Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 555

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.А- даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч А.Д-түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч Г.А-түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас .......овогт А.Д-аад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

..... овогт Г.А-холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ...........дугаартай хэргийг  2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

  1. Монгол Улсын иргэн, ....оны .. дүгээр сарын ..-ны Улаанбаатар хотод

төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ........ оршин суух бүртгэлтэй, ....... оршин суух,

          урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .. дүгээр сарын ..-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 87 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хорих ялыг дүйцүүлэн хасч 1 жил 8 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 20 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, ... овогт А.Д-аа. /РД:......./

 

  1. Монгол Улсын иргэн, ....оны ..дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар

хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ........ оршин суух хаягтай,

          урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....оны .. дүгээр сарын ..-ны өдрийн ..-ны өдрийн ...дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зйүлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .. дугаар сарын ..-ний өдрийн ....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, .... овогт Г.А-. /РД:.........../.

 

               Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Д-нь Г.А-бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамж “Оранж” хүнсний дэлгүүрийн урд талын нийтийн байрны хажууд иргэн Б.Н-Samsung S7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэн дээрэмдэж 180.000 төгрөгийн хохирол учруулсан,

А.Д-нь ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Т-“Samsung А50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэж 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж Баягол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчлэн хийдийн орчимд насанд хүрээгүй хохирогч Б.Ө-“Huawei -6” загварын гар утсыг, гар утсаар тулж сольж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж залилан авч 160.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.А-нь А.Д-бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамж “Оранж” хүнсний дэлгүүрийн урд талын нийтийн байрны хажууд иргэн Б.Н-Samsuns S7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэн дээрэмдэж 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д-мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А-мэдүүлэхдээ: “Бид хоёр дэлгүүрээс архи, пиво авах гээд явж байхад замд нэг хүн тааралдсан. А.Д- тэр хүнийг хараад намайг түлхээд утсыг нь авчих гээд байсан. Би очоод 2, 3 удаа түлхэхэд тэр эгч унаагүй. Сүүлийнх дээр нь би мөрлөж унагаад гарыг нь барихад А.Д- утсыг нь аваад зугтаад явсан” гэв.

 

1. Шүүгдэгч А.А.Д-, Г.А-нар бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамж “Оранж” хүнсний дэлгүүрийн урд талын нийтийн байрны хажууд иргэн Б.Н-Samsung S7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэн дээрэмдэж 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 4-5 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар “шаргал өнгийн  Samsung S7 загварын гар утас”-ыг хураан авсан тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 7 дугаар хуудас/

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “... 1.Эрүүгийн ..................... дугаартай хэрэгт алдагдсан Samsung S7 загварын гар утсыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 9 дүгээр хуудас/

Хохирогч Д.Н-“Би 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө гэрээсээ гараад ажил руугаа явах замд буюу Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оранж” хүнсний дэлгүүр уруудаад явж байтал миний араас үл таних хоёр залуу ирээд миний куртикны малгайгаар миний нүүрийг дараад, цүнхнээс зууралдаад байсан. Би тухайн залууст миний куртикны халаасанд гар утас байгаа тэрийг ав. Өөр надад ямар нэг мөнгө төгрөг байхгүй гэж хэлэхэд миний халааснаас гар утас аваад зугтаасан. Миний утсыг дээрэмдсэн гэх залуус хар куртиктай, ноосон малгайтай хоёр залуу байсан ба бүдүүн хоолойтой байсан. Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 21 дүгээр хуудас/

Гэрч Г.Г-“2020 оны 01 дүгээр сарын 13-ны орой А.Д-, А-,  Б-, А- нар манайд шөнөжин архидаад 1 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө үүрээр А-, А.Д- нар дэлгүүр орно гээд гараад явсан. Тэгсэн удалгүй амьсгаадаад ороод ирсэн. Тэгсэн амьсгаагаа дараад бид нарт нэг хүүхнийг дээрэмдээд гар утсыг нь аваад ирлээ гэж А.Д- хэлсэн. Тэгээд манай дүү А-ийг зараад ир гэж хэлэхэд би Ө-, А- бид гурав тухайн утасны  кодыг Хархорин зах дээр очиж гаргуулж манай ээж болох Г.С-80.000 төгрөгөөр худалдаалсан юм. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 25 дугаар хуудас/

“... Тухайн үед би Цагдаагийн байгууллагад мэдэгдэх бол миний санаанд орж ирээгүй. Өөрийн төрсөн дүү болох А-ийг муу хүмүүстэй битгий нийлээд бай, дахин гэмт хэрэг үйлдэж болохгүй шүү гэж анхааруулж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 37 дугаар хуудас/

          Гэрч Г.С- “2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би гэртээ байж байтал миний хүү А-, Г- нар манай гэрт ирж ус авч өгөөд ээж утас авах уу гэхэд нь би тэгье гэж хэлсэн. Тэгээд утас нь чинь ямар утас юм, гайгүй утас бол би авъя гээд тухайн утсыг харахад шаргал өнгийн Samsung S7 загварын гар утас байсан. Би тухайн утсыг 80.000 төгрөгөөр авъя гэж хэлэхэд тэг тэг гэж хоёулаа хэлэхээр нь авсан. Би тухайн утсыг ямар замаар олсныг нь мэдээгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 27 дугаар хуудас/

          Гэрч С.Ө-“2020 оны 01 дүгээр сарын 13-ны орой А.Д-, А-, Б-, А- нар манайд шөнөжин архидаад 01 дүгээр сарын 14-ний өглөө үүрээр А-, А.Д- нар дэлгүүр орно гээд гараад явсан. Тэгсэн удалгүй амьсгаадаад ороод ирсэн. Бид нарт нэг хүүхнийг дээрэмдээд гар утсыг нь аваад ирлээ гэж А.Д- хэлсэн. Манай дүү А-ийг зараад ир гэж хэлэхэд манай нөхөр Г- бид гурав тухайн утасны кодыг Хархорин зах дээр очиж гаргуулж Г- ээж болох Г.С-80.000 төгрөгөөр худалдсан. Тухайн мөнгөөрөө дээрх залуус архи болон бусад юм аваад манайд дахин архидсан. ... Г- ээж С- байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 28-29 дүгээр хуудас/

          “... 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр А-, А.Д- хоёр гарчихаад орж ирэхдээ хэдэн  залуучуудаас зугтаагаад гэж хэлсэнийхээ дараа А-, А.Д- хоёр нэг эмэгтэйг дээрэмдээд гар утсыг нь авчихсан юм гэж хэлэхэд нь мэдсэн. ... Би хаана хэнээр тэр утасныхаа кодыг тайлуулсан талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 34-35 дугаар хуудас/

          “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний Samsung S7 загварын гар утсыг 180.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 1 дүгээр хавтас 43-45 дугаар хуудас/

          Г.А-ийн яллагдагчаар өгсөн “... Тэгсэн бид хоёрын урд талд үл таних нэг эгч яваад байсан. Тэгсэн А.Д- намайг чи очоод цүнхийг нь шүүрээд зугтаачих гэж хэлэхээр нь би яах юм бэ гэхэд дахин түлхэж эгчийн хажууд ойртоод очиход намайг түлхсэн. Тэгээд би очоод тэр үл таних эгчийг мөрлөж хажуугаар нь зөрөхөд А.Д- араас нь ирээд тухайн эгчийг түлхэж унагаагаад намайг ирээд гарыг нь барьж бай гэж хэлэхэд А.Д- куртикных нь халааснаас  гар утсыг нь аваад хажуу талын туслах зам руу гүйсэн. Тэгээд бид хоёр 200 гаран метр яваад жалгаар хойш эргээд явж байгаад гэр лүүгээ орсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 55-59 дүгээр хуудас/

          А.А.Д-гийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд би тэр үл таних эмэгтэйн араас гүйж очоод куртикных нь малгайг толгойд нь өмсүүлээд эгчээ гээд хэлтэл А- араас гүйж ирээд тэр үл таних эмэгтэйн зүүн гартаа барьсан байсан цүнхийг булаах гээд таттал тэр үл таних эмэгтэй цүнхээ тавихгүй А- тэр хоёр булаацалдаж байгаад халтираад хоёулаа газар унасан. Тэр үед үл таних эмэгтэй эгчид нь мөнгө байхгүй карманд утас байгаа утсаа ав гэж хэлсэн. Тэгээд би тэр үл таних эмэгтэйн халааснаас нь шаргал өнгийн Samsung S7 загварын гар утсыг нь авсан. Тэгээд бид хоёр шууд доошоо зам уруудаад зугтаасан.  ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 66-70 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. Шүүгдэгч А.Д-нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Т-Samsung A50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай “... хохирогч Б.Т-эдгээр хүмүүсийн зурагнаас Бурхант төвийн пабад үйлчлүүлж байсан, миний гар утсыг булааж зугтаасан үл таних этгээд нь 3 гэсэн дугаартай этгээд байна гэж сэжигтэн А.А.Д-гийн зургийг зааж энэ этгээд нь миний гар утсыг авч зугтаасан этгээд байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 80-83 дугаар хуудас/

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “..нэг ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 85 дугаар хуудас/

          Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 2020 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 23 цаг 16 минут 47 секундэд хохирогч Б.Т-гэрч, хохирогчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд дурдагдсан шар үстэй үл таних эрэгтэйн алхаж явж байгаа дүрсийг харуулав” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 86-88 дугаар хуудас/

          Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 23 цаг 49 минут 47 секундэд үл таних эрэгтэй хүн гүйж буй гэрэл зургийг харуулав” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 89-91 дүгээр хуудас/

          Хохирогч Б.Т-“2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхант төвийн пабад үйлчлүүлсэн. Тухайн пабад шар үстэй үл таних залуу бас үйлчлүүлж байсан. Би тэр газраас 23 цагийн үед гарч гэр лүүгээ Э- замаар дээш алхаж явж байтал Бурхант төвийн пабад хамт үйлчлүүлж байсан шар үстэй үл таних эрэгтэй миний араас дагаж явж байгаад ирээд эгчээ утсаар чинь нэг яриадхъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа өгөөд яриулчихаад авсан. Тэгсэн нөгөө залуу дахин утсаа өгч байгаач найзтайгаа яриадхая гэж хэлэхээр нь би утсаа өгсөн. Тэгтэл намайг шууд түлхээд зугтаасан. Би араас нь гүйсэн боловч гүйцээгүй. Би гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 95-98 дугаар хуудас/

          “Ашид Билгүүн” ХХК-ний Samsung А50 загварын гар утсыг 600.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 1 дүгээр хавтас 106-108 дугаар хуудас/

          А.А.Д-гийн яллагдагчаар өгсөн “Би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 22 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхант төвийн караокед орж үйлчлүүлж байхдаа тэнд байсан хүмүүстэй танилцаад цуг дуулж сууж байгаад 23 цаг жоохон өнгөрөөгөөд тухайн караоке хаахаар болоод караокеноос тэнд байсан хүмүүстэй цуг гараад надтай цуг дуулж байсан хүмүүс яваад Тунгалаг гэх эмэгтэй ганцаараа үлдчихээр нь би гэр чинь хүргээд өгье гэж хэлэхэд зөвшөөрөөд бид хоёр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Э- зам дагуу дээш алхсаар байгаад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрд нэртэй дэлгүүрийн хойд талаар яваад нэг газар очиход тэр эгч одоо чи яв, баярлалаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар утсаараа нэг удаа яриулаач гэж хэлэхэд надад гар утсаа өгсөн юм. Тэгэхээр нь би гар утсыг нь аваад шууд зугтаагаад Бурхант төвийн ертөнцийн зүгээр зүүн талд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Castle шөнийн цэнгээний урд талаас такси бариад шууд Баянзүрх дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант ............. тоот гэртээ хүргүүлсэн юм. Тэгээд маргааш нь гарч яваад гар утсыг нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элбэг их дэлгүүрийн баруун талд байрлах Макс нэртэй ломбарданд орж 250.000 төгрөгөөр барьцаанд тавиад түүнээс хойш хэдэн өдрийн дараа өөрийн Engiin negen нэртэй facebook цахим хаягаар ороод группэд зар тавиад Элбэг их дэлгүүрийн урд талд үл таних эрэгтэй хүнтэй уулзаад гар утсыг ломбарднаас чөлөөлүүлээд тэр хүндээ өгөөд өөртөө 100.000 төгрөг авчихсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 114-117 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

3. Шүүгдэгч А.Д-нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж Баягол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчлэн хийдийн орчимд насанд хүрээгүй хохирогч Б.Ө-“Huawei 6” загварын гар утсыг, гар утсаар тулж сольж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж залилан авч 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай “... насанд хүрээгүй хохирогч О.Ө- ... Эдгээр хүмүүсийн зурагнаас миний гар утсыг залилж авч зугтаасан гэх шар үстэй үл таних этгээд нь 3 гэсэн дугаартай этгээд байна гэж сэжигтэн А.А.Д-гийн зургийг зааж энэ этгээд нь миний гар утсыг авч зугтаасан этгээд байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 126-129 дүгээр хуудас/

          Насанд хүрээгүй хохирогч О.Ө-ы “2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр facebook цахим хаягт Engiin negen нэртэй хаягнаас гар утас тулна гэсэн зарын дагуу тухайн хаягийг эзэмшдэг хүнтэй өөрийн facebook хаягаар холбогдож гар утсыг нь авахаар болоод тухайн хүнтэй уулзахаар болсон. Барилгын коллежийн хашаан дотор 15 цагийн үед тус хаягийн эзэн болох шар үстэй үл таних ахтай уулзсан. Тэгсэн тухайн үл таних ах ахынх нь чиний утастай тулах утас ломбарданд байгаа. Чиний утсыг би найздаа зараад мөнгөөр нь өөрийнхөө утсыг ломбарднаас аваад өгье гэж миний утсыг авч намайг Гандангийн орчим руу дагуулж явсан. Тэгээд байршлыг нь сайн мэдэхгүй байна. Нэг хашааны гадна аваачаад тухайн шар үстэй үл таних ах энэ манай найзын гэр, би эхнэртэй нь муудалцсан учраас орж чадахгүй байна. Тийм учраас чи гэр лүү нь ороод дуудаад аваад гараад ир гэсэн. Би тухайн хашаа руу ороод байшин руу нь ортол нийтийн байр байсан. Буцаад гартал тухайн шар үстэй үл таних эрэгтэй байхгүй байсан ба би араас нь хайгаад олоогүй. Уг ах миний хаягийг блоклосон байсан. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 134-137 дугаар хуудас/

          “Ашид Билгүүн” ХХК-ний Huawie Ү6 гар утсыг 150.000 төгрөгөөр, мемори карт /4гб/-ыг 10.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 1 дүгээр хавтас 146-148 дугаар хуудас/

          А.А.Д-гийн яллагдагчаар өгсөн “... Тухайн үед би тэр хүүхдийг дагуулаад тодорхой очих чиглэлгүй Барилгын коллежээс 3,4 дүгээр хороолол руу чиглээд алхаж явж байгаад тэндээсээ хойд зүгт Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын ертөнцийн зүгээр зүүн талаар 28 дугаар сургуулийн урдуур гараад чигтээ хойд зүгт алхаж байгаад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийг өнгөрөөгөөд мушгиралдсан гудмаар гараад Зүүн ард аюушийн 2 дугаар гудамжаар ертөнцийн зүгээр баруун зүгт явж байгаад гудамж төгсөөд гудамжны хажууд очиход нэг нийтийн байр харагдахаар нь тэр хүүхдийг ороод хүн байна уу үзээд өг гэж хэлээд нийтийн байр луу оруулсан даруйдаа гар утсыг нь аваад шууд зугтаад найз охиныхоо гэрт нь ирээд гар утсыг нь хэд хоног барьж байгаад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ломбарданд 60.000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан юм.  ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 155-158 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Прокуророос шүүгдэгч А.А.Д-, Г.А-нар нь бүлэглэн иргэн Б.Н-Samsung S7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэн дээрэмдэж 180.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч А.Д-нь ганцаараа иргэн Б.Т-Samsung A50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэж 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

насанд хүрээгүй хохирогч Б.Ө-“huawei 6” загварын гар утсыг, гар утсаар тулж сольж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж залилан авч 160.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд холбогдуулж шүүгдэгч А.А.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.А.Д-, Г.А-нарын гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нар уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Н-180.000 төгрөгний үнэ бүхий Samsung S7 загварын гар утсыг биет байдлаар буцаан олгосон талаар хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд /хэргийн 1 дүгээр хавтас 10 дугаар хуудас/ тусгагджээ.

Мөн насанд хүрээгүй хохирогч О.Ө-ы хууль ёсны төлөөлөгч Э.О-, хохирогч Б.Т-нар нь өөрт учирсан хохирлыг хүлээн авсан талаархи хүсэлт /хэргийн 1 дүгээр хавтас 241-242 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.А-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.А.Д-гийн энэ хэрэгт  2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Шүүх шүүгдэгч А.А.Д-, Г.А-нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын урьд ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .... овогт Г.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч ..... овогт А.Д-ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч,  цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. А.А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1  жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Г.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. А.А.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.А.Д-, Г.А-нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.А.Д-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Г.А-нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, А.А.Д-, Г.А-нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Г.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, А.А.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  А.А.Д-, Г.А-нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.А-