| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0108/э |
| Дугаар | 2020/ШЦТ/115 |
| Огноо | 2020-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/115
2020/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э-р хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүдэгчийн өмгөөлөгч: С.П
Шүүгдэгч: О.Ч нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Оын Чад холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........ аймгийн ........ сумын ...... баг, ......... гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т овогт Оын Ч /РД:АД/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Оын Ч нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ........аймгийн ........... сумын . багийн ............... гэх газар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Нтэй маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
*Эрүүгийн тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Нгийн өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Шанаан гарам гэх газарт гэртээ байж хувцас угаагаад манай нөхөр О.Ч нь гадаа мод хөрөөдөөд байж байсан. Тэгээд би гарч ус аваад буцаад явж байтал манай хадам ээж Ч нь хүрч ирээд ээж нь ээмгээ хог цэвэрлэж байгаад өрөөсөн ээмгээ хаячихлаа, цуг хайлцаад өгөөч гэхээр би усаа гэртээ оруулж тавьчихаад гарч ээмгийг нь жаахан хайлцаж байгаад эргээд хувцсаа угаах гээд орчихсон. Тэгээд удаагүй байтал манай нөхөр орж ирээд гэрийн хаалгыг автиркаар янзлаж байсан. Тэгсэн чинь манай нөхөр чи ээжийн ээмгийг авчихсан, гаргаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм, би аваагүй гэж хэлэхэд манай нөхөр пизда минь танайхан угаасаа хулгайч биз дээ, авчихаараа угаасаа дуугардаггүй биз дээ, авчихсан юм байна л даа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь юу яриад байгаа юм бэ, би тийм хулгайч юм уу гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр автиркныхаа үзүүрээр нь миний зүүн мөр лүү цохисон. За за нүдийг нь шаачихъя гээд автиркаа нүдний урд тулгаад за за больчихъё, бүр шаачихъя л даа гэж хэлээд гэрийн шургуулганаас хар иштэй жижигхэн дөмбөгөр хутга гаргаж ирээд шаачихъя л даа гээд гартаа барьчихсан байхаар нь би хутгатай гарнаас нь болиулах гээд барьчихсан байсан чинь намайг шаачихвал намайг алсан гээд гай болно гэж хэлээд өөрөөр чинь хатгуулчихъя гэж хэлээд шууд миний гэдэс рүү хатгачихсан. Тэгээд миний гэдэснээс цус гараад барилцаад, маргалдаад байж байтал хадам аав О, хадам ээж Ч нар орж ирээд болиулсан. Тэгээд би таны ээмгийг аваагүй шүү дээ, та юу яриад байгаа юм бэ гэж хадам ээжид хэлэхэд манай хадам ээж нь чамайг авсан гэж хэлээгүй шүү дээ, ээж нь зүгээр хаячихлаа, цуг хайлцаад өгөөч ээ гэж хэлсэн шүү дээ гэхэд нь би Ч таны ээмгийг авчихсан гаргаад өг гээд байна ш дээ гэж хэлсэн чинь Ч үгүй юу яриад байгаа юм, би тэгж хэлээгүй шүү дээ, би ээжийн ээмгийг харсан уу гэж л хэлээ биз дээ гэж үгээ гуйвуулж хэлсэн. Тэгээд намайг хадам аав, ээж 2-ын нүдэн дээр наад пиздааг чинь алчихъя л даа гээд үснээс зулгаагаад, багалзуурдаад, намайг зодсон. Тэгээд тэр хооронд манай хадам аав О миний охиныг аваад гараад явчихсан. Харин хадам ээж үлдээд намайг зодуулж байх хооронд наадах чинь чамд гай болно ш дээ, хамаагүй битгий зодоод байгаач гэж хэлээд салгахгүй байсан. Тэгсэн чинь Ч тэгвэл би өөрөөр нь багалзуурдана гэж хэлээд миний гарыг миний хоолойн дээр бариулаад намайг боож багалзуурдаад байсан. Тэгээд зөндөө зодсон. Тэгээд би арай гэж мултраад гараад гэр рүүгээ гүйсэн чинь араас Ч араас мотоцикльтой хүрч ирээд за за тайвширчих хоёулаа харья гэхэд нь би үгүй би харихгүй би явлаа гэсэн чинь энэ пизда ингэдэг байхгүй юу гэж хэлээд дахиад үснээс зулгаагаад газар чирээд үснээс зулгааж байгаад газар миний толгойг зөндөө цохисон. Тэгээд харья л даа гээд байсан. Тэгэхээр нь би харихгүй гэр рүүгээ явна гэж хэлсээр байгаад би гэр рүүгээ явсан. Харин Ч мотоцикльтойгоо гэр рүүгээ харьсан. Тэгээд би төрсөн гэрлүүгээ алхаж явтал ардаас хадам аав, ээж 2 машинтай хүрч ирээд суучих гэхээр нь би суутал хадам аав надаас миний охин гэрлүүгээ харих уу эсвэл өөрийнхөө гэрлүү харих уу гэж асуухад нь би өөрийнхөө гэрлүү харина гэж хэлэхэд намайг манай гэрлүү хүргэж өгсөн. Тэгээд би өөрийн аав болох Бгийнд очсон. Намайг Ч зодож байсан. Нилээн хэдэн удаа зодуулж байсан. Ер нь бол сард 1 удаа ам муруйж, хэрэлдээд зодох гээд байдаг. Манай нөхөр Ч тухайн үед архи согтууруулах удааны зүйл хэрэглээгүй байсан. Харин өмнө нь зодож байхдаа дандаа архи уучихсан байдаг байсан. Ч нь 2 дугаар ангийн боловсролтой, цэрэгт явж байгаагүй, суугаад 3 жил болж байгаа. Дундаасаа хүүхэд гаргаж байгаагүй. Миний дагавар охинтой түргэн ууртай, байнга хараал хэлдэг. Тавьтар муутай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ерөнхийдөө унтаад өгдөг, агсам тавьдаггүй. Улсаас авсан гавяа шагнал байхгүй, малчин, гэртээ байдаг. Би эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч байна. Би эмчлүүлсэн зардал болон цаашид эмчлүүлэх зардал, бид 2 цуг амьдраад эхэлснээс хойш хуримтлуулсан 18.000.000 сая төгрөгний талыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/,
*Хохирогч Б.Нгийн дахин өгсөн: “...Бид ихэвчлэн гэртээ маргалддаг, хэзээ хэзээ маргалдсанаа сайн санахгүй байна. Яг ч бүр зодож байгаагүй. Гэр бүлийн маргаан болдог байсан. Бид маргалдсан үедээ голдуу хоёулаа байдаг болохоор мэдэх хүн байхгүй. Ч нь зодож байгаагүй. Эмнэлэгт үзүүлж байгаагүй. Харин бусад үед нь зүгээр эмнэлэгт үзүүлж байсан баримт байгаа. Би өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/,
*Б.Нгийн гэрчээр өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Шанаан гарам гэх газарт гэртээ байж хувцас угаагаад манай нөхөр О.Ч нь гадаа мод хөрөөдөөд байж байсан. Тэгээд би гарч ус аваад буцаад явж байтал манай хадам ээж Ч нь хүрч ирээд ээж нь ээмгээ хог цэвэрлэж байгаад өрөөсөн ээмгээ хаячихлаа цуг хайлцаад өгөөч гэхээр би усаа гэртээ оруулж тавьчихаад гарч ээмгийг нь жаахан хайлцаж байгаад эргээд хувцсаа угаах гээд орчихсон. Тэгээд удаагүй байтал манай нөхөр орж ирээд гэрийн хаалгыг автиркаар янзалж байсан. Тэгсэн чинь манай нөхөр чи ээжийн ээмгийг авчихсан гаргаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм би аваагүй гэж хэлэхэд манай нөхөр пизда минь танайхан угаасаа хулгайч биз дээ, авчихаараа угаасаа дуугардаггүй биз дээ, авчихсан юм байна л даа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь юу яриад байгаа юм бэ би тийм хулгайч юм уу гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр автиркныхаа үзүүрээр нь миний зүүн мөр лүү цохисон, за за нүдийг нь шаачихъя гээд автиркаа нүдний урд тулгаад за за больчихъё бүр шаачихъя л даа гэж хэлээд гэрийн шургуулганаас хар иштэй жижигхэн дөмбөгөр хутга гаргаж ирээд шаачихъя л даа гээд гартаа барьчихсан байхаар нь би хутгатай гарнаас нь болиулах гээд барьчихсан байсан чинь намайг шаачихвал намайг алсан гээд гай болно гэж хэлээд өөрөөр чинь хатгуулчихъя гэж хэлээд шууд миний гэдэсрүү хатгачихсан. Тэгээд миний гэдэснээс цус гараад барилцаад маргалдаад байж байтал хадам аав О, хадам ээж Ч нар орж ирээд болиулсан. Тэгээд би таны ээмгийг аваагүй шүү дээ та юу яриад байгаа юм бэ гэж хадам ээжид хэлэхэд манай хадам ээж ээж нь чамайг авсан гэж хэлээгүй шүү дээ ээж нь зүгээр хаячихлаа цуг хайлцаад өгөөч ээ гэж хэлсэн ш дээ гэхэд нь би Ч таны ээмгийг авчихсан гаргаад өг гээд байна ш дээ гэж хэлсэн чинь Ч үгүй юу яриад байгаа юм, би тэгж хэлээгүй шүү дээ би ээжийн ээмгийг харсан уу гэж л хэлээ биз дээ гэж үгээ гуйвуулж хэлсэн. Тэгээд намайг хадам аав, ээж 2-ын нүдэн дээр наад пиздааг чинь алчихъя л даа гээд үснээс зулгаагаад, багалзуурдаад, намайг зодсон. Тэгээд тэр хооронд манай хадам аав О миний охиныг аваад гараад явчихсан. Харин хадам ээж үлдээд намайг зодуулж байх хооронд наадах чинь чамд гай болно ш дээ хамаагүй битгий зодоод байгаач гэж хэлээд салгахгүй байсан. Тэгсэн чинь Ч тэгвэл би өөрөөр нь багалзуурдана гэж хэлээд миний гарыг миний хоолойн дээр бариулаад намайг боож багалзуурдаад байсан, тэгээд зөндөө зодсон. Тэгээд би арай гэж мултраад гараад гэрлүүгээ гүйсэн чинь араас Ч араас мотоцикльтой хүрч ирээд за за тайвширчих хоёулаа харья гэхэд нь би үгүй би харихгүй би явлаа гэсэн чинь энэ пизда ингэдэг байхгүй юу гэж хэлээд дахиад үснээс зулгаагаад газар чирээд үснээс зулгааж байгаад газар миний толгойг зөндөө цохисон. Тэгээд харья л даа гээд байсан. Тэгэхээр нь би харихгүй гэрлүүгээ явна гэж хэлсээр байгаад би гэрлүүгээ явсан. Харин Ч мотоцикльтойгоо гэрлүүгээ харьсан. Тэгээд би төрсөн гэрлүүгээ алхаж явтал ардаас хадам аав, ээж 2 машинтай хүрч ирээд суучих гэхээр нь би суутал хадам аав надаас миний охин гэрлүүгээ харих уу эсвэл өөрийнхөө гэрлүү харих уу гэж асуухад нь би өөрийнхөө гэрлүү харина гэж хэлэхэд намайг манай гэрлүү хүргэж өгсөн. Тэгээд би өөрийн аав болох Бгийнд очсон. Намайг Ч зодож байсан. Нилээн хэдэн удаа зодуулж байсан. Ер нь бол сард 1 удаа ам мурийж хэрэлдээд зодох гээд байдаг. Манай нөхөр Ч тухайн үед архи согтууруулах нудааны зүйл хэрэглээгүй байсан. Харин өмнө нь зодож байхдаа дандаа архи уучихсан байдаг байсан. Ч нь 2 дугаар ангийн боловсролтой, цэрэгт явж байгаагүй, суугаад 3 жил болж байгаа. Дундаасаа хүүхэд гаргаж байгаагүй. Миний дагавар охинтой түргэн ууртай, байнга хараал хэлдэг, тавьтар муутай, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ерөнхийдөө унтаад өгдөг, агсам тавьдаггүй, улсаас авсан гавяа шагнал байхгүй, малчин, гэртээ байдаг. Би үнэхээр гомдолтой байна. Зүгээр ингээд хохироод үлдмээргүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй, миний хэлсэн зүйлс бүгд үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/,
*О.Чын гэрчээр өгсөн: “...Архангай аймгийн Эрдэнэбулган суманд очиж өмгөөлөгч авсны дараа мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/,
*Гэрч Д.Бгийн өгсөн: “...Би гэртээ байж байсан чинь манай охин Н уйлаад, ноосон цамцтай, гэдэснээс нь цус гоожчихсон, ногоон пудволк нь нэвтэрчихсэн орж ирээд би эд нарт ингэж дээрлэхүүлэхгүй, цагдаа дууд гээд цагдаад хандсан. Тэгээд удалгүй манай охины хадам аав, ээж хоёр орж ирээд энэ хоёр хүүхэд чинь хэцүү юм аа гээд хадам ээж Ч нь тэгж хэлж байсан. Тэгэхээр нь би таны энэ хов живнээс болж хэрүүл болж байгаа юм. Энэ хов живнээс чинь болж хүний амь нас ч эрсэднэ шүү дээ гэж би хэлсэн. Тэгээд хадам аав, ээж хоёр нь гараад явсан. Хадам аав О нь огт дуугараагүй. Тэгээд би охиноо аваад Архангай аймгийн төв рүү явсан. Манай охин Б.Н нь өмнө нь О.Чад зөндөө зодуулж байсан. Тэр болгон дээр нь цагдаад хандаж байсан бол зодоонгүй болох байсан. Би өмнө нь цагдаагийн байгууллагад огт хандаж байгаагүй. Сая 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр болсон үйл явдалд нь тэвчилгүй цагдаагийн байгууллагад хандсан. Би хамгийн гол нь энэ хоёрын гэр бүлийн асуудал, бас хар багаасаа үерхэж өссөн болохоор нь хандаж байгаагүй юм. Засрах байх гэж бодсон. Миний охин надад өмнө нь садан төрөл, үеийн залуу ороод ирэхээр хардаад байх юм. Манай охиныг ч гуйлгачин, янхан зэргээр харааж, зүхээд байна гэж хэлж байсан. Миний сонсож байснаар хамт амьдрахдаа 7-8 удаа зодож байсан. Миний санаж байгаагаар 2018 оны 05 дугаар сарын 03-нд зодуулсан гэж ирж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 02-нд зодсон гээд манай охин ирж байсан, Ч өөрөө хүргэж өгсөн. 2019 оны 09 дүгээр сарын 06-нд шөнө нимгэн хувцастай уйлаад гүйж ирж байсан. Би өмнө нь зодож байсныг нь бол огт харж байгаагүй. Миний охин бол уур, ааштай, бас шаралхуу. Хүнд буулт хийж өгдөггүй. Архи, тамхи хэрэглэдэггүй. Юмыг сүүлд нь ойлгож, ухаардаг байсан. Одоо харин тэр зан нь больчихсон байсан. 11 дүгээр ангиасаа сургуулиас гарсан. Улсаас авсан гавъяа шагнал байхгүй, сурлага сайтай хүүхэд байсан. Өмнө нь амиа хорлох, буруу ааш гаргаж байгаагүй. Шарх, сорви байхгүй байсан. Харин Ч бол даруухан юм шиг харагдсан. Надад буруу үйлдэл хийж харагдаж байгаагүй. Архи, тамхи хэрэглэдэг эсэхийг мэдэхгүй байна. Архи уусан байхдаа надтай таарч байгаагүй, цэрэгт явж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-23 хуу/,
*Гэрч Д.Чийн өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 06-нд гэрийн гаднах хогоо цэвэрлээд байж байхдаа нэг ээмгээ хаячихаад хайж байсан. Тэгэхэд Н ус аваад явж байхаар нь ээж нь ээмгээ хаячилаа гэхэд ямар өнгөтэй юм гэхээр нь шар өнгөтэй гэж хэлсэн. Удалгүй түжигнээд байхаар нь гэрт нь ороход Н чиний ээмгийг би аваагүй гэж хэлсэн. Тэгээд Н гартаа байсан нэг юмыг зурагтны араар шидчихсэн. Тэгээд би юу болоод байгааг асуухад ээжийн ээмэгнээс эрэлцээд өгөхгүй яасан юм. Тэгээд миний хүү Ч энэ Н өөрийгөө ална гээд байна гэж хэлсэн. Тэгээд Н шууд гараад гүйчихсэн. Тэгээд араас нь Ч гарсан. Тэгээд 50-60 метрийн зайд тэр хоёр сууж байгаад Ч хүрч ирээд, Н цаашаа алхаад явсан. Тэгэхээр нь би нөхөр Отай хамт машинаар араас нь очиж аваад миний хүү гэрлүүгээ харих уу, эсвэл төрсөн гэрлүүгээ харих уу гэсэн чинь Н би төрсөн гэртээ очно гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Нг гэрт нь хүргэж өгсөн. Өмнө нь 1-2 удаа ингэж зодолдож байсан. Гэхдээ нээх их ингэж маргалддаггүй. Ч нь бага боловсролтой, хотод шашны сургуульд сурч байсан боловч аав нь бие нь муудаад сургуулиас гаргачихсан. Даруухан, дуугай, хүний урдаас нэг их дуугардаггүй. Архи, тамхи хэрэглэдэггүй. Надад бол ууж харагдаж байгаагүй. Амьдрах ухаан сайтай хүүхэд. Н нь хааяа уурладаг. Уурлахаараа догшин. Бусад үед нь хүүхэд шиг зантай. Сургуулийг нь мэдэхгүй байна. Архи, тамхи хэрэглэдэггүй, айлын том хүүхэд. 2017 онд 6 сартай охинтой манайд бэр болж ирж байсан. Би өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Муудалцахаар нь аавд нь хүртэл хэлдэггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27 хуу/,
*О.Чын гэрчээр өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 06-нд гэртээ түлээ хөрөөдөж байгаад 13 цаг 30 минутын үед гэртээ ороход ээжийн ээмэг алга болчихсон байхаар нь эхнэр Б.Нгээс ээжийн ээмгийг харсан уу гэж асуухад би ямар хулгайч уу гэж хариулсан. Үүнээс болж бид маргалдсан. Тэгээд миний цээжрүү цохихоор нь би зөрүүлээд нуруу руу нь гараараа цохисон. Намайг буцаагаад цохихоор нь би эргэж хараад хаалганы түгжээ янзалж байтал Н хутга аваад миний араас нурууны гол хавьцаа хатгасан. Тэгээд миний уур хүрээд чи эр нөхрөө хатгадаг хэн юм гэж хэлээд хутгыг нь гартаа нь цуг бариад авсан. Тэгээд Н овоо гайгүй тайвшраад байж байхаар нь би хутгатай гарыг нь тавиад эргээд харсан чинь тэгвэл би өөрийгөө ална гээд өөрийнхөө гэдэс рүү хатгасан. Тэгээд би хутганаас нь ухас хийж барьж аваад булаагаад авсан. Тэгсэн чинь би гэрлүүгээ харина, чамайг би цагдаад өгнө гээд гэрлүүгээ гүйгээд явсан. Н өөрийгөө хатгахаас өмнө аав орж ирээд юу болоод байгаа юм больцгоо гээд охиныг аваад гарсан. Зөрөөд Н өөрийгөө хатгасны дараа ээж орж ирээд больцгоо гэж хэлсэн. Н ээжийн хажуугаар зөрөөд явсан. Би араас нь очоод гэртээ харья гэхэд үгүй гээд цаашаа явсан. Би араас нь мотоцикльтой очоод буцаад харья, ийм байдалтай яаж аав, ээж дээрээ очих юм бэ гэсэн чинь үгүй гээд цаашаа өөрийн гэрлүүгээ яваад өгсөн. Тэгэхээр нь би буцаж гэртээ ирээд аав, ээж хоёрт Н зөрүүдлээд яваад өглөө гэж хэлсэн. Тэгээд аав, ээж хоёр араас нь явсан. Би гэртээ охинтойгоо үлдсэн. 2019 оны 09 дүгээр сард бид 2 муудалцаж байсан. Өмнө нь зодож, цохиж байгаагүй. Нилээн маргалдаж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 хуу/,
*О.Чын гэрчээр дахин өгсөн: “...Тухайн үед миний биед гэмтэл учраагүй тул дүгнэлт гаргуулах шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/,
*Гэрч Д.Оын өгсөн: “...Би О.Чын аав. Б.Н нь манай бэр байгаа юм. О.Ч миний 5 дахь буюу отгон хүү. 5 дугаар ангийн боловсролтой, цэрэгт явж байгаагүй. Тамхи татдаггүй. Архи бага зэрэг хэрэглэдэг. Архи уусан үедээ элдэв муу ааш гаргаж байгаагүй. Энгийн үедээ үг сайн сонсдог. Даруухан, үг, дуу цөөнтэй, хүнд тусархуу зантай, мал сайн хардаг, ой тогтоолт сайтай. Улсаас авсан шагналгүй. Харин бэр Б.Н нь айлын том охин. Өмнө нь өөр хүнтэй сууж, хүүхэд гаргаж байсан. Улсаас авсан шагнал байхгүй. 10 дугаар анги төгссөн. Хүнд тусархуу, үг сонсохдоо муу юм шиг байсан. Цоч ууртай, архи, тамхи хэрэглэдэггүй. Элдэв муу зан багатай. Гол нь цоч ууртайгаасаа болоод хэрүүл үүсдэг юм шиг байна лээ....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/,
*Гэрч Д.Бгийн өгсөн: “...Би Б.Нгийн эцэг, О.Ч бол манай хүргэн байгаа юм. Б.Н нь 1997 оны 06 дугаар сарын 29-нд манай том охин болон төрсөн. 10 дугаар анги төгссөн. Их ааштай, омголон өссөн. Миний охин архи, тамхи хэрэглэдэггүй, их, дээд сургуульд сурч байгаагүй. Миний охин түргэн ууртай, миний үгийг сайн сонсдог. Гэхдээ бусдын үгийг авдаггүй. Хүнтэй нийцэрхүү, хүнд тусархуу, улсаас авсан шагналгүй. Харин О.Ч нь айлын 5 дахь хүүхэд. Цэргийн алба хаагаагүй. 3-4 дүгээр ангийн боловсролтой. Тамхи татдаггүй. Архи хааяа нэг уучихсан харагддаг. Архи уусан үедээ дуугай, даруухан байдаг. Харин гадуур хир байдгийг нь мэдэхгүй. Энгийн үедээ үг, дуу цөөнтэй, дуугай, даруухан байдаг. Надад лав муу ааш гаргаж байгаагүй. Хардаад байдаг юм шиг санагдсан. Хүнд тусархуу, улсаас авсан шагналгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/,
*О.Чын яллагдагчаар өгсөн: “...Би зүйл ангийг хүлээн хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэг санал байхгүй. Би мэдүүлэг өгнө, надад татгалзах зүйл байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Өмгөөлөгч оролцуулахгүй. Манайх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот, Шанаан гарам гэх газар оршин суудаг. Би 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрийн гадаа түлээ хагалж байгаад гэртээ орсон чинь ээжийн ээмэг алга болсон. Би гэртээ ороод эхнэр Б.Нд хандан ээжийн ээмгийг харсан уу гэсэн чинь хараагүй, би ямар хулгайч юм уу гээд уурлаад дайраад байсан. Тэгээд бид 2 хэрэлдэж, манай эхнэр намайг мөр хэсэгт цохисон. Тэгэхээр нь зөрүүлээд нуруу хэсэгт нь би цохисон. Б.Н нь хутга аваад миний нуруу хэсэгт хатгасан. Тэгэхээр нь би хутгатай гарыг нь барьж авсан. Тэгээд Н нь тайвширч байхаар нь гарыг нь тавьсан чинь тэгвэл би өөрийгөө ална гээд өөрийнхөө гэдэс хэсэг хатгаж байсан. Тэгэхээр нь би ухас хийгээд хутгыг нь булааж авах гэж байгаад гэдэс хэсэгт нь санамсаргүй хатгасан юм. Тухайн үед манай эхнэр Б.Н бид 2 байсан, өөр хүн байхгүй байсан. Манай ээж Ч нь өрөөсөн ээмэг нь алга болсон гээд тэр асуудлаас болж хэрэлдэж, маргалдсан, тухайн үед би эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-57 хуу/,
*Хохирогч Б.Нгийн “нөхөртэйгөө эвлэрсэн учраас ямар нэгэн гомдол саналгүй” гэх өргөдөл /хх-ийн 28 хуу/,
*Хохирогч Б.Нгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээч эмч С.Хишигмаагийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаартай дүгнэлтэд:
1. Иргэн Б.Нгийн биед гэмтэл учирчээ.
2. Б.Нгийн хэвлийн урд дунд хэсэгт босоо ташуу чиглэлтэй ангайсан шарх, уг шархны зүүн доод хэсэгт хөхөлбөр цус хуралт, уг цус хуралтын доод хэсэгт хөндлөн байрлалтай цайвар, баруун гуяны урд дунд хэсэгт, зүүн гуяны урд дунд хэсэгт хүрэн ягаан сорвинууд, зүүн шилбэний урд дээд хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэлтэй байна
3. Дээрх гэмтлүүдээс хэвлийн урд дунд хэсэгт босоо ташуу чиглэлтэй ангайсан шарх, уг шархны зүүн доод хэсэгт хөхөлбөр цус хуралт гэмтлүүд нь шинэ гэмтэл, уг цус хуралтын доод хэсэгт хөндлөн байрлалтай цайвар, баруун гуяны урд дунд хэсэгт. зүүн гуяны урд дунд хэсэгт хүрэн ягаан сорви. зүүн шилбэний урд дээд хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь хуучин гэмтэл байна.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир ирмэгтэй зүйлиин цохих, цохигдох, хатгах, хатгагдах үйлчлэлээр үүснэ.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.
6. Зүүн шилбэний урд дээд хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2- 6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, /хх-ийн 46 хуу/,
*О.Чын урьд нь ял шийтгэгдэж байсан эсэх талаарх лавлагаа /хх-ийн 60 хуу/,
*О.Чын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байсан талаарх тодорхойлолт, журналын хуулбар /хх-ийн 63-65 хуу/,
*Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 189 дугаартай тодорхойлолт /хх-ийн 66 хуу/,
* Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/304 дугаартай тодорхойлолт /хх-ийн 67 хуу/,
*Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарн 15-ны өдрийн 742 дугаартай албан бичгээр ирүүлсэн Т овогт Оын Ч /РД:АД/-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70 хуу/,
*Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 74-75 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч О.Чад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ч нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ............ аймгийн ............ сумын ...........багийн ..........гэх газар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Нтэй маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
*Дээрх гэмт хэргийг шүүгдэгч О.Ч үйлдсэн болох нь:
*Хохирогч Б.Нгийн өгсөн: “...Тэгсэн чинь манай нөхөр чи ээжийн ээмгийг авчихсан гаргаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм, би аваагүй гэж хэлэхэд манай нөхөр пизда минь танайхан угаасаа хулгайч биз дээ, авчихаараа угаасаа дугардаггүй биз дээ, авчихсан юм байна л даа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь юу яриад байгаа юм бэ, би тийм хулгайч юм уу гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр автиркныхаа үзүүрээр нь миний зүүн мөр лүү цохисон. За за нүдийг нь шаачихъя гээд автиркаа нүдний урд тулгаад заза больчихъё, бүр шаачихъя л даа гэж хэлээд гэрийн шургуулганаас хар иштэй жижигхэн дөмбөгөр хутга гаргаж ирээд шаачихъя л даа гээд гартаа барьчихсан байхаар нь би хутгатай гарнаас нь болиулах гээд барьчихсан байсан чинь намайг шаачихвал намайг алсан гээд гай болно гэж хэлээд өөрөөр чинь хатгуулчихъя гэж хэлээд шууд миний гэдэс рүү хатгачихсан. Тэгээд миний гэдэснээс цус гараад барилцаад, маргалдаад байж байтал хадам аав О, хадам ээж Ч нар орж ирээд болиулсан. Тэгээд би таны ээмгийг аваагүй шүү дээ та юу яриад байгаа юм бэ гэж хадам ээжид хэлэхэд манай хадам ээж ээж нь чамайг авсан гэж хэлээгүй шүү дээ, ээж нь зүгээр хаячихлаа, цуг хайлцаад өгөөч ээ гэж хэлсэн шүү дээ гэхэд нь би Ч таны ээмгийг авчихсан гаргаад өг гээд байна ш дээ гэж хэлсэн чинь Ч үгүй юу яриад байгаа юм, би тэгж хэлээгүй шүү дээ, би ээжийн ээмгийг харсан уу гэж л хэлээ биз дээ гэж үгээ гуйвуулж хэлсэн. Тэгээд намайг хадам аав, ээж хоёрын нүдэн дээр наад пиздааг чинь алчихъя л даа гээд үснээс зулгаагаад, багалзуурдаад, намайг зодсон. Тэгээд тэр хооронд манай хадам аав О миний охиныг аваад гараад явчихсан. Харин хадам ээж үлдээд намайг зодуулж байх хооронд наадах чинь чамд гай болно ш дээ, хамаагүй битгий зодоод байгаач гэж хэлээд салгахгүй байсан. Тэгсэн чинь Ч тэгвэл би өөрөөр нь багалзуурдана гэж хэлээд миний гарыг миний хоолойн дээр бариулаад намайг боож багалзуурдаад байсан. Тэгээд зөндөө зодсон. Тэгээд би арай гэж мултраад гараад гэрлүүгээ гүйсэн чинь араас Ч араас мотоциклтой хүрч ирээд заза тайвширчих хоёулаа харья гэхэд нь би үгүй би харихгүй би явлаа гэсэн чинь энэ пизда ингэдэг байхгүй юу гэж хэлээд дахиад үснээс зулгаагаад газар чирээд үснээс зулгааж байгаад газар миний толгойг зөндөө цохисон. Тэгээд харья л даа гээд байсан. Тэгэхээр нь би харихгүй гэрлүүгээ явна гэж хэлсээр байгаад би гэрлүүгээ явсан. Тэгээд би төрсөн гэрлүүгээ алхаж явтал ардаас хадам аав, ээж 2 машинтай хүрч ирээд суучих гэхээр нь би суутал хадам аав надаас миний охин гэрлүүгээ харих уу эсвэл өөрийнхөө гэрлүү харих уу гэж асуухад нь би өөрийнхөө гэрлүү харина гэж хэлэхэд намайг манай гэрлүү хүргэж өгсөн. Тэгээд би өөрийн аав болох Бгийнд очсон. Намайг Ч зодож байсан. Нэлээн хэдэн удаа зодуулж байсан. Ер нь бол сард 1 удаа ам муруйж, хэрэлдээд зодох гээд байдаг. Манай нөхөр Ч тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин өмнө нь зодож байхдаа дандаа архи уучихсан байдаг байсан. Ч нь 2 дугаар ангийн боловсролтой, цэрэгт явж байгаагүй, суугаад 3 жил болж байгаа. Дундаасаа хүүхэд гаргаж байгаагүй. Миний дагавар охинтой түргэн ууртай, байнга хараал хэлдэг. Тавьтар муутай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ерөнхийдөө унтаад өгдөг, агсам тавьдаггүй. Улсаас авсан гавяа шагнал байхгүй, малчин, гэртээ байдаг. Би эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч байна. Би эмчлүүлсэн зардал болон цаашид эмчлүүлэх зардал, бид 2 цуг амьдраад эхэлснээс хойш хуримтлуулсан 18.000.000 сая төгрөгний талыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/,
*Хохирогч Б.Нгийн дахин өгсөн: “...Бид ихэвчлэн гэртээ маргалддаг, хэзээ хэзээ маргалдсанаа сайн санахгүй байна. Яг ч бүр зодож байгаагүй. Гэр бүлийн маргаан болдог байсан. Бид маргалдсан үедээ голдуу хоёулаа байдаг болохоор мэдэх хүн байхгүй. Ч нь зодож байгаагүй. Эмнэлэгт үзүүлж байгаагүй. Харин бусад үед нь зүгээр эмнэлэгт үзүүлж байсан баримт байгаа. Би өмнө нь Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/,
*Б.Нгийн гэрчээр өгсөн: “...Тэгсэн чинь манай нөхөр чи ээжийн ээмгийг авчихсан гаргаад ир гэж хэлсэн тэгэхэр нь би юу яриад байгаа юм би аваагүй гэж хэлэхэд манай нөхөр пизда минь танайхан угаасаа хулгайч биз дээ, авчихаараа угаасаа дуугардаггүй биз дээ авчихсан юм байна л даа гэж хэлсэн тэгэхээр нь би өөдөөс нь юу яриад байгаа юм бэ би тийм хулгайч юм уу гэж хэлсэн тэгтэл манай нөхөр автикныхаа үзүүрээр нь миний зүүн мөр лүү цохисон, за за нүдийг нь шаачихъя гээд автиркаа нүдний урд тулгаад заза больчихъё бүр шаачихъя л даа гэж хэлээд гэрийн шургуулганаас хар иштэй жижигхэн дөмбөгөр хутга гаргаж ирээд шаачихъя л даа гээд гартаа барьчихсан байхаар нь би хутгатай гарнаас нь болиулах гээд барьчихсан байсан чинь намайг шаачихвал намайг алсан гээд гай болно гэж хэлээд өөрөөр чинь хатгуулчихъя гэж хэлээд шууд миний гэдэсрүү хатгачихсан. Тэгээд миний гэдэснээс цус гараад барилцаад маргалдаад байж байтал хадам аав О, хадам ээж Ч нар орж ирсэн... Тэгээд намайг хадам аав, ээж 2-ын нүдэн дээр наад пиздааг чинь алчихъя л даа гээд үснээс зулгаагаад, багалзуурдаад, намайг зодсон. Тэгээд тэр хооронд манай хадам аав О миний охиныг аваад гараад явчихсан. Харин хадам ээж үлдээд намайг зодуулж байх хооронд наадах чинь чамд гай болно ш дээ, хамаагүй битгий зодоод байгаач гэж хэлээд салгахгүй байсан. Тэгсэн чинь Ч тэгвэл би өөрөөр нь багалзуурдана гэж хэлээд миний гарыг миний хоолойн дээр бариулаад намайг боож багалзуурдаад байсан. Тэгээд зөндөө зодсон. Тэгээд би арай гэж мултраад гараад гэрлүүгээ гүйсэн чинь араас Ч араас мотоциклтой хүрч ирээд за за тайвширчих хоёулаа харья гэхэд нь би үгүй би харихгүй би явлаа гэсэн чинь энэ пизда ингэдэг байхгүй юу гэж хэлээд дахиад үснээс зулгаагаад газар чирээд үснээс зулгааж байгаад газар миний толгойг зөндөө цохисон тэгээд харья л даа гээд байсан. Тэгэхээр нь би харихгүй гэрлүүгээ явна гэж хэлсээр байгаад би гэрлүүгээ явсан. Харин Ч мотоцикльтойгоо гэрлүүгээ харьсан. Тэгээд би төрсөн гэрлүүгээ алхаж явтал ардаас хадам аав, ээж 2 машинтай хүрч ирээд суучих гэхээр нь би суутал хадам аав надаас миний охин гэрлүүгээ харих уу эсвэл өөрийнхөө гэрлүү харих уу гэж асуухад нь би өөрийнхөө гэрлүү харина гэж хэлэхэд намайг манай гэрлүү хүргэж өгсөн. Тэгээд би өөрийн аав болох Бгийнд очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/,
*Гэрч Д.Бгийн өгсөн: “...Би гэртээ байж байсан чинь манай охин Н уйлаад, ноосон цамцтай, гэдэснээс нь цус гоожчихсон, ногоон пудволк нь нэвтэрчихсэн орж ирээд би эд нарт ингэж дээрлэхүүлэхгүй, цагдаа дууд гээд цагдаад хандсан. Тэгээд удалгүй манай охины хадам аав, ээж хоёр орж ирээд энэ хоёр хүүхэд чинь хэцүү юм аа гээд хадам ээж Ч нь тэгж хэлж байсан. Тэгэхээр нь би таны энэ хов живнээс болж хэрүүл болж байгаа юм. Энэ хов живнээс чинь болж хүний амь нас ч эрсэднэ шүү дээ гэж би хэлсэн. Тэгээд хадам аав, ээж хоёр нь гараад явсан. Хадам аав О нь огт дуугараагүй.....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-23 хуу/,
*Гэрч Д.Чийн өгсөн: “...Удалгүй түжигнээд байхаар нь гэрт нь ороход Н чиний ээмгийг би аваагүй гэж хэлсэн. Тэгээд Н гартаа байсан нэг юмыг зурагтны араар шидчихсэн. Тэгээд би юу болоод байгааг асуухад ээжийн ээмэгнээс эрэлцээд өгөхгүй яасан юм. Тэгээд миний хүү Ч энэ Н өөрийгөө ална гээд байна гэж хэлсэн. Тэгээд Н шууд гараад гүйчихсэн. Тэгээд араас нь Ч гарсан. Тэгээд 50-60 метрийн зайд тэр хоёр сууж байгаад Ч хүрч ирээд Н цаашаа алхаад явсан. Тэгэхээр нь би нөхөр Отай хамт машинаар араас нь очиж аваад миний хүү гэрлүүгээ харих уу, эсвэл төрсөн гэрлүүгээ харих уу гэсэн чинь Н би төрсөн гэртээ очно гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Нг гэрт нь хүргэж өгсөн. Өмнө нь 1-2 удаа ингэж зодолдож байсан. Гэхдээ нээх их ингэж маргалддаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27 хуу/,
*Чын яллагдагчаар өгсөн: “...Би зүйл ангийг хүлээн хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэг санал байхгүй. Би мэдүүлэг өгнө, надад татгалзах зүйл байхгүй...Манайх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот, Шанаан гарам гэх газар оршин суудаг. Би 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрийн гадаа түлээ хагалж байгаад гэртээ орсон чинь ээжийн ээмэг алга болсон. Би гэртээ ороод эхнэр Б.Нд хандан ээжийн ээмгийг харсан уу гэсэн чинь хараагүй, би ямар хулгайч юм уу гээд уурлаад дайраад байсан. Тэгээд бид 2 хэрэлдэж, манай эхнэр намайг мөр хэсэгт цохисон. Тэгэхээр нь зөрүүлээд нуруу хэсэгт нь би цохисон...Тухайн үед манай эхнэр Б.Н бид 2 байсан, өөр хүн байхгүй байсан. Манай ээж Ч нь өрөөсөн ээмэг нь алга болсон гээд тэр асуудлаас болж хэрэлдэж, маргалдсан, тухайн үед би эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-57 хуу/,
*Хохирогч Б.Нгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээч эмч С.Хишигмаагийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаартай дүгнэлт /хх-ийн 46 хуу/,зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Ч нь хохирогч Б.Нг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хэвлийн урд дунд хэсэгт босоо ташуу чиглэлтэй ангайсан шарх, уг шархны зүүн доод хэсэгт хөхөлбөр цус хуралт, уг цус хуралтын доод хэсэгт хөндлөн байрлалтай цайвар, баруун гуяны урд дунд хэсэгт, зүүн гуяны урд дунд хэсэгт хүрэн ягаан сорвинууд, зүүн шилбэний урд дээд хэсэгт зөөлөн эдийн няцралт зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан байна.
Хохирогч Б.Нгийн бие эрүүл мэндэд учирсан хэвлийн урд дунд хэсэгт босоо ташуу чиглэлтэй ангайсан шарх, уг шархны зүүн доод хэсэгт хөхөлбөр цус хуралт, уг цус хуралтын доод хэсэгт хөндлөн байрлалтай цайвар, баруун гуяны урд дунд хэсэгт, зүүн гуяны урд дунд хэсэгт хүрэн ягаан сорвинууд, зүүн шилбэний урд дээд хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэлтэй байна. Зүүн шилбэний урд дээд хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч О.Чын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг тул шүүгдэгч О.Ч нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулийн шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлд хуулинд хамаарах этгээдэд: “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү. энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд” нэгэн адил хамаарна гэж хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч О.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Нгийн бие махбодод халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.
Архангай аймгийн Прокурорын газраас О.Чын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэж нэмэлт өөрчлөлт орсон байх боловч уг хууль нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон байх тул шүүгдэгч О.Чын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 80 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй, О.Чтай эвлэрсэн талаарх өргөдөл /хх-ийн 28 хуу/, хавтаст хэргийн материал танилцуулах үед “танилцлаа, гомдол саналгүй” гэсэн /хх-ийн 74 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч О.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Оын Чыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чад шүүхээс оногдуулсан торгох ялын 600.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9, дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О