Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 262

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Б-н А /***/,

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар,

Хариуцагч: Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Ж.У, улсын бүртгэгч Ц.О,

Гуравдагч этгээд: М-н Д /**/,

Гуравдагч этгээд: А-н П /**/,

Гуравдагч этгээд: А-н Д /**/,

Гуравдагч этгээд: Б-н Т /**/,

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Я******* 1 дүгээр гудамжны *******б тоот хаягт байрлах нэгж талбарын 1863******* дугаартай 308.07 м.кв газрыг Б.А, М.Д, А.П, А.Д нарын өмчлөлд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-*******0601******* дугаарт бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн 00036******* дугаартай гэрчилгээ, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бусад хамтран өмчлөгчдын өмчлөх эрхийг М.Д-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн 00041******* дугаартай гэрчилгээ, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өмчлөх эрхийг М.Д-с Д.Т-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн 00036******* дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, гуравдагч этгээд М.Д, А.П, гуравдагч этгээд Б.Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон тодруулсан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Я******* 1 дүгээр гудамжны 2******* тоот хаягт байрлах 1863******* нэгж талбарын дугаартай 308,07 м2 газарт холбогдох дор дурдсан улсын бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон Улсын бүртгэгчийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах. Үүнд: 

- 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр уг газрын өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийн шийдвэр, улсын бүртгэгч Ж.У-н 2017 оны 08 сарын 18-ны өдрийн 00036******* дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ; 

- 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр уг газрын бусад хамтран өмчлөгчдийн өмчлөх эрхийг М.Д-д шилжүүлж бүртгэсэн улсын бүртгэлийн шийдвэр, улсын бүртгэгч Ц.О-н 00041******* дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ; 

- 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр М.Д-с Б.Т-д шилжүүлсэн газар өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийн шийдвэр, улсын бүртгэгч Ж.У-н 00036******* дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ; 

Нэхэмжлэлийн утга: Хан-уул дүүргийн 5 дугаар хорооны Я******* 1-р гудамжны 2******* тоот хаягт байрлах 308,07 м2 талбай бүхий газрын эзэмших эрхийг 2003 онд миний төрсөн дүү Б-н А надад бэлэглэсэн ба газрын өмчлөх эрхийг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 09 сарын 28-ны өдрийн шийдвэрээр өөрийн нэр дээр гаргуулан авсан. Төрийн байгууллагаас тухайн үед тавьж байсан нийтлэг шаардпагын дагуу гэр бүлийн гишүүдийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн юм. Миний бие уг газарт одоог хүртэл амьдарч байна. 

Гэтэл Б-гийн А миний газар өмчлөх эрх миний зөвшөөрөлгүйгээр бусдад шилжсэн болохыг Т гэгч эмэгтэйгээс олж мэдсэн бөгөөд тэр даруй Хан-Уул дүүргийн Газрын албанд хүсэлт гарган холбогдох материалуудын хуулбрыг авч танилцахад нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шийдвэр тус бүр нь хуулийн шаардпага хангаагүй, хүчин төгөлдөр бус нотлох баримтуудад үндэслэн гарсан байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 -д заасныг баримтлан хууль бус захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар Улсын ерөнхий бүртгэгч Р.С-д 2017 оны 09 сарын 20-ны өдөр гомдол гаргасан. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Д.Б-ын “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 2017 оны 10 сарын 13- ны өдрийн 7/8728 тоот албан бичгийг миний бие хүлээн авсан ба тус албан бичигт '...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т "Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж зааснаар мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн байна...” гэсэн нь бодит нөхцөлд тохироогүй, илтэд үндэслэл муутай шийдвэр төдийгүй иргэн миний гомдолд эрх бүхий бус этгээд хариу өгч хуулийг үл хүндэтгэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу дараах үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, .... гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна.” гэж, 15.4. “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1 -д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана.” гэж тус тус заажээ. 

1/ Улсын бүртгэгч Ж.У-н 00036******* дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон захиргааны шийдвэрийн талаар. Улсын бүртгэгч мэдүүлэг бүрэн бус, мэдээлэл нь зөрүүтэй, эргэлзээтэй, хавсаргасан баримт бичгүүд нь хүчингүй, хуулийн шаардлага хангаагүй болох нь клтэд байхад хуульд заасан үүргээ үл биелүүлж хууль бус шийдвэр гаргажээ. 

Тодруулбал: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна.” гэж заасан ба миний бие эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх аливаа мэдүүлэг гаргаагүй, мэдүүлэгт гарын үсэг зураагүй. Гэтэл 2017 оны 08 сарын 15-ны өдөр гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт “Мэдүүлэг гаргагч” Б-н А гэсэн хэр нь “Мэдүүлэг гаргасан” М.Д гэжээ. Мөн уг мэдүүлэгт М.Д-гаас бусад хамтран өмчлөгчдийн гарын үсэг байхгүй байна. Тус мэдүүлэгт миний овгийг буруу мэдүүлсэн, оршин суугаа хаягийн мэдээлэл (гудамжны хаяг)-ийг дутуу оруулжээ. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д зааснаар мэдүүлэгт өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргана. Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст 2017 оны 08 сарын 15-ны өдөр Газар өмчлүүлэх эрхийг бүртгүүлэх тухай хүсэлтийг миний нэрээр гаргаж, өөр этгээд гарын үсэг зурсан байна. Улмаар хүсэлт болон мэдүүлэгт миний хугацаа нь дуусаж хүчингүй болсон иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргажээ. Иргэний бүртгэлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.3-т “Иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд шинээр, 25, 45 насны иргэдэд сольж, 45-аас дээш насны иргэдэд хугацаагүй олгоно." гэж заасан ба мэдүүлэгт хавсаргасан миний иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа 2016 оны 04 сарын 07-ны өдөр дууссан. Миний шинэчилсэн иргэний үнэмлэх 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр олгогдсон болно. 

Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.6-д заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах бүрэн үндэслэлтэй, утга агуулгын илэрхий алдаатай, хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.5-д заасан шаардлага хангаагүй баримт бичгүүдэд үндэслэн захиргааны шийдвэр гаргасан нь хууль бус байна. 

2/ Улсын бүртгэгч Ц.О-ийн 00041******* дугаартай Газар өмчлөх эрхийн улсын буртгэлийн гэрчилгээ олгосон захиргааны шийдвэрийн талаар. 1863******* нэгж талбарын дугаартай газрын хамтран өмчлөгч М.Д нь бусад хамтран өмчлөгчдийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг 2017 оны 08 сарын 23-ны өдөр гаргаж, уг мэдүүлэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусад өмчлөгчид бэлэглэх гэрээ" болон хамтран өмчлөгч тус бүрийн иргэний үнэмлэхний хуулбрыг хавсаргасан байна. 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх...” гэж, 128 дугаар зүйлийн 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна.” гэж, 128.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэж тус тус заасан. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “хуульд тусгайлан заасан бол мэдүүлэгт хавсаргах баримт бичгийн хуулбрыг нотариатаар гэрчлүүлсэн байх”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлж байгаа бол насанд хүрсэн хамтран өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр ... авна.” гэж тус тус заасан. Миний бие газар өмчлөх эрхээ бусад хамтран өмчлөгчдөд шилжүүлэхээр “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусад өмчлөгчид бэлэглэх гэрээ” огт хийгээгүй. 

Тиймээс мэдүүлэгт хавсаргасан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд уг гэрээнд миний нэрээр өөр этгээд гарын үсэг зурсан, улмаар миний хугацаа нь дуусч хүчингүй болсон иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргасан байна. Тодруулбал, газар өмчлөх эрхээ шилжүүлэгч иргэний үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахыг зөвшөөрсөн нотариатаар баталгаажуулсан бичгэн зөвшөөрөл байхгүй байхад жил гаруйн өмнө хүчингүй болсон иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн шаардпага хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээг тус тус үндэслэн иргэний өмчлөх эрхийн шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэжээ. Дээрх нөхцөл байдалд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.4, 14.1.6-д заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах бүрэн үндэслэлтэй байхад Улсын бүртгэгч бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бус шийдвэр гарган иргэн миний өмчлөх эрхийг ноцтой зөрчлөө. 

3/ Улсын бүртгэгч Ж.У-ийн 00036******* дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон захиргааны шийдвэрийн талаар. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар "... хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” хүчин төгөлдөр бус байна. Нэхэмжлэлд дурдсан газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж улмаар хамтран өмчлөгчдийн газар өмчлөх эрхийг М.Д-д шилжүүлэх, М.Д-аас Б.Т-д шилжүүлэх ажиллагаанд улсын бүртгэгч Ж.У анхнаас нь оролцсон байна. Өөрөөр хэлбэл, уг газрын өмчлөх эрхийн улсын бүртгэл хууль бус хийгдсэн, хамтран өмчлөгчдийн өмчлөх эрх хууль бусаар М.Д-д шилжсэн гэдгийг анхнаас нь мэдэж байсан, мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээний дагуу газрын өмчлөх эрх Б.Т-д шилжиж байгааг мэдсээр байж улсын бүртгэлд бүртгэсэн нь бүрдүүлсэн материалууд, 2017 оны 08 сарын 18-наас 25-ны хооронд гаргасан 3 удаагийн улсын бүртгэл, олгосон гэрчилгээнүүдээс тодорхой харагдаж байна. 

Иймд захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг бүрэн алдагдуулсан, иргэний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн, 1863******* нэгж талбарын дугаартай газрын өмчлөх эрхийг бүртгэсэн 2017 оны 08 дугаар сарын 15, 23, 25-ны өдрүүдийн улсын бүртгэл болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Я******* 1 дүгээр гудамжны *******б тоот хаягт байрлах нэгж талбарын 1863******* дугаартай 308.07 м.кв газрыг Б.А, М.Д, А.П, А.Д нарын өмчлөлд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-*******0601******* дугаарт бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн 00036******* дугаартай гэрчилгээ, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бусад хамтран өмчлөгчдын өмчлөх эрхийг М.Д-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн 00041******* дугаартай гэрчилгээ, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өмчлөх эрхийг М.Д-с Д.Т-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн 00036******* дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байна.” гэв.

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа: “Иргэн Б.А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 447 дугаар захирамжаар иргэн Б.А /ИЭ71040***/, М.Д /ИР78091***/, А.П /ИР98030***/, А.Д /У300*******2***/ нарт ХУД 5 дугаар хороо Я******* 1 дүгээр гудамж *******б тоот газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулултаар өмчлүүлэх шийдвэр гарсан байна. 

2017.08.15-ны өдөр өмчлөх эрх бүхий иргэн Б.Д Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхээ баталгаажуулахаар мэдүүлэг гаргасан байна. Иргэний гаргасан мэдүүлгээс харахад мэдүүлэгт хавсаргагдсан нотлох баримт нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.1-д Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлгийг өмчлөгч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын бүртгэгч хүлээн авна гэж, мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрөөс гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлсэн газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3, 13.5.7, 13.5.8- д заасан нотлох баримт бүрдсэн байна” гэж , 13.5.3-д “тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ” гэж, мөн хуулийн 13.5.7-д “ өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгазах үндэслэл байхгүй тул мэдүүлгийг хүлээн авч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн байна. 

Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д “өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлсэнээр”, 31.1.2-т “газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар” иргэний газар өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу заасны дагуу дээрх 4 иргэнийг тухайн газрын өмчлөгч гэж ойлгоно. Анхны бүртгэлийн материалыг хүлээж авахдаа хүлээн авах цонхонд ирж мэдүүлэг гаргаж байгаа этгээд мэдүүлэгт гарын үсэг зурж, бусад хамтран өмчлөгч өргөдөл гаргадаг болно. Монгол Улсын иргэний үнэмлэх нь тухайн иргэнийг Монгол Улсын харъяат иргэн мөн болохыг гэрчлэх баримт бичиг мөн бөгөөд Монгол Улсын иргэний бүртгэлийн мэдээллийн сан нь дахин давтагдахгүй өгөгдөлд суурилдаг тул бичиг баримтын сунгалт хийхэд зөвхөн иргэний фото зураг шинэчлэгддэг болно. 

Эрхийн улсын бүртгэлийн Г-*******0601******* дугаартай Хан-уул дүүргийн 5 дугаар хороо, Я******* 1 дүгээр гудамжны *******Б тоот хаягт байршилтай 308 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2017 оны 8 дугаар сарын 23-ний өдөр Хан-Уул дүүргийн тойргийн 325 дугаартай нотариатч “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусад өмчлөгчид бэлэглэх” гэрээгээр 2017 оны 08 дугаар сарын 23-ний өдөр өмчлөгч иргэн М.Д /ИР78091***/-гийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн. Иргэний гаргасан мэдүүлгээс харахад мэдүүлэгт хавсрагдсан нотлох баримт нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлгийг өмчлөгч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын бүртгэгч хүлээн авна” гэж, мөн хуулийн 24.3 дахь заалтанд “Өмчлөх эрх шилжсэнийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн мэдүүлэг хүлээн авахаас татгалзах гэж заасан заалтуудыг зөрчөөгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана.”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.1-д гэрээ хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн, өмчлөгч өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд бүртгэхэд “өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, хэлцэлд хуульд заагдсан нөхцөлүүд тусгагдсан байх, хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг хуульд заасны дагуу авсан байх, үйлчилгээний хураамж төлсөн байх” зааптуудыг үндэслэн уг бүртгэлийг хийсэн. 

Дээрхи өмчлөх эрхийг шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлүүд нь Иргэний хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журамд нийцүүлэн хангалттай нотлох баримтад үндэслэн хийгдсэн байх тул хууль зөрчиж хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа: “2018 оны 08 дугаар сард Б.Т би 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Газар бэлэглэлийн гэрээ”-гээр М.Д-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Я******* 1 дүгээр гудамж, *******б тоотод байрлах 308 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 5.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, М.Д-д 5.000.000 төгрөгийг төлж, газрын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Ингээд хашаагаа авахаар чөлөөлж өгөхгүй байсан учир би наймаа буцааж М.Д-гаас 5.000.000 төгрөг авч, хашааг шилжүүлж өгөхөөр болж эвлэрэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүгчийн захирамж гарсан. Би энэ хашааг М.Д-ийн нэр дээр байхад шилжүүлж авсан. Энэ үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газрын улсын бүртгэгч нартай холбоотой асуудлыг би мэдэхгүй байна.” гэжээ. 

Гуравдагч этгээд Б.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээрх гаргасан тайлбартаа: “Би Б.Т-гийн нөхөр нь юм. Бид уг газрыг М.Д-гаас худалдан авсан, одоо мөнгөө буцаагаад авчихвал энэ газрыг буцаагаад шилжүүлэхэд татгалзах зүйлгүй.” гэв.

Гуравдагч этгээд М.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “Газрын албан дээр Б.Т, 2 хүүхэдтэйгээ очсон, Б.Т бид хоёрыг цуг зогсож байхад “...4 хүний нэр дээр байдаг юм байна, Б.А гэдэг хүн алга байна. Мөн хүү чинь насанд хүрээгүй учраас болохгүй...” гэсэн. Маргааш өглөө нь Б.Т, охин бид 3 очиход Газрын албаны эрэгтэй “...Б.А гэдэг хүн чинь байхгүй байна...” гээд буцаасан. Буцах замдаа Б.Т бид хоёр ярилцсан, бичиг баримт хөөцөлдөхөд их мөнгө орох юм байна, миний өгөх мөнгөнөөс авч болно шүү гэсэн би за гээд тохиролцоод салаад явсан. Харих замдаа Мөөгийтэй таараад “хашаагаа зарах гэсэн юм бичиг баримтаа өөрийнхөө нэр дээр болгох гэсэн юм” гээд ярьсан, Мөөгий “надад нэг мэддэг хүн байгаа би яриад хэлье” гэсэн. Тэгээд маргааш нь Мөөгий бид хоёр Урнаа эгч дээр очсон. Би “хашааны бичиг баримт янзлуулах гэсэн юм” гэж хэлсэн. Надад “тусалъя 500.000 төгрөг өгчих” гэсэн. Би удалгүй 500.000 төгрөгийг өгсөн. Улмаар 7 хоногийн дотор бичиг баримтыг нь гаргаад өгье гэсэн. 

7 хоногийн дараа “М дээр хүрээд ир” гээд охинтойгоо яваад очсон. Тэгэхэд олон бичиг баримт дээр гарын үсэг зуруулсан. Тэгээд “хоёр хоногийн дараа гэрчилгээ нэр дээр чинь гарна” гэсэн. Хоёр хоногийн дараа би гэрчилгээгээ очиж аваад Б.Т-г дуудаад нотариат руу явсан. Явж байхад “5 сая төгрөг гэвэл нотариат итгэхгүй, мөн баталж өгөхгүй тийм болохоор найзууд хоорондоо бэлэглэж байгаа гэж хэлээд батлуулаарай” гэсэн.” гэжээ.

Гуравдагч этгээд М.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би Б.Т-тай эртнээс найзалсан. Охин А.П-ийн сургалтын төлбөрт мөнгө хэрэг болоод тэр үед нөхөртэйгээ муудалцаад тусдаа амьдарч байсан болохоор бичиг баримтыг нь авч очоод газрыг бүртгүүлээд Б.Т-д зарчихсан. Одоо нөхөртэйгээ бид хамт амьдарч байгаа. Б.Т-ийн мөнгийг өгнө. Энэ газрыг нөхөр Б.А-ийн нэр дээр буцаан шилжүүлж бүртгүүлэхэд татгалзах зүйлгүй.” гэв.

Гуравдагч этгээд А.П шүүхэд гаргасан тайлбартаа: “2018 оны 08 дугаар сард ээж, Б.Т эгч, дүү бид 4 Хан-Уул дүүргийн Газрын албанд очиход “энэ газрыг 4 хүн эзэмшдэг юм байна, нэг хүн нь алга, бас нэг хүн нь насанд хүрээгүй юм байна” гээд буцаасан. Дараа өдөр нь ээж, Б.Т эгч бид гурав Хан-Уул дүүргийн Газрын албанд очсон. Тэгэхэд “Б.А гэдэг хүн байж энэ газар шилжилт хийж болно” гэсэн. Тэгээд бид гурав гэртээ харьсан. Харих замдаа ээж, Б.Т эгч хоёр “бичиг баримт хөөцөлдөхөд их мөнгө орох юм байна” гээд Б.Т эгч “нөгөө мөнгөнөөсөө авч болно” гэхэд ээж “за” гэж байсан. Бид хоёрыг харих замд танихгүй эгчтэй таарсан /би нэрийг нь дараа нь мэдсэн/. Дараа нь ээж бид хоёр 19 дүгээр автобусны буудал дээр н.У, н.Мөөгий гэдэг хоёр хүнтэй уулзсан. Ээж Б.Т эгч рүү залгаад “нөгөө мөнгөө шилжүүлээрэй” гэсэн. Улмаар ээж 500.000 төгрөгийг аваад н.У эгчид өгсөн. 

7 хоногийн дараа ээж намайг М дээр дуудаад очиход олон бичиг баримт дээр гарын үсэг зуруулсан. Маш хурдан гарын үсэг зуруулаад аваад явсан болохоор юунд гарын үсэг зурснаа сайн мэдээгүй.” гэжээ.

Гуравдагч этгээд А.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “ 2018 оны 08 дугаар сард ээж, эгч болон Б.Т эгчтэй Хан-Уул дүүргийн Газрын албанд очсон боловч намайг “насанд хүрээгүй тул оролцох боломжгүй” байна гээд буцаасан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс эрх олгосны дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Я******* 1 дүгээр гудамжны *******б тоот хаягт байрлах нэгж талбарын 1863******* дугаартай 308.07 м.кв газрыг Б.А, М.Д, А.П, А.Д нарын өмчлөлд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-*******0601******* дугаарт бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн 00036******* дугаартай гэрчилгээ, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бусад хамтран өмчлөгчдын өмчлөх эрхийг М.Д-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн 00041******* дугаартай гэрчилгээ, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өмчлөх эрхийг М.Д-аас Д.Т-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн 00036******* дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” хэмээн тодруулан тодорхойлж, энэ шаардлагын хүрээнд дүгнэж хэргийг хэлэлцлээ.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 447 дугаар захирамжаар иргэн Б.А /ИЭ71040***/ түүний хамтран өмчлөгч М.Д /ИР78091***/, А.П /ИР98030***/, А.Д /У300*******2***/ нарт Хан–Уул дүүргийн 5 дугаар хороо Я******* 1 дүгээр гудамж *******б тоот хаягт нэгж талбарын 1863******* дугаартай 308.07 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг мөн өдөр олгожээ. 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар “газар өмчлүүлэх тухай Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох” бөгөөд, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар ийнхүү бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ.

Гэтэл Б.А болон түүний хамтран өмчлөгчид газраа өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулаагүй явсаар 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хамтран өмчлөгч Б.Д-гийн гаргасан мэдүүлгээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс тэдгээрийн өмчлөх эрхийг баталгаажуулж, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Я******* 1 дүгээр гудамжны *******б тоот хаягт байрлах нэгж талбарын 1863******* дугаартай 308.07 м.кв газрыг иргэн Б.А, М.Д, А.П, А.Д нарын өмчлөлд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-*******0601******* дугаарт бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн 00036******* дугаар гэрчилгээ олгож, улмаар 2017 оны 8 дугаар сарын 23-ний өдөр нотариатчаар гэрчлүүлсэн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусад өмчлөгчид бэлэглэх гэрээ”-ний дагуу мөн өдөр нь бусад хамтран өмчлөгчдийн өмчлөх эрхийг М.Д-д шилжүүлснийг бүртгэж, улсын бүртгэлийн 00041******* дугаар гэрчилгээ олгон, мөн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн “Бэлэглэлийн гэрээ”-ээр өмчлөх эрхийг М.Д-гаас Д.Т-д шилжүүлснийг бүртгэж, улсын бүртгэлийн 00036******* дугаар гэрчилгээ олгожээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна.”, 13.5.7-д “өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбарыг мэдүүлэгт хавсаргана” гэсэн хуулийн шаардлага тавигдсан, энэ шаардлагыг хангаагүй, мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй, мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзах үндэслэл болохыг 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.6-д зааж, дээрх шаардлагыг хангасан бөгөөд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь ... эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээр 15 дугаар зүйлийн 15.2, 15.4-т нарийвчлан заажээ.

Хуулийн дээрх зохицуулалт өмчлөгч болон өмчлөх эрхтэй этгээдийн хүсэл зоригийн дагуу бүртгэл хийгдэх нөхцлийг хангуулах зорилготой, өөрөөр хэлбэл өмчлөх /хамтран өмчлөх/ эрхтэй этгээд хүсэл зоригоо илэрхийлж, улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргаснаар улсын бүртгэл хийгдэнэ.  

Гэтэл дээрх шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл бусад өмчлөгчийн гарын үсэггүйгээр, хүчинтэй хугацаа нь дууссан иргэний үнэмлэх хавсаргасан 1 хамтран өмчлөгчийн гаргасан мэдүүлгээр 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-*******0601******* дугаарт бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн 00036******* дугаар гэрчилгээ олгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, нэхэмжлэгч Б.А-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үндэслэл болжээ.   

Улмаар 325 дугаартай нотариатчийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэрчилсэн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусад өмчлөгчид бэлэглэх гэрээ”-ний дагуу мөн өдөр нь бусад хамтран өмчлөгчдийн өмчлөх эрхийг М.Д-д шилжүүлснийг бүртгэсэн бүртгэлийн байгууллагын үйлдэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.2 “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн тохиолдолд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах бөгөөд энэ тохиолдолд түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох буюу бүртгэлд нэр нь байгаа хамтран өмчлөгчөөс зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд, зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэснийг шууд зөрчөөгүй ч ийнхүү бүртгэх үндэслэл болсон гэрээнд хавсаргасан өмчлөгч Б.А-гийн иргэний үнэмлэх мөн л хүчинтэй хугацаа нь жил гаруйн өмнө дууссан байснаас гадна гэрээнд зурагдсан гарын үсэг түүнийх биш болохыг, гэрээг нотариатаар гэрчлүүлэхэд тэрээр байлцаагүй болохыг өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гуравдагч этгээд Б.Д, хамтран өмчлөх эрхээ шилжүүлсэн гуравдагч этгээд А.П нар тайлбараараа хүлээн зөвшөөрч байх тул дээрх заалтыг хангасан гэж үзэхээргүй, бүртгэл мөн л хууль бус болсон байна. 

Хэдийгээр мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийн үнэн зөвийг хариуцах ч бүртгэлийн байгууллагыг мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг, мөн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг хангасан эсэхийг хянах үүргээс чөлөөлөхгүй. 

Нэхэмжлэгч буюу өмчлөгч Б.А-гаас газар өмчлөх эрхийг ийнхүү хууль бусаар шилжүүлэн авсан түүний эхнэр гуравдагч этгээд М.Д өмчлөх эрхийг буцаан шилжүүлж бүртгүүлэхээс татгалзахгүй гэх боловч 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нотариатаар гэрчлүүлсэн бэлэглэлийн гэрээгээр түүнээс Б.Т-д газар өмчлөх эрхээ шилжүүлэн бүртгүүлсэн байх тул бүртгэлд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар шүүхийн шийдвэрээр өөрчлөлт оруулахаар байна. 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын *******-ны өдрийн 238 дугаар захирамжаар Б.Т-с Б.А-д холбогдуулан гаргасан “газар, хашаа албадан чөлөөлүүлэх” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 241 дүгээр захирамжаар Б.Т-с М.Д-д холбогдуулан гаргасан “газар бэлэглэх гэрээнээс татгалзаж, 5.000.000 төгрөг гаргуулах, газрыг буцаан олгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчид “хариуцагч М.Д 5.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, ... нэхэмжлэгч Б.Т нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Я******* 1 дүгээр гудамжны *******б тоот хаягт байрлах 308.07 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг хариуцагч М.Д-д ... шилжүүлж өгөх”-өөр эвлэрснийг баталсан байдаг.    

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Я******* 1 дүгээр гудамжны *******б тоот хаягт байрлах нэгж талбарын 1863******* дугаартай 308.07 м.кв газрыг Б.А, М.Д, А.П, А.Д нарын өмчлөлд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-*******0601******* дугаарт бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн 00036******* дугаартай гэрчилгээ, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бусад хамтран өмчлөгчдын өмчлөх эрхийг М.Д-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн 00041******* дугаартай гэрчилгээ, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өмчлөх эрхийг М.Д-с Д.Т-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн 00036******* дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 13 дугаар зүйлийн 13.3, 13.5.7, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.6, 14.2, 15 дугаар зүйлийн 15.4, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Я******* 1 дүгээр гудамжны *******б тоот хаягт байрлах нэгж талбарын 1863******* дугаартай 308.07 м.кв газрыг Б.А, М.Д, А.П, А.Д нарын өмчлөлд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-*******0601******* дугаарт бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн 00036******* дугаартай гэрчилгээ, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бусад хамтран өмчлөгчдийн өмчлөх эрхийг М.Д-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн 00041******* дугаартай гэрчилгээ, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өмчлөх эрхийг М.Д-аас Д.Т-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн 00036******* дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА