| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2016/07498/и |
| Дугаар | 6096 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 6096
Нэхэмжлэгч Ш.Шижир-Эрдэнэ нь хариуцагч Баянгол Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст холбогдуулан шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд эргүүлэн томилох хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5.141.279 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 5.141.279 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 9 дүгээр сард авсан ээлжийн амралтын мөнгө 666.327 төгрөгийг хасч 4.474.952 төгрөг болсоныг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 86549 төгрөгийг хариуцагч Баянгол Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстээс гаргуулж нэхэмжлэгч Ш.Шижир-Эрдэнэд олгохоор тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ш.Шижир-Эрдэний нэхэмжлэлтэй, Баянгол Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст холбогдох Ажилгүй байсан хугацааны цалин олговорт 4.474.952 төгрөг цалин гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 86549 төгрөгийг хариуцагч Баянгол Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстээс гаргуулж нэхэмжлэгч Ш.Шижир-Эрдэнэд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ