Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 179

 

                                   2020/ШЦТ/179

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ц.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А 

Шүүгдэгч: Б.А 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Боржигон овогт Бын Ад холбогдох эрүүгийн 1812005570211 тоот хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын ................гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Бн овогт Бын А/РД:АА............./ 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Б овогт А нь 2018 оны 5 дугаар сарын 19-нөөс 21-ны хооронд Батцэнгэл сумын Цац багийн нутагт Онцгой гэх газраас иргэн Ж.Хын 5 тооны адууг хулгайлж 1.710.000 /нэг сая долоон зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутаг Жаргалант гэх газарт Д.Чаас 5 сая төгрөг залилан авсан,

2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 37-05 тоотод оршин суух Ц.Аийн гэрээс 32 инчийн зурагт хулгайлж, 510,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

*Эрүүгийн 1812005570211 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

            *Хохирогч Ж.Хын өгсөн: 

 “...Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн Онцгой гэх газар эхнэрийн хамт мал маллаж амьдардаг. Манайх 2018 оны 05 сарын 20-21-ний үед өөрийн 11 тооны адууг хулгайд алдсан. Тухайн алдсан гэх 11 тооны адууны 3 тооны адуу нь манай эгчийн хүүхэд Б.Агийн адуу, үлдсэн 8 нь манай адуу байсан. Би 4-5 хоног адуугаа эрж хайж байгаад нутгийн хүмүүсээс адууныхаа сургийг сонссон. Тухайн үед адуугаа эрж хайж байгаад нутгийн хүмүүсээс адууныхаа сургийг сонссон. Тухайн үед алдсан 11 тооны адууг манай дүү Б.А туугаад явж байсныг манай нутгийн хүмүүс харсан байсан. Тэгээд би дүү Б.Атэй утсаар ярьж асуухад Б.А миний 8 адууг өөрийн 3 тооны адууг хамт нядалж зарсан талаараа надад хэлсэн. Яагаад зарсан талаар асуухад Улаанбаатар хотод машин мөргөөд их хэмжээний төлбөрт орсон гэж надад хэлсэн. Тухайн үед би цагдаад мэдэгдээгүй. Учир нь Б.А манай эгчийн хүүхэд байгаа юм. Түүний дараа 2 сарын дараа би Б.Агээс оронд нь адуу авч хохирлоо барагдуулсан. Одоо надад гомдол санал хохирол байхгүй. Хээр бүдүүн морь, хонгор бүдүүн морь, 2 хонгор гүү, саарал хязаалан үрээ, 2 шүдлэн үрээ, хээр хязаалан үрээ гэх 8 тооны манай адуу байсан. 2 бүдүүн морь тус тус 480.000 төгрөг, 2 гүү тус бүр 400.000 төгрөг, 2 хязаалан тус тус 300.000 төгрөг, 2 шүдлэн тус тус 150.000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн үед манай адуу туранхай, мах хямд байсан. Тухайн үед би ганцаараа явсан гэж надад хэлсэн, хаана нядалсан талаар мэдэхгүй. Надад одоо гомдол санал байхгүй учир Б.Аг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр тал/ 

*Хохирогч Ж.Хын дахин өгсөн: 

“...Эдгээр 11 тооны адууны 5 тооны адуу нь миний эзэмшлийн адуу хонгор зүсмийн нас нийлсэн, сүүл цагаан хээр үрээ соёолон, саарал хязаалан үрээ, хүрэн хязаалан үрээ, хээр шүдлэн үрээ гэсэн 5 адуу байсан, бусад 6 тооны адууны 3-ийг нь Б.Ад өгсөн, 3 тооны адуу нь өөрийнх нь эзэмшлийн адуу манай адуутай хамт явдаг байсан. Б.А миний төрсөн эгчийн 2 дахь хүүхэд нь, би сайн танина. Би хулгайд алдсан адуунаасаа олж аваагүй 5 тооны адууныхаа хохирлыг бүрэн барагдуулж авсан. 11 тооны адууны 6 тооны адуу нь Б.Агийн адуу байсан. Манай гэрийн хүн болох Чагнаарэнцэн 11 тооны адуунаас 6 тооны адуу нь Б.Агийнх болохыг мэднэ. Би өөрийн эзэмшлийн 5 адууны мөнгийг бүрэн авсан нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/ 

*Иргэний нэхэмжлэгч Л.Гийн өгсөн:

“...Би Б.Агээс 11 тооны адуу худалдаж авахаар болоод 5.5 сая төгрөг шилжүүлсэн. Намайг авах үед 9 тооны адуу байсан. Одоо надад 1 сая төгрөгийн хохирол учирсан, Би энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

*Гэрч Д.Чийн өгсөн:

“...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манайд миний таналын хүү Б.А өөрийнхөө адууг гэж яриад хээр азаргатай 40 орчим тооны адуу тууж ирсэн. Тэгээд надтай уулзаад аав өвчин тусаад 30 сая төгрөгний хэрэгтэй боллоо Солонгос улсад эмчилгээнд явах болсон. Ходоодны хорт хавдар гэж хэлсэн. Адуугаа зарах гэж байгаа гэдгийг хэлсэн. Надаас мал бөөнөөр нь авчих ченж байна уу гэж асуухаар нь би хүмүүстэй ярьж өгсөн. Тухайн үедээ өөрийнхөө гэж яриад байсан адуунаас 9 тооны адууг малын ченж Л.Гэд зараад, 2 адууг нь Т.Д гэж залууд зарсан. Тэгээд Б.А Улаанбаатар хот явсан. Манай нутгийн Т.Дад зарсан 2 морины нэг нь Батцэнгэл сум руу гүйгээд явсан гээд Т.Д араас яваад морио авах гэтэл хулгайнх болсон. Надад Т.Д ирээд бүгдийг нь ярьсан. Тэр адуу нь Х гэж хүний адуу байна гэж хэлсэн. Хгийн адуунаас нийт 11 тооны адууг зарчихаад бусдыг нь буцаагаад туучих шиг болсон. Бусад адуу нь буцаад гүйгээд очсон гэсэн. Манай найз Бын хүү байгаа юм. Манай хүүхэд Ууганбаяр, Гантөгс нар сайн мэднэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр тал/

*Гэрч Н.Аийн өгсөн:

“...Тухайн үед манайд мотоциклтой ганцаараа ирсэн. Тэр үед Б.А аавын бие муу сэхээнд байгаа, өдөр бүр 70.000-80.000 төгрөгний үнэтэй эмчилгээ хийлгэж байгаа мөнгө их хэрэгтэй байна гэж ярьсан. Дараа нь Б.А азарга адуу хөөж ирээд Нгийн гадаа нядалсан гэж сонссон. Тэр адууг хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-33 дугаар тал/

*Гэрч Т.Бы өгсөн:

“...2018 оны 05 сарын 19-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад Эрдэнэмандал сумын харъяат Л.Г надаас гарал үүслийн бичиг авах талаар яриад ирсэн. Намайг асуухад Идэр-Улаан багийн иргэн Чойжилийн М гэж хүнээс 9 тооны адуу худалдаж авсан талаар хэлсэн. Би багийн даргын тодорхойлолт буюу гарал үүслийн бичгийг бичиж өгсөн. Л.Г махаа Стана маркийн машинд ачсан. Жолооч нь Төрөө байсан. Би тэр үед малтайгаа оторт явсан. Л.Г манай гэрийн гадаа манай хүү Нг гуйж нядлуулсан байсан. Би өөрөө Л.Гийг малын гарал үүслийн бичиг авна гээд гэртээ ирэхэд нядалсан байсан. Л.Г хүнээс адуу худалдаж авахдаа манай хүү Н рүү утсаар яриад Мы хашаанаас очиж адуу авчих нядлаад байж бай гэж ярьсан гэж ярьсан. 2013 оны 03 дугаар сард анх багийн даргын ажлыг аваад өнөөдрийг хүртэл хийж байгаа. 2016 онд дахин сонгогдсон. Манай багийн иргэн учраас сайн танина. Л.Г надад ярихдаа Маас худалдаж авлаа гэж ярьсан. Нум суман тамгатай. Багийн даргын тодорхойлолтоо 2 хувь хийсэн. Зүс нь надад бичигтэйгээ байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-36 дугаар тал/

*Гэрч С.Сгийн өгсөн:

“...Б.А гэх залуу анх мотоцикльтой ирж манай хажуу айлынд ирж хоночихоод явсан. Тэрнээс хойш 2 хоногийн дараа Б.Аг ирсэн байхаар нь гарч харахад манай хаваржааны ар талын эзэнгүй хашаанд хашсан байдалтай харагдсан. Тэгээд манайд ирж эгч Мтай уулзаад байсан. Тэгсэн чинь адуу зарах гэж байгаа гэж байсан. Тэгсэн манай эгч М адуу авдаг хүн рүү утсаар ярьж өгсөн. Би адуу хашсан хашаа руу очиж хараагүй холоос харсан болохоор им тамга, зүсийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/

         *Гэрч Л.Аийн өгсөн: 

“...Эрдэнэмандал сумаас Л.Г гэдэг хүн утсаар манай нөхөр рүү би Сээс 9 тооны адуу авсан. Тэр адууг авч ирээд гаргаадхаач гэж ярьсан. Тэгээд манай нөхөр Н явж авч ирээд манай гэр байгаа Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Таригчаа гэх газар 9 тооны адууг гаргаж төхөөрсөн. Уг адуунуудыг гаргаж төхөөрөхдөө манай нөхөр, Сэргэлэн, Нямбаяр нар гаргаж би гэдсийг нь арилгасан. Тэгээд адуу гаргаж дуусч байхад Л.Г ах махаа ачих машинтай ирээд уг машинд адууны махаа ачиж явуулсан. Харин Л.Г ах сумын төв рүү буцсан. Би тухайн адуунуудын им тамгыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-40 дүгээр тал/ 

*Гэрч С.Ны өгсөн: 

“...Манайхыг өвөлжөөнд байхад Н ах утсаар яриад Л.Г ах адуу авсан гэнэ хоёулаа яваад авч ирээд нядлаадхая гэж яриад Н ахтай хамт явж Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Жаргалант гэх газраас айлын өвөлжөөн дээрээс очиж 9 тооны адуу авч ирж Н ахын гадаа би Н ах, манай болох Сэргэлэн нартай хамт нядалсан. Тэгээд би аавын хамт тухайн адуунуудыг нядалж дуусгаад гэр рүүгээ явсан. Дараа нь Л.Г ах машинтай ирээд махыг нь ачиж явсан гэж байсан. Намайг манай ах дүү нар Жонгор гэж дууддаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар тал/ 

*Гэрч Д.Сийн өгсөн: 

“...2018 оны 05 сарын 20-дын үеэр байх намайг гэртээ байхад Н мотоцикльтой ирээд адуу нядлаад өгөөч гэж гуйсан. Би юун учиртай адуу нядлах гэж байгаа талаар асуухад Н, Г ах Батцэнгэл сумын хүнээс адуу худалдаж авсан гэсэн. Жаргалантад айлын хашаанд хашчихсан байгаа гэж ярьсан. Тэгэхээр манай хүү Н бид хоёр хамт нядалсан. Жаргалантаас мотоциклиор хөөж ирсэн. Эзэнгүй хашаанд хашчихсан байгаа гэж ярьсан. Хөөж ирсэн адуу зөв гуя билүү хондлой дээрээ нум суман тамгатай байсан. Нгийн гэрийн гадаа нядалсан 6 тооны морь, нэг үрээ, хоёр гүү байсан. Хонгор халзан зүсмийн гүү нь унаглаад унага нь үхсэн бололтой сүү нь гоожоод байсан. Би өөрөө хөдөөний хүн ийм адуугаа зардаг хүн байдаг юм байх гэж бодоод өнгөрсөн. Саяхан л цагдаагаас асуухаар нь асуудалтай адуу байж гэж мэдсэн. Нядлаад дуусахад Л.Г ах Стана маркийн машинтай ирж махыг нь ачсан. Н манайхтай саахалт нутагладаг. Жаргалант гэх газар манайхтай ойрхон байдаг. Тэр өдөр 9 тооны адууг манай хүү Жагар буюу Н, Н хоёр мотоциклиор тууж ирсэн. Ныг бид нар Жагар гэж дууддаг. Уг нь бүтэн нэр нь Н байгаа юм. Туранхай адуу байсан, шүдлэн үрээ нь бүр туранхай морьд нь унагдчихсан туранхай байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-45 дугаар тал/ 

*Гэрч Б.Нгийн өгсөн: 

“...Л.Г ах 2018 оны 05 сарын 19-ний өдөр намайг гэртээ байхад утсаар ярьж ах нь Жаргалантаас адуу худалдаж авлаа танайхтай ойрхон Мы гэрт очоод М эгчээсээ хашаатай адууг нь асуугаад тууж гэрийнхээ гадаа нядлаад байж байгаарай гэж ярьсан. Тэр хашаатай адуунаас 9 тооны адууг нь нядлаарай би хүнээс худалдаж авч байгаа гэж хэлсэн. Би М эгчийнд ахын хүү Жагартай хамт мотоцикльтой ирсэн. Тэгээд Жаргалантын эхэнд хашаатай байсан адууг Маар заалгаад очиж хашаанаас нь гаргаж гэрийнхээ гадаа авчирсан. Хашаанд хоёр тооны гүү, нэг шүдлэн насны үрээ, 6 тооны морь байсан. Өөр адуу байгаагүй. Эдгээр адуунаад бүгд зөв талынхаа хондлой дээр нум суман тамгатай байсан. Морьд нь их сайхан биетэй морьд байсан. 9 тооны адууг гэрийнхээ гадаа авчирч ах Нямбаяр, Сэргэлэн нартай хамт нядалсан. Махыг Л.Г ах машинд ачиж өгөөд Улаанбаатар хот руу явуулсан. Адуу нядлахад тус боллоо гээд 80.000 төгрөг авсан. Бид гурав хуваагаад авсан. Л.Г ах хэнээс адуу худалдаж авсан талаар би мэдээгүй. Саарал морь, хонгор зүсмийн морь, хүрэн морь, гурван тооны хээр зүсмийн морь, хонгор халзан зүсмийн гүү, хээр зүсмийн гүү, хээр зүсмийн шүдлэн насны үрээ байсан. Хонгор халзан зүсмийн гүү нь унаглаад унага нь үхсэн бололтой дэлэнтэй байсан. Хээр гүү нь сувай гүү байсан. Морьд нь бүгд туранхай байсан Л.Г ах ирж харчихаад их туранхай адуу байна, ах нь утсаар яриад харахгүй авчихлаа гэж хэлсэн. Морьд нь их том биетэй байсан. Л.Г ах утсаар яриад хүнээс авахдаа тарган адуу гэж авсан гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-48 дугаар тал/ 

*Гэрч Ч.Мы өгсөн: 

“...Манайхтай айл нутаглаж байгаа ах Ч ахынд шөнө мотоцикльтой хүн ирсэн. Тэгээд Ч ахыг гэртээ байхгүй байхад нь ирлээ танайд хоноод явъя гэж ярьсан. Тэр өдрөө хоноод маргааш нь явсан. Тэр залууг Б.А гэж Батцэнгэл сумын залуу гэдгийг анх харсан. Б.А Ч ахыг гэртээ байхгүй хойгуур ирж манайд хоночихоод маргааш нь явсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа 30 гаран тооны адууг Б.А морь уначихсан ганцаараа тууж ирээд манай хаваржааны арын эхний эзэнгүй малын хашаанд хашсан. Манайд ирсэн. Би дүүгийнхээ жоохон хүүхэдтэй хамт байсан. Надтай Б.А уулзаад эгчээ аав Солонгос улсад эмчилгээнд явах болчихоод мөнгөний хэрэг гараад өөрийнхөө адууг зарахаар боллоо. Та адуу худалдаж авах хүн олоод өгөөч гэж гуйсан. Би хэнийг адуу авах талаар нь асууя гэж хэлсэн. Тэгтэл Б.А гэх залуу гэрээс гарч утсаар ярьж байгаа бололтой байснаа буцаж орж ирээд уйлаад суугаад байгаа харагдсан. Тэгснээ надад хандаж утсаар ярьсан чинь аавын бие улам муудаад байна мөнгө яасан гэж асуулаа гэсэн. Би үнэхээр тийм юм байх гэж бодоод Лонжид овогтой Г гэх найздаа утсаар ярьж адуу авах уу гэж ярьсан. Би Л.Гтэй ярьлаа хотоос ирж яваа юм байна Өлзийт суманд явна гэж байна гэдгийг Б.Ад хэлсэн. Б.А тэгтэл адуу авах хүн чинь болоогүй байгаа бол та надад 500.000 төгрөг өгчих гэж ярьсан. Би Л.Гээс асуугаад намайг 500.000 төгрөг өгчих гээд байна гэж хэлэхэд Л.Г тэг тэг гэж ярьсан. Надаас Б.А Л.Гийн гар утасны дугаарыг аваад явсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Манай ах Ч ахыг залилсан гээд мөнгө төгрөгөө авсан байх. 30 гаран 40-д тооны адуу байсанг холоос харсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-52 дугаар тал/ 

*Гэрч Л.Гийн өгсөн: 

“...2018 оны 05 дугаар сарын 15-ны үед намайг Улаанбаатар хотод явахад манай найзын эхнэр М утсаар яриад манай найзын хүүхэд ирсэн. Аав нь Солонгос руу эмчилгээнд явах гээд мөнгөний хэрэгтэй болсон гэнээ, адуу туугаад ирсэн байна гэж хэлсэн. Адуу нь манай энд хашаатай байна гэж хэлсэн. Би 11 тооны адууг авахаар болоод 5,500,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгийг өөрийнхөө данснаас Б.А гэж залуугийн данс руу шилжүүлсэн. Тэгээд Улаанбаатар хотоос ирээд адууг нь очиж авахад 9 тооны адуу байсан. Одоо 2 тооны адуугаа аваагүй байгаа. Надад 11 тооны адууг зарна гэж хэлээд нэг адуугаа 500,000 төгрөгөөр авах болж нийт 5,0 сая төгрөг шилжүүлсэн. Адуугаа авахад 9 тооны адуу байсан. Тэгээд 2 тооны адуу нь хайчсан бэ? гэж асуухад өөр хүнд зарчихсан гэж хэлсэн. Би айлын гадаа 9 тооны адууг нь хүн гуйж нядлуулаад Улаанбаатар хотод зарсан. Одоо 2 тооны адууны 1,000,000 хохирлыг барагдуулж авмаар байна. Б.А гэж залуу ярихдаа өөрийнхөө адууг зарах гэж байгаа гээд туугаад ирсэн байсан юм билээ. Би Б.Атэй уулзаагүй, утсаар ярьсан. Аавынхаа бие муу гэж яриад байсан болохоор нь үнэмшээд худалдаж авсан нь үнэн. Надад хулгайн адуу мал гэдгийг бол хэлээгүй. Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн дарга Б гэж хүний гэрийнх нь гадаа 9 тооны адуугаа нядлуулсан. Багийн дарга Баас гарал үүслийн бичгээ хийлгүүлсэн. Мыд ирсэн хүүхдийн адуу гэж хэлээд хүнээс худалдаж авсан адуу гэдгийг хэлээд хийлгэсэн. Тэр залуу Батцэнгэл сумын харьяат гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-54 дүгээр тал/ 

*Иргэний нэхэмжлэгч Т.Дын өгсөн: 

“...2018 оны 05 дугаар сарын 20-ны орчимд намайг Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багт отроор очсон байхад манай саахалт айл Ч ахынд Батцэнгэл сумаас адуу зарж байгаа гээд танихгүй залуу ирчихсэн байсан. Би морьдоо хойш нь гүйлгэж алдаад морины хэрэгтэй байсан учраас зарж байсан адуунаас нь хээр морь, хонгор зүсмийн байдсан гүү хоёрыг худалдаж авсан. Хээр морийг нь үнэтэй авсан. Хонгор байдсыг нь хямдхан дагуулж авсан. Тэгтэл хонгор зүсмийн байдсан гүү туранхай байсан учир үхчихсэн. Хээр нь гайгүй тарга хүчтэй гайгүй морь байсан. Тэгтэл удаагүй алга болчихсон. Тэгэхээр нь нөгөө залуугийн оршин суудаг газарт очоод морио авах гэтэл Х гуайн хулгай алдсан адууны морь болж таарсан. Х ах надад адуугаа хулгай хийсэн хүнийг оллоо ах нь хээр морио зарахгүй, харин чамд нэг сая төгрөгийг чинь төлүүлж өгнө гэж хэлсэн. Тэгээд би буцаад харьсан. Түүнээс хойш над руу цагдаагийн хүмүүс ярьж дуудсан. Би Орхон аймагт ажилтай байсан учир ирж чадахгүй байж байгаад сая ирлээ. Одоо би Хын адууг хулгайлж надад нэг сая төгрөгөөр зарсан Б.А гэдэг залуугаас нэг сая төгрөгөө нэхэмжилж байна. Хээр морио 750,000 төгрөгөөр, ногооны хязаалан байдсыг 250,000 төгрөгөөр бодож авсан. Б.А надад адуу зарахдаа хүний адуу хаврын туранхай байхад нь хашаатай хэдэн өдөр байлгасан. Түүнээс болоод тэнхэрч чадаагүй үхсэн. Энэ миний буруутай зүйл байгаа юм. Би дараа нь хэдэн өдөр хашаатай байсан адуунаас хоёр тооны адуу авсан гэдгээ мэдсэн. Намайг худалдаж авсан өдрөөс хойш удаагүй тэр хязаалан байсан гүү нь үхчихсэн. Хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 34-35 дугаар тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн: “...Хохирогч Ж.Хын хулгайд алдсан нас гүйцсэн морь 1, соёолон насны адуу 1, хязаалан насны адуу 2, шүдлэн насны адуу 1, бүгд 5 тооны адууны үнэлгээг 2018 оны 05 сарын зах зээлийн ханшаар 1.710.000/нэг сая долоон зуун арван мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 72 дугаар тал/ 

*Хохирогч Д.Чийн өгсөн: 

“...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манайд миний таналын хүү Б.А өөрийнхөө адууг гэж яриад хээр азаргатай 30 гаран 40 орчим тооны адуу тууж ирсэн. Тэгээд надтай уулзаад аав өвчин тусаад 30 сая төгрөгний хэрэгтэй боллоо. Солонгос улсад эмчилгээнд явахаар болсон. Ходоодны харт хавдар гэж хэлсэн. Адуугаа зарах гэж байгаа гэдгийг хэлсэн. Надаас мал бөөнөөр нь авчих ченж байна уу гэж асуухаар нь би олон хүнтэй утсаар ярьсан. Манайд 4 хоносон. Нэг орой намайг гэртээ байхгүй байхад манай хүүхдүүд дээр оччихоод уйлаад эхлэсэн байсан. Тэгснээ аавын бие улам муудаад байна гэсэн юм яриад байхаар нь манай хаяанд байдаг манай эгч М 500,000 төгрөг өгөөд Хайрхан сум руу хүргэж өгсөн байсан. Надаас бол дансаар 4,050,000 дансаар авсан. Нийт 5 сая төгрөг аваад явсан. Тухайн үедээ өөрийнхөө гэж яриад байсан адуунаас 9 тооны адууг малын ченж Л.Гэд зараад, 2 адууг нь Т.Д гэх залууд зарсан. Тэгээд Б.А Улаанбаатар хотод очоод буцаж утсаар яриад 2018 оны 05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 02-ны хооронд надаас 4,500,000 төгрөг авсан. Би мөнгөө өгөхгүй болохоор нь аав Бынд очсон. Б болон түүний эхнэртэй уулзаж танай хүү надаас мөнгө зээлээд явсан. Аавын бие муу гэж яриад уйлаад байхаар нь өгсөн юм. Таны бие гайгүй юу гэсэн. Тэгтэл эрүүл хүнийг өвчтэй гэж яриад явдаг хүний хүүхэд гэж байдаг юм байх гэж уурласан. Тэр үед өөрийгөө залилуулснаа мэдсэн. Мөн манай нутгийн Дад зарсан 2 морины нэг нь Батцэнгэл сум руу гүйгээд явчихсан гэсэн. Д араас нь яваад морио авах гэтэл хулгайнх болж таараад би мэдэж аав, ээжтэй нь очиж уулзаад өөрийгөө залилуулсан талаар мөн мэдсэн. Мөн манай гадаа хөлөөр нь тууж ирсэн азарга адуу хулгайнх байсан талаар мэдсэн. Би одоо сайн мэдэхгүй дараа дансныхаа хуулгыг гаргаж өгье. Би гомдолтой байна. Намайг 5 сая төгрөгөөр хуурч мэхлэн хохироосон...” гэх мэдүүлэг/хх-ийн 144-145 дугаар тал/ 

*Гэрч Ч.Мы өгсөн: 

“...2018 оны 05-р сарын үеэр гэртээ 00 цагийн үед унтаж байхад Чийнхийг мотоцикльтэй 2 хүүхэд хаалгыг нь нүдээд байсан. Тэднийх байхгүй байсан. Тэгээд манайд хоноод маргааш нь яваад өгсөн. Тэгээд 2 хоногийн дараа отор дээр байхад нөгөө хүүхэд ганцаараа морь унасан хүрээд ирсэн. Тэгээд адуундаа явна гэж ярьж байсан. Чи мотоциклио яасын бэ гэж асуухад буцаасан Алтай ахын морийг унасан адуундаа явж байна гэж хэлсэн. Тэгээд орой нь азарга адуу тууж ирээд Жаргалантын айлын өвөлжөөнд хашаад манайд хоносон. Тэгээд маргааш нь манайд өнжөөд зарах адуугаа үлдээгээд адуугаа гаргасан. Намайг адуу авах хүн байна уу? адуу зарах гэсийн аавын бие муу байгаа гээд байхаар нь Л.Гэд хэлж өгч хүний данс авч 5 сая төгрөг хийлгүүлсэн. 11 адуу үлдээж хоёрыг нь Д авч явсан. Тэгээд маргааш нөгөөдөр нь Ло ах ирэхгүй байна зардлын мөнгө байхгүй гээд 500 мянган төгрөг надаас аваад явсан. Чаас 4,500,000 мянган төгрөг адуу зарна гээд авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 151-152 дугаар тал/ 

*Гэрч Л.Гийн өгсөн: 

“...2018 оны 05-р сарын 10-20-ны үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн иргэн малчин Мөнхцэцэг утсаар ярьж 2-3 удаа ярьсан. Манай нэг хамаатны хүүхэд аав нь Солонгос руу эмчилгээнд явах шаардлагатай болоод мөнгөний хэрэг болоод хэдэн адуу туугаад манайд ирлээ. Чи энийг авчаач боломжтой бол мөнгө төгрөг яаралтай шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Адуу мал нь нь энд байж байг, асуудал байхгүй дандаа бүдүүн тарган адуу байна. Нэг бүрийг нь 550,000 мянган төгрөгөөр бодоод мөнгийг нь хийчээчээ гэж хэлсэн. Аавийнх нь бие маш муу байна. Яаралтай мөнгийг нь хийгээч гэсэн. Адуу нь манай гадаа хашаатай байна. Чи маргааш нөгөөдрөөс ирээд авчаачээ гэсэн энэ хүүхэд хот руу яаралтай явах шаардлагатай байна гэсэн. Тэгэхээр нь би дансны дугаарыг нь авч 5,500,000 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нөгөөдөр нь адуугаа авах гээд очтол 9 адуу байсан. Тэрийг би авч газар дээр нь нядлаад хот руу ачуулсан. Хонгор 1, 2. Хээр 2,3 байсан байх. Хүрэн адуу байсан байх. Сайн санахгүй байна. Тамга нь сайн санахгүй байна. Ямарч байсан нэг айлынх байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 153-154 дүгээр тал/ 

*Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-ийн 140 дүгээр тал/ 

*Яллагдагч Б.Агийн өгсөн: 

“...Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 179-180 дугаар тал/ 

*Хохирогч Ц.Аийн өгсөн: 

“...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 37-5 тоотод оршин суудаг ба 2018 оны 08 сарын 07 эны өдөр өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад өдөр 12 цагийн үед ирэхэд манай гэрийн хаалга цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй хэвийн байсан ба би түлхүүрээ нуудаг газраас түлхүүрээ авч гэрт орж үзэхэд гэрийн хоймор хэсэгт байрлах авдран дээр байсан 32 инчийн вsв нэртэй зурагт байхгүй болчихсон байна. Тэгээд л шууд цагдаа дуудсан. Удалгүй манай дүү Д 13 цагийн үед ирээд түлхүүр нуудаг газрыг манай гэрийнхэнээс өөр хэн мэдэхүү гэж асуухад манай найз Б.А түлхүүр нуудаг газрыг мэддэг юм. Тэр л авчихлаа гэсэн тэгээд удалгүй цагдаа нар ирж манайд үзлэг хийгээд явсаны дараа манай дүү Б.Аг хайхаар яваад олоогүй гэсэн. Миний бодлоор манай дүүгийн найз Б.А уг хэргийг хийсэн байх Б.Агээс өөр түлхүүр нуудаг газрыг мэдэх хүн байхгүй. Манай зурагт нь 32 инчийн ВSВ нэртэй зурагт байсан ба хадам эгч Тэгшжаргал нь надад бэлгэнд өгч байсан одоо бол үнэлж мэдэхгүй байна. Манай гэрээс мөн зурагтнаас өөр ди диш хүлээн авагч алдсан ба тухайн хүлээн авагч нь хар өнгийн жижиг дөрвөлжин жирийн байдаг л хүлээн авагч, аваад 1 сар гаран болж байсан. Би тэр хүлээн авагчийг 160.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 216-217 дугаар тал/ 

*Гэрч Ц.Дгийн өгсөн: 

“...Өглөө 09 цагийн үед гэрээсээ найз Б.Атэй гараад айлд очсон чинь Б.А нойр хүрээд байна би танайд очоод унтаж байя түлхүүр хийсэн газрыг чинь мэдэж байгаа гээд явсан. Тэгээд би 16 цагийн үед гэртээ иртэл 32 инчийн зурагт ДДШ-ийн төхөөрөмж алга болсон байсан. Архангай аймгийн Батцэнгэл сумынх Улаанбаатар хотод танил айл байхгүй манайд 10 хоног амьдарсан. Бид хоёр 2014-2015 лгп 186 дугаар ангид хамт цэргийн алба хаасан. 2018 оны 08 сарын 07-ны өглөө манай том ах Хуншагай орж ирээд Б.Аг хаанаас ирсэн юу хүн бэ гэж зандрангуй уурласан. Бид хоёр маргалдаж муудалцаж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 220-221 дүгээр тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин Д.Аийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 574 дугаартай: “...2018 оны 08 сарын 07-ны өдрийн байдлаар иргэн Ц.Аийн эзэмшлийн 32 инчийн БСБ брэндийн зурагтны үнэлгээг 350.000/гурван зуун тавин мянга/, Дидиш хүлээн авагчийн үнэлгээг 160.000/нэг зуун жаран мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 235-237 дугаар тал/

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 207-210 дугаар тал/ 

*Яллагдагч Б.Агийн өгсөн: 

“...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 2-3 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 35 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 

    Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 5 дугаар сарын 19-нөөс 21-ны хооронд Батцэнгэл сумын Цац багийн нутагт Онцгой гэх газраас иргэн Ж.Хын 5 тооны адууг хулгайлагдаж, түүнд 1.710.000 /нэг сая долоон зуун арван мянга/ төгрөгийн хохирол учирсан, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутаг Жаргалант гэх газарт иргэн Д.Ч нь бусдад 5 сая төгрөг залилуулсан, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 37-05 тоотод оршин суух Ц.Аийн гэрээс 32 инчийн зурагт хулгайлагдаж түүнд 510,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгч Б овогт А нь 2018 оны 5 дугаар сарын 19-нөөс 21-ны хооронд Батцэнгэл сумын Цац багийн нутагт Онцгой гэх газраас иргэн Ж.Хын 5 тооны адууг хулгайлж 1.710.000 /нэг сая долоон зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Хын”...Эдгээр 11 тооны адууны 5 тооны адуу нь миний эзэмшлийнх, 6 тооны адуу нь Б.Агийн адуу байсан. Би 4-5 хоног адуугаа эрж хайж байгаад нутгийн хүмүүсээс адууныхаа сургийг сонссон. Тухайн үед адуугаа эрж хайж байгаад нутгийн хүмүүсээс адууныхаа сургийг сонссон. Тухайн үед алдсан 11 тооны адууг манай дүү Б.А туугаад явж байсныг манай нутгийн хүмүүс харсан байсан. Би өөрийн эзэмшлийн 5 тооны адууны хохирлыг бүрэн авсан ...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Л.Гийн”...Би Б.Агээс 11 тооны адуу худалдаж авахаар болоод 5.5 сая төгрөг шилжүүлсэн. Намайг авах үед 9 тооны адуу байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Чийн”...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манайд миний танилын хүү Б.А өөрийнхөө адууг гэж яриад хээр азаргатай 40 орчим тооны адуу тууж ирсэн. Тэгээд надтай уулзаад аав өвчин тусаад 30 сая төгрөгний хэрэгтэй боллоо Солонгос улсад эмчилгээнд явах болсон. Тухайн үедээ өөрийнхөө гэж яриад байсан адуунаас 9 тооны адууг малын ченж Л.Гэд зараад, 2 адууг нь Т.Д гэж залууд зарсан...” гэх мэдүүлэг, гэрч  Т.Бы”...2018 оны 05 сарын 19-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад Эрдэнэмандал сумын харъяат Л.Г надаас гарал үүслийн бичиг авах талаар яриад ирсэн. Намайг асуухад Идэр-Улаан багийн иргэн Чойжилийн М гэж хүнээс 9 тооны адуу худалдаж авсан талаар хэлсэн. Би багийн даргын тодорхойлолт буюу гарал үүслийн бичгийг бичиж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч С.Сгийн”...Тэрнээс хойш 2 хоногийн дараа Б.Аг ирсэн байхаар нь гарч харахад манай хаваржааны ар талын эзэнгүй хашаанд хашсан байдалтай харагдсан. Тэгээд манайд ирж эгч Мтай уулзаад байсан. Тэгсэн чинь адуу зарах гэж байгаа гэж байсан. Тэгсэн манай эгч М адуу авдаг хүн рүү утсаар ярьж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч С.Ны”...Л.Г ах 2018 оны 05 сарын 19-ний өдөр намайг гэртээ байхад утсаар ярьж ах нь Жаргалантаас адуу худалдаж авлаа танайхтай ойрхон Мы гэрт очоод М эгчээсээ хашаатай адууг нь асуугаад тууж гэрийнхээ гадаа нядлаад байж байгаарай гэж ярьсан. Тэр хашаатай адуунаас 9 тооны адууг нь нядлаарай би хүнээс худалдаж авч байгаа гэж хэлсэн. Хашаанд хоёр тооны гүү, нэг шүдлэн насны үрээ, 6 тооны морь байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Сийн”...2018 оны 05 сарын 20-дын үеэр байх намайг гэртээ байхад Н мотоцикльтой ирээд адуу нядлаад өгөөч гэж гуйсан. Би юун учиртай адуу нядлах гэж байгаа талаар асуухад Н, Г ах Батцэнгэл сумын хүнээс адуу худалдаж авсан гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Мы”...Тэр өдрөө хоноод маргааш нь явсан. Тэр залууг Б.А гэж Батцэнгэл сумын залуу гэдгийг анх харсан. Б.А Ч ахыг гэртээ байхгүй хойгуур ирж манайд хоночихоод маргааш нь явсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа 30 гаран тооны адууг Б.А морь уначихсан ганцаараа тууж ирээд манай хаваржааны арын эхний эзэнгүй малын хашаанд хашсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Т.Дын”...2018 оны 05 дугаар сарын 20-ны орчимд намайг Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багт отроор очсон байхад манай саахалт айл Ч ахынд Батцэнгэл сумаас адуу зарж байгаа гээд танихгүй залуу ирчихсэн байсан. Би морьдоо хойш нь гүйлгэж алдаад морины хэрэгтэй байсан учраас зарж байсан адуунаас нь хээр морь, хонгор зүсмийн байдсан гүү хоёрыг худалдаж авсан. Хээр морийг нь үнэтэй авсан. Хонгор байдсыг нь хямдхан дагуулж авсан. Тэгтэл хонгор зүсмийн байдсан гүү туранхай байсан учир үхчихсэн. Хээр нь гайгүй тарга хүчтэй гайгүй морь байсан. Тэгтэл удаагүй алга болчихсон. Тэгэхээр нь нөгөө залуугийн оршин суудаг газарт очоод морио авах гэтэл Х гуайн хулгай алдсан адууны морь болж таарсан. Х ах надад адуугаа хулгай хийсэн хүнийг оллоо ах нь хээр морио зарахгүй, харин чамд нэг сая төгрөгийг чинь төлүүлж өгнө гэж хэлсэн. Тэгээд би буцаад харьсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар, 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутаг Жаргалант гэх газарт Д.Чаас 5 сая төгрөг залилан авсан болох нь хохирогч Д.Чийн”...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манайд миний таналын хүү Б.А өөрийнхөө адууг гэж яриад хээр азаргатай 30 гаран 40 орчим тооны адуу тууж ирсэн. Тэгээд надтай уулзаад аав өвчин тусаад 30 сая төгрөгний хэрэгтэй боллоо. Солонгос улсад эмчилгээнд явахаар болсон. Ходоодны харт хавдар гэж хэлсэн. Адуугаа зарах гэж байгаа гэдгийг хэлсэн. Надаас мал бөөнөөр нь авчих ченж байна уу гэж асуухаар нь би олон хүнтэй утсаар ярьсан. Манайд 4 хоносон. Нэг орой намайг гэртээ байхгүй байхад манай хүүхдүүд дээр оччихоод уйлаад эхлэсэн байсан. Тэгснээ аавын бие улам муудаад байна гэсэн юм яриад байхаар нь манай хаяанд байдаг манай эгч М 500,000 төгрөг өгөөд Хайрхан сум руу хүргэж өгсөн байсан. Надаас бол дансаар 4,050,000 дансаар авсан. Нийт 5 сая төгрөг аваад явсан. Тухайн үедээ өөрийнхөө гэж яриад байсан адуунаас 9 тооны адууг малын ченж Л.Гэд зараад, 2 адууг нь Т.Д гэх залууд зарсан. Тэгээд Б.А Улаанбаатар хотод очоод буцаж утсаар яриад 2018 оны 05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 02-ны хооронд надаас 4,500,000 төгрөг авсан. Би мөнгөө өгөхгүй болохоор нь аав Бынд очсон. Б болон түүний эхнэртэй уулзаж танай хүү надаас мөнгө зээлсэн гэж хэлэхэд эрүүл хүнийг өвчтэй гээд яриад явдаг хүний хүүхэд байдаг юмаа гээд уурласан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Мы”...Тэгээд 2 хоногийн дараа отор дээр байхад нөгөө хүүхэд ганцаараа морь унасан хүрээд ирсэн. Тэгээд адуундаа явна гэж ярьж байсан. Чи мотоциклио яасын бэ гэж асуухад буцаасан Алтай ахын морийг унасан адуундаа явж байна гэж хэлсэн. Тэгээд орой нь азарга адуу тууж ирээд Жаргалантын айлын өвөлжөөнд хашаад манайд хоносон. Тэгээд маргааш нь манайд өнжөөд зарах адуугаа үлдээгээд адуугаа гаргасан. Намайг адуу авах хүн байна уу? адуу зарах гэсийн аавын бие муу байгаа гээд байхаар нь Л.Гэд хэлж өгч хүний данс авч 5 сая төгрөг хийлгүүлсэн. 11 адуу үлдээж хоёрыг нь Д авч явсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Гийн”...2018 оны 05-р сарын 10-20-ны үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн иргэн малчин Мөнхцэцэг утсаар ярьж 2-3 удаа ярьсан. Манай нэг хамаатны хүүхэд аав нь Солонгос руу эмчилгээнд явах шаардлагатай болоод мөнгөний хэрэг болоод хэдэн адуу туугаад манайд ирлээ. Чи энийг авчаач боломжтой бол мөнгө төгрөг яаралтай шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Адуу мал нь нь энд байж байг, асуудал байхгүй дандаа бүдүүн тарган адуу байна. Нэг бүрийг нь 550,000 мянган төгрөгөөр бодоод мөнгийг нь хийчээчээ гэж хэлсэн. Аавийнх нь бие маш муу байна. Яаралтай мөнгийг нь хийгээч гэсэн. Адуу нь манай гадаа хашаатай байна. Чи маргааш нөгөөдрөөс ирээд авчаачээ гэсэн энэ хүүхэд хот руу яаралтай явах шаардлагатай байна гэсэн. Тэгэхээр нь би дансны дугаарыг нь авч 5,500,000 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нөгөөдөр нь адуугаа авах гээд очтол 9 адуу байсан...” гэх мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар, 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 37-05 тоотод оршин суух Ц.Аийн гэрээс 32 инчийн зурагт хулгайлж, 510,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Аийн”...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 37-5 тоотод оршин суудаг ба 2018 оны 08 сарын 07 эны өдөр өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад өдөр 12 цагийн үед ирэхэд манай гэрийн хаалга цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй хэвийн байсан ба би түлхүүрээ нуудаг газраас түлхүүрээ авч гэрт орж үзэхэд гэрийн хоймор хэсэгт байрлах авдран дээр байсан 32 инчийн вsв нэртэй зурагт байхгүй болчихсон байна. Тэгээд л шууд цагдаа дуудсан. Удалгүй манай дүү Д 13 цагийн үед ирээд түлхүүр нуудаг газрыг манай гэрийнхэнээс өөр хэн мэдэхүү гэж асуухад манай найз Б.А түлхүүр нуудаг газрыг мэддэг юм. Тэр л авчихлаа гэсэн тэгээд удалгүй цагдаа нар ирж манайд үзлэг хийгээд явсаны дараа манай дүү Б.Аг хайхаар яваад олоогүй гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Дгийн”...Өглөө 09 цагийн үед гэрээсээ найз Б.Атэй гараад айлд очсон чинь Б.А нойр хүрээд байна би танайд очоод унтаж байя түлхүүр хийсэн газрыг чинь мэдэж байгаа гээд явсан. Тэгээд би 16 цагийн үед гэртээ иртэл 32 инчийн зурагт ДДШ-ийн төхөөрөмж алга болсон байсан. Архангай аймгийн Батцэнгэл сумынх Улаанбаатар хотод танил айл байхгүй манайд 10 хоног амьдарсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Д.Аийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 574 дугаартай дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Агийн Батцэнгэл сумын Цац багийн нутагт Онцгой гэх газраас иргэн Ж.Хын 5 тооны адууг хулгайлж 1.710.000 /нэг сая долоон зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг,  

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутаг Жаргалант гэх газарт Д.Чаас 5 сая төгрөг залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж  залилсан гэмт хэргийн шинжийг,

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 37-05 тоотод оршин суух Ц.Аийн гэрээс 32 инчийн зурагт хулгайлж, 510,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна, 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Аг бусдын малыг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч Ж.Х, Д.Ч, Ц.А, иргэний нэхэмжлэгч Л.Г, Т.Д нар нь хохирол төлбөрөө авсан талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд тусгасан тул шүүгдэгч Б.Аг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.  

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно...”, 2 дахь хэсэгт “...хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэнэ...”,  гэж тус тус заасан  тул шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна. 

2020 оны 01 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулан, тус зүйлийн тайлбарт “....олон тооны мал гэж найман бог, хоёр бод,  түүнээс дээш малыг ойлгоно...” гэж  заасан бөгөөд шүүгдэгч Б.А  нь 2018 оны 5 дугаар сарын 19-нөөс 21-ны хооронд Батцэнгэл сумын Цац багийн нутагт Онцгой гэх газраас иргэн Ж.Хын 5 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Агийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 60 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,  бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Б овогт Бын Аг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч Б.Аг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320/гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400/дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320/гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож 40/дөч/ хоног, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400/дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож 50/тавь/ хоногийг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1/нэг/ жил 3/гурав/ сарын хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агийн цагдан хоригдсон  60 /жар/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 1/нэг/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

6. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ГАНДОЛГОР