| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2016/07555/и |
| Дугаар | 5893 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 5893
1. Монгол Улсын Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч “Англо фрейт” ХХК-аас илгээмжийн гэрээнээс учирсан гэр хорын хохирол төлбөрт 1.359.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бадамцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36000 төгрөгт холблогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бадамцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37300 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Англо фрейт ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 36.694 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бадамцэцэгт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ