Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 164

 

2020/ШЦТ/164

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж, 

Улсын яллагч Б.Б 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П, Б.А

Шүүгдэгч Д.О, А.Э нарыг оролцуулан, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга: М.Э-р хөтлүүлж, тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Tрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Дын О, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Эгийн Э, нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо баг, Мааньт гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Дын О /РД:АО/, 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ах, дүү нарын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг, Цагаан сүм гэх газарт оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Эгийн Э /РД:АО/, 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүдэгч Д.О нь 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн “Өлтийн гол” гэх газраас хохирогч Ч.Б-н хурдан удмын, хүрэн зээрд зүсмийн, нас нийлсэн 1 тооны морь, хохирогч Ц.Б-н хонгор зүсмийн, нас нийлсэн 1 тооны морийг тус тус хулгайлж, Ч.Б-д 700.000 төгрөгийн, Ц.Б-т 700.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутгаас хохирогч П.Бын 2 тооны адууг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, “Арвис” баарны гадна хохирогч М.Гын толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайд шарх, зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан, 

Шүүгдэгч Д.О, А.Э нар нь 2018 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Будант гэх газраас хохирогч П.Н-н 2 тооны адууг бүлэглэн хулгайлж, П.Н-д 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Эрүүгийн тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч: П.Бын өгсөн: ”...2019 оны 01 дүгээр сарын 14-15нд шилжих шөнө манай адуун дотроос хөх бор зүстэй, нас нийлсэн морь, хар хүрэн зүстэй нас нийлсэн морь нийт 2 тооны морь алга болчихсон байсан юм. Уг адуунууд манай унаган адуунууд бөгөөд адуунаасаа салж ийш тийш явах юмгүй адуунууд учраас би хулгай авчихлаа гэж сэжиглэж байсан юм. Тухайн үедээ саахалт айлын Б гэх залууг сэжиглэж байсан боловч нотлох баримт байхгүй болохоор юм хэлэлгүй өнгөрсөн юм. Тэгээд 2019 оны 01 сарын 16-ны өдөр аймгийн төвд адууны мах авах гээд аймгийн төвд явж байхад Б О гэх малын хулгайн хэрэгт цагдаад шалгагдаж байгаа залуутай хамт явж байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл гаргасан юм. Тэгээд сая цагдаагийн газар дээр ирээд Отэй уулзахад надад 2 адууны толгой үзүүлсэн бөгөөд уг 2 толгой нь миний алдсан морины толгой мөн байна. Миний 2 адууг О, Б 2 хулгайлсан болох нь тодорхой тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна. Миний алдсан 2 морь нь хоёулаа зүүн чих нь онь имтэй, дармал Б үсэг тамгатай, нас нийлсэн, морь байсан, нөгөөдөх нь хар хүрэн зүстэй зүүн чих нь онь имтэй, дармал Б үсэг тамгатай, нас нийлсэн морь байсан юм. Би нэг адууг 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 3000.000 төгрөгний хохирол учирсан гэж үзэж байна. Учир хаврын мал төллөх үед ганц унадаг номхон адуунууд байсан бөгөөд өнгөрсөн жил 6 сараас хойш огт эмээл тохоогүй их тарган байсан морьд байгаа юм. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22 хуу/,

Хохирогч Ц.Бын өгсөн: ”... 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө байсан байх Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Өлтийн гол гэх газар манай гэрийн хажуу талд аргамжаатай байсан миний хонгор зүсмийн морь хулгайд алдагдсан. Миний морьтой хамт аргамжаатай байсан манай хүргэн ах Бын хурдны удамтай, хүрэн зээрд зүмийн морь бас хамт алга болсон. Аргамжаанд байсан хоёр морийг аргамжаатай нь хамт аваад явсан байсан. Манай ах бид хоёр морьдоо ойр хавиар нь хайгаад олоогүй юм. Миний хулгайд алдсан морь хар дэлтэй цагаан хонгор зүсмийн нас нийлсэн морь байсан, им тамга байхгүй. Би хулгайд алдсан морио 1 сая төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна, хохиролоо барагдуулж авмаар байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166-167хуу/,

Хохирогч Ц.Бын дахин өгсөн: ”... Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Б ах бид хоёрын морь нэг дор, нэг аргамжаанд уяатай байж байгаад алга болсон. Миний морь бол хар голтой, хар дэлтэй цагаан хонгор зүсмийн, им тамгагүй, нас нийлсэн морь байсан. Б ахын морь нь хүрэн зүсмийн, зөв гуяан дээрээ онгин тамгатай, нас нийлсэн морь байсан. Б ахын алдсан хүрэн морь нь Хэнтийн аймгаас гаралтай морь. Яг ямар удам угшилтай, хэн гэдэг хүнээс авсан талаар надад сайн мэдэх зүйл байхгүй. 2018 оны 08 сард Б ахын найз Ц гэх хүн Хэнтий аймгаас авч ирсэн юм. Би морио хулгайд алдчихаад хайж байхдаа нутгийнхаа Э гэх залууд захисан юм. Тэрнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Э надруу утсаар яриад “таны аргамжаатай хоёр морийг Д.О хулгай хийсэн юм байна лээ шүү, би 2018 оны 10 сарын 10-ны үеэр Отэй хамт Орхон баг орчихоод буцаад Өлийн давааг давсан чинь О надад би өмнө Орхон баг орчихоод буцаж явахдаа Өлийн давааны ард бургасны захад аргамжаатай байсан хоёр морийг хулгай хийсэн гэж ярьж байсан" гэж надад хэлсэн. Э надтай утсаар ярьсны дараа би Б ах, Ц ахтай хамт Огийн гэрт нь очиж уулзаад чи Өлийн давааны араас миний аргамжтай байсан хоёр морийг хулгай хийсэн байна, миний хоёр морь хаана байна буцаагаад өгчих гэж хэлсэн чинь эхэндээ юм ярихгүй байснаа сүүлдээ О би тэр хоёр морийг чинь авсан, одоо хоёр морь чинь байхгүй би Төв аймагруу хүнд өгөөд явуулчихсан гэсэн. О манай хоёр морийг хулгай хийхдээ Цэнхэр багийн Ш гэх хүнтэй хамт явсан гэж ярьсан. Тухайн үед О цагдаад битгий хэлээрээ би морийг чинь төлж өгье гээд байсан. Тэр явдлаас хойш 2, 3 хоногийн дараа О миний гэсэн дугаарлуу гэсэн дугаараас залгаад би чиний морийг төлж өгье, чи морио хэдэн төгрөгөөр үнэлэх вэ гэж надаас асуухаар нь би 1 сая төгрөг гэж хэлтэл О үнэтэй байна аа хө доош нь жоохон ярьчих гээд байхаар нь би уурлаад чи бид хоёр наймаа хийж байгаа биш гэж хэлсэн. Гэгтэл утсаа салгасан. Дараа нь гэсэн дугаараас надруу залгаад Ц ах Б ахын дугаарыг асуухаар нь би Ц ахын дугаарыг өгсөн тэгсэн чинь Ц ахтай яриад морийг чинь төлж өгье гэж ярьсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 168-169 хуу/,

Хохирогч Ч.Бын өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө билүү 2-оос 03-нд шилжих шөнө билүү тэр үеэр байсан санагдаж байна Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Өлтийн гол гэх газар гэрийнхээ гадаа өөрийнхөө зээрд зүсмийн нас гүйцсэн морийг аргамжсан. Тэгээд өглөө босоод морио авах гэсэн чинь аргамжаатай морь байхгүй байсан. Аргамжаагаар аваад явсан байсан. Тэр шөнө хамт аргамжаатай байсан манай дүү Бын хонгор зүсмийн морь хамт алга болсон. Тэгээд би морио ойр хавиар айгаад олоогүй юм. Хүрэн зээрд зүсмийн нас нийлсэн, зөв гуяан дээрээ онгин тамгатай, имгүй морь байсан. Би алдсан адуугаа 5 сая төгрөгөөр үнэлж байна. Энэ жил манай найз Хэнтий аймгаас хурдны удамтай гээд худалдаж аваад надад авч ирж өгсөн. Хэнтий аймагт байхдаа уралдаж байсан 2, 3 удаа айраг түрүү авч байсан юм байна лээ. Би гомдолтой байна, хохиролоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-172 хуу/,

Хохирогч Ч.Бын дахин өгсөн: ”...Миний хулгайд алдсан морь бол хүрэн зээрд зүсмийн зөв гуяан дээрээ ож тамгатай морь байсан. Манай дүү Бын хулгайд алдсан морь бол хонгор зүсмийн, им тамгагүй биеэр жижиг морь байсан. Хүн харвал үрээ морь гэж хэлхээр адуу байсан. Манай дүү бид хоёрын хулгайд алдсан 2 морь гэрийн баруун урд талруу бургасны захад байсан юм. 2018 оны 10 сарын 02-ноос 03 нд шилжих шөнө хулгайд алдсан. Би тэр хүрэн морийг 2018 оны 07 сарын сүүлээр 08 сарын эхээр байсан байх хэдний өдөр байсныг сайн санахгүй байна Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас Б гэх хүнээс 5 сая төгрөгөөр найз Эоор дамжуулж худалдаж авсан юм. Манай найз Э өөрөө Хэнтий аймгийн Бор-Өндөр сум орж худалдаж аваад надад авч ирж өгсөн юм. Хүрэн морийг худалдаж авч ирэхдээ дэлийг нь зассан. Тэрнээс хойш засаагүй бага зэрэг ургасан байсан. Манай нутгийн Э гэх залууд манай дүү бид хоёрын хоер морииг хулгай хийсэн талаараа О ярьсан байсан. Тэрийг нь Э манай дүүд хэлсэн байсан. Тэгээд Отэй уулзсан. Би Отэй 2018 оны 11 сарын эхээр найз Э, дүү Б нартай хамт очиж уулзсан. Тэгэхэд О бид гуравт миний хүрэн морь Бын хонгор морийг хулгай хийгээд Төв аймгийн Эрдэнэсант сумруу Х гэх хүнд зарсан, оронд хурдан морь авсан гэж ярьсан. Манай дүү бид хоёрын морьдыг зүсээр нь хэлж байсан. Тэгээд Б бид хоёрын морийг төлж өгье ямар үнэтэй морьд байсан бэ гэж асуусан. Тухайн үед нь би морио амьдаар нь авья гэсэн чинь одоо морийг чинь нядалсан байх гээд байсан. Дараа нь О манай найз Эруу утсаар яриад хүрэн морийг чинь төлж өгье зүүн талаас үнэтэй авсан морин дээрээ 1 сая 500 мянган төгрөгөөр худалдаж авсан даагаа өгье гзж ярьсан байсан. Манай дүү Блуу утсаар яриад хонгор морийг чинь төлж өгье гэж бас ярьсан байсан. Тамга нь их бүдэгхэн байсан. Сайн анзаарч харахгүй бол Онгин тамга гэж мэдэгддэггүй юм. Онгин тамга гэж бөөрийнхий хэлбэртэй тамга байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-174 хуу/,

Хохирогч П.Нын өгсөн: ”...2018 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Будант гэх газар байрлах гэрийнхээ гаднаас аргамжаанаас 2 тооны морио хулгайд алдсан. Би тэр шөнө морио гэрийнхээ гадаа аргамжаад өглөө нь босоод морио аргамжаанаас нь авах гээд очтол байхгүй болсон байсан. Манай морьдыг аргамжаанаас нь тайлаад аваад явсан байсан. Тэгээд сумын төврүү хэсгийн төлөөлөгчтэй утсаар яриад алдсан морьдоо бүртгүүлэх гэсэн чинь миний морьдтой ижил зүсмийн морьд сумын төвийн ойролцоо байна гэхлээр нь очоод үзтэл миний хулгайд алдсан морьд мөн байсан. Миний хулгайд алдсан морьд хээр зүсмийн, хар зүсмийн нас нийлсэн хоёр морь байсан, хоёулаа им тамгагүй байсан. Би хоёр морио нэгийг нь 800 мянган төгрөгөөр, нийт 1 сая 600 мянган төгрөгөөр үнэлж байна. Би өөрийхөө морьдыг олж авсан, морьдоо хайхад гарсан зардал 150 мянган төгрөг нэхэмжлэж байна. Миний морийг хулгай хийсэн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 225-226 хуу/,

Хохирогч М.Гын өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 26-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байх Арвис бааранд өөрийн найз Ц хамт явж байгаад баарны гадаа үүдэнд тамхи татаад тамхилаад зогсож байсан чинь хөх нударгатай дээлтэй залуу гарч ирээд шууд миний толгой баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр залуу өвөр дотроосоо шилтэй пиво гаргаж ирээд шууд миний толгой хэсэг рүү цохисон байсан. Өөр хүн намайг цохиж зодоогүй. Тухайн үед хэн хэн байсныг би мэдэхгүй. Би гадаа тамхи татаад зогсож байсан тухайн залуу баарнаас гарч ирээд шууд миний толгой хэсэг рүү нэг удаа пивоны шилээр цохисон өөр хүн намайг цохиж зодоогүй. Тухайн үед би хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийсэн асуудал байхгүй. Миний биеийн толгойн баруун шанаа хэсэгт язарч хагсарсан өөр баруун талын хавирга хөндүүр байгаа зүүн гарын тохойн хэсэг гүн хөхөрч халцарсан, өөр гэмтэл учраагүй. Эдгээр гэмтлүүдийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-дугаар баг Арвис баарны гадаа 2019 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө пивоны шилээр цохиж үл таних залуу учруулсан хэн гздгийг мэдэхгүй өмнө зүс харж байгаагүй. миний хувьд тийм таарамжгүй харьцаатай хүмүүс байхгүй ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж тийм хүн байж болно. Үл таних залуу миний толгой хэсэг баруун шанаа хэсэгт пивоны шилээр цохисон яаг хэдэн удаа хэчнээн тоогоор цохисныг би мэдэхгүй өөрөө санахгүй байна тухайн үед архи согтууруулах ундааны зүйл би хүргэлсэн согтуу байсан. Би тухайн үед өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан. Би тэр талаар мэдэхгүй учир шалтгааныг мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байна биеийн эрүүл мэндэд учирсан хохирол мөнгөө авмаар байна би гомдол санал байна би зарим нэг зүйл нарийн эмчид үзүүлээгүй учраас яаг хэдэн төгрөг нэхэмжпэхээ мэдэхгүй байна нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байж хэдэн төгрөг болсон тэрийгээ нэхэмжилнэ баримт материалыг би тухайн үед нь гаргаж өгнө...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 211-213хуу/,

Хохирогч М.Гын дахин  өгсөн:..Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн иргэн Дын О гэх залуу миний толгой руу пивоны шилээр цохиж миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Одоо миний бие зүгээр болсон. Эмичлгээ хийлгээд хэвийн байдалдаа орсон. Бид харилцан ойлгоцсон учраас ямар нэгэн гомдол санал байхгүй. Хэргийн хурдан шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 214-216хуу

Иргэний нэхэмжлэгч Б.Тгийн өгсөн: “...О бол миний нөхөр байгаа юм, харин Э бол манай хамаатан юм. Иймээс дээрх хоёр хүнтэй гэр бүл, төрөл садангийн харилцаа холбоотой юм. Тухайн автомашин нь манай гэр бүлийн өмчлөлийн автомашин байгаа юм. Дээрх автомашин нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Манай нөхөр Д.О бид хоёр хоёулаа л унаж ашиглаж гэр бүлийнхээ ажлыг амжуулдаг юм. Түүнээс ганцхан миний эзэмшлийн автомашин биш юм. Анх О бид хоёрт манай аав ээж автомашин авч өгч байсан юм. Уг автомашиныг зарж борлуулан дээр нь мөнгө төгрөг нэмж л энэхүү автомашиныг авч байсан юм. Уг автомашиныг 2017 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотоос хүнээс худалдан авч байсан юм. Үүнээс хойш ашиглаж байгаа. Хөдөө унаж ашигладаг болохоор эд ангиуд муудсан. Гэхдээ хэвийн ажиллаж байгаа. Бидний дундын өмч учраас уг автомашиныг битүүмжлэх, хураан авах, улсын орлого болгохтой холбогдуулан гаргах санал хүсэлт, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг 1/-р хх-ийн 228-230 хуу/,

Гэрч: О.Ө-н өгсөн:”....2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой Архангай аймгийн Бор толгойд байдаг Приус засварын грашшт машинаа засаад байж байхад миний 98840801 дугаарын утас руу оройны 23 цагийн үед Ц залгаад машин эдвэрчихлээ мах дөхүүлээд өгөөч гэсэн. Би өөрийн улсын дугаартай аксент маркийн автомашинаар Ц-н махыг нь зөөж өгөхөөр хөдөлсөн Ц намайг анх дуудахдаа чи хүрээд ир Таванбулаг гэж дэлгүүрийн урд гудмаар ороод явахаар би чамайг хүлээгээд гудамжинд зогсож байна гэсэн намайг яваад очиход блокон хашаатай А гэдэг айлын хашаа байсан би хашааных нь хаалганы урд зогсож байхад Ц махнуудаа зөөгөөд машинд хийсэн. Бид хоёр махыг нь Наранбулагт байдаг Б-н гэрийн гадаа нь буугаад би махыг нь зөөгөөд жин дээр тавилцаж өгөхөд 2 адууны мах байсан нэг нь 700.000 гаран төгрөг болсон би буцаад гэртээ харьсан. Ц-н бүтэн нэрийг би мэдэхгүй  Ц гээд л байдаг. Цэнхэр сумын Цэцэрлэг голын баруун талд зундаа тэднийх манайх хоёр хамт зусдаг болохоор Цг таньдаг юм. Тухайн өдөр намайг дуудаад мах зөөгөөд өг гэж хэлэхдээ Ц өөр дугаараас залгасан өөрийнх нь дугаар биш байсан харин тухайн үед над руу залгасан дугаарыг нь би санахгүй байна. Утсан дээрээс устсан байсан. Агийн гэрийн гадаа очиход Ц махаа гаргаж ирсэн би Агийн гэр орж үзээгүй болохоор өөр хэн хэн байсан эсэхийг мэдэхгүй махаа зөөгөөд Бид аваачиж өгөхөд Ц бид хоёр явсан. Миний машинд өөр ачаа байгаагүй. Би тэр махных нь тааар асуугаагүй, зүгээр очоод зөөж өгсөн. Б гэж махны худалдаа хийдэг хувь хүн байгаа юм урьд нь манай хоёрынх нэг гудамжинд хамт амьдардаг байсан. Б бас Цэнхэр сумын хүн болохоор ер нь таньдаг юм. А Цэнхэр сумын залуу байгаа юм би урд нь таньдаг байсан. Үгүй хөлс мөнгө аваагүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй миний мэдүүлсэн зүйл үнэн зөв...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24 хуу/,

Гэрч Ц.Бы өгсөн:”...2019 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 00 цагийн үед Б над руу утсаар залгаад Наранбулагт хүрээд ир адууны мах байна ирээд худалдаад авчих гэхээр нь тэр газар нь яваад очтол Б, Д танихгүй хоёр залуу жижин суудлын машинтай уг машиндаа адууны мах ачсан байснаа гаргаж ирээд жинлээд үзэхэд эхний адууны мах нь 170 кг , дарагийнх нь адууны мах 180 гаруй кг болсон энэ мах нь цагаан өнгийн их хэмжээний хялгас болчихсон байсан Тэгээд би 1 кг махыг 4800 төгрөгөөр бодож авсан юм. Пөмбөгөр гэсэн байх Цэнхэр буян жолооны курсын багш машинтайгаа байсан. Нөгөө залуугийн нэрийн мэдэхгүй. Би өмнө энэ хүнээс мал мах авч байгаагүй. Б Д хоёр өмнө нь авч байсан гэсэн. Гарал үүсэл надад өгөөгүй, толгой, арьс, ших эь байхгүй байсан.Надад өөр нэмж мэдүүлэх зүйл бахйгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 хуу/,

Гэрч Д.Б-н өгсөн”:...Надад Д.О мах зарж борлуулаагүй, харин 2019 оны 01 дүгээр сарын 16-ны орой намайг гэртээ байхад 21цагийн үед над руу нэг дугаар залгаад эгчээ адууны мах авах уу гэсэн тэгэхээр нь би гарал үүсэлтэй юу гэсэн тэгсэн гарал үүсэлтэй гэсэн надад тухайн үед 2 адууны мах авах мөнгө байхгүй, мөн уг махыг жинлэх жин байхгүй байсан учраас махны бөөний худалдаа хийдэг Ц.Б руу утсаар яриад энд 2 адууны мах байна чи авах уу гэж асуусан тэгсэн удалгүй Ц.Б ирээд өөрийнхөө жингээр манай хашаанл жинлэж үзээд уг 2 адууны махыг худалдаж аваад өөрийнхөө машин дээр ачаад аваад явсан. Би Ц.Быг уг адууны махыг худалдаж авсан болохоор өөрөө авсан байх гэж бодсон мөн тэр 2 залуу махны гарал үүслийн бичиг нь байгаа гэж хэлсэн болохоор анзаараагүй юм. Тэгээд маргааг нь Ц.Б нөгөө 2 адууны махыг лангуу руу тараах гэсэн чинь захын малын эмч гарал үүслийн бичиг шаарлсан байх тэгээд Ц.Б надаас гарал үүслийн бичгийг нь асуугаад ирэхээр нь би аваагүй чамд өгөөгүй юм уу гэж хэлээд над руу залгасан дугаар руу залгаад өчигдөр өгсөн махныхаа  гарал үүслийн бичгийг яагаад өгөөгүй юм бэ яг одоо аьчирч өг өгөхгүй бол цагдаад өглөө гэж хэлсэн чинь надад 54 дугаартай Цэнхэр сумын Буйлан багийн Засаг дарга Б гэсэн 2 адууны махны гарал үүслийн бичиг авчирч өгсөн. Надад хэлээгүй. Би тийм зүйл хэлснэ бол шууд тэр даруй нь цагдада мэдэгдэх байсан. Би гарал үүслийн бичиггүй гэдгийг нь мэдээд зах дээр явж байсан эрүүгийн мөрдөгч Н.Ст биечлэн мэдэгдсэн. Одоо гара үүслийн бичиг нь надад байна. Уг гарал үүслийн бичгийг хэхрэгт хавсаргуулахад татгалзах зүйл байхгүй. Манай нөхөр гэтрээ бие муутай хэвтэж байсан манай гадаа мах худалдаж авах үед машины жолооч, Д.О, Ц.Б бид хэд басйан. Би тухайн үед бас гэртээ орж гараад байсан болохорр хэн хэн харсан үзсэн талаар мэдэхгүй байна. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 272хуу/

Гэрч Ц.Бын өгсөн:”... Уг тодорхойлолтыг Буйлан багийн Засаг дарга миний бие тус багийн иргэн Б овогтой Пид хийж өгсөн юм. Тухайн үед зэргэлдээ ширээн дээр Орхон багийн Засаг дарга Ч.Б суугаад юм хийж байсан өөр хүн байгаагүй. Би анх Б.Пийг орж ирээд 2 адууны гарал хийгээд өг, Цгийн машинаар ачаад одоо аймаг явах гэж банйа гэж хэлэхээр чамд чмар юмны нь адуу мал байдаг юм юу яриад байгаан чамд мал махны гарал үүсэл өгөх нөхцөл байхгүй гэж хэлсэн боловч П “манай хүүд Б.О өгсөн ганц гүү байсан юм тэрийг нт морь болгоод дээр нь Б.Б-с нэг морь аьсан юм” сая хэгийн төлөөлөгчид үзүүлсэн чинь багийн даргын тодорхойлолтоо аваад аймаг руу явчих гэсэн хэсгийн төлөөлөгч өөрөө дээшээ өгсөж байна лээ гэж хэлсэн юм. Тэгээд би гараад машиных нь дугаарыг холоос хартал 62-00 АРА улсын дугаартай байсан бөгөөд уг машин Ц буюу Д.О машин дотроо сууж байгаа харагдсан би машнинд ойртож очоогүй болохоор машин дээрээ юу ачсаныг биечлэн шалгаагүй. Тухайн үед цагдаагийн хэсгийн байрны гадна зогсоол дээр машинаа тавьчихсан байсан болороор үнэхээр л цагдаад үзүүлчихсэн асуудалгүй юм байх гэж бодоод тодорхойлолт хийгээд өгчихсөн юм. Би үүрэгтэй гэдгээ мэднэ. Хуулийн зүйл заалтыг мэдэхгүй байна. Өмнө нь нүдээр үзэж харж байж хийдэг байсан юм. Б.П нь сүүлийн хэдэн жил А ямар ч мал байхгүй, тус багийн нэн ядуу өрхийн бүртгэлд байдаг, хүнсний дэмжлэг авдаг өрх байгаа юм. Мөн цагдаа дээр хэрэгт шалгагдаж байгаа, хэргийнхээ хохирлыг төлөх ёстой гэж хэлж байсан санагдаж байна. Д.Ог би зүс танина дам яриагаар хулгай хийсэн гэж сонсогдож байсан юм. Тухайн үед аль аль нь эвгүй нөхдүүдэд гарал хийгээд өгчихлөө гэж бодоод өрөөндө орж ирээд хэсгийн төлөөлөгчид үзүүлчихсэн юм гайгүй байгаа даа гэж хэлж байсан юм. Би хараагүй надда хэлэхдээ хэсгийн төлөөлөгчид үзүүлчихээд орж ирж байгаа юм надаас тодорхойлолт авчихаад яв гэж хэсгийн төлөөлөгч хэлсэн мэт ойлгуулсан юм. Ямар нэгэн өндөрлөгөө байгаагүй, өөрийнхөөрөө тэвштэй байсан өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн30-32хуу/

Гэрч Э.Д-н өгсөн:”...2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр орой 18цаг өнгөрч байхад манай гэрт Д.О цагаан өнгийн мотоцикльтой ирсэн. Тэгээд манайд орж ирэхээр нь би цай хийж өгөн тухайн үед Д.Огээс бага зэргийн архи үнэртэж басйан бөгөөд өөрөөсөө 2адуу гаргах гээд аймгаас хүн дуудуулчихсан юм, чи гаргалцаад өгөөч, манай адуу танай гадаа ороод ирсэн байна, энд нь гарчихъя тэгэхүү гэж манай нөхөр Э.Б-д хэлсэн тэгэхээр нь би “би жаахан хүүхэдтэй гарч орэ чадахгүй, гэдэс дотрыг нь арилгаж чадахгүй, чи эхнэр хүүхдээ дуудаарай” хэлсэн чинь асуудалгүй ээ хө, би гэдсийг нь өөрөө янзаляихна, харин чи найздаа ганц юм байвал өгөөч гэж Д.О хэлсэн тэгэхээр би 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи гэрт байсныг нь авч өгсөн юм. Тэр архийг манай нөхөр Э.Б, Д.О нар хувааж уучихаад гараад явсан тэгээд удалгүй болчихлоо гэж хэлээд орж ирээд гараа угаасан. Тэгээд Д.О нэг хүн рүү залгаад “яасан хө чи ирж чадахнуу” гэж асуугаад байснаа манай нөхөрт миний дуудсан машин ирж чадахгүй болчихлоо, чи нэг машин дуудчихаач гэж хэлсэн тэгсэн чинь манай нөхөр хүргэн ах А руу залгаад гуйсан чинь 21 цаг өнгөрч байхад А ах эхнэр Э.Бтай хамт 93-93 АРХ улсын ддугаартай тоёото кроун маркийн машинтайгаа хүрээд ирсэн тэгээд би эхнэртэй нь юм яриад гэрт сууж байхад тэр 3 махаа аччихаад орж ирээд А ах Бадамханд эгч 2  махыг нь ачаад яваад өгсөн харин Д.О та хэд явж бай би араас чинь очно гэж хэлээд байсан бөгөөд тэр хоёрыг явсаны дараа Д.Отгоцнэрэн мотоцикльтойгоо явсан. Би яг өөрийн нүдээр хараагүй, манай нөхөр надад хэлэхдээ 2 адуу гаргасан болох нь мэдэгдсэн юм. Би зүсийг нь асуугаагүй, Д.О л адуунаасаа гаргасан юм байх гэж бодсон. Манай гадаа манай өөрийн адуу байнга байдаг ба хааяа Д.Огийн адуу ороод ирчихсэн байдаг юм. Би яг хэний адуу байсан талаар мэдээгүй. Нэг гэрт нь сумын төвд байдаг юм. Бас нэг гэр нь манай урд хамар дээгүүр даваад байдаг яг хэдэн км гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Би гэрт нь хэн хэн байдаг талаар мдэхгүй байна. Би Д.Огийн гэрт нь очиж байгаагүй, эхнэрийг нь зүс танина. Би гарч хараагүй болохоор сайн сэдэхгүй байна.Би Д.Од маш их гомдолтой байна. Манай нөхөр бид хоёрт худлаа хэлж манай гадаа бусдын адууг гаргаснаас болж манай нөхрийг иргэд хулгайч гэж ойлгож байна. Миний мэдүүлсэн зүйл үнэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-35хуу/

Гэрч Э.Б-н өгсөн:”....Би эхлээд мэдээгүй байсан. Харин 2019 оны 01дүгээр сарын 17-ны  11цагийн орчимд Д.О над руу утсаар яриад мал махны ченж гарал сүүлийн бичиг нэхээд байна , би өөрийнхөө хонгор морины толгойн дээр гарал үүслийн бичиг хийлгэчилхээ танай гадаа гаргасан 2 адуу Б ахын 2адууны талаар асуувал 2 хонгор адуу байсан гэж хэлээрэй гэж хэлэхээр нь би гайхаад яагаад хэлэх ёстой юм бэ гэсэн зүгээрээ чамд хамаагүй гэж хэлсэн би тухайн үед Улаанбаатар хот руу явж байсан болохор нэг их санаанд ороогүй. Маргааш нь даруу цагдаагаас залгаад ирэх шаардлагатай гэхээр нь би өөрөө хүрч ирсэн бөгөөл үнэн учрыг нь Д.Огээс асуутал 2019 оны 01 дүгээр сарын 14-ны орой манай гадаа гаргасан бор морь, хүрэн морь 2 манай саахалт айлын П.Б ахын адуу байсан талаар мэдсэн. 2019 оны 01сарын 14-ны өглөө би эхнэр, хүүхэдтэйгээ Цэнхэр сумын төв ороод ажил амжуулж байгаад 17 цаг өнгөрөөгөөд гэртээ харьсан тэгээд 18цаг гээд гэрийнхээ гадаа өөрийнхөө адууг бөөгнүүлээд хужир тавьж өгсөн юм. Тэгээд 18цаг өнгөрч байхад Д.О цагаан өнгийн Даюун маркийн мотоцикльтойгоо ирсэн юм. Тэгээд Д.О надад хандаж би өөрөөсөө 2 адуу гаргах хэрэгтэй байна, манай адуу ианай гадаа хужир дээр чинь ороод ирсэн байна сумын цагдаа дээр хэрэгтэй байгаа, мөн мөнгө төгрөгний хэрэгтэй байна. эхнэр, ах дүү нараасаа нууж байгаа юм шүү танай гадаа гаргачихмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл тэгдээ гэж хэлсэн. Тэгээд бид 2 манайд нэг шил 0.5 литртэй ерөөл нэртэй архи хувааж уучихаад гараад Д.О намайг бугуйлаа өгчих гэсэн би өөрхийнхөө мяндсан бугуйлыг өгсөн чинь намайг өөрийнхөө унааны мориор мордоод манай адууг бөөгнүүлээдэх гэж хэлсэн би өөрийнхөө хээр зүстэй мориор мордоод Д.Огийн адууг өөрийнхөө адуутай хамт бөөгнүүлтэл Д.О хүрэн зүстэй морь, бор зүстэй морь тус тус бугуйлдаж барьж аваад манайхаас аьсан саарал мяндсан гогтоороо эхлээд барьж авсан хүрэн морио ногтлоод хажуу талынх нь хашаанаас уясан, дараа нь бор морь барьж аваад бугуйлаар нь ногтлоод өмнө барьж авсан хүрэн морьтой зэрэгцүүлж уячихаад манай гэр рүү орсон юм. Тэгээд Д.О гялс хоёулаа гаргаадахъя аймгаас машин тэрэг дуудчихсан чи хутга, гэдсээ хийчих шуудай авчих гэсэн тэгээд манай хуванцар бор иштэй хутга, бор иштэй эвхдэггүй тонгорог хоёрыг аваад гарч амбаараас дотроо гялгар ууттай цагаан шуудай, тэжээлийн ногоон өнгийн дуушай 1 ширхэг, гэрийн гадаа байсан дээд талыг нь тайрсан 20литрийн шар өнгийн хуванцар сав зэргийг аваад ирсэн тэгээл эхлээд бор иорийг нугаслаж унагаагаад цусыг нөгөө тайрсан савандаа хийсэн юм. Тэгээд өвчих гэтэл шууд гахайчлаад арьстай нь дөрөв хуваачихъя гэж П.О хэлсэн тэгээд би цээжийг нь түшиж байхад П.О уг адууг 4хуваасан бөгөөд би хуваасан хэсгүүдийг нь өөрийнхөө машины тэвшин дээр аваачиж тавьсан бөгөөд өвчүүдтэйгээ 5 хэсэг болж байсан, дараа нь хүрэн адууг нь уг аргаар төхөөрч янзлаад махыг миний машины тэвшин дээр тавьсан юм. Тэгээд бид хоёр манай гэр рүү ороод гараа угаачихаад цай ууж байхад Д.О нөгөө дуудсан хүн рүүгээ яриад байгаа бололтой байсан тэгснээ машин асахгүй байна гэж нэг яриад сүүлдээ утас нь холбогдохгүй байна гэж хэлсэнээ намайг нэг машин дуудчихаач гэхэх үү эсвэл А ах чинь завтай бол дуудчих гэж хэлсэн тэгээд би хүргэн ах А руу утсаар яриад Д.Огийн 2 адуунг аймаг оруулаад өгөөч гэж гуйсан юм. Тэгсэн чинь А ах зөвшөөрч 22цаг болж байхад манайд эхнэртэйгээ хамт ирсэн тэгээд Д.О, А, ах бид 3 нөгөө адууны махнуудаа Н.А ахын тоёото кроун маркийн 93-93 АРХ улсын дугаартай машиных нь багаажинд хийтэл 2хаа нь илүү гарсан тэгэхээр нь Д.О та дахиад нэг яваад өгөөч гэж гуйгаад байсан тэгсэн чинь А ах яахын бэ наад хаагаа гялгар уутанд ороогоод арын суудал дээр тавьчих гэж хэлсэн тэгээд 2хаагаа манай машины цэнхэр бүтээлгэнд ороогоод машиных нь арын суудал дээр тавиад явуулсан. Тэгээд Д.О уг 2адууны гэдэс толгой, шийрийг 3 шуудайнд хийгээд мотоцикль дээрээ ачаад араас нь явсан би гэртээ үлдсэн. Маргааш нь буюу 2019 оны 01сарын 15-ны өглөө гэртээ унтаж байхад 11 цагийн үед Д.О манайд мотоцикльтой ирсэн юм. Тэгээд чи А ахынхаа аймагт байдаг гэрийг заагаад өг гэж хэлэхээр нь би Д.Отэй сундалдаад аймагт ирээд Наранбулаг хороололд байдаг А ахын гэрт нь очсон юм. Тухайн үед манай ээж, аав дүү 3  А ахын байсан бөгөөд Д.О бид 2 нөгөө адууныхаа махын А ахын грашнаас нэг нэгээр нь гаргаж арьсыг нь хуулаад 13 цагийн орчимд дууссан. Тэгээд Д.О сумын цагдаа аймаг дээр ирчихснэ би өмгөөлөгчтэйгээ очиж уулзаад мэдүүлэг өгөх хэрэгтэй болчихлоо гэж хэлээд яваад өгсөн. Би аав ээж, дүү гуравтайгаа буузны мах таталцаад үлдсэн юм. Тэгээд 20цаг өнгөрч байхад Д.О А ахынд ирсэн юм. Тэгээд хэсэг байж байснаа Д.О миний нэгж дуусчихлаа чи утсаа өгч бай гэж хэлээд миний утсыг аваад Б гэдэг махны ченжийн эхнэртэй яриад байсан тэр хүн нь жингээ аваад ирье гэж хэлж байсан нь сонсогдсон тэгээд удалгүй гадаа машин ирчихлээ гэхээр нь би гараад нэг адууных нь махыг тавилцаж өгөөд явуулсан дахиад удалгүй буцаад хүрээд ирсэн үлдсэн махыг нь ачилцаад намайг хамт яваад өг гэхээр нь би хамт явсан тэгээд Б гэж ченжийн гадаа очоод нөгөө махаа жинлүүлээд тушаачихаад буцаад А ахынд ирсэн юм. Тэр үед А ах ирчихсэн байсан бөгөөд Д.О А ахад миний нүдэн дээр 100.000төгрөг өгч байсан тэгээд А ах наад хогоо яах гэж байна гэхэд Д.О би аваад аваад явчихъя гэж хэлээд шуудайнд хийгээд мотоцикль дээр ганзаглаад би сундалаад тэндээс хөдөлсөн тэгээд манай гэр рүү явах замдаа нөгөө ганзаглаж явсан шуудайтай адууныхаа ширийг хаячихсан юм. Тэгээд манйа гэрийн гадаа Д.О надад тусалсан баярлалаа хө гэж хэлээд 50.000 төгрөг өгсөн юм. Тэгээд би гэртээ ороход манай эхнэр хүүхэд орондоо орчихсон унтаж байсан. Би танина. Ойдовын Өлзийбаатар гэдэг хүн Аксент маркийн цагаан өнгийн ирж зөөсөн бөгөөд О.Өлзийбаатар нь манай ээжийн төрсөн дүү нь байгаа юм. Би адууных нь азаргаар нь танина Яг адуун дотор ямар зүстэй адуу байдгийг зүсэлж мэдэхгүй. Д.О нь 500 гаруй адуутай, харин П.Б 100-аад шахуу адуутай байх. Би тухайн үед Д.Ог өөрийнхөө адууг эхнэр, ах, дүү нараасаа нуугаад л төхөөрч байна гэж ойлгосон байсан бөгөөд сүүлдэээ цагдаагаас асууж сураад байхаар нь Д.Огээс асуухад П.Б ахын адуу болох талаар мэдсэн, тухайн үед Д.Огийн адуу биш гэж мэдсэн бол би уг адууг гаргалцахгүй байсан. 2019 оны 1дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хоиоос ирэх үед Д.О намайг тосч аваад уг 2 адууны хэргийг намайг хүлээгээд, даачих би давтан хэрэгтэй болох гээд байна гэж хэлсэн би тухайн үед бүх болсон асуудлыг үнэн зөвөөр нь хэлнэ, надад хамаагүй гэж хэлсэн бөгөөд уг асуудлын гол буруутан Д.О юм гэж хэлмээр байна. миний мэдүүлсэн зүйл үнэн зөв..”.гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-39хуу/

Гэрч Э.Бийн дахин өгсөн:”Уг адуунууд Д.Ог манайд ирэхээс өмнө манай гадаа ороод ирчихсэн байсан. Би өөрийнхөө адуунуудад орой болгон гэрийн гадаа хужир тавьж өгдөг юм. Тэр адуунууд манай адуунуудтай хамт манай гэрийн гаднах хужир дээр орж ирсэн байсан. Тэнд Д.Огийн адуунууд болон манай адуунууд лав байсан өөр хэний адуу байсан талаар сайн мэдэхгүй байна. Нийт 200 гаруй тооны адуу байсан юм. Миний адуугаа хужирладаг газар нь манай гэрийн гадна, адууны хашааны гадна талд 4-5 метр урт зураас үүсгэж адуугаа хужирладаг юм. Намайг бөөгнүүлээдэх гэж хэлээд Д.О уг адууг бугуйлдаж барьж авсан юм.Би уг эд зүйлсийг сайн дураараа гаргаж өгсөн бөгөөд уг эд зүйлсийг үнэлэх шаардлагагүй цаашид нэхэмжлэх зүйл байхгүй Хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Миний хэлсэн зүйлс бүгд үнэн...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41хуу/

Гэрч Б.Бгийн өгсөн:”...Би Б.П, Д.О, Ц.Б нарыг танина. Б.П нь манай ээжийн дүүгийн хүүхэд байгаа юм. Д.О, Ц.Б нарыг нэг нутгийн хүмүүс болохоор танина. Ц.Б манай багийн Засаг дарга байгаа юм. Би энэ сард ямар нэгэн адуу мал хэнд ч өгөөгүй. Хэнээс ч адуу мал аваагүй, Б.Пид ямар ч адуу өгөөгүй. Уг асуудлын талаар огт мэдэхгүй байна. Б.П л миний нэр барьж тодорхойлолт авсан байх надад энэ талаар мэдэх зүйл огт байхгүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42хуу/

Гэрч Ч.Бын өгсөн:”... Би 2019 оны 01дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын багийн Засаг дарга Ц.Бтой хамт сумын Засаг даргын тамгын газар дотор нийгмийн даатгалын байцаагч нарын өрөөн дотор хамт цэргийн бүртгэлийн ажил хийж байсан. Гэтэл гаднаас манай сумын Бүдгээ буюу Бгийн П ганцаараа орж ирсэн. Ингээд Ц.Б даргад Бүдрагчаа, Орхонсэлэнгэ нараас морь авсан. Хоёр адууны гарал үүслийн бичиг авъя гэж хэлсэн. Тухайн үед Ц.Б нь Б.Пид бичиг хийж өгөхгүй гээд байсан ба адууг чинь үзэж харна гэсэн. Ингээд П, Б нар гадагш гараад явсан Тэгээд буцаж орж ирээд л тодорхойлолт бичиж өгч байх шиг байсан. Өөр нарийн мэдэх зүйлгүй. Гадагшаа гараад адууг нь үзэж харсан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Пийг бичгээ аваад гарсаны дараа Б надад хандаж энэ нөхөр их эвгүй хүн байгаа юм, сумын цагдаад адуугаа үзүүлсэн гэж банйа цагдаад үзүүлсэн юм чинь гайгүй байлгүй гэж ярьж байсан. Тухайн зед П ямар ч асуудалгүй, хулгайн мал биш гээд яриад байсан. Тухайн үед 15-16цаг болж байсна байх Үдээс хойш байсан учраас хүн багатай байсан. Түүнийг Б даргаас бичиг авах үед Б, П бид гурваас өөр хүн байгаагүй.Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний ярьсан бүгд үнэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44хуу/

Гэрч Ц.Эын өгсөн:”....2018 оны 10 дугаар сарын эхээр байсан байх хэлний өдөр байсныг санахгүй байна. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Өлийн даваа гэх газар манай аргамжаатай байсан 2морь шөнө хулгайд алдагдсан. Манай нөхөр Б хоёр морины хүрэн морийг нь Хэнтий аймгаас худалдаж авсан хурдсан удамтай морь байсан, тэгээд тэр морийг өдөр нь уяад орой нь аргамждаг байсан тухайн үед манйа нөхөр байхгүй байсан учир би хүрэн морио дүү Бын унаж байсан хонгор морины хажууд аргамжсан. Тэгээд маргааш өглөө нь босоод аргамжаатай морио харсан чинь байхгүй болсон байсан Очоод үзтэл аргамжаатайгаа байхгүй болсон байсан. Манай нөхөр Б хоёр морио хайгаад олоогүй, сүүлдээ цагдаад тэмдэглүүлсэн. Хүрэн зээрд зүсмийн, зөь гуян дээрээ ончин тамгатай морь нь манай морь байсан Хар голтой хонгор морь нь им тамга байхгүй хонгор морь нь манай дүү Бын морь байсан. Манай нөхөр Бын найз Э тэр хүрэн зээрд морийг Хэнтий аймгаас авч ирсэн тухайн үед тэр морийг 5сая төгрөгөөр худалдаж авсан. Хэнтий аймагт уядаг байсан гэсэн олон удаа айраг, түрүү авч байсан юм билээ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175-176хуу/

Гэрч Ц.Эын өгсөн:”...2018 оны 10 дугаар сарын дөнгөж эхээр байх Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Өлийн давааны ар гэх газраас манай гэрийн гадаа аргамжтааай байсан хоёр морь хулгайд алдагдсан. Тухайн үед би жирэмсэн байсан учраас Архангай аймагт биеэ үзүүлээд эмнэлэгээр явж байсан Манай нөхөр Б орой нь морио гэрийнхээ урд талд аргамжсан гэсэн манай морьтой хамт манай ах Бын хурдан морь аргамжаатай байсан тэр нь хамт алга болсон. Хар голтой хонгор морь байсан. им тамга байхгүй, Б ахын морь хүрэн зээрд зүсмийн уядаг морь байсан юм. Тамгатай байсанг мэдэхгүй, Б ах тэр морио зун Хэнтий аймгаас их үнэтэй худалдаж авсан гэсэн. Манай хулгайд алдсан адууг цадаа нар шалгаад О гэх хүнийг холбогдуулж шалгасан тухайн үед О нь манай нөхөр Б руу залгаад би танай морийг хулгай хийсэн нь үнэн хоёулаа тохиролцьё хө би хохирлыг чинь барагдуулъя гээд байсан манай нөхөр 1сая төгрөг өгчих гэсэн чинь доош нь жаахан ярьчих гээд байсан Б уурлаад би чамтай наймаа хийгээгүй, миний хохирлыг барагдуул гэж хэлсэн. Надад өөр нэмж ярих зүйлгүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-178хуу/

Гэрч А.Эын өгсөн:”... 2018 оны 10 дугаар сарын 10-ны үеэр О бид хоёр Цэнхэр сумын Орхон багт байрлах Б гэх хүний урхайд 1адуу, 2үхэр хүргэж өгсөн тэгээд буцаад явж байсан чинь О надад би 7 хоногийн өмнө энэ уурхайд 2 үхэр авчирч өгсөн юм тээд буцаад явах замдаа Өлийн давааны араас аргамжаатай байсан хоёр морь хулгай хийсэн гэж ярьсан. Тухайн үеэр нь Бын аргамжаатай байсан хоёр морь алга болсон байсан тэр хоёр морийг О хулгай хийсэн юм шиг байна лээ.Хэнтэй хамт явсан талаараа надад хэлээгүй,Өлийн давааны ард Бын намаржааны зүүн талын бургасны хажууд хүрэн, хонгор зүсмийн хоёр морь аргамжаатай байхад нь хулгай хийгээд машин дээрээ ачаад аваад явсан гэсэн, тэр хоёр морио хаана зарсан талаар яриагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 179-180хуу/

Гэрч А.Эын дахин өгсөн:”...2018 оны 10 дугаар сарын дундуур байсан байх яг хэдний өдөр байсанг санахгүй байна. Намайг гэртээ байхад Ц утсаар яриад Өлийн давааны ард хүрээд ир Орхон баг руу хамт яваад уурхайд үхэр зараадахий гэсэн тэгээд би давааны ард яваад очтол Ц нэг адуу, нэг үхэр аччихсан өөрийнхөө портер маркийн машинтай явж байсан. Би давааны ард морио уяж орхиод бид хоёр Орхон багт уурхайд үхэр, адууг нь хүргэж өгчихөөд буцаад явж байсан чинь Ц нэг айлын ойролцоо зогсоод аргамжаан дээр хээр, хар зүсмийн хоёр хөтлөөд ирсэн. Би юун адуу яах гэж байгаа юм гэсэн чинь зүгээрээ гээд байсан тэгээд тэрийнгээ машин дээрээ ачаад явсан би Өлийн давааны ард морин дээрээ буугаад үлдсэн. Ц Цэнхэр сумын төв рүү явсан. Дараа нь сонсоод байсан чинь тэр хоёр морь нь Нын аргамжаан дээр байсан хоёр морь байсан юм байна лээ. Бид хоёр урьд нь айлын аргамжаан дээрээс морь авна гэж ярьж тохироогүй, Ц тэр хоёр морийг надад юм ярилгүй шууд очоод авсан.Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 234-235хуу/

Гэрч Б.Тгийн өгсөн: “....Д.О миний нөхөр байгаа юм. Би одоо хэдэн сарын хэдэн байсныг сайн санахгүй байна. 2018 оны 10дугаар сарын үеэр манай нөхөр Д.О цэнхэр сумын Орхон багт байдаг ах Б гэдэг хүний уурхайд ажилчдын хоолонд хэрэглэх мал хүргэж өгсөн. Эхлээд явахдаа 2018 оны 09 дүгээр сарын сүүл 10сарын эхээр байсан байх хоёр сарлагийн үхэр нядлаад өөрийнхөө хөх өнгийн 62-00АРА улсын дугаартай портер маркийн машинаар ачаад авч явсан. Тэрнээс хойш 10-аад хоногийн дараа байх үхэр, адуу хоёр амьдаар нь ачаад дахиад явсан. Д.О ганцаараа явсан, буцаж ирэхдээ мал хулгай хийсэн талаар мэдэх зүйл байхгүй, Сүүлд нь явахдаа надтай төрөл Э гэх хүнд зарсан азарганыхаа оронд хоёр адуу авч ирсэн гэж байсан. Би тухайн үед сумын төвд ажилтай байсан учраас хөдөө гэрт ямар адуу авч ирсэнийг мэдээгүй. Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй. Би сумын төвд байсан учраас О хөдөө гэртээ адуу мал аяиж ирсэн эсэхийг мээхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-182хуу/,

Гэрч Б.Тгийн дахин өгсөн: “... 2018 оны 10дугаар сарын сүүл, 2018 оны 11 дүгээр сарын эхэн үед манай гэрт хоёр хүн орж ирсэн юм. Тухайн хүмүүс Ог гараад уулзъя гээд дагуулж гараад автомашинд суулгаад хөдлөөд явсан. Нилээн удаж байж буцаад гэрт хүргэж ирсэн. Би тухайн үед Огээс юу болсон талаах асуухад уг хүмүүс намайг морь хулгайллаа гээд хутга тулгасан гэж хэлсэн. Өөр нарийн юм яриагүй. Уг хүмүүсийг Ц, Б, Б гэх л хүмүүс байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй байна. Хутга тулгасан гэж байсан. Гэртээ ирэхдээ биедээ ямар нэгэн гэмтэлгүй ирсэн. Хутга тулгахаар нь хоёр морийг нь авсан төлнө гэж хэсэн гэсэн. Би яг сайн санахгүй байна. Орхон баг 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр явсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын дундуур явсан. Манай нөхөр Дын О нь 1988 оны 09дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн. Би Отэй 2011 онд гэр бүл болсон. Бид хоёр дундаасаа 2 охин, 1 хүүтэй. Д.О нь цэргийн алба хаагаагүй бөгөөд зан ааш сайтай, хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Тамхи татдаггүй. Одоогор мал маллаж байгаа. Мөн мор уядаг. Уг машиныг манай аав ээж О бид хоёрт авч өгч байсан. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг юм. О бид хоёрын дундын өмчийн автомашин юм. Хэвийн ажилладаг байсан. Тийм зүйл байхгүй. Үүнийг мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний мэдүүлсэн бүгд үнэн зөв...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-184хуу/

Гэрч Д.Огийн өгсөн:.”...2018 оны 09дүгээр сарын сүүлээр байсан байх яг хэлний өдөр байсныг сайн санахгүй байна Би Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн голын баруун тал гэх газар гэрийнхээ гадаа төрсөн эгч Эийн үхрийг нядлада Орхон багт байрлах уурхайд нь хүргэж өгсөн. Манай эгч Э ажилчдын хоолны мах хүргээд өгөөч гэж гуйсан юм. Би Орхон баг Шийртийн ам гэх газар үхрийнхээ махыг хүргэж өгчихөөд буцаад орой 21цаг болж байсан. Би Өлийн аваагаар даваад гэр рүүгээ буцсан. Би дараа нь Э эгчийн уурхайд дахиж мал хүргэж өгөх үед Бын хоёр тооны морь аргамжаанаас алга болсон талаар Э надад ярьсан. Би Эт тийм зүйл яриагүй. Би Бын аргамжаатай байсан морь алдагдсаны дараа Бтай утсара огт яриагүй, тийм зүйл байхгүй. Би Өлийн давааны араас Бын 2 тооны адууг хулгай хийсэн зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 185-186хуу/

Гэрч Д.Огийн өгсөн:”....2018 оны 10сарын эхээр байсан байх одоо хэдний өдөр байсныг санахгүй байна Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Цохын ам гэх газраас өөрийнхөө малнаас 2 үхэр 1адууг өөрийн 62-00АРА улсын дугаартай портер маркийн машинд ачаад Цэнхэр сумын Орхон багийн нутагт Шийрт гэх газар байрлах Б шэх хүний уурхайд хүргэж өгөхөөр явсан, би гэрээсээ гарахдаа Этай утсаар яриад би Орхон баг руу мал захараах явах гэж байна би чамд зарсан азарганыхаа орны малаа авъя гэж хэлсэн тэгээд Э бид хоёр Өлийн давааны ард байрлах дэлгүүр дээр уулзсан. Э морьтой явж байсан морио Мальдага гэх хүний гадаа уяад орхисон. Э бид хоёр уурхай дээр малаа хүргэж өгчихөөд орой 19цагийн үед буцсан. Би Эаас чи надаас худалдаж авсан азарганыхаа оронд ямар мал өгөх гэж байгаа юм гэж асуусан чинь Орхон багаас хүнээс үхэр, адуу хоёр авч өгнө гэсэн тэгээд Шийртээс Өлийн даваа руу явж байх замд бууж үлдээд би эндээс морь үхэр авах ёстой юм чи түрүүлээд даваан дээр гарч бай би морио унаад үхрээ туугаад очьё гэсэн. Би машинтайгаа иүрүүлээд даваан дээр гараад хүлээж байсан чинь Э хоёр морь унаж ирсэн. Бид хоёр тэр тэр морийг даваан дээр ачаад явсан. Э Мальдагын гадаа 21 цагийн үед буугаад үлдсэн би шууд гэр рүүгээ явсан. Гэртээ ирээд хоёр морио гэрийн гадаа уячихсан байсан чинь Орхон багийн иргэн Н гэх хүн хүрч ихээд чи миний хоёр морийг хулгай хийсэн байна, би урд шөнө аргамжаан дээрээс наад хоёр морийг чинь алдсан гэсэн. Би тэр хүнд наад хоёр морийг чинь Эаас өрөндөө авсан юм хулгай хийгээгүй гэж хэлсэн. Н намайг наад хоёр морио буцаагаад хүргэж өг гэсэн, би маргааш нь машинаараа ачаад буцаад хүргэж өгсөн. Н гэх хүн ирээд явсаны дараа би Этай өөрийнхөө 98201309 гэсэн дугаараас Эын дугаар руу залгаад чи надад хулгайн адуу өгсөн байна, чи энэ адуугаа буцааж хүргэж өгсөн чинь Э намайг хүргээд өгчих гэсэн. Улаан хээр зүсмийн нас нийлсэн морь, хар зүсмийн нас нийлсэн морь байсан, им тамга байхгүй байсан. Э надаас нас нийлсэн хундан зээрд зүсмийн азарга худалдаж авсан, Тэр талаар надад тодорхой хэлээгүй. Намайг даваан дээр хүлээж байхад Э араас хоёр морь унаад ирэхээр нь би Эыг нэг морийг нь хулгай хийчихээгүй байгаа гэж бодсон. Учир нь Э үхэр, адуу хоёр авч ирнэ гэснээ хоёр адуу аваад ирэхээр нь тэгж сэжиглэсэн. Э надад хулгай хийсэн талаараа огт юм яриагүй, би тэр адууг нь ямар учиртай хаанаас авсан адуу гэдгийг нь асууж тодруулаагүй юм....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 231-233хуу/

Гэрч Б.Шын өгсөн:”....Д.О миний хүргэн болох хүн байгаа юм. Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй. Би Отэй хамт Орхон баг руу огт яваагүй, тэр үеэр би гэртээ Архангай аймгийн Цэнхэр сум Цэнхэр багт хадлан тэжээлээ бэлдээд сумын төв огт яваагүй, Би Отэй нийлээд байдаггүй, Орхон баг руу мал хүргэж өгөх гэж явсан удаа байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй. Минйи ярьсан зүйл үнэн...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 187-188хуу/

Гэрч Д.Эийн өгсөн:”...Д.О нь миний төрсөн дүү байгаа юм.Би одоо хэдний өдөр байсныг сайн санахгүй байна Манай дүү О 2 тооны үхэр хүргэж өгсөн. Тухайн үед би ажилчдын хүнсэнд хэрэглэхээр 2 үхрийг Ог гуйж хүргүүлсэн юм. Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй байна. О үхэр хүргэж өгчихөөд буцаад явсан өөр зүйл мэдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 189-190 хуу/

Гэрч П.Эын өгсөн:”... 2018 оны 10дугаар сарын 02-ны үеэр байсан байх намайг Улаанбаатар хотод явж байсан чинь манай найз Б над руу утсаар яриад Хэнтий аймгаас худалдаж авсан хүрэн морио аргамжаанаас хулгайд алдсан гэж ярьж байсан, хүрэн морьтой хамт Бын хонгор морь бас алдагдсан байсан. Тэрнээс хойш би 2018 оны 10 дугаар сарын дундуур Архангай аймагт ирсэн байсан чинь Бын хулгайд алдсан хоёр морийг О гэх хүн хулгай хийсэн сураг гараад би Б, Б хоёртой хамт Цэнхэр сумын төв ороод О гэх залуутай уулзсан тэр хоёр морийг О Өлийн давааны араас Бын урд талын бургасны захад аргамжтаатай байхад нь хулгай хийж машин дээрээ ачиж сумын төв оруулаад сумын Төв аймгийн Эрдэнэсант руу Х гэх залууд зарсна гэж ярьсан тэгээд хулгай хийсэн хоёр морийг төлж өгье цагдаад битгий хэлээрэй гээд байсан. Хүрэн морийг нь 2018 оны 08дугаар сарын эхээр байсан яг хэдний өдөр байсныг санахгүй байна би найд Бод Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Б гэх хүнээс худалдаж авч өгсөн юм. Тухайн үед иэр хүрэн морийг 5 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Хүрэн морь им байхгүй, зөв гуян дээрээ бүдэгхэн онгин тамга буюу дүрсэлж хэлбэл бөөрөнхий дүрстэй тамгатай байсан, сайн анзаарч харахгүй бол харагдахгүй бүдэгдүү тамгатай байсан. Б-н хонгор морь хамт алга болсон гэсэн тэр хонгор морь нь ямархуу морь байсныг нь би сайн мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191-192хуу/

Гэрч П.Эын дахин өгсөн: ”...Б, Б нарыг танина. Б бол Б-н дүү нь байгаа юм. Б миний найз. Үгүй тийм зүйл болоогүй, үүнийг Б-д, Б нар мэдэж байгаа. О би хулгай хийсэн гэж хүмүүс гэрчлээд байна. Чи үнэнэээ хэлчих гэж хэлсэн.Тэгээд О Төв аймаг руу хүнд үнэ тохирч өгсөн гэж хэлсэн. О хэргийн талаарх зүйлүүдээ хэлсэн. Би хүнд хутга тулгаж танхайрах хүн биш. Миний ярьсан зүйл үнэн...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 193хуу/

Гэрч Э.Хын өгсөн:”...2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орой байсан байх 20цагийн үед О хөх өнгийн дортер маркийн машин дээр хүрэн зүсмийн, хонгор зүсмийн 2 адуу надад авчирч өгсөн. Д.О өмнө 2018 оны 09сарын дунд үеэр байсан байх над руу 98201309 гэсэн дугаараас миний 88539994 гэсэн дугаар руу залгаж яриад надаас миний хээр морийг худалдаж авъя гэж ярьж тохирсон байсан юм. Тэгээд надад хоёр адуу авчирч өгөөд миний хээр морийг аваад явсан. Би хээр морио 2500.000 төгрөгөөр зарсан. Огийн авч ирсэн хоёр морийг нийлүүлээд 1500.000 төгрөгөөр бодож авсан үлдсэн мөнгийг хавар ноолуур гарахаар авахаар тохирсон юм. Хүрэн зүсмийн нас нийлсэн, биеэр жижигдүү морь байсан зөв талын гуян дээрээ тамгайтай байсан. яг ямар тамга гэдэг нь мэдэгдэхгүй байсан. би тэр тамгыг нь чандмань тамга юм уу гэж харж байсан гэхдээ сайн анзаарч хараагүй ямар ч байсан бөөрөнхий дүрстэй тамга байсан. Нөгөө адуу нь хонгор зүсмийн биеэр жижигхэн үрээ морь гэж хэлэхээр адуу байсан, им тамга байхгүй байсан. Би тэр адууг шүдийг нь шүдэлж насыг нь үзээгүй юм. О ганцаараа явж байсан. Хүрэн морь нь дундын тарган байсан, хонгор морь нь туранхайдуу байсан. Би тэр хоёр адууг хоёр хоногийн дараа амьдаар нь ачиж яваад Улаанбаатар хот оруулада эмээлт зах дээр зарсан. Тэр хоёр адуу эмээлт зах дээр махлагдсан байх. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан үнэн зөв...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194-195хуу/

Гэрч М.Цын өгсөн:”Одоо хэдэн сарын хэдний өдөр байснбг нь санахгүй байна, хэн гэдэн хүнтэй наймаа хийснийг нь мэдэхгүй Архангай аймгаас нэг хүн ирээд хүрэн, хонгор зүсмийн хоёр адуу авч ирж зараад Х-с адуу худалдаж аваад явлаа гэж ярьж байсан Х тэр хоёр адууг хашаандаа байлгаж байгаад хоёр хоногийн дараа Улаанбаатар хот руу зарах гээд аваад явсан. Би тэр хоёр адууны им, тамгыг хараагүй, ямар ч байсан хоёр адуу манай хашаан дотор уяатай байсан өөр мэдэх зүйл байхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-197хуу/

Гэрч Д.Оийн өгсөн:”...Манай нөх и рийн төрсөн дүү П.Н Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Будант гэх газар намаржаан дээрээ байхад нь 2018 оын 10лугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө аргамжтаай байсан 2 морийг нь хулгайлсан байсан. Тэгээд П.Н морио хайж байгаад Архангай аймгийн Алтан-Овоо багийн нутагт байрлах О гэх хүний өвөлжөөн дээр уяатай байхад нь олсон байсан. Тэр О гэх хүн нь Орхон баг руу машинаар явж хулгай хийгээд аргамжаатай байсан хоёр морийг нь аяаад гэрийнхээ гадаа авч ирсэн байсан гэсэн. Хээр, хар зүсмийн хоёр морио хулгайд алдсан гэсэн. П.Н нэг азарга адуутай нийт 20гаран тооны адуу байгаа байх нэг их олон адуу байхгүй.Надад өрө нэмж ярих зүйл байхгүй, миний яртсан үнэн...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 236-237хуу/

Гэрч Ч.Бын өгсөн:”...2018 оны 10 дугаар сарын 10-нд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Өлийн давааны ард 17-18 цагийн үед Алтан-Овоо багийн иргэн Д.О нь хөх өнгийн 62-00 АРА дугаартай портер машин дээр 2 үхэр, 1 адуу ачаад даваагаад өгсөөд явсан. Би тухайн үед Отэй уулзаагүй, хараад өнгөрсөн. Хажууд нь танихгүй хүн суусан явж байсан. Би гэртээ ирэхэд манай хажуу айлын Бын гадаа хонгор алаг морь байсан. Тэр нь Эын морь гэсэн. Түүнээс хойш 1, 2 хоногийн дараа Орхон багийн Н гэх хүний аргамжаатай 2 морь хулгайд алдагдсан гээд хайж явсан. Тэгтэл 5, 6 хоногийн дараа Н нь Огийн гаднаас морио олсон гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 238-239хуу/

Гэрч Ц.Бын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байсан байх, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Өлийн давааны ар гэх газар манайд Э хонгор алаг морьтой ирсэн. О нь хөх өнгийн портер маркийн машин дээр үхэр, адуу ачсан ирсэн. Э морио манай гадаа уяж үлдээгээд Огийн машинд суугаад Орхон баг руу явсан. Шөнө 23 цагийн үед О, Эрнэдэнбаяр нар манай гэрийн хойд талд зам дээр ирж зогсоод Э нь манайд орж ирээд манайд хоночихоод өглөө нь явсан. О манайд орж ирэлгүй шууд явсан. Маршааг өглөө нь Орхон багийн будант гэх газар байдаг Н гэх хүн аргамжаатай морь алдчихсан гээд манайхаар сураглаад явж байсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Н хоёр морио Огийн гадаа уяатай байхад нь олж авсан байсан. О, Эрнэдэнбаяр нар хаашаа явж байгаа талаараа надад хэлээгүй.  ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 240-241хуу/

Гэрч Б.Хгийн өгсөн:...О нь өөрийнхөө өвөлжөөн дээр 2 тооны морь уячихсан байхад нь Н гэх хүнтэй очиж үзсэн. Н нь 2018 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө аргамжаатай 2 тооны морио адсан байсан. Н тэдгээр морьдыг хараад өөрийн морь мөн байна гэж таньсан. Тухайн үед О тэдгээр морьдыг Эаас өрөндөө авсан гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг /-1р хх-ийн 242-243хуу/

Гэрч Г.Хын мэдүүлэг: ... 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Арвис бааранд өөрийн хадам ах Гтай таарч уулзаад бид хоёр өөр өөр ширээнд суугаад хэсэг хугацааны дараа манай хадам ахтай хамт явсан. Ц над дээр ирээд танай ахыг нэг хүн пивоны шилээр толгой руу нь цохичихлоо гэхээр нь гараад очсон чинь манай хадам ах Г ганцаараа толгойноос нь цус гараад гарч байгаа цусаа дараад зогсож байсан юу болсон талаар асуухад зүгээр зогсож байсан чинь нэг залуу гэнэт пивоны шилээр толгой руу цохилоо гэсэн. Тэгээд би цагдаа дуудаж юу болсон талаар хэлсэн цагдаа ирсний дараа Арвис бааранд орж камер шүүж үзэхэд саарал дээлтэй нудрагатай эрэгтэй хүн байсан. Тэр хүн нудраганы дотор талд пивоны шилээ хийсэн байсан тэр зүйлээрээ манай ахын толгой руу цохисон байсан. Өөр би энэ талаар мэдэх зүйл байхгүй, би яг хажууд нь байгаагүй камерын бичлэг дээрээс харсан, би тэр цохисон хүнийг нь мэдэхгүй, Г ахыг харахад толгойн баруун талын чихний дээд шанаа шанаа хэсэгт хагарч цус гарсан байсан. Өөр гаднаас нь харахад ил шарх сорви байгаагүй. Би тухайн үед найзуудтайгаа Арвис бааранд байсан. Манай хадам ах тусдаа найзуудтайгаа хамт явж байсан. Би тухайн үед хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдаагүй, зодоон хийгээгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 194-195хуу/

Гэрч М.Г-н өгсөн: ... 2019 оны 10 дугаар сарын 26-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Арвис бааранд өөрийн найз Ц-н хамт явж байгаад баарны гадаа үүдэнд байж байсан хөх дээлтэй нудрагатай залуу гарч ирээд миний толгойн баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тухайн хүнийг ямар учиртай намайг цохисныг би мэдэхгүй. Тэр залуу нудраган дотроо пивоны шил хийсэн байсан. Тэр зүйлээр миний толгой руу нэг удаа цохисон өөр хүн намайг зодож цохиогүй. Би тухайн үед Арвис баарны гадаа ганцаараа тамхи татаад зогсож байсан. Дотроос гэнэт гарч  ирээд ямар нэгэн үг хэлээгүй шууд толгой руу нэг удаа цохисон. Тухайн үед би хэн нэгэнтэй хэрүүл маргаан, зодоон хийгээгүй. Миний толгойны баруун талын шанаа хэсэгт хагарч, эмнэлэг дээр очиж 3 оёо тавиулсан гэмтэл үүссэн. Намайг цохисон хүнийг би танихгүй, ямар шалтгааны улмаас цохисныг би мэдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 198-199хуу/

Гэрч Ж.Сын өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын 26-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Арвис бааранд өөрийн нөхөр Б.Г мөн найз Д.О, түүний эхнэр Яагаарай нартай хамт бааранд орж үйлчлүүлсэн хэсэг хугацааны дараа гадаа гараад харсан чинь хэсэг хүмүүс зодоон хийсэн байсан. Тухайн үед хэн хэнтэйгээ зодоон хийсэн талаар би мэдэхгүй. Гэртээ харихаар яваад өгсөн. Би энэ талаар мэдэхгүй. Би тухайн үед хэн нэгэнтэй маргалдсан зүйл байхгүй. Би энэ залуугийн талаар сайн мэдэхгүй, эхнэр Тунгалагтуяа нь манай найз байгаа юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 200-201хуу/

Гэрч Б.Гийн өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын 26-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Арвис бааранд өөрийн эхнэр Ж.Сын хамт түүний найз нар Д.О, түүний эхнэр Яагаарай нартай хамт бааранд орж үйлчлүүлсэн. Би хамт явсан найзыгаа хүргэж өгөөд бааранд ороод текний хажуугаар өнгөрөхөд Г гэх залуугийн баруун талын чихний ар хэсэг нь цус болчихсон харагдсан. Тэгэхээр нь би энэ залуу хүнтэй маргалдаж муудалцсан байна гэж дотроо бодоод эхнэртэйгээ хамт ширээн дээр суугаад үлдсэн. Манай ширээн дээр хамт сууж байсан Д.О, түүний эхнэр Яагаарай нар гараад яваад өгсөн. Би энэ талаар мэдэхгүй байна. Би тухайн үед бааранд нэг найзтайгаа таараад тэр найзыгаа гэрт нь хүргэж өгөхөөр яваад ирэхэд хамт явсан залуу гадаа хүн цохисон байх, Би тухайн үед юу болсон талаар мэдээгүй. Маргааш нь толгойгоо хагалуулсан гэх залуутай хамт явсан найз нь манай байранд байдаг Ц гэдэг залуу надтай таараад та нартай хамт явсан дээлтэй залуу хаана байна. Манай найз Гын толгойг пивоны шилээр хагалсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ талаар мэдсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би тухайн үед хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийгээгүй, маргалдсан зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 202-203хуу/

Гэрч Д.Цын өгсөн: ... 2019 оны 10 дугаар сарын 26-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Арвис бааранд өөрийн найз Гтай хамт орж бааранд сууж байгаад баарны гадаа гараад найз нарын хамт тамхи татаад байж байсан чинь саарал дээлтэй нудрагатай залуу гарч ирээд манай найз Гын толгой руу пивоны шилээр цохисон. Тэнд байсан хүмүүс юу болж байна гээд салгаад би баар луу буцаж ороод Гын хүргэн дүү Х бааранд өөр хүмүүстэй явж байсан болохоор очиж ахыг чинь хүн гэнэт толгой руу нь пивоны шилээр цохилоо гээд хэлсэн. Тэгээд дүү нь цагдаа дуудсан. Өөр зүйл болоогүй. Би гэртээ харьсан. Би тэр цохисон хүнийг таньж мэдэхгүй. Гын гаднаас харахад толгойн ар хэсэг хагарч цус гараад шанаа хэсгээр цус урсаж хатсан байсан. Өөр гаднаас харахад ил харагдах шарх сорви байгаагүй. Би тухайн үед найз Гтай хамт явж байсан. Өөр хүн хамт яваагүй. Тухайн үед би хэн нэгэнтэй маргалдаж, зодоон хийгээгүй. Манай найзыг саарал дээлтэй туранхай бор залуу цохисон байсан. Тэр залууг би таньж мэдэхгүй. Тэр залуу, Г гэдэг залуу хоёр 2 эмэгтэй хүнтэй хамт явсан. Г-с бусад хүнийг нь би танихгүй. Харилцан зодоон хийсэн асуудал байхгүй. Манай найзыг саарал дээлтэй залуу толгой руу нь нэг удаа шилтэй пивоор цохисон. Цохиулаад манай найз газар унахад дээрээс нь ахиж нэг удаа цохисон. Тэгээд тэр залуу зугтаагаад яваад өгсөн. Бид хэн нэгэнтэй хэрүүл маргаан, зодоон хийсэн зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 204-206 хуу/,

Гэрч Д.Цын дахин  өгсөн: ... Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах Арвис баарны гадаа танихгүй нэг залуу намайг нэг удаа духаараа миний зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үедээ миний зүүн шанаа хэсэг бага зэрэг хавдсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл надад учруулаагүй. Шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Тухайн үед миний биед сүртэй гэмтэл бэртэл учраагүй учраас би энэ талаар мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэг өгөөгүй байсан. Өөр нэмж ярих зүйл надад байхгүй. Ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг Б.П нэг удаа мөргөсөн. Өөр хэн нэгнийг цохиж зодсон асуудал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 244-245 хуу/,

Гэрч Б.Пгийн өгсөн: ... Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Арвис бааранд өөрийн найз Б.Утай хамт ороод хэсэг хамт бааранд сууж байгаад баарны гадаа гарсан чинь Г ах Ц гээд энэ хоёр ах баарны гадаа таараад хэл амаар маргалдаж байгаад Г ахтай цуг явсан Ц гэдэг ахыг би нэг удаа толгойны дух хэсгээрээ түүний нүүр дух хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс маргалдаад цагдаа дуудаад бид нар явцгаасан. Өөр энэ талаар мэдэх зүйл байхгүй. Миний хажууд манай найз Б.У, Г ах түүний найз Ц нар байсан. Өөр хүн байгаагүй. Би Ц гэх хүнийг нэг удаа мөргөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Манай найз Б.У энэ зодоонд хамаагүй. Надтай хамт явсан. Надад өөр хэн нэгнийг зодож цохисон зүйл байхгүй. Г ахыг Д.О гэх ах шар айрагны шилээр цохиж, түүний толгойг хагалсныг би дараа нь Арвис баарны хяналтын камерын бичлэг дээрээс харсан. Тухайн үед тэнд байсан цагдаа нар хамт энэ талаарх бичлэг үзсэн. Тухайн үед  миний харснаар түүний толгой хэсгээс нь цус гараад хатсан байсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Манай найз энэ зодоонд надтай хамт оролцоогүй. Тухайн өдөр хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Би Д.Ог нэг нутгийн хүн гэдгээр нь мэднэ. Өөр ямар нэгэн харьцаа хамаарал байхгүй. Тэнд байсан хүмүүс Д.О ахыг хөдөөний сарвайсан дээлтэй гээд доромжлоод байсан. Тэрнээс болоод тэнд байсан хүмүүс маргалдсан байх. Өөр энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 246-248 хуу/,

Гэрч Б.Тгийн өгсөн: ... Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Тухайн асуудлын талаар би сайн мэдэхгүй байна. Манай нөхөр баарны гадаа асуудал гаргасан байх. Тухайн асуудлын талаар би мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ... гэх мэдүүлэг/2-р хх-ийн 207-208 хуу/,

Гэрч Б.Уын өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 26-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-дугаар баг Арвис бааранд өөрийн найз Б.Пгийн хамт ороод нэг нэг пиво авч уугаад сууж байгаад хэсэг хугацааны дараа тухайн баарнаас гарах гээд үүдэн дээр очиход нэг саарал дээлтэй ах нэг ахтай маргалдаад зогсож байсан хажуугаар гарахад хажууд байсан Ц гэдэг ах тойроод гар гэсэн тэгсэн манай найз П хажууд байсан Ц гэдэг ахыг духаараа мөргөөд газар унагасан тэгэхээр нь би очоод тэр ахын гуяа хэсэг рүү нь нэг удаа зүүн хөлөөрөө гуяа хэсэг рүү нь өшиглөсөн тэнд байсан хүмүүс бужигнаад байж байхад Ц гэдэг хатай цуг явсан мэргэжлийн хяналтад ажилладаг Г гэдэг ахыг тэнд байсан саарал дээлтэй ах газраас пиво шар айргийн шилээр тогой руу нь нэг удаа цохисон өөр тэнд ямар нэг асуудал болоогүй. Миний хажууд манай найз Б.П, Г ах түүний найз Цэнд- аюуш саарал дээлтэй ах байсан өөр хүн байгаагүй. Би нэг удаа зүүн хөлөөрөө түүний гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн өөр би хэн нэгнийг цохиж зодоогүй харин манай найз П тухайн үед түүнийг мөргөж унагасан өөр цохиж зодсон асуудал байхгүй. Би Ц гэх ахыг нэг удаа түүний гуяа хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж авсан өөр хэн нэгнийг цохиж зодоогүй Г гэдэг ахыг Д.О гэх ах шар айргийн шилээр цохиж түүний толгойг хагалсныг би дараа нь Арвис баарны хяналтын камерын бичлэг дээрээс харсан тухайн үед тэнд байсан цагдаа нар хамт энэ талаарх бичлэг би үзсэн. Тухайн үед миний харснаар түүний толгой хэсгээс нь цус гараад хатсан байсан өөр ил харагдах шарх сорив байгаагүй. Тухайн өдөр өөр хүнтэй хэрэлдэж маргалдаагүй өөр хэн нэгний биед хүрээгүй надтай хамт энэ зодоонд оролцсон. Би энэ хүнийгтанихгүй манай найз П нэг нутгийн хүмүүс гэдгээр нь таньж мэднэ өөр ямар нэг харьцаа хамаарал байхгүй. Энэ талаар мэдэхгүй байна тухайн хүмүүс нь тэнд байсан Д.О ахыг хөндөөний сарвайсан дээлтэй гээд доромжлоод байсан тэрнээс болоод тэнд байсан хүмүүс маргалдсан байх өөр энэ талаар надаа мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 11-13хуу/, 

Гэрч Э.А-н өгсөн: “...Би Б.П, Б.Б, Д.О нарыг танина. Намайг Архангай аймгийн Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхад Б.П, Б.Б, Д.О нарыг ажил хэргийн шугмаар танидаг болсон юм. ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Тухайн үед надаас Б.П нь Д.Отэй хамт болон ганцаараа ирсэн зүйл байхгүй. Б.П нь өөрийн гэсэн малгүй гэдгийг би мэдэж байгаа надаас малын гарал үүслийн бичиг авахаар орж ирсэн бол би сайн шалгаж хаанаас ямар мал мах авч яваа талаар тодруулах ёстой надтай уулзсан зүйл байхгүй. Урд өмнө хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан хүмүүс болон бусад хүмүүс малын гарал үүслийн бичиг авхаар ирэх үед би эх үүсвэрийг нь шалгаж байж бичиг хийж өгдөг юм....” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 34-35хуу/,

Гэрч Ц.Бгийн өгсөн: “...Бор-Өндөр сумын засаг даргын тамгын газрын архиваас 2015 оны ардын хувьсгалын ойн баяр наадам, 2016 оны баяр наадам, 2018 оны баяр наадмын талаар мэдээлэл олдохгүй байна. Тэгэхээр 2015 оны ардын хувьсгалын ойн баяр наадмын хязаалан насны морины уралдааны айргийн гуравт, 2016 оны наадмын соёолон насны морины уралдааны түрүү. 2018 оны наадмын их насны морины уралдааны аман хүзүүнд орсон морьдыг Бор-Өндөр сумын уяачдын холбооны хүмүүс мэдэж байгаа байх. Энэ талаар мэдэх зүйл байхгүй байна, Б гэдэг уяачийн талаар Бор-Өндөр сумын уяачдын холбооны хүмүүс мэдэж магадгүй. Эдгээр өргөмжлөлүүдийг харлаа. Эдгээр өргөмжлөл нь манай сумаас баяр наадмын үеэр айрагдаж байсан морьдод өгч байсан өргөмжлөл биш байна Нэгдүгээрт цаг хугацаа нь зөрж байна, Хоёрдугаарт тамга тэмдэг, гарын үсэг байхгүй байна. Гуравдугаарт Бор-Өндөр сумын лого, эмблем байх ёстой эдгээр зүйлс байхгүй байна....” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 63-64 хуу/,

Гэрч Л.Гийн өгсөн: “...Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Боржигон ажнай” морин спорт уяачдын холбооны дэд тэргүүнээр 2018 оноос хойш ажиллаж байна. Энэ ажилд томилогдохоос өмнө 2009 оноос 2019 он хүртэл “Боржигон ажнай” морин спорт уяачдын холбооны тэргүүн хийдэг байсан. Энэ хугацаанд Б гэдэг уяач манай холбоонд байгаагүй, мөн Б гэдэг уяачийг танихгүй Миний таних уяач дунд лав О.Б гэж уяач байхгүй. Манай уяачдын холбоонд О.Б гэж хүн байхгүй. О.Б гэж ямар хүн байдгийг мэдэхгүй болохоор яаж олж уулзахыг мэдэхгүй байна. Төрийн наадам буюу ардын хувьсгалын баяр наадам, сумын баяр наадмын хурдан морьдын айргийн тавд орж байсан морьдын цуваа сумын засаг даргын тамгын газрын баяр наадмын комиссынхон авдаг. Уяачдын холбоонд уг айргийн 5-д орсон морьдын цуваа байдаггүй Учир нь ардын хувьсгалын баяр наадмын айргийн 5-т хурдалсан морьдын шагналыг Засаг даргын тамгын газраас олгодог учир морьдын цувааг авдаг. Эдгээр өргөмжпөлүүдийг харлаа. Эдгээр өргөмжлөл нь манай сумаас баяр наадмын үеэр айрагдаж байсан хурдан морьдод өгч байсан өргөмжлөл биш байна. Захиргаанаас өгч байгаа шагнал, өргөмжпөл бүрт Бор-Өндөр сумын лого байдаг....” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 65-66 хуу/,

Д.Огийн яллагдагчаар өгсөн: “...Би хяналтын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолтой танилцсан. Тогтоолтой холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой ойролцоогоор 20-21 цагийн орчимд шиг санагдаж байна Архангай аймгийн Цэнхэр сумын Аптан-Овоо багийн нутаг Цох гэх газарт байх өөрийн найз Бийн гэрийн гадаа хужир идэж байсан адуун дотроос нутгийн айл Бын эзэмшлийн бор зүсмийн нас нийлсэн морь, хар хүрэн зүсмийн нас нийлсэн морь зэрэг нийт 2 тооны морийг Бийн мяндсан бугуйлийг ашиглан барьж авсан. Би тухайн хоёр морийг мөнгөтэй болох зорилгоор хулгайлсан юм. Харин Б болон түүний эхнэрт нь өөрийнхөө адуунаас хоёр тооны адуу гэргаж зарна гэж хэлсэн Тухайн газарт дан л манайхны адуу байсан. Уг хоёр тооны морийг харанхуй болсон байхэд барьж авсан. Бид бол өөрийнхөө адуунаас гаргаж авч байна гэж хэлсэн. Тэгээд Архангай аймгийн төвөөс автомашин дуудсан байсан чинь бүтэхгүй болсон ба Баар хүргэн ах Аыг нь дуудуулсан. Тэгээд Аын машинд махаа ачуулаад явуулсан. Харин мотоцикль дээрээ адуунуудын толгой шийрийг ганзагалаад явсан. Би Аын араас дагаад Архангай аймгийн төврүү явсан. Ингээд засмал зэмын хэжууд толгой шийрийг нь хаясэн. Харин адууны махыг Б гэх ченжид зарж борпуулсан. Адуу тус бүр нь ойролцоогоор 700.000 төгрөг орчим болж байсан Би уг хэргийг ганцаараа үйлдсэн. Хулгай гэмт хэрэг үйлдэхдээ ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Б нь махны бичгээ өг гээд нэхээд байсан. харин П гэх нутгийн залуу Архангай аймгийн хүнсний зах дээр хоёр тооны адууны бичиг бэрьчихсан явж байхаар гуйж аваад Бид өгчихсөн. Би хуурамч бичиг баримт ашиглаж болохгүй талаар сайн мэдэхгүй. Дээрх багийн засаг даргын тодорхойлолтыг Поор авахуулсан зүйл байхгүй. Би хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Би эдуу малд явж байгаад л Бийн гэрт очсон Ямар нэгэн тодорхой зорилго байгаагүй. Бийн гэрт 1 шил 500 граммын хэмжээтэй Ерөөл нэртэй архийг хувааж уусан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-90хуу/,

Д.Огийн яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа. Би зөвшөөрөхгүй байна. Би энэ хэргийг хийгээгүй. Би Төв аймгийн Эрдэнэсант сумруу өөрийн найз болох Х гэх хүнээс морь худалдаж авахаар 2018 оны 10 дугаар сарын эхэн үед явсан. Өөрөөсөө хоёр хул хонгор зүсмийн соёолон насны, зүүн талын чихэндээ ганзага имтэй үрээ, буурал тухтай хүрэн зээрд зүсмийн, зүүн талынхаа гуян дээр “сэрээ” тамгатай нас нийлсэн морь зэргийг ачиж явсан. Түүнээс Б, Б нарын морийг хулгайлсан зүйл байхгүй. Б, Б, Ц гэх хүмүүс ирсэн. Ирээд намайг уулзъя гэж автомашинд суулгачихаад Б, Б нар юм асуугаад байсан. харин Ц гэх автомашин жолоодож явсан залуу нь хутга бариад ална гээд дайраад байсан бөгөөд би айсандаа л хоёр морийг нь авчихсан хэмээн хэлсэн юм. Б, Б нар миний хоёр талаас барьчихаад хөдөлгөхгүй байсан. Намайг автомашиндаа суулгаад Архангай аймгийн хогийн цэгийн хажууд аваачаад дээрх үйлдпээ хийсэн юм. Мөн Э гэх хүнд ч гэсэн дээрх адуунуудыг хулгайлсан гэж юу ч яриагүй. Алтны уурхайруу тухайн үед яваагүй. Би тухайн үед Төв аймгийн Эрдэнэсант суманд явсан юм. Үүнийг манай найз Х мэдэж байгаа. Мэдэгдээгүй. Тухайн үед сумын цагдаа нар байгаагүй. Би Эрдэнэсант руу ганцаараа явсан. Манай эхнэр Тунгалагтуяа гэрт байсан. Манай гэрт бол Б, Б хоёр орж ирээд уулзъя гээд авч гараад машиндаа суулгасан. 2018 оны 10 дугаар сарын сүүл үед л манай гэрт ирцгээсэн. Манайх өвөлжөөндөө буучихсан байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-214хуу/,

Д.Огийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед уг газар руу явсан. Хоёр тооны үхэр, нэг тооны адууг Орхоны уурхайд аваачсан юм. Би тухайн үед өөрийн эхнэр болох Тунгалагтуяагийн эзэмшлийн 62-00АРА улсын дугаартай портер маркын автомашинтай явсан. Тухайн үед Эаас азарганы үнийг авах ёстой байсан. Орхон орохоос өмнө Э руу утсаар яриад азарганыхаа үнийг авъя гэсэн юм. Ингээд намайг Э Өлтийн давааны ард уулзаад хамт Орхон руу очсон. Тэгээд Орхоны уурхай дээр ачиж явсан малаа буулгачихаад буцаж эргээд явж байх замдаа Эаас азарганыхаа үнийг авъя гэсэн юм. Гэтэл Э надад хандаж би хүнээс хоёр юм авна, би тэрийгээ аваад ирье гээд буугаад үлдсэн. Намайг Өлтийн даваан дээр гараад байж бай гэсэн. Түүнийг Өлтийн давааны дор буулгасан юм. Өлтийн даваан дээр гараад цаг гаруй хугацаатай зогсож байтал Э миний араас нэг морийг уначихсан, нөгөөг нь хөтөлчихсөн ирсэн. Ингээд миний автомашин дээр ачаад явсан. Маргааш нь болтол хулгайн адуунууд болж таарсан. Нэг нь хар зүстэй, нөгөө нь хээр зүстэй нас нийлсэн морьдууд байсан. Им тамгагүй байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 32-35хуу/,

Д.Огийн яллагдагчаар дахин өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байх Арвис баарны гадаа байхад хохирогч Г нь хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би уурласандаа баарны гадаа газар байсан шар айрагны шилээр түүний толгой хэсэг рүү нь хоёр удаа цохиж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Өөр ямар нэгэн асуудал болоогүй. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 19-21хуу/,

Д.Огийн яллагдагчаар дахин өгсөн: ”...Би өмнө нь авсан өмгөөлөгчөө сольж байгаа. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө. Одоогоор өмгөөлөгч аваагүй байна....” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 25-27хуу/,

А.Эын яллагдагчаар өгсөн: ... Би ямар нэгэн байдлаар бусдын малыг хулгайлсан зүйл байхгүй. Би О гэх хүнээс зээрд зүсмийн нас нийлсэн азарга авсан. Уг азарганы оронд нэг тооны үхэр өгөхөөр тохирсон. Харин О нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний үеэр надруу утсаар яриад надад хандаж би Орхоны уурхайд нэг адуу, хоёр үхэр өгөх гэж явна. Чи хүрээд ир буцахдаа азарганыхаа оронд өгөх үхрийг авна гэсэн. Ингээд би өөрийн мориор Огийн замыг тосоод явсан. Тэгээд Б гэх айлд өөрийн морийг уяж орхиод Огийн автомашинд суугаад уурхай дээр очсон. О уг малнуудаа уурхайд өгсөн. Тэгээд бид хоёр хамт буцсан. О надад хандаж үхрээ дараа авъя, орой болчихлоо гээд явсан. Ингээд буцаж явтал Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Будант гэх газарт байх хоёр тооны морийг аргамжаан дээрээс нь О авсан. Тэгээд автомашин дээрээ ачсан. Намайг морьдын араас туугаад өг гээд байсан ба би араас нь тууж өгсөн. Би Од хандаж хулгай хийгээд яах юм бэ гэж олон удаа хэлсэн боловч миний үгэнд ороогүй, зүгээр зүгээр гээд байсан. Ингээд Бын гэрийн хойд талын зам дээр Огийн машинаас буугаад морио очиж аваад гэртээ харьсан. Ийм л зүйл болсон. Тухайн морьд нь хээр болон хар зүстэй морьд байсан. Уг асуудал 2018 оны 10 дугаар сарын 14-ний шөнийн 21 цагийн орчимд болсон. Надад ямар нэгэн хулгай хийх санаа, шалтгаан байгаагүй. Би хулгай хийгээгүй. О саяхан надад хандаж тийм зүйл байхгүй, чи өөрөө асуудлаа үнэн зөвөөр нь шийдүүл гэж хэлсэн. Тухайн хоёр морийг автомашин дээр ачих үедээ О надаар уг морьдыг туугаад өг гэж хэлээд туулгасан. Туухгүй бол машин дээр гарахгүй байх шиг байсан. Отэй хувь авахаар тохирсон зүйл надад байхгүй. О хөх өнгийн ачааны автомашин унаж явсан. Автомашины дугаар болон маркыг нь мэдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... мэдүүлэг /2-р ххи-ийн 23-26хуу/,

Мэргэшсэн шинжээч А.Бын 2019 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 46хуу/,

Мэргэшсэн шинжээч А.Бын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 52 хуу/,

Мэргэшсэн шинжээч А.Бын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 72  дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 199хуу/,

Мэргэшсэн шинжээч А.Бын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 52 хуу/,

Мэргэшсэн шинжээч А.Бын 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 114 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 06 хуу/,

Мэргэшсэн шинжээч А.Бын 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 50 хуу/,

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Х-н 2019 оны 10дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаартай дүгнэлтэд:

1. Иргэн М.Гын биед, тархи доргилт, баруун чамархайд шарх, 

2. Зөөлөн эдэд няцралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. 2 Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох жура*/'- ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөн^е- гэмтэлд хамаарна.

4. Уг гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.

6. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх тул хэрэг гарсан гэх үед үүссэн бз. * боломжтой гэх дүгнэлт /2-р хх-ийн 219хуу/,

Яаралтай тусламжийн хуудас/ 2-р хх-ийн 220-221хуу/,            

Шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 43-50хуу/,

Ял шалгагдсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 40хуу, 224хуу,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/ 3р хх-ийн 02хуу/

Хэргийн матералыг оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл /3-р хх-ийн 74-76хуу, 78-79хуу, 81-82хуу, 84хуу зэрэг болно. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.О, нь 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Өлтийн гол гэх газраас хохирогч Ч.Бын хурдан удмын, хүрэн зээрд зүсмийн нас нийлсэн 1 тооны морь, хохирогч Ц.Бын хонгор зүсмийн, нас нийлсэн 1 тооны морийг тус тус хулгайлсан , 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан- Овоо багийн нутгаас хохирогч П.Бын 2 тооны адууг хулгайлсан, 2019 оны 10 дугаар сарын 26наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Арвис баарны гадна хохирогч М.Гын толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт,баруун чамархайд шарх, зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн  шүүгдэгч Д.О, А.Э нар нь 2018 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Будант гэх газраас хохирогч П.Нын 2 тооны адууг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь:  

Хохирогч: П.Бын өгсөн:”...Тэгээд сая цагдаагийн газар дээр ирээд Отэй уулзахад надад 2 адууны толгой үзүүлсэн бөгөөд уг 2 толгой нь миний алдсан морины толгой мөн байна. Минйи 2 адууг О, Б 2 хулгайлсан болох нь тодорхой тул хуулийн дагуу арга хэмжээ авя өгнө үү гэж хүсэж байна. Миний алдсан 2 морь нь хоёулаа зүүн чих нь онь имтэй, дармал Б үсэг тамгатай, нас нийлсэн, морь байсан, нөгөөдөх нь хар хүрэн зүстэй зүүн чих нь онь имтэй, дармал Б үсэг тамгатай, нас нийлсэн морь байсан юм...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22 хуу/, Хохирогч Ц.Бын өгсөн: ”...Миний хулгайд алдсан морь хар дэлтэй цагаан хонгор зүсмийн нас нийлсэн морь байсан, им тамга байхгүй. Би хулгайд алдсан морио 1 сая төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна, хохиролоо барагдуулж авмаар байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166-167хуу/,Хохирогч Ц.Бын дахин өгсөн: ”...Тэрнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Э надруу утсаар яриад “таны аргамжаатай хоёр морийг Д.О хулгай хийсэн юм байна лээ шүү, би 2018 оны 10 сарын 10-ны үеэр Отэй хамт Орхон баг орчихоод буцаа Өлийн давааг давсан чинь О надад би өмнө Орхон баг орчихоод буцаж явахдаа Өлийн давааны ард бургасны захад аргамжаатай байсан хоёр морийг хулгай хийсэн гэж ярьж байсан" гэж надад хэлсэн. Э надтай утсаар ярьсаны дараа би Б ах, Ц ахтай хамт Огийн гэрт нь очиж уулзаад чи Өлийн давааны араас миний аргамжтай байсан хоёр морийг хулгай хийсэн байна, миний хоёр морь хаана байна буцаагаад өгчих гэж хэлсэн чинь эхэндээ юм ярихгүй байсанаа сүүлдээ О би тэр хоёр морийг чинь авсан, одоо хоёр морь чинь байхгүй би Төв аймагруу хүнд өгөөд явуулчихсан гэсэн. О манай хоёр морийг хулгай хийхдээ Цэнхэр багийн Ш гэх хүнтэй хамт явсан гэж ярьсан. Тухайн үед О цагдаад битгий хэлээрээ би морийг чинь төлж өгье гээд байсан.....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 168-169 хуу/Хохирогч Ч.Бын өгсөн:”... Би алдсан адуугаа 5 сая төгрөгөөр үнэлж байна. Энэ жил манай найз Хэнтий аймгаас хурдны удамтай гээд худалдаж аваад надад авч ирж өгсөн, Хэнтий аймагт байхдаа уралдаж байсан 2, 3 удаа айраг түрүү авч байсан юм байна лээ. Би гомдолтой байна, хохиролоо барагдуулж авмаар байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-172хуу/,Хохирогч Ч.Бын дахин өгсөн: ”...Манай нутгийн Э гэх залууд манай дүү бид хоёрын хоер морииг хулгай хийсэн талаараа О ярьсан байсан. Тэрийг нь Э манай дүүд хэлсэн байсан тэгээд Отэй уулзсан. Би Отэй 2018 оны 11 сарын эхээр найз Э, дүү Б нартай хамт очиж уулзсан. Тэгэхэд О бид гуравт миний хүрэн морь Бын хонгор морийг хулгай хийгээд Төв аймгийн Эрдзнэсант сумруу Х гэх хүнд зарсан оронд хурдан морь авсан гэж ярьсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-174 хуу/Хохирогч П.Нын өгсөн: ”... Тэгээд сумын төврүү хэсгийн төлөөлөгчтэй утсаар яриад алдсан морьдоо бүртгүүлэх гэсэн чинь миний морьдтой ижил зүсмийн морьд сумын төвийн ойролцоо байна гэхлээр нь очоод үзтэл миний хулгайд алдсан морьд мөн байсан. Миний хулгайд алдсан морьд хээр зүсмийн, хар зүсмийн нас нийлсэн хоёр морь байсан, хоёулаа им тамгагүй байсан. Би хоёр морио нэгийг нь 800 мянган төгрөгөөр, нийт 1 сая 600 мянган төгрөгөөр үнэлж байна. Би өөрийхөө морьдыг олж авсан, морьдоо хайхад гарсан зардал 150 мянган төгрөг нэхэмжлэж байна. Миний морийг хулгай хийсэн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 225-226хуу/, Хохирогч М.Гын өгсөн:... 2019 оны 10 дугаар сарын 26-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-дугаар багт байх Арвис бааранд өөрийн найз Ц хамт явж байгаад баарны гадаа үүдэнд тамхи татаад тамхилаад зогсож байсан чинь хөх нурдагтай дээлтэй залуу гарч ирээд шууд миний толгой баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон тэр залуу өвөр дотроосоо шилтэй пиво гаргаж ирээд шууд миний толгой хэсэг рүү цохисон байсан өөр хүн намайг цохиж зодоогүй. ухайн үед хэн хэн байсныг би мэдэхгүй би гадаа тамхи татаад зогсож байсан тухайн залуу баарнаас гарч ирээд шууд миний толгой хэсэг рүү нэг удаа пивоны шилээр цохисон өөр хүн намайг цохиж зодоогүй. Тухайн үед би хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийсэн асуудал байхгүй. Миний биеийн толгойн баруун шанаа хэсэгт язарч хагсарсан өөр баруун талын хавирга хөндүүр байгаа зүүн гарын тохойн хэсэг гүн хөхөрч халцарсан, өөр гэмтэл учраагүй. Эдгээр гэмтлүүдийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-дугаар баг Арвис баарны гадаа 2019 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө пивоны шилээр цохиж үл таних залуу учруулсан хэн гздгийг мэдэхгүй өмнө зүс харж байгаагүй. миний хувьд тийм таарамжгүй харьцаатай хүмүүс байхгүй ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж тийм хүн байж болно. Үл таних залуу миний толгой хэсэг баруун шанаа хэсэгт пивоны шилээр цохисон яаг хэдэн удаа хэчнээн тоогоор цохисныг би мэдэхгүй өөрөө санахгүй байна тухайн үед архи согтууруулах ундааны зүйл би хүргэлсэн согтуу байсан. Би тухайн үед өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан. Би тэр талаар мэдэхгүй учир шалтгааныг мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байна биеийн эрүүл мэндэд учирсан хохирол мөнгөө авмаар байна би гомдол санал байна би зарим нэг зүйл нарийн эмчид үзүүлээгүй учраас яаг хэдэн төгрөг нэхэмжпэхээ мэдэхгүй байна нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байж хэдэн төгрөг болсон тэрийгээ нэхэмжилнэ баримт материалыг би тухайн үед нь гаргаж өгнө...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 211-213хуу/,Хохирогч М.Гын дахин  өгсөн:..Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн иргэн Дын О гэх залуу миний толгой руу пивоны шилээр цохиж миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Одоо миний бие зүгээр болсон. Эмичлгээ хийлгээд хэвийн байдалдаа орсон. Бид харилцан ойлгоцсон учраас ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 214-216хуу, Иргэний нэхэмжлэгч Б.Тгийн өгсөн: “...Бидний дундын өмч учраас уг автомашиныг битүүмжлэх, хураан авах, улсын орлого болгохтой холбогдуулан гаргах санал хүсэлт, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг 1/-р хх-ийн 228-230 хуу/,Гэрч: О.Өлзийбаатарын өгсөн: ”....2019 оны 01дүгээр сарын 15-ны орой Архангай аймгийн Бор толгойд байдаг Приус засварын грашшт машинаа засаад байж байхад миний 98840801 дугаарын утас руу оройны 23 цагийн үед Ц залгаад машин эдвэрчихлээ мах дөхүүлээд өгөөч гэсэн. Би өөрийн 80-56 АРА улсын дугаартай аксент маркийн автомашинаар Цгийн махыг нь зөөж өгөхөөр хөдөлсөн Ц намайг анх дуудахдаа чи хүрээд ир Таванбулаг гэж дэлгүүрийн урд гудмаар ороод явахаар би чамайг хүлээгээд гудамжинд зогсож байна гэсэн намайг яваад очиход блокон хашаатай А гэдэг айлын хашаа байсан би хашааных нь хаалганы урд зогсож байхад Ц махнуудаа зөөгөөд машинд хийсэн. Бид хоёр махыг нь Наранбулагт байдаг Бийн гэрийн гадаа нь буугаад би махыг нь зөөгөөд жин дээр тавилцаж өгөхөд 2 адууны мах байсан нэг нь 700.000 гаран төгрөг болсон би буцаад гэртээ харьсан. Цгийн бүтэн нэрийг би мэдэхгүй  Ц гээд л байдаг....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24 хуу/,Гэрч Ц.Бы өгсөн:”...2019 оны 01дүгээр сарын 15-ны шөнө 00 цагийн үед Б над руу утсаар залгаад Наранбулагт хүрээд ир адууны мах байна ирээд худалдаад авчих гэхээр нь тэр газар нь яваад очтол Б, Д танихгүй хоёр залуу жижиг суудлын машинтай уг машиндаа адууны мах ачсан байснаа гаргаж ирээд жинлээд үзэхэд эхний адууны мах нь 170 кг, дарагийнх нь адууны мах 180гаруй кг болсон энэ мах нь цагаан өнгийн их хэмжээний хялгас болчихсон байсан Тэгээд би 1 кг махыг 4800 төгрөгөөр бодож авсан юм. Пөмбөгөр гэсэн байх Цэнхэр буян жолооны курсын багш машинтайгаа байсан. Гарал үүсэл надад өгөөгүй, толгой, арьс, шир нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 хуу/,Гэрч Д.Болормаагийн өгсөн”:.. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны орой намайг гэртээ байхад 21 цагийн үед над руу нэг дугаар залгаад эгчээ адууны мах авах уу гэсэн тэгэхээр нь би гарал үүсэлтэй юу гэсэн тэгсэн гарал үүсэлтэй гэсэн надад тухайн үед 2 адууны мах авах мөнгө байхгүй, мөн уг махыг жинлэх жин байхгүй байсан учраас махны бөөний худалдаа хийдэг Ц.Б руу утсаар яриад энд 2 адууны мах байна чи авах уу гэж асуусан тэгсэн удалгүй Ц.Б ирээд өөрийнхөө жингээр манай хашаанд жинлэж үзээд уг 2 адууны махыг худалдаж аваад өөрийнхөө машин дээр ачаад аваад явсан. Тэгээд маргааш нь Ц.Б нөгөө 2 адууны махыг лангуу руу тараах гэсэн чинь захын малын эмч гарал үүслийн бичиг шаарлсан байх тэгээд Ц.Б надаас гарал үүслийн бичгийг нь асуугаад ирэхээр нь би аваагүй чамд өгөөгүй юм уу гэж хэлээд над руу залгасан дугаар руу залгаад өчигдөр өгсөн махныхаа  гарал үүслийн бичгийг яагаад өгөөгүй юм бэ яг одоо аьчирч өг өгөхгүй бол цагдаад өглөө гэж хэлсэн чинь надад 54 дугаартай Цэнхэр сумын Буйлан багийн Засаг дарга Б гэсэн 2 адууны махны гарал үүслийн бичиг авчирч өгсөн. Би гарал үүслийн бичиггүй гэдгийг нь мэдээд зах дээр явж байсан эрүүгийн мөрдөгч Н.Ст биечлэн мэдэгдсэн. Одоо гара үүслийн бичиг нь надад байна....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 272хуу/, Гэрч Ц.Бын өгсөн: ”...Уг тодорхойлолтыг Буйлан багийн Засаг дарга миний бие тус багийн иргэн Б овогтой Пид хийж өгсөн юм. Тухайн үед зэргэлдээ ширээн дээр Орхон багийн Засаг дарга Ч.Б суугаад юм хийж байсан өөр хүн байгаагүй. Би анх Б.Пийг орж ирээд 2 адууны гарал хийгээд өг, Цгийн машинаар ачаад одоо аймаг явах гэж банйа гэж хэлэхээр чамд чмар юмны нь адуу мал байдаг юм юу яриад байгаан чамд мал махны гарал үүсэл өгөх нөхцөл байхгүй гэж хэлсэн боловч П “манай хүүд Б.О өгсөн ганц гүү байсан юм тэрийг нт морь болгоод дээр нь Б.Б-с нэг морь аьсан юм” сая хэгийн төлөөлөгчид үзүүлсэн чинь багийн даргын тодорхойлолтоо авада аймаг руу явчих гэсэн хэсгийн төлөөлөгч өөрөө дээшээ өгсөж байна лээ гэж хэлсэн юм. Тэгээд би гараад машиных нь дугаарыг холоос хартал 62-00 АРА улсын дугаартай байсан бөгөөд уг машин Ц буюу Д.О машин дотроо сууж байгаа харагдсан би машнинд ойртож очоогүй болохоор машин дээрээ юу ачсаныг биечлэн шалгаагүй. Тухайн үед цагдаагийн хэсгийн байрны гадна зогсоол дээр машинаа тавьчихсан байсан болороор үнэхээр л цагдаад үзүүлчихсэн асуудалгүй юм байх гэж бодоод тодорхойлолт хийгээд өгчихсөн юм...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн30-32хуу/Гэрч Э.Дуламдоржийн өгсөн:”...Би яг өөрийн нүдээр хараагүй, манай нөхөр надад хэлэхдээ 2 адуу гаргасан болох нь мэдэгдсэн юм. Би зүсийг нь асуугаагүй, Д.О л адуунаасаа гаргасан юм байх гэж бодсон. Манай гадаа манай өөрийн адуу байнга байдаг ба хааяа Д.Огийн адуу ороод ирчихсэн байдаг юм. Би яг хэний адуу байсан талаар мэдээгүй. Манай нөхөр бид хоёрт худлаа хэлж манай гадаа бусдын адууг гаргаснаас болж манай нөхрийг иргэд хулгайч гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-35хуу/, Гэрч Э.Бийн өгсөн:”.... Тэгээд 18 цаг өнгөрч байхад Д.О цагаан өнгийн Даюун маркийн мотоцикльтойгоо ирсэн юм. Тэгээд Д.О надад хандаж би өөрөөсөө 2 адуу гаргах хэрэгтэй байна, манай адуу ианай гадаа хужир дээр чинь ороод ирсэн байна сумын цагдаа дээр хэрэгтэй байгаа, мөн мөнгө төгрөгний хэрэгтэй байна. эхнэр, ах дүү нараасаа нууж байгаа юм шүү танай гадаа гаргачихмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл тэгдээ гэж хэлсэн. Тэгээд бид 2 манайд нэг шил 0.5 литртэй ерөөл нэртэй архи хувааж уучихаад гараад Д.О намайг бугуйлаа өгчих гэсэн би өөрхийнхөө мяндсан бугуйлыг өгсөн чинь намайг өөрийнхөө унааны мориор мордоод манай адууг бөөгнүүлээдэх гэж хэлсэн би өөрийнхөө хээр зүстэй мориор мордоод Д.Огийн адууг өөрийнхөө адуутай хамт бөөгнүүлтэл Д.О хүрэн зүстэй морь, бор зүстэй морь тус тус бугуйлдаж барьж аваад манайхаас аьсан саарал мяндсан гогтоороо эхлээд барьж авсан хүрэн морио ногтлоод хажуу талынх нь хашаанаас уясан, дараа нь бор морь барьж аваад бугуйлаар нь ногтлоод өмнө барьж авсан хүрэн морьтой зэрэгцүүлж уячихаад манай гэр рүү орсон юм. Тэгээд Д.О гялс хоёулаа гаргаадахъя аймгаас машин тэрэг дуудчихсан чи хутга, гэдсээ хийчих шуудай авчих гэсэн тэгээд манай хуванцар бор иштэй хутга, бор иштэй эвхдэггүй тонгорог хоёрыг аваад гарч амбаараас дотроо гялгар ууттай цагаан шуудай, тэжээлийн ногоон өнгийн дуушай 1 ширхэг, гэрийн гадаа байсан дээд талыг нь тайрсан 20литрийн шар өнгийн хуванцар сав зэргийг аваад ирсэн тэгээл эхлээд бор морийг нугаслаж унагаагаад цусыг нөгөө тайрсан савандаа хийсэн юм. Тэгээд өвчих гэтэл шууд гахайчлаад арьстай нь дөрөв хуваачихъя гэж П.О хэлсэн тэгээд би цээжийг нь түшиж байхад П.О уг адууг 4хуваасан бөгөөд би хуваасан хэсгүүдийг нь өөрийнхөө машины тэвшин дээр аваачиж тавьсан бөгөөд өвчүүдтэйгээ 5 хэсэг болж байсан, дараа нь хүрэн адууг нь уг аргаар төхөөрч янзлаад махыг миний машины тэвшин дээр тавьсан юм. Тэгээд бид хоёр манай гэр рүү ороод гараа угаачихаад цай ууж байхад Д.О нөгөө дуудсан хүн рүүгээ яриад байгаа бололтой байсан тэгснээ машин асахгүй байна гэж нэг яриад сүүлдээ утас нь холбогдохгүй байна гэж хэлсэнээ намайг нэг машин дуудчихаач гэхэх үү эсвэл А ах чинь завтай бол дуудчих гэж хэлсэн тэгээд би хүргэн ах А руу утсаар яриад Д.Огийн 2 адуунг аймаг оруулаад өгөөч гэж гуйсан юм. Тэгсэн чинь А ах зөвшөөрч 22цаг болж байхад манайд эхнэртэйгээ хамт ирсэн тэгээд Д.О, А, ах бид 3 нөгөө адууны махнуудаа Н.А ахын тоёото кроун маркийн 93-93 АРХ улсын дугаартай машиных нь багаажинд хийтэл 2хаа нь илүү гарсан тэгэхээр нь Д.О та дахиад нэг яваад өгөөч гэж гуйгаад байсан тэгсэн чинь А ах яахын бэ наад хаагаа гялгар уутанд ороогоод арын суудал дээр тавьчих гэж хэлсэн тэгээд 2хаагаа манай машины цэнхэр бүтээлгэнд ороогоод машиных нь арын суудал дээр тавиад явуулсан. Тэгээд Д.О уг 2 адууны гэдэс толгой, шийрийг 3 шуудайнд хийгээд мотоцикль дээрээ ачаад араас нь явсан би гэртээ үлдсэн. Маргааш нь буюу 2019 оны 01сарын 15-ны өглөө гэртээ унтаж байхад 11 цагийн үед Д.О манайд мотоцикльтой ирсэн юм. Тэгээд чи А ахынхаа аймагт байдаг гэрийг заагаад өг гэж хэлэхээр нь би Д.Отэй сундалдаад аймагт ирээд Наранбулаг хороололд байдаг А ахын гэрт нь очсон юм. Тухайн үед манай ээж, аав дүү 3  А ахын байсан бөгөөд Д.О бид 2 нөгөө адууныхаа махын А ахын грашнаас нэг нэгээр нь гаргаж арьсыг нь хуулаад 13 цагийн орчимд дууссан. Тэгээд Д.О сумын цагдаа аймаг дээр ирчихснэ би өмгөөлөгчтэйгээ очиж уулзаад мэдүүлэг өгөх хэрэгтэй болчихлоо гэж хэлээд яваад өгсөн. Би аав ээж, дүү гуравтайгаа буузны мах таталцаад үлдсэн юм. Тэгээд 20цаг өнгөрч байхад Д.О А ахынд ирсэн юм. Тэгээд хэсэг байж байснаа Д.О миний нэгж дуусчихлаа чи утсаа өгч бай гэж хэлээд миний утсыг аваад Б гэдэг махны ченжийн эхнэртэй яриад байсан тэр хүн нь жингээ аваад ирье гэж хэлж байсан нь сонсогдсон тэгээд удалгүй гадаа машин ирчихлээ гэхээр нь би гараад нэг адууных нь махыг тавилцаж өгөөд явуулсан дахиад удалгүй буцаад хүрээд ирсэн үлдсэн махыг нь ачилцаад намайг хамт яваад өг гэхээр нь би хамт явсан тэгээд Б гэж ченжийн гадаа очоод нөгөө махаа жинлүүлээд тушаачихаад буцаад А ахынд ирсэн юм. Тэр үед А ах ирчихсэн байсан бөгөөд Д.О А ахад миний нүдэн дээр 100.000төгрөг өгч байсан тэгээд А ах наад хогоо яах гэж байна гэхэд Д.О би аваад аваад явчихъя гэж хэлээд шуудайнд хийгээд мотоцикль дээр ганзаглаад би сундалаад тэндээс хөдөлсөн тэгээд манай гэр рүү явах замдаа нөгөө ганзаглаж явсан шуудайтай адууныхаа ширийг хаячихсан юм. Тэгээд манйа гэрийн гадаа Д.О надад тусалсан баярлалаа хө гэж хэлээд 50.000 төгрөг өгсөн юм. Тэгээд би гэртээ ороход манай эхнэр хүүхэд орондоо орчихсон унтаж байсан. 2019 оны 1дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хоиоос ирэх үед Д.О намайг тосч аваад уг 2 адууны хэргийг намайг хүлээгээд, даачих би давтан хэрэгтэй болох гээд байна гэж хэлсэн би тухайн үед бүх болсон асуудлыг үнэн зөвөөр нь хэлнэ, надад хамаагүй гэж хэлсэн бөгөөд уг асуудлын гол буруутан Д.О юм гэж хэлмээр байна. миний мэдүүлсэн зүйл үнэн зөв..”.гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-39хуу/, Гэрч Э.Бийн дахин өгсөн:”Уг адуунууд Д.Ог манайд ирэхээс өмнө манай гадаа ороод ирчихсэн байсан. Би өөрийнхөө адуунуудад орой болгон гэрийн гадаа хужир тавьж өгдөг юм. Тэр адуунууд манай адуунуудтай хамт манай гэрийн гаднах хужир дээр орж ирсэн байсан. Тэнд Д.Огийн адуунууд болон манай адуунууд лав байсан өөр хэний адуу байсан талаар сайн мэдэхгүй байна. Нийт 200 гаруй тооны адуу байсан юм. Миний адуугаа хужирладаг газар нь манай гэрийн гадна, адууны хашааны гадна талд 4-5 метр урт зураас үүсгэж адуугаа хужирладаг юм. Намайг бөөгнүүлээдэх гэж хэлээд Д.О уг адууг бугуйлдаж барьж авсан юм...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41хуу/, Гэрч Б.Бгийн өгсөн:”...Би Б.П, Д.О, Ц.Б нарыг танина. Б.П нь манай ээжийн дүүгийн хүүхэд байгаа юм. Д.О, Ц.Б нарыг нэг нутгийн хүмүүс болохоор танина. Ц.Б манай багийн Засаг дарга байгаа юм. Би энэ сард ямар нэгэн адуу мал хэнд ч өгөөгүй. Хэнээс ч адуу мал аваагүй, Б.Пид ямар ч адуу өгөөгүй. Уг асуудлын талаар огт мэдэхгүй байна. Б.П л миний нэр барьж тодорхойлолт авсан байх надад энэ талаар мэдэх зүйл огт байхгүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42хуу/, Гэрч Ч.Бын өгсөн:”... Тухайн үед Ц.Б нь Б.Пид бичиг хийж өгөхгүй гээд байсан ба адууг чинь үзэж харна гэсэн. Ингээд П, Б нар гадагш гараад явсан Тэгээд буцаж орж ирээд л тодорхойлолт бичиж өгч байх шиг байсан. Өөр нарийн мэдэх зүйлгүй. Гадагшаа гараад адууг нь үзэж харсан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Пийг бичгээ аваад гарсаны дараа Б надад хандаж энэ нөхөр их эвгүй хүн байгаа юм, сумын цагдаад адуугаа үзүүлсэн гэж банйа цагдаад үзүүлсэн юм чинь гайгүй байлгүй гэж ярьж байсан. Тухайн зед П ямар ч асуудалгүй, хулгайн мал биш гээд яриад байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44хуу/, Гэрч Ц.Эын өгсөн:”....2018 оны 10дугаар сарын эхээр байсан байх хэлний өдөр байсныг санахгүй байна. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Өлийн даваа гэх газар манай аргамжаатай байсан 2морь шөнө хулгайд алдагдсан. Манай нөхөр Б хоёр морины хүрэн морийг нь Хэнтий аймгаас худалдаж авсан хурдсан удамтай морь байсан, тэгээд тэр морийг өдөр нь уяад орой нь аргамждаг байсан тухайн үед манйа нөхөр байхгүй байсан учир би хүрэн морио дүү Бын унаж байсан хонгор морины хажууд аргамжсан. Тэгээд маргааш өглөө нь босоод аргамжаатай морио харсан чинь байхгүй болсон байсан Очоод үзтэл аргамжаатайгаа  байхгүй болсон байсан. Манай нөхөр Б хоёр морио хайгаад олоогүй, сүүлдээ цагдаад тэмдэглүүлсэн. Хүрэн зээрд зүсмийн, зөь гуян дээрээ ончин тамгатай морь нь манай морь байсан Хар голтой хонгор морь нь им тамга байхгүй хонгор морь нь манай дүү Бын морь байсан. Манай нөхөр Бын найз Э тэр хүрэн зээрд морийг Хэнтий аймгаас авч ирсэн тухайн үед тэр морийг 5сая төгрөгөөр худалдаж авсан. Хэнтий аймагт уядаг байсан гэсэн олон удаа айраг, түрүү авч байсан юм билээ...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175-176хуу/, Гэрч Ц.Эын өгсөн:”...2018 оны 10дугаар сарын дөнгөж эхээр байх Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Өлийн давааны ар гэх газраас манай гэрийн гадаа аргамжтааай байсан хоёр морь хулгайд алдагдсан. Тухайн үед би жирэмсэн байсан учраас Архангай аймагт биеэ үзүүлээд эмнэлэгээр явж байсан Манай нөхөр Б орйо нь морио гэрийнхээ урд талд аргамжсан гэсэн манай морьтой хамт манай ах Бын хурдан морь аргамжаатай байсан тэр нь хамт алга болсон. Хар голтой хонгор морь байсан. им тамга байхгүй, Б ахын морь хүрэн зээрд зүсмийн уядаг морь байсан юм. Тамгатай байсанг мэдэхгүй, Б ах тэр морио зун Хэнтий аймгаас их үнэтэй худалдаж авсан гэсэн. Манай хулгайд алдсан адууг цадаа нар шалгаад О гэх хүнийг холбогдуулж шалгасан тухайн үед О нь манай нөхөр Б руу залгаад би танай морийг хулгай хийсэн нь үнэн хоёулаа тохиролцьё хө би хохирлыг чинь барагдуулъя гээд байсан манай нөхөр 1сая төгрөг өгчих гэсэн чинь доош нь жаахан ярьчих гээд байсан Б уурлаад би чамтай наймаа хийгээгүй, миний хохирлыг барагдуул гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-178хуу/, Гэрч Б.Тгийн өгсөн: “....Д.О миний нөхөр байгаа юм. Би одоо хэдэн сарын хэдэн байсныг сайн санахгүй байна. 2018 оны 10дугаар сарын үеэр манай нөхөр Д.О цэнхэр сумын Орхон багт байдаг ах Б гэдэг хүний уурхайд ажилчдын хоолонд хэрэглэх мал хүргэж өгсөн. Эхлээд явахдаа 2018 оны 09 дүгээр сарын сүүл 10сарын эхээр байсан байх хоёр сарлагийн үхэр нядлаад өөрийнхөө хөх өнгийн 62-00АРА улсын дугаартай портер маркийн машинаар ачаад авч явсан. Тэрнээс хойш 10-аад хоногийн дараа байх үхэр, адуу хоёр амьдаар нь ачаад дахиад явсан. Д.О ганцаараа явсан, буцаж ирэхдээ мал хулгай хийсэн талаар мэдэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-182хуу/,Гэрч Б.Тгийн дахин өгсөн: “... 2018 оны 10дугаар сарын сүүл, 2018 оны 11 дүгээр сарын эхэн үед манай гэрт хоёр хүн орж ирсэн юм. Тухайн хүмүүс Ог гараад уулзъя гээд дагуулж гараад автомашинд суулгаад хөдлөөд явсан. Нилээн удаж байж буцаад гэрт хүргэж ирсэн. Би тухайн үед Огээс юу болсон талаах асуухад уг хүмүүс намайг морь хулгайллаа гээд хутга тулгасан гэж хэлсэн. Өөр нарийн юм яриагүй. Уг хүмүүсийг Ц, Б, Б гэх л хүмүүс байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй байна. Хутга тулгасан гэж байсан. Гэртээ ирэхдээ биедээ ямар нэгэн гэмтэлгүй ирсэн. Хутга тулгахаар нь хоёр морийг нь авсан төлнө гэж хэсэн гэсэн. Би яг сайн санахгүй байна. Орхон баг 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр явсан. Мөн 2018 оны 10дугаар сарын дундуур явсан...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-184хуу/Гэрч Б.Шын өгсөн:”....Д.О миний хүргэн болох хүн байгаа юм. Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй. Би Отэй хамт Орхон баг руу огт яваагүй, тэр үеэр би гэртээ Архангай аймгийн Цэнхэр сум Цэнхэр багт хадлан тэжээлээ бэлдээд сумын төв огт яваагүй, Би Отэй нийлээд байдаггүй, Орхон баг руу мал хүргэж өгөх гэж явсан удаа байхгүй....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 187-188хуу/, Гэрч Д.Эийн өгсөн:”...Д.О нь миний төрсөн дүү байгаа юм.Би одоо хэдний өдөр байсныг сайн санахгүй байна Манай дүү О 2 тооны үхэр хүргэж өгсөн. Тухайн үед би ажилчдын хүнсэнд хэрэглэхээр 2 үхрийг Ог гуйж хүргүүлсэн юм. Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй байна. О үхэр хүргэж өгчихөөд буцаад явсан өөр зүйл мэдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 189-190 хуу/, Гэрч П.Эын өгсөн:”... Тэрнээс хойш би 2018 оны 10 дугаар сарын дундуур Архангай аймагт ирсэн байсан чинь Бын хулгайд алдсан хоёр морийг О гэх хүн хулгай хийсэн сураг гараад би Б, Б хоёртой хамт Цэнхэр сумын төв ороод О гэх залуутай уулзсан тэр хоёр морийг О Өлийн давааны араас Бын урд талын бургасны захад аргамжаатай байхад нь хулгай хийж машин дээрээ ачиж сумын төв оруулаад сумын Төв аймгийн Эрдэнэсант руу Х гэх залууд зарсан гэж ярьсан тэгээд хулгай хийсэн хоёр морийг төлж өгье цагдаад битгий хэлээрэй гээд байсан. Хүрэн морийг нь 2018 оны 08дугаар сарын эхээр байсан яг хэдний өдөр байсныг санахгүй байна би найз Бод Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Б гэх хүнээс худалдаж авч өгсөн юм...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191-192хуу/, Гэрч П.Эын дахин өгсөн: ”...Б, Б нарыг танина. Б бол Бын дүү нь байгаа юм. Б миний найз. Үгүй тийм зүйл болоогүй, үүнийг Б, Б нар мэдэж байгаа. О би хулгай хийсэн гэж хүмүүс гэрчлээд байна. Чи үнэнэээ хэлчих гэж хэлсэн.Тэгээд О Төв аймаг руу хүнд үнэ тохирч өгсөн гэж хэлсэн. О хэргийн талаарх зүйлүүдээ хэлсэн. Би хүнд хутга тулгаж танхайрах хүн биш....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 193хуу/, Гэрч Э.Хын өгсөн:”...2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орой байсан байх 20цагийн үед О хөх өнгийн портер маркийн машин дээр хүрэн зүсмийн, хонгор зүсмийн 2 адуу надад авчирч өгсөн. Д.О өмнө 2018 оны 09сарын дунд үеэр байсан байх над руу 98201309 гэсэн дугаараас миний 88539994 гэсэн дугаар руу залгаж яриад надаас миний хээр морийг худалдаж авъя гэж ярьж тохирсон байсан юм. Тэгээд надад хоёр адуу авчирч өгөөд миний хээр морийг аваад явсан. Би хээр морио 2500.000 төгрөгөөр зарсан. Огийн авч ирсэн хоёр морийг нийлүүлээд 1500.000 төгрөгөөр бодож авсан үлдсэн мөнгийг хавар ноолуур гарахаар авахаар тохирсон юм. Хүрэн зүсмийн нас нийлсэн, биеэр жижигдүү морь байсан зөв талын гуян дээрээ тамгайтай байсан. яг ямар тамга гэдэг нь мэдэгдэхгүй байсан. би тэр тамгыг нь чандмань тамга юм уу гэж харж байсан гэхдээ сайн анзаарч хараагүй ямар ч байсан бөөрөнхий дүрстэй тамга байсан. Нөгөө адуу нь хонгор зүсмийн биеэр жижигхэн үрээ морь гэж хэлэхээр адуу байсан, им тамга байхгүй байсан. Би тэр адууг шүдийг нь шүдэлж насыг нь үзээгүй юм. О ганцаараа явж байсан. Хүрэн морь нь дундын тарган байсан, хонгор морь нь туранхайдуу байсан. Би тэр хоёр адууг хоёр хоногийн дараа амьдаар нь ачиж яваад Улаанбаатар хот оруулада эмээлт зах дээр зарсан....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194-195хуу/, Гэрч М.Цын өгсөн:”Одоо хэдэн сарын хэдний өдөр байсныг нь санахгүй байна, хэн гэдэг хүнтэй наймаа хийснийг нь мэдэхгүй Архангай аймгаас нэг хүн ирээд хүрэн, хонгор зүсмийн хоёр адуу авч ирж зараад Хаас адуу худалдаж аваад явлаа гэж ярьж байсан Х тэр хоёр адууг хашаандаа байлгаж байгаад хоёр хоногийн дараа Улаанбаатар хот руу зарах гээд аваад явсан. Би тэр хоёр адууны им, тамгыг хараагүй, ямар ч байсан хоёр адуу манай хашаан дотор уяатай байсан өөр мэдэх зүйл байхгүй байна. .”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-197хуу/, Гэрч Д.Оийн өгсөн:”...Манай нөхрийн төрсөн дүү П.Н Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Будант гэх газар намаржаан дээрээ байхад нь 2018 оын 10дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө аргамжаатай байсан 2 морийг нь хулгайлсан байсан. Тэгээд П.Н морио хайж байгаад Архангай аймгийн Алтан-Овоо багийн нутагт байрлах О гэх хүний өвөлжөөн дээр уяатай байхад нь олсон байсан. Тэр О гэх хүн нь Орхон баг руу машинаар явж хулгай хийгээд аргамжаатай байсан хоёр морийг нь аяаад гэрийнхээ гадаа авч ирсэн байсан гэсэн. Хээр, хар зүсмийн хоёр морио хулгайд алдсан гэсэн. П.Н нэг азарга адуутай нийт 20гаран тооны адуу байгаа байх нэг их олон адуу байхгүй....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 236-237хуу/, Гэрч Ч.Бын өгсөн:”...2018 оны 10 дугаар сарын 10-нд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Өлийн давааны ард 17-18 цагийн үед Алтан-Овоо багийн иргэн Д.О нь хөх өнгийн 62-00 АРА дугаартай портер машин дээр 2 үхэр, 1 адуу ачаад даваагаад өгсөөд явсан. Би тухайн үед Отэй уулзаагүй, хараад өнгөрсөн. Хажууд нь танихгүй хүн суусан явж байсан. Би гэртээ ирэхэд манай хажуу айлын Бын гадаа хонгор алаг морь байсан. Тэр нь Эын морь гэсэн. Түүнээс хойш 1, 2 хоногийн дараа Орхон багийн Н гэх хүний аргамжаатай 2 морь хулгайд алдагдсан гээд хайж явсан. Тэгтэл 5, 6 хоногийн дараа Н нь Огийн гаднаас морио олсон гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 238-239хуу/, Гэрч Ц.Бын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байсан байх, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Өлийн давааны ар гэх газар манайд Э хонгор алаг морьтой ирсэн. О нь хөх өнгийн портер маркийн машин дээр үхэр, адуу ачсан ирсэн. Э морио манай гадаа уяж үлдээгээд Огийн машинд суугаад Орхон баг руу явсан. Шөнө 23 цагийн үед О, Эрнэдэнбаяр нар манай гэрийн хойд талд зам дээр ирж зогсоод Э нь манайд орж ирээд манайд хоночихоод өглөө нь явсан. О манайд орж ирэлгүй шууд явсан. Маргааш өглөө нь Орхон багийн будант гэх газар байдаг Н гэх хүн аргамжаатай морь алдчихсан гээд манайхаар сураглаад явж байсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Н хоёр морио Огийн гадаа уяатай байхад нь олж авсан байсан. О, Э нар хаашаа явж байгаа талаараа надад хэлээгүй.  ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 240-241хуу/, Гэрч Б.Хгийн өгсөн:...О нь өөрийнхөө өвөлжөөн дээр 2 тооны морь уячихсан байхад нь Н гэх хүнтэй очиж үзсэн. Н нь 2018 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө аргамжаатай 2 тооны морио адсан байсан. Н тэдгээр морьдыг хараад өөрийн морь мөн байна гэж таньсан. Тухайн үед О тэдгээр морьдыг Эаас өрөндөө авсан гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг /-1р хх-ийн 242-243хуу/, Гэрч Г.Хын мэдүүлэг: ... Ц над дээр ирээд танай ахыг нэг хүн пивоны шилээр толгой руу нь цохичихлоо гэхээр нь гараад очсон чинь манай хадам ах Г ганцаараа толгойноос нь цус гараад гарч байгаа цусаа дараад зогсож байсан юу болсон талаар асуухад зүгээр зогсож байсан чинь нэг залуу гэнэт пивоны шилээр толгой руу цохилоо гэсэн. Тэгээд би цагдаа дуудаж юу болсон талаар хэлсэн цагдаа ирсний дараа Арвис бааранд орж камер шүүж үзэхэд саарал дээлтэй нудрагатай эрэгтэй хүн байсан. Тэр хүн нудраганы дотор талд пивоны шилээ хийсэн байсан тэр зүйлээрээ манай ахын толгой руу цохисон байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 194-195хуу/, Гэрч М.Гын өгсөн: ... 2019 оны 10 дугаар сарын 26-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Арвис бааранд өөрийн найз Цийн хамт явж байгаад баарны гадаа үүдэнд байж байсан хөх дээлтэй нудрагатай залуу гарч ирээд миний толгойн баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тухайн хүнийг ямар учиртай намайг цохисныг би мэдэхгүй. Тэр залуу нудраган дотроо пивоны шил хийсэн байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 198-199хуу/, Гэрч Ж.Сын өгсөн: ... 2019 оны 10 дугаар сарын 26-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Арвис бааранд өөрийн нөхөр Б.Г мөн найз Д.О, түүний эхнэр Яагаарай нартай хамт бааранд орж үйлчлүүлсэн хэсэг хугацааны дараа гадаа гараад харсан чинь хэсэг хүмүүс зодоон хийсэн байсан. Тухайн үед хэн хэнтэйгээ зодоон хийсэн талаар би мэдэхгүй. Гэртээ харихаар яваад өгсөн. Би энэ талаар мэдэхгүй. Би тухайн үед хэн нэгэнтэй маргалдсан зүйл байхгүй. Би энэ залуугийн талаар сайн мэдэхгүй, эхнэр Тунгалагтуяа нь манай найз байгаа юм.... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 200-201хуу/, Гэрч Б.Гийн өгсөн: ... Тэгэхээр нь би энэ залуу хүнтэй маргалдаж муудалцсан байна гэж дотроо бодоод эхнэртэйгээ хамт ширээн дээр суугаад үлдсэн. Манай ширээн дээр хамт сууж байсан Д.О, түүний эхнэр Яагаарай нар гараад яваад өгсөн. Би энэ талаар мэдэхгүй байна. Би тухайн үед бааранд нэг найзтайгаа таараад тэр найзыгаа гэрт нь хүргэж өгөхөөр яваад ирэхэд хамт явсан залуу гадаа хүн цохисон байх, Би тухайн үед юу болсон талаар мэдээгүй. Маргааш нь толгойгоо хагалуулсан гэх залуутай хамт явсан найз нь манай байранд байдаг Ц гэдэг залуу надтай таараад та нартай хамт явсан дээлтэй залуу хаана байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 202-203хуу/, Гэрч Д.Цын өгсөн: ... 2019 оны 10 дугаар сарын 26-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Арвис бааранд өөрийн найз Гтай хамт орж бааранд сууж байгаад баарны гадаа гараад найз нарын хамт тамхи татаад байж байсан чинь саарал дээлтэй нудрагатай залуу гарч ирээд манай найз Гын толгой руу пивоны шилээр цохисон. Тэнд байсан хүмүүс юу болж байна гээд салгаад би баар луу буцаж ороод Гын хүргэн дүү Х бааранд өөр хүмүүстэй явж байсан болохоор очиж ахыг чинь хүн гэнэт толгой руу нь пивоны шилээр цохилоо гээд хэлсэн. Тэгээд дүү нь цагдаа дуудсан. Өөр зүйл болоогүй. Би гэртээ харьсан. Би тэр цохисон хүнийг таньж мэдэхгүй. Гын гаднаас харахад толгойн ар хэсэг хагарч цус гараад шанаа хэсгээр цус урсаж хатсан байсан. Өөр гаднаас харахад ил харагдах шарх сорви байгаагүй.... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 204-206 хуу/,Гэрч Д.Цын дахин  өгсөн: ... Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах Арвис баарны гадаа танихгүй нэг залуу намайг нэг удаа духаараа миний зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үедээ миний зүүн шанаа хэсэг бага зэрэг хавдсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл надад учруулаагүй. Шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Тухайн үед миний биед сүртэй гэмтэл бэртэл учраагүй учраас би энэ талаар мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэг өгөөгүй байсан. Өөр нэмж ярих зүйл надад байхгүй. Ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг Б.П нэг удаа мөргөсөн. Өөр хэн нэгнийг цохиж зодсон асуудал байхгүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 244-245 хуу/,Гэрч Б.Пгийн өгсөн: ... Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Арвис бааранд өөрийн найз Б.Утай хамт ороод хэсэг хамт бааранд сууж байгаад баарны гадаа гарсан чинь Г ах Ц гээд энэ хоёр ах баарны гадаа таараад хэл амаар маргалдаж байгаад Г ахтай цуг явсан Ц гэдэг ахыг би нэг удаа толгойны дух хэсгээрээ түүний нүүр дух хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс маргалдаад цагдаа дуудаад бид нар явцгаасан. Өөр энэ талаар мэдэх зүйл байхгүй. Миний хажууд манай найз Б.У, Г ах түүний найз Ц нар байсан. Өөр хүн байгаагүй. Би Ц гэх хүнийг нэг удаа мөргөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Манай найз Б.У энэ зодоонд хамаагүй. Надтай хамт явсан. Надад өөр хэн нэгнийг зодож цохисон зүйл байхгүй. Г ахыг Д.О гэх ах шар айрагны шилээр цохиж, түүний толгойг хагалсныг би дараа нь Арвис баарны хяналтын камерын бичлэг дээрээс харсан. Тухайн үед тэнд байсан цагдаа нар хамт энэ талаарх бичлэг үзсэн. Тухайн үед  миний харснаар түүний толгой хэсгээс нь цус гараад хатсан байсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Манай найз энэ зодоонд надтай хамт оролцоогүй. Тухайн өдөр хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Би Д.Ог нэг нутгийн хүн гэдгээр нь мэднэ. Өөр ямар нэгэн харьцаа хамаарал байхгүй. Тэнд байсан хүмүүс Д.О ахыг хөдөөний сарвайсан дээлтэй гээд доромжлоод байсан. Тэрнээс болоод тэнд байсан хүмүүс маргалдсан байх. Өөр энэ талаар надад мэдэх зүйл байхгүй.... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 246-248 хуу/,Гэрч Б.Уын өгсөн: “...Би нэг удаа зүүн хөлөөрөө түүний гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн өөр би хэн нэгнийг цохиж зодоогүй харин манай найз П тухайн үед түүнийг мөргөж унагасан өөр цохиж зодсон асуудал байхгүй. Би Ц гэх ахыг нэг удаа түүний гуяа хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж авсан өөр хэн нэгнийг цохиж зодоогүй Г гэдэг ахыг Д.О гэх ах шар айргийн шилээр цохиж түүний толгойг хагалсныг би дараа нь Арвис баарны хяналтын камерын бичлэг дээрээс харсан тухайн үед тэнд байсан цагдаа нар хамт энэ талаарх бичлэг би үзсэн. Тухайн үед миний харснаар түүний толгой хэсгээс нь цус гараад хатсан байсан өөр ил харагдах шарх сорив байгаагүй. Тухайн өдөр өөр хүнтэй хэрэлдэж маргалдаагүй өөр хэн нэгний биед хүрээгүй надтай хамт энэ зодоонд оролцсон. Би энэ хүнийгтанихгүй манай найз П нэг нутгийн хүмүүс гэдгээр нь таньж мэднэ өөр ямар нэг харьцаа хамаарал байхгүй. Энэ талаар мэдэхгүй байна тухайн хүмүүс нь тэнд байсан Д.О ахыг хөдөөний сарвайсан дээлтэй гээд доромжлоод байсан тэрнээс болоод тэнд байсан хүмүүс маргалдсан байх өөр энэ талаар надаа мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 11-13хуу/, Гэрч Э.Алтанбаатарын өгсөн: “...Би Б.П, Б.Б, Д.О нарыг танина. Намайг Архангай аймгийн Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхад Б.П, Б.Б, Д.О нарыг ажил хэргийн шугмаар танидаг болсон юм. ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Тухайн үед надаас Б.П нь Д.Отэй хамт болон ганцаараа ирсэн зүйл байхгүй. Б.П нь өөрийн гэсэн малгүй гэдгийг би мэдэж ^айгаа надаас малын гарал үүслийн бичиг авахаар орж ирсэн бол би сайн шалгаж хаанаас ямар мал мах авч яваа талаар тодруулах ёстой надтай уулзсан зүйл байхгүй. Урд өмнө хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан хүмүүс болон бусад хүмүүс малын гарал үүслийн бичиг авхаар ирэх үед би эх үүсвэрийг нь шалгаж байж бичиг хийж өгдөг юм....” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 34-35хуу/,Гэрч Ц.Бгийн өгсөн: “...Бор-Өндөр сумын засаг даргын тамгын газрын архиваас 2015 оны ардын хувьсгалын ойн баяр наадам, 2016 оны баяр наадам, 2018 оны баяр наадмын талаар мэдээлэл олдохгүй байна. Тэгэхээр 2015 оны ардын хувьсгалын ойн баяр наадмын хязаалан насны морины уралдааны айргийн гуравт, 2016 оны наадмын соёолон насны морины уралдааны түрүү. 2018 оны наадмын их насны морины уралдааны аман хүзүүнд орсон морьдыг Бор-Өндөр сумын уяачдын холбооны хүмүүс мэдэж байгаа байх. Энэ талаар мэдэх зүйл байхгүй байна, Б гэдэг уяачийн талаар Бор-Өндөр сумын уяачдын холбооны хүмүүс мэдэж магадгүй. Эдгээр өргөмжлөлүүдийг харлаа. Эдгээр өргөмжлөл нь манай сумаас баяр наадмын үеэр айрагдаж байсан морьдод өгч байсан өргөмжлөл биш байна Нэгдүгээрт цаг хугацаа нь зөрж байна, Хоёрдугаарт тамга тэмдэг, гарын үсэг байхгүй байна. Гуравдугаарт Бор-Өндөр сумын лого, эмблем байх ёстой эдгээр зүйлс байхгүй байна....” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 63-64 хуу/,Гэрч Л.Гийн өгсөн: “...Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Боржигон ажнай” морин спорт уяачдын холбооны дэд тэргүүнээр 2018 оноос хойш ажиллаж байна. Энэ ажилд томилогдохоос өмнө 2009 оноос 2019 он хүртэл “Боржигон ажнай” морин спорт уяачдын холбооны тэргүүн хийдэг байсан. Энэ хугацаанд Б гэдэг уяач манай холбоонд байгаагүй, мөн Б гэдэг уяачийг танихгүй. Миний таних уяач дунд лав О.Б гэж уяач байхгүй. Манай уяачдын холбоонд О.Б гэж хүн байхгүй. О.Б гэж ямар хүн байдгийг мэдэхгүй болохоор яаж олж уулзахыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 65-66 хуу/,Д.Огийн яллагдагчаар өгсөн: “...Би хяналтын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой ойролцоогоор 20-21 цагийн орчимд шиг санагдаж байна Архангай аймгийн Цэнхэр сумын Аптан-Овоо багийн нутаг Цох гэх газарт байх өөрийн найз Бийн гэрийн гадаа хужир идэж байсан адуун дотроос нутгийн айл Бын эзэмшлийн бор зүсмийн нас нийлсэн морь, хар хүрэн зүсмийн нас нийлсэн морь зэрэг нийт 2 тооны морийг Бийн мяндсан бугуйлийг ашиглан барьж авсан. Би тухайн хоёр морийг мөнгөтэй болох зорилгоор хулгайлсан юм. Харин Б болон түүний эхнэрт нь өөрийнхөө адуунаас хоёр тооны адуу гэргаж зарна гэж хэлсэн Тухайн газарт дан л манайхны адуу байсан. Уг хоёр тооны морийг харанхуй болсон байхэд барьж авсан. Бид бол өорийнхөө адуунаас гаргаж авч байна гэж хэлсэн. Тэгээд Архангай аймгийн төвөөс автомашин дуудсан байсан чинь бүтэхгүй болсон ба Баар хүргэн ах Аыг нь дуудуулсан. Тэгээд Аын машинд махаа ачуулаад явуулсан. Харин мотоцикль дээрээ адуунуудын толгой шийрийг ганзагалаад явсан. Би Аын араас дагаад Архангай аймгийн төврүү явсан. Ингээд засмал зэмын хэжууд толгой шийрийг нь хаясэн. Харин адууны махыг Б гэх ченжид зарж борпуулсан. Адуу тус бүр нь ойролцоогоор 700.000 төгрөг орчим болж байсан Би уг хэргийг ганцаараа үйлдсэн. Хулгай гэмт хэрэг үйлдэхдээ ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Б нь махны бичгээ өг гээд нэхээд байсан. харин П гэх нутгийн залуу Архангай аймгийн хүнсний зах дээр хоёр тооны адууны бичиг бэрьчихсан явж байхаар гуйж аваад Бид өгчихсөн. Би хуурамч бичиг баримт ашиглаж болохгүй талаар сайн мэдэхгүй. Дээрх багийн засаг даргын тодорхойлолтыг Поор авахуулсан зүйл байхгүй. Би хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Би адуу малд явж байгаад л Бийн гэрт очсон Ямар нэгэн тодорхой зорилго байгаагүй. Бийн гэрт 1 шил 500 граммын хэмжээтэй Ерөөл нэртэй архийг хувааж уусан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-90хуу/, Д.Огийн яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа. Би зөвшөөрөхгүй байна. Би энэ хэргийг хийгээгүй. Би Төв аймгийн Эрдэнэсант сумруу өөрийн найз болох Х гэх хүнээс морь худалдаж авахаар 2018 оны 10 дугаар сарын эхэн үед явсан. Өөрөөсөө хоёр хул хонгор зүсмийн соёолон насны, зүүн талын чихэндээ ганзага имтэй үрээ, буурал тухтай хүрэн зээрд зүсмийн, зүүн талынхаа гуян дээр “сэрээ” тамгатай нас нийлсэн морь зэргийг ачиж явсан. Түүнээс Б, Б нарын морийг хулгайлсан зүйл байхгүй. Б, Б, Ц гэх хүмүүс ирсэн. Ирээд намайг уулзъя гэж автомашинд суулгачихаад Б, Б нар юм асуугаад байсан. харин Ц гэх автомашин жолоодож явсан залуу нь хутга бариад ална гээд дайраад байсан бөгөөд би айсандаа л хоёр морийг нь авчихсан хэмээн хэлсэн юм. Б, Б нар миний хоёр талаас барьчихаад хөдөлгөхгүй байсан. Намайг автомашиндаа суулгаад Архангай аймгийн хогийн цэгийн хажууд аваачаад дээрх үйлдпээ хийсэн юм. Мөн Э гэх хүнд ч гэсэн дээрх адуунуудыг хулгайлсан гэж юу ч яриагүй. Алтны уурхайруу тухайн үед яваагүй. Би тухайн үед Төв аймгийн Эрдэнэсант суманд явсан юм. Үүнийг манай найз Х мэдэж байгаа. Мэдэгдээгүй. Тухайн үед сумын цагдаа нар байгаагүй. Би Эрдэнэсант руу ганцаараа явсан. Манай эхнэр Тунгалагтуяа гэрт байсан. Манай гэрт бол Б, Б хоёр орж ирээд уулзъя гээд авч гараад машиндаа суулгасан. 2018 оны 10 дугаар сарын сүүл үед л манай гэрт ирцгээсэн. Манайх өвөлжөөндөө буучихсан байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-214хуу/,Д.Огийн яллагдагчаар дахин өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байх Арвис баарны гадаа байхад хохирогч Г нь хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би уурласандаа баарны гадаа газар байсан шар айрагны шилээр түүний толгой хэсэг рүү нь хоёр удаа цохиж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Өөр ямар нэгэн асуудал болоогүй. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 19-21хуу/,Мэргэшсэн шинжээч А.Бын 2019 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 46хуу/,Мэргэшсэн шинжээч А.Бын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 52 хуу/,Мэргэшсэн шинжээч А.Бын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 72  дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 199хуу/,Мэргэшсэн шинжээч А.Бын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 52 хуу/,Мэргэшсэн шинжээч А.Бын 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 114 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 06 хуу/,Мэргэшсэн шинжээч А.Бын 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 50 хуу/,Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Хишигмаагийн 2019 оны 10дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүдэгч Д.О нь 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Өлтийн гол гэх газраас хохирогч Ч.Бын хурдан удмын, хүрэн зээрд зүсмийн, нас нийлсэн 1 тооны морь, хохирогч Ц.Бын хонгор зүсмийн, нас нийлсэн 1 тооны морийг тус тус хулгайлж, Ч.Бод 700.000 төгрөгийн, Ц.Бт 700.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан- Овоо багийн нутгаас хохирогч П.Бын 2 тооны адууг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн, мөн шүүгдэгч Д.Отгоцэрэн нь 2019 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Арвис баарны гадна хохирогч М.Гын толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайд шарх, зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн,  шүүгдэгч Д.О, А.Э нар нь бүлэглэн,  2018 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Будант гэх газраас хохирогч П.Нын 2 тооны адууг бүлэглэн хулгайлж, П.Над 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О, шүүгдэгч А.Э нарыг бусдын мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 

“Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. “Олон тооны мал” гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар  “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тус тус тайлбарласан байх боловч  шүүгдэгч Д.О нь 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Өлтийн гол гэх газраас хохирогч Ч.Бын хурдан удмын, хүрэн зээрд зүсмийн нас нийлсэн 1 тооны морь, хохирогч Ц.Бын хонгор зүсмийн, нас нийлсэн 1 тооны морийг тус тус хулгайлж, Ч.Бод 700.000 төгрөгийн, Ц.Бт 700.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан- Овоо багийн нутгаас хохирогч П.Бын 2 тооны адууг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,мөн Д.О, А.Э нар нь 2018 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Будант гэх газраас хохирогч П.Нын 2 тооны адууг бүлэглэн хулгайлж, П.Над 1.400.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2дахь хэсэгт заасан олон тооны мал гэдэгт хамаарахгүй байх тул  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэх нь зүйтэй байна.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”гэж заасан,мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Д.О, шүүгдэгч А.Э нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдэх үед мөрдөж байсан Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн хуулийн  1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн  эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэв. 

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь  2020 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч А.Э, шүүгдэгч Д.О нарыг бүлэглэж бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Д.Ог бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй  байна. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Бод 700.000 төгрөгийн, Ц.Бт 700.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, мөн хохирогч П.Бт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч П.Над 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч М.Гын дахин  өгсөн:..Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн иргэн Дын О гэх залуу миний толгой руу пивоны шилээр цохиж миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Одоо миний бие зүгээр болсон. Эмичлгээ хийлгээд хэвийн байдалдаа орсон. Бид харилцан ойлгоцсон учраас ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 214-216хуу, хохирогч Ц.Бт 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 630.000төгрөг Хаан банкны 5149050581  данс руу , мөн 2020оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 70.000төгрөгийг Тунгалагтуяагаас тус тус шилжүүлсэн мөн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хаан банкны 5149034570 Ч.Бын данс руу 700.000 төгрөг тус тус Б.Тгаас шилжүүлсэн,хохирогч П.Нын өгсөн” Би өөрийхөө морьдыг олж авсан” ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 225-226хуу/,зэргээр шүүгдэгч нар нь хохирлоо нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт 1жилийн хугацааагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт оршин суух гаазар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагадаа урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах  саналыг шүүгдэгч нарт танилцуулсныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч  гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд мөн хуулийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ мөн хуулийн  4дэх хэсэгт  ” ...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна мөн хуулийн 5дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2019 оны 04дүгээр сарын 23-ны өдрийн 21 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай, прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Огийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5100.000 төгрөгийн үнэлгээ бүхий 62-00 АРА улсын дугаартай Хюундай Портер маркийн автомашиныг эзэмшигч Тунгалагатуяад олгож, түүний үнэ 5100.000төгрөгийг шүүгдэгч Д.Огээс гаргуулан хураан авч,улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.О, шүүгдэгч А.Эрдэнбаяр нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, харин бүлэглэж үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн1, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1,заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн  хуулийн утсгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж түүний эдлэх ялыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт тохижилт нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт 8цагаас дээшгүй хугацаагаар эдлүүлэхээр шийдвэрлэж, мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг 1жилийн хугацааагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт оршин суух гаазар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагадаа урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авчшийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.О, шүүгдэгч А.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан хутга 1 /нэг/ ширхэг, ногт 1/ нэг/ ширхэг, морины бугуйл 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, СД 1/нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр хадгалж. шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2019 оны 04дүгээр сарын 23-ны өдрийн 21 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай, прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Огийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5100.000 төгрөгийн үнэлгээ бүхий 62-00 АРА улсын дугаартай Хюундай Портер маркийн автомашиныг эзэмшигч Тунгалагатуяад олгож, түүний үнэ 5100.000төгрөгийг шүүгдэгч Д.Огээс гаргуулан хураан авч,улсын төсөвт шилжүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаграгж ирүүлсэн 02035298 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багт оршин суух Жоногн овогт Бын Тунгалагтуяа/ РД: ао87041201/-д буцаан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.О, А.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2,3 4,дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Дын Ог бүлэглэж, бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М овогт Эгийн Эыг бүлэглэж бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг 1 / нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж, түүний эдлэх ялыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгтнцэрэнд оногдуулсан 720 /долоон зуу хорь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаас дээшгүй тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт, тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт оршин суух гаазар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагадаа урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3,5 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2019 оны 04дүгээр сарын 23-ны өдрийн 21 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай, прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Огийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5100.000 төгрөгийн үнэлгээ бүхий 62-00 АРА улсын дугаартай Хюундай Портер маркийн автомашиныг эзэмшигч Тунгалагатуяад олгож, түүний үнэ 5100.000 төгрөгийг шүүгдэгч Д.Огээс гаргуулан хураан авч,улсын төсөвт шилжүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О, А.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, шүүгдэгч А.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн 02035298 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багт оршин суух Жонон овогт Бын Тунгалагтуяа/ РД: ао87041201/-д буцаан олгож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 /нэг/ ширхэг, ногт 1/ нэг/ ширхэг, морины бугуйл 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, СД 1/нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр хадгалсугай.  

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

13. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.О, шүүгдэгч А.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.О