь “кен маркийн тасдагч 2 ширхэг, кен маркийн өрөм 1 ширхэг, машины аккумляттор холбодог холбогч 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, түлхүүр 11 ширхэгийг хулгайлах гэж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 245),

- Хохирогч М.Г..................нхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 9 цагийн үед монгол гэр болон байшингаа түгжээд ажилдаа явсан. Тэгтэл өдөр 11 цагийн үед Цагдаагаас залгаад байшинд чинь хулгай орсон хулгайчийг нь барьчихлаа гэж надад хэлсэн...манай байшингийн үүдний хэсэгт байрлах хайрцагнаас улаан өнгийн кен брендын цахилгаан гар тасдагч 2 ширхэг, улаан өнгийн цахилгаан кен брендын дрилл 1 ширхэг баттерейтэй улаан өнгийн кен брендын гар дрилл 1 ширхэг, дугуйн 4 талтай төмрөн цагаан өнгийн дорцов буюу эргүүлэгч 1 ширхэг, машины улаан хөр өнгийн холбогч 1 ширхэг,  хар өнгийн уртасгагч 1 ширхэг, мөн 13 ширхэг төмрөн жижиг түлхүүр багажнууд хулгайд алдсан байсан. ...би алдагдсан эд зүйлсээ 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагаас бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 2..............),

- Эд зүйл хураан авсан тэмдэглэлд: “... Э.М............раас Кен 2 ширхэг тасдагч, кен 2 ширхэг гар дрилл, машины холбогч 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, түлхүүр багаж 10 ширхэг, дугуй дорцоов 1 ширхэг хураан авав...” гэх баримт (1 хавтаст хэргийн 238)

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...М.Г..................нхөд ... Кен 2 ширхэг тасдагч, кен 2 ширхэг гар дрилл, машины холбогч 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, түлхүүр багаж 10 ширхэг, дугуй дорцоов 1 ширхэг зэргийг хүлээлгэж өгөв...” гэх баримт ( 1 хавтаст хэргийн 239),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 95 дугаар тайланд “...Кен гар тасдагч...160.000 төгрөг, кен цахилгаан дрилл 60.000 төгрөг, баттретэй дрилл 80.000 төгрөг, 4 талтай төмөр дугуйн троцов 8000 төгрөг, машины холбогч 10000 төгрөг, жижиг түлхүүр багаж 10000 төгрөг буюу нийт 328.000 төгрөг...” гэх баримт (2 хавтаст хэргийн 6-8),

 

5. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2008 0039 70089, 2008 0035 50115, 2008 0018 90131, 2008 0036 30090 дугаар тогтоолууд (1 хавтаст хэргийн 30, 158-159, 217, 2 хавтаст хэргийн 16), Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол 1 хавтаст хэргийн 166, 226, 2 хавтаст хэргийн 24), Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол (2 хавтаст хэргийн 121),

- Шүүгдэгч Э.М............рын 2020 оны 3 дугаар сарын 04-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (2 хавтаст хэргийн 38-39, 53-54, 64-66, 85-86, 92-93, 136-1.............., 143), 

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 82), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 85), шийтгэх тогтоолын хуулбар (1 хавтаст хэргийн 88-89, 90-92, 94-97), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (1 хавтаст хэргийн 81), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, тодорхойлолт (1 хавтаст хэргийн 58, 62, 65, 68, 70-76, 223-226), хохирогч Д.Ц.............а, Э.Э.................р, Р.Э..................ш нарт хохирол төлсөн баримт (2 хавтаст хэргийн 150-151, 152-153, 154) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.М............рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.М............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Э.М............р нь

1. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд .............. тоотод байрлах иргэн Д.Ц.............агийн байшингийн зүүн талд байх жижиг цонхоор нэвтэрч 2 хаалгатай, цагаан өнгийн жижиг хөргөгч, цагаан өнгийн талх шарагч, хар өнгийн индукцийн зуух, 4 метрийн урттай дээлийн торго, эмэгтэй хүний саатай хөх өнгийн торгон дээл, цахилгааны 10 орчим метрийн урттай утас зэрэг 565.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг,  

2. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, .................. тоотод байрлах иргэн Э.Э.................рын байшингийн ертөнцийн зүгээр зүүн тийш харсан вакум цонхны жижиг салхивчаар нэвтэрч бэлэн 130.000 төгрөг, БНХАУ-ын мөнгөн тэмдэгт 60 юань зэрэг 153.436 төгрөгийг,

3. 2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ................... тоотод байрлах иргэн Р.Э..................шийн барилгын үйл ажиллагаа явуулж байсан барилгын вакум цонхыг хагалан нэвтэрч цахилгаан дрилл, жижиг цахилгаан гар дрилл, хөөс, 4 боодол 160 см урттай шар тэлэгчтэй шрууп зэрэг 454.600 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг тус тус хулгайлсан.

4. 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 47 дугаар гудамжны 6 тоотод байрлах иргэн М.Г..................нхийн байшингийн цонхоор нэвтэрч гар тасдагч, дрилл, дугуйн дроцов, холбогч, уртасгагч, түлхүүр багажнууд зэрэг 328.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг хулгайлахыг завдсан болох нь

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1 хавтаст хэргийн 116-120, 143-146, 171-173, 39-41, 229-232),

- Хохирогч Д.Ц.............а (1 хавтаст хэргийн 1..............-138), Э.Э.................р (1 хавтаст хэргийн 178-181), Р.Э..................ш (1 хавтаст хэргийн 9-10), М.Г..................нх (1 хавтаст хэргийн 2..............) нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 132, 000321, 121, 95 дугаар тайлангууд (1 хавтаст хэргийн 152-154, 198-200, 25-27, 2 хавтаст хэргийн 6-8) гэх баримт,

- Мэдүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг № 3 (1 хавтаст хэргийн 130, 204, 19),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...цагаан өнгийн талх шарагч, Halxin нэртэй 2 хаалгатай саарал хөргөгчийг Д.Ц.............ад хүлээлгэн өгөв...” гэх баримт (1 хавтаст хэргийн 149), “...М.Г..................нхөд ... Кен 2 ширхэг тасдагч, кен 2 ширхэг гар дрилл, машины холбогч 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, түлхүүр багаж 10 ширхэг, дугуй дорцоов 1 ширхэг зэргийг хүлээлгэж өгөв...” гэх баримт ( 1 хавтаст хэргийн 239),

- Гэрч Ж.А..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 245), эд зүйл хураан авсан тэмдэглэл (1 хавтаст хэргийн 238) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхээс гэм буруутайд тооцсон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.М............р үргэлжилсэн үйлдлээр, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр дээрх нэр бүхий иргэдийн эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа тэдний хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байна. Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.М............р нь нэр бүхий хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, зарим эд зүйлийг буцаан өгсөн (2 хавтаст хэргийн150-154) байх тул шүүгдэгчийг  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Э.М............рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг

- Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Э.М............р нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүний оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

 

Шүүх шүүгдэгч Э.М............рыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.М............рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Мөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг үндэслэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар дүгнэлт гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг шүүхээс хөнгөрүүлж 2 жил 6 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзэв.

Шүүгдэгч Э.М............р нь 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 146 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 146 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч Э.М............рын эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялаас хасах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, ...............1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Э............рын М............рыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.М............рыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтэгсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М............рын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М............рын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 146 (зуун дөчин зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчийн эдлэх ялыг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ