Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 208

 

 

1.”МСМ Групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Билгүүн трэйд” ХХК-д холбогдох бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 95.525.461 гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 31.841.820 төгрөгөөр багасгаж 63.683.641 төгрөг болгосныг хариуцагч хүлээн зөвшөөрч 20.000.000 төгрөгийг 2017 оны 01 сарын 11-ны өдөр, 43.683.641 төгрөгийг 2017 оны 05 сарын 30-ны өдөр нэхэмжлэгч МСМ групп ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож,  эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5,  74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 635.578 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох ... төгрөгийг, хариуцагч “Билгүүн трэйд” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж ... төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “МСМ Групп” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.