| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0062/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2020-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,
Хохирогч П.Лхагвасүрэн,
Шүүгдэгч У.Б, Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөлтэйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.С, Ш овогт У.Б нарт холбогдох эрүүгийн 2019000****** дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.С
Монгол Улсын иргэн, У.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч У.Б, Д.С нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, бүлэглэж Дорноговь аймгийн Мандах сумын “Ү” гэх газарт 2020 оны 02 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө хохирогч П.Л-г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “ энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мэдүүлэг өгөхгүй…” гэв.
Шүүгдэгч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “…Би хохирогч Л-г уржинан жилээс мэддэг болсон. Би Мандахаас наашаа явж байтал машин суугаад хохирогч надад тус болж байсан. Миний машины дугуй салах гэж байхад намайг морины уяан дээр хүргэж өгчихөөд явж байсан. Хохирогчтой муудалцах шалтгаан надад байхгүй. Би тухайн хэрэг гарсан өдөр ямар ч согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Хохирогч манай найз С-тэй маргалдсан. Тэгэхээр нь би очиж салгах гэхэд хохирогч “Намайг залуу хүн байсан бол та 2 ингэж чадахгүй” гэж хэлсэн. Манай найз С тухайн үед халамцуу байсан учраас миний үгийг сонсохгүй хохирогчтой муудалцаад байсан. Би өмнө нь гэмт хэрэг үйлдээд ял эдэлж байсан. Хэрэв би хохирогчийг зодсон байсан бол хэргээ хүлээх байсан. Өөрийгөө хийсэн хэрэгтээ эзэн болох бүрэн чадвартай гэж би үзэж байна. Гэтэл би гар хүрээгүй байхад яагаад намайг зодсон гэж хохирогч мэдүүлснийг би ойлгохгүй байна. Энэ бол битүүний урд өдөр болсон асуудал. Цагдаад гомдол гаргасан байна гэхээр нь би хохирогчтой очиж уулзсан. Би цагаан сараар Н, Э гэдэг найзындаа очиж шинэлж байгаад шинийн 2-ны өдөр би Офицерийн байрны хойд талд би машин дотор хохирогчтой уулзаж уучлалт гуйгаад цагдаагаар явалгүй хоорондоо учраа олъё гэж хэлэхэд “Надад 50 сая төгрөг өг” гэж хохирогч нэхсэн. Тэгээд би ямар ч хэлэх үггүй болоод явсан. Би өмнө нь гэмт хэрэг үйлдээд ял шийтгэлээс зугтааж байсан удаа байхгүй. Энэ удаад би хохирогчид огт гар хүрээгүй учраас надад хэцүү байна…” гэв.
Хохирогч П.Л шүүхийн хэлэлцүүлэгт: “…Би төрийн байгууллагад 4 жил ажилласан. 1993 оноос хойш нэг ч удаа архи уугаагүй. Б-г гүтгээгүй. Би нүх рүү унаагүй. Учир нь тэнд нүх байгаагүй. Намайг өөрсдөөс нь 50 сая төгрөг авахын тулд гүтгэж байгаа мэтээр яриад байна. Миний хамар битүүрээд амаараа амьсгалж байгаа. Корона намдахаар би хамраа эмчлүүлнэ. Зодох эх үүсвэрийг Б гаргасан. Эхэлж Б миний хамрыг мөргөж цөмлөсөн. Энэ 2 өс хонзонгийн сэдэлтээр зодсон. Ханан цавын алт гарч байсан газарт би хамгаалалтын жолоочоор ажиллаж байсан. Өчнөөн олон машин хөөж тууж буцааж байсан. Тэрнээс болж С надад өс хонзон санасан. Энэ 2 машинд байхдаа хэн нь цохиж чадахаа ярьж байгаад Б зоригтойгоороо намайг ирж намайг цохисон гэсэн. Энэ 2 хоёулаа их согтолттой, багадаа 1 литр архи уусан байсан. Одоо буруугаа хүлээж байгаа шинж алга. Хүн цохичоод хийсэн хэрэгтээ эзэн болж чадахгүй бол зодож яадаг юм. Анх намайг зодох гээд ирэхэд нь би “Заа дүү нар минь, мөнгөндөө тааруулж зодоорой” гэж хэлсэн. Гэтэл мөнгө байгаа гээд Б миний толгойг гараараа 11 удаа цохисон. Гарын шууг хутгаар чичээд байсан. 1 удаа л гарлуу хутга нь орсон, бусад нь ороогүй. Б-г би 2008 оноос танина. Мэнд устай байсан. Өнгөрсөн жил Мандахын замд дугуй нь хагарсан байхад тусалж байсан. Б-д намайг зодох шалтаг байгаагүй. Гэтэл чи миний найзыг хана цавд байхад нь хөөсөн байна гээд намайг зодсон. Би С-ийн аав Д-тэй нэг үе. Ойр дотно байсан. Гэтэл тухайн үед надруу арслан бар шиг дайрч “Шорон миний гэр орон” гэж хэлээд намайг зодсон. Ирээд уучлалт гуйхаар нь 50 сая өгчих ах нь хамраа солонгост эмчлүүлье гэж хэлэхэд яваад дахиж нэг ч удаа биеийг минь асуугаагүй. Би худлаа мэдүүлэг өгөөгүй. Нүхэнд унахад хамар цөмөрч, нүд хөхрөөд, шуун дээрээс цус гарна гэж байхгүй. Би шөнө ирээд маргааш нь түргэн тусламж дуудаж эмчилгээ хийлгэсэн …” гэв.
Хохирогч П.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Мандах сумын Ү гэх газарт 2020 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө очоод, тэр дундуур нь өөрийн эзэмшлийн 53-56 *** улсын дугаартай Лексус 470 маркийн автомашинтайгаа явж байхад Э гэх Сайхандулааны залуу ирээд машин гаргаад өгөөч гэхээр нь би автомат кроптой машинтай, татаж өгч чадахгүй” гэхэд яваад өгсөн юм. Тэгээд машиныхаа гадаа зогсож байхад нэг их удалгүй буцаад шумуул хочтой Б гэх Сайхандулаан сумын залуутай цуг буцаж ирээд “Чи Хатанбулагийн Ханан цав дээр гарсан алтан дээр цагдаа нартай нийлж их хөөж тууж байсан билүү” гээд Б шууд хамар луу мөргөхөөр нь би “Чи миний хамар цөмөлчихлөө шүү дээ" гэхэд Б, С нар “Тэр хамаагүй, шорон миний гэр шүү, чамайг зодно” гэх зэргээр ярихаар нь би “Та 2 намайг мөнгөндөө тааруулаад зодчихоорой” гэхэд толгой руу Б 11 удаа, С 5 удаа дандаа толгой руу цохисон. Цохих явцдаа Б нэг хутга гаргаж ирээд зүүн мөр лүү чичээд “хутгалчихья л даа, би мөнгөтэй хүн шүү” гэхээр нь би “Хутгалвал хутгал л даа” гэхэд намайг хутгалаагүй яваад өгсөн. Эргэж ирээд “Бид нарыг матахгүй байгаа юм биздээ” гэхээр нь би “Би хэлдэг газар нь хэлнээ” гэсэн юм... Одоогийн байдлаар эмчилгээнд би 300 000 төгрөг зарцуулаад байна. Зарцуулсан мөнгөний баримт нь одоогоор надад байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-13 дугаар хуудас/,
Гэрч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20-30 минутын дараа эргээд ирэхэд Л ах хар хүрэмтэй хүнтэй зууралдаж байсныг эрээн хүрэмтэй хүн очоод салгаад миний хажуугаар өнгөрөхдөө хар хүрэмтэй хүн нь миний хувцасны энгэрээс татаад чи хэн бэ чамайг ална гээд хашгираад байсныг эрээн хүрэмтэй хүн нь цааш аваад явсан. Тэр хүмүүс архи уусан юм шиг байсан. Тэгээд Л ахаас юу болсон талаар асуухад Б, С хоёр намайг зодчихлоо гээд хамарнаас нь цус гарсан, хувцасны энгэр хэсэг нь цус болсон, гадуур хувцасных нь суга урагдсан нь автомашины гэрэлд харагдсан... намайг харахад Л ахын биед хамарнаас нь цус гарсан, хамар далийж, хавдсан, нүд нь хөхөрсөн байсан...намайг буцаад очих үед Л ах тонгойсон, хар хүрэмтэй хүн нь ар нуруун дээр нь цохиж байхад эрээн хүрэмтэй хүн нь салгаад аваад явж байхыг л харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн найзууд болох З, С, Б нарын хамт Мандах сумын 3-р баг “Ү” гэх газар очиход Өмнөговь аймгийн хүмүус алт гарч байгаа газар нь орж ухчихсан нутгийн иргэд гадуур нь тойроод зогсчихсон байсан юм. Тэгээд бид нар Өмнөговь аймгийн хүмүүст байгалийн хишгийг хувааж авах хэрэгтэй, та нар өмчилж болохгүй гэж хэлээд нутгийн иргэдийг оруупсан юм. Тэгээд бид нар машиндаа сууж байсан юм. Тэгээд орой гэгээ тасрах гэж байхад нэг машинтай үл таних гадны хүн ирээд гадуур яваад байхаар нь би хамт байсан хэдээсээ хэн болох талаар асуухад С надад хандаж, өмнө нь Хатанбулаг суманд байж байхад бид нарыг их дарамтлаад байсан пизда мөн байна, гарч уулзана гэж хэлээд буугаад явсан юм... Соёл-Эрдэнэ тэр үл таних хүнтэй маргалдаж муудаж байхад нь Б очиж салгахад хоорондоо хэрэлдэж маргалдсаар л байсан. Тэгээд намайг буугаад очиход Б ухсан нүхэнд уначихсан байхаар нь би татаж гаргах гэж оролдож байхад С нөгөө хүнтэй маргалдаад машины араар ноцолдоод алга болсон юм...С тэр хүнтэй муудалцаж заамдалцаад машины араар ороход нь араас нь явж очиход бие биеэ харилцан цохилцож байсан юм. Гэхдээ гэмтэл учрахаар хэмжээний зүйл аль алинд нь огт харагдаагүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.А-ын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02/065 дугаартай: “...П.Л-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Шүүгдэгч У.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Соёл-Эрдэнэ... Л гэж хүнтэй уулзаад маргалдаад байсан, тухайн үед С архи уучихсан нилээн согтуу байсан болохоор би араас нь очиж салгаад тухайн маргаж байсан хүнийг нь та болио гэж хэлээд цаашаа авч явж байгаад хамт нүхэнд уначихсан...тэр хоёр хоорондоо маргалдаж байсан, тухайн үед Л-ийн хамарнаас бага зэрэг цус гарсан байх шиг харагдсан...би С-ийг цохиж дээ гэж бодож байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн: “...Мандах сумын хүмүүс ээлжээрээ орох гэж байтал П.Л гэх хүн өмнүүр нь дайраад байхаар нь би тэр хүнд хандан “адилхан хүмүүс байж та ээлжээрээ оролдоо” гэж хэлтэл Л гэх хүн “чам шиг шалдан бацаан юм хум ярихгүй, би энэ чиглэлээр 30 жил тэнэлээ” гэж надад хэлсэн. Тэгээд надтай хамт явж байсан Б намайг өмөөрөөд тэр Л-тэй зууралдаад тэр хүний машины цаагуур орсон. Тэгээд удалгүй тэр хоёрын араас нь очоод салгасан...” гэсэн мэдүүлэг,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47, 74 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.А-ын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02/065 дугаартай: “...П.Л-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Л-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байх ба шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд танилцуулахад шүүгдэгч нараас шинжээчийн дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй байна.
Шүүгдэгч У.Б, Д.С нар нь Дорноговь аймгийн Мандах сумын “Ү” гэх газарт 2020 оны 02 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө хохирогч П.Л-г зодож Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч П.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Мандах сумын Ү гэх газарт 2020 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө очоод, тэр дундуур нь өөрийн эзэмшлийн 53-56 *** улсын дугаартай Лексус 470 маркийн автомашинтайгаа явж байхад Э гэх Сайхандулааны залуу ирээд машин гаргаад өгөөч гэхээр нь би автомат кроптой машинтай, татаж өгч чадахгүй” гэхэд яваад өгсөн юм. Тэгээд машиныхаа гадаа зогсож байхад нэг их удалгүй буцаад шумуул хочтой Б гэх Сайхандулаан сумын залуутай цуг буцаж ирээд “Чи Хатанбулагийн Ханан цав дээр гарсан алтан дээр цагдаа нартай нийлж их хөөж тууж байсан билүү” гээд Б шууд хамар луу мөргөхөөр нь би “Чи миний хамар цөмөлчихлөө шүү дээ" гэхэд Б, С нар “Тэр хамаагүй, шорон миний гэр шүү, чамайг зодно” гэх зэргээр ярихаар нь би “Та 2 намайг мөнгөндөө тааруулаад зодчихоорой” гэхэд толгой руу Б 11 удаа, С 5 удаа дандаа толгой руу цохисон. Цохих явцдаа Б нэг хутга гаргаж ирээд зүүн мөр лүү чичээд “хутгалчихья л даа, би мөнгөтэй хүн шүү” гэхээр нь би “Хутгалвал хутгал л даа” гэхэд намайг хутгалаагүй яваад өгсөн. Эргэж ирээд “Бид нарыг матахгүй байгаа юм биз дээ” гэхээр нь би “Би хэлдэг газар нь хэлнээ” гэсэн юм... Одоогийн байдлаар эмчилгээнд би 300 000 төгрөг зарцуулаад байна. Зарцуулсан мөнгөний баримт нь одоогоор надад байхгүй...” гэсэн мэдүүлэг, хохирогч П.Л-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би төрийн байгууллагад 4 жил ажилласан. 1993 оноос хойш нэг ч удаа архи уугаагүй. Б-ийг гүтгээгүй. Би нүх рүү унаагүй. Учир нь тэнд нүх байгаагүй. Намайг өөрсдөөс нь 50 сая төгрөг авахын тулд гүтгэж байгаа мэтээр яриад байна. Миний хамар битүүрээд амаараа амьсгалж байгаа. Корона намдахаар би хамраа эмчлүүлнэ. Зодох эх үүсвэрийг Б гаргасан. Эхэлж Б миний хамрыг мөргөж цөмлөсөн. Энэ 2 өс хонзонгийн сэдэлтээр зодсон. Ханан цавын алт гарч байсан газарт би хамгаалалтын жолоочоор ажиллаж байсан. Өчнөөн олон машин хөөж тууж буцааж байсан. Тэрнээс болж С надад өс хонзон санасан. Энэ 2 машинд байхдаа хэн нь цохиж чадахаа ярьж байгаад Б зоригтойгоороо намайг ирж намайг цохисон гэсэн. Энэ 2 хоёулаа их согтолттой, багадаа 1 литр архи уусан байсан. Одоо буруугаа хүлээж байгаа шинж алга. Хүн цохичоод хийсэн хэрэгтээ эзэн болж чадахгүй бол зодож яадаг юм. Анх намайг зодох гээд ирэхэд нь би “Заа дүү нар минь, мөнгөндөө тааруулж зодоорой” гэж хэлсэн. Гэтэл мөнгө байгаа гээд Б миний толгойг гараараа 11 удаа цохисон. Гарын шууг хутгаар чичээд байсан. 1 удаа л гарлуу хутга нь орсон, бусад нь ороогүй. Б-г би 2008 оноос танина. Мэнд устай байсан. Өнгөрсөн жил Мандахын замд дугуй нь хагарсан байхад тусалж байсан. Б-д намайг зодох шалтаг байгаагүй. Гэтэл чи миний найзыг хана цавд байхад нь хөөсөн байна гээд намайг зодсон. Би С-ийн аав Д-тэй нэг үе. Ойр дотно байсан. Гэтэл тухайн үед надруу арслан бар шиг дайрч “Шорон миний гэр орон” гэж хэлээд намайг зодсон. Ирээд уучлалт гуйхаар нь 50 сая өгчих ах нь хамраа солонгост эмчлүүлье гэж хэлэхэд яваад дахиж нэг ч удаа биеийг минь асуугаагүй. Би худлаа мэдүүлэг өгөөгүй. Нүхэнд унахад хамар цөмөрч, нүд хөхрөөд, шуун дээрээс цус гарна гэж байхгүй. Би шөнө ирээд маргааш нь түргэн тусламж дуудаж эмчилгээ хийлгэсэн ...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эргээд ирэхэд Л ах хар хүрэмтэй хүнтэй зууралдаж байсныг эрээн хүрэмтэй хүн очоод салгаад миний хажуугаар өнгөрөхдөө хар хүрэмтэй хүн нь миний хувцасны энгэрээс татаад чи хэн бэ чамайг ална гээд хашгираад байсныг эрээн хүрэмтэй хүн нь цааш аваад явсан. Тэр хүмүүс архи уусан юм шиг байсан. Тэгээд Л ахаас юу болсон талаар асуухад Б, С хоёр намайг зодчихлоо гээд хамарнаас нь цус гарсан, хувцасны энгэр хэсэг нь цус болсон, гадуур хувцасных нь суга урагдсан нь автомашины гэрэлд харагдсан... намайг харахад Л ахын биед хамарнаас нь цус гарсан, хамар далийж, хавдсан, нүд нь хөхөрсөн байсан...намайг буцаад очих үед Л ах тонгойсон, хар хүрэмтэй хүн нь ар нуруун дээр нь цохиж байхад эрээн хүрэмтэй хүн нь салгаад аваад явж байхыг л харсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд орой гэгээ тасрах гэж байхад нэг машинтай үл таних гадны хүн ирээд гадуур яваад байхаар нь би хамт байсан хэдээсээ хэн болох талаар асуухад С надад хандаж, өмнө нь Хатанбулаг суманд байж байхад бид нарыг их дарамтлаад байсан пизда мөн байна гарч уулзана гэж хэлээд буугаад явсан юм... С тэр үл таних хүнтэй маргалдаж муудаж байхад нь Б очиж салгахад хоорондоо хэрэлдэж маргалдсаар л байсан. Тэгээд намайг буугаад очиход Б ухсан нүхэнд уначихсан байхаар нь би татаж гаргах гэж оролдож байхад С нөгөө хүнтэй маргалдаад машины араар ноцолдоод алга болсон юм...С тэр хүнтэй муудалцаж заамдалцаад машины араар ороход нь араас нь явж очиход бие биеэ харилцан цохилцож байсан юм. Гэхдээ гэмтэл учирахаар хэмжээний зүйл аль алинд нь огт харагдаагүй юм ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч У.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С, Л гэж хүнтэй уулзаад маргалдаад байсан тухайн үед С архи уучихсан нилээн согтуу байсан болохоор нь би араас нь очиж салгаад тухайн маргаж байсан хүнийг нь та болио гэж хэлээд цаашаа авч явж байгаад хамт нүхэнд уначихсан...тэр хоёр хоорондоо маргалдаж байсан, тухайн Л-ийн хамарнаас нь бага зэрэг цус гарсан байх шиг харагдсан...би С-ийг цохиж дээ гэж бодож байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн: “...Мандах сумын хүмүүс ээлжээрээ орох гэж байтал П.Л гэх хүн өмнүүр нь дайраад байхаар нь би тэр хүнд хандан “адилхан хүмүүс байж та ээлжээрээ оролдоо” гэж хэлтэл Л гэх хүн “чам шиг шалдан бацаан юм хум ярихгүй, би энэ чиглэлээр 30 жил тэнэлээ” гэж надад хэлсэн. Тэгээд надтай хамт явж байсан Б намайг өмөөрөөд тэр Л-тэй зууралдаад тэр хүний машины цаагуур орсон. Тэгээд удалгүй тэр хоёрын араас нь очоод салгасан...” гэсэн мэдүүлэг, 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...би машинаа татаад гаргачих машин хайж байгаад зүс таних Л гэж хүнтэй уулзаж хэрүүл маргаан үүсгэсэн юм шиг байна лээ. Тухайн үед архи уучихсан согтуу байсан болохоор би болсон асуудлыг сайн санахгүй байна, би хэрүүл маргаан үүсгэж байгаад Л гэж хүний нүүрэн тус газар луу нь нэг удаа цохисон... Би Л-ийн хамар тус газар луу нь нэг л удаа цохисон намайг цохиход бага зэргийн цус гарсан...Л-г надтай маргаж муудах үед Б салгаж цаашаа авч явсан юм, тэрийг тайлбарлаж хэлэх гэж байгаад л буруу тайлбарлаж мэдүүлэгт Б, Л-тэй зууралдаж маргаж муудсан мэтээр бичүүлсэн байна...” гэсэн мэдүүлгүүд нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтуудыг шүүх үнэлж, хэргийн үйл явдлыг тогтооход ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж үзлээ.
Шүүгдэгч У.Б нь хохирогч П.Л-ийн эрх чөлөөнд халдаж зодоогүй гэх боловч энэ нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа, тогтвортой өгсөн “...“Чи Хатанбулагийн Ханан цав дээр гарсан алтан дээр цагдаа нартай нийлж их хөөж тууж байсан билүү” гээд Б шууд хамар луу мөргөхөөр нь би “Чи миний хамар цөмөлчихлөө шүү дээ" гэхэд Б, С нар “Тэр хамаагүй, шорон миний гэр шүү, чамайг зодно” гэх зэргээр ярихаар нь би “Та 2 намайг мөнгөндөө тааруулаад зодчихоорой” гэхэд толгой руу Б 11 удаа, С 5 удаа дандаа толгой руу цохисон...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн: “...Мандах сумын хүмүүс ээлжээрээ орох гэж байтал П.Л гэх хүн өмнүүр нь дайраад байхаар нь би тэр хүнд хандан “адилхан хүмүүс байж та ээлжээрээ оролдоо” гэж хэлтэл Л гэх хүн “чам шиг шалдан бацаан юм хум ярихгүй, би энэ чиглэлээр 30 жил тэнэлээ” гэж надад хэлсэн. Тэгээд надтай хамт явж байсан Б намайг өмөөрөөд тэр Л-тэй зууралдаад тэр хүний машины цаагуур орсон. Тэгээд удалгүй тэр хоёрын араас нь очоод салгасан...” гэсэн анхны мэдүүлэг, шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02/065 дугаартай дүгнэлтээр “...П.Л-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, зүүн бугалганы зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдсоныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч дүгнэлттэй танилцсан гэж гарын үсэг зурсан, эс зөвшөөрч тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй, хохирогч П.Л-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би төрийн байгууллагад 4 жил ажилласан. 1993 оноос хойш нэг ч удаа архи уугаагүй. Б-г гүтгээгүй. Би нүх рүү унаагүй. Учир нь тэнд нүх байгаагүй. Намайг өөрсдөөс нь 50 сая төгрөг авахын тулд гүтгэж байгаа мэтээр яриад байна. Миний хамар битүүрээд амаараа амьсгалж байгаа. Корона намдахаар би хамраа эмчлүүлнэ. Зодох эх үүсвэрийг Б гаргасан. Эхэлж Б миний хамрыг мөргөж цөмлөсөн. Энэ 2 өс хонзонгийн сэдэлтээр зодсон. Ханан цавын алт гарч байсан газарт би хамгаалалтын жолоочоор ажиллаж байсан. Өчнөөн олон машин хөөж тууж буцааж байсан. Тэрнээс болж С надад өс хонзон санасан. Энэ 2 машинд байхдаа хэн нь цохиж чадахаа ярьж байгаад Б зоригтойгоороо намайг ирж намайг цохисон гэсэн. Энэ 2 хоёулаа их согтолттой, багадаа 1 литр архи уусан байсан. Одоо буруугаа хүлээж байгаа шинж алга. Хүн цохичоод хийсэн хэрэгтээ эзэн болж чадахгүй бол зодож яадаг юм. Анх намайг зодох гээд ирэхэд нь би “Заа дүү нар минь, мөнгөндөө тааруулж зодоорой” гэж хэлсэн. Гэтэл мөнгө байгаа гээд Б миний толгойг гараараа 11 удаа цохисон. Гарын шууг хутгаар чичээд байсан. 1 удаа л гарлуу хутга нь орсон, бусад нь ороогүй. Б-г би 2008 оноос танина. Мэнд устай байсан. Өнгөрсөн жил Мандахын замд дугуй нь хагарсан байхад тусалж байсан. Б-д намайг зодох шалтаг байгаагүй. Гэтэл чи миний найзыг хана цавд байхад нь хөөсөн байна гээд намайг зодсон. Би С-ийн аав Д-тэй нэг үе. Ойр дотно байсан. Гэтэл тухайн үед надруу арслан бар шиг дайрч “Шорон миний гэр орон” гэж хэлээд намайг зодсон. Ирээд уучлалт гуйхаар нь 50 сая өгчих ах нь хамраа солонгост эмчлүүлье гэж хэлэхэд яваад дахиж нэг ч удаа биеийг минь асуугаагүй. Би худлаа мэдүүлэг өгөөгүй. Нүхэнд унахад хамар цөмөрч, нүд хөхрөөд, шуун дээрээс цус гарна гэж байхгүй. Би шөнө ирээд маргааш нь түргэн тусламж дуудаж эмчилгээ хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна гэж үзлээ. Шүүгдэгч У.Б-ийн гэм буруугийн талаар маргаж байгаа нь хэрэгт авагдсан өөр нотлох баримтаар давхар нотлогдоогүй, шүүх хуралдаанд хохирогчийн өгсөн мэдүүлгийг няцаагаагүй болно.
Шүүгдэгч Д.С-ийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...би машинаа татаад гаргачих машин хайж байгаад зүс таних Л гэж хүнтэй уулзаж хэрүүл маргаан үүсгэсэн юм шиг байна лээ. Тухайн үед архи уучихсан согтуу байсан болохоор би болсон асуудлыг сайн санахгүй байна, би хэрүүл маргаан үүсгэж байгаад Л гэж хүний нүүрэн тус газар луу нь нэг удаа цохисон... Би Л-ийн хамар тус газар луу нь нэг л удаа цохисон намайг цохиход бага зэргийн цус гарсан...Л-г надтай маргаж муудах үед Б салгаж цаашаа авч явсан юм, тэрийг тайлбарлаж хэлэх гэж байгаад л буруу тайлбарлаж мэдүүлэгт Б, Л-ттэй зууралдаж маргаж муудсан мэтээр бичүүлсэн байна...” гэсэн мэдүүлэг нь цаг хугацааны хувьд 2 сарын дараа дахин мэдүүлэг өгөхдөө өмнөх мэдүүлгээ үндэслэлгүйгээр өөрчлөх, шүүгдэгч У.Б-ийн мэдүүлэгтэй тохируулах гэсэн тайлбар гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч У.Б, Д.С нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан бүлэглэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж, тэдгээрийн хөрөнгө, бусад орлого олох боломж, прокурорын санал, шүүгдэгч Д.С нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг харгалзан шүүгдэгч У.Б, Д.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь торгуулийн ялыг 8 сарын хугацаанд, Д.С нь торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч П.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... би эм тариа авч эмчилгээнд 300 000 төгрөг зарцуулаад байна, гэхдээ надад нотлох баримт нь алга байна...” гэж мэдүүлсэн тул нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч П.Л нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж Иргэний хэргийн шүүхэд жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б, Д.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Д.С, Ш овогт У.Б нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан бүлэглэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Д.С-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 / нэг сая / төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь торгуулийн ялыг 8 сарын хугацаанд, шүүгдэгч Д.С нь торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б, Д.С нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч У.Б, Д.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б, Д.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Л нь нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бүрдүүлж эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА