| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0126/Э |
| Дугаар | 0862 |
| Огноо | 2020-07-29 |
| Зүйл хэсэг | 17.2.1., 10.1.1, |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 0862
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Б.Бямбаабаатар, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Р.Очирсүрэн,
иргэдийн төлөөлөгч О.Мядагмаа,
мэргэжилтэн Б.Баньдхүү,
гэрч Б.Б...........яа, Н.Ө...........тар, Б.Т...........яр, Б.Э...........яр
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц...........ээ, түүний өмгөөлөгч М.Хувцагаан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0480),
шүүгдэгч Т.М...........э, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1766),
шүүгдэгч Э.Ө............яр, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1954), Б.Чинзориг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2677) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Т...........ярын М...........э, Боржигон овогт Э...........ярын Ө............яр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708 0000 00230 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Боржигон овогт Т...........ярын М...........э, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1997 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө ................ Мал эмнэлэг ................. суралцаж байсан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НИ...............0, урьд
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1114 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2. Боржигон овогт Э...........ярын Ө............яр, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн .................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ......................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Т.М...........э нь 2017 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б............нийн цээжин тус газарт цохиж, газарт унаган толгой, нүүрэн тус газар нь цохиж зодон толгойд нь “баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт” бүхий битүү гэмтэл учруулан амь насыг нь хохироосон, мөн Ц.Б............нийн өмсөж явсан улаан өнгийн гадуур куртикийг дээрэмдэн авсан гэмт хэргийг Э.Ө............яртай бүлэглэж үйлдсэн,
Яллагдагч Э.Ө............яр нь 2017 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б............нийн цээжин тус газарт цохиж, газарт унаган толгой, нүүрэн тус газар нь цохиж зодон толгойд нь “баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт” бүхий битүү гэмтэл учруулан амь насыг нь хохироосон, мөн Ц.Б............нийн халаасанд нь байсан нокио маркийн гар утсыг дээрэмдэн авсан гэмт хэргийг Т.М...........этэй бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, мэргэжилтэн нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Т.М...........э мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Л.Б.............үү над руу залгаад “гутал авах хэрэгтэй байна хамт явах уу” гэж хэлсэн. Улмаар би түүнтэй хорооллын дархан нэхийгээс гутал авахаар явсан. Тэр үед Э.Ө............яр над руу залгаад “ би найз охиноо яармаг хүргэж өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Л.Б.............үүтэй хамт явж байсан Ц...........ш гэх найз нь мөн адил яармаг явах байсан тул Л.Б.............үү “нэг зүг рүү хамт явах юм байна” гээд би нар хамт явцгаасан. Хэсэг хугацааны дараа бид нар уулзсан. Э.Ө............яр 10000 төгрөгийн Л.Б.............үүд өгсөн. Л.Б.............үү Э.Ө............ярын өгсөн мөнгөөр автомашиндаа бензин хийгээд тэдгээрийг яармагт хүргэж өгсөн. Дараа нь бид нар нарангийн голд ирээд пиво уусан. Пиво ууж дууссаны дараа Л.Б.............үү таксинд явна гэж хэлээд явсан. Тэгээд бид хоёр амь хохирогчтой таарсан. Тэгтэл Э.Ө............яр түүнийг цохиод унгаасан. Харин би амь хохирогчийн куртикийг нь авсан. Тухайн үед гадаа харанхуй байсан ба богино хугацаанд болж өнгөрсөн. Дараа нь бид хоёр Л.Б.............үү рүү гар утсаараа залгаад “ бид хоёрыг ирээд аваарай” гэж хэлсэн. Тэр шөнөдөө Л.Б.............үүгийн автомашинд унтацгаасан. Өглөө нь Э.Ө............яр хөдөө явахаар болсон. Улмаар түүний гар утсыг яармагт амьдардаг найз охиных нь гэрт хүргэж өгсөн...” гэв.
2. Шүүгдэгч Э.Ө............яр мэдүүлэхдээ: “...2017оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би зурагтад найз охины хамт байсан. Харин эсрэгээрээ Т.М...........э над руу залгаад “ чи хөдөөнөөс ирсэн хэр нь яагаад надтай уулзахгүй байгаа юм бэ” гэж хэлсэн. Би түүнд “би найз охиноо хүргэж өгөх гээд такситай явж байна” гэж хэлэхэд Т.М...........э “би автомашинтай явж байна, чамд автомашинд бензин хийх мөнгө байна уу” гэж хэлсэн. Надад мөнгө байсан учраас би найз охиныхоо хамт Т.М...........эгийн байгаа газар нь очоод би нар яармаг явцгаасан. Дараа нь бид нар нарангийн голд байх Интернэт тоглоомын газар очоод гэрч Н.Ө...........тарыг авсан. Улмаар бид нар уулзацгаасан учраас 2.5 литртэй Боргио пиво ууцгаасан. Удалгүй Л.Б.............үү Т.М...........эд амь хохирогчийг гудамжинд явж байх үед зааж өгсөн. Т.М...........э Н.Ө...........тарт амь хохирогч дээр хамт очъё гэж хэлэхэд Н.Ө...........тар би хамт явахгүй гэсэн. Дараа нь Т.М...........э намайг амь хохирогч дээр хамт очъё гэж хэлсэн. Тэр үед миний гар хугархай байсан. Улмаар би татах тамхиа асааж чадахгүй мөн зүүн гараараа пиво уусан. Бид хоёр амь хохирогч дээр хамт очих зорилготой автомашинаас бууцгаасан. Миний гар өвчтэй байсан ба цас орсон байсан учраас би Т.М...........эгийн араас нь явсан. Тэгээд Т.М...........э амь хохирогчийг газар унгааж түүнийг баруун гараараа цохисон. Намайг очих үед Т.М...........э амь хохирогчийн өмсөж байсан улаан өнгийн куртик ба гар утсыг нь авсан бөгөөд надад амь хохирогчийг “үхчих шиг” боллоо гэж хэлсэн. Бид хоёр буцаж очоод автомашиндаа суусан. Т.М...........э Н.Ө...........тар, Л.Б.............үү нарт амь хохирогчийн куртикийг авах уу гэж хэлсэн ба түүнийг гоё цохисон уу гэж надаас асуусан. Тэр үед би дуугай сууж байсан. Харин Т.М...........эгийн амь хохирогчийг цохисон талаар Л.Б.............үү, Н.Ө...........тар нар сонсож байсан. Дараа нь бид нар таван шарын автобусны буудлын дэлгүүрээс тамхи авч татаад автомашиндаа хоноцгоосон. Маргааш өглөө нь би хөдөө явсан...” гэв.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц...........ээ мэдүүлэхдээ: “...: Амь хохирогч нас бараад 2 жилийн хугацаа өнгөрсөн. Шүүгдэгч нарын буруутай үйлдлээс хамааран миний хүүхэд нас барсан. Би амь хохирогчийн нүүр хэсэгт цохисон гэж бодохгүй байна. Ямар шалтгааны улмаас зүгээр явсан хүний амь насыг хохироосон бэ гэх асуудал байна. Мөн энэ мөчид амийг амиар гэж хэлмээр байна. Миний хүүхэд сурган хүмүүжүүлэгч хүн байсан. Би хохирол 40.000.000 сая төгрөг, мөн өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Тиймээс би гомдолтой байна...” гэв.
4. Гэрч Б.Б...........яа мэдүүлэхдээ: “....2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр ...Э.Ө............ярын аав над дээр ирээд болсон явдлын талаар миний хүүхдээр мэдүүлэг өгүүлэхийг хүссэн. Харин би түүнд миний хүүхэд насанд хүрээгүй байгаа учраас боломжгүй гэж хэлсэн. Дараа Т.М...........эгийн аав ирээд мөн адил зүйлийг ярьсан...болсон явдлын талаар хүүхдээрээ мэдүүлэг өгүүлэх боломж байна уу гэж хэлсэн....шүүгдэгч Т.М...........эгийн аав...нь болсон явдлын талаар яриад өгөөч гэж хэлсэн... Н.Ө...........тар...нь манай гудамжны хүүхэд гэмт хэрэгт холбогдсон учраас би мэдүүлэг өгөх хэрэгтэй байна” гэж хэлж байсан...Гэмт хэрэг болохоос өмнө би түүнээс салаад явсан гэж хэлсэн... манай хүүхдийнхээ хочилж дууддаг нэрийг нь...Шаабиг гэж дууддаг ....Миний хүүхэд надад “би тухайн гэмт хэрэгт хамааралгүй харин гэрчээр мэдүүлэг өгөх хэрэгтэй байна” гэж хэлж байсан...Шүүгдэгч Э.Ө............ярын аав амь хохирогчийг Т.М...........э 2 удаа цохисон гэж мэдүүлэг өгөөч гэж гуйсан...Ийм зүйл болсон. Тухайн гэмт хэргийн талаар хүүхдээрээ мэдүүлэг өгүүлээч эсхүл та өөрөө мэдүүлэг өгөөч гэж хэлсэн ...Би ажлаа тараад уулзсан бага зэрэг ядарсан байсан...” гэв.
5. Гэрч Н.Ө...........тар мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр компьютер тоглоом тоглож байсан. Гэтэл Э.Ө............яр ах орж ирсэн. Э.Ө............яр ах надад “ганц пиво тойруулаад өгөөч” гэж хэлсэн. Мөн Э.Ө............яр ахын гар нь гэмтсэн байсан. Улмаар тамхиа асааж чадахгүй байсан. Бид нар автомашинд сууж байтал Л.Б.............үү тэрийг хардаа гэж хэлэх үед Т.М...........э, Э.Ө............яр нар автомашинаас буугаад явсан. Хэсэг хугацааны дараа куртик барин орч ирсэн. Тэр үед Т.М...........э “гоё цохисон харсан уу” гэж хэлсэн. Тэгээд би нар 5 шар руу явцгаасан...Ямар нэгэн зүйл ярилгүйгээр буугаад явцгаасан...Би Т.М...........э, Э.Ө............яр, Л.Б.............үү нар байсан ... 7 минутын дараа .... Т.М...........э Э.Ө............ярт хандаж “бууя” гэж хэлсэн ....Э.Ө............яр надад “гэмт хэрэгт болохын өмнөх өдөр найзуудын хамт хүмүүстэй муудалцсан. Улмаар гараа гэмтээсэн” гэж хэлсэн ...Т.М...........э... Улаан өнгөтэй...Хойд талын суудалд...Байсан...Гайхуулж хэлсэн...Э.Ө............ярт....Би харанхуй болсон учраас гэртээ харих санаатай байсан. Нэг гудамжинд амьдардаг ах байсан учраас хамт таван шар руу явсан ...Өөр зүйл ярьсан...Би хамт байсан ....Болсон явдлын талаар яриад өгөөрэй гэж хэлсэн ...Тийм зүйл огт яриагүй...Байсан...Болсон явдлын талаар үнэн зөвийг нь хэлээд өгөөрэй гэж хэлсэн...Би өөрөө мэдүүлэг өгөхийг хүссэн...Уусан...Зүүн гараараа...шүүгдэгч Э.Ө............яр...бид нар багаасаа хамт нэг гудамжинд өссөн ....Миний бие мэдэх зүйлээ ярьсан...Гадаа харанхуй байсан...17 настай байсан .... Намайг байхгүй үед дуудсан байсан. Дараа нь би өөрөө очиж мэдүүлэг өгсөн ... Шүүгдэгч Э.Ө............ярын аав 4-5 удаа уулзаж байсан. Харин Т.М...........эгийн аавыг сайн мэдэхгүй байна ...2018 онд ...Болсон явдлын талаар үнэнийг мэдүүлэх гэж хүссэн...би Т.М...........эг .... Зүс мэддэг байсан ....Тухайн өдөр анх удаа ...Үгүй. Харин над руу “хоёулаа нэг нэгнийгээ танихгүй шүү” гэх утгатай мессэж явуулсан байсан ...Э.Ө............ярын ах Шинэбаяр болон найз Ганзориг нар надад хэлсэн ....Би автомашинд хамт хоносон ...Би тэр хүнийг сонссон эсэхийг сайн мэдэхгүй ... Би үнэн зөв мэдүүлэг өгч байна. Миний хувьд Л.Б.............үүтэй нүүрэлдэхэд бэлэн байна ... Ямар нэгэн зүйл ярихгүйгээр бууцгаасан ... Дээрэм хийсэн гэж ярьцгаасан ...Т.М...........э ....Л.Б.............үү асуухад шүүгдэгч Т.М...........э “ дээрэм хийсэн” гэж хэлсэн ...Би мэдээгүй байсан ....Э.Ө............яр намайг хамт явъя гэж хэлсэн ...Би хоёр автомашинтайгаа хөдлөөд хүнсний дэлгүүрийн гадна зогссон ...Т.М...........э “гоё цохисон харсан уу” гэж ярьж байсан...” гэв.
6. Гэрч Б.Т...........яр мэдүүлэхдээ: “....Би тухайн гэмт хэргийн талаар болсон явдлыг үнэн зөвөөр нь мэдүүлэг өгөөрэй гэж хэлэхийн тулд уулзсан. Харин гэрч Б.Б...........яад Э.Ө............ярын аав “амь хохирогчийг Т.М...........э 2 удаа цохисон гэж хэлээд өгөөрэй” гэж хэлснийг нь би сонссон...Гэрч Б.Б...........яад хэлсэн...Э.Ө............ярын аав ...Миний төрсөн дүү байгаа юм...Би гэрчийг ямар хүн байдаг эсэхийг мэдэх зорилгоор...хайсан...” гэв
7. Гэрч Б.Э...........яр мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч Э.Ө............яр миний төрсөн хүү байгаа юм...гэрч Н.Ө...........тар болон түүний ээж гэрч Б.Б...........яа бид 3 уулзсан ...Би тийм зүйл яриагүй ...Уг нь миний төрсөн ах. Шүүх энэ асуудлыг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсэж байна...би...гэрч Б.Б...........яатай ....Нэг удаа ...Тухайн болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгүүлэх талаар ярьсан...Манайхтай ойрхон учраас би уулзсан...” гэв.
8. Мэргэжилтэн Б.Баньдхүү мэдүүлэхдээ: “...Би Олон улсын болон сэтгэл зүйч мэргэжилтэй...Тухайн үед Цагдаагийн эрх бүхий байгууллагаас Тагнуулын Ерөнхий газарт гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Т.М...........э, Э.Ө............яр нартай холбогдуулан хүсэлтийг ирүүлсэн. Үүнийг захиалга гэсэн ... Сургалтад хамрагддаг ...2013 оны 1 дүгээр сард ...2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр баталсан байнгын журмыг баримталдаг ...Аваагүй ...би шүүгдэгч нартай ямар нэг холбоогүй ... Тухайн сорилыг хийхэд зориулагдсан өрөө учраас ...Сайн дурын үндсэн дээр явагддаг. Би шүүгдэгч нарт эрх үүргийг нь уншиж танилцуулсан ....Тагнуулын Ерөнхий Газрын Филография ашиглаж журам дээр бүгд тодорхой ...Гэмт хэргийг илрүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, хүний эрүүл мэнд амь насанд аюулгүй техник хэрэглэж болно гэж заасан байдаг ... Би тэдгээрт тайлбарлаж хэлсэн ...Тэгэхээр филография гэдэг нь гэмт хэрэгт холбоотой ач холбогдол өгөх асуулт асуух мөн гэрэл зураг үзүүлэх замаар тухайн хүний амьсгалын хэмнэл зүрхний цохилт, цусны даралт, хөлс, хөдөлгөөн зэргийг нэгэн зэрэг бүртгэж авдаг шинжлэх ухааны төхөөрөмж байдаг. Сорил нь тухайн төхөөрөмжөөр шалгуулж байгаа хүний ой санамжид гэмт хэргийн ул мөр хадгалагдан үлдсэн эсэхийг шалгаж илрүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа...Энэ тухайд гэмт хэрэгт хэлмэгдэх болон илрүүлэх гэсэн сандралууд байдаг. Гэмт хэрэг хийсэн хүний сандрал өөр байдаг.Тухайн гэмт хэрэгтэй холбоотой асуулт асуухад бие сэтгэлд нь огцом өөрчлөлт гардаг ...Нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй учраас магадлалтай гэж үзнэ ...Хэрвээ тухайн гэмт хэргийг үйлдсэн бол сорилд орохгүй байхыг нь би зөвлөдөг. Тухайн сорилын нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй ч гэсэн оролцогчийн хувийн эрх ашигтай харшилж болзошгүй гэж хэлдэг...Үйл ажиллагаа ...Цагдаагийн Ерөнхий Газарт дэмжлэг үзүүлсэн ... Хориглосон талаар ямар нэгэн эрх зүйн акт олж уншаагүй. Мөн Монгол улсын хэмжээнд хориглосон зүйлгүй ... Тухайн хүнээс гэмт хэрэгтэй холбоотой ямар нэгэн асуултыг асуудаг. Хэрвээ гэмт хэрэгт холбоогүй хүн асуусан асуултад хэвийн хариулна. Харин гэмт хэрэгт холбоотой үйлдсэн хүний таван мэдэрхүй буюу харсан, сонссон, үнэрлэсэн, далайсан гэх мэтчилэн. Тухайн гэмт хэргийг үйлдсэн бол түүний ой санамжид гэмт хэргийн талаар дурсамж тодорхой үлдсэн байдаг. Мөн гэмт хэрэгтэй холбоогүй асуулт асуухад хэвийн хэр нь гэмт хэрэгтэй холбоотой асуулт асуухад огцом өөрчлөгдөх шинж тэмдэг илэрнэ ...Гэмт хэрэгтэй холбоотой асуулт болон гэрэл зургаар шалгаж илрүүлэх үйл ажиллагаа ... Сорилын өмнө тухайн гэмт хэрэгтэй холбоотой хүнээс асуулт асууна. Харин дараа нь буцааж асуусан асуултай дахин асуудаг ....Хамгийн ойрын жишээ бол Оросын холбооны улс ...Тухайн үйл ажиллагааны хариуг нь би уншаад цаасан дээр буулгадаг гэв. Мөн сорилын аргачлалын хувьд нэг асуултыг гурваас доошгүй удаа асууна ...Тухайн сорилын аргачлал нь заагаад өгсөн байдаг. Гэмт хэрэгт холбоотой болон холбоогүй асуултыг асууна. Харин үүнээс хамаараад гэмт хэрэгт холбоотой болон холбоогүй хүний бие болон сэтгэл санааны хувьд өөрчлөгддөг...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Гэрч Б.С.............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ц.Б............нэтэй ...2016 оны 8 дугаар сарын дундуураас эхлэн хамтран амьдрах болсон. ...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ц.Б............нэ бид хоёр манай Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар Бичил хороололд хамт хоноод өглөө нь ажил ажилдаа явах гээд салсан. Орой 19 цагийн орчим Б............нэ лүү залгаад ...”хаана байгаа” талаар асуухад тэрээр “10 дугаар хороололд ...Буднаа айлын байр засаж байна, түүнд нь тусалж байна” гэхээр нь яваад очтол ...Буднаатай хамт халамцуу зогсож байхаар нь миний дургүй хүрээд гэрийнхээ түлхүүрийг аваад явсан. ...Ц.Б............нэ тухайн үед цэнхэр өнгийн даавуун дуу малгай, улаан куртик, шар даавуун өмд, хар өнгийн цасны гутал байсан. Улаан өнгийн куртик нь чангалагчтай малгайтай, халаас нь хар өнгийн цахилгаантай, цэнхэр өнгийн зарим хэсгээр нь хэрээслэн оёсон дотортой, босоо захтай, захыг нь хар өнгийн кнопоор товчилдог энгэртээ цагаан өнгийн бичигтэй, гар утас нь цайвар өнгийн корпустай, дардаг товчлууртай, ар тал нь таггүй, Nokia утас байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 52-54),
2. Гэрч С.Ц...........шаас эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 28, 30-32) ,
3. Гэрч С.Хурганхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 11 сард сургуулийн хүүхдийн амралт тараад бага хүү Б............рын Найрамдал зуслан Шижиртийн ам гэх газрын орчим зусланд хүүхдүүдээ агаарт гаргахаар ...цуг гарсан. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр сургуулийн хичээл эхлэх байсан тул би 09-ний өдөр хотод орж ирсэн. Тэгээд 12-ны “Ням” гарагт 19-20 орчим цагийн орчим над руу Б............нэ залгаж ярьсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 56-57)
4. Гэрч Б.Б.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай найз Б............нэ миний 10 дугаар хороололд ажил хийж байсан айлд 18 цагийн үед...ирсэн. Тэндээсээ бид хоёр гэр лүүгээ хүргэн Батбаяраар хүргүүлсэн. Манай гэрт У............яр, Б............нэ бид гурав архи хувааж уучхаад Б............нэ У............ярынд хонохоор хамтдаа явсан. Маргааш өглөө нь тэр хоёр манай гэрт 10 цагийн үед ирэхээр нь ...дэлгүүрээс архи аваад хувааж уусан. ...би тухайн өдрийн өмнөх өдөр нойргүй байсан болохоор У............ярын хамт унтаад өгсөн, тэгээд 17 цагийн орчим сэрэхэд Б............нэ, Б............р ах хоёр байхгүй байсан. Би Б............р ах руу залгахад Б............р ах гэртээ ирчихсэн байна. Б............нэ Орбитод нэг айлд хүргүүлчхээд согтуурхаад байхаар нь...гараад ирсэн гэж хэлсэн. Тэр өдрийн орой шөнийн 12 цагийн үед хаалга нүдээд Б............нэ гэрт орж ирсэн ба тухайн үед нэлээд согтуу орж ирээд унтсан. ..2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр...09 цагийн орчим Б............нэ миний “ХААН₮ банкны картыг авч яваад дэлгүүрээс 0,5 литрийн архи авчрахаар нь ...хувааж уусан. Тэгээд дахин 0.5 литрийн “Хараа” архи авч Б............нэ бид 2 хувааж уусан. Б............нэ гадаа гарч тамхи татчихаад ирье гээд алга болсон...Шөнийн 02 цагийн үед хаалга нүдээд “Б............нэ байна, хаалгаа тайлаарай” гэхээр нь би хаалга тайлтал куртик нь байхгүй, хамар ам нь цус болчихсон, чихнээс нь жоохон цус гоожсон болохоор нь би “хаана, хэнтэй зодолдсон юм” гэтэл “маргааш ярья, найз нь хөлдөж үхлээ” гээд газраар унтаад өгсөн. Тэгээд Б............нэ үүрээр “найз нь хөлдөж үхлээ” гээд миний өвөрт ороод ирсэн. Өглөө 08 цагийн үед би босоод гэрээ галлах нүүрс оруулж иртэл Б............нэ орон дотроо шээчихсэн байсан...Б............нэ ухаангүй болохоор нь 103 дугаар луу залгаад дуудлага өгсөн...Б............нэ улаан өнгийн юүдэнтэй, богино куртиктэй байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 41-45),
5. Гэрч Ц.Б............рын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өнөөдөр 11 цагийн үед ...Б.............н гэх залуу залгаад “Б............нэ хүнд зодуулаад Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирсэн байна гэхээр нь би ирсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 58-59),
6. Гэрч Э.Э..........ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед ...Ц.Б............нэ гэх өвчтөн сэхээнд байсан ба яаралтайгаар, ар гэрийн зөвшөөрөлгүйгээр тархины хагалгаа хийх шаардлагатай болсон. Хагалгаа хийх үед уг өвчтөн баруун талд цусан хураа, зүүн талд тархины эдийн доторх цус хуралт, тархины эдийн тархмал хаван, тархмал аалзавчны доод цусан хураа, тархины эдийн тархмал няцрал, гүн ком, өөрийн амьсгал зогссон байдалтай яаралтай журмаар мэс засалд орж тархины хоёр талд мэс засал хийсэн. Мэс заслын явцад баруун зулай яснаас суурь яс руу чиглэсэн шинэ хугаралтай байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 84-85),
7. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Үзлэгийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 50 минутад эхлүүлэв. Цогцос нь 176 см урттай эрэгтэй хүний цогцос байв. ...Нас бараад 4-6 цаг болсон байна...” гэх баримт гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 15, 17-19)
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б...агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 09-10 цагийн үед манай хамгийн бага эмэгтэй дүү Б.....аг залгаад “Б............нэ ах гэмтлийн эмнэлэгт ухаангүй ирээд хагалгаанд орчихжээ” гэж хэлсэн. Тэгээд л би яасан юу болсон гээд гэмтлийн эмнэлэг дээр очиход ухаангүй эмнэлэгт хүргэгдэж ирээд хагалгаанд орчихсон байсан. Эмнэлгийн зүгээс ар гэрийнхнээс асуух боломжгүй, яаралтай хагалгаанд оруулахгүй бол болохгүй, хүнд байдалтай байсан учраас шууд оруулчихсан юм байна лээ. Хагалгааны дараа ч ухаан орохгүй байсаар нас барсан. Б.............н гэх залуугийн гэрээс эмнэлэг рүү хүргэгдэж ирсэн байсан бөгөөд манай дүү нартай уулзаад шөнө орж ирэхдээ куртик, утасгүй “найз нь дээрэмдүүлээд зодуулчихлаа” гээд орж ирсэн юм байна лээ. Тэгээд өглөө эрт өмдөндөө шээчихсэн, ухаангүй байхаар нь 103-т дуудлага өгөөд Гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдэж ирсэн гэж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 36-37),
9. Мэдүүлгийг газар дээр нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шалгасан тэмдэглэлд: “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ...55 дугаар гудамжны баруун жалгаар хойд зүгт явж...Нарангийн голын цэнхэр дэлгүүрийн автобусны буудлаас харалдаа хэсгээс ертөнцийн зүгээр зүүн хэсэгт байх далан дээр улаан куртиктэй согтуу хүн явж байхыг М...........э хараад надад ямар нэг зүйл хэлэлгүй гүйгээд явчихсан. ...Уг газрын далан өгсөөд М...........эг араас нь дагахад Баянхайрхан 8 нэрийн хүнсний дэлгүүрийн хойд гудамжинд “А” шонгийн зүүн хойд хэсэгт жалганы үзүүр дээр М...........э улаан куртиктэй хүнийг унагаагаад цохиж байсан...” гэх баримт, гэрэл зураг №10, 12, 13, 14, 16, 17, 18 (хавтаст хэргийн 20-26)
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2264 дугаар дүгнэлтэд:
ГССҮТ-ийн өвчний түүх №13407-д ...Биеийн байдал маш хүнд комын байдалтай орчиндоо харьцаагүй, ...баруун чихнээс цус гарсан. Дээд, доод уруул хавантай. Баруун чамархай хаван хавдар ихтэй... цогцсын гадна үзлэг: ...уруулын баруун талд хөх өнгийн цус хурсан. ...Дотор эрхтнүүдийн шинжилгээ: Хуйхыг нээж эргүүлэхэд баруун зулайн ар хэсэгт улаан өнгийн 5.0х4.0см цус хуралттай. Баруун чамархайн булчинд цус хурсан. Гавал ясыг шалгахад ...баруун зулайд 4см голчтой цооног гаргасан...байв. ДҮГНЭЛТ:
1. Талийгаачид баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих үед үүснэ.
2.4. Баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорх цусан хурааны улмаас суман хөндийд цусан бүлэн үүсэж, тархи хавагнаж гүүрэнд хоёрдогчоор цус хуран үхэлд хүргэжээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 89-92),
11. Шинжээч Ц.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ гэмтлийг авснаас хойш баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа үүсч тархийг дарах хүртэл ухаантай байж байгаад ухаан алдана. Ухаан алдаад комын байдалд байж байгаад мэс засал болон эмийн эмчилгээ хийгдсэн тул нас барах процессыг удаашруулсан байна. Энэхүү гэмтлийг авсан хүн гэмтэл аваад ухаан алдах хугацаа нь цус алдалтын байдлаас шалтгаалан 1 цагаас 6 цаг хүртэл хугацаанд байх боломжтой. Талийгаачийн биед баруун зулайн хугарал үүссэн байсан ба энэ гэмтэл нь цохих үед үүснэ. Талийгаачид учирсан гэмтлийг үзэхэд 2-3 удаа цохих үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм. Мохоо зүйл гэдэгт гараар цохих, хөлөөр өшиглөх аль алиныг нь ойлгож болно...Толгойнд учирсан хугарал нь мэс заслын үед шинэ гэсэн байсан. Мөн цусан хураа, зөөлөн эдийн гэмтлүүд нь задлан шинжилгээгээр шинэ болох нь тогтоогдож байна. Талийгаачийн 2015 онд авсан гэмтэл нь үхэлд хүргэсэн гэмтлүүдтэй хамааралгүй. Үхэлд хүргэсэн гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 86-87),
12. Гэрч С.Ц...........шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 11 сарын 13-ны өдөр ...сургуулийн гадна 10 цаг 10 минутын үед зогсож байхад М...........э, Төрөө, Л.Б.............үү ах 3 зогсож байсан. Тэгээд намайг тэд нар дээр очиход М...........э нэг улаан өнгийн куртик барьчихсан “ахын дүү энийг авах уу, сайхан угаагаад цэвэрлээд өмсчих” гээд өгсөн. Тэгэхээр нь ямар нэгэн зүйл асуугаагүй “за баярлалаа” гэж хэлээд авсан...Уг куртик нь улаан өнгийн урдуураа цахилгаантай, юүдэнтэй малгайтай, Tiger Force гэсэн бичиглэлтэй куртик байсан...” гэх мэдүүлэг /хх-46-48/,
13. Гэрч Ө.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ө............яртай...би тэр өдөр уулзсан гэж санаж байна. Он, сар, өдрөөр нь санахгүй байна. Миний санаж байгаагаар 2017 оны 11 дүгээр сард ...3, 4 дүгээр хорооллын эцсээс Ө............ярын найзын Prius-20 маркийн машинд сууж намайг Яармагт манай гэр лүү хүргэж өгсөн. Хүргэж өгөхдөө автобусны буудал дээр хүргэж өгсөн. Тухайн үед Ө............ярын машинтай найз нь 2 залуу байсан. ...Намайг тэр өдөр хүргэж өгчхөөд явсан. Маргааш нь өглөө 10 цагийн үед нөгөө хүргэж өгсөн машинтайгаа ирж уулзсан. ...Надтай 3, 4 дүгээр хороололд уулзаад явахдаа бид хоёр хөтлөлцөөд явж байсан. Тэгэхэд гар нь зүгээр ямар нэгэн бэртэж гэмтсэн зүй байгаагүй. ...Харин хамгийн сүүлд Ө............яр надад гар тас өгчхөөд явахдаа гар нь зүгээр явчхаад хөдөө очоод мориноос унаад гараа гэмтээчихсэн гэж над руу утсаар ярьж хэлж байсан. Тэрнээс өмнө надтай уулзахдаа гараа гэмтээсэн гэж хэлээгүй, хөдөө очсоныхоо дараа хөдөөгөөс утсаар ярихдаа гараа гэмтээсэн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 100-101)
14. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цаг 40 минутын яаралтай тусламжийн 20176887 дугаар хуудаст: “...Э...........ярын Ө............яр... гэмтсэн цаг хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12 цаг 00 минут, ...хаана “Орхонтуул сум” ...гол зовуурь “янгинаж өвдөнө. Мориноос унасан.” ...хэсэг газрын үзлэг “Баруун сарвуу хавдсан III дугаар хурууны шивнүүр хугарсан...” гэх баримт (4 хавтаст хэргийн 88-92),
15. Гэрч Б.Б...........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “...Ө............яр гэдэг хүүхдийг сайн таньдаггүй байсан юм. Гэтэл Ө............ярын аав нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын Цэнхэр дэлгүүрийн үүдэнд нүүрс зардаг ах нь байна гэж миний 95....95 дугаарын утсанд одоогоос 2 жилийн өмнө (байх санагдаж байна) залгаад “Н.Ө...........тарыг насанд хүрээгүй болохоор цагдаагаас мэдүүлэг авахад чи хамт оролцох байх, тэгэхээр хүүхдээрээ Ө............ярыг цохиогүй, Ө............яртай хамт явж байсан хүн түрүүлж цохисон” гэж хэлүүлээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хүүхдээ цагдаагийн газарт мэдүүлэг өгүүлэхгүй, тийм юм байхгүй гэж хэлсэн. Ө............ярын аав нь гэх хүн удаа дараа олон удаа залгаж энэ асуудлаар ярьж байсан. ...Ө............ярын хамт гэмт хэрэг үйлдсэн гэх нөгөө хүүхдийнх хүртэл аав манай гэрт ирж ирж уулзсан. Уулзахдаа Ө............яр, М...........э хоёр нь хамаатны хүмүүс... ах, дүү нарын хүүхдүүд болохоор таныг хүүхдээ мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр нь мэдүүлэг өгүүлээрэй гэж хэлээд явсан. ...Манай хүүхэд надад хэлэхдээ “Тэр хүмүүстэй хамт тааралдаад салсан гэж” надад хэлсэн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 95-96),
16. Гэрч Б.Т...........ярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр миний хүү Т.М...........эд холбогдох хэргийн шүүх хурал хойшилсон. Урд өмнө болсон шүүх хурал дээр Ө............ярын ах Шинэбаяр “Н.Ө...........тар” гэж хүний талаар ярьж эхэлсэн. ...Тэгэхээр нь би ...Н.Ө...........тар гэж хүүхдийг олж уулзахаар Сонгинохайрхан дүүргийн Толгойтод амьдардаг хүнээр дамжуулж хайж байгаад...Н.Ө...........тарын ээжтэй...Толгойтод очиж уулзсан. ...Би Н.Ө...........тарын ээжид “Н.Ө...........тартай уулзаж үнэн бодит байдлаар нь мэдүүлэг өгөөрэй гэж хэлэх гэж ирсэн юм аа” гэхэд тэрээр “Ө............ярын аав нь цэнхэр өнгийн портер машинтай ирээд Н.Ө...........тартай уулзаад явсан. Уулзахдаа М...........эг 2 удаа цохин гэж хэлээд өгөөч гэж” хэлээд явсан гэдгийг надад хэлсэн. Тэгэхээр нь би “...хүүгээ үнэн зөвөөр нь мэдүүлэг өгүүлээрэй” гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 66-67),
17. Шүүгдэгч Т.М...........э нь
- 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны ...өдөр Ө............яр...бид хоёр шоудах санаатай хотын төв рүү Ө............ярын гэрийн гудамжнаас зүүн зүгт 1 гудамж өнгөрөөд дараагийн гудамжинд явж байтал урдаас 1 метр 70 см орчим өндөртэй, дээгүүрээ улаан өнгийн малгайгүй нимгэн куртиктэй, доогуураа бараан өнгийн өмдтэй, ...эрэгтэй зөрсөн. Тэгэхэд Ө............яр эргээд тэр хүн дээр очоод ямар нэгэн зүйл ярилгүй шууд цээж рүү нь цохиж унагаасан. Тэгэхээр нь би гүйгээд очиход Ө............яр халаасыг нь ухаж байхаар нь би тэр хүний өмсөж явсан куртикийг нь зүүн гарын ханцуйнаас нь татаж тайлж авсан. ...Ө............яр гудамжинд цохиж унагаасан хүний халааснаас Nokia гар утас авсан гэж хэлсэн. ...Би тэр хүнийг цохиж зодоогүй, Ө............яр тэр хүний цээж рүү нь баруун гараараа 1 удаа цохисон тэгэхэд газар мөстэй халтиргаатай байсан болохоор тэр хүн газар унасан. ...Ө............ярыг цохих үед тэр хүн биеийнхээ ар хэсгээрээ савж унасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 134-139)
- 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Ө............ярын гэрээс ертөнцийн зүгээр зүүн тийшээ...явж байхад бид хоёрын хажуугаар 170 см өндөртэй хүн...зөрөөд өнгөрсөн. Тэгэхэд Ө............яр гүйж очоод цээж рүү нь цохисон. Яагаад цохисныг нь мэдэхгүй...түүнийг цохиод унагаасных нь дараа очиход тэр хүн баруун хажуугаараа харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхэд Ө............яр өмднийх нь халаасыг ухаад би гадуур куртикийг нь тайлж авсан. ...улаан өнгийн куртикийг нь би аваад сургуулийнхаа нэгдүгээр курсийн оюутан Ц...........шт өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 140-142),
- 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...Энэ хэргийн талаар хэлэхэд би тэр хүнийг цохиогүй. Тэр хүнийг Ө............яр цохиод би куртикийг нь авсан. Харин гар утсыг Ө............яр авсан. Би тэр хүнийг цохиогүй. Ө............яр тэр хүнийг түрүүлж очоод тэр хүнийг цохисон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 146-147),
- 2018 оны 4 дүгээр сарын 13, 9 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ө............ярын гэрээс гараад хот руу чиглэлтэй Сонгинохайрхан дүүргийн хорооны буудлын тэнд алхаад явж байтал улаан куртиктэй, 170см орчим өндөртэй хүн зөрж өнгөрсөн. Ө............яр куртик хэрэгтэй гээд түрүүлж гүйж очоод цохиж унагасан, би араас нь очиж куртикийг нь зүүн талаас нь эхэлж тайлж авсан. Тэр хүн эсэргүүцэл үзүүлэхээр нь толгой хэсэгт нь цохисон. Намайг куртикийг нь тайлж авч байхад Ө............яр халаасыг нь ухаад гар утсыг нь авсан байсан. ...Бид хоёр уруудаж гүйгээд Л.Б.............үүг дуудаад машинд нь хоносон...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 160, 3 хавтаст хэргийн 15),
18. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1073 дугаар дүгнэлтэд:
1. Т.М...........э нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон гэмт хэрэг үйлдэхийн өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна.
2. Т.М...........э нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.М...........э нь гэмт хэргийн үйлдлээ хариуцах чадвартай байна.
3. Т.М...........э нь гэмт хэргийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. (1 хавтаст хэргийн 102-103),
19. Гэрч Л.Б.............үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...М...........этэй явж байхад ...М...........э “манай хамаатны хүүхэд Яармаг дөхүүлээд өгчих, 10.000 төгрөгт бензин хийж өгнө” гэнээ гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрөхөд нөгөө залуу нь нэг эмэгтэйн хамт ирэхээр нь ...яармаг руу явсан. Энэ үед ойролцоогоор 18-19 цаг болж байсан. Яармагийн 3 дугаар буудалд цуг явсан охиныг нь буулгаад...М...........эгийн хамаатны залуугаас 10.000 төгрөг аваад бид гурав Нарангийн гол руу явсан. Нарангийн голд байх дэлгүүрээс тэр хоёр пиво аваад машин дотор уучхаад тэндээ буугаад үлдсэн. ...Шөнө 23-24 цагийн орчим халтуурт явж байхад М...........э над руу залгаад хүрээд ирээч гэхээр нь Нарангийн голд очиход тэр хоёр хоёулаа байж байсан. Тэгээд гурвуулаа миний машинтай 5 шар орж тамхи авчхаад 5 шарын автобусны буудал дээр унтсан. ...Намайг шөнө дахин дуудах үед М...........э Ө............яр хоёр нэг улаан куртик барьчихсан машинд суусан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 50-51),
- мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дахин өгсөн: “...Тэр өдөр Ө............яр, М...........э хоёр миний машинд пиво уухдаа Ө............яр нэг хүүхэд дагуулж машинд орж ирсэн. Тэгээд пивоо нөгөө хүүхдээр аягалуулж уусан. Тэр хүүхэдтэй би тухайн үед танилцаж байсан...одоо нэрийг нь санахгүй байна. ...тэр хоёр пиво ууж дууссаны дараа ...тэр хүүхэд машинаас ганцаараа буугаад явсан. Тэр хүүхэд пивоноос уугаагүй. ...5 шарын автобусны буудал дээр М...........э, Ө............яр бид гурав хоносон.... 5 шарын автобусны буудал дээр хамт хонох үед Ө............ярын гар нь зүгээр ямар нэгэн байдлаар гар өвдөж байна гэж ярьж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 64-65),
20. Шүүгдэгч Э.Ө............яр нь
- 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас Улаанбаатар хотод галт тэргээр ...орж ирээд шууд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 66 дугаар гудамжны 24 тоот гэртээ ирсэн. ...Намайг ирсэн өдөр манай ээж Мишигмаагийн бие муу байсан болохоор би ээжийгээ хараад гэрээсээ гараагүй. ...Орой 18 цагийн үед ээжийн бие өвдөөд...түргэн дуудаж үзүүлээд...тухайн өдөртөө би гэрээс гараагүй гэртээ байсан. ...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...М...........э залгахаар нь түүнтэй уулзаж...пиво авч гудамжинд хувааж ...ууж дуусгаад Цэнхэр дэлгүүр дээр нүүрс, мод зарж борлуулдаг аав Э...........яр дээр очих гээд гудамжаар М...........эгийн хамт явж байтал улаан куртиктэй эрэгтэй хүн явж байсан. Тэр үед М...........э надад юу ч хэлэлгүй тэр хүнийг чиглээд гүйсэн тэгэхээр нь би араас нь яаж байгаа юм бол гэж бодоод харж байгаад араас нь гүйгээд очихын завдалгүй тэр улаан куртиктэй хүнийг М...........э унагаачихсан энгэр хэсгээс нь дээш бага зэрэг татаж өндийлгөж байгаад нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. ...Намайг яваад очиход М...........э тэр хүний улаан куртикийг тайлж аваад, өмднийх нь халааснаас Nokia маркийн товчлууртай өнгийг нь мэдэхгүй утас авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 150-153),
- 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...М...........э цуг явж байгаад юу ч яриагүй тэр хүний араас ганцаараа явж очсон. Би булан тойроод явж араас нь очиход унагаачихсан дээрээс нь нэг удаа цохиж байсан. Тэгээд тэр куртикийг нь аваад хүрээд ирсэн. ...Утас авахыг нь хараагүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 157-158),
- 2018 оны 4 дүгээр сарын 13, 9 дүгээр сарын 11, 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр тус тус шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...манай найз охиныг Яармагийн 2 дугаар буудал орж ..хүргэж өгөөд ...Л.Б.............үү, ...М...........э бид гурав ... “Оюу” төвийн компьютер тоглоомын газраас Н.Ө...........тарыг аваад ...Цэнхэр дэлгүүрээс ...шар айраг авч уусан. Л.Б.............үү уугаагүй. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би хүүхдүүдтэй маргалдаж байгаад баруун гарынхаа дунд савхан ясыг хугалсан байсан. ...шөнө 24 цагийн цагийн үед Цэнхэр дэлгүүрийн үүдэнд зогсож байхад Л.Б.............үү хамгийн түрүүнд улаан куртиктэй хүн явж байна гэж М...........эд зааж өгсөн. ...Тэр үед хохирогч руу очиж байхад халтиргаатай, далан маягийн газар байсан. М...........э хашаа тойроод түрүүлж яваад, би хашааны булан тойроод харахад тэр хүнийг газар унагасан, нүүрэн хэсэгт нь цохиж байсан. ...Машин дээр очоод М...........э машины ард Н.Ө...........тартай зэрэгцэж суугаад би урд Л.Б.............үүтэй суусан. Тэгэхэд М...........э “Ө............яраа би тэр хүнийг гоё цохиж унагасан чи харсан уу” гэж надад хэлсэн. ...Тэгээд бид дөрөв хамт хоносон...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 160, 3 хавтаст хэргийн 15, 137),
- 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17-18 цагийн орчим ...107 дугаар сургуулийн ард Эрдэнэбат, Анхбат нарын хамт явж байгаад үл таних 4 залуутай хальт муудалцаж маргалдаж ганц нэг цохилцсон. Тэр үед Сэрчмаа гэж манай гэрийн ойролцоо амьдардаг охин маргаан болоход хараад зогсож байсан. ...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Л.Б.............үү, М...........э, Н.Ө...........тар нар миний гар хавдсан байхыг мэднэ...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 75-77),
21. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1074 дүгээр дүгнэлтэд:
1. Э.Ө............яр нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон гэмт хэрэг үйлдэхийн өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна.
2. Э.Ө............яр нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
Э.Ө............яр нь гэмт хэргийн үйлдлээ хариуцах чадвартай байна.
3. Э.Ө............яр нь гэмт хэргийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. (1 хавтаст хэргийн 107-108),
22. Гэрч Н.Ө...........тарын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “..:2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ... “Оюу” төвийн ...тоглоомын газар тоглож байхад Э.Ө............яр орж ирээд намайг гараад ир гэж дуудсан. Намайг гарахад цагаан өнгийн Prius-20 маркийн машин ирчихсэн жолоочийн хүрдэн дээр Л.Б.............үү, жолоочийн хажууд М...........э суучихсан байсан ба Ө............яр бид хоёр арын суудал дээр суусан. Тухайн үед ...намайг машинд ороход “дүү нэг пиво тойруулаад аягалаад өгчих” гэж хэлсэн. ...Машин дотор пивыг М...........э, Ө............яр хоёр хувааж уусан. ...Тэр үед Ө............ярын гар нь хавдчихсан тамхи асааж чадахгүй нөгөө гараараа асаагаад тамхи татаж байсан. Пиво ууж дуусаад... М...........э Ө............ярыг бууя гээд дагуулаад буусан. Ө............яр, М...........э хоёр буугаад цэнхэр дэлгүүрээс зүүн зүгт гудамж руу алхаад явсан. ....Тэр хоёрыг буугаад явахад Л.Б.............үү бид хоёр машин дотор суугаад үлдсэн. 20-30 минут бид хоёр хүлээж байхад Ө............яр, М...........э хоёр явсан гудамжныхаа доод талын гудамжаар гүйж гарч ирээд машинд орж суухдаа М...........э гартаа улаан өнгийн куртик барьчихсан ирсэн. Тэгээд машинд орж ирж суухдаа М...........э Ө............ярт хандан “Би сая гоё цохиж унагаасан” харсан уу гэж асууж байсан. Тэгээд тэндээс... машинтайгаа хөдлөөд 5 шарын автобусны буудал дээр очиж машин дотор ...бид 4 хоносон. ...М...........эгийн хэлсэн үгийг Л.Б.............үү сонсон...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 60-61),
23. Гэрч Н.Анхбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн үед Ө............яр... залгаад ...107 дугаар сургуулийн ард байна гэж хэлсэн. Тэгээд намайг яваад ...очиход Ө............яр Эрдэнэбат хоёр хэдэн хүмүүстэй маргалдаад дуусчихсан байсан. Тэр үед Ө............ярын баруун гар нь хурууны ард байдаг төвгөр ястай хэсэг нь хавдчихсан байсан. Тэгэхээр нь би “гараа яасан юм” гэхэд тэрээр “хүүхэд цохисон чинь хавдчихлаа” гэж хэлсэн... Ө............ярын гарыг тухайн үед хугарчихлаа гэж мэдээгүй, 5-6 хоногийн дараа Ө............яр миний гар утас руу залгаж ...Дарханд... эмнэлэгт байна 107-ын ард хүмүүстэй муудалцах үед гар хавдсан үзүүлэхэд савхан яс хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 72-73),
24. Гэрч Х.Ширчиннямын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...Би он, сар, өдрийг нь санахгүй байна. 2017 оны ...зун байсан...манай гэрт Ө............яр нэг танихгүй залуутай ирээд гараад явсан. ...Гэрээс гараад явсны дараа 1 цагийн дараа би гэрээс гараад дэлгүүр орчхоод хүнсээ цуулуулчхаад эргээд гэр лүүгээ явах замд 107 дугаар сургуулийн ард Ө............яр өөрөөсөө гадна 2 залуутай гурвуулаа 3-4 жоохон хүүхдүүдтэй маргалдаад зогсож байхаар нь би явж очоод “юу болоод байгаа юм бэ? яагаад байгаа юм” гэхэд Ө............яр над дээр ирээд “чи явж бай” гэж хэлэхээр нь “чи өөрөө хариач” гэж хэлэхэд “би одоо ингэс гээд харилаа” гэж хэлээд баруун талын гараа бариад доошоо суугаад “зүгээр зүгээр чи яв яв” гэж хэлсэн. ...Ө............ярыг гараа бариад доошоо суухаар нь би гараа гэмтээсэн байна гэж бодсон. Тэр үеэс 7 хоногийн дараа манай нөхөр Ө............ярыг хүмүүстэй зодоон хийгээд зодоон хийсэн хүн нь нас барчихсан гэж хэлж байсан. Тэрнээс хойш 4-5 хоногийн дараа манай нөхрийн гар утас руу Ө............яр залгасан би утсыг нь аваад ярихад гараа гэмтээсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь гайгүй юу гэхэд хугарсан юм шиг байна гэж хэлж байсан. ...107 дугаар сургуулийн ард зодоон ямар ч байсан дулаахан...хүйтрээгүй байсан. Дулаахан байсан болохоор зун л гэж бодож байна...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 69-70),
25. Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (1 хавтаст хэргийн 33), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын 6595 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 96-97), эд зүйлийн үнэлгээнд: “....куртик 150.000 төгрөг, ...Nokia маркийн утас 5000 төгрөг нийт 155.000 төгрөг...” гэх баримт (1 хавтаст хэргийн 160), Тагнуулын ерөнхий газрын полиграфын сорилын үр дүн (4 хавтаст хэргийн 110-116),
- Хохирогчийн өвчний түүх (1 хавтаст хэргийн 162-182), хохирол хор уршгийн 7.991.403 төгрөгийн баримт (1 хавтаст хэргийн 204-211, 2 хавтаст хэргийн 116-118), хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг өөрчлөн томилох тухай шүүхийн шийдвэр (2 хавтаст хэргийн 135),
26. Шүүгдэгч Т.М...........эг буюу сэжигтнийг 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол (1 хавтаст хэргийн 114-115), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (1 хавтаст хэргийн 122, 125, 2 хавтаст хэргийн 91, 113, 127, 145, 154 ,172-174, 198-201, 226-227, 229, 242-243, 249-250, 3 хавтаст хэргийн 33-39, 92-98, 113, 125-126, 147-158, 203-223, 4 хавтаст хэргийн 09-17), 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (4 хавтаст хэргийн 28),
- Шүүгдэгч Э.Ө............ярт 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (1 хавтаст хэргийн 130, 133, 2 хавтаст хэргийн 91, 113, 127, 145, 154, 172-174, 198-201, 226-227, 229, 242-243, 249-250, 3 хавтаст хэргийн 33-39, 92-98, 113, 125-126, 147-158, 203-223, 4 хавтаст хэргийн 09-17), 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (4 хавтаст хэргийн 27),
27. Шүүгдэгч Т.М...........эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 36, 1 хавтаст хэргийн 213), хувийн байдлын талаарх баримт (1 хавтаст хэргийн 215, 217-250, 2 хавтаст хэргийн 01-10), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 33), шийтгэх тогтоолын хуулбар (2 хавтаст хэргийн 67-74), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа тодорхойлолт (2 хавтаст хэргийн 38, 40), хохиролд 3.440.000, 155.000 төгрөг, 410.000 төгрөг тус тус төлсөн баримт (2 хавтаст хэргийн 121, 123, 3 хавтаст хэргийн 7),
- Шүүгдэгч Э.Ө............ярын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 35, 14), хувийн байдлын талаарх баримт (2 хавтаст хэргийн 15-27), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 32), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа тодорхойлолт (2 хавтаст хэргийн 38, 40), хохиролд 3.995.620 төгрөг төлсөн баримт (3 хавтаст хэргийн 8) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.М...........э, Э.Ө............яр нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Т.М...........э, Э.Ө............яр нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтуудад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, амь хохирогчийн оршуулгын зардалд шүүгдэгч Т.М...........э, Э.Ө............яр нар 7.991.403 төгрөгийг хувь тэнцүүлж барагдуулсан. Амь хохирогчийн өмсөж байсан улаан өнгийн куртикийг устгуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Т.М...........э, Э.Ө............яр нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц...........ээгийн хүү өөрийн буруутай үйлдлээс үл хамааран харамсалтайгаар амь насаа алдсан... Шүүгдэгч Т.М...........эгийн өгсөн мэдүүлэг тогтвортой байдаг. Харин шүүгдэгч Э.Ө............яр тогтворгүй, эргэлзээтэй зөрүүтэй мэдүүлэг өгсөн. ..Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзвэл шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж буй 41.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах нь хуульд нийцнэ гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Ө............ярын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: ...Шүүгдэгч Т.М...........э, Э.Ө............яр нар анх дээрэм хийх санаа зорилготой нэгдсэн. Тухайн ярилцсан зүйлийн хэрэгжүүлэх явцад зөрж гүйцэтгэх үр дагавар үүссэн учраас тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон. Өөрөөр хэлбэл дээрэмдэх гэмт хэргээс өөрөөр зөрж гүйцэтгэж хүний ам насыг хохироосон үйлдлийг шүүгдэгч Т.М...........э хэрэгжүүлсэн нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Харин хамтран оролцогч Э.Ө............ярын хувьд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх талаар мэдээгүй. Тиймээс миний үйлчлүүлэгчид холбогдох гэмт хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн эсэх дээр маргах зүйлгүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Ө............ярын өмгөөлөгч Д.Чинзориг: ...Зөвхөн толгойд цохих хүчний үйлчлэлийн улмаас амь нас хохирсон. ...Шүүгдэгч Т.М...........э, Э.Ө............яр, Б.............үү нар дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх талаар санаа гаргасан боловч гагцхүү үйлдлээ гүйцэтгэхдээ хүний амийг хохироосон. Тиймээс энэ гэмт хэрэгт нотлох баримт дээр тулгуурлан дүгнэлт хийх нь зүйтэй. ...Хэрэв тухайн гэмт хэргийг шүүгдэгч нар бүлэглэж үйлдсэн бол шүүгдэгч Э.Ө............ярын зүгээс ямар байдлаар хамтран оролцсон бэ гэдэг нь өнөөдрийн яллах дүгнэлт дээр тодорхойгүй байна. ...Мөн шүүгдэгч Э.Ө............ярыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй мэтээр арга мэх хэрэглэж байна гэж ярьсан. Энэ хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэх гэрч Ө...........тарын мэдүүлгийг авхуулах талаар ярьсан боловч хүсэлтийг үл хангаж түүнд 16 жилийн хорих ял оногдуулсан. Тиймээс шүүх бүрэлдэхүүнээс эдгээр зөрүүтэй зүйлсийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.М...........эгийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан: ...шүүгдэгч нар хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлэг өгч байхад хэргийн үйл ажиллагааг хийлгүйгээр эцэслэн шийдвэр гаргах нь буруу гэж үзнэ гэж дэлгэрэнгүй тайлбарлаж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байсан тул буцсан байдаг. Тиймээс шүүгдэгч нарын хэнийх нь мэдүүлэг зөвийг нь тогтоох асуудал байна. Шүүгдэгч Э.Ө............ярын удаа дараа өгсөн мэдүүлэг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна. Ийм учраас шүүгдэгч Т.М...........эгийн өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж тооцвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлд “...Зөрж гүйцэтгэх...” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “...Хүнийг алах..” гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоож миний үйлчүүлэгчийн үйлдлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар заасан “...Дээрэмдэх...” гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
2017 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө шүүгдэгч Э.Ө............яр, Т.М...........э нар нь Нарангийн голын Цэнхэр дэлгүүрийн орчим гэрч Л.Б.............үүгийн Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор гэрч Н.Ө...........тараар пиво аягалуулан хоёулаа хувааж уусан байна.
Тэр үед Нарангийн голын Цэнхэр дэлгүүрийн автобусны буудлын харалдаа хэсгээс ертөнцийн зүгээр зүүн хэсэгт байх далан дээр амь хохирогч Ц.Б............нэ явж байсан байх бөгөөд шүүгдэгч нар нь тээврийн хэрэгслээс бууж түүний араас дагаж яваад Баянхайрхан 8 нэрийн хүнсний дэлгүүрийн хойд гудамжинд “А” шонгийн зүүн хойд хэсэгт жалганы үзүүр дээр Э.Ө............яр нь хохирогчийг цохин, мөстэй халтиргаатай газар баруун хажуугаар нь унагаж халааснаас нь цайвар өнгийн корпустай, дардаг товчлууртай, ар тал нь таггүй, Nokia маркийн гар утсыг авахад Т.М...........э нь хохирогчийн улаан өнгийн чангалагчтай малгайтай, халаас нь хар өнгийн цахилгаантай, цэнхэр өнгийн зарим хэсгээр нь хэрээслэн оёсон дотортой, босоо захтай, захыг нь хар өнгийн кнопоор товчилдог энгэртээ цагаан өнгийн бичигтэй куртикийг тайлж аван үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн дээрэмдсэн,
Шүүгдэгч Э.Ө............яр нь Ц.Б............нийг цохиж унагасны улмаас хохирогч нь баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт бүхий гэмтэл аван Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр амь хохирсон болох нь
- Мэдүүлгийг газар дээр нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шалгасан тэмдэглэлд: “...Нарангийн голын цэнхэр дэлгүүрийн автобусны буудлаас харалдаа хэсгээс ертөнцийн зүгээр зүүн хэсэгт байх далан дээр улаан куртиктэй согтуу хүн явж байхыг М...........э хараад надад ямар нэг зүйл хэлэлгүй гүйгээд явчихсан. ...Уг газрын далан өгсөөд М...........эг араас нь дагахад Баянхайрхан 8 нэрийн хүнсний дэлгүүрийн хойд гудамжинд “А” шонгийн зүүн хойд хэсэгт жалганы үзүүр дээр М...........э улаан куртиктэй хүнийг унагаагаад цохиж байсан...” гэх баримт, гэрэл зураг №10, 12, 13, 14, 16, 17, 18 (хавтаст хэргийн 20-26)
- Гэрч Б.С.............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц.Б............нэ тухайн үед ...улаан куртик,...тэй байсан. Улаан өнгийн куртик нь чангалагчтай малгайтай, халаас нь хар өнгийн цахилгаантай, цэнхэр өнгийн зарим хэсгээр нь хэрээслэн оёсон дотортой, босоо захтай, захыг нь хар өнгийн кнопоор товчилдог энгэртээ цагаан өнгийн бичигтэй, гар утас нь цайвар өнгийн корпустай, дардаг товчлууртай, ар тал нь таггүй, Nokia утас байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 52-54),
- Гэрч С.Ц...........шаас эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 28, 30-32) ,
- Гэрч Б.Б.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны...Шөнийн 02 цагийн үед хаалга нүдээд “Б............нэ байна, хаалгаа тайлаарай” гэхээр нь би хаалга тайлтал куртик нь байхгүй, хамар ам нь цус болчихсон...ирсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 41-45),
- Гэрч Э.Э..........ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед ...Ц.Б............нэ гэх өвчтөн сэхээнд байсан ба яаралтайгаар, ар гэрийн зөвшөөрөлгүйгээр тархины хагалгаа хийх шаардлагатай болсон. Хагалгаа хийх үед уг өвчтөн баруун талд цусан хураа, зүүн талд тархины эдийн доторх цус хуралт, тархины эдийн тархмал хаван, тархмал аалзавчны доод цусан хураа, тархины эдийн тархмал няцрал, гүн ком, өөрийн амьсгал зогссон байдалтай яаралтай журмаар мэс засалд орж тархины хоёр талд мэс засал хийсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 84-85),
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Үзлэгийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 50 минутад эхлүүлэв. Цогцос нь 176 см урттай эрэгтэй хүний цогцос байв. ...Нас бараад 4-6 цаг болсон байна...” гэх баримт гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 15, 17-19)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2264 дугаар дүгнэлтэд:
“... цогцсын гадна үзлэг: ...уруулын баруун талд хөх өнгийн цус хурсан. ...Дотор эрхтнүүдийн шинжилгээ: Хуйхыг нээж эргүүлэхэд баруун зулайн ар хэсэгт улаан өнгийн 5.0х4.0см цус хуралттай. ...ДҮГНЭЛТ:
1. Талийгаачид баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих үед үүснэ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 89-92),
- Гэрч С.Ц...........шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 11 сарын 13-ны өдөр ...М...........э нэг улаан өнгийн куртик барьчихсан “ахын дүү энийг авах уу, сайхан угаагаад цэвэрлээд өмсчих” гээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-46-48/,
- Гэрч Л.Б.............үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны... шөнө ...М...........э Ө............яр хоёр нэг улаан куртик барьчихсан машинд суусан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 50-51),
- мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дахин өгсөн: “...Тэр өдөр Ө............яр, М...........э хоёр миний машинд пиво уухдаа Ө............яр нэг хүүхэд дагуулж машинд орж ирсэн. Тэгээд пивоо нөгөө хүүхдээр аягалуулж уусан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 64-65),
- Гэрч Б.Б...........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “...Ө............ярын аав нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын Цэнхэр дэлгүүрийн үүдэнд нүүрс зардаг ах нь байна гэж миний 95....95 дугаарын утсанд одоогоос 2 жилийн өмнө (байх санагдаж байна) залгаад “Н.Ө...........тарыг насанд хүрээгүй болохоор цагдаагаас мэдүүлэг авахад чи хамт оролцох байх, тэгэхээр хүүхдээрээ Ө............ярыг цохиогүй, Ө............яртай хамт явж байсан хүн түрүүлж цохисон” гэж хэлүүлээд өгөөч гэсэн. ...Ө............ярын аав нь гэх хүн удаа дараа олон удаа залгаж энэ асуудлаар ярьж байсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 95-96),
- Гэрч Б.Т...........ярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Ө...........тарын ээжтэй...Толгойтод...уулзахад ...тэрээр“Ө............ярын аав нь цэнхэр өнгийн портер машинтай ирээд Н.Ө...........тартай уулзаад явсан. Уулзахдаа М...........эг 2 удаа цохин гэж хэлээд өгөөч гэж” хэлээд явсан гэдгийг надад хэлсэн....” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 66-67),
Шүүгдэгч Т.М...........э нь
- 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны ...гудамжинд явж байтал урдаас 1 метр 70 см орчим өндөртэй, дээгүүрээ улаан өнгийн малгайгүй нимгэн куртиктэй, доогуураа бараан өнгийн өмдтэй, ...эрэгтэй зөрсөн. Тэгэхэд Ө............яр эргээд тэр хүн дээр очоод ямар нэгэн зүйл ярилгүй шууд цээж рүү нь цохиж унагаасан. Тэгэхээр нь би гүйгээд очиход Ө............яр халаасыг нь ухаж байхаар нь би тэр хүний өмсөж явсан куртикийг нь зүүн гарын ханцуйнаас нь татаж тайлж авсан. ...Ө............яр гудамжинд цохиж унагаасан хүний халааснаас Nokia гар утас авсан гэж хэлсэн. ... Ө............яр тэр хүний цээж рүү нь баруун гараараа 1 удаа цохисон тэгэхэд газар мөстэй халтиргаатай байсан болохоор тэр хүн газар унасан. ...Ө............ярыг цохих үед тэр хүн биеийнхээ ар хэсгээрээ савж унасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 134-139)
- 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Ө............яр гүйж очоод цээж рүү нь ...цохиод унагаасных нь дараа очиход тэр хүн баруун хажуугаараа харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхэд Ө............яр өмднийх нь халаасыг ухаад би гадуур куртикийг нь тайлж авсан. ...улаан өнгийн куртикийг нь би аваад сургуулийнхаа нэгдүгээр курсийн оюутан Ц...........шт өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 140-142) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.М...........эгийн мөрдөн байцааалт, шүүх хуралдаанд удаа дараа өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдээгүй, харин шүүгдэгч Э.Ө............ярын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдсэн болно.
Тухайбал, шүүгдэгч Т.М...........эгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...тэр хүн баруун хажуугаараа харсан байдалтай хэвтэж байсан....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 140-142) нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2264 дугаар дүгнэлтэд тусгагдсан “...Хуйхыг нээж эргүүлэхэд баруун зулайн ар хэсэгт улаан өнгийн 5.0х4.0см цус хуралттай...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 89-92) зэрэг нотлох баримтаар батлагдсан байхаас гадна шүүгдэгч Э.Ө............ярын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдсэн тул шүүгдэгч Т.М...........эгийн мэдүүлгийн эх сурвалж бусад нотлох баримтаар үгүйсгэгдээгүй буюу тогтвортой авагдсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Ө............ярын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би гараа гэмтээсэн байсан учраас амь хохирогчийг цохиогүй, М...........эгийн надад хандаж “Ө............яраа би тэр хүнийг гоё цохиж унагасан чи харсан уу” гэж хэлсэн болон Л.Б.............үү, М...........э, Н.Ө...........тар бид дөрөв хамт хоносон гэх утга агуулга бүхий мэдүүлгүүд нь ,
- Гэрч Ө.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ө............яртай... уулзсан... Надтай 3, 4 дүгээр хороололд уулзаад явахдаа бид хоёр хөтлөлцөөд явж байсан. Тэгэхэд гар нь зүгээр ямар нэгэн бэртэж гэмтсэн зүй байгаагүй. ...Харин хамгийн сүүлд Ө............яр надад гар тас өгчхөөд явахдаа гар нь зүгээр явчхаад хөдөө очоод мориноос унаад гараа гэмтээчихсэн гэж над руу утсаар ярьж хэлж байсан. Тэрнээс өмнө надтай уулзахдаа гараа гэмтээсэн гэж хэлээгүй, хөдөө очсоныхоо дараа хөдөөгөөс утсаар ярихдаа гараа гэмтээсэн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 100-101)
- Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цаг 40 минутын яаралтай тусламжийн 20176887 дугаар хуудаст: “...Э...........ярын Ө............яр... гэмтсэн цаг хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12 цаг 00 минут, ...хаана “Орхонтуул сум” ...гол зовуурь “янгинаж өвдөнө. Мориноос унасан.” ...хэсэг газрын үзлэг “Баруун сарвуу хавдсан III дугаар хурууны шивнүүр хугарсан...” гэх баримт (4 хавтаст хэргийн 88-92),
- Гэрч Л.Б.............үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дахин өгсөн: “...тэр хүүхэд пиво ууж дууссаны дараа машинаас ганцаараа буугаад явсан. ...5 шарын автобусны буудал дээр М...........э, Ө............яр бид гурав хоносон.... 5 шарын автобусны буудал дээр хамт хонох үед Ө............ярын гар нь зүгээр ямар нэгэн байдлаар гар өвдөж байна гэж ярьж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 64-65),
- Гэрч Б.Б...........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “...Манай хүүхэд надад хэлэхдээ “Тэр хүмүүстэй хамт тааралдаад салсан гэж” надад хэлсэн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 95-96) мэдүүлгээр үгүйсгэгдэхийн зэрэгцээ шүүгдэгч Э.Ө............ярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь хэрэг гарснаас хойш 5 сарын дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн өөрчлөгдөж “би хүүхдүүдтэй маргалдаж байгаад баруун гарынхаа дунд савхан ясыг хугалсан... М...........э “Ө............яраа би тэр хүнийг гоё цохиж унагасан чи харсан уу” гэж надад хэлсэн...” гэх агуулгатай болсон. Тэрээр 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цагдан хорих ангиас суллагдан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараа
- Гэрч Н.Ө...........тарын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “..:Ө............ярын гар нь хавдчихсан тамхи асааж чадахгүй нөгөө гараараа асаагаад тамхи татаж байсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 60-61),
- Гэрч Н.Анхбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ...Ө............ярын баруун гар нь хурууны ард байдаг төвгөр ястай хэсэг нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 72-73),
- Гэрч Х.Ширчиннямын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...107 дугаар сургуулийн ард...Ө............ярыг гараа бариад доошоо суухаар нь би гараа гэмтээсэн байна гэж бодсон...” гэх (4 хавтаст хэргийн 69-70) мэдүүлсэн байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй.
Гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Ө...........тар, Н.Анхбат, Х.Ширчинням нар нь шүүгдэгч Э.Ө............яртай найз нөхдийн холбоотой болох нь тэдний мэдүүлэгт тусгагдсаны зэрэгцээ тэдний мэдүүлэг нь гэрч Ө.Батцэцэг, Л.Б.............үү, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цаг 40 минутын яаралтай тусламжийн 20176887 дугаар хуудас зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул шүүх дээрх гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэрэгт цугларсан дээрх нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.М...........э, Э.Ө............яр нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Тиймээс шүүгдэгч Э.Ө............ярын өмгөөлөгч нарын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт үндэслэлгүй буюу гэм буруутайд тооцсон нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул тэдний хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан байна.
Тиймээс шүүгдэгч Т.М...........э, Э.Ө............яр нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Э.Ө............ярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Харин улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдэл оролцоог ялган зааглаагүй буюу энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөлгүй тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “өөртөө бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;”, 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алсан гэж яллах дүгнэлт үйлдсэн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоороо нэгдэж бүлэглэсэн нь тогтоогдсон, харин шүүгдэгч Э.Ө............ярын хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Т.М...........эг эрүүгийн хуулийн дээрх зүйл хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлгүй, харин хохирогчийн амь насаа алдах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Э.Ө............ярын гэм буруутай хүч хэрэглэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогчид 155.000 төгрөгийн (1 хавтаст хэргийн 160), хүнийг алах гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7.991.403 төгрөгийн хохирол, хор уршиг тус тус учирсан (1 хавтаст хэргийн 204-211, 2 хавтаст хэргийн 116-118) байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай ...үйлдэл...-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж мөн зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “...Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа ...хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.М...........э нь 4.005.000 төгрөг (2 хавтаст хэргийн 121, 123, 3 хавтаст хэргийн 7), шүүгдэгч Э.Ө............яр нь 3.995.620 төгрөг (3 хавтаст хэргийн 8) тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлжээ. Иймд Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасны дагуу шүүгдэгч нараас гаргуулах хохирол хор уршиг байхгүй учир тэднийг энэ тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц...........ээгээс өмгөөлөгчид төлсөн 1.500.000 төгрөг болон амь, нас сэтгэл санааны хохиролд 40.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Тодруулбал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сайн дурын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарахгүй.
Нөгөө талаар Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дахь хэсгийн 2.6.6-д “...төлбөрийн чадваргүй...хохирогч...-ийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” зардлыг тооцно гэж заасан байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг төлбөрийн чадваргүй гэдэг баримт авагдаагүй энэ талаарх нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгөөгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Түүнчлэн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 зааснаар “ эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлнө”-өөр хуульчилсан ба хүний амь нас...сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй, мөнгөөр нөхөн төлүүлэх боломжгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж буй 40.00.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
- Улсын яллагчаас “...Шүүгдэгч Т.М...........эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Тиймээс шүүгдэгч Т.М...........эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгч Т.М...........э нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3 жил 4 сарын ял оногдуулсан. Үүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг дүйцүүлэн хасаад түүний биечлэн эдлэх ялын 1 жил 3 сарын хорих ялаар тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгээд нийт 8 жил 3 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч Т.М...........эгийн цагдан хоригдсон нийт 760 хоногийг түүний эдлэх ялаас хасуулж тооцуулах саналтай. Шүүгдэгч Т.М...........э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирсон хохирлыг хувь тэнцүүлэн барагдуулсан учраас бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Э.Ө............ярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял оногдуулах, түүнд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгээд нийт 19 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан ялын нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Э.Ө............ярын цагдан хоригдсон 758 хонгийн түүний эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Э.Ө............яр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирсон хохирлыг хувь тэнцүүлэн барагдуулсан учраас бусдад төлөх төлбөргүй. Мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн куртикийг устгуулах саналтай бөгөөд хэргийн хамт ирсэн хоёр ширхэг сидиг хэрэгт хавсаргах саналтай байна...” гэх дүгнэлтийг,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “...Хамгийн үнэт зүйл бол хүний алтан амь. Тиймээс өнөөдөр шүүх бүрэлдэхүүн үнэн зөвийг олж өгсөн байна гэж үзэж байна. Ял шийтгэлийн хувьд улсын яллагчийн саналтай дэмжиж байна. Шүүгдэгч Т.М...........э, Э.Ө............яр нарын ар гэрээс амь хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж хохирол төлбөрийг барагдуулсан...” гэх дүгнэлтийг
- Шүүгдэгч Т.М...........эгийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангаас “...Шүүгдэгч Т.М...........эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдал үүсэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэглэж түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх дүгнэлтийг,
- Шүүгдэгч Э.Ө............ярын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс “...Шүүгдэгч Э.Ө............ярын өмгөөлөгч нар тухайн гэмт хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Эрүүгийн хариуцлагын хувьд миний үйлчлүүлэгчид улсын яллагчийн зүгээс 19 жилийн хорих санал болгож байна. Эрх зүйн байдалтай холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хэрэглэж өгнө үү. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заалтад зааснаар мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн ба шүүгдэгч Э.Ө............ярын өмгөөлөгч Б.Чинзориг эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус заасан байна.
Шүүхээс шүүгдэгч Т.М...........э, Э.Ө............яр нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт заасныг үндэслэн ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.М...........э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн”, шүүгдэгч Э.Ө............яр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Тиймээс шүүгдэгч Т.М...........эгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдал, шүүгдэгч Э.Ө............ярыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж
Шүүгдэгч Т.М...........эгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 4 жилийн хорих ял, шүүгдэгч Э.Ө............ярын үйлдсэн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 4 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 10 жилийн хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно:” гэж,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн...бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан байна. Иймд
1. Шүүгдэгч Э.Ө............ярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хүнд 10 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 14 жилийн хугацаагаар тогтоох,
2. Шүүгдэгч Т.М...........эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хүнд 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1114 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хөнгөн 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 3 сарын хугацаагаар тус тус тогтоох нь зүйтэй байна.
Тодруулбал шүүгдэгч Т.М...........э нь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1114 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэх үндэслэлтэй гэж үзнэ.
Шүүгдэгч Т.М...........эгийн өмнө нь үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь “давтан үйлдлээр, урьдчилан тохиролцож, бүлэглэж” байх ба 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх шинж нь хасагдсан, хорих ялын доод хэмжээ багассан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тухайн хуулийг буцаан хэрэглэж хорих ялыг дүйцүүлэн хасах үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хорих ялыг математик статистикийн аргачлалаар дүйцүүлэн тооцоход 1 жил 3 сар хорих ял болж байх ба энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг тогтоосон болно.
Шүүхээс шүүгдэгч нарын биечлэн эдлэх хорих ялыг тогтоосонтой холбогдуулан тэдний дээрх хувийн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...энэ зүйлийн 1.5 буюу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж авахгүй.” гэж заасан байх тул шүүгдэгч нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ (4 хавтаст хэргийн 27, 28)-г хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Энэ хэрэгт шүүгдэгч Т.М...........э нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс (1 хавтаст хэргийн 114-115), (1 хавтаст хэргийн 122, 125, 2 хавтаст хэргийн 91, 113, 127, 145, 154 ,172-174, 198-201, 226-227, 229, 242-243, 249-250, 3 хавтаст хэргийн 33-39, 92-98, 113, 125-126, 147-158, 203-223, 4 хавтаст хэргийн 09-17) 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 760 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан,
- Шүүгдэгч Э.Ө............яр нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 130, 133, 2 хавтаст хэргийн 91, 113, 127, 145, 154, 172-174, 198-201, 226-227, 229, 242-243, 249-250, 3 хавтаст хэргийн 33-39, 92-98, 113, 125-126, 147-158, 203-223, 4 хавтаст хэргийн 09-17), 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 758 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэжээ.
Иймд шүүгдэгч Т.М...........эгийн цагдан хоригдсон 760 хоног, шүүгдэгч Э.Ө............ярын цагдан хоригдсон 758 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Эрүүгийн 1708 0000 00230 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар улаан өнгийн чангалагчтай малгайтай, халаас нь хар өнгийн цахилгаантай, цэнхэр өнгийн зарим хэсгээр нь хэрээслэн оёсон дотортой, босоо захтай, захыг нь хар өнгийн кнопоор товчилдог энгэртээ цагаан өнгийн бичигтэй куртик хураагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдааны дуу, дүрс бичлэг бүхий хоёр ширхэг CD-ийг ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд “Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх” талаар зохицуулсан ба мөн зүйлийн 1.2 дахь заалтад “хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх;”, 1.4.устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх.” гэж хуульчилсан байна.
Тиймээс хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэх улаан өнгийн куртикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн хамт дагалдаж ирсэн CD хоёр ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржигон овогт Т...........ярын М...........э, Боржигон овогт Э...........ярын Ө............яр нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг
- шүүгдэгч Боржигон овогт Т...........ярын М...........эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,
- шүүгдэгч Боржигон овогт Э...........ярын Ө............ярыг 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Боржигон овогт Т...........ярын М...........эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,
Боржигон овогт Э...........ярын Ө............ярыг
- Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,
- Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Т.М...........эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Э.Ө............ярыг
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө............ярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 14 (арван дөрвөн) жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Т.М...........эд энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1114 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил 3 (гурав) сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 (тав) жил 3 (гурав) сарын хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.М...........эд оногдуулсан 5 жил 3 сар, шүүгдэгч Э.Ө............ярт оногдуулсан 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М...........эгийн баривчлагдсан, цагдан хоригдсон 760 (долоон зуун жар) хоногийг, Э.Ө............ярын цагдан хоригдсон 758 (долоон зуун тавин найм) хоногийг тус тус тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц...........ээгээс нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 40.000.000 төгрөг, нийт 41.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт баримтаар гаргаж өгсөн шүүх хуралдааны дүрс бичлэг бүхий хоёр ширхэг CD, нэг ширхэг рентген зургийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, мөн зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэх улаан өнгийн чангалагчтай малгайтай, халаас нь хар өнгийн цахилгаантай, цэнхэр өнгийн зарим хэсгээр нь хэрээслэн оёсон дотортой, босоо захтай, захыг нь хар өнгийн кнопоор товчилдог энгэртээ цагаан өнгийн бичигтэй куртикийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.М...........э, Э.Ө............яр нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Б.БЯМБААБААТАР
Г.ГАНБААТАР