| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0146/э |
| Дугаар | 2020/ШЦТ/148 |
| Огноо | 2020-06-10 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/148
2020/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч:Т.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Тын Мт холбогдох 2012............... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1993 оны дугаар сарын -ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т” ХХК-нд барилгачин, ..........аймгийн ........ сумын ............ дугаар баг, ............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Тын М РД/аг/
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.М нь 2020 оны 03 дугаар сарын 29-ны өдөр ........ аймгийн ....... сумын ........ багийн нутаг дэвсгэрт ........... гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 2.7487м3 хэмжээтэй хуурай шинэс мод бэлтгэн ойн санд 301.697 төгрөгийн хохирол учруулж, - улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012.............. дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Иргэний нэхэмжлэгч: Ц.Сгийн: “...Т.М нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ........ аймгийн ......... сумын ...........багийн нутаг, ...........гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.5м 57 ширхэг 2.7487м3 модыг бэлтгэж - улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 301.697 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэрэгт өөрийн сумын төрийн сангийн 1000............. дугаартай дансанд экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэхэмжлэхээр оролцож байна. Уг мод бэлтгэсэн гэх газар нь Улсын тусгай хамгаалттай газар нутагт тооцогддоггүй. Манай сумын газар нутгийн хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газарт Хөх нуур багийн Хойд, Урд голын эх гэх газар ордог. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн... гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Ш.Б-н өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байтал өглөө эрт миний хүргэн Б ирээд аав машинаа өгчих, манай найз мод түлээгүй болсон байна. Мод бэлтгэх эрхийн бичгээ авсан байна. Би үдээс хойш хүрээд ирнэ гэж хэлээд миний - улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явсан. Тэгээд би оройдоо миний машиныг Б авч ирж өгөөгүй. Нөгөөдөр нь би Б-с миний машин яасан бэ гээд асуутал тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хураагдсан. Учир нь М 03 дугаар сарын 28-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичгээ авсан байна. Би тэрийг мэдэлгүй мод бэлтгэж явахад цагдаа нарт баригдчихлаа гэж хэлсэн. Миний өмчийн - улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл 2004 онд үйлдвэрлэгдсэн. 2011 онд Монгол Улсад орж ирсэн. Машинтай мөргөлдөөд аваарын дэр нь задарч байсан. Сэв замаск ихтэй мотор нь суларсан машин байгаа юм. Би хүнд тугалтай үнээгээр зарах гэж байсан. Би өөрийнхөө машиныг М гэх залуугаар авахуулмаар байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Надад нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26хуу/,
Гэрч М.В-н өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр .......... аймгийн................. .сумын ...........гэх газарт хяналт шалгалтаар ажиллахад Б.Б гэх залуу - улсын дугаартай Портер тээврийн хэрэгслийг жолоодчихсон. Хажууд нь М гэх залуу суучихсан. Тээврийн хэрэгслийн тэвш дээр мод хөндлөнгөөр нь аччихсан явж байхаар нь ачиж яваа модны эрхийн бичгийг шалгатал М гэх залуу нь халааснаасаа мод бэлтгэх эрхийн бичиг гаргаж өгсөн хэдий ч дээрх эрхийн бичгийн хугацаа нь 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дууссан байсан. Б, М-с хэзээ хаанаас мод бэлтгэсэн талаар асуухад Элстэйн эх гэх ойгоос өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мод бэлтгээд тээвэрлэж явна гэж надад хэлсэн. Тиймээс тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулж, Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн тоо бүртгэлд гомдол мэдээллээр оруулсан. Т.М надад мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/,
Гэрч Т.М-н өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би ............аймгийн ....... сумын ............ багийн байгаль хамгаалагч П.Э гэх эгчээс мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Эрхийн бичгээ аваад модонд явах гэтэл хэдэн өдрийн өмнө миний хамт модонд явна гэж гуйсан Б ах хөдөө ажлаар явсан байсан. Утас нь холбогдоогүй, мод бэлтгэх эрхийн бичгийнхээ хугацааг дуусгуулсан. Тэгээд машин олдохгүй байхаар нь яая даа гэж бодоод байж байтал 2020 оны 03 дугаар сарын 29-ны өдөр өглөө Б ах над руу утсаар залгаад мод бэлтгэх эрхийн бичгээ авчих өнөөдөр модонд явах уу гэхээр нь би өчигдөр эрхийн бичгээ авсан. Өнөөдөр бэлтгэхээр авсан ахаа хоёулаа явъя гээд 10 цагт Архангай аймгийн төвөөс гараад 20 км зайтай байх эрхийн бичигт заасан Ихтамир сумын Элстэйн эх газарт очоод модоо бэлтгэсэн. Би өөрийнхөө хөрөөг авч явсан болохоор буугаад нэг ширхэг босоо модыг хөрөөдөж унагаж ачаад хажуудаа байсан сайхан сайхан унаанги модыг голоор нь хэрчимлэж тайрч ачаад машин дээрээ ачаад 13 цагийн үед уулнаас буугаад явж байтал экологийн байцаагч ирээд машин зогсоож мод бэлтгэх эрхийн бичгийг шалгатал миний бод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа дууссан байсан. Би эрхийн бичгээ өөрийнхөө халаасанд хйисэн байсан. Миний мод бэлтгэсэн хөрөө минийх, Б хадам аав Б-н өмчийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би эрхийн бичгээ модонд явах өдрөөрөө бичүүлсэн гэж хэлсэн байсан. Эрхийн бичгийн хугацаа нь дууссан болохыг цагдаа зогоож шалгахад Б ах мэдээд бөөн уур болсон. Цагдаагийн алба хаагч М.В болон Б ах нар мэдсэн. Өөр хүн мэдэхгүй. Б гэхдээ цагдаа шалгасаны дараа мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 29-31хуу/,
Гэрч Б.Б-н өгсөн: ... Би танина, миний найз байгаа юм. 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн найз Т.М-н хамт Архангай аймгийн Их Тамир сумын Элстэй гэх ой руу галын түлээнд явсан. Би өөрийн найз М-тай хамт орсон ойныхоо захад машинаа тавиад ой руу ороод унаанги моднуудыг тайраад мөн 1 ширхэг босоо модыг унагаагаад өмнө нь хүмүүсийн бэлдсэн модноос ганц нэг ширхэгийг бэлдээд бид ойгоос гараад модоо ачаад явж байтал экологийн байцаагч нартай таарсан. Би машин жолоодож явсан болохоор цагдаа надаас эрхийн бичгээ гаргаж ирж үзүүлнэ үү гэхээр нь би М эрхийн бичгээ гаргаж ирээд өг гэтэл М цагдаад эрхийн бичгээ үзүүлтэл цагдаагийн алба хаагч энэ эрхийн бичгийн тань хугацаа нь дуусаад 2 хоног хэтэрсэн байна. Тээвэрлэх хугацаа нэг хоног хэтэрсэн байна гэж хэлээд миний тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулсан. Миний хадам аав Б-н өмчийн тээврийн хэрэгсэл байгаа юм. М надад 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр модонд явах хэрэгтэй байна. Манайх гаднаа түлэх модгүй болчихлоо гэж хэлсэн. Тиймээс би аавын Портер машиныг гуйгаад модонд явахаар болсон. М мод бэлтгэх эрхийн бичгээ авсан гэж хэлсэн. Би энэ талаар огт мэдээгүй. М-н өмчийн цахилгаан хөрөөгөөр мод бэлтгэсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 32-34хуу/,
Гэрч Д.Аын өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Т.М гэх залуу Б гэх залуутай хамт Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Элстэй гэх ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн. Цагдаа нар тухайн үед эргүүл хяналт шалгалтаар ажиллаж байсан. Тэгээд М-н мод бэлтгэх эрхийн бичгийг шалгахад мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа нь дууссан байхдаа мод бэлтгэж тээвэрлэсэн гэсэн. Тухайн үед би уулнаас мөн мод бэлтгэж байсан. Би мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан. Б гэх залууу нь - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон байсан. М нь түүний хажууд суусан байсан. Тэр хоёроос өөр хүн байгаагүй. Хуурай шинэс төрлийн мод байсан. Портерийн тэвшээр дүүрэн байсан. Надад өөр нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35хуу/,
Т.Мын яллагдагчаар өгсөн: ..Тогтоолтой танилцлаа. Миний үйлдэл тогтоолтой тохирч байх тул би хуулинд зааснаар мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж байна. ....гэх мэдүүлэг /хх-ийн 52-54хуу/,
Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны дүгээр сарын -ний өдрийн дугаартай дүгнэлтэнд: Иргэн Т.М нь зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй бэлтгэсэн мод нь /хуурай шинэс/ уг мод нь Түлшний мод 2011 стандартын дагуу 1.5м урттай ба /галын түлээний/ шинэс төрлийн мод байна. Нийт тоо ширхэг 57, нийт шоометр 2.7487 м3 шоометр модыг бэлтгэжээ. 2.7487 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 сарын 13-ны өдрийн тоот тушаалыг үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн 2-р муж шинэс /хуурай мод/ шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн-64.662 төгрөг,нийт-109.760 төгрөг мод модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ /хуурай/ 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 301697 төгрөгөөр тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 37-38 хуу/,
“Мэргэшсэн үнэлгээчин А.Б-н 2020 оны дугаар сарын -ны өдрийн № шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42 хуу/,
Мэргэшсэн үнэлгээчин А.Б-н 2020 оны дугаар сарын-ны өдрийн № шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08 хуу,11 хуу,16 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 09-10 хуу, 15 хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 59 хуу/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/ хх-ийн 63 хуу/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64 хуу/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65хуу/,
Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 66-68 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.М нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ...... аймгийн ............ сумын ........... багийн нутаг дэвсгэрт ............. гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 2.7487м3 хэмжээтэй хуурай шинэс мод бэлтгэн ойн санд 301.697 төгрөгийн хохирол учруулж, - улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Т.М үйлдсэн болох нь:
Иргэний нэхэмжлэгч: Ц.Сгийн: ...Т.М нь 2020 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сум Элстэй гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.5м 57 ширхэг 2.7487м3 модыг бэлтгэж - улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 301.697 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэрэгт өөрийн сумын төрийн сангийн 100010155001 дугаартай дансанд экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэхэмжлэхээр оролцож байна. гэх мэдүүлэг /хх-ийн 21-23хуу/, Иргэний нэхэмжлэгч Ш.Болдын өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 29-ны өдөр гэртээ байж байтал өглөө эрт миний хүргэн Б ирээд аав машинаа өгчих манай найз мод түлээгүй болсон байна. Мод бэлтгэх эрхийн бичгээ авсан байна. Би үдээс хойш хүрээд ирнэ гэж хэлээд миний - улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явсан. Тэгээд би оройдоо миний машиныг Б авч ирж өгөөгүй. Нөгөөдөр нь би Б-с миний машин яасан бэ гээд асуутал тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хураагдсан. Учир нь М 03 дугаар сарын 28-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичгээ авсан байна. Би тэрийг мэдэлгүй мод бэлтгэж явахад цагдаа нарт баригдчихлаа гэж хэлсэн. мэдүүлэг /хх-ийн 24-26хуу/, Гэрч М.В-н өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Элстэй гэх газарт хяналт шалгалтаар ажиллахад Б.Б гэх залуу - улсын дугаартай Портер тээврийн хэрэгслийг жолоодчихсон. Хажууд нь М гэх залуу суучихсан. Б, М-с хэзээ хаанаас мод бэлтгэсэн талаар Элтэйн эх гэх ойгоос өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 29-ны өдөр мод бэлтгээд тээвэрлэж явна гэж надад хэлсэн. Тиймээс тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулж, Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн тоо бүртгэлд гомдол мэдээллээр оруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/, Гэрч Б.Бийн өгсөн:... Би танина миний найз байгаа юм. 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн найз Т.Мын хамт Архангай аймгийн Их Тамир сумын Элстэй гэх ой руу галын түлээнд явсан. Би өөрийн найз Мтай хамт орсон ойныхоо захад машинаа тавиад ой руу ороод унаанги моднуудыг тайраад мөн 1 ширхэг босоо модыг унагаагаад өмнө нь хүмүүсийн бэлдсэн модноос ганц нэг ширхэгийг бэлдээд бид ойгоос гараад модоо ачаад явж байтал экологийн байцаагч нартай таарсан. Би машин жолоодож явсан болохоор цагдаа надаас эрхийн бичгээ гаргаж ирж үзүүлнэ үү гэхээр нь би Маа эрхийн бичгээ гаргаж ирээд өг гэтэл М цагдаад эрхийн бичгээ үзүүлтэл цагдаагийн алба хаагч энэ эрхийн бичгийн тань хугацаа нь дуусаад 2 хоног хэтэрсэн байна. Тээвэрлэх хугацаа нэг хоног хэтэрсэн байна гэж хэлээд миний тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулсан. М мод бэлтгэх эрхийн бичгээ авсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/, Гэрч Д.Аын өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Т.М гэх залуу Б гэх залуутай хамт Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг, Элстэй гэх ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн. Цагдаа нар тухайн үед эргүүл хяналт шалгалтаар ажиллаж байсан. Тэгээд Мын мод бэлтгэх эрхийн бичгийг шалгахад мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа нь дууссан байхдаа мод бэлтгэж тээвэрлэсэн гэсэн. Тухайн үед би уулнаас мөн мод бэлтгэж байсан. Би мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/, Т.Мын яллагдагчаар өгсөн: ..Тогтоолтой танилцлаа. Миний үйлдэл тогтоолтой тохирч байх тул би хуулинд зааснаар мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж байна. ....гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/, Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 23 дугаартай дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08 хуу,11 хуу,16 хуу/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 09-10хуу, 15 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34.2.Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана гэж, мөн хуулийн 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд гэрч Б.Бийн өгсөн ...Маа эрхийн бичгээ гаргаж ирээд өг гэтэл М цагдаад эрхийн бичгээ үзүүлтэл цагдаагийн алба хаагч энэ эрхийн бичгийн тань хугацаа нь дуусаад 2 хоног хэтэрсэн байна. Тээвэрлэх хугацаа нэг хоног хэтэрсэн байна гэж хэлээд миний тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулсан..гэх мэдүүлэг, гэрч Д.Аыг өгсөн: ..Тэгээд Мын мод бэлтгэх эрхийн бичгийг шалгахад мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа нь дууссан байхдаа мод бэлтгэж тээвэрлэсэн гэсэн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.М нь хугацаа дууссан эрхийн бичгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн нь хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Мын үйлдлийн улмаас 301.697 /гурван зуун нэг мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөгийн хохирол төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /301.697х3=905.091 төгрөг /есөн зуун таван мянга ерэн нэг/ төгрөг гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ мөн хуулийн 4 дэх хэсэгт ” ...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг /- улсын дугаартай тээврийн хэрэгсэл/ хүчингүй болгож, Портер маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Т.Мын өмчлөлийнх биш байх тул түүний өмчлөгч иргэний нэхэмжлэгч Ш.Б-д буцаан олгож, харин шүүгдэгч Т.М-с гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан авч, уг 2.000.000 төгрөгнөөс шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох Байгаль орчин, уур амьсгалын санд төлөх 905.091 /есөн зуун таван мянга ерэн нэг/ төгрөгийн хохирлыг төлж үлдсэн 1094909 /нэг сая ерэн дөрвөн мянга есөн зуун ес/ төгрөг, 2020 оын дугаар сарын -ны өдрийн дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 174500 /нэг зуун далан дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 2,7487 м3 57 ширхэг мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн цахилгаан хөрөөг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэх саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн74 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Т.Мыг, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Т.Мыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгө цахилгаан хөрөөг улсын төсөвт шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Тын Мыг зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 43 дугаар, 2020 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 44 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Т.М-с гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан авч, түүнээс шүүгдэгчийн Байгаль орчин, уур амьсгалын санд төлөх 905091/ есөн зуун таван мянга ерэн нэг/ төгрөгийн хохирлыг төлж, үлдсэн 1094909 /нэг сая ерэн дөрвөн мянга есөн зуун ес/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 174500 /нэг зуун далан дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 2.7485 м3 57 ширхэг хуурай шинэс модыг хурааж тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн - улсын дугаартай Портер маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 26-07 тоотод оршин суух хаягтай, Ц овогт Ш-н Б /РД:АЭ/-д буцаан олгож, шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн цахилгаан хөрөөг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ