| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0133/э |
| Дугаар | 182 |
| Огноо | 2020-07-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.С |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 182
2020/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ц.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: С.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сгийн Мт холбогдох 2012001660074 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 51 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, ............................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Сгийн М/РД:АЮ................./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Сгийн М нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, “ХАСУ” ХХК-ний гудамжны 0 тоот иргэн М.Мын байнга амьдардаг байранд нэвтэрч Ай фоне-8 плас маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 850.000/найман зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012001660074 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Насанд хүрээгүй хохирогч М.Мын өгсөн:
“...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Хасу ХХК-ны гудамжны 0 тоотод байх гэртээ байж байгаад 11 цагийн үед өөрийнхөө гар утсыг 2 давхрын том өрөөний буйдан дээр гар утсаа орхиод гарсан байсан. Би тэр хавиар хайгаад олоогүй өөр утсаар залгаж үзэхэд 3, 4 удаа залгаад холбогдох боломжгүй болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Хар өнгийн ай фоне плас маркийн гадуураа өнгөгүй гэртэй гар утас байсан. Би 2019 онд өөрийн төрсөн эгч М.Золжаргалаас 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би хулгайд алдсан гар утсаа 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлж байна. Би хаан банкны камерьт бичигдсэн улаан хүрэн өнгийн малгайтай, улаан хүрэн куртиктэй, хар өнгийн өмд гуталтай, 40-50 орчим насны хүн ороод манай нягтлантай тааралдсан хүнийг сэжиглэж байна. Хулгайд алдсан гар утсаа олоод авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар тал/,
*Гэрч Ч.Сгийн өгсөн:
“...Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах Хасу мандал ХХК-ны байранд ажил дээрээ байхад 11 цагийн үед гаднаас нэг хүн орж ирээд манай дарга Ч.Мөнхбатыг асуусан. Би байхгүй гэж хэлээд байж байтал тэр хүн бие засах өрөө асуугаад цаашаагаа бие засах өрөө орно гээд явсан. Тэгээд тэр хүн удалгүй 3-4 минут болоод манай ажил дээр надтай уулзаж байсан түрээслэгчтэй зэрэг манай ажлын байрнаас гарсан. Удалгүй 12 цагийн үед манай захирлын гэрээс ай фоне 8 пласс маркийн гар утас алга болсон талаар мэдсэн. Улаан хүрэн өнгийн ноосон малгай, улаан хүрэн өнгийн өдөн куртик, хар өнгийн өмд, хар өнгийн гутал өмссөн 40-50 орчим насны хүн байсан. Тэр хүн бага зэрэг согтуу байх шиг байсан. Би тэр хүнийг хараад танина гэж бодож байна...’’гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 тал/,
*Гэрч П.Уийн өгсөн:
“...Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах Кактус төвд ажил дээрээ байхад 14 цагийн үед гаднаас манай нөхөр Д.Бын нутгийн танил Омбо гэж дууддаг Оюунбат гэдэг хүн манай ажил дээр ирээд хар өнгийн, ай фоне маркийн гар утас манай нөхөрт үзүүлээд энэ гар утсыг чи 100.000 төгрөгөөр худалдаад ав би нэг газар ажил хийгээд цалингийнхаа оронд энэ гар утсыг авсан юм гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр тэр утсыг нь 60.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Манай нөхөр Оюунбатад бэлнээр 50.000 төгрөгийг нь өгөөд үлдсэн 10.000 төгрөгийг нь маргааш өдөр буюу 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн. Хар өнгийн, ай фоне маркийн гар утас байсан. Манай нөхөр Д.Б бид хоёр байсан, өөр үйлчлүүлж байсан ганц нэг хүн байсан. Би тухайн үед сайн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-14 дүгээр тал/
*Гэрч Д.Бын өгсөн:
“...Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах Кактус төвд ажил дээрээ байхад 14 цагийн үед гаднаас манай нутгийн танил Омбо гэж дууддаг Оюунбат гэдэг хүн манай ажил дээр ирээд хар өнгийн, ай фоне маркийн гар утас үзүүлээд энэ гар утсыг чи 100.000 төгрөгөөр худалдаад ав би нэг газар ажил хийгээд цалингийнхаа оронд энэ гар утсыг авсан юм гэж хэлсэн. Тэгээд би тэр утсыг нь 60.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Би Оюунбатад бэлнээр 50.000 төгрөгийг нь өгөөд үлдсэн 10.000 төгрөгийг нь маргааш өдөр буюу 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн. Хар өнгийн, ай фоне маркийн гар утас байсан. Манай эхнэр П.У бид хоёр байсан өөр үйлчлүүлж байсан ганц нэг хүн байсан байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-17 дугаар тал/
*Гэрч М.Мийн өгсөн:
“...Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах Хасу ХХК-ны гудамж 0 тоотод гэртээ байхад 11 цагийн үед манай дүү М.М гар утсаа алдсан талаар надад хэлсэн. Тэгээд бид нар Хаан банкны гадна талын хяналтын камерыг шалгаж үзэхэд 11 цагийн үед манай гэр рүү улаан хүрэн өнгийн малгай, куртиктэй, хар өнгийн өмд, гуталтай 40-50 орчим насны эрэгтэй хүн орж байгаа бичлэг байсан тэр хүнийг авсан байх гэд бодож байна. Манай дүүгийн хулгайд алдсан гар утас нь хар өнгийн, ай фоне 8 пласс маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-20 дугаар тал/
*Яллагдагч С.Мын өгсөн:
“...2020 оны 02 дугаар 20-ны өдөр 11 цагийн үед байх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 19-07 тоот гэртээ архи ууж байгаад Хасу мандал ХХК-ны худалдааны төвийн захирал Мөнхбаттай уулзахаар кампанийнх нь байранд очоод эмэгтэй хүнээс Мөнхбат захирал чинь байна уу гэж асуухад захирал байхгүй байна гэсэн. Тэгээд тэр эмэгтэйгээс бие засах өрөөг асууж заалгаад бие засчихаад нойлын өрөөний хажуу талын хаалгаар ороход цаана дахин нэг хаалга байсан тэр хаалгыг онгойлгоход том өрөө байсан. Өрөөнд дотор том буйдан байсан, өрөөнд хүн байхгүй байсан болохоор буйдан дээр байсан хар өнгийн гар утсыг аваад куртикнийхаа ханцуй руу хийгээд аваад гарсан. Тэгээд Д.Б гэх хүнтэй таараад утасаа 100.000 төгрөгөөр зарна гэхэд ажил ороод үзье гээд холбооны өдөөс харсан Кактус төв рүү ороод 60.000 төгрөгөөр авья гээд 50.000 төгрөг бэлэн өгөөд маргааш 10.000 төгрөг бэлэн авсан. Мөнгө олж архи уух зорилготой байсан. Нимгэн хар өнгөтэй, том дэлгэцтэй, мэдрэгчтэй утас байсан. Маркийг нь мэдэхгүй байна. Би гэртээ 5 кг гурил, 3 кг гоймон аваад үлдсэн мөнгөөр нь архи авч ууж дуусгасан. Би хохирлоо барагдуулсан. Утсыг нь Д.Баас бүрэн бүтэн авч өгсөн...’’гэх мэдүүлэг/хх-ийн 38-41 дүгээр тал/
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 378 дугаартай:
“...Ай фоне 8 пласс маркийн гар утасны үнийг 2020 оны 02 дугаар сарын байдлаар 850.000/найман зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 31 дүгээр тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 44-49 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 51 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, “ХАСУ” ХХК-ний гудамжны 0 тоотоос иргэн М.Мын Ай фоне-8 пласс маркийн гар утас хулгайд алдагдаж, түүнд 850.000/найман зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.М үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч М.Мын”...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Хасу ХХК-ны гудамжны 0 тоотод байх гэртээ байж байгаад 11 цагийн үед өөрийнхөө гар утсыг 2 давхрын том өрөөний буйдан дээр гар утсаа орхиод гарсан байсан. Би тэр хавиар хайгаад олоогүй өөр утсаар залгаж үзэхэд 3, 4 удаа залгаад холбогдох боломжгүй болсон. Би хаан банкны камерьт бичигдсэн улаан хүрэн өнгийн малгайтай, улаан хүрэн куртиктэй, хар өнгийн өмд гуталтай, 40-50 орчим насны хүн ороод манай нягтлантай тааралдсан хүнийг сэжиглэж байна...” , гэрч Ч.Сгийн”...Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах Хасу мандал ХХК-ны байранд ажил дээрээ байхад 11 цагийн үед гаднаас нэг хүн орж ирээд манай дарга Ч.Мөнхбатыг асуусан. Тэгээд тэр хүн удалгүй 3-4 минут болоод манай ажил дээр надтай уулзаж байсан түрээслэгчтэй зэрэг манай ажлын байрнаас гарсан. Удалгүй 12 цагийн үед манай захирлын гэрээс ай фоне 8 пласс маркийн гар утас алга болсон талаар мэдсэн. Улаан хүрэн өнгийн ноосон малгай, улаан хүрэн өнгийн өдөн куртик, хар өнгийн өмд, хар өнгийн гутал өмссөн 40-50 орчим насны хүн байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Уийн”...Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах Кактус төвд ажил дээрээ байхад 14 цагийн үед гаднаас манай нөхөр Д.Бын нутгийн танил Омбо гэж дууддаг Оюунбат гэдэг хүн манай ажил дээр ирээд хар өнгийн, ай фоне маркийн гар утас манай нөхөрт үзүүлээд энэ гар утсыг чи 100.000 төгрөгөөр худалдаад ав би нэг газар ажил хийгээд цалингийнхаа оронд энэ гар утсыг авсан юм гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр тэр утсыг нь 60.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бын”...Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах Кактус төвд ажил дээрээ байхад 14 цагийн үед гаднаас манай нутгийн танил Омбо гэж дууддаг Оюунбат гэдэг хүн манай ажил дээр ирээд хар өнгийн, ай фоне маркийн гар утас үзүүлээд энэ гар утсыг чи 100.000 төгрөгөөр худалдаад ав би нэг газар ажил хийгээд цалингийнхаа оронд энэ гар утсыг авсан юм гэж хэлсэн. Тэгээд би тэр утсыг нь 60.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон...” гэх мэдүүлэг, гэрч М.Мийн”...Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах Хасу ХХК-ны гудамж 0 тоотод гэртээ байхад 11 цагийн үед манай дүү М.М гар утсаа алдсан талаар надад хэлсэн. Тэгээд бид нар Хаан банкны гадна талын хяналтын камерыг шалгаж үзэхэд 11 цагийн үед манай гэр рүү улаан хүрэн өнгийн малгай, куртиктэй, хар өнгийн өмд, гуталтай 40-50 орчим насны эрэгтэй хүн орж байгаа бичлэг байсан тэр хүнийг авсан байх гэд бодож байна...” гэх мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч С.Мын мэдүүлэг, тухайн алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 378 дугаартай дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.М нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, “ХАСУ” ХХК-ний 0 тоотод хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна, шүүгдэгч С.Мын хүн амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байгаа болно.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Мыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч М.М нь гар утсаа буцаан авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч С.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй, шүүгдэгч С.Мт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахьхэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгтэй тэнцэх хэмжээний хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.3, 1.5, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сгийн Мыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР