Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 611

Капитрон банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00160 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Капитрон банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Мөнхзулд холбогдох

Б.Мөнхзулын гэрчилсэн 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 297 тоот нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Чинбат, Н.Хэрлэн,

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Баасанжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Отгонцэцэгтэй 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 3009-15/11/01 тоот зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг, жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж, Г.Отгонцэцэгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Y-2205051561 дугаарт бүртгэлтэй, 000282346 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах, 4662 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч Г.Отгонцэцэг нь зээл, зээлийн хүүгийн олон удаагийн зөрчил үүсгэж, зээлийг төлөхгүйд хүрсэн. Харин зээлдэгч Г.Отгонцэцэг тус банкинд хүсэлт гаргасны дагуу талууд 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ байгуулж, дээрх орон сууцыг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 3009-15/11/01 тоот зээлийн гэрээний үүрэг 55 887 073 төгрөгт тооцож, Капитрон банкны өмчлөлд шилжүүлж авсан. Энэхүү зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан заалтуудыг үндэслэн байгуулагдсан, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээ болно. Капитрон банк уг гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 000445284 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж, уг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчилөгч болсон. Харин Г.Болдбаатар 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баталгаа /үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл/-г үйлдэж Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах, 46.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг О.Гэрэлмаа, Н.Айбек нарт худалдсан байна. Уг баталгааг 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Мөнхзул гэрчилсэн бөгөөд дараах байдлаар хууль зөрчсөн байна. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгч нь хуульд зааснаар дор дурдсан гэрээ, хэлцлийг заавал гэрчилнэ”, мөн 4.1.1.5-т “Үл хөдлөх эд хөрөнгийг /орон сууц, барилга байгууламж, газар/ худалдах, худалдан авах” гэж зохицуулсан болно. Өөрөөр хэлбэл Г.Болдбаатар болон О.Гэрэлмаа, Н.Айбек нарын хооронд байгуулагдсан баталгаа нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бөгөөд уг гэрээг нотариатч нь хууль болон зааврын дагуу заавал гэрчлэх үүрэгтэй. Ийнхүү гэрчлэхдээ нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.10-т заасан журмыг баримтлах үүрэгтэй. Гэтэл Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Мөнхзул 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 297 тоот бүртгэлийн дугаартай нотариатын үйлдлээр “Баталгаа” гэх хэлцлийг гэрчлэхдээ уг баталгаанд дурдагдсан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах, 46,2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчийн эрхийн гэрчилгээг шалгалгүй бусдын хөрөнгийг худалдан борлуулах боломжийг бүрдүүлж, дээрх хууль, зааварт зохицуулсан журмыг зөрчсөн байна. Учир нь Оюуны өмч, бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаанд тухайн орон сууцны анхны өмчлөгч нь Г.Отгонцэцэг бөгөөд дараагийн өмчлөгч нь Капитрон банк ХХК болно. Харин Г.Болдбаатар нь уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж байгаагүй бөгөөд эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Болдбаатарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй юм. Түүнчлэн 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “баталгаа” нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ юм. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хүсэл зоригийн агуулгыг тайлбарлавал иргэн Г.Болдбаатар нь орон сууцыг 7 500 ам.доллараар худалдах, иргэн О.Гэрэлмаа, Н.Айбек нар нь уг орон сууцыг 7 500 ам.доллараар худалдан авах сонирхолтой байсан нь илэрхий байна. Нөгөө талаар уг баталгаанд талуудыг тодорхойлохдоо худалдагч, худалдан авагч гэсэн байгаагаас харахад үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна. Гэтэл Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Мөнхзул нь уг баталгаанд Г.Болдбаатараар гарын үсэг зуруулсан бол иргэн О.Гэрэлмаа, Н.Айбек нараар гарын үсэг зуруулалгүй, нэг талын гэрээ, хэлцэл мэтээр байгуулсныг гэрчилсэн нь хууль бус байна.

Иймд Баянгол дүүргийн нотариатч Б.Мөнхзулын “баталгаа”-г гэрчилсэн 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 297 тоот нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гарын үсгийн баталгаа гэрчлэх үйлдлийн  бүртгэлийн 297 дугаарт Гүрсэдийн Болдбаатарын гарын үсгийн баталгааг гэрчилсэн байна. Гэрчлүүлсэн баримт болох баталгаагаар Г.Болдбаатар нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах, 46.2 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг Оросоо овогтой Гэрэлмаа, Нурланбек овогт Айбек нарт шилжүүлэн өгөхөөр баталгаа гаргаж, хугацаа зааж 15 000 000 төгрөг авсан гэдгээ баталж баталгаа гаргажээ. 2008 онд тухайн үйлдлийг гэрчлэх үед 1997 оны 5 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Нотариатын тухай хууль, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалын хавсралт болох нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар хүчин төгөлдөр үйлчилж байсан байна. Үйлдэл эрхлэн хийх зааврын 4.8-д зааснаар бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх үйлдэл хийдэг, зааврын 4.8.1-т нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгч нь хуульд харшлаагүй бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ, 4.8.7-д гарын үсгээ гэрчлүүлж байгаа үйлчлүүлэгч биечлэн ирж нотариатын үйлдлийн дэвтэрт гарын үсгээ зурж үлдээнэ гэсэн байна. Г.Болдбаатарын гэрчлүүлсэн баримт агуулгын хувьд О.Гэрэлмаа, Н.Айбек нарт хандаж амлалт өгсөн, тэднээс мөнгө авсан гэдгээ нотолж байгаа баримт бөгөөд Г.Болдбаатарын гарын үсэг үнэн зөв болохыг гэрчлэхдээ Нотариатын үйлдэл эрхлэх зааврын 4.8-ийн 4.8.1, 4.8.7-д заасныг баримтлах бөгөөд Г.Болдбаатар тэр байрны өмчлөгч мөн эсэхийг нотариатч тогтоох шаардлагагүй, уг баримтаар орон сууцны өмчлөл шилжих боломжгүй. Нотариатын үйлчилгээ авахаар хандахдаа зөвхөн тодорхой иргэнд баталгаа гаргаж байгаагаа гэрчлүүлэхийг хүссэн бөгөөд орон сууцны өмчлөл шилжүүлэхээр гэрээ хэлцэл батлуулах хүсэлт гаргаагүй, мөн О.Гэрэлмаа, Н.Айбек нар нотариатаар гэрээ болон бичиг баримт гэрчлүүлэхээр Г.Болдбаатартай хамт нотариатчид хандаагүй. Нотариатч гэрээ хэлцэл батлуулах хүсэлт гаргасан үед гэрээний талуудыг биеэр байлцуулах, өмчлөгч мөн гэдгээ нотлохыг шаардаж үйлдэл хийдэг. Г.Болдбаатарын үйлдсэн баримт нь уг орон сууцыг барьцаалахаас өмнө үйлдэгдсэн байх бөгөөд Капитрон банкны барьцаанд байхад нь гаргасан баталгаа биш байна. Банкны барьцаанд байсан ч Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-т зааснаар хуульд харшилсан баримт бичиг биш байна. Нотариатч бол үйлчлүүлэгчийн хүссэн баримтыг баталгаажуулах үүрэгтэй. Болдбаатарын өмнөөс өөр хэн нэгэн хүсэлт гарган, өөрөө гарын үсэг зураагүй, энэ баримтыг үйлдээгүй байсныг баталгаажуулсан бол нотариатчийн үйлдэл хууль бус байх байсан. Болдбаатар энэ баримтыг үйлдсэн гэдэгтэй маргахгүй байгаа. Энэ бол 1 талын амлалт юм. Болдбаатарын хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй буюу үүрэг болгосон зүйл энд байхгүй тул нотариатч гэрээ гэж үзэх боломжгүй байсан гэжээ.

Шүүх: Нотариатын тухай хуулийн /1997 он/ 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн нотариатч Б.Мөнхзулын “баталгаа”-г гэрчилсэн 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 297 тоот нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай Капитрон банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар иргэн Г.Болдбаатар нь "Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоот, 2 өрөө орон сууц"-ны өмчлөгчөөр бүртгэгдэж байгаагүй бөгөөд аливаа гэрээ, хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг олж авах эрх ч анхнаасаа үүсч байгаагүй болно. Харин хавтаст хэрэгт цугларсан баримтаар 2013 оны 11 дүгээр 13-ны өдөр иргэн Г.Отгонцэцэг анх уг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл түүнээс өмнө уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр аливаа этгээд бүртгүүлж байгаагүй нь харагддаг. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4-т "Үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй буюу төлөөлөх эрхгүй байвал" нотариатын үйлдэл хийхээс татгалзах, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалын хавсралт "Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар"-ын 4 дүгээр зүйлийн 4.8.1-д "Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь хуульд харшлаагүй бичиг баримтад  зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ" гэж заасныг нотариатч зөрчсөн хэмээн мэтгэлцсэн болно. Тодруулбал, иргэн Г.Болдбаатар нь Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрын 18 тоот, 2 ороо орон сууцыг бусдад худалдах, барьцаалах, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрхгүй бөгөөд түүнтэй холбоотой гэрээ хэлцэлд гарын үсэг зурах эрхгүй байна. Мөн иргэн Г.Болдбаатарт тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх олгосон бичиг баримт байхгүй байхад нотариатч нь дээр дурдсан орон сууцыг худалдан борлуулж буй хэлцэлд зурагдсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нь хууль болон журам зөрчсөн үйлдэл болсон гэж маргасан болно. Мөн шүүгч 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасны дагуу өөрөө татгалзан гарах хүсэлт гаргасан. Учир нь уг хэргийн гол зүйл болсон "Баталгаа"-нд өмнө өөр хэргийг хянан шийдвэрлэхдээ нэгэнт дүгнэлт өгсөн учраас дахин дүгнэлт өгөх боломжгүй, өмнөх дүгнэлтээсээ өөрчлөгдөхгүй гэж үзсэн болно. Ийнхүү шүүгчийн зүгээс шийдвэрлэлт нэгэнт ойлгомжтой байхад шүүгчийн болон нэхэмжлэгч Капитрон банкны шүүгчээс татгалзсан хүсэлтийг хангалгүйгээр дахин уг шүүгчээр хянан шийдвэрлүүлсэн нь алдаатай болсон.

Иймд анхан шатны шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг бүрэн хангаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Хууль зөрчиж цуглуулсан, гаргаж өгсөн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.

Нэхэмжлэгч "Капитрон банк” ХХК нь хариуцагч Б.Мөнхзулд холбогдуулан 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 297 тоот нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...Г.Болдбаатар нотариатын үйлчилгээ авахаар хандахдаа зөвхөн тодорхой иргэнд баталгаа гаргаж байгаагаа гэрчлүүлэхийг хүссэн бөгөөд орон сууцны өмчлөл шилжүүлэхээр гэрээ хэлцэл батлуулах хүсэлт гаргаагүй...” гэж маргажээ.

            2008 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Г.Болдбаатарын бичсэн баталгааг нотариатч Б.Мөнхзул 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэрчилж, нотариатын үйлдэл хийсэн байна. /хх-12/

            Хэргийн 20-23 дугаар талд авагдсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг архивын хуулбар үнэн гэсэн тамга тэмдэгтэй хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасныг зөрчжээ.

Учир нь дээрх баримт нь хэргийн оролцогчдоос нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа нотлохын тулд шүүхийн журмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар бүрдүүлсэн нотлох баримт биш, атлаа нотариатын бус өөр этгээдийн “хуулбар үнэн” гэх тамга тэмдэг дарагдсан байгаа тул “...төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна...” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Түүнчлэн уг баримтуудын нэг болох хариуцагч Б.Мөнхзул үйлдэл хийсэн талаарх бүртгэл, тэмдэглэл /хх-23/ байгаа боловч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар"-т заагдсан “хэлцлийг гэрчилсэн” эсхүл “гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн” үйлдлүүдийн алийг хийсэн болох нь дээрх баримтаас харагдахгүй байна.

            Шүүх нотлох баримт бүрдүүлэх эрх, үүргийн талаар зохигчдод тайлбарлах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т заасан үүргээ хэрхэн биелүүлсэн,  тайлбарласан эсэх нь тодорхойгүй, нотлох баримт бүрдүүлэх журам зөрчигдсөн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт “...нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах ...эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэсэн заалтын дагуу залруулах ажиллагаа хийгээгүй. Энэ тохиолдолд хэргийн оролцогчдын нотлох баримт бүрдүүлэх эрх хангагдсан гэж үзэхгүй.

            Хэргийн оролцогчдын гаргаж өгсөн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүх нотолгооны үйлдлийн хууль зүйн үндэслэлийн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

             1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00160 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                         ШҮҮГЧИД                           А.МӨНХЗУЛ

                                                                          Б.НАРМАНДАХ

МАГАДЛАЛ

2017.03.03                                             №        611