Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/122

 

                          2020/ШЦТ/122

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.А даргалж, шүүгч Б.О, шүүгч П.Г нарын бүрэлдэхүүнтэйгээр 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э-р хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Б

Хохирогч: Д.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч:  Г.Э, С.Ч

Шүүгдэгч: М.А

Иргэдийн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.10 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-н А-д холбогдох 1912...............  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт ..............аймгийн ...... сумын ...... баг ........... гэх газар оршин суух, 

Урьд Орхон аймгийн шүүхийн 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн шүүхийн 1988 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын шүүхийн 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 69 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Орхон аймгийн шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 185 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2, 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2, 230 дугаар зүйлийн 230.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт М-н А /РД:/ 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.А нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны үеэр ...... аймгийн ...... сумын .....баг, ...........гэх газарт байх худаг дотор иргэн Д.Бийг бэлгийн харьцаанд орохгүй бол нөхрийг чинь ална хэмээн эрхшээлдээ оруулан, тохуурхан доромжилж, бэлгийн замын халдварт өвчин халдааж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед:

Шүүгдэгч М.А шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ: ...Миний бие хохирогч Д.Бийг хүчиндсэн асуудал байхгүй. Бид сайн дурын үндсэн дээр, харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орж байсан. Хэрэг гарсан гэх тухайн үед би Э, С гэх хүмүүсийн хамт ус авах гэж очсон юм. Тухайн үед бид нилээд халамцуу байсан. Б гараад ирэхээр нь худгийн түлхүүр байна уу, түлхүүрээ орхичихсон байна гэж асуусан. Тэгээд ард талынх нь Дэлгэр гэж айлаас очиж түлхүүр аваад, худгаас ус авсан юм. Тухайн үед худаг дотор ямар нэгэн байдлаар хохирогчийг биед халдаж, хүчирхийлээгүй. Бид худаг дотор харилцан тохиролцож бэлгийн ажил хийсэн. Тухайн үед манай эхнэр ирсэн. Бийн нөхөр нь бас харж байсан юм байна лээ. Хойд талын айлын эхнэр нөхрүүд харж байсан юм байна лээ. Тийм учраас  Б нь санаа зовсондоо хүчиндсэн гэж хэлж байна гэж ойлголоо. Дээр нь бас Өгийнуур сумын хэсгийн төлөөлөгч П.М маш их нөлөөлж байгаа гэж ойлгож байна. Ийм зүйл болсон. Миний хувьд Бийг хүчиндсэн зүйл байхгүй. Урд урд нь хэд хэдэн удаа бид тохиролцож бэлгийн ажилд орж байсан нь үнэн. Өөр хэлэх зүйлгүй... гэжээ. 

Хохирогч Д.Б шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ: ... Энэ хэрэг 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болсон. Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Бага нуурын тохой гэх газар болсон. Манай хажуу айл ирж цай уу гэхээр нь нөхрийн хамт очсон. Цай ууж байтал машин өндөр хаазтай ирж байсан. Хаалгаар шагайгаад харахад М.А ах байсан. М.А ах нилээн согтуу ирж байна гээд нөхрийгөө Д ахтай нуугд гэж хэлсэн. М.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрэлхүү, дандаа зодож, нүддэг учраас би нөхрийгөө, тэр айлын ахтай нуугд гэж хэлсэн. М.А орж ирээд Д.Бээ худгаас чинь ус авмаар байна худгийнхаа түлхүүрийг ав, явъя гэхээр нь би явахгүй, надад түлхүүр байхгүй гэсэн чинь түлхүүрээ ол явъя, танай гэрт чинь очъё гэж хэлсэн. Намайг бугуйнаас татаж авч гараад машинд байсан С, Э хоёрыг машинаас угз татаж буулгасан. Тэгээд намайг гэр лүү авч явсан. Гэрт очоод намайг танай гэрт чинь оръё гэхээр нь би орохгүй гэсэн чинь намайг тэвэрч аваад хоёулаа секс хийе гэсэн. Үгүй гэсэн чинь чиний нөхрийг зодох ёстой юм уу, чамайг зодох ёстой юм уу гэж хэлсэн. Тэгээд худаг явъя гэж хэлэхээр нь худгийн түлхүүр байхгүй гэсэн чинь эргэж очиж худгийн түлхүүрийг чинь авъя гэж хэлсэн. Худгийн түлхүүр авах гээд буцаж явсан чинь Өлзий эгч урдаас худгийн түлхүүр аваад ирсэн. Тэгээд худаг дээр очсон. М.А мотор асаа гэх хэлэхээр нь бензин байхгүй гэсэн чинь савтай бензин шидэж өгсөн. Тэгээд бензинийг нь хийгээд мотор асаасан чинь М.А шаланк хийчихээд худаг дотор орж ирээд намайг оролдоод байсан. М.А ахаа больё гэж хэлсэн чинь намайг хана руу түлхсэн. Тэгээд чи надад зөвшөөрөхгүй бол нөхрийг чинь авч ирж байгаад нөхрийн чинь хажууд чамтай секс хийнэ гээд гараад явах гээд ухас хийхээр нь хөлнөөс нь барьж аваад хийе гэж хэлсэн. Тэгээд надтай секс хийж эхэлсэн. Тэгээд би их өвдсөн, согтуу байсан болоод тэр юм уу М.А тавихгүй байсан. Миний ам руу хийсэн, тэгээд хана руу намайг түлхээд Д.Бээ энэ чиний амьдрал, чиний сонголт, намайг дуудсан цагт чи байнга ирсэн байх болно гэж хэлсэн. Өвдөж байна гэсэн чинь эмэгтэй хүн өвдөх тусмаа гоё байдаг биз дээ гэж хэлсэн. Худгийн жижиг цонхоор харсан Б эгч машинтайгаа ирж байсан чинь үсээ боо, хувцсаа өмс гэж хэлсэн. Тухайн үед айснаасаа болоод бие салгалаад, хоёр гуя хөндүүр байсан. Хүйтэн шалан дээр удаан байсан болохоор даарсан байсан. Худгаас гарч ирсэн чинь Б эгч чи яагаад чичрээд байгаа юм даарсан юм уу, хүйтэн худагт юу хийгээд байгаа юм машинд суугаад дулаац гэсэн. Гүзээний салаат хийгээд ирсэн М.А иддэггүй юм чи идэх үү гээд өгөхөөр нь би халбага барьж чадахгүй салгалаад байсан. М.А ах намайг оролдоод байна, та ямар азаар ирсэн бэ гэж хэлсэн чинь Б эгч угаасаа архи уухаараа наад чинь доошоо орчихдог гэж хэлсэн. Тухайн үед М.А жижиг машиныхаа толинд над руу заналтай байдлаар хэлж болохгүй шүү гэж байгаа юм шиг толинд харсан. Тухайн үед гэртээ орж ирсэн манай нөхөр гэртээ ирсэн. Намайг манай нөхөр юу болсон гэж хэлэхээр нь болсон зүйлсийг хэлсэн. Тэгсэн манай нөхөр цагдаад хэлнэ гээд ухас хийхээр нь нөхрийгөө би М.А ах чинь угаасаа хүн зодох, хулгай хийгээд цагдаа, прокурор, шүүхээр ороод мөнгийг нь төлөх, хэрэгсэхгүй болгуулаад гараад ирдэг гэж нөхөртөө хэлсэн. М.А ял авлаа гэхэд 1-3 жил хорих ял эдлээд гараад ирдэг гэж хэлсэн. М.А тэгж байгаад энэ нутгаас явах байх, тэгэхээр нь би амар тайван байх байх гэж хэлсэн. Би Улаанбаатар хот явсан. 10 гаран хоногийн дараа миний бэлэг эрхтнээс эвгүй үнэртэй цус гарсан. Тэгээд Ачтан эмнэлэгт үзүүлэхэд бэлгийн замын өвчин байна гэж хэлсэн. Д эмчид үзүүлэхэд тэр эмнэлэг чинь хүчтэй эмээр дарсан болохоос гүн эмчилгээ хийгээгүй байна гэж хэлсэн. Архангай аймгийн эмнэлэгт гүн эмчилгээ хийлгэж би эдгээсэн. Би мөнгө төгрөг М.Ааас авахгүй, тухайн үед миний сэтгэл санаа, бие махбодыг хохироосон ял шийтгэлийг нь эдлүүлж өгнө үү. Энэ хүнтэй өмнө нь уулзаж, учирч байгаагүй. Энэ хүн намайг өмнө нь эргүүлдэж явдаг байсан боловч ямар нэгэн бэлгийн харилцаа байгаагүй. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж ял оногдуулж өгнө үү. Энэ хэрэг болсон цагаас хойш нөхөр бид хоёрын харилцаа ч таагүй болсон. Б болон М.А эд нар намайг эрэгтэй хүмүүстэй явалддаг юм шиг ярьсан байсан... гэжээ. 

Мөрдөн байцаалтын үед: 

Хохирогч Д.Бийн өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 20-ны үеэр санагдаж байна. Яг өдрийг нь тодорхой санахгүй байна. Би Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг, Бага нуур нэртэй газарт нутаглаж байсан бөгөөд манай хажуу талын Дынх цай уу гэхээр нь нөхрийн хамт гэрт нь очсон юм. Гэрт цай уугаад байж байтал гадна талд өндөр хаазтай машин явах чимээ гарахаар нь Аыг явж байгаа байх гэж бодоод манай нөхөр Э, Д нар гэрээс гарч гадна тал хашааны орчимд нуугдсан. Би Ды эхнэр Өтай хамт гэрт нь сууж байтал А нь С, Б хочтой Э гэдэг хүмүүстэй хамт архи уусан согтуу байдалтай ирсэн. А нь нээх их согтоогүй байх шиг санагдсан. А гэрт орж ирээд намайг машинд суу гэхээр нь яах гэсэн юм бэ гэж асуутал би ус авах гэж байна, чи хамт яваад худгаа онгойлгоод өг гэж хэлсэн. Би бага хүүхдээ авах гэтэл чи хүүхдээ авч хэрэггүй гээд миний гарын бугуйнаас барьж аваад гэрээс гарч машинд суулгасан. Тэгээд манай гэрийн гадна очоод манай гэрт оръё гэхээр нь би гэртээ орохгүй гэж хэлсэн. Тэгтэл А машин дотроо намайг оролдоод эхэлсэн. Би эсэргүүцтэл А нь надад хандаж чи нөхрөө зэрэмдэглүүлэх үү өөрийгөө зэрэмдэглүүлэх үү, зүгээр байхад хүссэнээр байвал яах ч үгүй, нэг удаа л надтай унтчих, чамайг би дахиж татаж чангаахгүй гээд байсан. А нь нэг арагдаж үзээд нэг уурлаж үзээд байсан. Тэгээд машинаа асааж буцаж Ды гэрийн гадна ирээд Өаас худгийн түлхүүр авсан. Гэрийн баруун талд 100 орчим метр зайтай байдаг худаг дээр очсон. А нь намайг худгаа онгойлго гэхээр нь би худгаа түлхүүрээр онгойлгож өгсөн. Мотор асаа гэхээр нь бензин байхгүй гэж хэлтэл А надад 5 литрийн савтай бензин шидэж өгсөн. Би бензинийг моторт хийгээд асааж өгтөл А ах машины тэвшин дээр байсан сав руу худгийн шланкыг хийгээд ус хийсэн. Тэгээд худаг дотор А ах над руу дайрахаар нь би эсэргүүцсэн. Тэгтэл А намайг хана руу түлхсэн. Би толгой хэсгээрээ хана мөргөж хэсэг манарсан ч Ад баригдахгүй худаг тойрч зугтаасан. Тэгтэл А би чиний нөхрийг авч ирээд нүдэн дээр чинь сэг болгоод өгөх үү, хадам аавыг чинь би тайван байлгахгүй шүү гээд байсан. Тэгээд А худгаас гараад би яваад чиний нөхрийг аваад ирье, тэгээд нүдэн дээр чинь зэрэмдэглэнэ гэж хэлэхээр нь би А ахаа битгий тийм юм хий л дээ гэж хэлтэл А буцаж худаг дотор орж ирээд чи надад зөвшөөрч байгаа юм уу гэж хэлээд намайг барьж аваад миний хувцсыг хүчээр тайлаад эхэлсэн. Би эсэргүүцсэн боловч дийлээгүй бөгөөд миний өмдийг тайлаад газар хэвтүүлээд дээр гарч байгаад бэлгийн ажил хийж эхэлсэн. Аы бэлэг эрхтэн нэг сонин гаж байсан бөгөөд миний бэлэг эрхтэнд тулаад их өвтгөөд байсан. Би их өвдөж байсан, би нөхөртэйгээ 10 гаран жил хамт амьдарч байгаа бөгөөд өөр эр хүнтэй унтаж байгаагүй боловч тийм гаж бэлэг эрхтэнг харж мэдээгүй байсан юм. А намайг хүчиндэж байхдаа эмэгтэй хүн өвдөх тусмаа гоё байдаг биз дээ, чи намайг дуудсан цаг, хүссэн үе бүрт надтай унтаж байна гэж хэлээд байсан. Миний дээр А 30 орчим минут бэлгийн ажил хийгээд дур тавихгүй байсан бөгөөд намайг эргүүлж харуулаад ар талаас бас бэлгийн ажил хийсэн. Тэгээд миний бэлэг эрхтнээс боовоо сугалаж байгаад бөгсний нүх рүү А өөрийнхөө боовыг хийсэн. Тэр үед маш их өвдөж байсан. Аы боов миний бөгс рүү лав орохгүй багтахгүй байсан болохоор нээх удаан хийгээгүй 5 орчим минут хийсэн. Тэгээд А миний боовыг хөх гээд ам руу бэлэг эрхтнээ хийсэн. Би А боовыг хөхөж чадахгүй огиод байсан. 10 орчим минут надад боовоо хөхүүлсэн. Тэгээд миний ар талаас дахиад хийх гэтэл худгийн урд талаас Аы машин ирж байгаа харагдсан бөгөөд Аы эхнэр ирж байсан. А өөрийнхөө машиныг харчихаад хурдан босоод хувцсаа өмс гээд байсан. Би босоод хувцсаа өмсөөд байж байтал Аы эхнэр Б ирсэн. Тэгээд Б намайг айж даарсандаа чичирч байхыг харчихаад өөрийнхөө унаж ирсэн машинд суулгасан. Б эгч юу болсон талаар асуухаар нь намайг танай нөхөр хүчиндсэн гэж хэлтэл наад А чинь уухаараа доошоо орчихдог юм гээд тоохгүй байсан. Тэгээд Б, А бид 3 Өын гадна талд очоод Атай хамт ирсэн С, Э нарыг аваад буцаж худаг дээр ирсэн. Тэр үед Аы машинд ачсан байсан усны сав дүүрсэн байсан. Б эгч намайг гэрт хүргэж өгсөн. Удалгүй нөхөр Э гаднаас орж ирэхээр нь би болсон зүйлийг хэлсэн. Би эндээс явмаар байна намайг энд байх хугацаанд А чамайг болон намайг тайван байлгахгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хот руу явсан бөгөөд хэд хоногийн дараагаас бэлэг эрхтэн болон бөгсний сүвнээс цус гараад эхэлсэн. Би Улаанбаатар хотын Ачтан гэдэг эмнэлэгт 2018 оны 05 сарын сүүлчээр үзүүлж шинжилгээ өгтөл бэлгийн замын трихоманад гэдэг өвчтэй болсон байна гэж хэлсэн. Би эмчилгээ хийлгэсэн. Одоо миний бэлэг эрхтэн, хошногоны сүвнээс цус гардаг болсон. Би маш их гомдолтой байна. Би өөрийн гэртэй очиж чадахгүй Ааас зугтааж Улаанбаатар хотод амьдарч байна. Энэ хэргийг шийдэж Аыг шоронд явсны дараа гэртээ харина гэж бодож байна. А нь надад хэлэхдээ чиний нөхөр миний гарт байгаа шүү, хэмжээндээ байгаарай гэж хэлсэн болохоор Ааас айгаад цагдаад хандаагүй юм. А нь манай нутгийн хүмүүсийг бүгдийг нь ингэж дарамталж айлгадаг болохоор цагдаад өгөөд ял авч чадахгүй гараад ирвэл манай гэр бүлийг зүгээр байлгахгүй гэж бодсон юм. Миний энэ хэрэгт Ад олон жилийн ял өгөхгүй бол А гарч ирээд намайг болон нөхөр, хадам аавыг алж магадгүй гэж айж байна. А олон жил шоронгоор явсан их хэрцгий догшин хүн байгаа юм. Аыг архи уусан байна гэж сонсвол манай нутгийн хүмүүс бүгд айж гэртээ хонодоггүй юм. А тухайн үед дунд зэргийн согтолттой байсан, өөрийн гэсэн ухаан мэдрэлтэй байсан. Тэр үед А дур тавиагүй. Би тухайн үед биеийн тамирын ногоон өнгийн цамц, хар өнгийн өмд, ягаан өнгийн дотоож өмссөн байсан. Тухайн үед өмсөж байсан дотоожоо хаячихсан, өмд, цамц нь байгаа. Гэхдээ тэр явдлаас хойш хувцсаа угааж цэвэрлэж тавьсан. Би маш их гомдолтой байна. А нь намайг мэдүүлэг өгсөн гэдгийг мэдчихвэл миний нөхөр болон хадам аавыг зүгээр байлгахгүй. Миний араас хайж эхлэх байх гэж бодож байна. Тиймээс Аыг хорьж шалгаж өгнө үү гэж хүсэж байна. Би Ааас эмчилгээний зардал мөнгө гэж 600.000 төгрөг нэхэмжилнэ. Би дахин Аыг хармааргүй байна. А миний гуя хаа хэсгээс базаад хөхөрүүлсөн байсан. Хумсаараа маажсан ором нь миний биед үлдсэн байсан. Хөхрөлт болон хумсаараа маажсан ором нь арилсан учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 17-20 хуу/,

Гэрч Д.Эийн өгсөн: ...2018 оны 05 дугаар сард Өгийнуур суманд малын гоц халдварт малын шүлхий өвчин гарсан байсан. Нүүсэн шалтгаан бол А гэдэг хүнээс айгаад нүүсэн. Уг хүн манай эхнэр Бийг 2018 оны 05 дугаар сарын 20-ны орчим Өгийнуур сумын Дойт багийн Бага нуурын ам гэх газар байдаг мал усалдаг худаг дотор манай эхнэр Бийг хүчиндсэн. Тэгээд энэ хүнээс айгаад би нэг хүүхдээ аваад нүүсэн. Бусад хүүхдээ өвөө Д дээр үлдээсэн. Хэрэг гарсан өдрийн сайн санахгүй байна. 2018 оны 05 дугаар сарын 20-ны багцаа Дойт багийн харъяат А согтуу машин жолоодож Дойт багт манай гэрийн гадаа ирсэн. Миний бие тухайн үед Д, түүний эхнэр Ө, мөн өөрийн эхнэр Бийн хамт байсан. Аыг ирж явахыг хараад би Дтай хамт айгаад Ды модон амбаарт орж нуугдсан. Тэгтэл Ды гэрт манай эхнэр Б Ө хоёрыг хамт байхад А манай эхнэрийг тулга тойруулж гэр дотор хөөж барьж аваад машиндаа суулгаад манай гэрт очоод буцаж Өын гэрт ирээд Өаас худгийн түлхүүр аваад машинтайгаа манай эхнэрийг буулгахгүй авч яваад худагт оруулаад А манай эхнэр Бийг хүчиндсэн гэсэн. Хүчиндүүлсэн талаараа манай эхнэр Б надад тухайн өдөр хэлсэн. Манай эхнэр Б Ад хүчиндүүлээд удаагүй байхад худаг дээр Аы эхнэр Б ирсэн. Бд манай эхнэр Б хандан танай нөхөр А намайг худаг дотор хүчиндлээ гэхэд Б манай эхнэрт хандан наад А чинь архи уухаараа бүх юм нь доошоогоо орчихдог юм гээд хэнэг ч үгүй хэлсэн гэж эхнэр маань надад хэлсэн. Би эхнэрийнхээ аюулгүй байдалд санаа зовоод Өгийнуур сумын төвд ирээд Төгсөө гэх залуугийн микро маркийн машинд суулгаад Улаанбаатар хот руу явуулсан.  Би өөрөө эхнэрээ сумын төв оруулж чадаагүй хамаатны залуу болох Ү гэх залуугийн машинаар нь хүргүүлсэн. Ааас айгаад би малаа аваад Хашаат сумын Лүнгийн Намаг гэх газар руу нүүсэн. А Дойт багийн харъяат С Э буюу нутгийн хүмүүс Бор гэдэг нэрээр дууддаг хүнтэй хамт гурвуулаа цагаан өнгийн портер машинтай ирсэн. Уг машин Аы машин. Ды гэрээс 300 метр зайтай манай гэрээс 300 метрээс илүү зайтай байдаг. А хэрэгт ордог ял шийтгэл авалгүй гараад ирдэг болохоор эхнэр бид хоёр айгаад хуулийн байгууллагад хэлээгүй. Хууль сул шүү дээ. Ад хүчиндүүлсэний дараа Бийн бэлэг эрхтэнээс цус гараад байна гэж уйлаад надтай утсаар яриад хувийн эмнэлэгт үзүүлж 500.000 гаруй мянган төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, мөн доошоо идээ гараад байна гэж хэлж байсан. 2018 оны 10 дугаар сарын 10-ны үеэр А өөрийгөө буудаад эмчилгээнд Улаанбаатар хот руу явсан хойгуур эхнэр Б маань гэртээ ирээд Өгийнуур сумын эмч Гад үзүүлсэн. Сумын эмч Архангай аймагт үзүүлэх бичиг хийж өгсөн. Архангай аймагт гадуур эмчилгээ хийлгэсэн. Хэрэг гарах үед Д, Ө, С, Э нараас өөр хүн байгаагүй. Дээрх хүмүүс Ды гэрт байсан. Манай эхнэрийг хүчиндүүлчихлээ гээд гэртээ уйлаад сууж байхад манай гэрт Т гаднаас орж ирсэн. Энэ хүн манай эхнэр хүчиндүүлээд уйлж байсанг гэрчилнэ. Ааас айгаад манай эхнэр гэртээ ирэхгүй байгаа А байгаа цагт манай эхнэр Б гэртээ ирж чадахгүй байна. Хорьж шалгаад ял шийтгэл эдлүүлдэг бол бидэнд хэрэгтэй айх аюулгүй байна. Сар шинэ болох гэж байна. Хавар мал төллөх цаг удахгүй болно. Эхнэрээ Улаанбаатар хотоос авчирч элэг бүтэн амьдармаар байна... А нь олон жил шоронд явж байсан бөгөөд архи уусан согтуу байна гэж манай тэр хавийн хүмүүс сонсох юм бол гэртээ тайван сууж чаддаггүй юм. Одоо манай нутгийнхан энэ талаар мэдүүлэг өгч чадахгүй ээ, яагаад гэвэл А гарч ирээд ингэж мэдүүлсэн байна гээд дарамтлаад эхэлнэ. Би ч энэ талаар мэдүүлэг өгч байгаадаа айж байна. А нь намайг архи уусан согтуу таарах юм бол хэл амаар дарамтлаад янз бүрийн зүйл яриад айлгаад дээрэлхээд байдаг юм. Аы машин өндөр хаазтай явж байвал согтуу байдаг болохоор тэр өдөр өндөр хаазтай явж байхын сонсчихоод нуугдчихсан юм. Би хажуугийн уулан дээр дурангаар нилээн удаан харж суусан бөгөөд А, Б нар худаг дотор бараг нэг цаг орчим болсон байх. А, Б хоёр худгийн байшингаас гарахгүй дотроо байгаад л байсан. Аы эхнэр Б машинтайгаа худаг дээр ирсний дараа А, Б нар худгаас гарч ирсэн. Надтай хамт Д уулан дээр сууж байсан. Би Ааас айгаад худаг дээр очиж чадаагүй. Би Аыг явсны дараа гэртээ иртэл Б уйлаад сууж байсан бөгөөд юу болсон талаар асуутал намайг А хүчиндсэн, хана мөргүүлсэн, хүчиндэж байхдаа намайг хүссэн үед надтай унтаж бай гээд байсан, одоо би яах юм бэ гээд уйлаад байсан. Би яаж ч чадалгүй сумын төвөөс машин дуудаад хот руу явуулсан. Б Улаанбаатар хот ороод эмчилгээ хийлгэсэн бөгөөд доошоо цус алдаад байна бас бэлгийн замын өвчтэй болсон байна гэж надад хэлсэн. Тэрнээс хойш Б гэртээ хоёр удаа ирсэн бөгөөд Аыг сумандаа байхгүй үед л ирчихээд буцаад явж байсан. Б нь ийм байдалтай яаж гэртээ очих юм бэ, Аыг байгаа тохиолдолд би гэртээ очиж чадахгүй гээд Улаанбаатар хотод нийтийн байранд амьдарч байгаа. Эхнэр бид хоёр 4 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд маань ээжээсээ холдоод их хэцүү байдалтай байна. Энэ хэргийг шийдэж өгөхгүй бол миний эхнэр гэртээ ирэхгүй хотод Ааас нуугдаад хотод амьдарна гээд байгаа юм. Би одоо яах ч учраа олохгүй байна. Цагдаад мэдэгдэхгүй Ааас айж хэсэг хугацаанд явсан. Уг худгийг би сэргээн засварлаж өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн, эзэмшигч нь гэж явдаг. Худгийн цоож нь надад байдаг. Манай тэр хавийн хүмүүс надаас түлхүүр авч худгаас ус авдаг юм...гэх мэдүүлэг /хх-1-ийн 21-23 хуу, 24-25 хуу/, 

Гэрч С.Тгийн өгсөн:...2018 оны 05 дугаар сарын 20-ны орчим малчин айл өрхийн байрыг ариутгах ажлаар явсан. Яг хэдэнд хэн хэн гэдэг малчин өрхийн малын байрыг ариутгасан жагсаалтан дээр хэдэнд хэний малын байрыг ариутгасан талаар байгаа. Намайг 2018 оны 05 дугаар сарын 20-ны орчим байх ариутгалаар Дойт багт байх Эийн гэрийн гадаа ирэхэд Аы эхнэр Б Эийн эхнэр Бийг гэрийнхэн гадаа машинаар хүргэж ирээд буулгаад хөдөлсөн.Тухайн үед А өөрийн цагаан портер машинтай нутгийн хүн болох Э гэх хүнтэй хамт явж байсан. Б уйлсан байдалтай нүүр нь улайсан байдалтай гэртээ байсан. Бага нуур гэх газар байх худаг дээр би очоогүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 26-27 хуу/, 

Гэрч Г.Өын өгсөн:...2018 оны 05 дугаар сарын 20-дын үеэр санагдаж байна.  Өдрийн тодорхой санахгүй байна. Манайх Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Багануурын ам гэх газарт нутаглаж байсан бөгөөд манай гэрийн урд 100 орчим метр зайнд Бийнх амьдардаг байсан юм. Манай гэрт Б нь нөхөр Эийн хамт 12 цагийн үед орж ирээд цай ууж байтал гэрийн хажуугаар өндөр хаазтай машин явсан. Уг машинтай А явж байсан бөгөөд Э машины дууг сонсоод гэрээс гараад нуугдсан. Удалгүй тэр машин манай гэрийн гадна ирээд зогстол А, Б, С нар архи уусан согтуу байдалтай орж ирсэн. А манай гэрт орж ирээд худгаас чинь ус авмаар байна гээд Бээ явъя гэж хэлсэн. Б би явахгүй гэж ярьж байсан бөгөөд нэг мэдэхэд гэрээс гарчихсан Аы машинд суугаад явж байсан. Б, С нар манай гэрт үлдсэн. А, Б нар машин асаагаад Бийн гэр рүү явсан. Тэр үед Э гаднаас орж ирээд А юу гэж байна гэхээр нь худгаас ус авна гэж ирсэн гэнээ гэж хэлтэл Э энэ худгийн түлхүүр асуугаад ирвэл өгөөрэй гээд надад өгсөн. Тэгтэл А, Б нар машинтай худаг дээр очоод буцаад манай гэрийн хажууд хүрээд ирэхээр нь би худгийн түлхүүрийг өгсөн. Тэгээд гэртээ орж иртэл С, Б хоёр манай гэрт унтаж байсан. А нь ачааны портер маркийн машин дээр их том хэмжээний усны сав ачаад явж байсан бөгөөд худаг дээр очоод ус аваад байгаа харагдсан. Тэгээд нэг хартал худгийн гадна талд А ахын эхнэр Б эгч машинтай ирчихсэн байсан. Хэсэг удсаны дараа А нь эхнэр Б болон Б нарын хамт манай гэрт машинтай ирээд С, Б нарыг суулгаж аваад буцаж явсан. Тэгээд юу болсон талаар би мэдээгүй байж байтал орой нь Э хэлэхдээ Бийг А хүчиндсэн байна, машинд суулгаад сумын төв явуулчихлаа гэж ярьсан. Дараа нь Б хот руу явсан гэж ярьж байсан. Тэрнээс хойш Б гэртээ амьдрахгүй байгаа бөгөөд Улаанбаатар хотод байх болсон. Зарим үед гэртээ ирээд хэд хоночихоод буцаад явчихсан байдаг. А нь манай гэрийн урд талд байдаг бөгөөд 3 жил ойролцоо нутаглаж байна. Аыг архи уучихсан байхаар нь манай нутгийнхан айгаад байдаг. Өмнө нь шоронд явж байсан, хүн зоддог гээд байдаг юм. А нь манай гэрээр орж гараад байдаггүй болохоор манайхыг дээрэлхэж байгаагүй. Б бид хоёр найз нөхдийн холбоотой байдаг бөгөөд айл аймаг хэдэн жил амьдарсан. Б нь зан байдлын хувьд хэвийн, ямар нэгэн буруу зан аашгүй хүн. Нөхөр дөрвөн хүүхдийнхээ хамт амьдардаг байсан. Ус авдаг худаг манай гэр болон Эийн гэртээ их ойрхон 100 орчим метр л зайтай байдаг. А нилээн их согтуу байсан. Хамт явж байсан Б, С хоёр ч гэсэн их согтсон байсан. Э Ааас айгаад нуугдсан. Миний нөхөр Д нь Аыг анх ирэх үед гэртээ байгаагүй хониндоо явсан байсан. Аыг худаг дээр ус авч байхад Д ирчихээд Ааас зугтаагаад Эийн араас явж нуугдсан. А, Б нар худгийн түлхүүр аваад явсанаас хойш 30, 40 орчим минут буюу нилээн удсан. Нэг хартал Аы эхнэр Б эгч машинтай ирчихсэн байсан. Би тэр талаар мэдэхгүй. Ус авдаг худаг нь дөрвөлжин том цагаан байшин байдаг бөгөөд тэр байшин дотор л А, Б нар байгаад байсан. Гадна талдаа болон машин дотор хүн харагдахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 28-30 хуу/,

Гэрч Д.Ды өгсөн:...2018 оны хавар санагдаж байна одоо сар, өдрийн тодорхой санахгүй байна. Манайх Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Багануурын ам гэх газарт нутаглаж байсан бөгөөд манайхтай айл шахам Эийн гэр байдаг байсан юм. Би малдаа явж байгаад гэртээ иртэл манай эхнэр Ө нь А ус авахаар ирсэн байна. Б, Э нар манайд байж байгаад Аыг согтуу байсан болохоор Э нуугдчихсан, худгийн түлхүүр өгөөрэй гээд надад түлхүүр өгсөн. А Бийг дагуулаад машинтай явсан гэж хэлсэн. Би Аыг согтуу байгааг сонсчихоод гэртээ оролгүй Эийн араас очсон. Э гэрийн ар талд байдаг уулын толгой дээр сууж байсан бөгөөд би Этэй уулзаад юм ярьж байгаад Аы машин явсаны дараа гэртээ харьсан. Тэгтэл тэр оройдоо Б эмчилгээ хийлгэхээр хот явлаа гээд явчихсан байсан. Би яагаад хот явсан талаар нь нарийн мэдэхгүй байсан бөгөөд бүүр дараа нь ийм хэрэг болсон гэж сонссон. Тэрнээс хойш Б байнга шахам хотод амьдарч байгаа бөгөөд зарим үед гэртээ ирчихсэн харагддаг. А нь манай гэрээр ирээд байдаггүй болохоор би сайн мэдэхгүй хүмүүс ярихдаа Аыг шоронд олон удаа явж байсан, ширүүн гээд айгаад байдаг юм. Би энэ нутагт ирээд 2 жил гаран амьдарч байгаа болохоор тодорхой сайн мэдэхгүй байна. Б нь нөхөр Э болон дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, боломжийн мал идээтэй айл юм. Б нь зан байдлын хувьд хэвийн, ямар нэгэн буруу зан аашгүй хүн. Тухайн үед 40 орчим минут болсон байх. Э бид хоёр уулан дээр суугаад дурангаар харж байсан бөгөөд 2 орчим км зайнаас байдлыг харж сууж байгаад Аыг явсны дараа гэртээ харьсан....гэх мэдүүлэг /хх-1-ийн 31-32  хуу/, 

Гэрч Ц.Эгийн өгсөн:...2018 оны хавар 05 дугаар сард санагдаж байна одоо өдрийн тодорхой санахгүй байна. Манайх Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Мухар цагаан гэх газарт байдаг өөрийн эзэмшлийн худаг дээрээ ах Сын хамт худгаас мал услаад нэг шил архи хувааж уугаад сууж байтал нутгийн хүн болох А нь цагаан өнгийн портер маркийн машинтай ус авах гэж ирсэн. Тэгээд худаг дээр нэг шил архийг А, С бид нар хувааж уугаад Сын гэр рүү явсан. А нь машиндаа усаа хийгээгүй юм. Тэгээд Сын гэрт нэг шил архи ууж байсан бөгөөд нэг мэдэхэд Аы машинд суучихсан явж байсан. Нэг сэртэл Ды гэрт С бид хоёр унтаж байсан бөгөөд А бид хоёрыг сэрээгээд гэрт хүргэж өгсөн. Би өөр зүйл мэдэхгүй. А эрүүл байх үедээ их сайхан зан ааштай, хүнд тусархуу байдаг. Архи уучихаараа догшин авиртай болчихдог юм. Э, Б хоёр гэр бүл болоод нилээн хэдэн жил хамт амьдарч байгаа залуу гэр бүл бөгөөд хааяа би гэрээр ордог юм. Эийнх хоёр хүү, хоёр охинтой бөгөөд мал идээ сайтай, хэвийн амьдралтай хүмүүс байдаг юм. Аыг ирэхээс өмнө С бид хоёр нэг 0.75 литрийн архи уучихсан байсан. Атай хамт хоёр шил архи уусан. Тэгээд би тасарчихсан байсан. Ды гэрт яаж орсноо мэдэхгүй байгаа юм. А намайг Ды гэрт унтаж байхад сэрээсэн. Нутгийн хүмүүс Бор, Б гэж дууддаг юм...гэх мэдүүлэг /хх-1-ийн 33-34  хуу/,

Гэрч Г.Сын өгсөн:...2018 оны хавар 05 дугаар сард санагдаж байна. Би Этай хамт худаг дээр мал услаад нэг шил архи уугаад согтуу байж байтал А нь цагаан өнгийн портер маркийн машинтай ус авах гэж нэг шил архитай ирсэн. А, Э бид гурав худаг дээр нэг шил архи уусан. Тэгээд манай гэрт очиж нэг шил архи уусан. Тэр үед А машин дээр ачсан савандаа ус авна гурвуулаа яваад Эийн худгаас ус авъя гэхээр нь хамт явсан. Тэгээд А нь Э бид хоёрыг Ды гэрт буулгачихаад өөрөө ус авах гээд явсан. Аыг ирэхгүй болохоор нь би Ды гэрт унтчихсан. Унтаж байтал А нь эхнэр Бтайгаа хамт ирээд Э бид хоёрыг сэрээгээд гэрт хүргэж өгсөн. Тийм л зүйл болсон. Би архи их уусан байсан болохоор өөр зүйл санахгүй байна. Аы эхнэр Б нь машин дотроо Бийг суулгасан явж байсан. Би Бтэй уулзаагүй. Э бид хоёр Аы машинд суугаад явсан. Б Б хоёр тусдаа машинтай явсан. Ды гэрт анх ирэхэд Өлзий байсан санагдаж байна. Өөр хэн байсныг санахгүй байна. Би их согтуу байсан. А нь Э бид хоёртой хоёр шил архи уусан бөгөөд нээх их согтоогүй л хэвийн машинаа бариад яваад байсан. Намайг нутгийн хүмүүс С гэж дууддаг...гэх мэдүүлэг /хх-1-ийн 35-36 хуу/,

Гэрч Ш.Үын өгсөн: ...2018 оны 05 сард санагдаж байна. Намайг Өгийнуур сумын төвд байхад миний үеэл ах Э над руу утсаар яриад чи машинтайгаа манай гэрт хүрээд ир гээд байсан. Би Э ахаас ямар ажил гарсан юм бэ, би ажилтай байна гэж хэлсэн. Э ах надад эхэндээ зүгээр хүрээд ир гээд байсан сүүлдээ Б эгчийг чинь А янз бүр болгочихсон байна, яаралтай хүрээд ир гэхээр нь би өөрийнхөө машинтай яваад очтол Б, Э хоёр гэртээ байж байсан. Б эгч уйлсан бололтой байсан бөгөөд толгой өвдөөд байна гээд байсан. Би Б эгчийг машиндаа суулгаад сумын төвд авч ирсэн. Б эгч манай гэрээс хот явах машинд суугаад хот руу явсан байсан. Би өөр зүйл мэдэхгүй. Б эгчийг гэрээс нь аваад сумын төв рүү явж байх үед царай нь урвайсан, юмнаас айсан, уйлсан, өвдөж зовиурлаж буй байдалтай явж байсан. Надад хэлэхдээ А намайг хүчирхийлсэн гэж хэлсэн. Би тэр талаар нь сайн анзаараагүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 37-38  хуу/,

Гэрч Ж.Тын өгсөн:...2018 оны хавар байсан бөгөөд сар, өдрийг нь санахгүй байна. Эийн эхнэр Б нь сумын төвөөс надтай хамт хот явж байсан юм. Би 4791 АРХ улсын дугаартай ногоон өнгийн микро маркийн машинаараа Улаанбаатар хот руу хүн тээвэрлэн явж байсан юм. Тэрнээс хойш нилээн хугацаа өнгөрсөн болохоор өөр зүйл санахгүй байна. Б нь тэрнээс өмнө надтай хамт хот руу хэд хэдэн удаа явж байсан юм. Б надад ямар нэгэн зүйл өвдөж байна гэж хэлээгүй. Би Бийг анзаарч хараагүй. Машин замдаа саатаагүй, шууд яваад очиж байсан юм. Би тэр талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-1-ийн  39-40 хуу/,

Гэрч М.Бгийн өгсөн: ...А ах зургаан хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд. Орхон аймагт 1987 оноос хойш манайхтай ойролцоо айл саахалт амьдарч ирсэн. Би А ахын дүүтэй гэр бүл болоод 15 жил болж байна. А ах эхнэр нэг хүүхдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт мал маллан амьдардаг юм. А ах зан байдлын хувьд хүнд тусархуу, нийтэч, найзархуу зан ааштай хүн. А ахыг Архангай аймагт цагдан хоригдсон байгаа гэдгийг сонсож мэдчихээд Орхон аймгаас уулзахаар ирсэн юм. Ямар хэрэгт хоригдож байгаа талаар нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 43-44 хуу/,

Гэрч С.Цын өгсөн: ...Миний хүү А нь 1972 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн төрөх тасагт миний зургаан хүүхдийн хоёр дахь хүүхэд болж төрсөн. Бага насаа Архангай аймгийн цэцэрлэгт сурч байгаад 1977 онд Орхон аймгийн нутаг руу гэр бүлээрээ шилжин очсон. А Орхон аймгийн 3 дугаар сургуульд сурч 8 дугаар анги төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд хэрэгт холбогдож дээд сургуульд суралцаж чадаагүй юм. Тэрнээс хойш алдаг оног явж байгаа. А архи уухаар найз нөхдөдөө л тийм зан гаргадаг юм шиг байсан. Тэрнээс цагаан цайлган зан ааштай ажил хөдөлмөрч хүн юм. А 8 дугаар сурч байхдаа олон баярын бичиг авч байсан, ариун цэвэрч манай гэр бүлийг авч явах хүүхэд байсан юм. Би Аыг ямар хэрэгт холбогдсон байгаа талаар нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 45-46 хуу/,

Гэрч  Ц.Дгийн өгсөн:...2018 оны 05 дугаар сарын сүүлээр санагдаж байна би хүү Эийн хүүхэдтэй хамт Өгийнуур сумын төв рүү машинаар орсон юм. Тэр өдөр хүү Э, бэр Б нар гэртээ 3 настай Энх-Ирээдүй гэдэг хүүхэдтэйгээ хамт үлдсэн юм. Тэгтэл орой 17 цагийн орчимд манай бэр Б сумын төвд явж байсан. Би Бийг яагаад сумын төв орчихсон юм бэ гэртээ харих уу гэж асуутал ааваа би гэртээ харихгүй А согтуу ирээд намайг худгийн хана толгойгоор мөргүүлсэн, нөхрийг чинь чиний хажууд зодож зэрэмдэглэж байгаад хажууд нь чамайг шаана гэж хэлсэн. Би Ааас айгаад байна одоо хот руу явлаа гэж хэлсэн. А нь олон жил шоронд сууж байсан бөгөөд архи уухаараа манай нутгийн хүмүүсийг бүгдийн айлгаж дарамталдаг айхтар хүн байгаа юм. 2017 оны 10 дугаар сард Э бага хүүхдийнхээ үсний найрыг хийж байхад тэр найран дээр А ирж архи ууж байгаад би 46 орчим нас насалж байна, насныхаа талыг шоронд өнгөрүүллээ гэж ярьж байсан. Тэрний дараа хэд хоногийн дараачаар манай хүү Эийн утас руу А яриад манай гэрт хүрээд ир 5 минутын хугацаа бий шүү гэж ярьж байсан бөгөөд Э, Б нар дуудахад нь очиж байсан юм. Тэр үед А архи уусан байхдаа гэртээ агсам согтуу тавьж эхнэртэйгээ маргалдаж гэртээ байсан хүмүүсийг дарамталсан гэсэн. Э, Б нар гэрээс нь зугтааж яваад хээр хоноод гэртээ ирлээ гэж надад ярьж байсан. Тэрний дараа манай хүү Эийг сумын төвд тааралдаад 0.75 граммын шилтэй архи бүгдийн манай хүү Эд шахаж уулгаад согтоосон байсан. Ер нь А нь манай нутгийн хүмүүсийг архи уухаараа бүгдийн дээрэлхээд дарамтлаад байдаг бөгөөд энэ талаар нь мэдүүлэг өгч, цагдаад хэлэх зоригтой хүн байдаггүй юм. Би ч гэсэн Ааас айж л явдаг юм. Миний хүү Э нь Бтэй 2007 онд гэр бүл болсон 4 хүүхэдтэй. Хөдөө мал маллан 10 гаран жил амьдарсан. Б нь Ааас айж явснаас хойш гэртээ ирээгүй энэ гэр бүл салж байх шиг байна. Аыг энэ жил өөрийгөө буудаж эмнэлэгт хэвтэж байна гэснийг дуулаад бэр Б гэртээ ирж хэд хоног амьдарсан бөгөөд Аыг гэртээ ирж байна гэх сургаар хот руу явсан. Б нь гэртээ ирээд Аыг ирж байна гэдгийг сонсчихоод гэртээ унтаж чадахгүй, шөнө айж сэрээд, орилоод, чичирч салганаад сонин болчихсон бөгөөд гэртээ тогтож чадахгүй болоод хот руу явсан. Б нь Ааас маш их айсан байсан. Манай нутгийн хүмүүс ярихдаа А сүүлийн үед намайг их заналхийлдэг болсон гэсэн яагаад заналхийлж байгааг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн  47-49 хуу/,

Гэрч Т.Дгийн өгсөн: ... 2018 оны 10 дугаар сарын 23-ний өдөр Б нь миний ажил дээр орж ирээд надад үзүүлсэн. Б нь өөрөө ярихдаа 2018 оны 05 дугаар сард хүнд хүчиндүүлсэн, тэрнээс хойш үтрээнээс эвгүй үнэртэй ялгадас гарч байна гэж хэлсэн. Би Бийг шинжилгээ өгөөд ир гээд явуултал үтрээний наацын шинжилгээ буюу бактериологийн шинжилгээгээр трихоманад гэсэн бэлгийн замын халдварт өвчин илэрсэн байсан. Би Бт тохирох эмчилгээг бичиж өгөөд явуулж байсан. Тэрнээс хойш 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б надад дахин үзүүлээд шинжилгээ өгөөд бэлгийн замын халдварт өвчингүй гэсэн шинжилгээний хариу гарсан байсан. Би өөр зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 50-51 хуу/,  

Гэрч П.Тийн өгсөн:...А гэх нэртэй өндөр том биетэй залууд 2019 оны 02 дугаар сарын 20-ны үеэр мөрдөгчийн хамт цагдан хорих байр орж шинжилгээ авах гэтэл эсэргүүцээд шинжилгээ өгөөгүй бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дахин мөрдөгчийн хамт цагдан хорих байр орж Ааас шинжилгээ авсан. Аы биед ДОХ-ийн тэмбүүгийн шинжилгээг цусаар шээсний сүвээс арчдас, наацын шинжилгээ авсан. Аы бэлэг эрхтэнээс шинжилгээ авч байхдаа Аы бэлэг эрхтэнийг харсан бөгөөд их том хэмжээтэй бэлэг эрхтэнтэй байсан. Бийн биес мөн адил дээрх шинжилгээг авч байсан. би шинжилгээг аваад эмчид өгдөг. Эмч дүгнэлтийг гаргадаг юм. Би дээрх хүмүүсээс ямар дүгнэлт гарсныг мэдэхгүй байна. Би өөр зүйл санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 52-53 хуу/,  

 М.Аы яллагдагчаар өгсөн:...Би хяналтын прокурор Цогтбаярын тогтоолтой танилцсан. Хохирогч үедээ гомдол гаргаагүй байж одоо яагаад гэнэт гомдол гаргаж байгааг гайхаж байна. Хэсгийн төлөөлөгч М миний хавиргыг хугалчихаад миний эсрэг энэ хохирогчийг гомдол гаргуулж байна гэж ойлгож байна. Бийг манай нутгийн хүн гэдгээр нь танина. Манай гэрийн хойно Бийн гэр байдаг юм. Би 2018 оны 05 сард Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн "анчулуут гэдэг газарт нутаглаж байсан нь үнэн. Манай гэрийн ар талд Бийн гэр нэг орчим км зайтай байдаг байсан. Манай нутаг гол, ус муутай болохоор дандаа худгаас малаа усалдаг байсан юм. Бийнд худгийн түлхүүр байсан. Тэр жилийн турш Бийн худгаас малаа усалсан. Би Бийг хүч хэрэглэж хүчиндээгүй. Хэрэв ийм хэрэг болсон бол хохирогч тухайн үед гомдол гаргах ёстой байсан байх гэнэт одоо гомдол гаргаж байгааг гайхаж байна. Би уг хэргийг үйлдээгүй. Би цагаан өнгийн 3422 УБУ улсын дугаартай Портер маркийн машин жолооддог байсан. Миний эхнэр приус 11 маркийн саарал өнгийн 0833 УНД гэсэн дугаартай машин жолооддог байсан...би прокурорын тогтоолтой танилцсан. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 104-106 хуу, 122-124 хуу/,    

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаар дүгнэлт

1. Д.Бийн биед 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн үтрээний арчдасын шинжилгээгээр трихоманадаар үүсгэгдсэн үтрээний үрэвсэлт өвчин илэрсэн байна. 

- Энэ нь трихоманад гэх эгэл биетэнээр үүсгэгддэг бэлгийн замаар дамждаг өвчин юм. Халдвар авсаны дараа үүсгэгч нь үтрээний салст давхаргад далд үеэс илрэх хүртлээ тодорхой хугацаанд өсч үржинэ. /үтрээний хүчиллэг орчин буурах салст бүрхүүл гэмтэх, үрэвсэх, биений юм ирэх үед эрчимтэй үржиж хучуур эс гуужих үтрээнээс /эрэгтэйд шээсний сүвээс/ эмгэг шүүрэл ялгарах шинжээр илэрнэ/. 

- Өвчний эмнэл зүйн явц ид үед нь өвөрмөгц шинжилгээ хийгээгүй бол шинж тэмдэг багатай хэлбэрээр архагшиж удаан үргэлжилдэг тул цаг хугацааны хувьд хэзээ хавдар авсаныг тогтоох боломжгүй. 

- Д.Бт бэлгийн замаар дамждаг бусад халдварт өвчин илрээгүй. /ДОХ, тэмбүү, заг хүйтэн, мөөгөнцөр зэрэг/

- 2019 оны 02 дугаар сарын 20-ны арчдасын шинжилгээгээр трихоманадаар үүсгэгдсэн үтрээний үрэвсэл өвчин нь эмчлэгдсэн байна. 

2.  Д.Б нь АВ IY-р бүлгийн цустай байна. 

3. Д.Бийн гадна бэлэг эрхтэн, хярзан урагдалгүй байна. Төрсөн тул үтрээний үүдэвч, салст бүрхүүл бэлгийн харьца а болон төрөлтөөс болж гэмтэж сорвижсон эсэхийг тогтоох боломжгүй. Хошногоны /anus/ амсарын салстад сорвитой, зүүн шууны дотор дунд хэсэгт зураасан зулгаралтын сорвитой байна. Энэ гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт / хх 1-ийн 55-56 хуу/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар дүгнэлт: 

1. М.Аы биед бэлгийн замаар дамждаг халдварт өвчин илрээгүй байна.

2. М.Аы биед 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө буюу одоо хүний дархлал хомсдолын вируст өвчин буюу ДОХ, тэмбүү өвчин илрээгүй байна. Бэлгийн замаар дамждаг бусад /заг хүйтэн, трихоманад/ халдварт өвчтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй.

3. Цус ирүүлээгүй тул цусны бүлэг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /хх-1-ийн 68 хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-1-ийн 13 хуу/, 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-1-ийн 14 хуу/,  

Амбулаториороор эмчлүүлэгсдийн карт /хх-1-ийн 57-64 хуу/,

М.Аы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-1-ийн 119 хуу/, 

М.Аы ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-1-ийн 120 хуу/,   

М.Аы хувийн байдалтай холбоотой баримтууд, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-1-ийн 126-226 хуу/,  

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-1-ийн 72-73 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.А нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны үеэр ......... аймгийн ........ сумын ....... баг, . гэх газар........т байх худаг дотор иргэн Д.Бийг бэлгийн харьцаанд орохгүй бол нөхрийг чинь ална хэмээн эрхшээлдээ оруулан тохуурхан доромжилж, бэлгийн замын халдварт өвчин халдааж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.А үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Бийн өгсөн: ... Би бага хүүхдээ авах гэтэл чи хүүхдээ авч хэрэггүй гээд миний гарын бугуйнаас барьж аваад гэрээс гарч машинд суулгасан. Тэгээд манай гэрийн гадна очоод манай гэрт оръё гэхээр нь би гэртээ орохгүй гэж хэлсэн. Тэгтэл А машин дотроо намайг оролдоод эхэлсэн. Би эсэргүүцтэл А нь надад хандаж чи нөхрөө зэрэмдэглүүлэх үү өөрийгөө зэрэмдэглүүлэх үү, зүгээр байхад хүссэнээр байвал яах ч үгүй, нэг удаа л надтай унтчих чамайг би дахиж татаж чангаахгүй гээд байсан. А нь нэг арагдаж үзээд нэг уурлаж үзээд байсан. Тэгээд машинаа асааж буцаж Ды гэрийн гадна ирээд Өаас худгийн түлхүүр авсан. Гэрийн баруун талд 100 орчим метр зайтай байдаг худаг дээр очсон. А нь намайг худгаа онгойлго гэхээр нь би худгаа түлхүүрээр онгойлгож өгсөн. Мотор асаа гэхээр нь бензин байхгүй гэж хэлтэл А надад 5 литрийн савтай бензин шидэж өгсөн. Би бензинийг моторт хийгээд асааж өгтөл А ах машины дэвшин дээр байсан сав руу худгийн шланкыг хийгээд ус хийсэн. Тэгээд худаг дотор А ах над руу дайрахаар нь би эсэргүүцсэн. Тэгтэл А намайг хана рүү түлхсэн. Би толгой хэсгээрээ хана мөргөж хэсэг манарсан ч Ад баригдахгүй худаг тойрч зугтаасан. Тэгтэл А би чиний нөхрийг авч ирээд нүдэн дээр чинь сэг болгоод өгөх үү, хадам аавыг чинь би тайван байлгахгүй шүү гээд байсан. Тэгээд А худгаас гараад би яваад чиний нөхрийг аваад ирье, тэгээд нүдэн дээр чинь зэрэмдэглэнэ гэж хэлэхээр нь би А ахаа битгий тийм юм хийлдээ гэж хэлтэл А буцаж худаг дотор орж ирээд чи надад зөвшөөрч байгаа юм уу гэж хэлээд намайг барьж аваад миний хувцсыг хүчээр тайлаад эхэлсэн. Би эсэргүүцсэн боловч дийлээгүй бөгөөд миний өмдийг тайлаад газар хэвтүүлээд дээр гарч байгаад бэлгийн ажил хийж эхэлсэн. Аы бэлэг эрхтэн нэг сонин гаж байсан бөгөөд миний бэлэг эрхтэнд тулаад их өвтгөөд байсан. Би их өвдөж байсан, би нөхөртэйгээ 10 гаран жил хамт амьдарч байгаа бөгөөд өөр эр хүнтэй унтаж байгаагүй боловч тийм гаж бэлэг эрхтэнг харж мэдээгүй байсан юм. А намайг хүчиндэж байхдаа эмэгтэй хүн өвдөх тусмаа гоё байдаг биздээ, чи намайг дуудсан цаг, хүссэн үе бүрт надтай унтаж байна гэж хэлээд байсан. Миний дээр А 30 орчим минут бэлгийн ажил хийгээд дур тавихгүй байсан бөгөөд намайг эргүүлж харуулаад ар талаас бас бэлгийн ажил хийсэн. Тэгээд миний бэлэг эрхтнээс боовоо сугалаж байгаад бөгсний нүх рүү А өөрийнхөө боовыг хийсэн. Тэр үед маш их өвдөж байсан. Аы боов миний бөгс рүү лав орохгүй багтахгүй байсан болохоор нээх удаан хийгээгүй, 5 орчим минут хийсэн. Тэгээд А миний боовыг хөх гээд ам руу бэлэг эрхтнээ хийсэн. Би А боовыг хөхөж чадахгүй огиод байсан. 10 орчим минут надад боовоо хөхүүлсэн. Тэгээд миний ар талаас дахиад хийх гэтэл худгийн урд талаас Аы машин ирж байгаа харагдсан бөгөөд Аы эхнэр ирж байсан. А өөрийнхөө машиныг харчихаад хурдан босоод хувцсаа өмс гээд байсан. Би босоод хувцсаа өмсөөд байж байтал Аы эхнэр Б ирсэн. Тэгээд Б намайг айж даарсандаа чичирч байхыг харчихаад өөрийнхөө унаж ирсэн машинд суулгасан. Б эгч юу болсон талаар асуухаар нь намайг танай нөхөр хүчиндсэн гэж хэлтэл наад А чинь уухаараа доошоо орчихдог юм гээд тоохгүй байсан. Тэгээд Б, А бид 3 Өын гадна талд очоод Атай хамт ирсэн С, Э нарыг аваад буцаж худаг дээр ирсэн. Тэр үед Аы машинд ачсан байсан усны сав дүүрсэн байсан. Б эгч намайг гэрт хүргэж өгсөн. Удалгүй нөхөр Э гаднаас орж ирэхээр нь би болсон зүйлийг хэлсэн. Би эндээс явмаар байна намайг энд байх хугацаанд А чамайг болон намайг тайван байлгахгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хот руу явсан бөгөөд хэд хоногийн дараагаас бэлэг эрхтэн болон бөгсний сүвнээс цус гараад эхэлсэн. Би Улаанбаатар хотын Ачтан гэдэг эмнэлэгт 2018 оны 05 сарын сүүлчээр үзүүлж шинжилгээ өгтөл бэлгийн замын трихоманад гэдэг өвчтэй болсон байна гэж хэлсэн. Би эмчилгээ хийлгэсэн. Одоо миний бэлэг эрхтэн, хошногны сүвнээс цус гардаг болсон. Би маш их гомдолтой байна. Би өөрийн гэртэй очиж чадахгүй Ааас зугтааж Улаанбаатар хотод амьдарч байна. Энэ хэргийг шийдэж Аыг шоронд явсны дараа гэртээ харина гэж бодож байна. А нь надад хэлэхдээ чиний нөхөр миний гарт байгаа шүү, хэмжээндээ байгаарай гэж хэлсэн болохоор Ааас айгаад цагдаад хандаагүй. юм. А нь манай нутгийн хүмүүсийг бүгдийн ингэж дарамталж айлгадаг болохоор цагдаад өгөөд ял авч чадахгүй гараад ирвэл манай гэр бүлийг зүгээр байлгахгүй гэж бодсон юм. Миний энэ хэрэгт Ад олон жилийн ял өгөхгүй бол А гарч ирээд намайг болон нөхөр, хадам аавыг алж магадгүй гэж айж байна. А олон жил шоронгоор явсан их хэрцгий догшин хүн байгаа юм. Аыг архи уусан байна гэж сонсвол манай нутгийн хүмүүс бүгд айж гэртээ хонодоггүй юм. А тухайн үед дунд зэргийн согтолттой байсан, өөрийн гэсэн ухаан мэдрэлтэй байсан. Тэр үед А дур тавиагүй. Би тухайн үед биеийн тамирын ногоон өнгийн цамц, хар өнгийн өмд, ягаан өнгийн дотоож өмссөн байсан. Тухайн үед өмсөж байсан дотоожоо хаячихсан, өмд, цамц нь байгаа. Гэхдээ тэр явдлаас хойш хувцсаа угааж цэвэрлэж тавьсан. Би маш их гомдолтой байна. А нь намайг мэдүүлэг өгсөн гэдгийг мэдчихвэл миний нөхөр болон хадам аавыг зүгээр байлгахгүй. Миний араас хайж эхлэх байх гэж бодож байна. Тиймээс Аыг хорьж шалгаж өгнө үү гэж хүсэж байна. Би Ааас эмчилгээний зардал мөнгө гэж 600.000 төгрөг нэхэмжилнэ. Би дахин Аыг хармааргүй байна. А миний гуя хаа хэсгээс базаад хөхөрүүлсөн байсан, хумсаараа маажсан ором нь миний биед үлдсэн байсан. Хөхрөлт болон хумсаараа маажсан ором нь арилсан учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 17-20 хуу/,

Гэрч Д.Эийн өгсөн: ... Уг хүн манай эхнэр Б-г 2018 оны 05 дугаар сарын 20-ны орчим Өгийнуур сумын Дойт багийн Бага нуурын ам гэх газар байдаг мал усалдаг худаг дотор манай эхнэр Бийг хүчиндсэн. Тэгээд энэ хүнээс айгаад би нэг хүүхдээ аваад нүүсэн. Бусад хүүхдээ өвөө Д дээр үлдээсэн. Хэрэг гарсан өдрийг нь сайн санахгүй байна. 2018 оны 05 дугаар сарын 20-ны багцаа Дойт багийн харъяат А согтуу машин жолоодож Дойт багт манай гэрийн гадаа ирсэн. Миний бие тухайн үед Д, түүний эхнэр Ө, мөн өөрийн эхнэр Бийн хамт байсан. Аыг ирж явахыг хараад би Дтай хамт айгаад Ды модон амбаарт орж нуугдсан. Тэгтэл Ды гэрт манай эхнэр Б Ө хоёрыг хамт байхад А манай эхнэрийг тулга тойруулж гэр дотор хөөж барьж аваад машиндаа суулгаад манай гэрт очоод буцаж Өын гэрт ирээд Өаас худгийн түлхүүр аваад машинтайгаа манай эхнэрийг буулгахгүй авч яваад худагт оруулаад А манай эхнэр Бийг хүчиндсэн гэсэн. Хүчиндүүлсэн талаараа манай эхнэр Б надад тухайн өдөр хэлсэн. Манай эхнэр Б Ад хүчиндүүлээд удаагүй байхад худаг дээр Аы эхнэр Б ирсэн. Бд манай эхнэр Б хандан танай нөхөр А намайг худаг дотор хүчиндлээ гэхэд Б манай эхнэрт хандан наад А чинь архи уухаараа бүх юм нь доошоогоо орчихдог юм гээд хэнэг ч үгүй хэлсэн гэж эхнэр маань надад хэлсэн. Би эхнэрийнхээ аюулгүй байдалд санаа зовоод Өгийнуур сумын төвд ирээд Төгсөө гэх залуугийн микро маркийн машинд суулгаад Улаанбаатар хот руу явуулсан.  Би өөрөө эхнэрээ сумын төв оруулж чадаагүй хамаатны залуу болох Ү гэх залуугийн машинаар нь хүргүүлсэн. Ааас айгаад би малаа аваад Хашаат сумын Лүнгийн Намаг гэх газар руу нүүсэн. А Дойт багийн харъяат С Э буюу нутгийн хүмүүс Бор гэдэг нэрээр дууддаг хүнтэй хамт гурвуулаа цагаан өнгийн портер машинтай ирсэн. Уг машин Аы машин. Ды гэрээс 300 метр зайтай манай гэрээс 300 метрээс илүү зайтай байдаг. А хэрэгт ордог ял шийтгэл авалгүй гараад ирдэг болохоор эхнэр бид хоёр айгаад хуулийн байгууллагад хэлээгүй. Хууль сул шүү дээ. Ад хүчиндүүлсэний дараа Бийн бэлэг эрхтэнээс цус гараад байна гэж уйлаад надтай утсаар яриад хувийн эмнэлэгт үзүүлж 500.000 гаруй мянган төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, мөн доошоо идээ гараад байна гэж хэлж байсан. 2018 оны 10 дугаар сарын 10-ны үеэр А өөрийгөө буудаад эмчилгээнд Улаанбаатар хот руу явсан хойгуур эхнэр Б маань гэртээ ирээд Өгийнуур сумын эмч Гад үзүүлсэн. Сумын эмч Архангай аймагт үзүүлэх бичиг хийж өгсөн. Архангай аймагт гадуур эмчилгээ хийлгэсэн. Хэрэг гарах үед Д, Ө, С, Э нараас өөр хүн байгаагүй. Дээрх хүмүүс Ды гэрт байсан. Манай эхнэрийг хүчиндүүлчихлээ гээд гэртээ уйлаад сууж байхад манай гэрт Т гаднаас орж ирсэн. Энэ хүн манай эхнэр хүчиндүүлээд уйлж байсанг гэрчилнэ. Ааас айгаад манай эхнэр гэртээ ирэхгүй байгаа А байгаа цагт манай эхнэр Б гэртээ ирж чадахгүй байна. Хорьж шалгаад ял шийтгэл эдлүүлдэг бол бидэнд хэрэгтэй айх аюулгүй байна. Сар шинэ болох гэж байна. Хавар мал төллөх цаг удахгүй болно. Эхнэрээ Улаанбаатар хотоос авчирч элэг бүтэн амьдармаар байна... А нь олон жил шоронд явж байсан бөгөөд архи уусан согтуу байна гэж манай тэр хавийн хүмүүс сонсох юм бол гэртээ тайван сууж чаддаггүй юм. Одоо манай нутгийнхан энэ талаар мэдүүлэг өгч чадахгүй ээ, яагаад гэвэл А гарч ирээд ингэж мэдүүлсэн байна гээд дарамтлаад эхэлнэ. Би ч энэ талаар мэдүүлэг өгч байгаадаа айж байна. А нь намайг архи уусан согтуу таарах юм бол хэл амаар дарамтлаад янз бүрийн зүйл яриад айлгаад дээрэлхээд байдаг юм. Аы машин өндөр хаазтай явж байвал согтуу байдаг болохоор тэр өдөр өндөр хаазтай явж байхын сонсчихоод нуугдчихсан юм. Би хажуугийн уулан дээр дурангаар нилээн удаан харж суусан бөгөөд А, Б нар худаг дотор бараг нэг цаг орчим болсон байх. А, Б хоёр худгийн байшингаас гарахгүй дотроо байгаад л байсан. Аы эхнэр Б машинтайгаа худаг дээр ирсний дараа А, Б нар худгаас гарч ирсэн. Надтай хамт Д уулан дээр сууж байсан. Би Ааас айгаад худаг дээр очиж чадаагүй. Би Аыг явсны дараа гэртээ иртэл Б уйлаад сууж байсан бөгөөд юу болсон талаар асуутал намайг А хүчиндсэн, хана мөргүүлсэн, хүчиндэж байхдаа намайг хүссэн үед надтай унтаж бай гээд байсан, одоо би яах юм бэ гээд уйлаад байсан. Би яаж ч чадалгүй сумын төвөөс машин дуудаад хот руу явуулсан. Б Улаанбаатар хот ороод эмчилгээ хийлгэсэн бөгөөд доошоо цус алдаад байна бас бэлгийн замын өвчтэй болсон байна гэж надад хэлсэн. Тэрнээс хойш Б гэртээ хоёр удаа ирсэн бөгөөд Аыг сумандаа байхгүй үед л ирчихээд буцаад явж байсан. Б нь ийм байдалтай яаж гэртээ очих юм бэ, Аыг байгаа тохиолдолд би гэртээ очиж чадахгүй гээд Улаанбаатар хотод нийтийн байранд амьдарч байгаа. Эхнэр бид хоёр 4 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд маань ээжээсээ холдоод их хэцүү байдалтай байна. Энэ хэргийг шийдэж өгөхгүй бол миний эхнэр гэртээ ирэхгүй хотод Ааас нуугдаад хотод амьдарна гээд байгаа юм. Би одоо яах ч учраа олохгүй байна. Цагдаад мэдэгдэхгүй Ааас айж хэсэг хугацаанд явсан....гэх мэдүүлэг /хх-1-ийн 21-23 хуу, 24-25 хуу/,

Гэрч С.Тгийн өгсөн: ...Намайг 2018 оны 05 дугаар сарын 20-ны орчим байх ариутгалаар Дойт багт байх Эийн гэрийн гадаа ирэхэд Аы эхнэр Б Эийн эхнэр Бийг гэрийнхэн гадаа машинаар хүргэж ирээд буулгаад хөдөлсөн. Тухайн үед А өөрийн цагаан портер машинтай нутгийн хүн болох Э гэх хүнтэй хамт явж байсан. Б уйлсан байдалтай нүүр нь улайсан байдалтай гэртээ байсан. Бага нуур гэх газар байх худаг дээр би очоогүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 26-27 хуу/,

Гэрч Г.Өын өгсөн: ...А манай гэрт орж ирээд худгаас чинь ус авмаар байна гээд Бээ явъя гэж хэлсэн. Б би явахгүй гэж ярьж байсан бөгөөд нэг мэдэхэд гэрээс гарчихсан Аы машинд суугаад явж байсан. Б, С нар манай гэрт үлдсэн. А, Б нар машин асаагаад Бийн гэр рүү явсан. Тэр үед Э гаднаас орж ирээд А юу гэж байна гэхээр нь худгаас ус авна гэж ирсэн гэнээ гэж хэлтэл Э энэ худгийн түлхүүр асуугаад ирвэл өгөөрэй гээд надад өгсөн. Тэгтэл А, Б нар машинтай худаг дээр очоод буцаад манай гэрийн хажууд хүрээд ирэхээр нь би худгийн түлхүүрийг өгсөн. Тэгээд гэртээ орж иртэл С, Б хоёр манай гэрт унтаж байсан. А нь ачааны портер маркийн машин дээр их том хэмжээний усны сав ачаад явж байсан бөгөөд худаг дээр очоод ус аваад байгаа харагдсан. Тэгээд нэг хартал худгийн гадна талд А ахын эхнэр Б эгч машинтай ирчихсэн байсан. Хэсэг удсаны дараа А нь эхнэр Б болон Б нарын хамт манай гэрт машинтай ирээд С, Б нарыг суулгаж аваад буцаж явсан. Э хэлэхдээ Бийг А хүчиндсэн байна, машинд суулгаад сумын төв явуулчихлаа гэж ярьсан. Б бид хоёр найз нөхдийн холбоотой байдаг бөгөөд айл аймаг хэдэн жил амьдарсан. Б нь зан байдлын хувьд хэвийн, ямар нэгэн буруу зан аашгүй хүн. Нөхөр дөрвөн хүүхдийнхээ хамт амьдардаг байсан. Ус авдаг худаг манай гэр болон Эийн гэртээ их ойрхон 100 орчим метр л зайтай байдаг. А нилээн их согтуу байсан. Хамт явж байсан Б, С хоёр ч гэсэн их согтсон байсан. Э Ааас айгаад нуугдсан. Миний нөхөр Д нь Аыг анх ирэх үед гэртээ байгаагүй хониндоо явсан байсан. Аыг худаг дээр ус авч байхад Д ирчихээд Ааас зугтаагаад Эийн араас явж нуугдсан. А, Б нар худгийн түлхүүр аваад явсанаас хойш 30, 40 орчим минут буюу нилээн удсан. Нэг хартал Аы эхнэр Б эгч машинтай ирчихсэн байсан. Би тэр талаар мэдэхгүй. Ус авдаг худаг нь дөрвөлжин том цагаан байшин байдаг бөгөөд тэр байшин дотор л А, Б нар байгаад байсан. Гадна талдаа болон машин дотор хүн харагдахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 28-30 хуу/,

Гэрч Д.Ды өгсөн: ...А Бийг дагуулаад машинтай явсан гэж хэлсэн. Би Аыг согтуу байгааг сонсчихоод гэртээ оролгүй Эийн араас очсон. Э гэрийн ар талд байдаг уулын толгой дээр сууж байсан бөгөөд би Этэй уулзаад юм ярьж байгаад Аы машин явсаны дараа гэртээ харьсан. Тэгтэл тэр оройдоо Б эмчилгээ хийлгэхээр хот явлаа гээд явчихсан байсан. Би яагаад хот явсан талаар нь нарийн мэдэхгүй байсан бөгөөд бүүр дараа нь ийм хэрэг болсон гэж сонссон. Тэрнээс хойш Б байнга шахам хотод амьдарч байгаа бөгөөд зарим үед гэртээ ирчихсэн харагддаг. Б нь нөхөр Э болон дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, боломжийн мал идээтэй айл юм. Б нь зан байдлын хувьд хэвийн, ямар нэгэн буруу зан аашгүй хүн. Тухайн үед 40 орчим минут болсон байх. Э бид хоёр уулан дээр суугаад дурангаар харж байсан бөгөөд 2 орчим км зайнаас байдлыг харж сууж байгаад Аыг явсны дараа гэртээ харьсан....гэх мэдүүлэг /хх-1-ийн 31-32  хуу/,

Гэрч Г.Сын өгсөн: ...Тэр үед А машин дээр ачсан савандаа ус авна гурвуулаа яваад Эийн худгаас ус авъя гэхээр нь хамт явсан. Тэгээд А нь Э бид хоёрыг Ды гэрт буулгачихаад өөрөө ус авах гээд явсан. Аыг ирэхгүй болохоор нь би Ды гэрт унтчихсан. Унтаж байтал А нь эхнэр Бтайгаа хамт ирээд Э бид хоёрыг сэрээгээд гэрт хүргэж өгсөн. Тийм л зүйл болсон. Би архи их уусан байсан болохоор өөр зүйл санахгүй байна. Аы эхнэр Б нь машин дотроо Бийг суулгасан явж байсан. Би Бтэй уулзаагүй... гэх мэдүүлэг /хх-1-ийн 35-36 хуу/,

Гэрч Ш.Үын өгсөн: ... Э ах надад эхэндээ зүгээр хүрээд ир гээд байсан сүүлдээ Б эгчийг чинь А янз бүр болгочихсон байна яаралтай хүрээд ир гэхээр нь би өөрийнхөө машинтай яваад очтол Б, Э хоёр гэртээ байж байсан. Б эгч уйлсан бололтой байсан бөгөөд толгой өвдөөд байна гээд байсан. Би Б эгчийг машиндаа суулгаад сумын төвд авч ирсэн. Б эгч манай гэрээс хот явах машинд суугаад хот руу явсан байсан. Би өөр зүйл мэдэхгүй. Б эгчийг гэрээс нь аваад сумын төв рүү явж байх үед царай нь урвайсан, юмнаас айсан, уйлсан, өвдөж зовиурлаж буй байдалтай явж байсан. Надад хэлэхдээ А намайг хүчирхийлсэн гэж хэлсэн. Би тэр талаар нь сайн анзаараагүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 37-38  хуу/,

Гэрч  Ц.Дгийн өгсөн: ...Тэгтэл орой 17 цагийн орчимд манай бэр Б сумын төвд явж байсан. Би Бийг яагаад сумын төв орчихсон юм бэ гэртээ харих уу гэж асуутал ааваа би гэртээ харихгүй А согтуу ирээд намайг худгийн хана толгойгоор мөргүүлсэн, нөхрийг чинь чиний хажууд зодож зэрэмдэглэж байгаад хажууд нь чамайг шаана гэж хэлсэн. Би Ааас айгаад байна одоо хот руу явлаа гэж хэлсэн. А нь олон жил шоронд сууж байсан бөгөөд архи уухаараа манай нутгийн хүмүүсийг бүгдийг нь айлгаж дарамталдаг айхтар хүн байгаа юм. 2017 оны 10 дугаар сард Э бага хүүхдийнхээ үсний найрыг хийж байхад тэр найран дээр А ирж архи ууж байгаад би 46 орчим нас насалж байна, насныхаа талыг шоронд өнгөрүүллээ гэж ярьж байсан. Тэрний дараа хэд хоногийн дараачаар манай хүү Эийн утас руу А яриад манай гэрт хүрээд ир 5 минутын хугацаа бий шүү гэж ярьж байсан бөгөөд Э, Б нар дуудахад нь очиж байсан юм. Тэр үед А архи уусан байхдаа гэртээ агсам согтуу тавьж эхнэртэйгээ маргалдаж гэртээ байсан хүмүүсийг дарамталсан гэсэн... гэх мэдүүлэг /хх-1-ийн  47-49 хуу/,

Гэрч Т.Дгийн өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 23-ний өдөр Б нь миний ажил дээр орж ирээд надад үзүүлсэн. Б нь өөрөө ярихдаа 2018 оны 05 дугаар сард хүнд хүчиндүүлсэн, тэрнээс хойш үтрээнээс эвгүй үнэртэй ялгадас гарч байна гэж хэлсэн. Би Бийг шинжилгээ өгөөд ир гээд явуултал үтрээний наацын шинжилгээ буюу бактериологийн шинжилгээгээр трихоманад гэсэн бэлгийн замын халдварт өвчин илэрсэн байсан. Би Бт тохирох эмчилгээг бичиж өгөөд явуулж байсан. Тэрнээс хойш 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б надад дахин үзүүлээд шинжилгээ өгөөд бэлгийн замын халдварт өвчингүй гэсэн шинжилгээний хариу гарсан байсан. Би өөр зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 50-51 хуу/, 

Гэрч П.Тийн өгсөн: ...А гэх нэртэй өндөр том биетэй залууд 2019 оны 02 дугаар сарын 20-ны үеэр мөрдөгчийн хамт цагдан хорих байр орж шинжилгээ авах гэтэл эсэргүүцээд шинжилгээ өгөөгүй бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дахин мөрдөгчийн хамт цагдан хорих байр орж Ааас шинжилгээ авсан. Аы биед ДОХ-ийн тэмбүүгийн шинжилгээг цусаар шээсний сүвээс арчдас, наацын шинжилгээ авсан. Аы бэлэг эрхтэнээс шинжилгээ авч байхдаа Аы бэлэг эрхтэнийг харсан бөгөөд их том хэмжээтэй бэлэг эрхтэнтэй байсан. Бийн биес мөн адил дээрх шинжилгээг авч байсан. Би шинжилгээг аваад эмчид өгдөг. Эмч дүгнэлтийг гаргадаг юм. Би дээрх хүмүүсээс ямар дүгнэлт гарсныг мэдэхгүй байна. Би өөр зүйл санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 52-53 хуу/,  

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаар дүгнэлтээр

1. Д.Бийн биед 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн үтрээний арчдасын шинжилгээгээр трихоманадаар үүсгэгдсэн үтрээний үрэвсэлт өвчин илэрсэн байна. 

- Энэ нь трихоманад гэх эгэл биетэнээр үүсгэгддэг бэлгийн замаар дамждаг өвчин юм. Халдвар авсаны дараа үүсгэгч нь үтрээний салст давхаргад далд үеэс илрэх хүртлээ тодорхой хугацаанд өсч үржинэ. /үтрээний хүчиллэг орчин буурах салст бүрхүүл гэмтэх, үрэвсэх, биений юм ирэх үед эрчимтэй үржиж хучуур эс гуужих үтрээнээс /эрэгтэйд шээсний сүвээс/ эмгэг шүүрэл ялгарах шинжээр илрэнэ/. 

- Өвчний эмнэл зүйн явц ид үед нь өвөрмөгц шинжилгээ хийгээгүй бол шинж тэмдэг багатай хэлбэрээр архагшиж удаан үргэлжилдэг тул цаг хугацааны хувьд хэзээ хавдар авсаныг тогтоох боломжгүй. 

- Д.Бт бэлгийн замаар дамждаг бусад халдварт өвчин илрээгүй. /ДОХ, тэмбүү, заг хүйтэн, мөөгөнцөр зэрэг/

- 2019 оны 02 дугаар сарын 20-ны арчдасын шинжилгээгээр трихоманадаар үүсгэгдсэн үтрээний үрэвсэл өвчин нь эмчлэгдсэн байна. 

2.  Д.Б нь АВ IY-р бүлгийн цустай байна. 

3. Д.Бийн гадна бэлэг эрхтэн, хярзан урагдалгүй байна. Төрсөн тул үтрээний үүдэвч, салст бүрхүүл бэлгийн харьца а болон төрөлтөөс болж гэмтэж сорвижсон эсэхийг тогтоох боломжгүй. Хошногоны /anus/ амсарын салстад сорвитой, зүүн шууны дотор дунд хэсэгт зураасан зулгаралтын сорвитой байна. Энэ гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт / хх 1-ийн 55-56 хуу/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар дүгнэлт: 

1. М.Аы биед бэлгийн замаар дамждаг халдварт өвчин илрээгүй байна.

2.М.Аы биед 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө буюу одоо хүний дархлал хомсдолын вируст өвчин буюу ДОХ, тэмбүү өвчин илрээгүй байна. Бэлгийн замаар дамждаг бусад /заг хүйтэн, трихоманад/ халдварт өвчтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй.

3.Цус ирүүлээгүй тул цусны бүлэг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /хх-1-ийн 68 хуу/,Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-1-ийн 13 хуу/  Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-1-ийн 14 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Архангай аймгийн Прокурорын газраас М.Аы үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.10 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна. 

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн эрх чөлөө  халдашгүй байдалд халдаж,хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хурьцал үйлдэж эхэлснээр төгсдөг, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх буюу гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн  байх  бөгөөд хүч хэрэглэсэн гэж хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаасан байхыг ойлгоно.

Хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.10 дахь хэсэгт зааснаар урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж, шүүхээс гэм буруутайд тооцогдож байсан хүн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид бэлгийн замын халварт өвчин халдаасан гэж хүчиндсэний улмаас хохирогчид бэлгийн замын халварт өвчин халдсаныг, хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн гэж хохирочийн нэр төр алдар хүндийн гутаан ёс бусаар авирласаныг ойлгохоор тус тус хуульчилсан ба шүүгдэгч М.А нь урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж, Орхон аймгийн шүүхийн 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар хүчиндсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, мөн хохирогч Д.Бт  бэлгийн замын трихоманад халдварт өвчин халдааж, хохирогчийг хүчиндэх явцад хана руу түлхэж, хувцасыг нь хүчээр тайлсан зэрэг хүч хэрэглэж, хохирогчийн нэр төр, алдар хүндийг  гутаан, ёс бусаар авирлаж тохуурхан доромжилж хүчиндэх гэмт хэргийг тус тус үйлдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иймд шүүгдэгч М.Аыг урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байсан хүн, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хохирогчид бэлгийн замын халдвэрт өвчин халдааж, тохуурхан доромжилж, хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.10 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар, харин 2020 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.10 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар өөрчилсөн байна. 

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”гэж заасан,мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч М.Ад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдэх үед мөрдөж байсан 2015 оны Эрүүгийн хууль буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, .27, 2.10 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Д.Б нь хэргийн матреиалтай танилцахдаа гомдолтой байна / хх-2-ийн 73 хуу/, мөн  шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдолтой байна гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан шүүгдэгч М.Ад 2015оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.10 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нийт 195 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал  нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Мын Аыг урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байсан хүн, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж, тохуурхан доромжилж, хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Мын Аыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.Аы 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 9-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 11-ны өдрийг хүртэл тус тус цагдан хоригдсон 195 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

7.Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.А

                      ШҮҮГЧ                                Б.О

                                                                  П.Г