| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0860/Э |
| Дугаар | 0886 |
| Огноо | 2020-08-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 0886
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч Б.Ундрах,
иргэний нэхэмжлэгч Т.Б ,
шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008008550925 дугаартай, нэг хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 04 сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн ..... дугаар гудамж .... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 12 сарын 08-ны өдөр 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар 2 жилийн хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нийт 5 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж,
Сум дундын 28 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 05 сарын 19-ний өдрийн 80 дугаар захирамжаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан Б овогт Ж.Б (РД:.......).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Орбитын тойрогт байрлах нийтийн байранд амьдардаг иргэн Д.А ын гэрт архи согтууруулах ундаа хэрэглэж гэрээс нь гарч явахдаа Honor 8s маркийн гap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Т.Б мэдүүлэхдээ: “.....Манай ажлын байр утсаа тасралтгүй нээлттэй байлгах шаардлага тавьдаг. Тэр өдөр утсаа эвдчихсэн болохоор хямдхан утас авах гээд ломбардаас асуутал 230.000 төгрөг гэхээр нь гараад утасны лангуу нараас асуухад их үнэтэй байхаар нь буцаж ороод ярьж байгаад 210.000 төгрөгөөр авсан. Уг мөнгөө авмаар байна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
“...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Орбитын тойрогт нийтийн байр түрээсэлж амьдардаг. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр танил ах Т нэг танихгүй залуу дагуулаад манай гэрт орж ирсэн. Манай гэрт ирэхдээ 2 шил 0,75 литрийн хараа архи авч ирж бид гурав хувааж уусан. Тэгээд цаг нэлээн орой болж тэр хоёр явсан. Т ахтай хамт гарсан залуу 10 орчим минутын дараа буцаж орж ирээд би танайд хоноод өглөө явъя гэж хэлэхээр нь би за тэг тэг гээд тэр залууг гэртээ хонуулахаар болсон. Тэр залуу намайг гар утсаа өгч байгаач гээд миний гар утсаар фэйсбүүк ороод байсан. Тэгээд би унтаж амраад өглөө сэрсэн чинь тэр залуу миний Honor 8s маркийн гap утсыг хулгайлаад аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас)
“...2020 оны 02 дугаар сарын 01-ний өглөө миний тэтгэврийн мөнгө буусан. Би Б тэй хамт гадуур гарч хоол хүнсээ цуглуулаад үлдсэн мөнгөөр нь “Хараа” нэртэй 0.75 литрийн хоёр шил архи аваад А ын гэрт очсон. Бид гурав хоёр шил архиа хувааж уусан. Тэгээд цаг нэлээн орой болсон болохоор Б бид хоёр А ын гэрээс гараад манай гэр лүү алхаж байтал Б “хоёр эмэгтэй дуудсан байсан чинь тэр хоёр ирж байна гэнэ, би буцаад А ын гэрт орж тэр хоёр эмэгтэйтэй хонолоо” гээд буцаад явсан. Тэгээд маргааш өглөө нь А манай гэрт ирээд “ахаа өчигдрийн таны дагуулж ирсэн Б гэж залуу шөнө миний гар утсыг хулгайлаад аваад явсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)
“...Би 2020 оны 02 дугаар сарын сүүлээр Сансарын клонкын доор байрлах “Coin” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар орж “зарах хямдхан гар утас байна уу” гэж асуусан. Уг барьцаалан зээлдүүлэх газрын эзэн “Honor 8s маркийн rap утсыг хямдхан авах юм уу” гэхээр нь би 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Утас худалдаж авснаас нэг cap гарангийн дараа цагдаагийн газраас гар утас руу залгаад миний худалдаж авсан гар утсыг “хулгайн утас байна, ирж мэдүүлэг өгөх шаардлагатай” гэж хэлсэн. Ломбардын эзэн нь надад гар утас зарахдаа “энэ утасны эзэн нь гар утсаа барьцаанд тавиад хугацаандаа авахгүй утас нь холбогдохгүй алга болчихлоор нь зарж байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас)
“...Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Coin” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ж.Б гэх 40 орчим насны махлаг залуу орж ирээд “Honor 8s маркийн rap утсыг барьцаанд тавих гэсэн юм” гэхээр нь би гар утсыг нь шалгаж үзэхэд yr гар утас нь ямар нэгэн кодгүй шууд нээгдэж байсан. Тэгээд би тухайн үедээ өөрийнх нь гар утас юм байна гэж бодоод “хэд хоног барьцаанд тавих вэ” гэж асуухад Б нь надад “яаралтай мөнгө хэрэг болсон болохоор барьцаанд тавьж байна, би удахгүй авах болохоор 7 хоног л барьцаанд тавья” гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнээс 7 хоногийн хугацаатай 110.000 төгрөгөөр барьцаанд авсан. Тэгээд 7 хоног нь дуусаад хүлээлгийн 7 хоног нь дахин дуусахаар нь бүртгүүлсэн ...... дугаарын гар утас руу “хугацаа нь дууссан” талаар мессежээр мэдэгдэхэд Б нь ямар нэгэн хариу өгөөгүй. 2020 оны 03 дугаар сарын 06-наас 14-ний өдрийн хооронд манай газарт нэг залуу орж ирээд “хямдхан зарчих гар утас байна уу” гэж асуухаар нь би Б ийн барьцаанд тавьсан Honor 8s маркийн rap утсыг тэр залууд харуулаад 200.000 төгрөгөөр зарсан. Би уг гар утсыг хулгайн утас гэж мэдээгүй. Б гэх залуу “миний өөрийн гар утас байгаа юм, код байхгүй, ямар ч асуудалгүй утас гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас)
5. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас)
6. “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 356 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хавтаст хэргийн 18 дугаар хуудас)
7. Шүүгдэгч Ж.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, надад ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дугаар хуудас)
8. Шүүгдэгч Ж.Б ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр тал), урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 68-73 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Б д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Орбитын тойрогт байрлах нийтийн байранд амьдрах иргэн Д.А ын гэрт архи согтууруулах ундаа хэрэглэн гэрээс нь гарч явахдаа Honor 8s маркийн гap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Д.А ын мэдүүлэг (хх-16), гэрч П.Э ийн мэдүүлэг (хх-24), иргэний нэхэмжлэгч Т.Б ий мэдүүлэг (хх-32-33), гэрч Г.Б ий мэдүүлэг (хх-41), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2), “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 356 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх-28), шүүгдэгч Ж.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-76) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ж.Б нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр иргэн Д.А ын эзэмшлийн “Honor 8s” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.А т “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 356 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх18-19)-ээр 450.000 төгрөгийн хохирол учирсан ба 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл” (хх-37)-ээр “Honor 8s” маркийн гар утсыг биет байдлаар хүлээлгэж өгсөн байна.
Харин иргэний нэхэмжлэгч Т.Б д учирсан 210.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ж.Б өөс гаргуулж, түүнд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь дээрх дүгнэлтэй мэтгэлцээгүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ж.Б ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ж.Б д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2008008550925 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж.Б ийг бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б ийг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Б өөс нийт 210.000 (хоёр зуун арван мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Б д олгосугай.
5. Эрүүгийн 2008008550925 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР