Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2019/0675/З |
Дугаар | 221/МА2022/0194 |
Огноо | 2022-03-16 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2022/0194
ДХИС-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Н-ийн З д-ын 2015 оны 08 дугаар сарын 18-ны А/680 дугаар захирамжийн хавсралтаар Хууль сахиулах их сургуулийн 49547 м.кв газраас орон сууцны зориулалтаар 1654 м.кв газрыг бусдад шилжүүлээд 45033 м.кв газар үлдээсэн нь хууль бус болохыг тогтоож, холбогдох баримтад тулгуурлан зохих өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 830 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б, өмгөөлөгч Г.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У
Гуравдагч этгээд Ё.Ц, түүний өмгөөлөгч Д.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг
Хэргийн индекс: 128/2019/0675/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ДХИС-иас Н-ийн З д-д холбогдуулан “Н-ийн З д-ын 2015 оны 08 дугаар сарын 18-ны А/680 дугаар захирамжийн хавсралтаар Хууль сахиулах их сургуулийн 49547 м.кв газраас орон сууцны зориулалтаар 1654 м.кв газрыг бусдад шилжүүлээд 45033 м.кв газар үлдээсэн нь хууль бус болохыг тогтоож, холбогдох баримтад тулгуурлан зохих өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 830 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.2.2-т заасныг баримтлан ДХИС-иас Н-ийн З д-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8-д зааснаар төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх ... хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах эрх нь Төрийн өмчийн хороонд байсан. Өөрөөр хэлбэл өөрийн эзэмшил газраас бусдад шилжүүлэх бол заавал Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл авах ёстой ба Төрийн өмчийн хорооны 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1б/204 дүгээр албан бичигт “...49457 м.кв сургалтын зориулалттай газрын 1654 м.кв газрыг орон сууцны зориулалттай болон өөрчлүүлэх тухай хүсэлтийг дэмжиж байна” гэсэн ч 1 м.кв-аар ахиулан захирамжийн хавсралтад 1655 м.кв болгож өөрчилсөн. Харин 1280.9 м.кв, 1488 м.кв газрыг бусдад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо тухайн үед зөвшөөрөөгүй байна. Тэгэхээр Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр газрыг хассан Н-ийн З д-ыншийдвэр хуульд нийцэхгүйгээс гадна хувь этгээдийн үйлдсэн бөгөөд нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээллийн санд байхгүй баримтыг шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлж байгаа нь мөн л хуульд нийцэхгүй болно. Нөгөөтэйгүүр 1280.9 м.кв, 1488.8 м.кв газрыг бусдад эзэмшүүлсэн Н-ийн З д-ын ямар ч шийдвэр байхгүй байна.
2. Мэдээллийн санд байгаа баримтаар бол уг газар нь одоо болтол ДХИС-ийн эзэмшил газар хэвээр байгаа бөгөөд сүүлд олгогдсон Ё.Ц-ийн газартай давхцах боломжгүй ба харин Ё.Ц-д газар эзэмшүүлэхдээ бусдын эзэмшил газар дээр давхцуулан олгосон.
3. Уг 1488.8 м.кв газрыг бусдад шилжүүлэхдээ Төрийн өмчийн хороо зөвшөөрч, ДХИС-ийн хүсэлт гаргаж байсан ч Н-ийн З д-ас бусдад эзэмшүүлсэн шийдвэр гараагүй тул уг газрыг нэхэмжлэгчийн эзэмшил газар хэмээн үзнэ. Иймд бусдын эзэмшил газартай давхцуулан анх Т.С-д олгосон газар эзэмшүүлэх шийдвэр хууль бус бөгөөд Ё.Ц-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэх болно.
Иймд нэхэмжлэлийг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчид Н-ийн З д-ын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290, 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/855 дугаар захирамжаар зориулалтаар 49457 м.кв газрыг эзэмшүүлж, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/680 дугаар захирамжаар сургалтын зориулалтаар 45033 м.кв, орон сууцны зориулалтаар 1655 м.кв газар тус тус эзэмшүүлж, уг захирамж гарсантай холбогдуулан 2013 оны А/855 дугаар захирамжийн Хууль сахиулах их сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.
2.2. Нэхэмжлэгч нь ийнхүү 45033 м.кв газар эзэмшүүлснийг эс зөвшөөрөн маргаж, нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “Н-ийн З д-ын 2015 оны 08 дугаар сарын 18-ны А/680 дугаар захирамжийн хавсралтаар Хууль сахиулах их сургуулийн 49547 м.кв газраас орон сууцны зориулалтаар 1654 м.кв газрыг бусдад шилжүүлээд 45033 м.кв газар үлдээсэн нь хууль бус болохыг тогтоож, холбогдох баримтад тулгуурлан зохих өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах”[1] хэмээн тодруулж, үндэслэлээ “... 47803 м.кв газар болгож өөрчлөхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болох талаар нэхэмжлэгчийн хувьд маргаж байгаа ч тухайн газраас өөрийн хүсэлтээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг зөвшөөрсөн байх тул 47803 м.кв хэмээн маргах боломжгүй ... газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр 2770 м.кв газрыг бусдад шилжүүлсэн нь хууль бус үйлдэл гэж маргаж байгаа ч “Сөх”-д газар шилжүүлэхийг мөн зөвшөөрсөн байна ... удирдлагууд солигдсон улмаас тухайн газарт холбогдуулж маргах боломжгүй болоод байгаа тул эзэмшил газрынхаа хэмжээг бодитойгоор тогтоолгох хүсэлттэй байгаа болно” гэжээ.
2.2. ХСИС-иас Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/501 дүгээр албан бичгээр “... хувьчлагдсан орон сууцны 48В, 2012 оны А/489 дүгээр захирамжаар зөвшөөрөл олгогдож баригдсан орон сууцны 16 дугаар байруудын эзэмшлийн газрыг сургуулийн эзэмшил газрын хэмжээнээс хасч өгнө үү” гэх, Төрийн өмчийн хорооны 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1а/1799 дүгээр албан бичигт “ ... хувьчлагдсан орон сууцанд хамаарах 1280.9 м.кв ... 16 дугаар байранд хамаарах 1488.8 м.кв газрын тус тус нийтийн эзэмшилд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэх, хувьчлагдсан 48в байрны “Шинэ харш” СӨХ-д Н-ийн З д-ынА/906 дугаар захирамжаар анх 1281 м.кв газрыг эзэмшүүлж, улмаар 2018 оны А/1104 дүгээр захирамжаар ашиглаж буй газрын талбайн хэмжээг өөрчилж 2533 м.кв болгосон нь тогтоогдсон байна.
2.3. Ийнхүү нэхэмжлэгчээс өөрийн газраас шинээр баригдсан байранд хамаарах болон хувьчлагдсан байранд хамаарах хэсгийг хасахыг хүссэн, үүний дагуу Н-ийн З д-ын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/680 дугаар захирамжаар сургалтын зориулалтаар 45033 м.кв, орон сууцны зориулалтаар 1655 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн байх тул шүүх “45033 м.кв газар үлдээсэн нь хууль бус болохыг тогтоож, холбогдох баримтад тулгуурлан зохих өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2.4. Нэгэнт нэхэмжлэгчээс эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа гуравдагч этгээд Ё.Ц-д газар шилжүүлэн эзэмшүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/99 дүгээр захирамжтай холбогдуулан маргаагүй тул гуравдагч этгээд Ё.Ц-д газар эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан тэдгээрт тулгуурлан маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] 4 дүгээр хавтаст хэргийн 122 дугаар талд,