Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 5656

 

        1.Тэмүүлэл СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Эрдэнэмөнхөд холбогдох орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 476550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч Тэмүүлэл СӨХ нь165900 төгрөгөөр багасгаж, 310650 төгрөг болсоныг хариуцагч Д.Эрдэнэмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтантуул хүлээн зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 150.000 төгрөг үлдсэн 160650 төгрөгийг 12 дугаар сарын 15-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 21-ний дотор бэлнээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэмөнхөөс улсын тэмдэгтийн хураамж 4984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тэмүүлэл” СӨХ-д олгосугай.

 

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

           

   

 

 

                           ДАРГАЛАГЧ                                    Ш.ОЮУНТУУЛ