Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/165

 

                                                                              2020/ШЦТ/165

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж,

Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгч: Т.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Т-д Э-д холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, 2 дүү хамт, ........аймгийн ......сумын ........ баг, ..........гэх газарт оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Ц овогт Т-н Э, РД:АЕ;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Э нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр .......... аймгийн ...... сумын................багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Жыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, биед нь баруун нүдний орчмын зөөлөн эдийн няцралтын улмаас дээд зовхи бүтэн унжсан гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Эрүүгийн 2012................ тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:    

Хохирогч Н.Жын өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 30-ны оройн 19 цагийн үед ..............аймгийн........ сумын............ багийн төвд байдаг И гэх айлд очоод Итай юм яриад сууж байхад гаднаас Т.Э орж ирээд цуг юм яриад сууж байтал И орон доороосоо 0.5 литрийн савлагаатай хараа нэртэй хагас шил архи гаргаж ирээд тэр архийг бид гурав хувааж уучихаад би тэндээ хоноод явах санаатай орон дээр хэвтсэн. И мөн нөгөө талын орон дээр хэвтсэн. Би Эад хандаж танайх хөдөө нүүж гарсан юм уу? Одоо хаана байгаа юм гэж асуутал Т.Э над руу уурлаж манайх нүүж гарсан эсэх чамд ямар хамаатай юм гэж уурлаж ширээн дээр байсан аягыг авч миний толгой хэсэгт цохиод мөн ширээн дээр байсан хоол иддэг сэрээг авч сэрээнийхээ ишээр миний баруун талын нүд рүү нэг удаа хатгасан. Энэ үед би боль л доо нүд рүү сэрээгээр хатгачихлаа гэж хэлэхэд И цаанаас нь болиоч чи хүн аллаа шүү дээ гэж хэлэхэд Т.Э гараад явсан. Би араас нь гарч гэртээ оччихоод эмнэлэг орж үзүүлэхэд эмч Тогоо миний биеийг үзээд та хурдан Улаанбаатар хот явж нүдээ үзүүлэх шаардлагатай юм байна гэж хэлсэн. Би тухайн үед гэмтэл авснаа мэдээгүй, зүгээр болчих байх гэж бодоод байсан юм. Гэтэл миний баруун нүд зүгээр болохгүй байсан Т.Э-тай уулзахад би танд эмчилгээний мөнгө олж өгнө гэж хэлэхээр нь би хүлээгээд байсан. Т.Э надад эмчилгээ хийлгэх мөнгө олж өгөхгүй байсан. Ингээд би 2020 оны 05 дугаар сарын 18-нд Улаанбаатар хот орж эмчид үзүүлэхэд баруун талын нүдний дээд зовхины булчин нь гэмтсэн байна гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотод нүдний хагалгаанд ороод сумандаа эргэж ирсэн. Миний биед өөр гэмтэл учраагүй. Тухайн асуудал болох үед би нүдээ ингэж гэмтсэн гэж бодоогүй зүгээр болчих байх гэж бодсон учраас цагдаад мэдэгдээгүй. Тухайн асуудал болсноос хойш хэд хоногийн дараа Этай уулзаж ахын дүү миний нүдийг ийм болгочихлоо гэж хэлэхэд ахаа та цагдаад битгий мэдэгдээрэй, би таны эмчилгээний мөнгийг олж өгье гэж гуйхаар нь би бас цагдаад мэдэгдээгүй. Гэтэл Э надад эмчилгээний мөнгө төгрөг өгөөгүй Улаанбаатар хотод очиж нүдний хагалгаанд ороод ирэхэд миний эмчилгээний төлбөрийг барагдуулаагүй учир би өнөөдөр цагдаад хандаж байгаа юм. 2020 оны 03 дугаар сарын 30-нд Э гэх хүнд цохиулсанаас хойш би хүнтэй маргалдаж муудалцаагүй. И, Э бид 3 байсан өөр хүн байгаагүй. Т.Э нь надтай муудалцаад намайг И гэх айлын орон дээр хэвтэж байхад минь ширээн дээр байсан аягыг аваад миний толгой хэсэгт нэг удаа цохисон. Энэ үед тухайн аяга хагараад унасан. Гэтэл ахин ширээн дээр байсан хоол иддэг сэрээг барьж аваад нүдийг чинь ухна гэж дайраад миний баруун талын нүд рүү сэрээний иш талаар нь нэг удаа хатгаж миний нүдийг гэмтээсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно. Би гомдолтой байна. Эрүүл мэндээрээ хохирсон учир Т.Эад хуулийн дагуу арга хэмжээ тооцуулмаар байна. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно....” гэх мэдүүлэг /хх-ийн 05-08 хуу/,  

Гэрч Т.Эын өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 30-ны орой Архангай аймгийн Өлзийт сумын төвд байх И гэх айлд ортол Н.Ж, И нар юм яриад сууж байсан. Намайг яваад ороход И ах орон доороосоо нэг шил хараа нэртэй 0.5 литрийн савлагаатай хагас шил архи гаргаж ирээд Ж, И бид гурав хувааж уугаад би Ж ахтай маргалдаад би ширээн дээр байсан аягыг авч Ж ахын толгой хэсэгт нь нэг удаа цохиход тухайн аяга хагарсан. Би ахин ширээн дээр байсан хоол иддэг сэрээг аван сэрээний арын бариул хэсгээр Ж ахын баруун нүд рүү нь нэг удаа хатгасан энэ үед Ж ах чи сэрээгээр нүд рүү хатгачихлаа гээд орилсон. Миний араас И ах болиоч чи хүн аллаа шүү дээ гэж орилохоор нь би гараад явсан. Энэ асуудлаас болж цагдаагийн байгууллагад дуудагдсан гэж бодож байгаа. Би тухайн үед И гэх айлд орохоос өмнө архи уучихсан, их согтуу И гэх айлд орсон. Тэгэхдээ бол би айлд орж Ж ахтай маргалдаж зодсон асуудлаа санаж байгаа. Ж ах тухайн үед согтуу байсан. И ах Ж ах бид гурав байсан өөр хүн байгаагүй. Ж ах бид хоёр гэмгүй нөхөрлөдөг хүмүүс байгаа юм. Би Ж ахын толгой хэсэгт нь нэг удаа аягаар цохисон, мөн сэрээний ишээр баруун нүд рүү нь нэг удаа хатгасан. Өөрөөр биед халдаж золдсон асуудал байхгүй. Тухайн үед бид хоёр хоёулаа архи уучихсан согтуу байсан. Согтуу үедээ хоорондоо маргалдаад би Ж арыг зодсон. Тэрнээс биш би Ж ахад өс хонзон санасан гээд байх зүйл байхгүй. Би гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Би хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахад ямар нэгэн санал гомдол байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/,  

Гэрч Ж.Иын өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн төвд байх өөрийн гэрт байхад оройн 19 цагийн үед манай сумын иргэн Н.Ж манайд орж ирээд бид хоёр юм яриад сууж байтал гаднаас манай сумын иргэн Т.Э орж ирээд цуг юм яриад байж байгаад би өөрт байсан хагас шил архийг гаргаж бид гурав хувааж уусан. Ингээд би орон дээрээ хэвтэж байтал гэнэт Ж, Э нар хэрэлдээд Э нь ширээн дээр байсан аяга авч Жын толгой хэсэгт нь нэг удаа цохиж, ахин ширээн дээр байсан сэрээг авч Жын баруун нүд рүү нь цохисон. Энэ үед нь би Эад хандаж чи боль хүн алах нь байна гэж чанга дуугаар хэлтэл Э гараад явсан. Энэ асуудлаас болж цагдаагийн газарт дуудагдаж ирсэн гэж бодож байна. Тэд яг юунаас болж хэрэлдэж маргалдсаныг нь би мэдэхгүй, гэнэт л хэрэлдээд байсан. Тухайн үед биднээс өөр хүн байгаагүй. Тухайн үед Т.Э нь Н.Жын толгой хэсэгт нь аягаар нэг удаа цохисон. Ахин сэрээний иш хэсгээр нь баруун нүд рүү нь нэг удаа цохисон. Өөрөөр зодож цохисон асуудал гаргаагүй. Ж бол Эыг зодож цохиогүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,  

Яллагдагч Т.Эын өгсөн: “...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар ярьсан байгаа, өөр надад нэмж ярих зүйл байхгүй. Н.Ж бид хоёрыг маргалдаж, зодолдох үед Архангай аймгийн Өлзийт сумын иргэн И байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн үед би согтуу байсан. И гэх айлд хагас шил архи Ж, И бид гурав хувааж уусан. Ингээд юм ярьж сууж байгаад Ж бид хоёр маргалдсан. Би Н.Жтай маргалдааад ширээн дээр байсан аягыг авч нэг удаа толгойд нь цохиод ахин ширээн дээр байсан сэрээний ишээр баруун нүд рүү нь хатгасан. Өөрөөр зодож цохисон асуудал байхгүй. Би Н.Жын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 267 дугаартай дүгнэлтээр Н.Ж-н биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэлт гарсан. Би тэр дүгнэлттэй танилцсан. Би тэр шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би гаргасан үйлдэлдээ Н.Ж-с уучлалт гуйсан. Удахгүй эмчилгээний зардал мөнгийг нь төлж барагдуулах талаар Н.Жтай ярьсан байгаа. Би Н.Ж-с уучлалт гуйсан. Хохирлыг нь барагдуулна. Би буруу зүйл хийсэнээ ухамсарлаж байна. Тиймээс энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 хуу/,  

Гэрч Т.Бын өгсөн: “...Миний дүү Т.Э нь зан байдлын хувьд их сайн хүн байгаа юм. Хүнтэй их эвтэй найрсаг харьцдаг. Харин ганц дутагдалтай чанар гэвэл архи их уудаг. Архинд их орсон хүн байгаа юм. Өмнө хүнтэй маргалдаж зодоон цохион хийлээ гэж би сонсож байгаагүй юм. Харин саяхан нутгийн нэг хүнтэй хамт архи ууж байгаад зодолдсон гэж сонслоо. Уг нь архи уугаад л явж байхаас биш зодоон цохион хийгээд байдаг хүн биш юм байгаа юм. Архи гэх зүйлээс болж л ийм байдалд хүрч байгаа байх гэж бодож байна. Уг нь бол иргэний бүртгэлээрээ бол Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багт бүртгэлтэй байдаг. Яг одоо бол Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн Тахилт гэх газар ээж дүү нарын хамт амьдардаг. Т.Э нь Архангай аймгийн Өлзийт сумын дунд сургуульд 8 дугаар анги төгссөн, бүрэн бус дунд боловсролтой хүн байгаа юм. Т.Э нь бүрэн бус дунд боловсрол эзэмшээд хугацаат цэргийн алба хааж ирээд л мал маллаж амьдарч байгаа. Өмнө нь төрийн албанд ажиллаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/,  

Хохирогч Н.Жын дахин өгсөн: “...Т.Э надад эмчилгээний болон өөрт гарсан санхүүгийн хохирлыг барагдуулаагүй, хохирол барагдуулна гэж ярьж байсан болохоос ирж уулзаагүй. Хохирлоо барагдуулаагүй учраас би гомдолтой байна. Уг нь нэг нутгийн хүмүүс миний хохирлыг барагдуулчих юм бол би гомдол саналгүй гэж хэлсэн юм байгаа. Гэтэл Т.Э ирж уулзахгүй байгаа би эмчилгээ хийлгэсэн болон эмчилгээнд явсан зардал мөнгөө баримтаар нэхэмжлэх болно ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/, 

Гэрч Ө.Оын өгсөн: “...Би Г.Ц-г танина. Энэ хүн нь уг нь Булган аймгийн Могод сумын гаралтай хүн байгаа юм. Манай сумын иргэн Д гэх эмэгтэйтэй гэр бүл болоод манай суманд шилжиж ирсэн, манай багийн иргэн байгаа юм. Ямар нэгэн ах дүү хамаатан садны холбоо байхгүй. Г.Ц нь 2018 онд эхнэрээ зодоод зугтаасан гэж сонссон. Тэр цагаас хойш Г.Ц гэх хүнтэй уулзаагүй манай Хөшөөт багт бүртгэлтэй явдаг боловч энд Хөшөөт багт амьдрахгүй байгаа. Хаана ямар ажил хийж амьдардаг талаар нь би мэдэхгүй. Г.Цын гэр орон нь Өлзийт сумын Хөшөөт багт байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/,

Яллагдагч Т.Эын дахин өгсөн: “...Би тухайн үед сэрээг бариад И ахынхаас гараад явсан. Гараад явж байгаад гудамжинд тухайн сэрээг хаясан. Дараа нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хэсгийн төлөөлөгч тухайн сэрээг олоод ир гэхэд нь би явж хайгаад сэрээг олоогүй. Одоо тэр сэрээ хаана байгаа талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 хуу/,

Хохирогч Н.Жын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээч С.Хишигмаагийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 267 дугаартай дүгнэлт

1. Иргэн Н.Жын биед, баруун нүдний орчмын зөөлөн эдийн няцралтын улмаас дээд зовхи бүтэн унжсан гэмтэл учирч, зовхи сойх мэс заслын хагалгаанд оржээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.

3. Иргэн Н.Жын биед учирсан баруун нүдний дээд зовхи бүтэн унжсан гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 7-26-2 -д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж, ерөнхий хөдөлмөрийн чадварыг 20% алдагдуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Иргэн Н.Жын биед учирсан гэмтэл нь хуучин гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 20% тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 16 хуу/,  

Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 107 дугаартай албан бичиг дүгнэлт /хх-ийн 17 хуу/,  

Хохирогч Н.Жын “амбулаториор эмчлүүлэгчдийн карт” /хх-ийн 18-19 хуу/,  

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1092 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц овогт Т-н Э /РД:АЕ/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23-24 хуу/, 

Ц овогт Т-н Э /РД:АЕ/-ийн цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /хх-ийн 25 хуу/,

Архангай аймгийн Өлзийт сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2020 оны  дугаар сарын -ны өдрийн албан бичиг /хх-ийн 27 хуу/,

Архангай аймгийн Өлзийт сумын Нийгмийн даатгалын байцаагчийн 2020 оны  дугаар сарын -ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 28 хуу/,

Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн засаг даргын 2020 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай тодорхойлолт /хх-ийн 29 хуу/,

Архангай аймгийн Өлзийт сумын Татварын улсын байцаагчийн 2020 оны дугаар сарын ны өдрийн дугаартай тодорхойлолт /хх-ийн 30 хуу/,

Шүүгдэгч Б овогт Э-н Г-н ял шалгах хуудас /хх-ийн 58 хуу/,  

Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн засаг даргын 2020 оны дугаар сарын ны өдрийн дугаартай албан бичиг /хх-ийн 59 хуу/,  

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн засаг даргын 2020 оны дугаар сарын ны өдрийн дугаартай албан бичиг /хх-ийн 60 хуу/,  

Ц овогт Т-н Э /РД:АЕ/-ын ял шийтгэгдсэн эсэх талаарх лавалгаа /хх-ийн 31 хуу/,  

Т.Э-н өмнө нь ял шийтгэгдэж байсан Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар  /хх-ийн 35-38 хуу/,  

Хохирогч Н.Жын Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хх-ийн 51-52 хуу/,  

Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 58-59 хуу/ зэрэг болно.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Эад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Э нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Жыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, биед нь баруун нүдний орчмын зөөлөн эдийн няцралтын улмаас дээд зовхи бүтэн унжсан гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Т.Э үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Жын өгсөн: “...ширээн дээр байсан аягыг авч миний толгой хэсэгт цохиод мөн ширээн дээр байсан хоол иддэг сэрээг авч сэрээнийхээ ишээр миний баруун талын нүд рүү нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-08 хуу/, гэрч Ж.Иын өгсөн: “...Ж, Э нар хэрэлдээд Э нь ширээн дээр байсан аяга авч Жын толгой хэсэгт нь нэг удаа цохиж, ахин ширээн дээр байсан сэрээг авч Жын баруун нүд рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/, яллагдагч Т.Эын өгсөн: “...Би Н.Жтай маргалдаад ширээн дээр байсан аягыг авч нэг удаа толгойд нь цохиод ахин ширээн дээр байсан сэрээний ишээр баруун нүд рүү нь хатгасан. Өөрөөр зодож цохисон асуудал байхгүй. Би буруу зүйл хийсэнээ ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 хуу/, хохирогч Н.Жын дахин өгсөн: “...Т.Э надад эмчилгээний болон өөрт гарсан санхүүгийн хохирлыг барагдуулаагүй, хохирол барагдуулна гэж ярьж байсан болохоос ирж уулзаагүй. Хохирлоо барагдуулаагүй учраас би гомдолтой байна. Уг нь нэг нутгийн хүмүүс миний хохирлыг барагдуулчих юм бол би гомдол саналгүй гэж хэлсэн юм байгаа. Гэтэл Т.Э ирж уулзахгүй байгаа би эмчилгээ хийлгэсэн болон эмчилгээнд явсан зардал мөнгөө баримтаар нэхэмжлэх болно ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/, Хохирогч Н.Жын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээч С.Х-н 2020 оны дугаар сарын ний өдрийн  дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Т.Э нь хохирогч Н.Жыг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун нүдний орчмын зөөлөн эдийн няцралтын улмаас дээд зовхи бүтэн унжсан зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны дугаар сарын ний өдрийн дугаартай дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хохирогч Н.Жын бие эрүүл мэндэд учирсан баруун нүдний орчмын зөөлөн эдийн няцралтын улмаас дээд зовхи бүтэн унжсан, үүний улмаас мэс засал хийлгэсэн бөгөөд уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөдөлмөрийн чадварыг 20% алдагдуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Эын уг үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг тул шүүгдэгч Т.Э нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулийн шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр юм. 

Иймд шүүгдэгч Т.Э нь Н.Ж-н бие махбодод халдаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Архангай аймгийн Прокурорын газраас Т.Э-н үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.    

Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 67 хуу/ гарын үсэг зуржээ.   

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Хохирогч Н.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх төлбарийн баримтыг гаргаж өгсөн /хх-ийн 51-52 хуу/, хохирол төлбөр нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Т.Э нь хохирол төлөхөө илэрхийлсэн байх тул түүнээс 723.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй дүгнэв. 

Шүүгдэгч Т.Эын үйлдсэн гэх уг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөрийг барагдуулаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт тохижилт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Т-н Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагийн хугацаагаас дээшгүй тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн ......... аймгийн .............. хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт тохижилт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эаас 723.000 төгрөгийг гаргуулж Архангай аймгийн Өлзий сумын Хөшөөт багийн Сансар хорооллын 07-02 тоотод оршин суух Ц овогт Н-н Ж /РД:АЕ/-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.О