Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 368

 

     1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Мөнхцэцэг, Д.Болд нараас зээлийн гэрээний үүрэг нийт 74.780.647.02 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Мөнхцэцэг, Д.Болд нар нь тогтоох хэсгийн 1-д заасан төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд Н.Мөнхцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 2 дугаар хороолол, хоршооллын хотхон 13361 б доржийн гудамж 28/5 байр 1 давхар 4 тоот хаягт байршилтай, 000431401, Y-2204073288 улсын бүртгэлийн дугаар бүхий 157 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531.853.24 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөнхцэцэг, Д.Болд нараас улсын тэмдэгтийн хураамжид 531.853.24 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНТУУЛ