Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/134

 

                                                                               2020/ШЦТ/134

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.О даргалж, 

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгч: О.П нарыг оролцуулан

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н овогт Оын Пд холбогдох 2012......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны дугаар сарын -ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл, 6, аав ээж, дүү, эхнэрийн хамт, ......... аймгийн ........ сумын ........ дугаар баг, ...........гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Н овогт Оын П /РД:аю/   

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Шүүгдэгч О.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед ....... аймгийн ......... сумын ...... дугаар багийн нутаг ............. зүүн хэсгийн з............асмал зам дээр - улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас зорчигч Д.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. 

                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын үед: 

Хохирогч Д.Цгийн өгсөн: “...О.П нь миний багын найз байгаа юм. Б.Бийн гэррүү явахдаа П барьж явсан. Ирэхдээ хэн барьж ирсэн талаар мэдээгүй, согтсон байсан. Сүүлд О.П жолоодож явсан талаар М.Б-с мэдсэн. Тухайн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг хаанаас авч явсан талаар би мэдэхгүй байна. Намайг гэрээсээ гараад алхаж явахад О.П эхнэрийнхээ машиныг жолоодчихсон ганцаараа ирсэн юм. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/,

Гэрч Д.Цгийн өгсөн: “...Тухайн өдөр найз Б Донойгоос аймгийн төвд ирсэн. Найз П, Б бид 3 дээр ирээд бид Бийн гэррүү явж П нохойн гөлөг авах, Бийг хүргэж өгөхөөр Пын эхнэрийн - дугаартай Пруис 20 машинаар 16 цагийн үед явсан. Тэгээд Бийн гэрт очоод аймгийн төвөөс авсан 2 шил 0,75 литртэй архиа бид 4 хувааж уусан. Тэгээд би согтоод тасарсан байсан. Нэг мэдэхэд 2020 оны 02 дугаар сарын 09-ний 04 цагийн үед эмнэлэгт ухаан орсон. Юу болсон талаар ээжээс асуухад осолд орсон талаар хэлсэн. Тухайн машины хаана нь би өөрөө сууж явснаа ч санахгүй байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн А, Б гэх эмч нар хэлэхдээ аарцаг хугарсан, элэг бяцарсан, цавь хэсэгтээ 6 оёдол тавиулсан гэж хэлсэн. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/,

Иргэний нэхэмжлэгч М.Бийн өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг, Доной гэх газар найз О.Пын барьж явсан - улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотор явж байгаад онхолдож зам тээврийн осолд орсон. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл уирсан. Би өөрийн мэдэж байгаа зүйлийн талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө ярьсан учраас одоо нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/,

Гэрч М.Б-н өгсөн: “...тухайн өдөр намайг гэртээ байхад найз П над дээр ирээд бид зах гарч ойр зуурын юм аваад Цг очиж аваад найз Б аймагт ирсэн байна гэхээр нь Наранбулаг гэх газраас Бийг аваад бид 4 Б-н гэрт очиж П нохойн гөлөг авахаар болсон. Тэгээд бид 4 Пын эхнэр Угийн - улсын дугаартай Приус 20 маркийн машиныг П бариад Доной гэх газарлуу 16 цагийн үед явсан. Замдаа дэлгүүрээс 2 шил 0,75 литрийн архи авсан. Бийн гэрт очиход түүний түүний хоёр ах нь байсан. Бид дөрөв авсан 2 шил архиа хувааж уусан. Бийн нэг ах нь хамт уусан. Тэгээд Ц, П бид гурав явахаар болоод хөдөлсөн. Тухайн үед П машинаа жолоодоод Ц жолоочийн хажууд, урд суусан, би арын суудалд суусан юм. Тэгээд засмал зам руу нийлээд Архангай аймаг орох чиглэлд цагаан хаалга өнгөрөөд явж байхыг санаж байна. Би Пд хандаж андаа зөөлөн яваарай гэж засмал зам орохоос өмнө шороон зам дээр явж байхад хэлсэн. П ойлгож байна, андаа гэж хэлсэн. Тэгээд би санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрж, ухаан орсон юм. Осол болсон талаар мэдэхгүй байна. Пын ээж М-с мэдсэн. Би тухайн үед хамгаалах бүс бүслээгүй байсан. П, Ц нар зүүсэн эсэхийг мэдэхгүй байна. Бид засмал зам орохоос өмнө 25-30 км цагийн хурдтай явсан байх. Би хянах самбар хэсгийг хараагүй. Осол болсон үеийг санахгүй байна. Би унтсан байх. Юу ч санахгүй байна. П тухайн үед нэг их согтоогүй байсан байх. Би сайн санахгүй байна. Эмч хэлэхдээ миний биед бага зэрэг элэг бяцарсан, өвдөгний хэсэг зүсэгдсэн, толгой бага зэрэг хавдсан гэж хэлсэн. Одоогоор нуруу хэсэг өвдөж байна. Өөр зүйл байхгүй. Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/,

Иргэний хариуцагч А.У-н өгсөн: “...Би О.П-г танина. Миний нөхөр байгаа юм. Бид хоёр хамтран амьдраад 1 жил болж байгаа юм. Гэхдээ албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байгаа. Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өглөө ажилдаа явахдаа өөрийн эзэмшлийн - улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээвэрийн хэрэгслээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Наранбулагийн 01-19 тоот буюу хадам аав Оын хашаанд үлдээгээд түлхүүрийг нь Хадам аав Оын гэрийн ширээн дээр ямар нэгэн хүнд хариуцуулан үлдээлгүй орхиод ажилдаа явсан юм. Тухайн орой 20 цаг 45 минутын үед манай найз залгаад машин чинь Донойн гүүрний хажууд онхолдчихсон байна хэн барьж яваа юм гэж асуусан. Тэгээд би хадам ээж Мруу залгаад хашаанд миний машин байна уу? П байна уу? асуухад байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Донойн гүүрний хажууд уначихсан байна, юу болсон юм, очоод үзээрэй гэж хэлсэн. Тэгээд би зам тээврийн осол болсон талаар мэдсэн юм. Хамгийн сүүлд би 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тухайн хашаанд байрлуулан тавьсан юм. Үүнээс өмнө аймгийн төвд байнга замын хөдөлгөөнд оролцдог байсан юм. Урд өмнө машин жолоодож байгаагүй. 2019 оноос хойш машин жолоодож сурсан, замын хөдөлгөөнд удаан оролцдог, машин сайн барьж чаддаггүй юм. Миний машины бүх зүйл хэвийн ажиллаж байсан, ямар нэгэн гэмтэл байгаагүй. Миний машин 2018, 2019 онуудад хамрагдсан, үзлэг оношлогоонд тэнцсэн. Би П-г эрхийн үнэмлэхгүй болохоор нь машин үлдээдэггүй юм. Заримдаа хааяа нэг усанд явах дэлгүүрээр ойр зуурын зүйл авах ажлаар л миний машиныг барьж явдаг байсан. Би машинаа өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө худалдан авч байсан үнээр нь үнэлнэ. Миний машины хойд, урд гупер хагарч үүрсэн, урд салхины шил хагарсан, урд копуд хумигдаж эвдэрсэн, урд талын баруун зүүн их гэрэл хагарсан, ус, тосны радитор хагарсан, моторын лап хугарсан, зүүн урд амаржин хугарч салсан, баруун урд талын тормосны пиланз хагарсан, 4 хаалганы цонх хагарч, 4 хаалга ашиглагдах боломжгүй хумигдаж гажсан, кабин орой хэсгээр хонхойж шамшийсан, хоёр толь хагарсан, хойд багажны шил, тормозны хойд хоёр гэрэл хагарсан, зүүн хойд талын амаржин тахийж хугарсан, 4 дугуй, обуд хагарсан, рүлийн аппрат эвпэрсэн, дотор салоны урд хэсэг хагарсан, дотор 4 суудал эвдэрсэн, үндсэн арал кузов эвдэрсэн, хойд гол тахийсан, 45 амьперийн акумлятор хагарсан зэрэг эвдрэлтэй байгаа. Үнэлгээг зах зээлийн ханшаар нь гаргуулсан, гарсан үнэлгээтэй холбогдуулан санал хүсэлт гаргахгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжилэх зүйл байхүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/,

Гэрч А.У-н өгсөн: “...Тухайн өдөр би ээлжийн жижүүртэй байсан юм. О.П надад машин авч явсан талаар хэлээгүй. Надтай 15 цаг 19 минутын үед утсаар ярихдаа нэг ахтайгаа хамт хөдөө явлаа гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Орой ажил дээрээ байж байтал 20 цаг 11 минутын үед манай найз Долгорсүрэн утсаар залгаад чиний машин чинь Доной гүүрний хажууд онхолдчихсон байна гэж хүн хэллээ, хэн барьж явсан юм бэ гэж асуусан тэгээд би осол болсон талаар мэдсэн юм. Би машиныхаа түлхүүрийг хадмын гэрт үлдээсэн байсан. О.Пд түлхүүрээ өгөөгүи. Надад хэлэлгүй аваад явсан байсан. Хадмын эзэмшлийн гэрт О.П бид хоер амьдарч байгаа юм. Хадам аав О, ээж Пагмаа, түүний охин Урангоо 3 хамт амьдардаг юм. О.П-той хамт амьдарч байгаа гэрт түлхүүрээ үлдээсэн. О.П нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Миний машин 2004 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр орж ирсэн бүтэн жи Тоёота Приүс 20 маркийн машин байгаа юм. 2015 онд орж ирэхэд нь 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөгөөр авч байсан юм. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/,

Гэрч Б.Бийн өгсөн: “...Тухайн өдөр би өөрийн төрсөн ах Сыг авах ажлаар аймгийн төв рүү мотоциклиор орсон юм. Тэгээд аймгийн төв ороод ахдаа мотоциклио өгөөд найз Пын гэрт хүргүүлээд ахыг явуулсан. Пын гэрт Б, Ц, П нар түлээ хөрөөдөөд дууслаа гээд сууж байсан. Бид манайд очихоор болоод /өмнө нь Птой утсаар яриад манайхаас нохойн гөлөг авахаар тохиролцсон байсан/ замдаа мөнгөө нийлүүлээд 2 шил 0,75 литртэй архи ундаа аваад манайд 17 цаг өнгөрч байхад ирсэн. Хууч хөөрч байх хугацаандаа авсан архиа бид хувааж уусан. Манайд байсан ээжийн төрсөн ах Цогоо 2-3 хундага архи уусан. Бид архиа дуусаан би Пд өгнө гэсэн гөлгөө өгсөн. Ц машины урд, Б хойд суудалд суусан. П машинаа бариад 20 цагийн үед явсан юм. Ц, Б нар нилээд согтуу байсан, өөрийн гэсэн ухаантай байсан үгүйг мэдэхгүй байна. П бид хоёр нэг их согтоогүй, зүгээр байсан. П манай ахтай бууз чимхэлцээд, идээд явсан юм. П тухайн үед эхнэрийнхээ - дугаартай приүс 20 маркийн машинтай байсан. Бид хэрүүл, маргаан хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/,

Гэрч Н.Э-н өгсөн: “...Тухайн орой 20 цаг 30 минутын үед би найз Т-н машинтай хамт Архангай аймгийн төвөөс гараад Доной гүүр дөнгөж гараад явж байтал урдаас ирж байсан Приүс-20 маркийн машин эргэлт хэсэг дээр багталгүй замын хажуу хэсэг рүү унаад шороо боссон. Тухайн үед шороо их хэмжээгээр боссон учраас яаж унаж өнхөрсөн талаар харагдаагүй. Т бид хоёр цагдаагийн 102 дугаарлуу залгаж дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн машин ирсэн. Тухайн машины улсын дугаар нь - байсан. Тухайн машин Цагаан хаалга чиглэлээс аймгийн төв рүү чиглэлтэй эсрэг урсгалаар явж байсан юм. Ямар нэгэн зогсоох арга хэмжээ аваагүй байх. Замын эргэлт хэсэг дээр багталгүй замын хажуу далан хэсэг рүү унасан юм. Тухайн машин зүүн талаараа хажуулдаж унасан байдалтай байсан. Дотор нь ямар нэгэн хүн байгаагүй. Машины зүүн талд /ерөнцийн зүгээр/ 2 эрэгтэй хүн, баруун талд 1 эрэгтэй хүн хэвтэж байсан. Эмнэлгийн машин ирээд аваад явсан. Би өөр зүйл мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/,

Гэрч Л.Мгийн өгсөн: “...О.П нь миний төрсөн хүү байгаа юм. Би хүүхдийнхээ хувийн зан байдлын талаар мэдүүлэг өгнө. О.П нь 1998 оны 02 дугаар сарын 26-ны дөөр миний том хүү болж мэндэлсэн. Бага насаа хүүхдийн цэцэрлэгт хүмүүжсэн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р 10 жилийн сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 2016 онд Үндэсний их сургуульд элсэн орж ар гэрийн гачигдалаар сургуулиа орхисон, цэргийн алба хаагаагүй, спортын тал дээр сагсан бөмбөг тоглодог, 10 жилээ сайн дүнтэй төгсөж байсан, ангийхаа хүүхдүүдийн дунд нэр хүндтэй, ямар нэгэн буруу зуршил байхгүй, хоол хийх сонирхолтой, зан аашийн төлөв томоотой, хүнтэй нийтэч, дүүгээ асарч хамгаалдаг, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, гэр орны ажил сайн хийдэг сайн хүүхэд юм. Миний хүү төрлөхийн хараа муутай хүүхэд байгаа юм. Гэхдээ одоо хэвийн хардаг....” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/,

Гэрч О.Пын өгсөн: “...Өмгөөлөгч авсны дараа мэдүүлэг өгнө. Одоогоор мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/,

Яллагдагч О.Пын өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр найз Д.Ц, Д.Б нартай Архангай аймгийн төвд уулзаж байгаад Б найзтай утсаар ярьсан чинь аймгийн төвд ирчихсэн байна гэсэн. Би Боос гөлөг авахаар ярьсан байсан юм. Тухай өдөр Бийн гэрээс Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Онгоны амнаас гөлөг авахаар болоод би эхнэр Угийн - улсын дугаартай Приүс 20 маркийн машиныг унаад явахаар болсон юм. Д.Ц, Д.Б Б бид 4 замдаа дэлгүүрээс 2 шил 0,75 литрийн архи аваад хөдөө Бийн гэрлүү явах замд нэг шил архийг хувааж ууцгаасан. Гөлөг аваад буцаад аймгийн төв рүү явсан. Б гэртээ үлдээд, Ц урд, Б хойд суудалд суугаад би машинаа жолоодоод явсан. Замын цагдаа зогсоож байхаар нь архи уучихсан, эрхийн үнэмлэх байхгүй байсан болохоор айгаад хурдаа нэмээд явсан. Толинд харахад нэг машин араас ирж байхаар нь цагдаа байна гэж бодоод хурдаа нэмсэн. Донойн гүүрний ойролцоо ирж байгаад Ц, Б хоёрыг дуудаад сэрээх гээд эргэж хараад буцаад зам руу харах хооронд замын эргэлт хэсэг тулаад ирсэн. Би тоормос гишгэх шиг болсон. Нэг мэдэхэд газар хэвтэж байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн юм. Тухайн үед ойролцоогоор 70-80 км цагийн хурдтай явж байсан байх. Бид хамгаалах бүс бүслээгүй байсан. Би тухайн үед нэг их согтоогүй, машин жолоодож явах чадвартай байсан. Би хохирогч Д.Цгийн хохирлыг барагдуулсан, бид хохирлын тал дээр маргаан байхгүй. Бид тухайн үед хэрүүл маргаан хийгээгүй, Ц, Б нар унтаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-112 хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-13 хуу/,

М.Б, О.П, Д.Ц нарын биеэс цус авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-16 хуу/,

Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай 

1. Приус-20 маркийн - улсын дугаартай автомашины жолооч О.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. 

2. Мөн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, ахмад Б.Отгонжаргалын 2020 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай дүгнэлтэд О.П-н цусанд 0,7 промиль илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 

3. Ослын газарт ямар нэгэн ул мөр илрээгүй зогсоох арга хэмжээ аваагүй байна. 

4. Уг осол жолооч О.П-н буруутай үйлдлийн улмаас гарсан гэж үзэв. 

5. Тухайн осол гарахад замын гадарга болон байгалийн нөхцөл өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлөөгүй байна. 

6. Жолооч О.П /РД:АЮ/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 хуу/,

О.Пын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх лавлагаа /хх-ийн 51 хуу/,

О.Пын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны дугаар сарын -ний өдрийн дугаартай 

1. О.Пын биед, 2-р шатлалын эмнэлгийн бичиг баримтаас харахад, баруун дунд чөмөгний дээд 1/3 хэсгийн зөрөөтэй хугарал, баруун далны гадна ирмэг хөндлөн ташуу хугарсан гэмтэл учирчээ. 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

3. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд хамаарна. 

4. О.П-н зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтохнги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 57 хуу/, 

О.Пд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн талаарх яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 59-60 хуу/,

О.Пын биенээс авсан цусанд спиртийн агууламж тодорхойлсон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай 

1. О.Пын гэх цусанд 0.7 промиль спиртийн зүйл илрэв. 

2. Энэ нь согтолтын ХӨНГӨН зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 63 хуу/,

- улсын дугаартай Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2020 оны дүгээр сарын -ний өдрийн дугаартай дүгнэлт /хх-ийн 64 хуу/,

- улсын дугаартай Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээг тогтоосон Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2020 оны дүгээр сарын -ний өдрийн дугаартай дүгнэлт /хх-ийн 70 хуу/,

Архангай аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналт, үзлэгийн инжинер М.Э-н 2020 оны дүгээр сарын -ны өдрийн дүгнэлт /хх-ийн 79-80 хуу/,

Д.Ц-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны дугаар сарын -ний өдрийн дугаартай 

1. Д.Цгийн биед 2-р шатлалын эмнэлгийн бичиг баримтаас харахад аарцаг ясны хугарал, төмсгөнд шарх гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.

3. Аарцаг яс хугарсан гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*- ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд. төмсөгний шарх гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна

4. Дээрх гэмтлүүд нь Д.Цгийнн зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 85 хуу/,

Д.Цд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн талаарх яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 84-85 хуу/,

Д.Цгийн биенээс авсан цусанд спиртийн агууламж тодорхойлсон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай 

1. Д.Цгийн гэх цусанд 1.8 промиль спиртийн зүйл илрэв. 

2. Энэ нь согтолтын ДУНД зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 89 хуу/,

М.Бийн биенээс авсан цусанд спиртийн агууламж тодорхойлсон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай 

1. М.Бийн гэх цусанд 1.9 промиль спиртийн зүйл илрэв. 

2. Энэ нь согтолтын ДУНД зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 93 хуу/,

М.Бийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 96 дугаартай 

1. М.Бийн биед, 2-р шатлалын эмнэлгийн бичиг баримтаас харахад, нурууны зөөлөн эдийн няцралт, өгзөгөнд шарх гэмтэл учирчээ

2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь М.Бийн зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 96 хуу/, 

М.Бд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн талаарх яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 97-98 хуу/,

Архангай аймгийн авто тээврийн төвийн 2020 оны дугаар сарын -ний өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн Приус-20 маркийн - улсын дугаартай автомашины эзэмшигчийн талаарх лавлагаа /хх-ийн 114-115 хуу/,

О.Пын урьд ял шийтгэлийн талаарх лавлагаа /хх-ийн 118 хуу/,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн засаг даргын 2020 оны дүгээр сарын -ний өдрийн дугаартай тодорхойлолт /хх-ийн 119 хуу/,

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн Н овогт Оын П /РД:АЮ/-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 120-121 хуу/,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 119 хуу/,

Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 123-126/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.                          

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч О.Пд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2020 оны дугаар сарын -ны орой цагийн үед ......... аймгийн ........ сумын ......... дугаар багийн нутаг ............зүүн хэсгийн засмал зам дээр - улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас зорчигч Д.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч О.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болох нь: 

Хохирогч Д.Цгийн өгсөн: “...Б.Бийн гэрлүү явахдаа П барьж явсан. Ирэхдээ хэн барьж ирсэн талаар мэдээгүй, согтсон байсан. Сүүлд О.П жолоодож явсан талаар М.Бэс мэдсэн. Тухайн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг хаанаас авч явсан талаар би мэдэхгүй байна. Намайг гэрээсээ гараад алхаж явахад О.П эхнэрийнхээ машиныг жолоодчихсон ганцаараа ирсэн юм. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/, гэрч Д.Цгийн өгсөн: “...Тэгээд би согтоод тасарсан байсан. Нэг мэдэхэд 2020 оны 02 дугаар сарын 09-ний 04 цагийн үед эмнэлэгт ухаан орсон. Юу болсон талаар ээжээс асуухад осолд орсон талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/, Иргэний нэхэмжлэгч М.Бийн өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг, Доной гэх газар найз О.Пын барьж явсан - улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл дотор явж байгаад онхолдож зам тээврийн осолд орсон. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/, гэрч М.Бийн өгсөн: “...Тэгээд засмал зам руу нийлээд Архангай аймаг орох чиглэлд цагаан хаалга өнгөрөөд явж байхыг санаж байна. Осол болсон талаар мэдэхгүй байна. Пын ээж Мгаас мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/, иргэний хариуцагч А.Угийн өгсөн: “...Тухайн орой 20 цаг 45 минутын үед манай найз залгаад машин чинь Донойн гүүрний хажууд онхолдчихсон байна хэн барьж яваа юм гэж асуусан. Тэгээд би хадам ээж Мруу залгаад хашаанд миний машин байна уу? П байна уу? асуухад байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Донойн гүүрний хажууд уначихсан байна, юу болсон юм, очоод үзээрэй гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/, гэрч А.Угийн өгсөн: “...Орой ажил дээрээ байж байтал 20 цаг 11 минутын үед манай найз Долгорсүрэн утсаар залгаад чиний машин чинь Доной гүүрний хажууд онхолдчихсон байна гэж хүн хэллээ, хэн барьж явсан юм бэ гэж асуусан тэгээд би осол болсон талаар мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/, гэрч Б.Бийн өгсөн: “...П тухайн үед эхнэрийнхээ - дугаартай приүс 20 маркийн машинтай байсан. Бид хэрүүл, маргаан хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/, гэрч Н.Энх-Амгалангийн өгсөн: “...Тухайн орой 20 цаг 30 минутын үед би найз Тын машинтай хамт Архангай аймгийн төвөөс гараад Доной гүүр дөнгөж гараад явж байтал урдаас ирж байсан Приүс-20 маркийн машин эргэлт хэсэг дээр багталгүй замын хажуу хэсэг рүү унаад шороо боссон. Тухайн үед шороо их хэмжээгээр боссон учраас яаж унаж өнхөрсөн талаар харагдаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/, яллагдагч О.Пын өгсөн: “...Донойн гүүрний ойролцоо ирж байгаад Ц, Б хоёрыг дуудаад сэрээх гээд эргэж хараад буцаад зам руу харах хооронд замын эргэлт хэсэг тулаад ирсэн. Би тоормос гишгэх шиг болсон. Нэг мэдэхэд газар хэвтэж байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн юм. Тухайн үед ойролцоогоор 70-80 км цагийн хурдтай явж байсан байх. Бид хамгаалах бүс бүслээгүй байсан. Би тухайн үед нэг их согтоогүй, машин жолоодож явах чадвартай байсан. Би хохирогч Д.Цгийн хохирлыг барагдуулсан, бид хохирлын тал дээр маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-112 хуу/, 

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-13 хуу/, Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай дүгнэлт /хх-ийн 49-50 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай дүгнэлт /хх-ийн 63 хуу/, Д.Цгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны дугаар сарын -ний өдрийн дугаартай дүгнэлт /хх-ийн 85 хуу/, М.Бийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны дугаар сарын ний өдрийн дугаартай дүгнэлт /хх-ийн 96 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч О.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэснийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны дугаар сарын -ны өдрийн дугаар дүгнэлтээр тогтоогджээ. 

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул О.Пыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Пыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.  

Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт болон жолоочийн үнэмлэхтэй эсэх талаар авсан тэмдэглэлээс үзэхэд О.П нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болох нь тогтоогджээ. 

Иймд шүүгдэгч О.Пыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Пд 2 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа мансууралах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох  албадлагын арга хэмжээ авахуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 135 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Хохирогч Д.Ц нь мөрдөн байцаалтын үед, мэдүүлэг өгөхдөө /хх-ийн 19-21, 45-46 хуу/ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлэг өгсөн О.Поос нэхэмжлэх зүйлгүй годол саналгүй гэх хохирогчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч О.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байх тул шүүгдэгч О.П нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч О.Пд шүүхээс тэнссэн тул эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, түүнд тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн, хязгаарлалт тогтоосон хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч О.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжилсэн эд хөрөнгөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.88 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    

 

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Оын Пыг тээврийн хэрэгслийг согтуурсан, жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох  албадлагын арга хэмжээг тус тус авсугай.   

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон тэнссэн хугацаанд шүүгдэгч О.Пд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Пд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.П нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч 

тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

10. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.О