| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0078/э |
| Дугаар | 2020/ШЦТ/80 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/80
2020/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э-р хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч: Б.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-н Ж-д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........ аймгийн ........ сумын ...........баг, ..............гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Б-н Ж /РД:аг/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ........ аймгийн ............ ....... баг, .............. гэх газарт хохирогч Б.Нтай малын баас цэвэрлэ гэх асуудлаар маргалдаж, улмаар түүний бэлэг эрхтэн рүү өшиглөн, эрүүл мэндэд нь бэлгийн их уруулын язрал, няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
*Эрүүгийн тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Нын өгсөн:..2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн орчим ...........аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг, Хөх даваа гэх газар гэртээ нөхөр, хүүхдүүд болон хадам ах Б.О, эхнэр нь Г нарын хамт амар тайван байж байхад гаднаас Ж орж ирсэн. Манай гэрт орж ирээд Б.Отай маргалдаж ямаа төлөөрэй гэж хэрүүл маргаан хийсэн. Би та хоёр харанхуй шөнө гэрт битгий хэрүүл маргаан хий гэхэд Ж ах намайг “чи дуугүй бай пизда минь чамд хамаагүй”гэж доромжлоод байсан юм. Би өөдөөс нь маргалдсан чинь босч ирээд миний баруун хөл рүү өшиглөсөн, манай нөхөр Ж ахыг бариад авсан тэгэхэд намайг элдвээр хэлж доромжилсон хэвээр байхаар нь би уурандаа бөгс рүү нь хөлөөрөө жийсэн юм. Тэгсэн намайг буудаж алсан ч багадна гэж орилж хашгираад тэр өдөр өнгөрсөн юм. 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10 цаг өнгөрч байхад манай нөхөр морио унаад хониндоо явсан. Дөнгөж гэрийн урд талын уулыг давахад Б.Ж ах надад хандаж малын тооны хүмүүс ирэх гээд байна малынхаа баасыг цэвэрлэ угаадас дээрээ өтөг асга гэж захирангуй аясаар хэлэхээр нь би юм дуугараагүй гэртээ орчихсон юм. Тэгсэн араас гэрт орж ирээд миний хүүхдийн бойтог хаана байна гэсэн. Тэгээд гэрээс гарах гэж байснаа намайг пизда минь гарч малын баас цэвэрлэ гэхээр нь би чадахгүй дүүгээрээ цэвэрлүүл гэж хэлэхэд гичий, пизда минь чи цэвэрлэ гэж доромжлоод байхаар нь би өөдөөс нь юм хэлэхэд намайг цохих гээд гараа далайхаар нь би өөргийгөө хамгаалж дөчийн бидон барьж дээш өргөөд тавьтал, Ж ах гүйж ирээд хөлөөрөө миний бэлэг эрхтэн рүү маш хүчтэй өшиглөсөн. Би тэнцвэр алдахад гараараа цээж рүү түлхэж арагш газарт унагаагаад дээр гарч хоёр гараараа намайг заамдаж, хэвлий хэсэг дээр өвдгөөрөө дарчихаад чамайг ална шүү, за юу гээд орилоод байсан. Би намайг аллаа гэхэд намайг тавьж босоод гэрээс гарсан. Би араас нь гарахад Жийн эхнэр болон хадам ээж хоёр гадаа байсан. Би эхнэрт нь хандаж “танай нөхөр намайг зодчихлоо, та нөхрөө зөв чиглүүлэхгүй өдөж хатгаад байдаг ямар муухай хүн бэ” гэхэд би буруугүй шүү гэж хэлсэн. Тэгээд бид хоёр бас маргалдсан. Хажуу талаас Ж ах хэл амаар доромжлоод зайл, дахиж битгий ирээрэй гэж намайг хөөсөн. Би нөхрийнхөө араас явган алхсан боловч доошоо цус алдаж эхэлсэн. Нөхрөө олж чадаагүй ухаан балартаад эхлэхээр нь ойрхон айлын зүгт явахад Б таарсан. Б намайг хараад гэр рүүгээ очиж машинаа асааж ирээд намайг авч гэртээ очсон. Би гэрт нь ороход эхнэр нь байсан. Намайг Ж ах зодчихлоо гэж хэлсэн. Цус их алдаж байсан болохоор Б намайг сумын төв рүү явах гэж байсан Бгийн машинд суулгаж өгсөн. Бгийн машинд түүнээс гадна эхнэр нь болон Туяа гэх эгч байсан. Намайг сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Тэндээс эмч нар нь аймгийн төв рүү хүргэж ирсэн юм. Эмч хэлэхдээ бэлэг эрхтэнд задрал шарх ихтэй мөн баруун хэсэгт хөхөрч хавдсан гэмтэлтэй байна гэсэн. Ж нь хөлөөрөө нэг удаа хөл рүү урьд өдөр нь, нэг удаа бэлэг эрхтэн рүү өшиглөж зодсон. Би маш их гомдолтой байна. ,...гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/,
*Хохирогч Б.Нын дахин өгсөн:..Тухайн үед Б.Ж нь надаас уучлалт гуйж ирээд надад 2.000.000 төгрөг эмчилгээний зардалд өгсөн. Уг мөнгөөр нь би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу явж Ачтан эмнэлэгт үзүүлж хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ ирсэн. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,
*Гэрч Ш.Эгийн өгсөн:..2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Бгийн машинтай сумын төв орох гэж явтал Б зам тосч бие нь муу хүн байна, сумын төв оруулаад өгөөч гэхээр нь гэрт нь очтол Б.Н байсан. Б.Нын өмд, гутал нь цус болчихсон явж чадахгүй байсан. Юу болсон талаар асуусан. Тэгэхэд Б.Ж зодсон гэж хэлсэн. Бид нар Б.Ныг авч яваад сумын төвийн эмнэлэгт хүргэж өгсөн Замд явахад Б.Н нь толгой эргээд дотор муухай оргиод байна гээд огиод яваад байсан аргагүй байх их цус алдсан байсан. Ил харагдах шарх гэмтэл харагдаагүй доошоо их цус алдаж байсан. Гэрийнхээ гаднах үхрийн баасыг цэвэрлэсэнгүй гэж зодсон гэж хэлж байсан. Юугаар цохиж зодсон талаар юм яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 хуу/,
*Гэрч Ц.Бын өгсөн...Намайг нутгийн хүмүүс Б гэж дууддаг. Энэ нэрээр минь сайн танина. Б.Ныг найз нөхөд болохоор сайн танина, Ж ахыг нэг нутгийн хүмүүс болохоор танина, төрөл садангийн харилцаа байхгүй. Би 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Туяа эгчийг аваад аймгийн төв орох гэж явтал замд Б зам тосоод зогсож байсан. Зогсоод уулзтал манай гэрт Б.Н цус алдаад байна чи очоод авч яваад эмнэлэгт хүргээд өгөөч гэхээр нь би гэрт нь очсон. Б.Н нь гэрт нь сууж байсан өмд, гутал нь нороод цус болчихсон байсан. Би машиндаа суулгаад сумын төв рүү аваад явсан замдаа юу болсоныг асуухад Ж ахыг зодсон гэж хэлсэн. Сумын төв орж эмнэлэгт хүргэж өгчихөөд би явсан. Ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 хуу/,
*Гэрч Т.Бийн өгсөн:...Би 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хонио хариулаад, морьтой явахад явган хүн явж байхаар нь очтол Б.Н байсан. Уйлчихсан, хамаг өмд, гутал нь цус болчихсон байхаар нь би гэр рүүгээ давхиад машинаа асааж Б.Ныг авч гэртээ ирсэн. Б.Н нь гэрт ирээд уйлж байгаад Б.Ж ахад зодуулсан гэж хэлсэн. Нөхөр нь малдаа явчихсан гэж байсан. Б.Н нь маш их цус алдсан байсан болохоор би зам тостол Б явж таараад тэрний машинд суулгаж сумын төв рүү эмнэлэгт хүргүүлэхээр явуулсан Өмд гутал нь цусандаа норчихсон байсан. Биед нь ил харагдах гэмтэл, шарх надад харагдаагүй. Б.Н хэлэхдээ Б.Ж нь түүний салтаа руу өшиглөсөн гэж хэлсэн ямар урчаас зодсон талаар би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 хуу/,
*Гэрч Б.Гийн өгсөн:...Би нөхөр Б, эгч Туяа нарын хамт ............ аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Хөх давааны Улаан чулуу гэх газар байх гэрээсээ машинтай аймгийн төв орохоор явсан. Замд нутгийн залуу Б зогсож байхаар нь манай нөхөр зогсож уулзсан. Б хэлэхдээ Б.Н доошоо цус алдаад явган явж байхаар нь би гэртээ аваад ирлээ сумын төв рүү эмнэлэгт хүргэж өгөх хэрэгтэй байна гэсэн. Бид нар Бийн гэрт очсон Б.Н тэдний гэрт уйлаад сууж байсан өмд гутал нь цусандаа норчихсон, өөрийнхөө гар цус болчихсон байсан бид нар юу болсоныг асуухад Б.Ж ахад зодуулсан хэлсэн. Тэгээд бид нар Б.Ныг аваад Ихтамир сумын төв орж эмнэлэгт хүргэж өгчихөөд явсан. Нүүр болон биеийнх нь ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл, шарх харагдаагүй. Харин доошоогоо их цус алдаж байсан юугаар хаана нь цохиж зодсон талаараа хэлээгүй болохоор мэдэхгүй байна. Малын тооны хүмүүс ирэх гээд байна, гэрийнхээ гаднах малын баасыг цэвэрлэсэнгүй гэж нөхрийг нь малдаа явсаны дараа Б.Ныг зодсон гэж хэлсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/
*Гэрч Н.Агийн өгсөн:...2019 оны 12 дугаар сарын 07-ны өглөө манай нөхөр Б.Ж гэрийнхээ гаднах малын баас, хашаа хороогоо цэвэрлэж байсан. Би тухайн үед хүүхдээ хараад гэртээ байж байсан. Би гарч бие засчихаад жорлонгоос гэр рүүгээ алхаж явтал Б.Н доошоо уруудаж явсанаа надтай тааралдаж над руу орилж хашгирч намайг гичий, янхнаар дуудаж байснаа яваад өгсөн. Би тухайн үед юу болсоныг мэдээгүй байсан. Нөхрөөсөө юу болсон талаар асуухад “Б.Ныг гэрийнхээ гаднах малын баасыг цэвэрлэ гэж хэлсэн чинь чадахгүй дүүгээрээ цэвэрлүүл гэж маргалдаад бидон авч цохих гэж дайраад байхаар нь би нэг өшиглөчихсөн” гэж хэлсэн. Би тухайн үед нөхрийгөө Б.Нтай маргалдсаныг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/,
*Гэрч Н.Нийн өгсөн:...2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Н нь доошоо цус алдсан байдалтай Ихтамир сумын Эрүүл мэндийн төвд ирсэн. Би тухайн үед Б.Нын биеийг үзсэн. Үзлэгээр доошоо их хэмжээний цус алдсан байдалтай, бэлэг эрхтэн нь хавдсан, хярзан нь язарсан шархтай, нөжирсөн цус гарч байсан. Би цус тогтоох, өвчин намдаах, цусны эргэлт сайжруулах эмчилгээ хийсэн. Тэрний дараагаар Б.Ныг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/,
*Гэрч О.Дийн өгсөн:...Б.Ж нь Ихтамир сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд цэргийн алба хааж ирээд мал дээх гарсан хүн байгаа юм. Эхнэр Н.Атай танилцаж гэр бүл болоод 3 хүүхэдтэй. Том хүү нь өнгөрсөн жил зуурдаар нас барчихсан болохоор сэтгэл санаагаар унаад хааяа архи уугаад байдаг болсон. Уг нь хүнд тусархаг, ажилч хөдөлмөрч хүн байгаа юм...ер нь хүний хувьд зан чанар сайтай, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай хүн байгаа юм.. ...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/,
*Б.Жийн яллагдагчаар өгсөн....2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ............аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг, Хөхдаваа гэх газар байх манай гэрт малын тооны хүмүүс ирэх гэж байсан. Би гэрийнхээ гаднах малын баас, хашаа хороог цэвэрлээд бэр Б.Нд хандаж машины зам дээр угаадас асгачихсан, мөсрөөд хөлдчихсөн байна. Энэ нь дээрээ шороо асгаад дарчих, тэгээд гэрийнхээ гаднах малын баасыг цэвэрлэчих гэж хэлсэн чинь миний өөдөөс чадахгүй, чи тэр дүүгээрээ хийлгүүл гэж надтай маргалдсан. Тэгээд гэр лүүгээ орчихоор нь би уурандаа араас нь орж малын тооны хүмүүс удахгүй ирэх гээд байна, хүн ирэхэд ядаж цэвэрхэн сууж байя гэж хэлтэл чадахгүй ээ гээд над руу усны дөчийн бидон авч цохих гэж дайрахаар нь би Б.Ныг хөлөөрөө өшиглөхөд хойшоогоо унасан тэгэхээр нь би очиж бидоныг нь авчихаад чамайг ална шүү гэж хэлчихээд гэрээс нь гараад явсан. Тухайн үед ийм л зүйл болсон. Би Б.Нын бэлэн эрхтэн орчим хөлөөрөө өшиглөж таарсан. Эмчилгээний зардалд 2 сая төгрөг өгсөн. Би Б.Наас уучлалт гуйж эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 46-49 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт:
1. Б.Нын биед бэлгийн их хуруулын язрал, няцарсан шарх, баруун өвдөг, баруун бугалганы гадна дээд хэсэгт цус хуралт, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт нь хэрэг болохоос өмнө үүссэн байх боломжтой.
4. Бэлгийн их уруулын язрал, няцарсан шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацааагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 37-38 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 03-06 хуу/,
Өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, эмнэлэгээс гарах үеийн эпикриз /хх-ийн 57-69 хуу/,
Хохирогч Б.Нын эмчилгээ хийлгэхэд гарсан хохирлын баримт /71-73 хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 51 хуу/,
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 76-77 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Жэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ....... аймгийн...... сумын ...... баг, ..............гэх газарт хохирогч Б.Нтай малын баас цэвэрлэ гэх асуудлаар маргалдаж, улмаар түүний бэлэг эрхтэн рүү өшиглөн эрүүл мэндэд нь бэлгийн их уруулын язрал, няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
*Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Ж үйлдсэн болох нь:
*Хохирогч Б.Нын өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10 цаг өнгөрч байхад манай нөхөр морио унаад хониндоо явсан. Дөнгөж гэрийн урд талын уулыг давахад Б.Ж ах надад хандаж малын тооны хүмүүс ирэх гээд байна малынхаа баасыг цэвэрлэ, угаадас дээрээ өтөг асга гэж захирангуй аясаар хэлэхээр нь би юм дуугараагүй гэртээ орчихсон юм. Тэгсэн араас гэрт орж ирээд миний хүүхдийн бойтог хаана байна гэсэн. Тэгээд гэрээс гарах гэж байснаа намайг пизда минь гарч малын баас цэвэрлэ гэхээр нь би чадахгүй дүүгээрээ цэвэрлүүл гэж хэлэхэд гичий, пизда минь чи цэвэрлэ гэж доромжлоод байхаар нь би өөдөөс нь юм хэлэхэд намайг цохих гээд гараа далайхаар нь би өөрийгөө хамгаалж дөчийн бидон барьж дээш өргөөд тавьтал Ж ах гүйж ирээд хөлөөрөө миний бэлэг эрхтэн рүү маш хүчтэй өшиглөсөн. Би тэнцвэр алдахад гараараа цээж рүү түлхэж арагш газарт унагаагаад дээр гарч хоёр гараараа намайг заамдаж, хэвлий хэсэг дээр өвдөгөөрөө дарчихаад чамайг ална шүү за юу гээд орилоод байсан. Би намайг аллаа гэхэд намайг тавьж босоод гэрээс гарсан. Намайг сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Тэндээс эмч нар нь аймгийн төв рүү хүргэж ирсэн юм. Эмч хэлэхдээ бэлэг эрхтэнд задрал шарх ихтэй, мөн баруун хэсэгт хөхөрч хавдсан гэмтэлтэй байна гэсэн. Ж нь хөлөөрөө нэг удаа хөл рүү урьд өдөр нь, нэг удаа бэлэг эрхтэн рүү өшиглөж зодсон. Би маш их гомдолтой байна. ,...гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/,
*Хохирогч Б.Нын дахин өгсөн:..Тухайн үед Б.Ж нь надаас уучлалт гуйж ирээд надад 2000.000 төгрөг эмчилгээний зардалд өгсөн. Уг мөнгөөр нь би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу явж Ачтан эмнэлэгт үзүүлж хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ ирсэн. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,
*Гэрч Ш.Эгийн өгсөн:..2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Бгийн машинтай сумын төв орох гэж явтал Б зам тосч бие нь муу хүн байна, сумын төв оруулаад өгөөч гэхээр нь гэрт нь очтол Б.Н байсан. Б.Нын өмд, гутал нь цус болчихсон явж чадахгүй байсан. Юу болсон талаар асуусан тэгэхэд Б.Ж зодсон гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 хуу/,
*Гэрч Ц.Бын өгсөн...Би 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Туяа эгчийг аваад аймгийн төв орох гэж явтал замд Б зам тосоод зогсож байсан. Зогсоод уулзтал манай гэрт Б.Н цус алдаад байна, чи очоод авч яваад эмнэлэгт хүргээд өгөөч гэхээр нь би гэрт нь очсон. Б.Н нь гэрт нь сууж байсан. Өмд, гутал нь нороод, цус болчихсон байсан. Би машиндаа суулгаад сумын төв рүү аваад явсан замдаа юу болсоныг асуухад Ж ахыг зодсон гэж хэлсэн сумын төв орж эмнэлэгт хүргэж өгчихөөд би явсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 хуу/,
*Гэрч Т.Бийн өгсөн:...Би 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хонио хариулаад морьтой явахад явган хүн явж байхаар нь очтол Б.Н байсан. Уйлчихсан, хамаг өмд, гутал нь цус болчихсон байхаар нь би гэр рүүгээ давхиад машинаа асааж Б.Ныг авч гэртээ ирсэн Б.Н нь гэрт ирээд уйлж байгаад Б.Ж ахад зодуулсан гэж хэлсэн нөхөр нь малдаа явчихсан гэж байсан. Б.Н хэлэхдээ Б.Ж нь түүний салтаа руу өшиглөсөн гэж хэлсэн ямар урчаас зодсон талаар би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 хуу/,
*Гэрч Б.Гийн өгсөн:...Бид нар Бийн гэрт очсон Б.Н тэдний гэрт уйлаад сууж байсан. Өмд, гутал нь цусандаа норчихсон, өөрийнхөө гар цус болчихсон байсан. Бид нар юу болсоныг асуухад Б.Ж ахад зодуулсан хэлсэн. Тэгээд бид нар Б.Ныг аваад Ихтамир сумын төв орж эмнэлэгт хүргэж өгчихөөд явсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/,
*Гэрч Н.Агийн өгсөн:...2019 оны 12 дугаар сарын 07-ны өглөө манай нөхөр Б.Ж гэрийнхээ гаднах малын баас, хашаа хороогоо цэвэрлэж байсан. Нөхрөөсөө юу болсон талаар асуухад “Б.Ныг гэрийнхээ гаднах малын баасыг цэвэрлэ гэж хэлсэн чинь чадахгүй дүүгээрээ цэвэрлүүл гэж маргалдаад бидон авч цохих гэж дайраад байхаар нь би нэг өшиглөчихсөн” гэж хэлсэн. Би тухайн үед нөхрийгөө Б.Нтай маргалдсаныг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/,
*Гэрч Н.Нийн өгсөн:...2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Н нь доошоо цус алдсан байдалтай Ихтамир сумын Эрүүл мэндийн төвд ирсэн. Би тухайн үед Б.Нын биеийг үзсэн. Үзлэгээр доошоо их хэмжээний цус алдсан байдалтай, бэлэг эрхтэн нь хавдсан, хярзан нь язарсан шархтай, нөжирсөн цус гарч байсан. Би цус тогтоох, өвчин намдаах, цусны эргэлт сайжруулах эмчилгээ хийсэн. Тэрний дараагаар Б.Ныг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/,
*Б.Жийн яллагдагчаар өгсөн....2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг, Хөхдаваа гэх газар байх манай гэрт малын тооны хүмүүс ирэх гэж байсан. Би гэрийнхээ гаднах малын баас, хашаа хороог цэвэрлээд бэр Б.Нд хандаж машины зам дээр угаадас асгачихсан, мөсрөөд хөлдчихсөн байна. Энэ нь дээрээ шороо асгаад дарчих, тэгээд гэрийнхээ гаднах малын баасыг цэвэрлэчих гэж хэлсэн чинь миний өөдөөс чадахгүй, чи тэр дүүгээрээ хийлгүүл гэж надтай маргалдсан. Тэгээд гэр лүүгээ орчихоор нь би уурандаа араас нь орж малын тооны хүмүүс удахгүй ирэх гээд байна, хүн ирэхэд ядаж цэвэрхэн сууж байя гэж хэлтэл чадахгүй ээ гээд над руу усны дөчийн бидон авч цохих гэж дайрахаар нь би Б.Ныг хөлөөрөө өшиглөхөд хойшоогоо унасан. Тэгэхээр нь би очиж бидоныг нь авчихаад чамайг ална шүү гэж хэлчихээд гэрээс нь гараад явсан. Тухайн үед ийм л зүйл болсон. Би Б.Нын бэлэн эрхтэн орчим хөлөөрөө өшиглөж таарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-49 хуу/,
Хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ж нь хохирогч Б.Ныг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан бэлгийн их хуруулын язрал, няцарсан шарх, баруун өвдөг, баруун бугалганы гадна дээд хэсэгт цус хуралт, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон бөгөөд бэлгийн их уруулын язрал, няцарсан шарх гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас Б.Жийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 83-84 хуу, 85 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Б.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учрууулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт 769.232 төгрөгийн баримт /71-73 хуу/ хэрэгт хавсаргасан байх боловч хохирогч Б.Нын надад эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг өгсөн, гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 76 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бийн Жийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялын 600.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О