| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0139/э |
| Дугаар | 2020/ШЦТ/142 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/142
2020/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А
Шүүгдэгч: Л.Л нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Лийн Лт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ........аймгийн ........сумын ........... багийн нутаг, Улаан хад гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Л.Л /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Л нь 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр ........аймгийн ...... сумын ........... багийн нутаг, Улаан хад гэх газраас 54 ширхэг 1.552 м3 шоометр нойтон шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, малын байрны дээвэр хийхэд ашиглан, ойн санд 368.755 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед:
Иргэний нэхэмжлэгч Р.Бгийн өгсөн: “...Л.Л нь 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг, Улаан хад гэх газраас 54 ширхэг 1.552 м3 нойтон шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж ойн санд 368.7565.2 төгрөгийн хохирол учруулсан. Би уг хэрэгт хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Хуулийн дагуу дүгнэлтүүд гарсан байна. Санал хүсэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг орон нутгийн дансанд төлүүлж өгнө үү гэж хүсмээр байна. Өөр гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/,
Гэрч Л.Лын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Сэрвэн гэх газраас 30 гаруй нойтон шургааг модыг унагаад, дундуур нь тайраад өөрийн эзэмшлийн малын хашааны дээврийг янзалсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, уг модыг ганцаараа бэлтгэсэн. Өөрийн цахилгаан хөрөөгөөр унагаж тайрсан юм. Би тухайн модыг өөрийн биеэр уулнаас гаргаж чирээд гэрийн гадна авчирсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,
Гэрч Б.Чийн өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 14-нд Бөөрөлжүүт багийн засаг даргаас манай багийн Д гэх газар мод хийсэн байна гэж дуудлага ирсэн. Тэгээд Засаг даргын тамгын газраас ажпын хэсэг гаргаж би ажлын хэсэгт орж явсан. Тэгээд очиход иргэн Б нь ууланд мод бэлтгэсэн байсан. Тухайн үед нь 5 метр 20 см дүнз 64 ширхэг байсан. Тэгээд тэр хавьд байдаг айлуудаар мэдээлэл цуглуулж ороход иргэн Л.Л нь нойтон шургаанг хийсэн мэдээлэл аваад Л.Лынд очиход малын хашааны дээврээ нойтон модоор хийсэн байсан. Хэргийн газрын үзлэг хийж зураг авч ажилласан. Тухайн үед байгальхамгаалагч Д, З, М.Б, Н.Э нар байсан. Тэр үед мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж байсан, бэлтгэсэн модоо зөөвөрлөсөн байсан. Малын хашаанд дээвэр хийсэн байсан. Тухайн үед Л.Л нь өөрийн биеэр чирч гэрийн гадаа авч ирсэн гэсэн тэр айл машингүй айл байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/,
Гэрч Л.Бгийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Бөөрөлжүүт багийн Сэрвэн гэх газраас манай ах мал үхээд байхаар нь нойтон шургааг модыг унагаад дундуур нь тайраад өөрийн эзэмшлийн малын хашааны дээврийг янзалсан. Ах Л.Л нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, тухайн модыг ганцаараа бэлдсэн. Хэдэн ширхэг мод бэлдсэн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/,
Гэрч Ц.Згийн өгсөн: “...Намайг ажил дээр байж байхад Бөөрөлжүүт багийн дарга Б.Буяннэмэх, багийн иргэдээс гомдол ирсэн юм шиг байсан. Тэгээд ажлын хэсэг гаргаж Бөөрөлжүүт багийн доод Бөөрөлжүүтийн эх гэх газар очиж үзсэн чинь модноос гаргасан нийт 65 ширхэг хуурай дүнз байсан. Тэгээд цагдаа нар үзлэг хийж, зураг авч ажиллаж байхад М.Бийн эхнэр нь ард байгаа айлууд нойтон модоор малын хашааны дээвэр хийсэн байсан, тэрийг бас шалга гэсэн. Тэгэхээр нь бид нар явж айлуудаар шалгалт хийхэд Л.Л нь нойтон шургаагаар малын хашааны дээвэр хийсэн байсан. Тэгээд цагдаа нар үзлэг хийж зураг авч холбогдох ажлын хийж шалгасан. Л.Л нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Энэ талаар би мэдээгүй байж байгаад сая ажлын хэсэгтэй очиж мэдсэн. Уг моднууд нь нойтон байсан. Дан залуу шинэс мод тайрч дээвэр хийсэн байсан. Мод бэлтгэсэн газар нь очиход нойтон хожуул нь 50 гаран байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/,
Яллагдагч Л.Лын өгсөн: “...Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Би хуульд заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 хуу/,
Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн 18 дугаартай дүгнэлтэнд: иргэн Л.Л нь зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй мод бэлтгэсэн мод нь /хуурай шинэс/ уг мод нь Түлшний мод 2011стандартын дагуу 4.5м урттай ба /галын түлээний/ шинэс төрлийн мод байна. Нийт тоо ширхэг 54, нийт шоометр 1.552 м3 шоометр модыг бэлтгэжээ. 1.552 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалыг үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн 2-р муж шинэс /нойтон мод/132.000төгрөг мод , мод модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ /хуурай/ 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 368.755.2 төгрөгөөр тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 41-42 хуу/
“Хас”үнэлгээ ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д-н 2020 оны 04 дүгээр сарын 443 дугаартай дүгнэлт /хх-ийн 45 хуу/
Мэргэшсэн шинжээч А.Бямбажавын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 141 дугаартай дүгнэлт /хх-ийн 50 хуу/,
Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 850 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х овогт Лийн Л /РД:РЕ/-ын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 67-68 хуу/,
Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 101 дугаартай тодорхойлолт /хх-ийн 69 хуу/,
Х овогт Лийн Л /РД:РЕ/-ын ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 73 хуу/,
Хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материалыг танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 75-76 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06хуу/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06 хуу,07- 08хуу,11 хуу, 13хуу /
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 09-10 хуу, 12 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Лт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр ........ аймгийн ...... сумын ...... багийн нутаг, Улаан хад гэх газраас 54 ширхэг 1.552 м3 шоометр нойтон шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, малын байрны дээвэр хийхэд ашиглан, ойн санд 368.755 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Л.Л үйлдсэн болох нь:
Иргэний нэхэмжлэгч Р.Бгийн өгсөн: “...Л.Л нь 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг, Улаан хад гэх газраас 54 ширхэг 1.552 м3 нойтон шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж ойн санд 368.7565.2 төгрөгийн хохирол учруулсан. Би уг хэрэгт хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Хуулийн дагуу дүгнэлтүүд гарсан байна. Санал хүсэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг орон нутгийн дансанд төлүүлж өгнө үү гэж хүсмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/, гэрч Б.Чийн өгсөн: “..Тэгээд тэр хавьд байдаг айлуудаар мэдээлэл цуглуулж ороход иргэн Л.Л нь нойтон шургаанг хийсэн мэдээлэл аваад Л.Лынд очиход малын хашааны дээврээ нойтон модоор хийсэн байсан. Хэргийн газрын үзлэг хийж зураг авч ажилласан. Тухайн үед байгаль хамгаалагч Дцэрэн, З, М.Б, Н.Э нар байсан. Тэр үед мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж байсан, бэлтгэсэн модоо зөөвөрлөсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/, гэрч Л.Бгийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Бөөрөлжүүт багийн Сэрвэн гэх газраас манай ах мал үхээд байхаар нь нойтон шургааг модыг унагаад дундуур нь тайраад өөрийн эзэмшлийн малын хашааны дээврийг янзалсан. Ах Л.Л нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, тухайн модыг ганцаараа бэлдсэн. Хэдэн ширхэг мод бэлдсэн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/, гэрч Ц.Згийн өгсөн: “...Тэгэхээр нь бид нар явж айлуудаар шалгалт хийхэд Л.Л нь нойтон шургаагаар малын хашааны дээвэр хийсэн байсан. Тэгээд цагдаа нар үзлэг хийж зураг авч холбогдох ажлын хийж шалгасан. Л.Л нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Энэ талаар би мэдээгүй байж байгаад сая ажлын хэсэгтэй очиж мэдсэн. Уг моднууд нь нойтон байсан. Дан залуу шинэс мод тайрч дээвэр хийсэн байсан. Мод бэлтгэсэн газар нь очиход нойтон хожуул нь 50 гаран байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/, Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн шинжээч Б.Бгийн 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтээр Л.Л нь ойн санд 368.755.2 /гурван зуун жаран найман мянга долоон зуун тавин таван мянга аравны хоёр/ төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон дүгнэлт /хх-ийн 41-42 хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06хуу/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06 хуу, 07- 08хуу,11 хуу, 13хуу/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 09-10 хуу, 12 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Лын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд Л.Лын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэгтээ ...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Сэрвэн гэх газраас 30 гаруй нойтон шургааг модыг унагаад, дундуур нь тайраад өөрийн эзэмшлийн малын хашааны дээврийг янзалсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, уг модыг ганцаараа бэлтгэсэн. Өөрийн цахилгаан хөрөөгөөр унагаж тайрсан юм. Би тухайн модыг өөрийн биеэр уулнаас гаргаж чирээд гэрийн гадна авчирсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/, гэрч Ц.Згийн өгсөн: “...Л.Л нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Лын үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Лын үйлдлийн улмаас ойн санд 368.755.2 /гурван зуун жаран найман мянга долоон зуун тавин таван мянга аравны хоёр/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /368755.2х3= 1106265. төгрөг /нэг сая нэг зуун зургаан мянга хоёр зуун жаран тав / төгрөг гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.106.265 төгрөгийг шүүгдэгч Л.Лаас гаргуулж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 45 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ болох 1.552м3 хэмжээтэй 54 ширхэг 134400 төгрөгийн үнэ бүхий нойтон модыг хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Лыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Лт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лт торгох ял оногдуулж , оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн цахилгаан хөрөө нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Л.Л-г зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 45 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу 1.552м3 хэмжээтэй 54 ширхэг 134400 /нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөгийн үнэ бүхий нойтон шинэс модыг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн цахилгаан хөрөө нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Л.Лаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.106.265 /нэг сая нэг зуун зургаан мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Л-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгүй.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ