Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2019/0541/З |
Дугаар | 221/МА2022/0094 |
Огноо | 2022-02-08 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2022/0094
“М Т”ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2021/0761 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, өмгөөлөгч Д.Х нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “М Т”ХХК
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
Гуравдагч этгээд “Ю” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: ““Ю” ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоохыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2021/0761 дүгээр
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Х, Б.Н
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2019/0541/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2021/0761 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасныг баримтлан “М Т” ХХК-иас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан ““Ю” ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, өмгөөлөгч Д.Х нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...“Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 1.1-д “Аж ахуй эрхлэгчийг тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр давамгай байдалтай эсэхийг судалж тогтоох харилцааг энэхүү журмаар зохицуулдаг, 1.2-т “Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 1.2.1-д “харилцан орлох бараа бүтээгдэхүүн” гэж зориулалт, хэрэглээ, техникийн тодорхойлолт, үнэ худалдах болон худалдан авах нөхцөл, бусад хэмжүүрүүдийг адилтгаж болох, хэрэглээг нь орлуулж болох бараа бүтээгдэхүүнийг” гэж заасан байдаг. “Ю” ХХК-ийн хэрэглэгчдэд санал болгодог үйлчилгээ буюу “гурвалсан үйлчилгээ”-г, “С” ХХК мөн адил хэрэглэгчдэд санал болгодог. Монгол улсад одоогоор тус бараа бүтээгдэхүүн буюу үйлчилгээний зах зээл дээр “Ю” ХХК, “С” ХХК-иуд үйл ажиллагаа эрхэлж байгаатай маргах зүйл байдаггүй буюу нийтэд илэрхий үйл баримт юм. Өөрөөр хэлбэл, дээрх журмын 1.2.1-д заасны дагуу “Ю” ХХК-ийн “гурвалсан үйлчилгээ”-ний зориулалт, хэрэглээ, техникийн тодорхойлолт, үнэ, худалдах болон худалдан авах нөхцөл, бусад хэмжүүрүүдийг адилтгаж болох, хэрэглээг нь орлуулж болох харилцан орлох бараа бүтээгдэхүүн буюу үйлчилгээ нь “С” ХХК-ийн гурвалсан үйлчилгээ юм. Гэтэл Шударга өрсөлдөн хэрэглэгчийн төлөө газар нь харилцан орлох бараа бүтээгдэхүүн /үйлчилгээ/, бараа бүтээгдэхүүний хүрээг үндэслэлгүйгээр, буруу тогтоож “Ю” ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийн интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогоогүй нь хууль бус байтал шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Мөн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт технологийн хувьд зах зээлийг ялгаж авч үзэхгүй, телевиз, радиогийн олон сувгийг зах зээл гэж бүхэлд нь авч үзнэ гэжээ.
Гэтэл бодит байдал дээр телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/, интернетэд суурилсан хот, хот хоорондын ярианы үйлчилгээ, интернетийн үйлчилгээг нэгтгэсэн “гурвалсан үйлчилгээ”-ний зах зээл нь өөрөө тодорхой төрлийн зах зээл бөгөөд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргын 2009 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 111 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсад Интернет протоколд суурилсан телевизийн үйлчилгээ /IPTV/-г нэвтрүүлэхэд баримтлах чиглэл”. Уг чиглэлд “...Монгол Улсад интернет протоколд суурилсан телевизийн үйлчилгээг эрхлэх эрхийг тухайн газар нутагт 4 хүртэл оператор компанид олгоно... эрхийг олгохдоо холбогдох хууль, тогтоомжийн дагуу уралдаант шалгаруулалтын аргаар үйлчилгээ эрхлэгчийг шалгаруулна... Ай Пи Тв үйлчилгээ нь Video on Demond /VOD/, Live, Tv, төрөл бүрийн интерактив суурилсан телевизийн үйлчилгээ, гурвалсан үйлчилгээг эрхлэх эрхийг одоогийн байдлаар “Ю” ХХК, “С” ХХК-д олгосон байх бөгөөд цаашид сонгон шалгаруулалтын журмаар 2 оператор компанид эрх олгох боломжтой байх ба телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ нь бараа бүтээгдэхүүн буюу үйлчилгээний нэг зах зээл гэдгийг уг баримт бичгээр тодорхойлсон байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “...Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа... үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ...” гэж зааснаар “Ю” ХХК-ийн “гурвалсан үйлчилгээ” нь тодорхой байраа бүтээгдэхүүн болохын хувьд борлуулалт, худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ гэж заасны дагуу давамгай байдалтай аж ахуй нэгж болох нөхцөлийг хангасан болох нь хавтаст хэргийн 43-53, 54-63, 182-191 дүгээр хуудсанд тус тус авагдсан Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй нэгжүүдийг тогтоох судалгаа, хавтаст хэргийн 192 дугаар хуудсанд авагдсан “гурвалсан үйлчилгээ” эрхлэгчид болох “Ю” ХХК, “С” ХХК-иудын зах зээлийн мэдээлэл зэргээс үзвэл “Ю” ХХК нь Монгол улсын 17 аймагт телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, Монгол Улсын нутаг дэвсгэрт интернетэд суурилсан хот, хот хоорондын ярианы үйлчилгээ, Монгол Улсын нутаг дэвсгэрт интернетийн үйлчилгээг нэгтгэсэн “гурвалсан үйлчилгээ”-г дангаараа эрхэлж, 4 аймагт телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, Монгол Улсын нутаг дэвсгэрт интернетэд суурилсан хот, хот хоорондын ярианы үйлчилгээ, Монгол Улсын нутаг дэвсгэрт интернетийн үйлчилгээг нэгтгэсэн “гурвалсан үйлчилгээ”-ний зах зээлийн хувь хэмжээ 66.6 хувиас дээш, Улаанбаатар хотод тус “гурвалсан үйлчилгээ”-ний зах зээлийн 75 хувийг эзэлж байгаа болох нь тодорхой баримтаар харагддаг.
Бодлогын баримт бичигтэй, тухайн тодорхой төрлийн зах зээлд эзлэх хувь нь 33 хувиас дээш давсан аж ахуй нэгжийг нэхэмжлэгчийн шаардлагын дагуу шүүх давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоохыг хариуцагчид даалгах нь хуульд нийцэхээр байгаа болно.
Иймд хариуцагчийн гаргаж буй хуулийг хэрэглэхгүй байгаа, хууль зөрчиж буй үйлдлийг шүүх таслан зогсоож, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2021/0761 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдол, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье ” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2021/0761 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өл, өмгөөлөгч Д.Х нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
1
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ