Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/82

 

2019/ШЦТ/82

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж,

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э-р хөтлүүлж нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Бы Нд холбогдох 1912.................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эм найруулагч мэргэжилтэй, “Монфа Трейд” ХХК-ны эмийн захиалга олгогч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ......... аймгийн ........... сумын ....... дугаар баг, ............. тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Бы Н /РД:ЦГ/ 

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр .........аймгийн ................банкны салбараар үйлчлүүлэхдээ тус банкны теллер Б.Ц түүний данснаас “М” ХХК-ны дансанд шилжүүлэх байсан боловч алдаатай гүйлгээ хийж “М” ХХК-ны данснаас 4.632.110 төгрөгийн зарлага гаргаж ХААН банкны 5135........... дугаартай данс руу шилжүүлснийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

*Эрүүгийн 1912.................. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лгийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ХААН банкны төв тооцооны төв дээр иргэн Б.Н нь ирж “М” ХХК-ны дансанд 10 гаруй удаагийн орлогын гүйлгээ хийж, үүний дараа өөрийн данснаас 4.632.110 төгрөгийн зарлагын гүйлгээ хийх байсныг гэрээт теллерээр ажиллаж байсан Б.Ц нь андуурч “Монфа Трейд” ХХК-ны данснаас 4.632.110 төгрөгийг гаргасан байсан. Нийн данснаас гаргах ёстой мөнгийг “М” ХХК-ны данснаас гаргасан байсан үйлдлийг иргэн Н нь өөрөө мэдэж байсан боловч тухайн мөнгийг өөрөө захиран зарцуулсан байсан. Нтэй уулзаж ярилцахад төлнө гэдгээ илэрхийлсэн бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байна гэж тохирсон. Б.Н нь өөрийн утсандаа ХААН банкны ухаалаг мэдээ, мобайл банк, интернэт банк, карт зэрэг үйлчилгээг ашигладаг байсан болохоор өөрийн данснаас мөнгө гаргаагүй гэдгийг маш тодорхой мэдэж байх ёстой байтал 3 хоногийн дараа өөр хүний дансруу мөнгө шилжүүлсэн байсан. Манай байгууллага “М" ХХК-ны 4.632.110 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд уг мөнгийг иргэн Б.Нээс бүрэн гаргуулан авсан учир ямар нэгэн авлага болон санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/,

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мгийн өгсөн: “...Би Б.Нийг танина. Манай байгууллагын Архангай аймаг дахь салбар хариуцсан эм зүйч, харин Б.Ц гэдэг хүнийг танихгүй. Тухайн 2 хүнтэй ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Манай “М” ХХК–ны данснаас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймаг дахь ХААН банкны салбараас бэлнээр зарлага гарсан байсныг тус аймаг дахь ХААН банкны салбарт албан бичиг хүргүүлснээр буцааж хохирлоо барагдуулсан. Тухайн үед хохирлоо бүрэн барагдуулсан. Одоо манай байгууллагаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 хуу/,

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мгийн дахин өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 31-нд дансны хуулга шүүж үзэхэд данснаас бэлэн мөнгө гарсан байсан. Манай байгууллагаас Архангай аймаг дахь салбараас бэлэн гүйлгээ хийх эрхтэй хүн байхгүй тул Архангай аймаг дахь ХААН банкны салбарлуу мэдэгдсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/,

*Иргэний хариуцагч Д.Лгийн өгсөн “...Иргэн Б.Н нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн харилцах 5135460130 тоот данснаас 4.632.110 төгрөгийн зарлагын гүйлгээ хийх байсныг ХААН банкны теллер данс андуурч 5116003120 тоот данснаас андуурч гүйлгээ хийсэн. Дээрх мөнгө нь бэлнээр зарлагын гүйлгээ хийгдэж харилцагч Н бэлэн орлогын баримтаар буцааж “М” ХХК-ны орлогын данс руу тушаасан боловч теллерийн алдаанаас болж тухайн орлогыг Нийн данснаас биш “М” ХХК-ны данснаас гаргаж иргэн Б.Нийн дансанд байсан мөнгө ямар ч гүйлгээ гаргалгүй хэвээр үлдээсэн. Харилцагч Нийн данснаас гарах байсан 4.632.110 төгрөгийг “М” ХХК-ны данснаас зарлагадсаны улмаас Нийн дансанд байсан мөнгөнд өөрчлөлт орж гүйлгээ хийгдээгүй. Харилцагч Н нь 5135460130 тоо т данснаасаа 4.632.110 төгрөгийг бэлнээр авах зарлагын гүйлгээ хийх баримт бичсэн боловч тухайн мөнгийг бэлнээр авалгүй данс хооронд гүйлгээ хийсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 хуу/,

*Гэрч Э.Гын өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ХААН банкны төв тооцооны төвийн гэрээт теллер Б.Ц дээр харилцагч Б.Н нь “М” ХХК-ний эмний орлогын гүйлгээ хийхээр ирж гүйлгээ хийлгэсэн байсан. Теллер тухайн үед орлого хийсэн. ”М” ХХК-ны данс руу Б.Нийн данснаас 4.632.110 төгрөгийг хийх ёстой байсан боловч данс андуурч орлого хийсэн “М” ХХК-ны 5116003120 тоот данснаас эргүүлээд зарлагын гүйлгээ хийж андуурсан байсан. Тухайн үед Нийн данснаас гарах ёстой байсан 4.632.110 төгрөг гараагүй дансандаа үлдсэн. Энэ талаар Н өөрөө мэдэж байх ёстой хирнээ 3 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3.000.000-аар нэг удаа, 2.275.000-аар нэг удаа гүйлгээ хийж данснаасаа гаргасан байсан. Энэ алдаатай гүйлгээний улмаас “М” ХХК-д учирсан гэх 4.632.110 төгрөгийн хохирлыг манай банк төлж барагдуулсан. Харин Н гэдэг хүнийг энэ мөнгөө төлөх талаар харилцан тохиролцсон боловч одоо хүртэл төлж дуусгаагүй, одоогийн байдлаар 2.782.110 төгрөгийн үлдэгдэл өртэй байна. Б.Цгийн алдаатай гүйлгээ хийсэн талаар нарийн хэлж мэдэхгүй байна. Ажлын туршлага муу байснаас болсон байх гэж бодож байна. Манайхаас Б.Ц нь 2018 он дуусгаад гарсан. Одоо хаана байгаа талаар нь мэдэхгүй. Утасны дугаар нь 91........... Тухайн үед өөрийнх нь данснаас гарах ёстой байсан 4.632.110 төгрөг гараагүй гэдгийг мэдэх ёстой, мэдэх боломжтой, гарах ёстой мөнгө гараагүй байхад нь 3 хоногийн дараа авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 хуу/,

*Гэрч Б.Нийн өгсөн: “М” нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг төв компани байгаа юм. Харин Архангай салбарын эрхлэгч ажилтай. “М” ХХК-ний 5116003120 гэсэн дансаар орлого зарлага хийдэг, би зарлага хийддэгүй, мөн би өөрийн хувийн дансаараа орлого, зарлага хийж байгаагүй. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Яагаад гэвэл тухайн үед 4.632.110 төгрөгийн талаар мэдэхгүй байна. Нарийн шалгах хэрэгтэй байна. Энэ талаар би 1 сарын дараа мэдэж байсан. Би тухайн үед өөрийнхөө 5135460130 гэсэн данснаас зарлага бичиж 5116003120 гэсэн данс руу орлого хийх баримт бичиж байсан. Тэрнээс биш “М” ХХК-ийн данснаас зарлага хийх ямар ч баримт байхгүй. Өөр ямар ч тайлбар надад байхгүй, мэдүүлэг өгөхгүй, ер нь бол би төлж дуусгаж байгаа. Үлдэгдэл 2 сая гаран төгрөгийг төлж дуусгана. Миний дансаар мөнгө их бага хэмжээгээр байнга орж гардаг байсан учир тухайн үед 4 сая гаран төгрөг орсон талаар мэдээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 85-87хуу/

*Гэрч Б.Нийн дахин өгсөн: Би 2015 оноос хойш “М ХХК-ний Архангай аймгийн салбарын эрхлэгч ажил эрхэлж байгаа юм. Би М ирүүлсэн барааг эмийн сан болон хувь хүмүүст зарж борлуулаад мөнгийг нь “М” ХХК-ний данс руу шилжүүлдэг юм. 2018 оны 12 сарын 20-ний өдөр буюу оны эцэст М тайлангаа хүргүүлээд мөнгөө шилжүүлсэн юм. Хаан банкны ажилтанд Монфа ХХК-ний дансанд мөнгө хийнэ гээд зарлагын баримт гарган өгсөн. Тэрнээс “М” ХХК-ний данснаас мөнгө авна гэж баримт бичиг өгөөгүй, надад М данснаас мөнгө авах эрх байхгүй. “М” ХХК-ний данснаас мөнгө орсныг би мэдээгүй байж байгаад 2019 оны 02 сард Хаан банкнаас над руу ярих үед нь мэдсэн. Би хувь хүмүүст 3 сая, 2 сая төгрөгөөр 7 сая гаран төгрөг зээлүүлсэн байгаа бөгөөд надаас мөнгө зээлсэн хүмүүс мөнгөө миний данс руу хийсэн юм байх гэж бодсон. Бас би 3 хүүхэдтэй бөгөөд миний хүүхдүүд бүгд л наймаа арилжаа эрхэлдэг болохоор надаас мөнгө аваад буцаагаад хийгээд байдаг юм. Тийм болохоор би өөрийнхөө мөнгөний үлдэгдэлийг сайн мэдээгүй байсан юм. Тийм болохоор би өөрийн дансанд байсан мөнгөө захиран зарцуулсан. Миний дансанд мөнгө байнга орж гардаг болохоор би өөрийнхөө мөнгөний үлдэгдлийг тухайн үед мэдээгүй байсан. Би Хаан банкны ажилтан нартай харилцан ярилцсан. “М” ХХК-ний данснаас гарсан мөнгийг Хаан банкны ажилтны буруутай үйл ажиллагаа байсан гээд Хаан банк өөрөө төлж барагдуулсан байсан. Харин уг мөнгө миний данс руу орсон болохоор надаас тухайн мөнгийг нэхэмжлээд байгаа юм. Би мөнгөө төлөөд явж байгаа бөгөөд одоо 1.687.110 төгрөгний өглөг үлдсэн байгаа. Би мөнгийг цалингаараа төлж барагдуулан 2019 оны 06 дугаар сарын 30 гэхэд төлөөд дуусгана. Би өөрийн дансанд 4.632.110 төгрөг орсныг мэдээгүй. Би мөнгө завшаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 хуу/, 

*Гэрч Б.Бын өгсөн “...Иргэн Б.Н нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн 5135........... тоот дансанд 5000 /таван мянга/ төгрөгнөөс дээш бүх орлого, зарлага, гүйлгээний мэдээллийг харах, мэдэх боломжтой. Учир нь Н нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ухаалаг мэдээ үйлчилгээнд холбогдож гэрээ байгуулсан байх тул мэдээллээр хангагдана. Н нь ухаалаг мэдээнд холбуулсан дугаар ашиглаагүй, үйлчилгээний хураамж төлөхүйц хэмжээний үлдэгдэл байхгүй тохиолдолд мэдээлэл очихгүй. Бусад бүх тохиолдолд мэдээлэл очих боломжтой. Тухайн ухаалаг утсанд холбуулсан дугаарын гар утас унтарсан тохиолдолд буцаан гар утсыг асаахад мэдээлэл нөхөж ирэх бүрэн боломжтой. Мөн ухаалаг мэдээнд холбосон дугаарыг өөр гар утсанд шилжүүлэн хийсэн тохиолдолд ч мэдээлэл ирэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 хуу/,

*Гэрч Б.Цгийн өгсөн: Би Архангай аймгийн Хаан банкны салбарт 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн цагийн теллерийн ажил хийж эхэлсэн. Би 8 сарын хугацаанд ажилласан. Тэгээд 2019 оны 01 сард ажлаасаа гарсан. Хаан банкны цагийн теллерийн ажил гэдэг маань гэрээгээр 1 цагийн 4500 төгрөгний үнэлгээтэй ажил байсан. Уг ажил нь Хаан банкны үндсэн ажилтан биш гэсэн үг. Би Н гэх хүнд гүйлгээ хийж өгснөө сайн мэдэхгүй байгаа. Би манай нэг теллер Т 2 цагийн чөлөө авч хүүхдийнхээ шинэ жилд явсан хойгуур нь тусгай үйлчлүүлэгч хүлээн авах өрөөнд 2 цаг ажилласан. Тэр хооронд ирж үйлчлүүлсэн юм байна лээ. Би олон гүйлгээ хийсэн учраас тэр хүнийг сайн мэдэхгүй байгаа юм. Би ямар данс байсныг нь одоо мэдэхгүй байна. Хэдэн төрлийн гүйлгээ хийснээ ч санахгүй байна. Би энэ гүйлгээг сайн санахгүй байгаа юм. Би тухайн үед Архангай аймагт байсан бол тэр дансыг шалгаад учрыг нь олох боломжтой байсан. Намайг ажлаасаа гарсны дараа 2019 оны 01 сард манай банкны ахлах теллер над руу ярьж мэдэгдсэн. Түүнээс хойш чимээгүй болчихсон. Тэгэхээр нь болчихсон юм болов уу гэж бодож байсан. Тухайн үед тэр Нийн данс руу гүйлгээ хийхэд өөрийнх нь данс руу мөнгө орж байгааг тэр хүн мэдэх ёстой. Гэвч өөрийнх нь данс руу мөнгө орж байхад мэдэхгүй байна гэж юу байхав, тухайн үедээ миний данснаас гарах ёстой мөнгө шүү дээ гээд хэлсэн бол тухайн гүйлгээг засч болох л байсан шү дээ. За яахав, тэр өдрөө Н гэх хүн мэдээгүй байсан гэж бодоход маргааш нь мэдэх л ёстой. Тэгээд банкинд хандсан бол асуудал ингэж хүндрэхгүй байсан. Би тухайн гүйлгээг сайн санахгүй байгаа. Ер нь бол санаатайгаар алдаа гаргана гэж байхгүй. Би тухайн үедээ мэдээгүй. Намайг ажлаасаа гараад 2019 оны 01 сарын 20-ны үед над руу манай Хаан банкны ахлах теллер Э ярьж энэ тухай мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/, 

*Б.Нийн яллагдагчаар өгсөн: Би тухайн мөнгийг завшаагүй. Би “М ХХК-ний дансанд орлого хийх зорилгоор гүйлгээ хийсэн. Тэрнээс биш би миний дансанд мөнгө хий гэж баримт бичээгүй. Миний дансанд алдаатай гүйлгээ хийгдэж мөнгө орсон талаар би мэдээгүй. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Надад мөнгө төгрөг завшсан асуудал байхгүй. Би өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 106-109 хуу/, 

*Монфа трейдийн Хаан банкны 5116003120 тоот дансны дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 15 хуу/, 

*Б.Нийн Хаан банкны 5135.............. тоот дансны дэлгэрэнгүй хуулга, харилцагчийн цахим банкны мэдээлэл, иргэдийн цахим банкны үйлчилгээний гэрээ  /хх-ийн 16-27, 46-47хуу/, 

*Б.Нийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 хуу/,

*Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 114 хуу/, 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115 хуу/,

*Хаан банкны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4757288 журналтай зарлагын баримтын хуулбар  /хх-ийн 04 хуу/, 

*Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 76-77 хуу/ зэрэг болно.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр .........аймгийн . банк........ны салбараар үйлчлүүлэхдээ тус банкны теллер Б.Ц түүний данснаас “М” ХХК-ны дансанд шилжүүлэх байсан боловч алдаатай гүйлгээ хийж, “М” ХХК-ны данснаас 4.632.110 төгрөгийн зарлага гаргаж ХААН банкны 5135............ дугаартай данс руу шилжүүлснийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Н үйлдсэн болох нь:

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лгийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ХААН банкны төв тооцооны төв дээр иргэн Б.Н нь ирж “М” ХХК-ны дансанд 10 гаруй удаагийн орлогийн гүйлгээ хийж үүний дараа өөрийн данснаас 4.632.110 төгрөгийн зарлагын гүйлгээ хийх байсныг гэрээт теллерээр ажиллаж байсан Б.Ц нь андуурч “М” ХХК-ны данснаас 4.632.110 төгрөгийг гаргасан байсан. Нийн данснаас гаргах ёстой мөнгийг “М” ХХК-ны данснаас гаргасан байсан үйлдлийг иргэн Н нь өөрөө мэдэж байсан боловч тухайн мөнгийг өөрөө захиран зарцуулсан байсан. Нтэй уулзаж ярилцахад төлнө гэдгээ илэрхийлсэн бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байна гэж тохирсон. Б.Н нь өөрийн утсандаа ХААН банкны ухаалаг мэдээ мобайл банк, интернэт банк, карт зэрэг үйлчилгээг ашигладаг байсан болохоор өөрийн данснаас мөнгө гаргаагүй гэдгийг маш тодорхой мэдэж байх ёстой байтал 3 хоногийн дараа өөр хүний дансруу мөнгө шилжүүлсэн байсан. Манай байгууллага “М” ХХК-ны 4.632.110 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд уг мөнгийг иргэн Б.Нээс бүрэн гаргуулан авсан учир ямар нэгэн авлага болон санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/,

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мгийн өгсөн: Манай “М” ХХК–ны данснаас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймаг дахь ХААН банкны салбараас бэлнээр зарлага гарсан байсныг тус аймаг дахь ХААН банкны салбарт албан бичиг хүргүүлснээр буцааж хохирлоо барагдуулсан. Тухайн үед хохирлоо бүрэн барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 хуу/,

*Иргэний хариуцагч Д.Лгийн өгсөн “...Иргэн Б.Н нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн харилцах 5135........ тоот данснаас 4.632.110 төгрөгийн зарлагын гүйлгээ хийх байсныг ХААН банкны теллер данс андуурч 511......... тоот данснаас андуурч гүйлгээ хийсэн. Дээрх мөнгө нь бэлнээр зарлагын гүйлгээ хийгдэж харилцагч Н бэлэн орлогын баримтаар буцааж “М” ХХК-ны орлогын данс руу тушаасан боловч теллерийн алдаанаас болж тухайн орлогыг Нийн данснаас биш “М” ХХК-ны данснаас гаргаж иргэн Б.Нийн дансанд байсан мөнгө ямар ч гүйлгээ гаргалгүй хэвээр үлдээсэн. Харилцагч Н нь 5135460130 тоот данснаасаа 4.632.110 төгрөгийг бэлнээр авах зарлагын гүйлгээ хийх баримт бичсэн боловч тухайн мөнгийг бэлнээр авалгүй данс хооронд гүйлгээ хийсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 хуу/,

*Гэрч Э.Гын өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ХААН банкны төв тооцооны төвийн гэрээт теллер Б.Ц дээр харилцагч Б.Н нь “М” ХХК-ний эмний орлогын гүйлгээ хийхээр ирж гүйлгээ хийлгэсэн байсан. ”М” ХХК-ны данс руу Б.Нийн данснаас 4.632.110 төгрөгийг хийх ёстой байсан боловч данс андуурч орлого хийсэн “М” ХХК-ны 5116003120 тоот данснаас эргүүлээд зарлагын гүйлгээ хийж андуурсан байсан. Тухайн үед Нийн данснаас гарах ёстой байсан 4.632.110 төгрөг гараагүй дансандаа үлдсэн. Энэ талаар Н өөрөө мэдэж байх ёстой хирнээ 3 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3.000.000-аар нэг удаа, 2.275.000-аар нэг удаа гүйлгээ хийж данснаасаа гаргасан байсан. Энэ алдаатай гүйлгээний улмаас М ХХК-д учирсан гэх 4.632.110 төгрөгийн хохирлыг манай банк төлж барагдуулсан. Тухайн үед өөрийнх нь данснаас гарах ёстой байсан 4.632.110 төгрөг гараагүй гэдгийг мэдэх ёстой, мэдэх боломжтой, гарах ёстой мөнгө гараагүй байхад нь 3 хоногийн дараа авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 хуу/,

*Гэрч Б.Бын өгсөн “...Иргэн Б.Н нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн 5135............... тоот дансанд 5000 /таван мянга/ төгрөгнөөс дээш бүх орлого, зарлага, гүйлгээний мэдээллийг харах, мэдэх боломжтой. Учир нь Н нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ухаалаг мэдээ үйлчилгээнд холбогдож гэрээ байгуулсан байх тул мэдээллээр хангагдана. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 хуу/,

*Гэрч Б.Цгийн өгсөн: Нийн данс руу гүйлгээ хийхэд өөрийнх нь данс руу мөнгө орж байгааг тэр хүн мэдэх ёстой. Гэвч өөрийнх нь данс руу мөнгө орж байхад мэдэхгүй байна гэж юу байхав. Тухайн үедээ миний данснаас гарах ёстой мөнгө шүү дээ гээд хэлсэн бол тухайн гүйлгээг засч болох л байсан шүү дээ. За яахав тэр өдрөө Н гэх хүн мэдээгүй байсан гэж бодоход маргааш нь мэдэх л ёстой. Тэгээд банкинд хандсан бол асуудал ингэж хүндрэхгүй байсан. /хх-ийн 38-40 хуу/,

*Монфа трейдийн Хаан банкны 511............ тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 15 хуу/, 

*Б.Нийн Хаан банкны 5135................тоот дансны дэлгэрэнгүй хуулга, харилцагчийн цахим банкны мэдээлэл, /хх-ийн 16-27хуу/,  

*Хаан банкны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4757288 журналтай зарлагын баримт  /хх-ийн 04 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.Н нь Архангай аймгийн ХААН банкны салбараар үйлчлүүлэхдээ тус банкны теллер Б.Ц түүний данснаас “М” ХХК-ны дансанд шилжүүлэх байсан боловч алдаатай гүйлгээ хийж, “М” ХХК-ны данснаас 4.632.110 төгрөгийн зарлага гаргаж, Б.Нийн ХААН банкны 5135............. дугаартай данс руу шилжүүлснийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан энэ үйлдэл нь алдаатай гүйлгээний улмаас бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

“Завших” гэж алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгаа өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно. Иймд шүүгдэгч Б.Н нь Хаан банкны теллерийн алдаатай гүйлгээний улмаас “М” ХХК-ний эзэмшлийн эд хөрөнгө буюу мөнгийг өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж, захиран зарцуулсан байна. 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

Гэмт хэргийн улмаас “М” ХХК-нд 4.632.110 төгрөгийн хохирол учирсан байх боловч Хаан банк төлсөн, шүүгдэгч Б.Н нь Хаан банкны Архангай аймгийн салбарт 4.632.110 төгрөгийг төлсөн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лгийн.. манай байгууллага М ХХК-ны 4.632.110 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд уг мөнгийг иргэн Б.Нээс бүрэн гаргуулан авсан учир ямар нэгэн авлага болон санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мгийн...тухайн үед хохирлоо бүрэн барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 хуу/, хэргийн материалтай танилцахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М, Д.Л нар нь ямар нэг санал хүсэлт байхгүй /хх-ийн 117, 118 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1  дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

ТОГТООХ нь:

1. Шүүдэгч Б овогт Бы Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

5. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.О