Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 1410

 

 

 Зохигчдын эвлэрлийн гэрээг баталгаажуулж,                             хэргийг хэрэгсэхгүй  болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Даваахүү нарыг суулцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, Москва 44 дүгээр байрны 46 тоотод оршин суух Үвээ овогт Гансүхийн Марал /РД-ОЮ97051401/-ийн,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт сургуулийн 1 дүгээр гудамж 60а тоотод оршин суух Боржигон овогт Нацагдоржийн Цогт /РД-ИА77113038/-д холбогдох

            Газраас албадан нүүлгэх, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Удвал, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр/ШТЭҮ-1269/, хариуцагч Н.Цогт нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Удвал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Удвал нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 27 дугаар гудамж 34а тоотын газар эзэмших эрхийг 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 000588676 тоот гэрчилгээтэйгээр эзэмших болсон. Гэтэл иргэн Н.Цогтоо гэгч хүн зөвшөөрөлгүй миний эзэмшлийн газар дээр буучихаад нүүхгүй байгаа. Газрын албанаас шаардах хуудас 2 удаа хүргүүлсэн боловч шаардлагыг үл биелүүлж, одоо болтол газар чөлөөлж өгөөгүй, хашаагаа барих гээд ургуулсан шонг маань авч хаяад хүн очихоор хэл амаар доромжилж дайрч давшлаад хэцүү байна. Иймд газрыг минь бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Удвал миний бие хариуцагч Н.Цогтод холбогдуулж Сонгинохайрхан дүүргийн шүүхэд газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Н.Цогттой дараах үндэслэлээр эвлэрч байна. Үүнд:

1.Газрыг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хариуцагч Н.Цогт эцсийн байдлаар бүрэн чөлөөлнө.

2.Н.Цогтын, Г.Маралын эзэмшлийн газарт зоосон 30 орчим шонг Ц.Удвал одоо хашаагаа барьвал өөрийн хөрөнгөөр буулгаж, Н.Цогтод шонг хүлээлгэн өгнө.

3.2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шонг буулгаагүй байвал Н.Цогт өөрийн хөрөнгөөр шонгоо буулгаж авна.

4.Хариуцагч Н.Цогтод нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Удвал хашаа барих үед нойл ухсаны хөлс болох 300.000 төгрөг төлнө.

5.Хариуцагч Н.Цогт нь нойлын дээд саравч буюу амбаараа авч, нойлын ухсан нүхээ булж өгнө.

Дээрх үндэслэлээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.

Иймд бидний эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын хүсэлт, газраас албадан нүүлгэх, чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт зохигчдын байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын10-ны өдрийн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Марал нь хариуцагч Н.Цогтод холбогдуулан газраас албадан нүүлгэх, чөлөөлүүлэх тухай шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийг шүүх 2016 оны 10 дугаар сарын 12-ний өдөр хүлээн аваад, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны үед зохигчид шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулж, баталгаажуулах хүсэлт гаргажээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ зохигчид нь нэхэмжлэлийн шаардлага болох газар чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, газрыг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хариуцагч Н.Цогт эцсийн байдлаар бүрэн чөлөөлөхөөр, түүнчлэн Н.Цогтын, Г.Маралын эзэмшлийн газарт зоосон 30 орчим шонг Ц.Удвал одоо хашаагаа барьвал өөрийн хөрөнгөөр буулгаж, Н.Цогтод шонг хүлээлгэн өгөх, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шонг буулгаагүй байвал Н.Цогт өөрийн хөрөнгөөр шонгоо буулгаж авах, хариуцагч Н.Цогтод нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Удвал хашаа барих үед нойл ухсаны хөлс болох 300.000 төгрөг төлөх, хариуцагч Н.Цогт нь нойлын дээд саравч буюу амбаараа авч, нойлын ухсан нүхээ булж өгөхөөр тохиролцож, бичгээр хүсэлт гарган, гарын үсэг зурж баталгаажуулан хүчин төгөлдөр болгосон байна. Уг эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар тэдгээрийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цогтоос 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Маралд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

                                                                                              ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох газар чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, газрыг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хариуцагч Н.Цогт эцсийн байдлаар бүрэн чөлөөлөхөөр, түүнчлэн Н.Цогтын, Г.Маралын эзэмшлийн газарт зоосон 30 орчим шонг Ц.Удвал одоо хашаагаа барьвал өөрийн хөрөнгөөр буулгаж, Н.Цогтод шонг хүлээлгэн өгөх, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шонг буулгаагүй байвал Н.Цогт өөрийн хөрөнгөөр шонгоо буулгаж авах, хариуцагч Н.Цогтод нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Удвал хашаа барих үед нойл ухсны хөлс болох 300.000 төгрөг төлөх, хариуцагч Н.Цогт нь нойлын дээд саравч буюу амбаараа авч, нойлын ухсан нүхээ булж өгөхөөр тохиролцож баталгаажуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул эвлэрэн хэлэлцсэн хүсэлтээ бичгээр гарган, түүнийг зохигчид хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан тохиролцсон зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цогтоос 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Маралд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Энэхүү захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.БАЯРМАА