| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0187/э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 184
2020/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Ө.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Өгийн Нд холбогдох эрүүгийн 1912003490361 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, аавын хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстай баг, .............гэх газар оршин суух хаягтай, урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн Өн Н/РД:АЖ...........1/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ө.Н нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Архангай аимгиин Өгиинуур сумын Дойт баг, Өндөр-Уул гэх газарт хохирогч Б.Эын зүүн хөл тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн хөлийн шилбэний шаант ясны хавчаар, тахилзуур ясны доод хэсгийн олон хэлтэрхийт хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багт байх Бүжинлхам нэртэй хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Д.Аг зодож, эрүүл мэндэд нь баруун талын 7 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагийн үед Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутагт байх иргэн Б.Бгийн хашааны гадна автомашин дотор хохирогч Д.Ан зүүн хөлийн зузаан гуянд хутгалж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1912003490361 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Эын өгсөн:
“...Ө.Н намайг хоёр удаа заамдаж босгоод зүүн хөл рүү нэг удаа өшиглөсөн, тэгээд миний зүүн хөлийн шилбэ шагай хэсгээр хүчтэй хавсарч өшиглөсөн, би тэр дороо газар унаад босч чадалгүй хэсэг газар суусан. Миний хувьд 58 жил наслахдаа худал хэлж байгаагүйг нутгийн ард түмэн мэднэ би юу боллоо гэж хүнийг гүтгэхэв болсон хэрэг маргаан үнэн зөвөөр хэлж мэдүүлж байна. Ө.Н архи уудаг нийгэм тустай ажил хөдөлмөр эрхэлдэггүй би өөрийн хэлж мэдүүлсэн мэдүүлгээ шударга шүүх дээр хамгаална. Өөрийн хөх өнгийн Даюун мотоцикльтой ганцаараа очсон хурдан морины хүүхдэд тохош аваачиж өгсөн. Өгийнуур сумын Дойт багт байх Т.Нэргүй, Боолоо нартай нэг шил Хараа архи уусан өөр байдлаар архи уугаагүй. Миний зүүн хөл рүү Ө.Н хавсарч өшиглөхөд түриийтэй хар гуталтай байсан уг түрийтэй гутлынхаа түрийг эргүүлсэн байсан гадагшаагаа миний ажигласнаар бол тухайн үед Ө.Н хар ялуу гуталтай байсан. Манай Өгийнуур сумын Дойт багийн харъяат П.Сын хүрэн зүсмийн соёолон морь түрүүлсэн. П.С архи задалсан үгүйг би мэдэхгүй. Миний зүүн хөл шилбээрээ хугарсан шөнө унтаж чадахгүй газар гишгэж чадахгүй зовиур ихтэй байна. Одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж байна. Өгийнуур сумын эрүүл мэндийн төвийн их эмч Д.Галбадрах Цэндхорол нарт үзүүлсэн. Миний хувьд Ө.Нд гомдолтой байна. Аав шигээ хүнийг зодож биед нь гэмтэл учруулчихаад худал мэдүүлэг өгөөд юу ч болоогүй юм шиг явж байгаад гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-11 дүгээр тал/
*Гэрч М.Дгийн өгсөн:
“...2019 оны 06-р сарын 02-ны өдөр Өгийнуур сумын Дойт багийн Өндөр гэх уулын овоог нутгийн иргэд тахисан энэ өдөр 16 цагийн орчим намайг Б.Э, Ө.Н хоёр Мун.П.С нарын хамт байсан Б.Э, Ө.Нд хандан танай аав гуйлгачин чи муу ч гуйлагчин гээд хэл үгээр дормжилсон энэ үед Ө.Н Б.Эын нүүр рүү гараа далайгаад байсан. Намайг бүдүүн Балжаа ах дуудаад би яваад өгсөн. Намайг явсанаас хойш ямар маргаан асуудал болсныг би мэдэхгүй. Миний хувьд овооны тахилгыг дуусгаагүй явсан. Өгийнуур сумын Дойт багийн иргэн И.Хүрэлбаатар гэр бүл ах дүүсээрээ тахисан 2 насны морь уралдуулж, бөх барилдсан...”гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/
*Гэрч Г.Цгийн өгсөн:
“...Миний нөхөр Б.Э тухайн өдөр гэрээсээ 12 цагийн орчим өөрийн хөх өнгийн Даюун нэртэй мотоциклийг жолоодоод ганцаараа овооны тахилгад явсан. 2019 оны 06 дугаар сарын өдөр 19 цаг өнгөрч байхад өөрийн унаж явсан мотоцикльтойгоо ганцаараа ирсэн. Манай нөхөр Б.Э гэртээ ирэхэд зүүн хөл нь шилбэ хэсгээрээ хавдсан зүүн хөлний шагай орчмоос цус гарсан байдалтай ёолсоор гэртээ орж ирсэн. Өндөр гэх уулын овооны баяр дээр Ө.Н зүүн хөлийг өшиглөж гэмтэл учруулсан талаар хэлсэн. Би Б.Эаас сайн тодруулж асуутал намайг Ө.Н гэмтээсэн намайг архи авч өг гэж хэлээд миний хоёр мөрнөөс дээш татаж босгоод зүүн хөлийг хүчтэй хавсарч өшиглөөд зүүн хөлийг минь гэмтээсэн гэж надад хэлсэн. Манай гэрээр Ө.Н ирж уулзаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-24 дүгээр тал/
*Шинжээч С.Хгийн өгсөн:
“...Дээрх гэмтлийг авсан хүн явганаар явах боломжгүй, харин мотоцикль жолоодож зүүн хөлийн өлмийгөөр мотоциклийн арааг тохируулж хөдөлгөх боломжтой. Б.Эын биед учирсан зүүн хөлийн шаант ясны хавчаарын ташуу хугарал, тахилзуур ясны доод1/3 хэсгийн олон хэлтэрхийт хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. Мотоциклиос унах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг/хх-ийн 89-90 дүгээр тал/
*Яллагдагч Ө.Намхайдагвын өгсөн:
“...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, надад холбогдох хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 122-125 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 287 дугаартай“...Б.Эын биед, 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материалаас үзэхэд, зүүн хөлийн шилбэний шаант ясны хавчаарын ташуу хугарал, тахилзуур ясны доод 1/3 хэсгийн олон хэлтэрхийт хугарал, зүүн хөлийн шилбэний гадна доод хэсэгт шарх гэмтэл учирчээ. Зүүн хөлийн шилбэний шаант ясны хавчаар, тахилзуур ясны доод хэсгийн олон хэлтэрхийт хугарал гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд, зүүн шилбэний гадна доод хэсгийн шарх гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Зүүн хөлийн шилбэний шаант ясны хавчаар, тахилзуур ясны доод хэсгийн олон хэлтэрхийт хугарал гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30% алдагдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой. Зүүн хөлийн шилбэний гадна доод хэсгийн шарх нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” дүгнэлт /хх-ийн 51 дүгээр тал/
*Хохирогч Д.Агийн өгсөн:
“...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өгийнуур сумын Зэгстэй багийн төвд хүнсний дэлгүүрүүдийн урдуур 11 цагийн үед явганаар явж байхад.Ө.Н таараад надад хандан би чамайг зодоогүй байхад чи хүмүүст намайг чиний хавиргыг хугалсан гээд худал ярьсан байсан би чамайг ална шүү мөрөөрөө байгаарай гэж хэлээд яваад өгсөн. Тухайн өдөр өдрийн 14 цагийн үед намайг Зэгстэй хороололд Б.Б гэх айлын хашааны гадаа зогсож байхад.Ө.Н найз Б.Дын хамтаар над дээр улаан өнгийн мотоцикльтой ирээд Ө.Н надад хандан чи яагаад зугтаад байгаа юм бэ? гэж чанга дуугаар хэлсэн. Энэ үед би айгаад Алтан-Очирын приус маркийн машинд орж суусан. Тэгтэл миний араас Ө.Н миний суусан машинд орж ирээд намайг машины арын суудал дээр сууж байхад эвхдэг цагаан өнгийн тонгорог хутга кармаагаа ухаад гаргаж ирээд уг хутгаараа миний зүүн хөлний зузаан гуянд хутгалсан. Энэ үед би Ө.Нд хандан чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлэхэд.Ө.Н хохь чинь дахин шаачихна шүү гэж хэлсэн. Ө.Нас айгаад машинаас бууж зугтаасан. Шинжээч эмч миний биед учирсан гэмтлийг үзээд хөнгөн гэмтэл хохирол учирсан гэсэн дүгнэлт гарсан. Ө.Н Б.Дамдинбаззр нарыг над дээр ирэхэд би ганцаараа зогсож байсан. Машины урд суудалд нэг эрэгтэй хүн сууж байсан. Тухайн үед би айсан болохоор Самбуу гэх хүнийг сууж байсанг Л.Алтан-Очирыг сууж байна гэж андуурсан байж магадгүй. Л.Алтан-Очир Самбуу гэх залуу хоёр хоёулаа туранхай өндөр нам нь ижил төстэй учир би андуурсан байх. Ө.Н баруун талын кармаанаасаа хутга гаргаж ирсэн. Над руу хутгаа бариад гуя руу чиглүүлээд дайрах үед нүдээрээ харсан. Өс хонзон мараантэй ямар ч асуудал байхгүй. Ө.Н намайг хутгалахдаа согтуу байсан. Тухайн өдөр өдрийн 11 цагийн үед надтай таарахдаа согтуу байсан. Надтэй ярьж байхад Ө.Нас архи их үнэртэж байсан. Өгийнуур сумын төвд Зэгстэй багийн төвд Бүжинлхам гэх эгчийн хүнсний дэлгүүрийн гадна намайг мотоцикльтой явж очиход уг дэлгүүрийн гадаа Ө.Н П.Базаррагчаа гэх залуучууд согтуу байсан. Уг дэлгүүрт намайг ороод гараад ирэхэд миний унаж явсан мотоциклийн салхивчны татуурга алга болсон байсан. Энэ үед би Ө.Нд хандан чи миний мотоциклийн салхивчны татуургыг авсан байна гэж хэлэхэд миний урдаас Ө.Н би аваагүй гэж хэлээд миний хамар руу мөргөсөн миний хамарнаас их цус гарсан. Намайг газар унахад цээжин хэсэг рүу олон удаа хөлөөрөө өшиглөсөн миний баруун зүүн хавирга руу өшиглөсөн. Миний хувьд хамараас цус гарсан Ө.Н миний цээж рүү олон удаа өшиглөсөн тул цээжин хэсгээр өвдөөд босч чадахгүй байсан тул доошоо хараад хэвтсэн. Энэ үед Ц.О гэх залуу Ө.Нд хандан чи хүн аллаа шүү дээ болиоч гээд Ө.Намхайдагвыг салгаж авсан. Энэ үед би мотоциклио унаад гэртээ очсон мотоциклийн татуурга алга болсон тул гараараа тросоо татаж татуургыг орлуулаад мотоциклио асааж гэртээ харьсан. Согтуудаа танхайрч миний биед халдаж баруун талын хавиргыг хугалж гэмтээсэн. Өгийнуур сумын хүн эмнэлэгт үзүүлээгүй. 2019 оны 11 дүгээр сзрын 11-ний өдөр Ө.Нд зүүн гуяндаа хутгалуулаад өмнө нь баруун талын хавиргандаа гэмтэл авсанаа шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 139-142 дугаар тал/
*Гэрч П.Шын өгсөн:
“...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр миний бие Б.Бгийн хашаанд байсан. Д.А Б.Бгийн хашааны гадаа приус машины дэргэд зогсож байсан. Мөн дэргэд нь мотоцикпьтой Ө.Н байсан, танихгүй бор царайтай залуу байсан хэрэг гарахад би байгаагүй юу ч хараагүй. Д.А намайг С.Бүдрагчаа гэх айлд сууж байхад гаднаас уг айлд орж ирээд Ө.Н намайг зүгээр байхад ямар ч шалгаангүй зүүн гуя руу хутгалаа гээд шархаа уг айлд үзүүлсэн. Д.Аптаншагайгийн зүүн гуяны зузаан булчинд нэг хар нүх гарсан байсан цус гарч байсан. Удалгүй Д.А уг айлаас гараад өөрийн мотоциклийг асааж унаад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 150-151 дүгээр тал/
*Гэрч А.Гын өгсөн:
“...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байхад гаднаас манай нөхөр Д.А Ө.Н намайг гадуур явж байхад ямар ч шалтгаангүй хутгалчихлаа гэсээр гэртээ орж ирэхэд нь би шууд Д.Аг аваад Өгийнуур сумын хүн эмнэлэгт очиж эмч А.Уранчимэгт үзүүлсэн. Д.А архи пиво хэрэглээгүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 152-153 дугаар тал/
*Гэрч Ц.Оын өгсөн:
“...Миний хувьд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Бүжинлхамын хүнсний дэлгүүрийн гадаа өдрийн 16 цагийн орчим байж байхад Ө.Н, П.Базаррагчаа бид гурвыг зогсож байхад Д.А мотоцикльтой ирсэн. Тэгээд Бүжинлхамын дэлгүүрт Д.А орсон удалгүй Д.А хүнсний дэлгүүрээс гарч ирээд миний мотоциклийн салхивчны татуурга алга болсон байна гэж хэлсэн. Тэгтэл Ө.Н би аваагүй гээд Д.Аг хөлөөрөө хавирч газар унагаад Д.Агийн цээжин хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Энэ үед би Ө.Намхайдагвыг болиоч чи хүн аллаа шүү дээ гээд салгасан. Удалгүй Д.А газраас босоод мотоциклио асаагаад явсан. Ө.Н мөн мотоциклио асаагаад явсан. Маргааш өдөр нь Д.Атай гудамжинд таараад би Д.Ад хандан бие чинь гайгүй юу гэж асуухад Д.А хавирга өвдөөд байна ярьж болохгүй гэсэн. Энэ үед би Д.Ад хандан эмнэлэгт үзүүл наад гэмтэл чинь дотуураа яасанг чи бид хоёр мэдэхгүй эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Сүүлд Өгийнуур сумын Цэцэрлэгийн хүүхдүүд Соёлын төвд бөхийн барилдаанд оролцож байхад Д.Атай таараад биеийг нь асуутал гайгүй хавирга гэхдээ өвдөөд байгаа гэж хэлсэн. Тухайн өдөр дугуй засварын Ганаа гэх залуугийн ажил дээрээс Ө.Н аптирк авч ирээд Д.Агийн мотоциклийн салхивчны татуурга тайлж авсан. Авсан салхивчны татуургаа өвөртөө хийсэн үгүйг нь мэдэхгүй. Д.Агийн салхивчны татуургыг Ө.Н тайлж байх үед яах гэсэн юм бэ болиоч гэж хэлэхэд юу ч надад хэлэлгүй тайлаад авсан. Өгийнуур сумын Өгий багийн иргэн Ц.Лхагваа гэх залуу Ө.Н Д.Аг гуянд нь хутгалсан байсан гэж надад хэлсэн, хэрэг гарах үед би байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 161-163 дугаар тал/
*Гэрч Б.Дын өгсөн:
“...Тухайн өдөр Ө.Н бид хоёр Өгийнуур сумын төвийн хүнсний дэлгүүрийн орчим таарсан. Д.Атай юу байна гэж мэндлээд Ө.Н Д.Ад хандан чи намайг хавиргыг чинь хугалаагүй байхад хавирга хугалсан гэж хүмүүст хэлсэн байсан мөрөөрөө байгаарай ална шүү гэж хэлээд явсан. Д.Агаас салаад Ө.Н бид хоёр Ө.Намхайдагвын улаан хүрэн өнгийн мустанг-5 маркийн мотоцикльтой явсан. Өдрийн 15 цагийн орчим Ө.Н бид хоёр мотоцикльтой Б.Бгийн хашааны гадаа Д.Атай таарсан энэ үед Ө.Н мотоциклиосоо буугаад Д.Атай Л.Алтан-Очирийн машины дэргэд уулзаж байсан. Удалгүй Д.А машинаас буугаад А.Амгаланбатын хашаа руу гүйгээд орж байхыг би харсан, өөр зүйл би хараагүй. Ө.Нд хутга байсан тухайн өдөр надтай хамт явж байхад цагаан өнгийн металл иштэй ишний голд хүрэн өнгөтэй эвхдэг тонгорог биед нь байсан. Тухайн өдөр Боор гэх айлын гадаа Ө.Н өмдний баруун кармаанаасаа гаргаж ирээд буцаагаад кармаандаа хийсэн. Өөр байдлаар миний хувьд дахин хутга хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 164-166 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 287 дугаартай“...Д.Ан биед зүүн гуяны гадна дунд хэсэгт зүсэгдсэн шарх, баруун бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт, баруун талын 7-р хавирганы суганы дунд шугамаарх зороогүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Зүүн гуяны зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Бусад гэмтэл тус бүр мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Зүүн гуяны зүсэгдсэн шарх гэмтэл нь хэрэг болох үеийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Баруун бугалганы цус хуралт, баруун талын 7-р хавирганы хугарал нь хэрэг болохоос өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Зүүн гуяны зүсэгдсэн шарх, баруун талын 7-р хавирганы хугарал гэмтэл тус бүр нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Баруун бугалганы цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 184 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 204 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Архангаи аимгиин Өгиинуур сумын Дойт баг, Өндөр-Уул гэх газарт хохирогч Б.Эын бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан,
2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багт байх Бүжинлхам нэртэй хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Д.А нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагийн үед Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутагт байх иргэн Б.Бгийн хашааны гадна автомашин дотор хохирогч Д.А нь бусдад хутгалуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ө.Н үйлдсэн болох нь хохирогч Б.Эын”...Миний зүүн хөл рүү Ө.Н хавсарч өшиглөхөд түриийтэй хар гуталтай байсан. Манай Өгийнуур сумын Дойт багийн харъяат П.Сын хүрэн зүсмийн соёолон морь түрүүлсэн. Миний зүүн хөл шилбээрээ хугарсан шөнө унтаж чадахгүй газар гишгэж чадахгүй зовиур ихтэй байна...” гэх мэдүүлэг, гэрч М.Доржбаягалангийн”... 2019 оны 06-р сарын 02-ны өдөр Өгийнуур сумын Дойт багийн Өндөр гэх уулын овоог нутгийн иргэд тахисан энэ өдөр 16 цагийн орчим намайг Б.Э, Ө.Н хоёр Мун.П.С нарын хамт байсан Б.Э, Ө.Нд хандан танай аав гуйлгачин чи муу ч гуйлагчин гээд хэл үгээр дормжилсон энэ үед Ө.Н Б.Эын нүүр рүү гараа далайгаад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Цгийн”... Манай нөхөр Б.Э гэртээ ирэхэд зүүн хөл нь шилбэ хэсгээрээ хавдсан зүүн хөлний шагай орчмоос цус гарсан байдалтай ёолсоор гэртээ орж ирсэн. Өндөр гэх уулын овооны баяр дээр Ө.Н зүүн хөлийг өшиглөж гэмтэл учруулсан талаар хэлсэн. Би Б.Эаас сайн тодруулж асуутал намайг Ө.Н гэмтээсэн намайг архи авч өг гэж хэлээд миний хоёр мөрнөөс дээш татаж босгоод зүүн хөлийг хүчтэй хавсарч өшиглөөд зүүн хөлийг минь гэмтээсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, шинжээч С.Хгийн”...Дээрх гэмтлийг авсан хүн явганаар явах боломжгүй, харин мотоцикль жолоодож зүүн хөлийн өлмийгөөр мотоциклийн арааг тохируулж хөдөлгөх боломжтой. Б.Эын биед учирсан зүүн хөлийн шаант ясны хавчаарын ташуу хугарал, тахилзуур ясны доод 1/3 хэсгийн олон хэлтэрхийт хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, 1 удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Агийн”...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өгийнуур сумын Зэгстэй багийн төвд хүнсний дэлгүүрүүдийн урдуур 11 цагийн үед явганаар явж байхад.Ө.Н таараад надад хандан би чамайг зодоогүй байхад чи хүмүүст намайг чиний хавиргыг хугалсан гээд худал ярьсан байсан би чамайг ална шүү мөрөөрөө байгаарай гэж хэлээд яваад өгсөн. Тухайн өдөр өдрийн 14 цагийн үед намайг Зэгстэй хороололд Б.Б гэх айлын хашааны гадаа зогсож байхад.Ө.Н найз Б.Дын хамтаар над дээр улаан өнгийн мотоцикльтой ирээд Ө.Н надад хандан чи яагаад зугтаад байгаа юм бэ? гэж чанга дуугаар хэлсэн. Энэ үед би айгаад Алтан-Очирийн приус маркийн машинд орж суусан. Тэгтэл миний араас Ө.Н миний суусан машинд орж ирээд намайг машины арын суудал дээр сууж байхад эвхдэг цагаан өнгийн тонгорог хутгаар миний зүүн хөлний зузаан гуянд хутгалсан. Энэ үед би Ө.Нд хандан чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлэхэд Ө.Н хохь чинь гэж хэлсэн. Ө.Нас айгаад машинаас бууж зугтаасан. Өгийнуур сумын төвд Зэгстэй багийн төвд Бүжинлхам гэх эгчийн хүнсний дэлгүүрийн гада намайг мотоцикльтой явж очиход уг дэлгүүрийн гадаа Ө.Н П.Базаррагчаа гэх залуучууд согтуу байсан. Уг дэлгүүрт намайг ороод гараад ирэхэд миний унаж явсан мотоциклийн салхивчны татуурга алга болсон байсан. Энэ үед би Ө.Нд хандан чи миний мотоциклийн салхивчны татуургыг авсан байна гэж хэлхэд миний урдаас Ө.Н би аваагүй гэж хэлээд миний хамар руу мөргөсөн миний хамарнаас их цус гарсан. Намайг газар унахад цээжин хэсэг рүу олон удаа хөлөөрөө өшиглөсөн миний баруун зүүн хавирга руу өшиглөсөн. Миний хувьд хамараас цус гарсан Ө.Н миний цээж рүү олон удаа өшиглөсөн тул цээжин хэсгээр өвдөөд босч чадахгүй байсан тул доошоо хараад хэвтсэн...” гэх мэдүүлэг, гэрч П.Шын”... Д.А намайг С.Бүдрагчаа гэх айлд сууж байхад гаднаас уг айлд орж ирээд Ө.Н намайг зүгээр байхад ямар ч шалгаангүй зүүн гуя руу хутгалаа гээд шархаа уг айлд үзүүлсэн. Д.Аптаншагайгийн зүүн гуяны зузаан булчинд нэг хар нүх гарсан байсан цус гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Гын”...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байхад гаднаас манай нөхөр Д.А Ө.Н намайг гадуур явж байхад ямар ч шалтгаангүй хутгалчихлаа гэсээр гэртээ орж ирэхэд нь би шууд Д.Аг аваад Өгийнуур сумын хүн эмнэлэгт очиж эмч А.Уранчимэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Оын”...Тэгтэл Ө.Н би аваагүй гээд Д.Аг хөлөөрөө хавирч газар унагаад Д.Агийн цээжин хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Энэ үед би Ө.Намхайдагвыг болиоч чи хүн аллаа шүү дээ гээд салгасан. Удалгүй Д.А газраас босоод мотоциклио асаагаад явсан. Ө.Н мөн мотоциклио асаагаад явсан. Маргааш өдөр нь Д.Атай гудамжинд таараад би Д.Ад хандан бие чинь гайгүй юу гэж асуухад Д.А хавирга өвдөөд байна ярьж болохгүй гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дын”...Удалгүй Д.А машинаас буугаад А.Амгаланбатын хашаа руу гүйгээд орж байхыг би харсан, өөр зүйл би хараагүй. Ө.Нд хутга байсан тухайн өдөр надтай хамт явж байхад цагаан өнгийн металл иштэй ишний голд хүрэн өнгөтэй эвхдэг тонгорог биед нь байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ө.Намхайдагвын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 287 дугаартай, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 287 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ө.Намхайдагвын бусдын эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Намхайдагвын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно гэж заасан шүүгдэгч Ө.Н нь хохирогч Д.Агийн эрүүл мэндэд хоёр удаагийн үйлдлээр хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Ө.Намхайдагвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Намхайдага нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан тул шүүгдэгч Ө.Нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Өн Намхайдагвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Намхайдагвыг 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400/дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400/дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 640/зургаан зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нд оногдуулсан 640/зургаан зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Ө.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ө.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР