Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 636

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,  шүүгч С.Болортуяа, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Жаргал,

иргэдийн төлөөлөгч Ч.Лхагвадулам,

шүүгдэгч Б.А-, Б.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Л.Ганцэцэг,

хохирогч Б.-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос ............овогт Б.А-холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, ......... овогт Б.Б-холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .............. тоот хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

               Монгол Улсын иргэн, ....оны .. дугаар сарын ..-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч дүүгийн хамт .................оршин суух бүртгэлтэй,

               урьд Сум дундын 9 дүгээр шүүхийн .... оны ..дүгээр сарын ..-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэ хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  1 жилийн хугацаагаар хорих ялыг хянан харгалзсан,

               Дорнод аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн .... оны ..дүгээр сарын ..-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг ялыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр биелүүлсэн,

               Дорнод аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бүрэн биелүүлсэн, .......... овогт Б.А-. /РД:................

 

               Монгол Улсын иргэн, ..... оны .. дугаар сарын ..-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .................... тоотод оршин суух, урьд ................... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

               Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн ..........дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн  .................... дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 1 хоногийн хорих ялаас тэнсэн суллаж, мөн хугацаагаар тэнсэн харгалзсан,

               Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар ............ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан  3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр Дорноговь аймгийн сум дундын ................. дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын  эдлээгүй үлдсэн 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас зарим буюу 1 сарын хугацаагаар хорих  ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

               Сум дундын 8 дугаар шүүхийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2  дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ............. дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

               Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр суллагдсан,

               Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,  .......... овогтой Б.Б-. /РД:............/

                   

          Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А- нь Б.Б-тай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-ны өдөр шилжих шөнө 23 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ...... УНЕ улсын дугаартай Toyota Prius 11 маркийн автомашинаар таксины үйлчилгээнд явж байсан иргэн Б.Б- 5 шарын автобусны буудал руу хүргүүлэхээр явж байхдаа цээжин тус газарт нь зэвсэг болох хүрэн өнгийн модон иштэй хутгаар хутгалж, хүч хэрэглэн довтолж автомашиныг нь илээр хууль бусаар авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.А- нь хохирогч Б.Б-машиныг дээрэмдэх үедээ зэвсэг болох хутгаар хохирогч Б.Б-цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б.Б- нь Б.А-тай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-ны өдөр шилжих шөнө 23 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... УНЕ улсын дугаартай Toyota Prius 11 маркийн автомашин дотор Б.Б-зэвсэг болох хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлэн машиныг нь илээр хууль бусаар авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ........... тоотод оршин суух Ц.М-гэр болох хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр Samsung загварын зурагтыг нууцаар хууль бусаар хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ............. оршин суух Л.Х-гэр болох хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр мөнгөн аяга 1 ширхэг, .....ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг нууцаар хулгайлж 3.745.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.А- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.-мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шилжих шөнө Эмээлтийн Оргил дэлгүүр дээр зогсож байтал энэ 2 залуу таски авах гэж ирсэн. Ахаа 5 шар орох уу гэхэд орно гээд машинд суусан. Тэгээд ахаа мөнгөтэй болох уу гэхээр нь би яаж мөнгөтэй болдог юм гэсэн 200.000.000-300.000.000 төгрөг эргэлдэж байгаа газар мэдэж байна гэсэн. Тэр үед архи барьсан байсан. Тэгээд дэлгүүр дээр зогсоод өгөөч аяга авна гэхээр нь дэлгүүр дээр зогсоод аягаа ав гэтэл үгийн зөрүүгүй хутгалсан. Мэдүүлэг үнэн зөв өгсөн. Одоо энэ хоёроос асуух зүйл байхгүй. Эмчилгээний зардалд 360.000 төгрөг гарсан. Өнөөдөр түүнийгээ төлсөн. Одоо өдөрт 30.000 төгрөгийн орлого олдог тэрийгээ 15 хоног ажиллаагүй тул нийт 450.000 төгрөг нэмж нэхэмжилж байгаа өөр зүйлгүй” гэв.

 

1. Шүүгдэгч Б.А- Б.Б- нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-ны өдөр шилжих шөнө 23 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... УНЕ улсын дугаартай Toyota Prius 11 маркийн автомашинаар таксины үйлчилгээнд явж байсан иргэн Б.Б-5 шарын автобусны буудал руу хүргүүлэхээр явж байхдаа цээжин тус газарт нь зэвсэг болох хүрэн өнгийн модон иштэй хутгаар хутгалж, хүч хэрэглэн довтолж автомашиныг нь илээр хууль бусаар авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.А- нь хохирогч Б.Б-машиныг дээрэмдэх үедээ зэвсэг болох хутгаар хохирогч Б.Б-цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            Автомашинд үзлэг хийсэн “... Автомашины хойд талын суудал тавцан дээр бор өнгийн модон иштэй урд талын ажлын хэсэг нь цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хатсан байдалтай байх хутгийг эд мөрийн баримтаар хураан авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 9-14 дүгээр хуудас/,

 

            Үзлэг хийсэн тухай “ ... хутга нь бор өнгийн модон иштэй, 24 см урттай хутга байв. Уг хутганы ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг 10 см хэмжээтэй байх бөгөөд модон ишнээс 3,2 см зайд ажлын хэсэг дээр ажлын хэсгийн үзүүр хүртэл арчигдсан байрны 9,5 см урттай улаан хүрэн өнгийн цус мэт бохирлогдсон байдалтай байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 16-20 дугаар хуудас/,

 

            Хувцсанд үзлэг хийсэн “ ... Үзлэгээр суудлын бүрээс нь улаан өнгийн имжээр оруулгатай, шаргал өнгийн аравч хэсэгтэй, 3 хэсэг бүхий суудлын бүрээс байх бөгөөд уг суудлын бүрээснүүдийн жолооч талын болон эсрэг талын сандалны суудал хэсэг нь байв. Үзлэгийг үргэлжлүүлэн жолооч талын буюу баруун урд талын сандалны аравч хэсгийн бүрээсэнд үзлэг хийхэд бүрээсний шар өнгийн оруулга хэсгийн доод ирмэгнээс дээш 7 см, улаан өнгийн имжээрнээс зүүн тийш 14 см зайд 22х12 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон зүүн дээд буланд хар өнгийн толбо бүхий хэсэг үүсэн байдалтай байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 18-20 дугаар хуудас/,

 

            Үзлэг хийсэн “... хутга нь улаан өнгийн модон иштэй төмөр саарал өнгийн ажлын хэсэг нь 9 см урттай, 2 см-ын өргөнтэй Yung jin гэсэн бичигтэй эвхэгддэг, бариул хэсэг нь 10 см урттай,  2 см өргөнтэй хоёр захдаа төмөр хүрээтэй, гол хэсэг нь 5.5 см-ын улаан хүрэн өнгийн модон оруулгатай голоороо нугларч эвхэгддэг бор өнгийн модон иштэй, 19 см урттай хутга байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 21-22 дугаар хуудас/,

 

            Мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай “... Эрүүгийн ............... дугаартай хэрэгт 19 см урттай, ажлын хэсэг нь 9 см, бариул хэсэг 10 см урттай эвхэгддэг 1 ширхэг хутга, 24 см урттай ажлын хэсэг нь 14 см урт, бариул хэсэг нь 10 см урт бор өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 27 дугаар хуудас/,

 

            Хохирогч Б.Б-“Би сүүлийн 2-3 жилийн хугацаанд Эмээлт 5 шарын автобусны буудлын чиглэлд өөрийн эзэмшлийн ... УНЕ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Toyota Prius 11 маркийн автомашинаар таксинд явсан юм. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны орой 21 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн Оргил гэдэг нэртэй дэлгүүрийн үүднээс 5 шарын автобусны буудал хүртэл явах хүн авах гээд зогсож байтал 5 шар явна гээд 30 орчим насны 2 халамцуу залуу ирээд миний машинд суусан юм. Тэгээд уг 2 залууг суулгаад 5 шарын автобусны буудал руу явж байтал замдаа урд талын суудал дээр сууж явсан залуу нь аяга дэлгүүрээс авъя зогсож бай гээд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 буудлын Хаан банк байрлах байрны дэлгүүрийн үүдэнд зогсоолгосон. Тэгтэл урд явсан залуу нь гэнэт миний цээжин тус газар луу буюу зүүн хөх хэсэгт хутгалчихсан. Би уг залууг хаанаасаа хутга гаргаж ирсэнийг анзаарч харж чадаагүй. Тэгтэл хойно суудалд сууж явсан  залуу нь эвхэгддэг хутга гаргаж ирснээ дугарвал ална шүү, цаашаа суу гээд нөгөө намайг хутгалдаг залуу нь машинаас буугаад арын суудал руу суусан. Тэгээд намайг буух гэтэл машинаас буухгүй шууд даваад суу гээд жолоочийн эсрэг талын суудал руу шилжиж суусан. Тэгтэл хойно сууж байсан залуу нь урагшаа орж ирж суугаад машин бариад Драгоны байрууд дунд зогсоод жолоо барьж явсан залуу цамцаа тайл шархыг чинь харъя гээд миний цамцыг тайлж шархыг харсанаа үхэхгүй юм байна архи уу гээд хүчээр ам руу архи цутгаад, шархан дээр архи асгаад эмийн сангаас боолт авъя гээд эмийн сан хайж Саппоро ороод эмийн сан олдохгүй буцаж 5 шарын автобусны буудлын хажууд байдаг Монос нэртэй эмийн сан орж маарал, тамедины уусмал авч ирж миний шархыг тэр хоёр боож өгөөд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефт бааз орж айлын хаалга нүдэж байгаад нөгөө айл нь хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд тэндээсээ 3,4 дүгээр хороолол орсон. Би яг хаана очсоныг мэдэхгүй байна. Хорооллын байран дунд зогсоод тэр хоёр бие засна гээд машинаас буухаар нь би машинаас буугаад зугтаад ойролцоо байсан Хорооллын эцсийн цагдаагийн хэсэг дээр очсон юм. Тэгээд цагдаагийн хэсгээс Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн ирж хэвтсэн юм.

            ... Надаас ямар нэг эд зүйл аваагүй. Машин дотор алдагдаад байх эд зүйл байхгүй. Машинаа 2014 онд 8.500.000 төгрөгөөр авч байсан. Одоо хэдэн  төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна.

            ... Тэр хоёр намайг хутгалсаныхаа дараа бид хоёр такси дээрэмдэх зорилготой явж байсан, болохгүй бол хүч ална гэсэн бодолтой явж байсан гээд байсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 30-33 дугаар хуудас/,

            “... Намайг хутгалахаасаа өмнө намайг хутгалдаг залуу нь буюу А- гээд залуу нь намайг мөнгөтэй болох уу ах гэж надаас асуухаар нь би яаж мөнгөтэй болох юм бэ гэж асуусан чинь би 200.000.000- 300.000.000 төгрөг эргэлдэж байгаа тоглоомын газрыг мэдэж байгаа, та гадаа нь машиныхаа номероо тайлж аваад гадаа нь зогсож бай, бид хоёр орчиход л гараад ирнэ  гэхээр нь би татгалзсан юм. Автомашинаас эд зүйл алдагдаагүй. Хэн ямар зорилгоор автомашины дугаарыг тайлсныг мэдэхгүй байна. Намайг машинаас буугаад зугтсаны дараа тайлж авсан байх. Машинаа журмын хашаанаас очиж авахад машины улсын дугаарыг тайлаад машин дотор хийчихсэн байсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардалд 355.179 төгрөг зарцуулсан. Мөн би өдөрт хувиараа такси үйлчилгээнд явж 30.000 төгрөг олдог. Энэ мөнгөөрөө амьдралаа залгуулдаг. Би энэ хэргээс бол 15 хоногийн ажлаа орлогоо алдсан учир 15 хоног олох ёстой байсан 450.000 төгрөг нийт 805.179 төгрөг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 34-35 дугаар хуудас/,

 

            Гэрч Л.П-“... Тэгээд би Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр цээжний хөндийн мэс заслын тасагт хэвтсэн байсан ба нөхрийн маань зүүн хөхний дээд хэсэгт хутгалагдсан байсан юм. Тэгээд би нөхрөөсөө юу болсон талаар тодруулж асуухад миний машинд суусан үл таних 2 залуу намайг хутгалаад хөдөлвөл ална шүү гэж хэлж байгаад ам руу архи хүчээр цутгаад уулгаад машин дээрэмдээд явчихсан гэж хэлсэн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 37 дугаар хуудас/,

 

            Гэрч Н.Т-“... гаднаас нэг залуу намайг 2 залуу хутгалаад машиныг маань дээрэмдээд аваад явчихлаа гэж орж ирсэн. Тухайн үед эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х- уг залуугаас юу болсон талаар нь лавлаж асуугаад яаралтай түргэн тусламж дуудсан. Тэр хутгалуулсан залуу Х-л болсон хэргийн талаар яриад байсан. Би тухайн үед гомдол гаргасан иргэнээс мэдүүлэг аваад сууж байсан болохоор яриаг нь сайн сонсоогүй. Ямарч байсан тэр хүн таксинд явж байгаад хоёр залуу суулгасан чинь тэр хоёр нь хутгалаад машиныг нь аваад явчихсан гэж ярьж байх шиг байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 38 дугаар хуудас/,

 

            Гэрч Ю.Х-ын “... 23 цаг 45 минутын орчим  дээгүүрээ хар өнгийн ноосон цамцтай, хөх өнгийн жинсэн өмдтэй 35-40 орчим  насны эрэгтэй хүн орж ирээд намайг хүн хутгалчихлаа гэсэн. Цамцыг нь сөхөөд харахад зүүн хөхний дээд хэсэгт зүсэгдсэн шархтай цус гарч байхаар нь 103 дугаарт дуудлага өгөөд Бугат 10-т болсон асуудлын талаар мэдэгдээд машины дугаарыг нь асуухад саарал өнгийн Prius 11 маркийн ...... УНЕ гэсэн улсын дугаартай гэхээр нь Замын цагдаад эрэн сурвалжлалт зарлуулсан. Юу болсон талаар нь асуухад Сонгинохайрхан дүүргийн Эмээлт захын Оргил худалдааны төвийн тэндээс 2 залуу аваад 5 шар орох уу гэхэд орно гэсэн. Суулгаад хотын төв рүү аваад явж байхад Баянгол дүүргийн 20 дугаар хороо Howo центрийн Хаан банктай байрны гадаа дэлгүүр орно зогсож бай гэж хэлээд зогсоосон гэсэн. Дөнгөж зогсоход урд талд сууж байсан залуу нь цээжин тус газарт нь хутгалчихаад энд хөдөлж болохгүй зогсож бай хөдөлвөл ална шүү гэж хоёулаа хэлээд миний ам руу архи цутгасан гэж хэлсэн. Тэгснээ урд сууж явсан хутгалсан гэх залуу нь намайг Капу гэдэг Дорноговь аймгийн Цагдаагаас эрэн сурвалжилж байгаа гэж хэлсэн гэсэн. Тэгснээ аль залуу нь машин барьсныг нь сайн мэдэхгүй байна, нэг залуу нь бариад тэндээс хөдлөөд Толгойтын Нефтийн тэнд айлд оччихоод айлаас бинт авсан юм шиг байгаа юм цээжээр нь ороож өгсөн гэсэн зүйл хэлээд байсан. Толгойтоос Хорооллын эцсийн Нэхий плазагийн тэр хавьд намайг буулгасан гэж хэлсэн. Намайг буулгахаар нь би гүйгээд ороод ирлээ гэж хэлсэн.  ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 39-40 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № .... дугаартай:

            “1. Б.Б-биед цээжний зүүн хөндийд хатгагдан нэвтэрч уушиг гэмтээсэн шарх, зүүн хөндийд цус, хий урагдалт, гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 50-52 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн №.... дугаартай:

            “1. Шинжилгээнд ирүүлсэн 10 см шаргал өнгийн модон иштэй 24 см урттай хутган дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 54-55 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн №.... дугаартай:

            “1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цамц нь гэмтэлтэй байна.

            2. Шинжилгээнд ирүүлсэн цамц дээр гарсан 26 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. Даавуу эдлэл дээр гарсан гэмтлийн цаг хугацааг тогтоох аргачлал байхгүй тул цаг хугацааг тогтоох боломжгүй.

            3. Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 58-62 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №2376 дугаартай:

            “1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цамцан дээр цус АВО системээр O/I/ бүлгийн харьяалалтай цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 172-173 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №..... дугаартай:

“ Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг улаан алаг өнгийн суудлын бүрээсэн дээр АВО системээр O /I/ бүлгийн харьяалалтай цус илэрсэн. Биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэсэн дүгнэлт.\ /хэргийн 2 дугаар хавтас 175-176 дугаар хуудас/,

 

Ашид Билгүүн ХХК-ны Toyota Prius маркийн ..... УНЕ улсын дугаартай автомашиныг  4.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 179-183 дугаар хуудас/,

 

Б.А-ын яллагдагчаар өгсөн “2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр найз Б- хамт Эмээлтэд байх танил ахындаа очиж архи уучихаад 21 цаг өнгөрч байхад хотын төв рүү орох гээд Б- бид 2 Эмээлтээс 5 шар орох таксинд суусан. Таксинд суухдаа би урд суудал дээр суугаад Б- хойд талын суудал дээр сууж явсан. Б- бид хоёр таксинд суухаасаа өмнө нэг шил архи авч уусан байснаа уух гээд замдаа дэлгүүрээс аяга авах гээд дэлгүүрийн гадаа таксигаа зогсоолгосон. Тухайн үед би согтсон байсан. Ухаан санаа орж гараад байсан. Нэг мэдэхэд би таксины жолооч залуугийн зүүн хөхний дээд хэсэгт хутгалчихсан байсан. Би яагаад ямар шалтгаанаар хутгалснаа мэдэхгүй байна. Тэгээд би сандраад эмийн сан явъя гээд Б- жолооч бариад эмийн сан хайж явж байгаад 5 шарын автобусны буудлын хажууд байдаг Монос эмийн сан орж маарал, тамедины уусмал аваад шархыг нь боож өгсөн юм.

            ... Тэгээд Б- машиныг нь унаад бид хоёр нөгөө жолооч залууг хайж явж байгаад Баянбүрдийн ойролцоо цагдаад баригдсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 100-101 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            2. Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн ......................оршин суух Ц.М-гэр болох хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр Samsung загварын зурагтыг нууцаар хууль бусаар хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хэргийн газрын үзлэг хийсэн “... баруун талын цонхны онгойдог хэсэгт хийсэн даавуун тор нь доод хэсгийг урж, цонхыг нь хагалсан байдалтай байв.  ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 202-207 дугаар хуудас/,

            Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 209-210 дугаар хуудас/,

            Мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 211 дүгээр хуудас/,

            Хохирогч Ц.М-“Миний төрсөн дүү болох М- нь ........... амьдардаг бөгөөд 2020 оны 02 дугаар сарын сүүлээр Булган аймгийн Баяннуур сум руу өөрийн аав болох Ц-ийн гэрт очихоор явсан. Тухайн үед намайг манай гэрийг эргэж, тойрч, харж байгаарай гээд гэрээ захиж үлдээсэн. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед хүргэн ах Б-ийн хамт дүү М-ийн гэрт очиход байшин зүгээр байсан бөгөөд тойрч үзэхэд эвдэрсэн зүйлгүй бүх цонх бүрэн бүтэн байсан тул гэрт оролгүй явсан. Тэгээд гэрт байж байтал 19 цагийн үед манай дүү М- над руу залган манай гэрт хулгай орсон байна гээд Цагдаагийн газраас залгаж байна, та очоод уулзаадах гэж хэлсэн.  ... Манай дүү М-ийн гэрээс 60 инчийн зурагт хулгайд алдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 216-217 дугаар хуудас/,

            Гэрч С.Э-“... 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эхнэр Дэлгэрмаагийн хамт өөрийн гэр болох ............ тоотоос 17 цагийн үед гараад явж байтал бид хоёрын өөдөөс хар өнгийн урт куртиз өмссөн улаан өнгийн малгайтай цамц болон хөх өнгийн өмд, саарал өнгийн пүүзтэй эрэгтэй хүн манай гудамжны ... тоотоос том хар зүйл үүрэн гарч ирсэн. Бид хоёр өөдөөс нь алхаж байтал зөрж өнгөрөхөд том хар өнгийн зурагт байсан. Тэр үед эхнэр бид хоёр гайхан алхаж байтал тухайн айлын цонх хагарсан байсан тул цагдаагийн байгууллагад 17 цаг өнгөрч байхад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 219-220 дугаар хуудас/,

            Гэрч Ц.Д-“... хар өнгийн урт куртик өмссөн, улаан өнгийн малгайтай цамц болон хөх өнгийн өмд, саарал өнгийн пүүзтэй эрэгтэй хүн манай гудамжны 1-33 тоотоос том хар зүйл үүрэн гарч ирсэн. Бид хоёр өөдөөс нь алхаж байтал зөрж өнгөрөхөд хар өнгийн зурагт байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 211-212 дугаар хуудас/,

            Ашид билгүүн ХХК-ны Samsung загварын 60 инчийн зурагтыг 900.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 228-230 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн №........ дугаартай:

            “1. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №.... дугаартай гутлын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжлэгдэж буй .... дугаартай гутлын улны мөрүүд нь сэжиглэгдэж байгаа Б.Б-гаас хураан авсан гутлын улны мөртэй тохирч байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 237-239 дүгээр хуудас/,

 

            Б.Б-гийн яллагдагчаар өгсөн “2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би Замын-Үүд сумын усны гудамжинд бйх Т- гэх найзындаа очиж Ш-, Т- нарын хамт 2 шил архи уусан юм. Тухайн үед би нэлээд согтсон байсан. Тэгээд 16 цагийн үед гэртээ харих гээд Т-гийн гэрээс ганцаараа гарсан. Нэг сэргэхэд том зурагт барьчихсан явж байсан. Тухайн үед би согтоод ухаан санаа  орж гараад яваад байсан болохоор яг ямар айл руу явж орж зурагтыг хулгайлан авснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан зурагтыг нь авч явж байгаад баригдсан юм. Хулгайн хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 10-11 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            3. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн ............... оршин суух Л.Х-гэр болох хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр мөнгөн аяга 1 ширхэг, .....ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг нууцаар хулгайлж 3.745.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хэргийн газар үзлэг хийсэн “... Хулгайд алдагдсан гэх .....ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь анх байсан гэх газарт тээврийн хэрэгслийн 3 ширхэг мөр, хулгайч орсон байх онгорхой цонхны доод газраас гутлын мөр 1 ширхэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Уг цонхны хүрээ, мөнгөн аяга байсан гэх ширээний гадаргуунаас гарын мөр илрээгүй болно. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2 дугаар хавтас 18-23 дугаар хуудас/,

            Тээврийн хэрэгсэл, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2 дугаар хавтас 24-26 дугаар хуудас/,

            Хохирогч Б.Х-“... 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өглөөний 09 цагийн орчимл өөрийн  гэртээ очиход хашаандаа байрлуулсан байсан миний эзэмшилийн Hyundai Starex маркийн .....ДГО улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгсэл алга болсон байсан тул би цагдаагийн байгууллагад хандсан. Би тус өглөө гэртээ ирэхэд гэрийн урд байрлуулан тавьсан байсан миний машин  байрандаа байгаагүй бөгөөд гэр лүүгээ ороход гэрийн урд цонх нээлттэй, цонхонд хадаж тогтоосон байсан цонхны тор урагдсан байдалтай байсан. Би 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрээсээ гарахдаа гэрийн гал тогооны хэсэгт байрлах ширээний тавцан дээр байсан Hyundai Starex маркийн .....ДГО улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийн түлхүүр байхгүй байсан. Мөн ширээний тавцан дээр тавьсан байсан мөнгөн аяга алга болсон байсан тул хулгайч орсон байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн.

            ... Би мөнгөн аягыг 300.000 төгрөгөөр үнэлж байна. Тээврийн хэрэгслээ 9.000.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 31-32 дугаар хуудас/,

 

            Гэрч Х.Ж-“ ... тэгтэл Б.Б- нь за за найз нь гэртээ харилаа гэж хэлээд манайхаас гараад явсан. Тухайн үед тоглож байхад машиных нь түлхүүрийг аваад нуусан байсан. Тэгээд найзаа маргааш ирээд машинаа ав, одоо архи уучихаад согтуу машин бариад дэмий байхаа гэтэл чи миний машины түлхүүрийг өгөөдөх би явлаа гээд байхаар нь өгөөгүй. Тэгтэл Б.Б- нь чи өгөхгүй бол би өөр аргаар асаагаад явчих нь гээд гэрээс гараад явахаар нь араас нь хартал гуйвж дайваад худгийн хажуу талд хар өнгийн байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан учир яг ямар машинтай ирсэн талаар сайн хараагүй. Тэгээд би гэртээ орж ирээд байж байтал Б.Б- нь дахин дахин гэрт орж ирээд байхаар нь эхнэр уурлаад байхаар нь за найзаа чи болгоомжтой яваарай гэж хэлээд машины түлхүүрийг нь өгсөн. Тэгээд манайхаас гараад явахаар нь араас нь хартал машинаа асаагаад хөдлөх үед нь унаж ирсэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь хартал .....ДГА гэсэн улсын дугаартай байсан.  ...” гэсэн мэдүүлэг /хэргийн  2 дугаар хавтас 36-38 дугаар хуудас/,

 

            Гэрч Х.Б-“2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн гэр болох ........... гэртээ байж байтал оройн 16 цаг 30 минутын орчимд Б- манай гэрт гаднаас орж ирээд миний хийлгэж байгаа даалин дуусаж байна уу гэж асуусан. Тэр үед би дуусах болоогүй байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гадаа гарч тамхи татангаа Б- дүү жижиг тэргээ зараад том тэрэг авсан гээд урт том тэрэг зааж байсан. Би харахад хар өнгийн .....ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 39-41 дүгээр хуудас/,

 

Ашид билгүүн ХХК-ны мөнгө аягыг 245.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний  дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 46-48 дугаар хуудас/,

 

Ашид билгүүн ХХК-ны Hyundai Starex маркийн .....ДГО улсын дугаартай автомашиныг 3.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 49-52 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Замын-Үүд сум дахь Шүүх шинжилгээний хэсгийн 2020 оны  01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн №.... дугаартай:

“...1. ...1,3 гэж тус тус дугаарлаж бэхжүүлсэн гарын мөрүүд нь нэг хүний гарын мөр байна.

2. Шинжилгээнд тэнцэж буй 1,3 гэж дугаарласан гарын мөрүүд нь харьцуулан шинжилсэн ...... овогтой Б- баруун болон зүүн гарын эрхий хурууны өндөгнүүдээр тус тус үүсгэгдсэн байна” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2 дугаар хавтас 58-65 дугаар хуудас/,

 

Б.Б-гийн яллагдагчаар өгсөн “2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би өөрийн амьдардаг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын вокзал дээр архи ууж байгаад 17 цагийн үед найз Ж-гэр лүү явах замдаа ......... тоот хашаанд байсан өвлийн сууцны тамбарын цонхоор нь дотогш орж ширээн дээр нь байсан автомашиных нь түлхүүрийг нь аваад хашаанд байсан хар өнгийн Starex маркийн автомашиныг асааж унаад Ж-гэрт нь очиж 1 шил архи уучихаад нөгөө машиныг нь ойролцоо гудамжинд орхичихоод гэртээ харьсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн  2 дугаар хавтас 143-144 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.А- Б.Б- нар нь  бүлэглэн Б.Б-эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох ... УНЕ улсын дугаартай Toyota Prius 11 маркийн автомашиныг шунахайн сэдэлтээр хууль бусаар авах зорилгоор шүүгдэгч Б.А- нь хүч хэрэглэн довтолж, цээжин тус газарт нь зэвсэг болох хүрэн өнгийн модон иштэй хутгаар хутгалж эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан, улмаар шүүгдэгч Б.Б- нь эвхэгддэг хутга гаргаж ирэн Б.Б-дугарвал ална шүү, цаашаа суу гэх зэргээр хүч хэрэглэн автомашиныг жолоодон явсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ............, ............ оршин суух Ц.М-гэр болох хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр Samsung загварын зурагтыг нууцаар хууль бусаар хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн ........................ тоотод оршин суух Л.Х-гэр болох хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр мөнгөн аяга 1 ширхэг, .....ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг нууцаар хулгайлж 3.745.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд прокуророос шүүгдэгч Б.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Хавтаст хэрэгт хохирогч Б.Б- гарган өгсөн эмчилгээний баримт авагджээ. /хэргийн 1 дүгээр хавтас 24-26 дугаар хуудас/

Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн 134.146 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн авто зогсоолоор үйлчлүүлсэн 2000 төгрөг,  эмчилгээнд зарцуулсан 40.580 төгрөг, мөн Toyota prius 11 маркийн  ... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр саатуулсан 85.000 төгрөг зэрэг нийт 261.726 төгрөгийн баримтыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн баримтаар тооцов.

Мөн хохирогч Б.Б- таксинд явж олох байсан орлого болох 450.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлийн талаархи баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн тооцох боломжгүй юм.

Гэхдээ  хохирогч Б.-нь цаашид гарах болон дээрх хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хохирогч Ц.М-Samsung загварын зурагт, хохирогч Б.Х-Hyundai Starex маркийн .....ДГО улсын дугаартай автомашиныг биет байдлаар буцаан олгосон талаар эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд /хэргийн 1 дүгээр хавтас 212 дугаар хуудас, 2 дугаар хавтас 27 дугаар хуудас/ тусгагдсан байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А-аас “хохирогч Б.Б-360.000 төгрөг шижлүүлсэн орлогын мэдүүлэг”, шүүгдэгч Б.Б-гаас “хохирогч Б.Х-245.200 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг” зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.А-, Б.Б- нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хугацаа болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  хар өнгийн цамц 1 ширхэг, суудлын бүрээс 3 ширхэг, хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, эвхэгддэг хутга 1 ширхэг зэргийг устгаж, Jordan 1 хос хар өнгийн цагаан ултай пүүзийг Б.Б-д буцаан олговол зохино.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар Б.А-, Б.Б- нарын тус бүр баривчлагдсан, цагдан хоригдсон 69 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцов.

 

Шүүх, шүүгдэгч Б.А-, Б.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн учирсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлуудыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .......... овогт Б.А-ыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд,

Шүүгдэгч ......... овогт Б.Б-г бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “бусдын эд эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.  Б.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Б.А-т оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар,

Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар  Б.А-, Б.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.А-, Б.Б- нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хугацаа болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  хар өнгийн цамц 1 ширхэг, суудлын бүрээс 3 ширхэг, хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, эвхэгддэг хутга 1 ширхэг зэргийг устгаж, Jordan 1 хос хар өнгийн цагаан ултай пүүзийг Б.Б-д буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар Б.А-, Б.Б- нарын тус бүр баривчлагдсан, цагдан хоригдсон 69 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Хохирогч Б.-нь орлогогүй байсан хугацааны нөхөн төлбөр, цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.А-, Б.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.А-, Б.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ

 

 

                                 ШҮҮГЧИД                                         С.БОЛОРТУЯА

 

                                                                                      

                                                                                                 М.ДАЛАЙХҮҮ

                                                                                      

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.