Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/136

 

                                                                             

 

 

 

 

                                                                               2020/ШЦТ/136

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э-р хөтлүүлж,

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгч: М.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овогт Мн Сд холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт .......аймгийн......... сумын ........ дугаар баг, ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, У овогтой Мгийн С, регистрийн дугаар: /М3/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.С нь ...... аймгийн ......... сумын нутагт дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Г.Б нь данс андуурч Ц.Бийн 500......... дугаартай Хаан банкны данс луу 500.000 төгрөгийг шилжүүлж, Б.Бт шилжүүлэх байсан уг мөнгийг 2019 оны 07 дугаар сарын 20, 23-ны өдөр өөрийн Хаан банкны 500.......... дугаарын данс руу Мобайл банк ашиглаж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 500.000 төгрөг завшиж, Б.Бт 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Эрүүгийн тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Хохирогч Б.Бийн өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хамт ажилладаг Г.Б эгч надаас 500.000 төгрөг бэлнээр аваад буцаагаад дансруу чинь мобайлаар шилжүүлчихье гэж хэлсэн. Би Б эгчид Хас банкны 50........... дугаарын дансаар өгсөн. Тэгсэн нөгөө мөнгө нь орж ирэхгүй 1 хоночихсон. Тэгэхээр нь би Б эгчид таны шилжүүлсэн 500.000 төгрөг орж ирэхгүй байна гээд хэлээд бид 2 Хаан банкруу явж данс шүүлгэсэн чинь өөр хүний Хаан банк 500.......... дугаарын дансруу орсон байсан. Бид 2 данс эзэмшдэг хүний утсыг дугаарыг Хаан банкнаас аваад ярьсан. Тухайн үедээ нэг эмэгтэй хүн аваад “Өө мэдэхгүй, мэдэхгүй манай цэргийн хүүхдийн данс байгаа юм одоо байхгүй” гээд байсан. Би тэр хүнд та наад мөнгөнийхөө 100.000 өөрөө ав. Надад 400.000 төгрөгийг нь буцаагаад явуулчих гэсэн. Тэгсэн яасан баян юм энэ тэр гээд уурлаад манай хүүхэд цэрэгт явсан, 10 дугаар сард ирнэ. Тэрнээс нааш авч өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сар хүртэл утсаар холбогдохгүй буцааж өгөхийг нь хүлээсэн. 2019 оны 11 дүгээр сард цэрэг халагдаад ирсэн. Нөгөө хүний ч утас холбогдохоо байсан. Тэгээд бүр өгөхгүй, холбоо барихгүй болчихоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрөө байнга Хас банкны данснаас аль ч банкруу явчихдаг болохоор би хасгийн дансаараа гүйлгээ хийдэг. Тэгээд Б эгчид Хас банкны дансаа хэлж өгсөн. Хаан банкны данс гэж бодоод шилжүүлчихсэн байсан. Угаасаа Хаан банкны данснаас бусад банкруу мобайлаар гүйлгээ хийгддэгүй байсан юм билээ. Миний мөнгө байгаа юм. Б эгч надаас 500.000 төгрөг бэлнээр авчихаад буцааж надруу шилжүүлэх гэж байгаад өөр хүн рүү шилжүүлсэн байсан. Би өөрийн 99335884 дугаараас Хаан банкнаас өгсөн 99490628 гэсэн дугаарруу залгасан. Тухайн эмэгтэй өөрийгөө Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд байдаг гэж байсан. Би одоо 200.000 төгрөг авах ёстой. Тэр мөнгөө авчихвал гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/,  

Гэрч Г.Бын өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б гэдэг хүнд 500.000 төгрөг шилжүүлэх ёстой байсан юм. Би Бээс дансыг асууж бичиж авсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны 500................ дугаарын дансруу өөрийн 5135427085 дугаарын данснаас 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгсэн маргааш нь Б надруу яриад нөгөө мөнгө чинь ороогүй байна гэхээр нь Хаан банкинд дээр очоод шалгуулсан чинь Хаан банкны 500......... дугаарын Зүүн хараад байдаг хүний дансруу орсон байсан. Б надад Хас банкны 500........ дугаарын данс өгснийг нь би андуураад Хаан банкны 500.......... дугаарын дансруу хийчихсэн байсан. Ингээд Хаан банкнаас 500..... дугаарын дансны эзэмшигчийн утасны дугаарыг аваад ярихад нэг эмэгтэй хүн аваад “Манай цэргийн хүүхдийн дансруу орсон байна. 2019 оны 10 дугаар сард цэрэг ирэхээр авч өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь 2019 оны 10 дугаар сарыг хүртэл хүлээсэн боловч одоо утсаа авахаа больсон, мессеж бичээд ч хариу өгөхөө больсон. Би 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 99490628 дугаарын утсаар нэг эмэгтэй хүнтэй ярьж хэлсэн. Тэр хүн надад манай хүүгийн данс байна, цэрэгт байгаа одоо явах гээд зардал мөнгө байхгүй, ирэхээр нь авч өгье гэж хэлсэн. Манай хүү Сэлэнгэд цэргийн алба хааж байгаа л гэж хэлсэн. Хэн гэдэг хүн болохыг хэлээгүй. Хаан банкнаас шүүлгэхэд Сэлэнгэ аймгийн Зүүн хараад байдаг хүний данс байна л гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/,  

Гэрч Г.Бын дахин өгсөн: “...Би Ц.Б гэх хүнийг огт танихгүй. Би Архангай аймгийн Хүнсний зах дээр хамт ажилладаг Б гэх хүнээс 500,000 төгрөг бэлнээр авчихаад буцаагаад дансруу нь шилжүүлэх гэж байгаад андуураад Хаан банкны 5001660493 дугаарын дансруу шилжүүлсэн юм. Б надад Хас банкны дансаа өгснийг нь би тухайн үедээ анзаараагүй шилжүүчихсэн байсан. Тэр хүмүүс нь Бийн Хас банкны 5001660493 дугаарын дансруу нь 300,000 төгрөг явуулсан байна лээ. Одоо 200,000 төгрөг авах үлдээд байгаа юм. Би одоо 200,000 төгрөгөө л авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,

Гэрч Ц.Бийн өгсөн: “...Миний бие 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд явагдсан цэрэг татлагаар Улаанбаатар хот руу явсан. Зэвсэгт хүчний 013 дугаар ангид 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ний хооронд 1 жилийн хугацаатай цэргийн хаалба хаасан. 2019 ноы 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн эх М.С зэвсэгт хүчний 013 дугаар ангид ирж 24 цагийн хугацаатай чөлөө надад авч өгсөн. Эх М.Сгийн хамтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Баялаг Ундраагийн Хаан банкинд өөрийн барьж хэрэглэдэг Самсунг Эс-5 гар утсан дээр мобайл банк суулгуулчихаад эх М.Сд гар утсаа үлдээчихээд, анги руу орж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй байна. Миний бие цэргийн алба хааж байх хугацаанд Дорнод аймгийн Халх гол сумын бүтээн байгуулалтанд оролцож байхад, зэвсэгт хүчний 013 дугаар анги хаан банкны 5087324508 дугаартай данс нээж надад өгч байсан. Миний бие өөрийн барьж хэрэглэж байсан гар утсыг өөрийн төрсөн эх Сд үлдээсэн байсан учир дээрх мөнгийг эх М.С миний картнаас өөрийнхөө 50........... тоот дугаарын данс руу шилжүүлсэн авсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/, 

Гэрч М.Сгийн өгсөн: “...2019 оны 05 дугаар сард байх, Хаан банкнаас надруу залгаад Б гэх хүний ээж мөн үү гэж асуусан. Мөн байна, яасан бэ? Манай хүүхэд цэрэгт байгаа гэхэд танай хүүхдийн данс руу андуураад 500.000 төгрөг орсон байна гэсэн. Тэгээд би таны дугаарыг данс андуурсан хүнд өгчих үү гэхэд нь тэг гэсэн. Хариуд нь би манай хүүхдийн карт надад байхгүй болохоор би явуулж чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь данс андуурсан хүн над руу залгахаар нь дээрх хариуг хэлсэн. Тэгээд би нөгөө хүнд миний дугаарыг хадгалаад авчихаарай,залгаж байгаарай гэж хэлээд гар утсаа салгасан юм. 2019 оны 05 дугаар сард байх сайн санахгүй байна. Дансны хуулга дээр тодорхой байгаа. Би буцааж 300.000 төгрөг өгсөн. Харин 200.000 төгрөгийг өгөөгүй байгаа. Би банкны өртэй байж байгаад зээлийн эргэн төлөлтөнд хүүхдээсээ аваад өгчихсөн юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/,

Яллагдагч М.Сгийн өгсөн: “...2019 оны 05 дугаар сард /би өдрийг нь тодорхой санахгүй байна/ Хаан банкнаас ярьж байна, танайд Б гэж хүн байдаг юм уу гэхээр нь байдаг яасан юм бол гэж асуусан чинь танай хүүхдийн дансруу мөнгө андуураад орчихсон байна аа гэж хэлсэн. Тэр үед манай хүү цэрэгт явчихсан байсан болохоор би цэрэгт явсан гэж хэлсэн. Тэгсэн хэсэг хугацааны дараа надруу нөгөө хүн дахиж залгаад таны дугаарыг өгч болох уу гэхээр нь би өгчихөө гэж хэлээд салгатал нэг эмэгтэй хүн залгаад Хас банкны дансруу 500.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад данс андуураад танай хүүхдийн чинь дансруу хийчихжээ гэсэн. Би тэр хүнд манай хүүхэд байхгүй, цэрэгт явчихсан 2019 оны 10 дугаар сард халагдаж ирнэ, одоо бол Дорнод аймагт байгаа гэж хэлсэн. Би мөн та миний дугаарыг хадгалж авчихаад манай хүүг 10 дугаар сард цэргээс ирэхээр нь авчихгүй юу даа гэж хэлсэн. Манайх сар болгоны 18-ны өдөр Хас банкинд 200 гаран мянган төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийдэг юм. 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот ороод хүүгийнхээ цэргийн алба хааж цэргийн анги дээр очиж чөлөө аваад дансанд байсан мөнгийг нь өөрийнхөө Хаан банкны 500......... дугаарын дансруу мобайлдаж авсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сард банкны мөнгөө төлж чадахгүй тэр мөнгийг нь авч хийчихээд 10 дугаар сард хүүгээ ирэхээс нь өмнө буцаагаад хийчихнээ гэж бодоод аваад банкны зээлээ төлчихсөн юм. Тухайн үед манай хүү цэргийн алба хааж байсан болохоор утсаар ярих боломжгүй байсан. Манай хүү нэг удаа хүний утсаар надруу залгаж холбоо барьсан. Тэр үед нь би түүний дансруу андуурч 500,000 төгрөг орсон талаар хэлсэн. Тэр нь яг хэдэн сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. Би тэр үед хүүгийнхээ утсанд мобайл банк суулгуулж аваад дансанд нь байсан мөнгийг өөрийн дансруу шилжүүлж авсан. Ц.Бт нөгөө хүний мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн. Би анх тэр мөнгийг данс андуурч хийсэн хүнд нь 2019 оны 10 дугаар сард хүүг цэргээс халагдаж ирэхээр нь аваарай гээд хэлчихсэн байсан. 2019 оны 07 дугаар сард банкны зээлээ төлж чадахгүй болчихоод аргагүйн эрхэнд аваад хэрэглэчихсэн. Тэгээд 10 дугаар сард буцаагаад нөгөө хүмүүст шилжүүлчихнэ ээ л гэж бодсон. Би Бт 300.000 төгрөгийг нь буцаагаад өгчихсөн байгаа юм. Би үлдсэн 200.000 төгрөгийг удахгүй төлж барагдуулна аа. Миний хүү Ц.Б 2018 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод байрлалтай Зэвсэгт хүчний 013 дугаар ангид 1 жилийн цэргийн алба хаасан. Миний бие 1974 оны 06 дугаар сарын 28-нд Баян-Өлгий аймгийн Сагсай суманд М гэдэг хүний 4 дэх охин болж төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжээд Манайх 1975 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд нүүж ирсэн. Би Сэлэнгэ амйгийн Мандал суманд цэцэрлэг орж 1982 онд 8 жилийн сургуульд ороод 1990 онд 8 дугаар ангиа төгсөж, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын техник мэргэжлийн сургуулийн жимс ногоочны ангид суралцаж агрономич мэргэжлээр төгссөн. Би нөхөр С.Цтэй 1993 онд танилцаж гэр бүл болоод одоог хүртэл хамт амьдарч байгаа. Бид одоо 4 хүүхэдтэй. Манай 2 хүүхэд тусдаа гарсан. Одоо 20 настай, 1 настай хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр хувиараа эмээлийн мод хийдэг юм. Би одоогоор гэртээ хүүхдээ хараад сууж байгаа. Манай нөхөр эмээлийн мод хийгээд 1 модыг 200 000 төгрөгөөр зарж борлуулдаг. Сардаа 2-3 эмээлийн мод хийж зараад банкны өрөндөө 320,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөөр нь амьдралаа залгуулдаг....” гэх мэдүүлэг /хх-ийн 52-55 хуу/,

Хаан банкны Архангай салбарын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5135/0373 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц овогтой Бийн 500.......... тоот дансны хуулга /хх-ийн 28-29 хуу/,

Хаан банкны Архангай салбарын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5135/077 дугаартай албан бичгээр ирүүлсэн М овогтой Сгийн 500............ тоот дансны хуулга /хх-ийн 31-38 хуу/,

Боржигин овогт Цгийн Б /РД:........../-ийн иргэний мэдээллийн лавлагаа /хх-ийн 39 хуу/,

У овогт Мгийн С /РД:......./-ийн иргэний мэдээллийн лавлагаа /хх-ийн 48 хуу/,

У овогт Мгийн С /РД:МЗ/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58 хуу/,

У овогт Мгийн С /РД:МЗ/-ийн өмчлөлд байгаа эд зүйлсийн талаарх лавлагаа /хх-ийн 59 хуу/,

У овогт Мгийн С /РД:МЗ/-ийн өоршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 60 хуу/,

У овогт Мгийн С /РД:МЗ/-ийн ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 61 хуу/,

Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 64-65 хуу/,

М.С-с хохирогч Б.Бт хохирол төлсөн гэх баримт буюу 5001479700 тоот дансны хуулга /хх-ийн 76-77 хуу/ зэрэг болно.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.С нь ..... аймгийн ..... сумын нутагт дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Г.Б нь данс андуурч Ц.Бийн 500.......... дугаартай Хаан банкны данс луу 500.000 төгрөгийг шилжүүлж, Б.Бт шилжүүлэх байсан уг мөнгийг 2019 оны 07 дугаар сарын 20, 23-ны өдөр өөрийн Хаан банкны 500........ дугаарын данс руу Мобайл банк ашиглаж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 500.000 төгрөг завшиж, Б.Бт 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.С үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Бийн өгсөн: “...Би тэр хүнд та наад мөнгөнийхөө 100.000 төгрөгийг өөрөө ав. Надад 400.000 төгрөгийг нь буцаагаад явуулчих гэсэн. Тухайн эмэгтэй өөрийгөө Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд байдаг гэж байсан. Би одоо 200.000 төгрөг авах ёстой. Тэр мөнгөө авчихвал гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/, гэрч Г.Бын өгсөн: “...Ингээд Хаан банкнаас 500........ дугаарын дансны эзэмшигчийн утасны дугаарыг аваад ярихад нэг эмэгтэй хүн аваад “Манай цэргийн хүүхдийн дансруу орсон байна. 2019 оны 10 дугаар сард цэрэг ирэхээр авч өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь 2019 оны 10 дугаар сарыг хүртэл хүлээсэн боловч одоо утсаа авахаа больсон, мессеж бичээд ч хариу өгөхөө больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/, гэрч Г.Бын дахин өгсөн: “...Тэр хүмүүс нь Бийн Хас банкны 500........... дугаарын дансруу нь 300,000 төгрөг явуулсан байна лээ. Одоо 200,000 төгрөг авах үлдээд байгаа юм. Би одоо 200,000 төгрөгөө л авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/, гэрч Ц.Бийн өгсөн: “...зэвсэгт хүчний 013 дугаар анги хаан банкны 50....... дугаартай данс нээж надад өгч байсан. Миний бие өөрийн барьж хэрэглэж байсан гар утсыг өөрийн төрсөн эх Сд үлдээсэн байсан учир дээрх мөнгийг эх М.С миний картнаас өөрийнхөө 5001479700 тоот дугаарын данс руу шилжүүлсэн авсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/, гэрч М.Сгийн өгсөн: “...Би буцааж 300.000 төгрөг өгсөн. Харин 200.000 төгрөгийг өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/, яллагдагч М.Сгийн өгсөн: “...Би Бт 300.000 төгрөгийг нь буцаагаад өгчихсөн байгаа юм. Би үлдсэн 200.000 төгрөгийг удахгүй төлж барагдуулна аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-55 хуу/, Хаан банкны Архангай салбарын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5135/0373 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц овогтой Бийн 500.......... тоот дансны хуулга /хх-ийн 28-29 хуу/, Хаан банкны Архангай салбарын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5135/077 дугаартай албан бичгээр ирүүлсэн М овогтой Сгийн 5001479700 тоот дансны хуулга /хх-ийн 31-38 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч М.С нь Г.Баас 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б.Бийн Хас банкны данс руу шилжүүлэхдээ данс андуурч Ц.Бийн 500....... тоот Хаан банкны данс руу 500.000 төгрөгийг шилжүүлж, Б.Бт шилжүүлэх ёстой байсан 500.000 төгрөгийг андууран шилжүүлснийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан бөгөөд энэ үйлдэл нь алдаатай гүйлгээний улмаас бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

“Завших” гэж алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно. 

Иймд шүүгдэгч М.С нь Г.Бын алдаатай гүйлгээний улмаас хохирогч Б.Бийн эзэмшлийн эд хөрөнгө буюу мөнгийг өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж, захиран зарцуулсан байна. 

Иймд шүүгдэгч М.С нь алдаатай гүйлгээний улмаас бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 500.000 /таван зуун мянга/ төгрөг завшиж, Б.Бт 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Архангай аймгийн Прокурорын газраас М.Сгийн үйлдлийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.    

Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 71 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Хохирогч Б.Бт гэмт хэргийн улмаас хохирол учирсан боловч хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, гомдол саналгүй, М.Стай эвлэрсэн талаарх хүсэлт /хх-ийн 69 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгч М.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч М.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогтой М.С-г төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь шүүхээс оногдуулсан торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9, дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНЦЭЦЭГ