| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0119/э |
| Дугаар | 2020/ШЦТ/123 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/123
2020/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э-р хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: М.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овогт Мын Сд холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт ........ аймгийн ........ сумын.........баг, ........... гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, У овогт Мын С /РД:АД/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Мын С нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ..... аймгийн ....... сумын ..... багийн .............гэх газар Э.Гтэй маргалдаж, улмаар хамар тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
*Эрүүгийн ............. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Э.Ггийн өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 25-нд орой 21 цаг 00 минутын орчимд гэртээ байж байсан чинь гэрт машин ирсэн. Тэгээд манай аав Я.Э гарсан. Тэгсэн чинь М.Б нь манай аавд манай азаргатай адуунаас нэг гүү усанд уначихсан байна гэж хэлсэн. Тэгээд аав намайг гараад уулз гэж хэлсэн. Тэгэхэд танай ардхан талд манай нэг гүү уначихаж, босголцоод өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би удахгүй биз гэж лавлаж асуусан чинь удахгүй гэсэн. Тэгэхээр нь би машинд нь суутал машин дотор нь М.С сууж байсан, харин Ч нь машин барьчихсан явж байсан. Тэгээд машинд нь суутал урагшаа хөлдөөд явсан. Тэгээд би хаачих гэж байгаа юм гэж хэлэхэд М.С нь өнөө орой сайхан ууна аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм юм байхгүй, би уухгүй гэж хэлсэн. Тэгтэл М.С болон М.Б 2 намайг хэл амаар доромжилж, юун сүртэй хар пизда вэ гэж хэлсэн. Тэгээд би Чыг машинаа зогсоо, би бууя гэж хэлэхэд Ч нь машинаа зогсоохоор нь би машинаас буугаад би гэрийн зүг алхаж байсан. Тэгтэл М.Б нь араас хүрч ирээд хавирч унагаагаад дээрээс хэд хэдэн удаа нуруу, гэдэс, толгойруу өшиглөж эхэлсэн. Тэгээд би нүүрээ хамгаалаад хэвтсэн. Тэгээд би өөрийгөө хамгаалаад босч ирээд М.Б чи яасан сонин пизда вэ? Би үнэн учраа хэлээд байна шүү дээ, би маргааш нүүдэл суудал хийнэ гэж хэлсэн. Тэгсэн чинь ганц удаа цуг явчихаач, юун сүртэй юм, үхлээ юу гэж хэлсэн. Тэгтэл М.С араас хүрч ирээд охин шиг шалчиганаад байх юм пизда чинь гэж хэлээд, тэгэхээр нь би архин дээр найз гэж байдаггүй юм, яасан сонин юм бэ гэж М.Бад хэлэхэд Л ойлгосон бололтой надтай цуг алхаад надаас уучлалт гуйгаад гэрлүүгээ явж байсан. Тэгээд ард Ч, М.С нар үлдээд хоцорсон. Тэгээд би М.Бтай хамт алхаад явж байтал араас гэнэт М.С машинаа унаж ирээд өөдөөс гэрэл тусгаад зогсоод бууж ирээд охин шиг яасан шалчиганасан пизда вэ гэж хэлээд миний хамарлуу цохисон. Тэгээд би чи муу амьсгаа намайг амжихгүй шүү гэж хэлэхэд араас нь Ч хүрч ирээд М.Сг аваад явсан. Тэгээд би цасаар нүүрээ угаах хооронд М.С би чамайг ална аа гээд орилоод байсан. Тэгээд би цасаар нүүрээ угаачихаад гэрлүүгээ явсан. Харин Ч, М.Б, М.С нар машиндаа суугаад ийшээ тийшээ гэрэлтүүлж байгаад яваад өгсөн. Ч, М.Б, М.С нарын унаж явсан машин нь Киа Пронтер маркын улсын дугаарыг нь мэдэхгүй, хөх өнгөтэй, М.Бын аавынх нь машин байсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин М.Б, М.С нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтолтын зэргийг нь сайн мэдэхгүй байна. Жаахан халамцуу байсан. Амнаас нь архи их үнэртэж байсан. Харин Ч бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх шиг байсан. Би яг сайн мэдэхгүй байна. Би Чтай тулж ойртоогүй. Би гомдолтой байна. Зүв зүгээр байж байгаад зодуулаад бие махбод эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохироод байна. Би эмчилгээний зардал болон замын зардлын нийт 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг нэхэмжилж байна. Би Ч, М.Б, М.С нартай өмнө нь ямар нэгэн өр авлага болон өс хонзонгийн зүйл байхгүй. Намайг ямар учраас зодсон талаар мэдэхгүй байна. Миний бодлоор өөрсөдтэй нь нийлж архи уусангүй гэж зодсон байх. Намайг зодож байхад Ч, М.Б, М.С нар байсан, өөр хүн байгаагүй. Гадаа харанхуй болчихсон байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/,
*Гэрч М.Бын өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 25 ны өдөр М.Ч, М.С бид 3 Эрдэнэмандал сум руу Пронтер маркын 32-04 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж би өөрийнхөө мотоциклыг янзлуулаад Эрдэнэмандал сумын петровис ШТС-ын хажуу талын дэлгүүрээс 2 ширхэг 2 литрын “Сэрүүн” пиво авсан. Тэгээд Ч машин бариад М.С бид 2 пиво уугаад Өндөр-Улаан сумын Хануй багийн Улаан чулуут гэх газарт оршин суудаг Э.Ггийнд очтол Э.Ггийн аав гэрээс нь гарч ирэхээр нь би танай хойд талд манай адуу уначихаад босч чаддаггүй, Ггээр туслуулах гэсэн юм гэж худал хэлээд Гг дагуулаад урдхан талд нь хонхорт очсон. Тэгээд нэг пиво байна, уух уу гэж асуухад Э.Г би маргааш ажилтай уухгүй гэж хэлсэн. Тэгээд би энд буучихъя гэж хэлсэн. Тэгээд Ч машин зогсоогоод буулгасан. Тэгээд Э.Г алхаад гэрийнхээ зүг явсан. Тэгээд би араас нь очоод хавирч унагаагаад 2-3 удаа нуруу, гэдэсрүү нь өшиглөсөн. Тэгээд Э.Г босч ирээд би үнэхээр уухгүй маргааш ажилтай гэж хэлсэн. Тэгэхээр нь би заза тэгвэл яая гэх вэ дээ, намайг уучлаарай гээд би уучлалт гуйгаад цуг гэрийнх нь зүг алхсан. Тэгтэл араас М.Ч, М.С 2 машинтай хүрч ирээд М.С бууж ирээд Э.Гг шууд нүүр хавьцаа нь нэг цохисон. Тэгээд хоорондоо маргалдах гэхээр нь М.Ч бид 2 боль гээд болиулсан. Тэгээд Э.Г гэрлүүгээ алхаад яваад өгсөн. Харин М.С, М.Ч бид 3 гэр гэрийн зүг явцгаасан. Би бол өмнө нь утсаа алдчихаад Э.Ггийнд ортол миний алдсан утастай адилхан утас байсан. Тэгээд өөрөөс нь асуугаад бид 2 жаахан маргалдчихсан байсан. Тэгээд тэрнээсээ жаахан өс санаад ийм зүйл болчихсон. Харин М.С нь ямар учраас М.Гг ямар учраас зодсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед М.С бид хоёр л хэрэглэсэн байсан. Тухайн үед авсан 2 пивоны нэгийг нь л уучихсан байсан. Э.Г бид хоёрын хооронд бол өмнө нь өс санасан өр авлаганы зүйл байхгүй. Харин Э.Г болон М С нарын хооронд өмнө нь өс санасан болон өр авлаганы зүйл байгаа талаар сайн мэдэхгүй байна. Э.Гг би хавирч унагаагаад нуруу, гэдэсрүү нь 2-3 удаа өшиглөсөн. Харин М.Г нэг удаа нүүрэн тус газар цохисон. Өөр цохиж зодсон хүн байхгүй. Бид 3 өмнө нь Э.Г-с архи нэхэж, дарамталж байсан удаа байхгүй. Би үнэхээр гомдолтой байна. Зүгээр ингээд хохироод үлдмээргүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/,
*Гэрч М.Сгийн өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр М.Ч, М.Б бид 3 Эрдэнэмандал сумруу Пронтер маркын 32-04 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж М.Бын мотоциклыг янзлуулаад Эрдэнэмандал сумын петровис ШТС-ын хажуу талын дэлгүүрээс 2 ширхэг 2 литрын Сэрүүн пиво авсан. Тэгээд Ч машин бариад М.Б бид 2 пиво уугаад Өндөр-Улаан сумын Хануй багийн Улаан чулуут гэх газарт оршин суудаг Э.Ггийнд очтол Э.Ггийн аав гэрээс нь гарч ирэхээр нь М.Б танай хойд талд манай адуу уначихаад босч чаддаггүй, Ггээр туслуулах гэсэн юм гэж худал хэлээд Гг дагуулаад урдхан талд нь хонхорт очсон. Тэгээд би нэг пиво байна уух уу гэж асуухад Э.Г би маргааш ажилтай уухгүй гэж хэлсэн. Тэгээд би энд буучихъя гэж хэлсэн. Тэгээд Ч машин зогсоогоод буулгасан. Тэгээд Э.Г алхаад гэрийнхээ зүг явсан. Тэгээд М.Б араас нь очоод хавирч унагаагаад 2-3 удаа нуруу, гэдэсрүү нь өшиглөсөн. Тэгээд Э.Г босч М.Бтай хамт Э.Ггийн гэрийн зүг алхаад явсан. Тэгээд би араас нь М.Чтай хамт машинтай очоод би бууж алхаж очоод нэг удаа нүүрэн тус газар нь /хамарлуу/ нь нэг удаа алгадсан. Тэгээд хамраас нь цус гараад Э.Г цус арчих юм байна уу гэж асуусан. Тэгээд гэрлүүгээ алхаад явчихсан. Тэгээд М.Б, М.Ч бид 3 гэр гэрийн зүг явцгаасан. М.Б болон Э.Г нарын хооронд нэг утасны маргаан байдаг юм шиг байсан. Харин би адилхан найзалж байж гэж бодоод уур хүрээд нүүрлүү нь алгадчихсан. Тухайн үед М.Б, М.Ч, Э.Г бид 4 байсан өөр хүн байгаагүй. Тухайн үед М.Б бид 2 л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед авсан 2 пивоны нэгийг нь л уучихсан байсан. Э.Г бид хоёрын хооронд бол өмнө нь өс санасан өр авлаганы зүйл байхгүй. Харин Э.Г болон М.Б нарын хооронд өмнө нь өс санасан болон өр авлаганы зүйл байгаа талаар сайн мэдэхгүй. Харин нэг утас л яриад байдаг байсан. Э.Гг М.Б хавирч унагаагаад нуруу, гэдэсрүү нь 2-3 удаа өшиглөсөн. Харин М.Гг би нэг удаа нүүрэн тус газар алгадсан, өөр цохиж зодсон хүн байхгүй. Бид 3 өмнө нь Э.Ггээс архи нэхэж дарамталж байсан. 2019 оны намар, 8 дугаар сарын үед нэг удаа Э.Ггээс М.Б, М.Ч, бид 3 архи нэхэж байсан өөр дарамтлаж байсан, удаа байхгүй. М.Б нь миний найз. Даруухан, юм гуйхад тусархуу, элдэв муу араншин байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэг л зангаараа, тамхи татдаг. 5-6 дугаар ангийн боловсролтой. Цэрэгт явж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, айлын баг, 4 дэх хүүхэд...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/,
*Насанд хүрээгүй гэрч М.Чын өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 25 ны өдөр М.С, М.Б бид 3 Эрдэнэмандал сумруу Пронтер маркын 32-04 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж М.Бийн мотоциклыг янзлуулаад Эрдэнэмандал сумын петровис ШТС-ын хажуу талын дэлгүүрээс 2 ширхэг 2 литрын Сэрүүн пиво авсан. Тэгээд би машин бариад М.Б, М.С нар 2 пивоныхоо нэгийг нь уугаад Өндөр-Улаан сумын Хануй багийн Улаан чулуут гэх газарт оршин суудаг Э.Ггийнд очтол Э.Ггийн аав гэрээс нь гарч ирэхээр нь М.Батпут танай хойд талд манай адуу уначихаад босч чаддаггүй, Э.Ггээр туслуулах гэсэн юм гэж худал хэлээд Гг дагуулаад урдхан талд нь хонхорт очсон. Тэгээд М.С нэг пиво байна уух уу гэж асуухад Э.Гомбосурэн би маргааш ажилтай уухгүй гэж хэлсэн. Тэгээд би энд буучихъя гэж хэлсэн. Тэгээд би машин зогсоогоод буулгасан. Тэгээд Э.Г алхаад гэрийнхээ зүг явсан. Тэгээд М.Б араас нь очоод хавирч унагаагаад 2-3 удаа нуруу, гэдэсрүү нь өшигпөсөн. Тэгээд Э.Г босч М.Бтай хамт Э.Ггийн гэрийн зүг алхаад явсан. Тэгээд би араас нь М.Стэй хамт машинтай очоод М.С бууж алхаж очоод Э.Г-ийн нүүрэн тус газар нэг удаа алгадах шиг болсон. 20 00 цаг өнгөрч байсан болохоор гадаа харанхуй байсан болохоор би сайн хараагүй. Тэгээд Э.Ггийн хамарнаас нь цус гараад алчуур байна уу цусаа арчих гэсэн юм гэж хэлж байсан. Тэгээд алчуур байгаагүй. Тэгээд Э.Г гэрлүугээ алхаад явсан. Харин М.С, М.Б бид 3 гэр гэрийн зүг явцгаасан. М.Б, М.С нар ямар учраас Э.Гг зодсон талаар мэдэхгүй байна Тухайн үед М.Б нь Э.Гтэй утасны маргаантай байх шиг байсан. Тухайн үед М.Б, М.С. Э.Г бид 4 байсан өөр хүн байгаагүй. Тухайн үед М.Б, М.С 2 л архи согтууруулзх ундааны зүйл хэрэглэсэн байсан тухайн үед авсан 2 пивоны нэгийг нь л уучихсан байсан. М.С, М.Б, Э.Г нарын хооронд өмнө нь өс санасан өр авлаганы зүйл байгааүй байх, би яг сайн мэдэхгүй байна Э.Гг М.Б хавирч унагаагаад нуруу гэдэсрүү нь 2-3 удаа өшиглөсөн, харин М.Гг М.С нь нэг удаа нүүрэн тус газар алгадсан, өөр цохиж зодсон хүн байхгүй. Бид 3 өмнө нь Э.Гомбосүгээс архи нэхэж дарамталж байсан. 2019 оны намар, 8 дугаар сарын үед нэг удаа Э.Ггээс М.Б, М.С, бид 3 архи нэхэж байсан, өөр дарамтлаж байсан удаа байхгүй. М Б нь миний найз, янз бүрийн муу зуршил байхгүй, тамхи татдаг, даруухан, айлын бага хүүхэд, 7-р анги төгссөн байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөрөөрөө энэ тэр агсам согтуу тавиад байдаггүй. улсаас авсан гавяа шагнал байхгүй, цэрэгт явж байгаагүй. Харин М.С нь мөн адил миний найз янз бүрийн муу ааш байхгүй тамхи татдаг, даруухан айлын дунд хүүхэд 8 дугаар анги төгссөн. 4 дүгээр ангиасаа хойш найзалж байгаа. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэг зангаараа агсам согтуу тавьдаггүй, улсаас авсан гавьяа шагнал, байхгүй, цэрэгт явж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/,
*Гэрч Ц.Мын өгсөн: “...М.С нь миний хүү. Би мэдүүлэг өгнө. Э.Ггийн ээж нь надруу утсаар ярьсан. М.С Э.Г 2020 оны 03 дугаар 25-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг гэх газар хоорондоо маргалдаж, зодоон цохио хийсэн гэсэн. Хэрхэн яаж юунаас шалтгаалан уг асуудал гарсныг би мэдэхгүй. М овогтой С нь манай хүү. Дээрээ 1 эгчтэй, доороо 1 дүүтэй, эхээсээ гурвуулаа төрсөн. Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 2001 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн. Тэгээд эцэг эхийн гар дээр байж байгаад цэцэрлэгт орсон ба эхлээд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын бага сургуульд 1-3 дугаар анги хүртэл сууж байгаад Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн сургуульд сурч байгаад 8-р ангиас сургуулиас гараад мал маллаж байсан. Цэргийн алба хаагаагүй ба М.С аав, ээж, эгч, дүүгийн хамт Архангай аймаг Өндөр-Улаан сум, Хануй баг, Улаан чулуу гэх газар оршин суудаг. Архи, тамхи хэрэглэдэггүй, ааш зан сайтай, хүнтэй эвсэг харьцдаг, яриа хөөрөө сайтай, төлөв даруу зантай, хүнд тусархуу хүн байгаа юм. Урьд өмнө ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Би түүний сайн нөхдүүдийг нь сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,
*Гэрч С.Бын өгсөн: “...С нь манай том банди байгаа юм. Би хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Би хүмүүсээс М.С Э Г 2020 оны 03 дугаар 25-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг гэх газар хоорондоо маргалдаж, зодож цохисон гэсэн. Хэрхэн яаж юунаас шалтгаалан уг асуудал гарсныг би мэдэхгүй. М овогтой С нь манай том банди, дээрээ 1 эгчтэй эхээсээ 3 төрсөн Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 2001 оны 11 дүгээр сарын 29-ний едөр терсөн. Тэгээд эцэг эхийн гар дээр байж байгаад цэцэрлэгт орсон ба эхлээд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын бага сургуульд 1-3 дугаар анги хүртэл сууж байгаад Тус аймгийн 2-р 10 жилийн сургуульд сурч байгаад 8-р ангиас сургуулиас гараад мал маллаж байсан. Цэргийн алба хаагаагүй ба М.С аав, ээж, эгч, дүүгийн хамт Архангай аймаг Өндөр-Улаан сум Хануй баг, Улаан чулуу гэх газар оршин суудаг, архи тамхи хэрэглэдэггүй, ааш зан сайтай, хүнтэй эвсэг харьцдаг, яриа хөөрөө сайтай, төлөв даруу хүн байгаа юм. Урьд өмнө ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Би түүний сайн нөхдүүдийг нь сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,
* М.Сгийн яллагдагчаар өгсөн: “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 03 дугаар сарын 25-ны орой Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Улаан чулуу гэх газар найз М.Бын хамт тээврийн хэрэгсэлтэй нь явж байгаад Э.Ггийн гадаа очоод зогстол аав нь гарч ирхээр нь Э.Гг дуудаад өгөөч гэж хэлээд байж байтал Э.Г гэрээсээ гарч ирхээр нь танай хойно манай адуу уначихаад босч чадахгүй байна гэж худал хэлээд машиндаа суулгаад Э.Ггийн гэрийн урд байдаг хонхорт очиж зогсоод би нэг пиво байна уух уу гэж асуухад Э.Г би маргааш ажилтай уухгүй гэж хэлээд гэрлүүгээ явсан. Тэгсэн араас нь М.Б очоод хавирч унагаад байхаар нь би М.Чын хамт тээврийн хэрэгсэлтэй хамт очоод машинаас буугаад Э.Ггийн араас нь очоод нүүр хэсэг буюу хамарлуу нь нэг удаа алгадсан. Тэгээд хамраас нь цус гараад байсан. Тэгсэн Э.Г цус арчих юм байна уу гэж асуухаар нь М.Ч даавуу авч өгсөн. Тэгээд бид хэд гэрлүүгээ явсан өөр юм болоогүй. Архи уухгүй гээд гэрлүүгээ явахаар нь алгадсан. Би нүүрэн хэсэг буюу хамарлуу нь гараараа нэг алгадсан. Би тухайн үед 1 найзын хамт 1 пиво уусан байсан. Э.Г тухайн үед архи уугаагүй байсан. Бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Э.Ггийн биед учирсан гэмтлийг би учруулсан, миний буруутай үйлдлээс үүссэн юм...” /хх-ийн 36-38 хуу/,
*Хохирогч Э.Ггийн биед учирсан гэх гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаартай дүгнэлт
- Э.Ггийн биед хамар ясны цууралт, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхинд жижиг цус хуралт гэмтэл толгтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
- Хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
- Хамар ясны цууралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний доод зовхинд жижиг цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 23 хуу/,
*Хохирогч Э.Ггийн амбулаториор эмчлүүлсэн карт /хх-ийн 24-29 хуу/,
*Шүүгдэгч У овогт Мын Сгийн ял шалгах хуудас /хх-ийн 41 хуу/,
*Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаартай албан бичиг /хх-ийн 42 хуу/,
*Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 3/195 дугаартай тодорхойлолт /хх-ийн 43 хуу/,
*Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 44 хуу/,
*У овогт Мын С /РД:.........../-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45 хуу/,
Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 743 дугаартай албан бичгээр ирүүлсэн Мын С /РД:АД/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48 хуу/,
*Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 51-52 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.С нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ....... аймгийн ........ сумын ........ багийн ..........гэх газар Э.Гтэй маргалдаж, улмаар хамар тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
*Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.С үйлдсэн болох нь:
*Хохирогч Э.Ггийн өгсөн: “...Тэгээд би хаачих гэж байгаа юм гэж хэлэхэд М.С нь өнөө орой сайхан ууна аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм юм байхгүй, би уухгүй гэж хэлсэн. Тэгтэл М.С болон М.Б 2 намайг хэл амаар доромжилж, юун сүртэй хар пизда вэ гэж хэлсэн. Тэгээд би Чыг машинаа зогсоо, би бууя гэж хэлэхэд Ч нь машинаа зогсоохоор нь би машинаас буугаад би гэрийн зүг алхаж байсан. Тэгтэл М.Б нь араас хүр ыирээд хавирч унагаагаад дээрээс хэд хэдэн удаа нуруу, гэдэс, толгойруу өшиглөж эхэлсэн. Тэгээд би нүүрээ хамгаалаад хэвтсэн. Тэгээд би өөрийгөө хамгаалаад босч ирээд М.Баа чи яасан сонин пизда вэ? Би үнэн учраа хэлээд байна шүү дээ, би маргааш нүүдэл суудал хийнэ гэж хэлсэн. Тэгсэн чинь ганц удаа цуг явчихаач, юун сүртэй юм, үхлээ юу гэж хэлсэн. Тэгтэл М.С араас хүрч ирээд охин шиг шалчиганаад байх юм пизда чинь гэж хэлээд, тэгэхээр нь би архин дээр найз гэж байдаггүй юм яасан сонин юм бэ гэж М.Бад хэлэхэд Л ойлгосон бололтой надтай цуг алхаад надаас уучлалт гуйгаад гэрлүүгээ явж байсан. Тэгээд ард Ч, М.С нар үлдээд хоцорсон. Тэгээд би М.Бтай хамт алхаад явж байтал араас гэнэт М.С машинаа унаж ирээд өдөөс гэрэл тусгаад зогсоод бууж ирээд охин шиг яасан шалчиганасан пизда вэ гэж хэлээд миний хамарлуу цохисон. Тэгээд би чи муу амьсгаа намайг амжихгүй шүү гэж хэлэхэд араас нь Ч хүрч ирээд М.Сг аваад явсан. Тэгээд би цасаар нүүрээ угаах хооронд М.С би чамайг ална аа гээд орилоод байсан. Тэгээд би цасаар нүүрээ угаачихаад гэрлүүгээ явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/,
*Гэрч М.Бын өгсөн: “...Тэгээд нэг пиво байна уух уу гэж асуухад Э.Г би маргааш ажилтай уухгүй гэж хэлсэн. Тэгээд би энд буучихъя гэж хэлсэн. Тэгээд Ч машин зогсоогоод буулгасан. Тэгээд Э.Г алхаад гэрийнхээ зүг явсан. Тэгээд би араас очоод хавирч унагаагаад 2-3 удаа нуруу, гэдэсрүү нь өшиглөсөн. Тэгээд Э.Г босч ирээд би үнэхээр уухгүй маргааш ажилтай гэж хэлсэн. Тэгэхээр нь би заза тэгвэл яая гэх вэ дээ намайг уучлаарай гээд би уучлалт гуйгаад цуг гэрийнх нь зүг алхсан. Тэгтэл араас М.Ч, М.С 2 машинтай хүрч ирээд М.С бууж ирээд Э.Гг шууд нүүр хавьцаа нь нэг цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/,
*Насанд хүрээгүй гэрч М.Чын өгсөн: “...Тэгээд М.Б араас нь очоод хавирч унагаагаад 2-3 удаа нуруу, гэдэсрүү нь өшигпөсөн. Тэгээд Э.Г босч М.Бтай хамт Э.Ггийн гэрийн зүг алхаад явсан. Тэгээд би араас нь М.Стэй хамт машинтай очоод М.С бууж алхаж очоод Э.Ггийн нүүрэн тус газар нэг удаа алгадах шиг болсон. 20 00 цаг өнгөрч байсан болохоор гадаа харанхуй байсан болохоор би сайн хараагүй. Тэгээд Э.Ггийн хамарнаас нь цус гараад алчуур байна уу цусаа арчих гэсэн юм гэж хэлж байсан. Тэгээд алчуур байгаагүй. Тэгээд Э.Г гэрлүугээ алхаад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/,
*Гэрч Ц.Мын өгсөн: “...М.С Э.Г 2020 оны 03 дугаар 25-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг гэх газар хоорондоо маргалдаж, зодоон цохио хийсэн гэсэн. Хэрхэн яаж юунаас шалтгаалан уг асуудал гарсныг би мэдэхгүй.....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,
*Гэрч С.Бын өгсөн: “...Би хүмүүсээс М.С Э Г 2020 оны 03 дугаар 25-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг гэх газар хоорондоо маргалдаж, зодож цохисон гэсэн. Хэрхэн яаж юунаас шалтгаалан уг асуудал гарсныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,
*Хохирогч Э.Ггийн биед учирсан гэх гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаартай дүгнэлтээр:
1. Э.Ггийн биед хамар ясны цууралт, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхинд жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Хамрын ясны цууралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 23 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.С нь хохирогч Э.Гг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хамар ясны цууралт, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхинд жижиг цус хуралт зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаартай дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан байна.
Хохирогч Э.Ггийн бие эрүүл мэндэд учирсан хамар ясны цууралт, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхинд жижиг цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч М.Сгийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг тул шүүгдэгч М.С нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулийн шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр юм.
Иймд шүүгдэгч М.С нь Э.Ггийн бие махбодод халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.
Архангай аймгийн Прокурорын газраас М.Сгийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 58 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Хохирогч Э.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй, М.Стэй эвлэрсэн талаарх хүсэлт /хх-ийн 56 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч М.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Мын Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь шүүхээс оногдуулсан торгох ялын 600.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9, дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ