Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 192

 

2020/ШЦТ/192

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ц.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үйзэн овогт Гын Бт холбогдох эрүүгийн 2012000000196 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 03-ны Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр баг, ............... гэх газар оршин суух хаягтай, Ү овогт Гын Б/РД:АЯ.............../

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Гын Б нь Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Вандантолгой гэх газар 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хонь хөөлөө гэх шалтгаанаар Б.Ггийн нуруу тус газар нь модоор цохиж, эрүүл мандад нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

            *Эрүүгийн 2012000000196 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогч Б.Ггийн өгсөн:

“...Би 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн орчим Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Вандантолгой гэх газар морьтой хонио хариулаад явж байсан. Тэгээд хонио бургаснаас урагш тал газарт гаргаж туухад айлын хонь манай хоньтой нийлчих гээд байхаар нь тэр айлын хонийг тууж бөөгнүүлэхэд манайхтай саахалт байдаг Г.Б гэх залуу ирээд “чи миний хонийг хөөдөг яадаг пизда вэ ална аа чамайг гээд” над руу чулуу авч шидээд байсан. Чулуу шидсэн нь намайг оноогүй. Би ч юм ярьсангүй морьтойгоо эргээд явах гэтэл араас жижиг шургааг мод авч шидсэн нь миний нурууг онож миний амьсгаа түгжигдээд хэсэг эвгүй болж байгаад гайгүй болсон. Тэр үед миний хүү Б машинтайгаа явж таараад намайг харсан бололтой Г.Б руу очсон. Б, Г.Б хоёр барилцаад авчихсан харагдахаар нь би явж очсон. Би Г.Бт очиж чи намайг шургааг модоор нуруу руу цохьсон би чамайг цагдаад хэлнэ гэтэл Б чинь намайг бас цохьсон би ч бас цагдаад хэлнэ гэж байсан. Би тэгээд гэртээ хариад эхнэртээ Г.Б намайг шургааг модоо нуруу руу цохьчихлоо гэж хэлээд цохьсон хэсгийг харуулсан. Тэгээд аймгийн төвөөс том хүү болох Сэргэлэнг дуудаж машинтай нь сумын эмнэлэг орж үзүүлсэн. Эмч нь үзээд намайг аймгийн эмнэлэг рүү явж рентген зураг авахуулах шаардлагатай гэж өвчтөн шилжүүлэх бичиг хийж өгсөн. Миний нуруунд ясны хугарал байхгүй, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна гэж эмч хэлсэн. Тухайн үед ийм зүйл болсон. Тэр үед эхнэрийн бие муу байсан болохоор яаралтай эмнэлэгт хэвтүүлчихээд бие нь гайгүй болохоор цагдаад өргөдөл гаргасан. Диаметр нь ойролцоогоор жижиг цайны аяганы хэмжээтэй, урт нь метр гаруй шургааг мод байсан. Одоо уг мод намайг цохиод унасан тэр газартаа байгаа. Нурууны зүүн доод хэсэгт хөхөрч хавдсан, хөндүүртэй болсон байсан. Одоо ч өвчин нь арилаагүй байна. Эмнэлэгт үзүүлсэн, эм тариа авсан болон нааш цааш явахад гарсан нийт 300.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/

           *Хохирогч Б.Ггийн дахин өгсөн:

           “...Миний хувьд ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би Г.Бтай ярилцаж тохиролцоод 300.000 төгрөг авахаар болсон. Одоо надад нэхэмжлэх зүйл, өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-10 дугаар тал/

*Гэрч М.Сгийн өгсөн:

“...Би 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Вандантолгой гэх газар гэртээ байсан. Манай нөхөр Б.Г хониндоо явчихсан байсан. 12 цаг өнгөрч байх үед манай нөхөр гэртээ орж ирээд хонио урагшаа тууж явтал айлын хоньтой нийлчих гээд байхаар нь тэр айлын хонийг цааш нь бага зэрэг туучихсан чинь Г.Бын хонь байсан бололтой над дээр ирээд над руу чулуу шидлээд, харааж зүхэж байгаад мод аваад шидсэн нь нуруу оночихлоо нуруу өвдөөд байна, бие муу байна гэхээр нь би нурууг нь харахад хөхөрч хавдсан байсан. Тэгээд би хүүхдээ дуудаж сумын төв орж эмнэлэгт үзүүлээд, нурууны зураг авахуулах шаардлагатай гээд аймгийн төв орж эмнэлэгт үзүүлсэн. Эмч зөөлөн эдийн гэмтэл гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар тал/

*Гэрч Л.Бийн өгсөн:

“...Би 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Вандантолгой гэх газар зуслан руугаа буухаар зөөвөрт явж байтал аав Б.Г морьтойгоо давхиж явсан, араас нь Г.Б гүйчихсэн чулуу шидээд элдэж хөөж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Г.Б дээр явж очоод чи яахаараа хөгшин хүнийг чулуугаар шидэж хөөгөөд байгаа юм гээд барьж аваад цохиод авсан. Тэгсэн Г.Б хэлэхдээ өчигдөр сумын төвд хүнд зодуулсан, та дээр нь нэмээд намайг цохиж байгаа юм уу гэж хэлсэн. Тэгсэн аав хүрээд ирээд Г.Баа чи модоор миний нурууг цохьсон чамайг цагдаад хэлнэ гэхэд би ч гэсэн цагдаад гомдол гаргана гэж хэлсэн. Би ч тэгээд машиндаа суугаад яваад өгсөн, аав ч бас гэр рүүгээ явсан.           Би модоор цохьсоныг хараагүй. Намайг харахад араас нь хөөгөөд чулуу шидээд байсан...” гэх  мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/

*Гэрч О.Зын өгсөн:

“...Би 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 16 цаг өнгөрч байх үед Ихтамир сумын Эрүүл мэндийн төвд ажил дээрээ байж байхад Б.Г гэх эрэгтэй хүн хүнд зодуулсан гэж хүлээн авахад ирсэн. Би Б.Г гэх хүний биеийг үзэхэд даралт, пульс болон биеийн байдал хэвийн байсан. Нуруу хэсэгт өвдөлттэй байна гэж Б.Г хэлсэн. Тухайн газарт үзэхэд хөхөрч хавдсан зүйл байгаагүй, гараар дарахад эмзэглэл ихтэй, ясны бүтцэд өөрчлөлтгүй байсан тул зөөлөн эдийн гэмтэл гэж оношилсон. Тэгээд би Б.Гд 13А маягт бичиж өгч аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Хониндоо явж байхад Г.Б гэдэг хүн модоор цохьсон гэж хэлж байсан...”гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар тал/

           *Яллагдагч Г.Бын өгсөн:

“...2020 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Вандантолгой гэх газар Б.Г ахын зуслангийн ойролцоо хонио туугаад явж байтал Б.Г ах морьтой голоос хонио туугаад гарч ирсэн. Тэгсэн шууд өөрийнхөө хонийг орхиод манай хонийг туугаад байхаар нь би орилсон боловч сонсохгүй болохоор нь гүйж очоод та яагаад хонь туугаад байгаа юм гэхэд битгий солиор гэж хэлээд бид хоёр маргалдсан. Би уурандаа Б.Г ах руу чулуу авч шидэхэд оноогүй. Дараа нь газарт байсан жижиг шонгийн хугархай мод байхаар нь тэрийг авч өөрийг нь онох санаатай шидээгүй, морийг нь үргээх гэж шидсэн нь Б.Г ахын нурууг оночихсон. Тэгээд Б.Г ах гэр рүүгээ явж байх шиг байсан, түүний хүү болох Л.Б машинтай явж таараад шууд над руу ирээд намайг барьж аваад миний нүүр рүү цохиж аваад бид хоёр барилцаад авсан байхад Б.Г ах ирж бид хоёрыг салгаад тэгээд бид нар салцгаасан. Тухайн үед ийм зүйл болсон. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй байна. Цохиулсан өдрөө уруул бага зэрэг хавдаж, толгой өвдөж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Тухайн газартаа байгаа байх.  Би Б.Г ахаас уучлалт гуйж бид нар эв зүйгээ ололцсон. Миний хувьд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-32 дугаар тал/

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 241 дугаартай“...Б.Ггийн биед нурууны зүүн доод хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.Г нь артерийн даралт ихэсэх өвчин lll зэрэг, түрүү булчирхайy шохойжил архаг хууч өвчтэй байна...” дүгнэлт /хх-ийн 21 дүгээр тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Вандантолгой гэх газар иргэн Б.Г нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Б үйлдсэн болох нь хохирогч Б.Ггийн”...байдаг Г.Б гэх залуу ирээд “чи миний хонийг хөөдөг яадаг пизда вэ ална аа чамайг гээд” над руу чулуу авч шидээд байсан. Чулуу шидсэн нь намайг оноогүй. Би ч юм ярьсангүй морьтойгоо эргээд явах гэтэл араас жижиг шургааг мод авч шидсэн нь миний нурууг онож миний амьсгаа түгжигдээд хэсэг эвгүй болж байгаад гайгүй болсон. Тэр үед миний хүү Б машинтайгаа явж таараад намайг харсан бололтой Г.Б руу очсон. Б, Г.Б хоёр барилцаад авчихсан харагдахаар нь би явж очсон. Би Г.Бт очиж чи намайг шургааг модоор нуруу руу цохьсон би чамайг цагдаад хэлнэ гэтэл Б чинь намайг бас цохьсон би ч бас цагдаад хэлнэ гэж байсан. Би тэгээд гэртээ хариад эхнэртээ Г.Б намайг шургааг модоо нуруу руу цохьчихлоо гэж хэлээд цохьсон хэсгийг харуулсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Сгийн”...12 цаг өнгөрч байх үед манай нөхөр гэртээ орж ирээд хонио урагшаа тууж явтал айлын хоньтой нийлчих гээд байхаар нь тэр айлын хонийг цааш нь бага зэрэг туучихсан чинь Г.Бын хонь байсан бололтой над дээр ирээд над руу чулуу шидлээд, харааж зүхэж байгаад мод аваад шидсэн нь нуруу оночихлоо нуруу өвдөөд байна, бие муу байна гэхээр нь би нурууг нь харахад хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Бийн“...Би 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Вандантолгой гэх газар зуслан руугаа буухаар зөөвөрт явж байтал аав Б.Г морьтойгоо давхиж явсан, араас нь Г.Б гүйчихсэн чулуу шидээд элдэж хөөж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Г.Б дээр явж очоод чи яахаараа хөгшин хүнийг чулуугаар шидэж хөөгөөд байгаа юм гээд барьж аваад цохиод авсан. Тэгсэн Г.Б хэлэхдээ өчигдөр сумын төвд хүнд зодуулсан, та дээр нь нэмээд намайг цохиж байгаа юм уу гэж хэлсэн. Тэгсэн аав хүрээд ирээд Г.Баа чи модоор миний нурууг цохьсон чамайг цагдаад хэлнэ гэхэд би ч гэсэн цагдаад гомдол гаргана гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч О.Зын”...Би 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 16 цаг өнгөрч байх үед Ихтамир сумын Эрүүл мэндийн төвд ажил дээрээ байж байхад Б.Г гэх эрэгтэй хүн хүнд зодуулсан гэж хүлээн авахад ирсэн. Би Б.Г гэх хүний биеийг үзэхэд даралт, пульс болон биеийн байдал хэвийн байсан. Нуруу хэсэгт өвдөлттэй байна гэж Б.Г хэлсэн. Тухайн газарт үзэхэд хөхөрч хавдсан зүйл байгаагүй, гараар дарахад эмзэглэл ихтэй, ясны бүтцэд өөрчлөлтгүй байсан тул зөөлөн эдийн гэмтэл гэж оношилсон...”гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Г.Бын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 241 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Бын хүний биед нурууны зүүн доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг мөн байна.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Г нь хохиролд 300.000 төгрөг нэхэмжлэх талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн боловч уг хохиролтой холбоотой нотлох баримт ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Ү овогт Гын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Г нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай                                                             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР