| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0188/э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 186
2020/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Дийн Бд холбогдох эрүүгийн 2012000000216 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Борт баг, Хужирт гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэгдсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Дийн Б/РД:АГ75120919/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Архангай аймгийн Ихтамир сумын иргэн Д.Жгийн бэлчээрээс алдсан 2 тооны хонь болон 1 тооны ямааг завшиж, хохирогч Д.Жд 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012000000216 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Жгийн өгсөн:
“...Эхнэр бид 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Алтансант гэх газар эм хонинуудаа аваад эр хонинуудаа Цагаан хад гэх газар манай дүү Д.Ж гэх залууд харуулж үлдээгээд оторт гарсан байсан. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Шонх гэж дууддаг манай нутгийн залуу эхнэртэйгээ мотоциклиор ирээд Б буюу Бааваа гэх залуу гаргасан хонины мах байна аваад яваадхаач гээд байхаар нь авч явсан чинь хулгайн хонь юм шиг байсан. Энэ танай хонь болж таарлаа миний машин тэргийг цагдаа хураасан та хоёр очоод хэлж яриад машин тэрэг гаргаад өгөөч гэж надад ярьсан. Тэгээд эхнэр бид хоёр Ихтамир сумын төв рүү орж цагдаа дээр нь ирж уулзсан чинь хонины толгой, гулуузалсан махны зураг үзүүлээд энэ танай хонины толгой мөн үү гэж асуусан. Уг үзүүлсэн хонины толгой манай хонь мөн байсан. Цагдаа нь надад ярихдаа Шонх эхнэртэйгээ, Бааваа гэх залуу эхнэртэйгээ дөрвүүлээ нэг машинд явж байгаад хонь Ихтамир сумын гуанзанд зарах гэж байгаад баригдсан мөн тухайн хонийг Ихтамир сумын дээд бургасанд дөрвүүлээ байж байгаад гаргасан гэж ярьсан. Цагдаа нь тэр дөрвийг барьсныхаа дараа хонь гаргасан газар заалгаж очсон байна лээ. Манай 2 хонь, 1 ямааг Бааваа, Шонх хоёр авсанаа хүлээн зөвшөөрсөн. Нэг эр хонь нь ягаан хүзүүтэй, эвэртэй бүдүүн эр хонь, нөгөөдөх нь улаан алаг бүдүүн эр хонь, бүдүүн хар ямаа нь Шонхийн хонин дотор явж байсан. Би хулгайд алдсан 2 тооны хонио 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-15 дугаар тал/
*Хохирогч Д.Жгийн дахин өгсөн:
“...Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Д.Бтай ярилцаж тохиролцоод эр хонио тус бүрийг нь 250.000, нэг эр ямаагаа 120.000 төгрөгөөр бодоод нийт 620.000 төгрөг авахаар болсон. Одоо надад нэхэмжлэх зүйл, өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар тал/,
*Гэрч Ц.Бын өгсөн:
“...Би 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Их хужиртад байх гэрээсээ эхнэр Дэлгэрмаагийн хамт саахалт айл Цогтоо ахын гэрт очсон. Тэндээ Баавай буюу Бтай таараад сумын төв орох гэж байгаа талаар хэлтэл ах нь хот явах гээд мөнгөний хэрэг болоод байна ганц нэг хонь зарах гэсэн юм аваад яваадхаач гэж хэлсэн. Тэгээд Д.Б ахын эхнэр Жагаа манай 44-41 АРХ улсын дугаартай приус-11 маркийн автомашинд суугаад Д.Бы гэрийн ойролцоо байсан өөрийнх нь хариулдаг хуцан дотроос хонь, ямаа хоёр манай машинд ачиж манай хонинд тавьсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд сумын төв рүү явж байгаад Эрдэнэ толгой багийн нутаг Тээг гэдэг газар бид нар Д.Быг замын хажууд зогсоод хүлээж байхад Д.Б мотоцикльтойгоо түрүүлж яваад голын хажуу талын бургаснаас цагаан өнгийн шуудайтай хонины мах гаргаж ирээд манай машинд ачаад сумын төв ороод борлуулаад өгөөрэй миний юм байгаа юм хүн амьтан асуувал өөрөө гаргасан юм гэж хэлээрэй надад гэж хэлсэн. Тэгээд Дэлгэрмаа, Жагаа эгч бид 3 манай машинтай сумын төв рүү явсан. Тухайн үед Д.Б хэлэхдээ манай хонины мах гэж хэлээд манаи машинд ачсан. Би тухайн үед хулгайн мах гэж мэдээгүй ачиж сумын төв орсон. Хар зүсмийн, эр ямаа, хар толгойтой, эр хонь хоёрыг манай хонинд аваачиж тавьсан. Би маргааш өглөө нь Д.Быг дуудаж хонь ямаа хоёрыг нь өгч явуулсан. Д.Б ах хуцан дотор байж байхаар нь танай хонинд түр тавиад үлдээчихье гэхээр нь нийлүүлсэн. Би тухайн үед мэдээгүй Д.Б ах манай мал гэж надад хэлсэн. Тухайн хонь, ямаа болон гаргасан байсан хонины махыг Ихтамир сумын Цагаан хад гэдэг газар байдаг Д.Жгийнх гэдгийн Д.Б 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр надад хэлсэн. Д.Б ах өөрөө Д.Жтэй уулзчихаад ирлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-20 дугаар тал/
*Гэрч М.Нын өгсөн:
“...Би 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг Их хужирт гэдэг газар гэртээ байж байгаад хэдэн цагийг сайн санахгүй байна нөхөр Д.Бы хамт мотоцикльтой саахалт айл болох Цогтоогийнд очсон. Тэнд байж байхад Ц.Ба машинтай Ихтамир сумын төв орно гэхээр нь би хамт сууж явахаар болсон. Тэгээд Цогтоогийнхоос би Ц.Бын машинд суугаад манай нөхөр мотоциклио бариад бид нар манайх руу явсан. Тэнд очоод манай хуцан дээр очиход айлын хонь ямаа хоёр байхаар нь манай нөхөр Д.Б алга болчихно айлын хонь руу хийчихье гээд Ц.Бын машинд ачиж яваад Ц.Бын хонинд аваачиж нийлүүлсэн. Тэгээд манай нөхөр түрүүлээд явсан. Бид нараас араас нь сумын төв рүү явж байтал Тээг гэх газар манай нөхөр зогсож байсан. Тэгээд тэндээс нэг цагаан шуудайтай хонины мах гаргаж ирээд Ц.Быг зараад өг гэж хэлсэн. Би гайхаад юун мах юм гэж нөхрөөсөө асуухад хүнээс авсан юм гэж надад хэлсэн. Тэгээд Ц.Ба, Дэлгэрмаа бид гурав сумын төв руу Ц.Бын цагаан өнгийн, жижиг машинтай явсан. Манай нөхөр Д.Б гэртээ харихаар явсан. Тэгээд сумын төв ороод гуанз дээр цагдаад баригдсан. Тэгээд тэр хонины махыг хулгайн мах гэдгийг би гурав мэдсэн. Д.Б хуцанд байсан өөр айлын хонь ямааг Ц.Бын хонинд тавихаар нь айлын хонь, ямаа нийлсэн байна гэж мэдсэн. Дараа нь Жижигээ гэж дууддаг Д.Жгийн хонь ямаа байсныг нь цагдаад баригдсан хойноо мэдсэн. Би огт мэдээгүй манай нөхөр надад хэлээгүй. Би юун мах юм гэж асуухад хүнээс авсан юм гэж надад хэлсэн. Манайх 200-аад толгой малтай. Хар зүсмийн, эвэртээ шар будагтай эр ямаа, хар толгойтой, эр хонь байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-30 дугаар тал/
*Гэрч Н.Эын өгсөн:
“...Би 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын төвд байрлах замын цагдаагийн постод 17-18 цагийн үед үүрэг гүйцэтгэж байгаад 44- 41 АРХ улсын дугаартай, цагаан өнгийн, приус-11 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Архангай аймгийн Ихтамир сумын иргэн Ц.Ба нь арын багаж дотроо гарал үүслийн бичиггүй гэдсийг нь гаргасан, арьстайгаа хонины мах тээвэрлэж явсан. Би жолооч Ц.Баас нь хэний эзэмшлийн хонины мах ачиж яваа талаар тодруулахад манай нутгийн Д.Б гэдэг хүн мөнгөний хэрэг болоод байна сум явахдаа аваад явчих гэж хэлээд манай машинд өгч явуулсан машин дотор эхнэр хүүхэд хоёр нь хамт яваа гэж хэлсэн. Эвэртэй, улаан алаг зүсмийн хонийг гаргаж гэдсийг нь авсан байдалтай тээвэрлэж явсан. Би өөр содон шинж тэмдгийг нь сайн ажиглаагүй. Тухайн зогсоож шалгасан тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Ба гэдэг залуу надад хэлэхдээ манай нутгийн Д.Б гэдэг ах нэг хонины мах аваад явчих гэж хэлээд өгч явуулсан тэгээд Д.Б ахын эхнэр хүүхэдтэйгээ хамт сууж ирсэн гэж хэлсэн. 2 эмэгтэй хүн, 2 жоохон хүүхэд, тэгээд машины эзэн Ц.Ба гэдэг залуу нийтдээ 5 хүн зорчиж явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-33 дугаар тал/
*Гэрч Д.Жын өгсөн:
“...Би 2019 оны 04 сарын 22-ны өдрөөс эхлэн одоог хүртэл Д.Ж ахын малыг маллаж байна. Д.Б хуц, ухан хариулдаг. Энэ хавар Д.Ж ахын малаас тасарч Д.Бы хуц, ухнатай нийлсэн байхад 2 удаа бэлчээрт ялгаж байсан. Д.Бы хуц, ухнатай нийлсэн малаа би ганцаараа ялгаж авч явдаг байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/
*Яллагдагч Д.Бы өгсөн:
“...Манай хуц, ухнатай нийлсэн байсан хонь, ямааны эм нь Д.Жгийн хонь, ямаатай тохирч байгаа, би 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мал хариулж явахдаа бэлчээрээс харсан. Би дээрх хонь, ямааг Ц.Баас аваад Д.Жд өгөх гэтэл Д.Ж аваагүй тэгээд би бэлэн мөнгө өгч хохирлыг нь барагдуулахаар болсон. Одоо тухайн хонь, ямаа надад байгаа. Би болсон асуудлын талаар өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ярьсан. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-54 дүгээр тал/
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 590 дугаартай: “...Шүдлэн эр хонь, эр хонь, хязаалан ямааны үнэлгээг 2020 оны 05 дугаар сарын байдлаар нийт 410.000/дөрвөн зуун арван мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 39 дүгээр тал/
*Хохирогч, яллагдагч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 69, 70 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 59 дүгээр тал/ зэрэг болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Архангай аймгийн Ихтамир сумын иргэн Д.Жгийн бэлчээрээс алдсан 2 тооны хонь болон 1 тооны ямааг завшиж, хохирогч Д.Жд 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б үйлдсэн болох нь хохирогч Д.Жгийн”...2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Шонх гэж дууддаг манай нутгийн залуу эхнэртэйгээ мотоциклиор ирээд Б буюу Бааваа гэх залуу гаргасан хонины мах байна аваад яваадхаач гээд байхаар нь авч явсан чинь хулгайн хонь юм шиг байсан. Энэ танай хонь болж таарлаа миний машин тэргийг цагдаа хураасан та хоёр очоод хэлж яриад машин тэрэг гаргаад өгөөч гэж надад ярьсан. Тэгээд эхнэр бид хоёр Ихтамир сумын төв рүү орж цагдаа дээр нь ирж уулзсан чинь хонины толгой, гулуузалсан махны зураг үзүүлээд энэ танай хонины толгой мөн үү гэж асуусан. Уг үзүүлсэн хонины толгой манай хонь мөн байсан. Цагдаа нь надад ярихдаа Шонх эхнэртэйгээ, Бааваа гэх залуу эхнэртэйгээ дөрвүүлээ нэг машинд явж байгаад хонь Ихтамир сумын гуанзанд зарах гэж байгаад баригдсан мөн тухайн хонийг Ихтамир сумын дээд бургасанд дөрвүүлээ байж байгаад гаргасан гэж ярьсан. Цагдаа нь тэр дөрвийг барьсныхаа дараа хонь гаргасан газар заалгаж очсон байна лээ. Манай 2 хонь, 1 ямааг Бааваа, Шонх хоёр авсанаа хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бын”...Тэгээд тэндээсээ хөдлөөд сумын төв рүү явж байгаад Эрдэнэ толгой багийн нутаг Тээг гэдэг газар бид нар Д.Быг замын хажууд зогсоод хүлээж байхад Д.Б мотоцикльтойгоо түрүүлж яваад голын хажуу талын бургаснаас цагаан өнгийн шуудайтай хонины мах гаргаж ирээд манай машинд ачаад сумын төв ороод борлуулаад өгөөрэй миний юм байгаа юм хүн амьтан асуувал өөрөө гаргасан юм гэж хэлээрэй надад гэж хэлсэн. Тэгээд Дэлгэрмаа, Жагаа эгч бид 3 манай машинтай сумын төв рүү явсан. Тухайн үед Д.Б хэлэхдээ манай хонины мах гэж хэлээд манаи машинд ачсан. Би тухайн үед хулгайн мах гэж мэдээгүй ачиж сумын төв орсон. Хар зүсмийн, эр ямаа, хар толгойтой, эр хонь хоёрыг манай хонинд аваачиж тавьсан. Би маргааш өглөө нь Д.Быг дуудаж хонь ямаа хоёрыг нь өгч явуулсан. Д.Б ах хуцан дотор байж байхаар нь танай хонинд түр тавиад үлдээчихье гэхээр нь нийлүүлсэн. Би тухайн үед мэдээгүй Д.Б ах манай мал гэж надад хэлсэн. Тухайн хонь, ямаа болон гаргасан байсан хонины махыг Ихтамир сумын Цагаан хад гэдэг газар байдаг Д.Жгийнх гэдгийн Д.Б 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Нын”...Тэнд очоод манай хуцан дээр очиход айлын хонь ямаа хоёр байхаар нь манай нөхөр Д.Б алга болчихно айлын хонь руу хийчихье гээд Ц.Бын машинд ачиж яваад Ц.Бын хонинд аваачиж нийлүүлсэн. Тэгээд манай нөхөр түрүүлээд явсан. Бид нараас араас нь сумын төв рүү явж байтал Тээг гэх газар манай нөхөр зогсож байсан. Тэгээд тэндээс нэг цагаан шуудайтай хонины мах гаргаж ирээд Ц.Быг зараад өг гэж хэлсэн. Би гайхаад юун мах юм гэж нөхрөөсөө асуухад хүнээс авсан юм гэж надад хэлсэн. Тэгээд Ц.Ба, Дэлгэрмаа бид гурав сумын төв руу Ц.Бын цагаан өнгийн, жижиг машинтай явсан. Манай нөхөр Д.Б гэртээ харихаар явсан. Тэгээд сумын төв ороод гуанз дээр цагдаад баригдсан. Тэгээд тэр хонины махыг хулгайн мах гэдгийг би гурав мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Эын”...Би 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын төвд байрлах замын цагдаагийн постод 17-18 цагийн үед үүрэг гүйцэтгэж байгаад 44- 41 АРХ улсын дугаартай, цагаан өнгийн, приус-11 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Архангай аймгийн Ихтамир сумын иргэн Ц.Ба нь арын багаж дотроо гарал үүслийн бичиггүй гэдсийг нь гаргасан, арьстайгаа хонины мах тээвэрлэж явсан. Би жолооч Ц.Баас нь хэний эзэмшлийн хонины мах ачиж яваа талаар тодруулахад манай нутгийн Д.Б гэдэг хүн мөнгөний хэрэг болоод байна сум явахдаа аваад явчих гэж хэлээд манай машинд өгч явуулсан машин дотор эхнэр хүүхэд хоёр нь хамт яваа гэж хэлсэн. Эвэртэй, улаан алаг зүсмийн хонийг гаргаж гэдсийг нь авсан байдалтай тээвэрлэж явсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Жын”...Д.Б хуц, ухна хариулдаг. Энэ хавар Д.Ж ахын малаас тасарч Д.Бы хуц, ухнатай нийлсэн байхад 2 удаа бэлчээрт ялгаж байсан. Д.Бы хуц, ухнатай нийлсэн малаа би ганцаараа ялгаж авч явдаг байсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 590 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Б нь өөрийн маллаж байсан үхэрт нийлсэн бусдын 3 тооны бог малыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдуул малыг завших гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Алдуул мал гэдэг нь гэм буруутай этгээдийн оролцоогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй хүчин зүйлийн улмаас ижил сүргээсээ салж, нутаг бэлчээрээсээ холдон, хараа хяналтгүй болсон өмчлөгч эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй байгаа малыг ойлгох бөгөөд алдуул мал завших гэмт хэрэг нь шууд санаатай үйлдэгддэг, гэм буруутай этгээд алдуул малыг өөрийн эзэмшилдээ авах, захиран зарцуулах идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрч өөрийн хууль бус өмчлөлд шилжүүлэн завшсанаар гэмт хэргийн шинж хангагдах юм.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бы малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээж байж завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Д.Ж нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Д.Быг малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээж байж завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Ж нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мөн энэ талаар хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дийн Быг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР