Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 87

 

2020/ШЦТ/87

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж

Улсын яллагч: С.Б

Хохирогч: Б.Б, Ө.У 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Э, С.П

Шүүгдэгч: Б.О, Л.Р нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Эаар хөтлүүлж, тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Б-н О, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогт Л-н Р нарт холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 41 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт УлаанБ хот Баянгол дүүрэг, 21 хороо, 28-1311 Б тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Л-н Р /РД:/, 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, 6 эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Өвөр өвөлжөө гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Л овогт Б-н О /РД:/, 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүдэгч Б.О, Л.Р нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэр “Уяат гозгорын өвөр” гэх газраас иргэн Д.Бийн 3 тооны сувай гүүг хулгайлж, 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О нь ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр “Хүүш” гэх газраас иргэн С.Мийн 5 тоо тамгатай, буруу чих араасаа ухам имтэй алаг зүсмийн, зөв талын ташаан дээрээ 3 хяргаастай, гуян дээрээ загасан тамгатай хонгор зүсмийн нас нийлсэн 2 морь, нум суман тамгатай, зөв чих онь, буруу чих араасаа ухам имтэй хүрэн зүсмийн нас нийлсэн 1 гүү нийт 3 тооны адуу хулгайлж, 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр “Дарштын пойл” гэх газраас иргэн Б.Бын 2 тооны адууг хулгайлж, 6.800.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр “Нурамт” гэх газарт иргэн Ө.Уын эзэмшлийн хундан зээрд зүсмийн 1 тооны морийг хулгайлж, иргэн Ө.Ут 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 21нд шилжих шөнө хоёр морио алдсан. Архангай аймгийн Хотонт сумын хэсэг намайг дуудаад адууны хоёр толгой байна, ирээд үз гэхээр нь очиж үзэхэд манай адуу мөн байсан. Улаан хээр морь, бор морь хоёр байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ.

Хохирогч Ө.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 11дүгээр сарын 16-наас 17нд шилжих шөнө алдсан. Хөдөөнөөс утасдаад азаргаа алдсан гэхээр нь Архангай аймагт би малын хулгайтай тэмцэх тасагт азаргаа бүртгүүлсэн. Архангай аймгийн Хотонт сумын хэсэг дээр азарганы толгой байна үз гэхээр нь очиж үзэхэд манай адуу мөн байсан. Баагий морь алдсан гэсэн гээд ярьсан. Тэгээд үзэхэд хоёр адуу нь мөн байсан гэсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ. 

Шүүгдэгч Л.Рийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 21-ний 11цагийн орчим О ах дээр очиж морийг нь гуйгаад Архангай аймгийн Хотонд сумын Хөшөөт гозгор гэх газраас гурван тооны адуу авч ирсэн. Хүнээс гэж морийг гуйж авсан. Тэгээд морийг янзлалцаад өгчих гэж хэлээд хүрэн халзан гүүг нядалсан. Тэгээд О ах хониндоо явсан. Нэг адууг нь би ганцаараа нядалсан.” гэжээ. 

Шүүгдэгч Б.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 11 сарын 21-ны өдөр Р манайд ирсэн. Тэгээд хүнээс гурван адуу авна гээд Р нь гуйж морь аваад явсан. Ртой хамт хулгай хийгээгүй, бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэжээ.

Эрүүгийн тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Хохирогч Д.Бийн өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр УлаанБ хотоос манай төрсөн эгч нөхрийн хамт идшээ идэхээр ирэхээр нь би Хотонт сумын төвөөс тосч авахаар орой яваад азаргатай адуунуудаа бөөгнүүлж чадаагүй. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө адуундаа явахад манай халзан азаргатай адуунаас гурван тооны сувай гүү байхгүй байсан тэр өдрөө хайгаад олохгүй болохоор нь цагдаад хандсан. 3 сувай гүү алга болсон газар нь Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Уяат гозгорын өврийн орчим малын бэлчээр алга болсон байсан, зүсээр нь хэлбэл манай алга болсон 3 гүү нь арвай тамгатай, дэлийг нь засаагүй дэлтэй, имгүй халтар зүсмийн, хүрэн халзан зүсмийн, хонгор зүсмийн нас нийлсэн 3 сувай гүү байсан. Манайх уул нь өдөр бүр адуугаа хурааж бүртгэж тоолж хашаад өглөө үүрээр гаргаж явуулдаг. Би хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэж хашаад өглөө үүрээр буюу 2018 оны 11 дүгээр 22-ны өдрийн үүрээр гаргаад өглөө нь буюу 08 цагт бэлчээр дээр нь дахиж нэг удаа бүртгэж тоолоход бүрэн ижил сүрэгтэй явж байсан тэгээд тэр өдрөө дахин адуугаа эргүүлж тойруулаагүй өнжөөд маргааш өглөө нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн орчимд очиход байхгүй байсан. Тэгээд цагдаад хэлж бүртгүүлсэн, тэгсэн чинь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цагдаагаас утсаар яриад та цэнхэр суманд хүрээд ирээч гэхээр нь би эхнэр, найз болох Н.Бын хамт явж очиход цагдаагийн гадаа манай халтар гүү уяатай зогсож байсан тэгээд цагдаа руу орох гээд алхаж явахад цагдаагийн үүдэн дээр хүрэн халзан зүсмийн гүүний шир нь, хонгор гүүний толгой шир нь байхаар нь харж таниад цагдаа дээр ороод манай алдсан халтар гүү амьд , харин нөгөө хоёрынх нь шир мөн байна гэж хэлсэн. Харин амьд байсан халтар гүү нь нилээн гэдсээ татсан байдалтай ер нь уяатай юм уу хашаатай байсан байх гэхээр харагдсан. Тэгээд хэн манай адууг авсан талаар асуухад Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн иргэн Б.О гэх хүн өөрөө надад хандаж би танай адуунуудыг хулгай хийсэн тиймээс миний буруу би өөрийн чинь хохирол мөнгийг бүрэн төлж өгнө гээд надтай уулзаж тохирсон. Би өөрөө багаасаа мал дээр өссөн тэгээд ч өөрөө гардаж малладаг малаа танихгүй малчин хүн гэж юу байх вэ харин үхсэн хоёр гүүнийхээ арьсыг хараад л таньсан харин содон шинж тэмдэг гэх юм бол хүрэн халзан гүүний зөв талын урд хөлний өвдөгнөөс дээш цагаан өнгийн олоортой, үс ургасан тэр нь бол маш содон харагдсан. Дээрээс нь арьсан дээр нь миний дарсан манай арвай тамга ил байсан. Ер нь бол яг хэдэн төгрөг гэж хэлэхэд хэцүү байна би зах зээлийн үнэлгээгээр тооцуулах хүсэлттэй байна. Манайх өнгөрсөн жил 80 гаруй тооны адуу тоолуулсан харин энэ жил төлтэйгөө нийлээд 90 гаран тооны адуутай, малын А данс маань Архангай аймгийн Өгийнуур суманд тоологдсон учир нь би өөрөө Өгийнуур сум руу шилжсэн хүн байгаа. Манайх Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр баг, Уяатын гозгор гэх газар нутагладаг.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 99-102хуу/, 

Хохирогч Д.Бийн дахин өгсөн: “Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Манайх ганц гэр эхнэр хүүхэд сумын төвд байдаг мал эзэнгүй болчих учраас шүүх хуралд оролцож чадахгүй. Манай адууг хулга хийсэн хүнтэй уулзаж тохиролцож, хохирол төлбөрөө бүрэн авсан учраас гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-106 хуу/, 

Гэрч Д.Огийн өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхрийн төрсөн эгч нь нөхрийн хамт идшээ идэхээр УлаанБ хотоос ирээд оройхон нөхөр маань сумын төвөөс тосч авахаар яваад тэр орой адуу малаа бөөгнүүлж хашиж чадаагүй. Тэрнээс биш манай нөхөр бид хоёр өдөр бүр адуугаа бөөгнүүлж тоолоод хашиж хоноод өглөө үүрээр гаргадаг. Тэгсэн харин 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Архангай аймаг Хотонт сумын Хөөвөр багийн Уяат гозгорын өврийн орчимд бэлчиж байсан халзан азаргатай адуунаасаа арвай тамгатай дэлтэй халтар зүсмийн гүү, хүрэн халзан зүсмийн гүү, хонгор гүү гэсэн 3 тооны сувай гүү адуундаа байхгүй байсан. Тэгээд тэр өдрөө хайгаад сураг чимээ гаргаж чадалгүй цагдаад хандсан байсан. Сүүлд нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө цагдаа манайх руу залгаад та Цэнхэр сумын цагдаа дээр хүрээд ирээч гэхээр нь нөхөр, манай саахалтын айлын Н.Б нарын хамт Цэнхэр суманд ирэхэд цагдаагийн газрын гадаа манай алдсан халтар гүү дүрээрээ зогсож байсан, бас цагдаагийн газрын гадаа үүдэнд манай хүрэн халзан гүүний шир, хонгор гүүний толгой шир хоёр нь дэлгээтэй байсан. Би дээрх адуунуудыг хараад өөрийн адуу мөн болохыг шууд мэдсэн арвай тамгатай халтар гүү нь манай хүүхдийн гүү. Манай хүүхэд халтар гүүгээ алдсан гэж сонсоод маш их уйлсан харин хүрэн халзан, хонгор гүүнүүдийг жил бүр сааж өдөр бүр харж хариулдаг учраас өөрийнхөө малын арьс ширийг хараад л таньсан. Манайх нийтдээ 90 гаран тооны адуутай айл. Манай алдагдсан 3 тооны адуу халзан азаргатай адуунаас алдагдсан. Гурвуулаа арвай тамгатай, дэлтэй, содон шинж тэмдэгтэй нь хүрэн халзан гүүний зөв талын урд хөлний өвдөгнөөс дээш хэсэгт нь цагаан олоор үүссэн, тухайн олоор нь байдсан гүү байхад нь анх сааж сургаж үедээ богослож байгаад түүнээс шарх үүсч, шарх нь эдгэрээд цагаан өнгийн үс ургасан. Би хүрэн халзан адууныхаа шир, хөлний олоорыг хараад л шууд таньсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-108хуу/,

Гэрч Л.Рийн өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.О ах над руу залгаад ахдаа ирээд идэшний адуу хийлцээд өг гээд гуйхаар нь би тэднийд яваад очиход дэлийг нь засаагүй халтар, хонгор, хүрэн халзан зүсмийн сувай гүүнүүд уяатай байхаар нь Б.О ахтай нядлалцаж өгөөд би дүүгийнх рүүгээ буцсан. Тухайн адуунуудын им тамгыг нь анзаараагүй, тэр үед Б.О ахын өөрийн адуу гэж би бодсон. Бид хоёр тухайн адуунуудыг нядалж байхад Б.О ах гэртээ ганцаараа байсан, эхнэр хүүхэд нь хаана байсан талаар мэдэхгүй. Им тамгыг нь дахин хараагүй, Б.Отэй хамт шууд л нядалсан.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 133-135 хуу/, 

Гэрч Н.Бын өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мал усалж яваад худаг дээр Д.Бтой таарахад манайх урд шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Уяат гозгорын өвөр орчмоос халзан азаргатай адуунаасаа 3 тооны сувай гүү хулгайд алдсан гэж ярьсан. Би тэр өдөр нь малын бэлчээрээр тэдний халзан азаргатай адуун дундуур явж үзэхэд тэр адуунаас нь миний зүсийг нь сайн мэддэг гурван сувай гүү байхгүй болсон байсан. Д.Бийн адуунууд нь арвай тамгатай, халзан азаргатай адуунаас нь арвай тамгатай халтар гүү, хүрэн халзан зүсмийн том биетэй гүү, хонгор зүсмийн гүү гэсэн гүүнүүд байхгүй байсан. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний  өдөр Д.Бийнд идэш хийлцэж өгөх санаатай очиход Цэнхэр сумаас цагдаа дуудаад байна хамт яваад ирье гэхээр нь зөвшөөрч Д.Б, түүний эхнэр Д.О нарын хамт Цэнхэр сумын цагдаа дээр ирэхэд цагдаагийн гадаа Д.Бийн халзан азаргатай адуунаас нь алга болсон арвай тамгатай, дэлтэй халтар гүү амьд уяатай зогсож байсан. Харин цагдаагийн газрын гадаа үүдэнд нь тэднийхээс алга болсон хүрэн халзан гүүний шир, хонгор гүүний шир, толгой нь гадаа байсан. Би очиж нарийн үзэхэд тэдний арвай тамга нь бүдэгхэн мэдэгдэж байсан. Манай найз сумын алдарт уяач, мөн 4 азарга цөөнгүй адуутай айл.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 109-111 хуу/, 

Хохирогч Б.Бын өгсөн: “2018 оны 11 дугээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян Өндөр багийн Дарштын пойл гэх газар малын бэлчээрээс өөрийнхөө эзэмшлийн шарга азаргатай адуунаас улаан хээр, бор зүсмийн нас нийлсэн бүдүүн морьдоо хулгайд алдсан. Манайх тухайн хоёр морио хулгайд алдахын өмнө нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орой бүртгэж хашаад хонуулсан чинь маргааш өглөө нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө хашаанаас гарсан Дарштын пойл гэх газарт бэлчиж байхаар нь очоод үзэхэд бор, улаан хээр морь байхгүй болохоор нь тэр хавиараа хайгаад ямар нэгэн сураг чимээ сонсож, сураг чимээ гараагүй. Тэгээд цагдаагийн байгууллагад бүртгүүлээд орхисон. Тэгсэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр намайг гэртээ байж байхад манай нутгаас бас хундан зээрд азаргаа хулгайд алдсан А.Ц нь цагдаа дээр эзэн гарахгүй адууны толгой байна гэхээр нь хамт очоод үзэхэд манай алддаг хоёр тооны адууны толгой мөн байсан. Би адуу хулгайлсан гэх Б.Отэй уулзахад манай адуунаас хулгай хийж авсан гэдгээ өөрөө надад ярьсан хохирол мөнгийг нь барагдуулж өгнө гэсэн. Хоёулаа миний эзэмшлийн Говь-Алтай аймгийн Иргэдийн хурлын даргаас худалдаж авч байсан адуунууд байгаа. Хээр морь нь духан дээрээ жижигхэн буурал, зөв талын гуяандаа сартай сэрээ тамгатай, бор морь тамгагүй, имгүй адуу байсан. Өөрөө маллаж уяж уралдуулдаг малчин хүний хувьд өөрийн алдсан мал шууд л хараад танигдсан хэрвээ миний хээр морины толгойг сайн ажиглавал духан дээрээ буурал, нилээн өргөн магнайтай, духны эргүүлэг сайтай байгаа, харин бор морио бол хамрын нүх томтой, зун дэлийг нь засахдаа тэвгэн хөхөл тавьж байсан нь хэвээрээ байсан. Хурдан удмын угшилтай адуунууд байгаа юм миний санаж байгаагаар бол хээр морь 2015 онд Говь-Алтай аймгийн Баруун бүсмийн даншиг наадамд түрүүлсэн, 2017 оны хавар Архангай аймгийн Хотонт сумын Индэртийн овооны наадамд айрагын 4-т давхиж хурдалсан мөн сумын наадам бүрт эхний 10 дотор хурдалдаг байсан. Харин бор морины хувьд угшил сайтай гэж 5.000.000 төгрөгөөр СүхБ аймгийн нэг танихгүй хүнээс худалдаж авч байсан, уяж уралдуулж байгаагүй, битүү адуу байсан. Би хурдалж байсан баримтыг нь хэрэгт хавсаргах хүсэлттэй байна. Улаан хээр зүсмийн адуугаа 10.000.000 төгрөгөөр, бор морио 5 сая төгрөгөөр тус тус үнэлж байна. Яагаад ингэж үнэтэй үнэлж байгааг миний адууг худалдаж авч байсан хүнээс асуухад мэдэгдэнэ. Би өөрт учирсан хохирлоо төлүүлэх хүсэлттэй байна.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 160-163хуу / ,

Гэрч Б.Жын өгсөн: “2018 оны 11 сарын 21-ний өдөр санаж байна. Б.О ах хүнээс 2 тооны адуу авсан гэж яриад нядлахад туслаач гэж гуйсан. Тэгэхээр нь гэрийнх нь гадаа хамт нядалсан. Хоёр тооны адуу нь бор, хээр зүстэй морьд байсан. Би им тамгыг нь анзаараагүй. Тэр үед бид хоёр хоёулаа байсан. Өөр хүн байгаагүй. Би хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. Дараа нь цагдаад баригдах үед л мэдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 176-177хуу/,

 

Гэрч А.Бын өгсөн: “Хохирогч Б.Бын эзэмшлийн улаан хээр морины дүгнэлтийг би хохирогчийн гаргаж өгсөн материалыг үндэслэн гаргасан бөгөөд тухайн морь нь 2010 онд Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын сургуулийн 70 жилийн ойн баярт 5 дугаар байр, 2012 онд соёолон насандаа баруун бүсийн хурд 2012 уралдаанд түрүүлсэн мөн онд Говь-Алтай аймгийн Есөн булаг суманд уралдаж өргөмжлөл авсан, 2014 онд Шандын хурд их сорилгийн уралдаан 5 дугаар байранд орсон зэргийг баталсан өргөмжлөл батламж гэрчилгээг үндэслэж тухайн дүгнэлтийг гаргасан. Уг морь нь зах зээлийн ханшаар 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр үнэлсэн. Хохирогч Б.Б нь улаан хээр морийг 2016 онд уяач Бийн цолны мялаалга наадамд соёолон насны хээр морь 3 дугаар байранд хурдалсан гэсэн өргөмжлөл байгаа боловч энэ нь улаан хээр морины насанд тохирохгүй байгаа. Тухайн үед улаан хээр морь нь нас нийлсэн адуу байсан тул нотлох баримтын хэмжээнд хүлээн аваагүй. Хохирогч Б.Бын эзэмшлийн СүхБ аймгаас худалдаж авсан бор морийг хурдан морь байсан гэдгийг нотлох баримт байхгүй, морины уралдаанд уяж уралдуулж байсан өргөмжлөл, батламж байхгүй байсан учраас энгийн адууны үнэлгээгээр үнэлсэн. Тухайн морийг би 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр үнэлсэн.”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 190-191 хуу/,

 

Гэрч Д.Бын өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 21-ний үеэр санагдаж байна, би адууны эрэлтэй явж байхад Б.Бын дүү нь тааралдаад хоёр адуу хулгайд алдсан гэж ярьж байсан. Тэгээд тэдний адуунд байдаг хурдан даншиг гэж нэрлэдэг хээр зүсмийн морио, мөн зүүн талын аймгаас авсан хурдан угшилтай бор морио хулгайд алдсан байсан. Би тэдний адууг сайн мэддэг, бүгдийг нь хараад танина. Цагдаагийн газар байсан улаан хээр, бор морины толгойнууд нь Б.Бын алдсан хоёр адууны толгой зүсээрээ мөн байсан.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 170-172 хуу/, 

 

Хохирогч Ө.Уын өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн орой А.Ц ах над руу залгаад чиний хундан зээрд азарга урд шөнө адуутайгаа алга болсон байна ах нь хайгаад олсонгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гараад цагдаагийн газарт мэдэгдээд орхисон. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр А.Ц ах надруу залгаад цагдаа дээр очоод адууны арьс үзье гэж хэлсэн тэгээд би Хотонт сумын цагдаа дээр ирж адууны арьс үзэхэд миний алдсан хундан зээрд зүсмийн азарга мөн байсан тэгээд л цагдаад хандаж шалгуулах болсон. Миний эзэмшлийн адуу байгаа харин миний азаргыг манай А.Ц ах харж малладаг, тэдний адуунд явдаг. А.Ц ахын малын А дансанд тоолуулсан. Хундан зээрд зүстэй, хамар цагаан, духан дээрээ хумсны толио шиг хэмжээтэй жижиг сартай, хүрэн зээрд шингэвтэр дэл сүүлтэй, шодон сүүлтэй, чихэндээ ямар нэгэн имгүй, зөв талын гуяан дээрээ нум суман тамгатай биеэр том зээрд азарга байсан. Би шууд  хараад л таньсан, тэгээд зөв тийш нь харуулж байгаад тамгыг нь үзээд дараа нь толгойны сар, хамар цагаан зэргийг нь харж шалгаж мэдсэн. Хурдан удмын угшилтай адуу байгаа, миний санаж байгаагаар 2009 онд хязаалан үрээ байхдаа С аймгийнхаа баяр наадамд 7-т, 2009 онд арын хангай шигшмэл хурдад 15-т, 2014 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын өвлийн бооцоот уралдаанд Зт, 2009 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын наадамт 2-т, 2009 онд Архангай аймгийн Цэнхэр сумын Сайрын овооны тахилгат 2-т, аймгийн наадам хоёр удаа 10 дотор тус тус хурдалж байсан, төл сайтай хурдан удмын сайн азарга байсан. Одоо тухайн азарганы том төл нь Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 3, Төвшрүүлэх суманд аман хүзүүнд тус тус хурдалсан ер нь л байнгын 10-т давхидаг сайхан төлтөй азарга удам их сайн, дөлгөөхөн номхон хүн очоод хүзүүдээд авахад бол шууд л баригддаг азарга байсан. Манай ах А.Ц нь өдөр бүр өөрийн адуугаа бүртгэж хашиж хонодог. Миний алдсан хурдан хундан азарга нь төл сайтай бас хурдан сайхан адуу байсан учраас 10 сая төгрөгөөр үнэлж байна. Би тэр хулгай хийсэн гэх Б.Отэй уулзаж ярилцахад өөрийн хулгай хийсэнгээ надад ярьсан гомдол саналгүй болгож өгнө гэсэн, өөрт учирсан хохирлоо тэр Б.О гэх хүнээр төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221-225хуу/, 

 

Хохирогч Ө.Уын дахин өгсөн: “Адууныхаа хурдан удмыг сайжруулах зорилгоор шинэ монгол цагийн 25 хувийн цустай эрлийз азарга худалдаж авахад манай хулгайд алдсан азарга соёолон настай байсан. Тухайн адуу нь эзэмшлийн хувьд минийх, харин уралдуулахдаа аав Ө, адуу харж өгдөг байсан А.Ц нарын нэр дээр уралдуулдаг байсан. Миний санаж байгаагаар аавын нэр дээр 2 удаа, А.Цын нэр дээр 1 удаа айргийн 5 дотор хурдалж, шагнал авч байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226хуу/, 

 

Хохирогч Ө.Уын дахин өгсөн: “Манай адууг хулгай хийсэн Б.О надтай уулзаж, Б.О нь хулгай хийсэндээ уучлалт гуйж, бид хоёр хоорондоо хохирлоо тохиролцож би түүнээс өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул тус хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-229 хуу/, 

 

Гэрч А.Ц-н өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Нурамт гэх газраас зөв талын гуяандаа нум суман тамгатай, хундан зээрд зүсмийн 1 тооны азарга хулгайд алдсан. Хулгайд алдахын урд орой нь  буюу 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд хундан зээрд азаргатай адуугаа гэрийнхээ адууны хашаандаа хашсан. Манайх өдөр бүр адуугаа хашиж хонодог хашихдаа азаргаа адууны хашааныхаа гадаа гаргаж үлдээдэг учир нь азаргаа цуг адууны хашаанд хашихаар морьдоо хасаад байдаг.  Азарга алга болсон шөнө би адуугаа 03 цаг 30 минутын үед гаргаж явуулсан тэр үөд би азаргаа байгаа үгүйг сайн анзаарагүй тэр өглөө нь 10 цагийн орчимд адуун дээрээ яваад очих үед манай адуунаас хундан зээрд зүсмийн азарга байхгүй болсон байсан бусад адуу нь замын ойролцоо бөөгнөрөөд зогсож байсан. Тэр өдрөө азаргаа нилээн хайгаад огт олоогүй. Тэгсэн харин 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цагдаа нар ирээд малын арьс үзээдхээч гэхээр нь явж очоод адууны арьс үзэхэд манай адуунаас алга болсон хундан зээрд азарганы арьс дүрээр мөн байсан тэгээд цагдаад хандаж шалгуулах болсон. Манай хүргэн ахын том хүү Ө.Уын эзэмшлийн адуу байгаа юм манай адуунд тавьж би малладаг. Манай мал дээр байдаг учраас манай малын А дансанд тоолуулж бүртгүүлсэн байгаа. Хундан зээрд зүстэй, хамар цагаан, духан дээрээ хумсны толио шиг хэмжээтэй жижиг сартай, хүрэн зээрд шингэвтэр дэл сүүлтэй, шодон сүүлтэй, чихэндээ ямар нэгэн имгүй, зөв талын гуяан дээрээ нум суман тамгатай биеэр том зээрд азарга байсан. Би шууд л хараад л таньсан, тэгээд зөв тал нь харуулж байгаад тамгыг нь үзээд дараа нь толгойны сар, хамар цагаан зэргийг нь харж шалгаж мэдсэн. Хурдан удмын угшилтай адуу байгаа юм миний санаж байгаагаар бол 2014 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын өвлийн бооцоот уралдаанд З-т, 2009 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын наадамт 2-т, 2009 онд Архангай аймгийн Цэнхэр сумын Сайрын овооны тахилгат 2-т, аймгийн наадам хоёр удаа 10 дотор тус тус хурдалж байсан, төл сайтай хурдан удмын сайн азарга байгаа. Одоо тухайн азарганы том төл нь Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 3-т, Төвшрүүлэх суман аман хүзүүнд тус тус хурдалсан ер нь л байнгын 10-т давхидаг сайхан төлтэй азарга. Их сайхан дөлгөөхөн номхон хүн очоод хүзүүдээд авахад бол шууд л баригддаг азарга байгаа, манайд тухайн азарганы амьд байхад нь хурдалж байсан зурагнууд байгаа тэр зурагнуудыг хэрэгт нь хавсаргах хүсэлтэй байна. Манайх орой болгон бүртгэж хашаад шөнө гаргаж бэлчээдэг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны орой хаших үедээ эхнэртэй хашиж бүртгээд хонуулсан.”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 236-239хуу/, 

 

Гэрч Р.Огийн өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Нурамт гэх газраас зөв талын гуяандаа нум суман тамгатай, хундан зээрд зүсмийн 1 тооны азарга хулгайд алдсан. Манайх өдөр бүр адуугаа хашиж хонодог хашихдаа азаргаа адууны хашааныхаа гадаа гаргаж үлдээдэг, учир нь азаргаа цуг адууны хашаанд хашихаар морьдоо хасаад байдаг. Азарга алга болсон шөнө манай нөхөр адуугаа 03 цаг 30 минутын үед гаргаж өглөө нь 10 цагийн орчимд адуундаа яваад ирэхдээ манай адуунаас хундан зээрд зүсмийн азарга байхгүй болсон байна хайгаад олоогүй. Тэгсэн харин 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цагдаа нар ирээд малын арьс үзээдхээч гэхээр нь явж очоод адууны арьс үзэхэд манай адуунаас алга болсон хундан зээрд азарганы арьс дүрээрээ мөн байсан тэгээд цагдаад хандаж шалгуулах болсон. Манай нөхрийн хүргэн ахын том хүү Ө.Уын эзэмшлийн адуу байгаа юм манай адуунд тавьж нөхөр бид хоёр малладаг. Манай мал дээр байдаг учраас манай малын А дансанд тоолуулж бүртгүүлсэн байгаа. Хундан зээрд зүстэй, хамар цагаан, духан дээрээ хумсны толио шиг хэмжээтэй жижиг сартай, хүрэн зээрд шингэвтэр дэл сүүлтэй, шодон сүүлтэй, чихэндээ ямар нэгэн имгүй, зөв талын гуяан дээрээ нум суман бүдэг тамгатай биеэр том хундан зээрд азарга байсан. Би анх харахад толгойны хэлбэр дэл сүүл, адууны зүс мөн байсан цаашаа нягтлаад адууны зөв талын гуяыг татаж үзэхэд манай адууны тамгатай адуу байсан. Хурдан удмын угшилтай адуу байгаа юм миний санаж байгаагаар бол 2014 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын өвлийн бооцоот уралдаанд З-т, 2009 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын наадамт 2-т, 2010 онд Архангай аймгийн Цэнхэр сумын Сайрын овооны тахилгат 2-т, аймгийн наадамд хоёр удаа 10 дотор тус тус хурдалж байсан, төл сайтай хурдан удмын сайн азарга байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 243-245 хуу/, 

 

Хохирогч С.Мийн өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймаг руу хүүхдийнхээ хөлийг эмнэлэгт үзүүлэх гээд явах үедээ адуугаа бөөгнүүлж бүртгэж үзэхэд манай адуу тоо ёсоороо бүрэн байсан тэгээд аймаг явж хоноод маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд Архангай аймгийн төвөөс ирж явах үед манай адуу гэрийн урд буюу Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт баг Хүйш гэх газарт бэлчиж байхаар нь бэлчээр дээр зүслээд тоолж үзэхэд бүрэн байсан. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн үед адуугаа бөөгнүүлэх үед манай адуунаас 5 тоо тамгатай буруу чих араасаа ухам имтэй алаг зүсмийн, зөв талын ташаан дээрээ 3 хяргаастай гуяан дээрээ загасан тамгатай хонгор зүсмийн нас нийлсэн 2 морь, нум суман тамгатай, зөв чих онь, буруу чих араасаа ухам имтэй хүрэн зүсмийн нас нийлсэн 1 гүү гэсэн 3 тооны адуу байхгүй болсон байхаар нь тэр өдөрөө хайгаад огт олж чадаагүй. Манайхаас алга болсон 3 тооны адуу бол адуунаасаа огт салахгүй хамтдаа явдаг унаган адуунууд байгаа. Адуугаа хайж явахад манай адууг замын хажууд бөөгнүүлж хоргоосон адууны мөр үүссэн, түүн дээр хөдөөний хүмүүс өмсдөг нохой гутлын мөр гарсан мөн оёдлын машинаар давхарлаж машиндсан уяа үлдсэн байхаар нь хулгайч авч явсан нь баараггүй гэж бодсон. Тэгсэн харин 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цагдаагаас яриад Хотонт сумын цагдаа дээр дуудаж байна гэхээр нь яваад ирэхэд цагдаагийн тасгийн өрөөнд манайхаас алга болсон 5 тоо тамгатай алаг адууны шир, зөв талын ташаан дээрээ З хяргаастай загасан тамгатай хонгор зүсмийн морины шир, хүрэн гүүний зөв чих онь, буруу чих нь араасаа ухам имтэй толгойн байсан ба алаг, хонгор морины толгой нь байхгүй, хүрэн гүүний шир нь байхгүй байсан. Би өөрийнхөө алаг, хонгор мориныхоо ширийг нь арьсаар нь мөн тамгаар, хүрэн гүүгээ зүс, түүний толгойны хэлбэр чихэн дэх им зэргээр нь маш сайн таньсан. Манай алаг, хонгор хоёр морьд эмээл ойрын хоёр жил тавиагүй тарга тээвэргэ сайтай нас нийлсэн сайхан адуунууд байгаа юм тиймээс тус бүрийг нь 1 сая төгрөгөөр хоёр морио 2 сая төгрөгөөр, харин хүрэн зүсмийн гүү маань сувай гүү байсан уяраас 800.000 мянган төгрөгөөр алдсан гурван адуугаа нийтдээ 2.800.000 төгрөгөөр үнэлж байна. Энэ дунд хурдан удмын адуу байгаагүй, махны адуунууд л байсан. Манайх нийтдээ 57 орчим тооны адуутай айл.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-35хуу/,

 

Хохирогч С.Мийн дахин өгсөн: “Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт оршин суудаг Б.О гэх хүн нь манай гурван тооны адууг хулгайлж авснаа хүлээн зөвшөөрч 3 адууны төлбөрийг надтай ярилцаж тохирч учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан учраас түүнээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би шүүх хуралд биечлэн оролцож чадахгүй учир нь манай ганц гэрээрээ байдаг, эхнэр хүүхэд энэ жил сумын төв дээр байгаа би малаа маллаад ганцаараа байдаг, манай нутагладаг газар малын хулгай ихтэй учраас малаа хариулагагүй орхивол хулгайд алдах аюултай. Иймд би гомдол саналгүй учраас шүүх хуралдаанд оролцохгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-38 хуу/,

Гэрч Д.Нын өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймаг уруу хүүхдийнхээ хөлийг эмнэлэгт үзүүлэх гээд нөхөр хүүхдийн хамт аймаг явж хоноод маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд Архангай аймгийн төвөөс ирж явах үед манай адуу гэрийн урд буюу Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт баг Хүйш гэх газарт бэлчиж байсан тэр үед нөхөр бид хоёр машинаасаа бууж бэлчээр дээр адуугаа зүслээд тоолж үзэхэд бүрэн байсан. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн үед адуугаа нөхрийнхөө хамт бөөгнүүлэх үед манай адуунаас 5 тоо тамгатай буруу чих араасаа ухам имтэй алаг зүсмийн, зөв талын ташаан дээрээ 3 хяргаастай гуяан дээрээ загасан тамгатай хонгор зүсмийн нас нийлсэн 2 морь, нум суман тамгатай, зөв чих онь, буруу чих араасаа ухам имтэй хүрэн зүсмийн нас нийлсэн 1 гүү гэсэн 3 тооны адуу байхгүй болсон байсан. Манайхаас алга болсон 3 тооны адуу адуунаасаа огт салахгүй хамтдаа явдаг манай унаган адуунууд. Адуугаа хайж явахад манай адууг замын хажууд бөөгнүүлж хоргоосон адууны мөр үүссэн, түүн дээр хөдөөний хүмүүс өмсдөг нохой гутлын мөр гарсан мөн оёдолын машинаар давхарлаж машиндсан уяа үлдсэн, машины мөр үүссэн байхаар нь хулгайч авч явсан нь баараггүй гэж бодсон. Тэгсэн харин 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цагдаагаас яриад Хотонт сумын цагдаа дээр дуудаж байна гэхээр нь яваад нөхрийнхөө хамт ирэхэд цагдаагийн тасгийн өрөөнд манайхаас алга болсон 5 тоо тамгатай алаг адууны шир, зөв талын ташаан дээрээ З хяргаастай загасан тамгатай хонгор зүсмийн морины шир, хүрэн гүүний зөв чих онь, буруу чих нь араасаа ухам имтэй толгойн байсан ба алаг, хонгор морины толгойн нь байхгүй, хүрэн гүүний шир нь байхгүй байсан. Би алаг, хонгор мориныхоо ширийг нь арьсаар нь мөн тамгаар, хүрэн гүүгээ зүсээр танихаас гадна би байнга саадаг байсан учраас өөрийнхөө адууг мэдэлгүй яахав дээрээс нь хоёр чихэн дэх имээр нь таньсан. Манайх нийтдээ 57 орчим тооны адуутай айл.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-41хуу/, 

Гэрч Г.Оын өгсөн: “Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би С.Мтэй хамт тэдний адууг бүртгэж тоолоод хараад үлдэхээр болоод үлдэж 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө нь дахин бүртгээд гаргахад тэдний адуу тавин долоон тооны буюу тоо ёсоороо таарч байсан тэр өдрийн орой нь С.М өөрөө ирж адуугаа тоолж бүртгэсэн гэсэн. Тэгсэн маргааш нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийнхөө адуунд явж байгаад С.Мийн адуугаар ороход тэдний адуунаас 3 тооны адуу байхгүй байхаар нь С.М рүү залгаад танай адуунаас 3 тооны адуу дутсан байна гэж хэлсэн тэгээд зүсээр нь үзэхэд тэдний адуунаас 5 тоо тамгатай алаг морь, зөв талын ташаан дээрээ З хяргаастай загасан тамгатай хонгор морь, нум суман тамгатай хүрэн гүү алга болсон байсан. Хонгор моринд 3 хяргаас хийж байхад би хажууд нь харж байсан, алаг морь адуундаа цөөхөн байдаг учраас зүсээр нь сайн мэднэ, хүрэн гүүг Д.Ныг саадаг байхад нь унагыг нь татаж өгдөг байсан болохоор сайн мэддэг. Тэгсэн чинь удалгүй цагдаагийн тасагт алаг морь, хонгор морины шир, хүрэн гүүний толгой байсан, би хараад шууд л таньсан. Адууны арьс, хяргаас, тамга, толгой, им зэргээр нь алаг, хонгор, хүрэн гэсэн С.Мийн хулгайд алдсан 3 тооны адууг таньсан. С.Мийнх нийтдээ 57 орчим тооны адуутай.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-44хуу/,

Гэрч Д.Бы өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө С.М нь манайд ирээд манай адуунаас урд шөнө алаг морь, хонгор морь, хүрэн гүү гэсэн 3 тооны адуу алга болсон байна зам дээр адуутай хөөцөлдсөн мөр үүссэн байна гэж надад ярьж байсан. Би С.Мийн зарим адууг  таньдаг алга болсон гурван адуун дунд нь зөв талын гуяан дээрээ 5 тоо тамгатай алаг морь, зөв талын гуяан дээрээ загасан тамгатай дашаан дээрээ Зн хяргаастай хонгор морь хоёр нь хулгайд алдагдсан байсан. Харин нөгөө хүрэн гүүг би сайн мэдэхгүй, С.Мийн алдсан адуунууд  ижил сүргээсээ салахгүй тэдний унаган адуунууд байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр С.М нь хамт Хотонт сум ороод ирье гэхээр нь хамт явахад Хотонт сумын цагдаагийн тасаг дотор С.Мөнтөгсийн алдсан гэх адуунаас 5 тоо тамгатай алаг зүсмийн, загасан болон хяргаастай хонгор зүсмийн морьдын шир байсан, би тухайн ширнүүдийг зүс болон тамгаар нь таньсан. С.Мийнх 2 азарга адуутай, яг хэдэн тооны адуу байдаг эсэхийг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-47хуу/,

 

Гэрч Л.Рийн өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд амьдардаг манай дүүгийн нөхрийн ах болох зүс таньдаг Б.О гэх айлаар цай уухаар ирэхэд тэдний гэрт Б.О ах ганцаараа гэрээ сахиад байж байсан, бид хоёр ганц шил архи хувааж уугаад би халамцуу ирсэн учраас согтоод унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрэхэд Б.О ахын байран дээр алаг морь, хонгор морь, хүрэн гүү 3 уяатай байсан. Б.О ах гаргалцаад өгөөч гэхээр нь юун адуу болох талаар асуухад ах нь хүнээс өрөндөө авсан юм гаргаж янзлаад зарах гэж байгаа гэхээр нь хүнд туслаж гаргаж өгсөнөөс биш хулгайн адуу болох талаар нь мэдээгүй. Тэр өдрөө  нөгөө уясан 3 адууг нь гаргаж өгчихөөд Цэнхэрийн төв орж дүүгийндээ хоноод маргааш нь Б.О ахтай ганц шил архи уух гэж ирэх үед Б.О ах нөгөө 3 адуугаа мах авч яваа ченжид зарж борлуулсан гэж ярьж байсан, би хэнд хэрхэн зарсан талаар мэдэхгүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-56хуу/,

 

Яллагдагч Б.Оийн өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манайд өдрийн 11 цагийн орчим Л.Р ирсэн. Тэгээд манайд ирээд надаас хүнээс 3 тооны адуу авах гэж байгаа та надад унах морь өгөөч гэхээр нь би өөрийн улаан хээр зүсмийн нас нийлсэн морь өгсөн. Тэгээд надаас морь аваад явсан, би тэгээд малдаа явсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн үрээр 4-5 цагийн орчим манайд Л.Р ирсэн. Тэгээд би хүнээс 3 тооны адуугаа аваад явсаар байгаад ирлээ гэж байсан. Тэгээд маргааш өглөө нь би малдаа явах гэж байсан чинь Л.Р намайг хамт нэг адуу гарцалцаад өгөөч гэж гуйхаар нь би хамт нөгөө нэг тооны хүрэн халзан зүсмийн нас нийлсэн гүүг хамт гаргалцаж өгсөн. Тэгээд би нөгөө гүүг гаргалцаж өгөөд малдаа явсан. Тэгээд малдаа яваад орой ирэхэд Л.Р нэг тооны гүүгээ би ганцаараа гаргачихлаа гээд сууж байсан бөгөөд замаар мах авах гэж байсан хүн явахлаар нь тэр хүнд нөгөө хоёр тооны гүүний махаа зарчихлаа гэж байсан. Тэгээд нэг хээр зүсмийн гүү үлдсэн байсан. Тэгээд энэ гүүг яах гэж байгаан гэж асуухад Л.Р би өөрөө мал хийж авна танайд үлдээчихье гэсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө манайд цагдаа нар ирэхэд Л.Р надад ахаа би 3 тооны адуу хулгай хийсэн таньд худлаа ярьсан юм аа би өмнө тэнсэнтэй байгаа та энэ хэргийг даагаад гарчих би хохирол төлбөрийг нь барагдуулна гэхээр нь би болох юм бодоод тухайн хэргийг би хийсэн гэж цагдаа нарт хэлсэн. Түүнээс би хулгай хийгээгүй. Би ганцаараа өөрийн хөдөө байдаг гэртээ байж байхад Л.Р манайд ирсэн. Өөр ямар нэгэн хүмүүс байгаагүй. Намайг маргааш нь босоод гэрээс гарахад саравчны урд 3 тооны адуу уячихсан байсан бөгөөд тухайн 3 тооны адууны зүс гэвэл зээрд халзан, хонгор, хээр зүсмийн нийт 3 тооны адуу байсан. Би тухайн 3 тооны адууны им тамга болон насыг нь ажиглаагүй. Миний өөрийн эзэмшлийн нас нийлсэн улаан хээр зүсмийн, давхар саран дээр монгол Ба үсгэн тамгатай морийг Л.Р унаж явсан. Л.Р надаас 3 мяндсан ногт, нэг илүү суран хазаартай хамт авч явсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 170-173 хуу/,

 

Яллагдагч Л.Рийн өгсөн: “Би 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр байх Архангай аймгийн Цэнхэр суманд оршин суух өөрийн төрсөн дүү Л.Аийн хөдөө өвөлжөөн дээр нь морины жүчээ барьсан. Тэгээд жүчээг барьж байгаад Б.Оийнд очсон. Тэгээд хүнээс 2, 3 адуу авах гэж байгаа юм гэж хэлээд Б.Оийн морийг нь гуйж унаад Хотонт сумын хөөвөр баг, Уяат гозгор гэх газар очсон. Тэгээд тэр газар хэсэг адуу тааралдсан, уг адуун дундаас 3 адуу туугаад Б.Оийн гадаа ирээд хашаанд уясан. Тэгээд Б.Од “би хүнээс авах авлагаа аваад ирлээ, энэнээс гаргалцаад өг” гэж хэлэхэд Б.О 1 халзан гүүг гаргалцаж өгөөд малдаа яваад өгсөн. Б.О малдаа явсан хойгуур би үлдсэн 2 адууны хонгор гүүг нь би өөрөө гаргаж дуусгачихаад үлдсэн 1 гүүг нь амьдаар уяад орхисон байсан. Тэгээд байж байтал явуулын Маяти машинтай хэсэг хүмүүс мах авна, мал ачна гээд байхаар нь гаргасан 2 адууныхаа махыг уг хүмүүст зарсан. Удалгүй Б.О малдаа яваад эргэж ирээд надаас “энэ 1 адуугаа яах гэж байгаа юм” гэж асуухад нь би “танайд байж байг” гэж хэлээд буцаад өөрийн төрсөн дүү болох Л.Аынд очсон. Тэгээд тухайн өдрөөс 1, 2 хоногийн дараа Б.Оийн хүүхэд нь над дээр ирээд “аав цагдаа дээр таныг хүрээд ир гэнээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дээр яваад очтол Б.О ах “тэр адуу чинь юун адуу юм бэ ?, чи хулгай хийчихсэн юм уу ?” гэж асуухад нь би “би хулгай хийчихсэн юмаа, таньд хэлээгүй юм, дүү нь өмнө гэр бүлийн хүчирхийлэлээр хэрэгтэй байсан, шүүхээр орж байсан одоо дүү нь яг баларлаа та энэ хэргийг даачих, би хохирол мөнгө төгрөгийг нь төлж барагдуулна” гэж хэлсэн. Тэгээд Б.О ах тэр хэргийг хүлээсэн. Би хохиролыг мөнгийг Б.О ахад өгөөд Б.О ах мөнгийг хохирогчид өгсөн. Б.Оийн эзэмшлийн хээр зүсмийн морь байсан.  Нийт үнэлгээ 1.950.000 төгрөг болсон юм байна лээ. Би Д.Бид учруулсан бүх хохирлоо Б.О ахаар дамжуулаад төлж барагдуулсан. Бэлнээр 1.300.000 төгрөг өгөөд 1 гүүг нь зүсээр эргүүлээд өгсөн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 177-180 хуу/,

 

Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 11 дүгээр сарын -ны өдрийн дугаартай дүгнэлт/1-р хх-ийн 137хуу/,

 

Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 12 дугаар сарын -ны өдрийн дугаартай дүгнэлт/1-р хх-ийн 187хуу / 

Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 12 дугаар сарын -ны өдрийн дугаартай дүгнэлт/1-р хх-ийн 250 хуу/,

 

Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 11 дүгээр сарын -ны өдрийн дугаартай дүгнэлт/1-р хх-ийн 58 хуу/, 

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 9-10 хуу/,

 

Засаг даргын тодорхойлолт / 2р хх-ийн 25хуу/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/2-р хх-ийн 24 хуу, 130 хуу /, 

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  дүгээр сарын -ны өдрийн дугаар шийтгэх тогтоолын хуулбар / 2р хх-ийн 142-148хуу/,

Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны дугаар сарын -ны өдрийн дугаар магадлалын хуулбар /2р хх-ийн 149-158 хуу/,

Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл /2р хх-ийн 227-231хуу/ зэргийг шинжлэн судалсан болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэр “Уяат гозгорын өвөр” гэх газраас 3 тооны сувай гүүг хулгайд алдагдаж иргэн Д.Бид 1.950.000 төгрөгийн хохирол учирсан, 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр “Дарштын пойл” гэх газраас 2 тооны адууг хулгайд алдагдаж иргэн Б.Бд 6.800.000 төгрөгийн хохирол учирсан, 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр “Нурамт” гэх газраас хундан зээрд зүсмийн 1 тооны морийг хулгайд алдагдаж иргэн Ө.Ут 1.500.000 төгрөгийн хохирол учирсан, 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр “Хүүш” гэх газраас 5 тоо тамгатай, буруу чих араасаа ухам имтэй алаг зүсмийн, зөв талын ташаан дээрээ 3 хяргаастай, гуян дээрээ загасан тамгатай хонгор зүсмийн нас нийлсэн 2 морь, нум суман тамгатай, зөв чих онь, буруу чих араасаа ухам имтэй хүрэн зүсмийн нас нийлсэн 1 гүү нийт 3 тооны адуу хулгайд алдагдаж иргэн С.Мт 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.О, шүүгдэгч Л.Р нар үйлдсэн болох нь:  

Хохирогч Д.Бийн “2018 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө адуундаа явахад манай халзан азаргатай адуунаас гурван тооны сувай гүү байхгүй байсан тэр өдрөө хайгаад олохгүй болохоор нь цагдаад хандсан. 3 сувай гүү алга болсон газар нь Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Уяат гозгорын өврийн орчим малын бэлчээрээс алга болсон байсан, зүсээр нь хэлбэл манай алга болсон 3 гүү нь арвай тамгатай, дэлийг нь засаагүй дэлтэй, имгүй халтар зүсмийн, хүрэн халзан зүсмийн, хонгор зүсмийн нас нийлсэн 3 сувай гүү байсан. Тэгээд цагдаад хэлж бүртгүүлсэн, тэгсэн чинь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цагдаагаас утсаар яриад та цэнхэр суманд хүрээд ирээч гэхээр нь би эхнэр, найз болох Н.Бын хамт явж очиход цагдаагийн гадаа манай халтар гүү уяатай зогсож байсан тэгээд цагдаа руу орох гээд алхаж явахад цагдаагийн үүдэн дээр хүрэн халзан зүсмийн гүүний шир нь, хонгор гүүний толгой шир нь байхаар нь харж таниад цагдаа дээр ороод манай алдсан халтар гүү амьд, харин нөгөө хоёрынх нь шир мөн байна гэж хэлсэн. Тэгээд манай адууг хэн авсан талаар асуухад Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн иргэн Б.О гэх хүн өөрөө надад хандаж би танай адуунуудыг хулгай хийсэн тиймээс миний буруу би өөрийн чинь хохирол мөнгийг бүрэн төлж өгнө гээд надтай уулзаж тохирсон.”гэх мэдүүлэг / 1р хх-ийн 100-103 хуу/,

Гэрч Д.Огийн “2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Архангай аймаг Хотонт сумын Хөөвөр багийн Уяат гозгорын өврийн орчимд бэлчиж байсан халзан азаргатай адуунаасаа арвай тамгатай дэлтэй халтар зүсмийн гүү, хүрэн халзан зүсмийн гүү, хонгор гүү гэсэн 3 тооны сувай гүү адуундаа байхгүй байсан. Тэгээд тэр өдрөө хайгаад сураг чимээ гаргаж чадалгүй цагдаад хандсан байсан. Сүүлд нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө цагдаа манайх руу залгаад та Цэнхэр сумын цагдаа дээр хүрээд ирээч гэхээр нь нөхөр, манай саахалтын айлын Н.Б нарын хамт Цэнхэр суманд ирэхэд цагдаагийн газрын гадаа манай алдсан халтар гүү дүрээрээ зогсож байсан, бас цагдаагийн газрын гадаа үүдэнд манай хүрэн халзан гүүний шир, хонгор гүүний толгой шир хоёр нь дэлгээтэй байсан.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 106-108хуу/,

Гэрч Н.Бын “Д.Бийн адуунууд нь арвай тамгатай, халзан азаргатай адуунаас нь арвай тамгатай халтар гүү, хүрэн халзан зүсмийн том биетэй гүү, хонгор зүсмийн гүү гэсэн гүүнүүд байхгүй байсан. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Д.Бийнд идэш хийлцэж өгөх санаатай очиход Цэнхэр сумаас цагдаа дуудаад байна хамт яваад ирье гэхээр нь зөвшөөрч Д.Б, түүний эхнэр Д.О нарын хамт Цэнхэр сумын цагдаа дээр ирэхэд цагдаагийн гадаа Д.Бийн халзан азаргатай адуунаас нь алга болсон арвай тамгатай, дэлтэй халтар гүү амьд уяатай зогсож байсан.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 109-111 хуу/,

Хохирогч Б.Бын “2018 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө хашаанаас гарсан Дарштын пойл гэх газарт бэлчиж байхаар нь очоод үзэхэд бор, улаан хээр морь байхгүй болохоор нь тэр хавиараа хайгаад ямар нэгэн сураг чимээ сонсож, сураг чимээ гараагүй тэгээд цагдаагийн байгууллагад бүртгүүлээд орхисон. Тэгсэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр намайг гэртээ байж байхад манай нутгаас бас хундан зээрд азаргаа хулгайд алдсан А.Ц нь цагдаа дээр эзэн гарахгүй адууны тогой байна гэхээр нь хамт очоод үзэхэд манай алддаг хоёр тооны адууны толгой мөн байсан. Би адуу хулгайлсан гэх Б.Отэй уулзахад манай адуунаас хулгай хийж авсан гэдгээ өөрөө надад ярьсан хохирол мөнгийг нь барагдуулж өгнө гэсэн. Хоёулаа миний эзэмшлийн Говь-Алтай аймгийн Иргэдийн хурлын даргаас худалдаж авч байсан адуунууд байгаа. Хээр морь нь духан дээрээ жижигхэн буурал, зөв талын гуяандаа сартай сэрээ тамгатай, бор морь тамгагүй, имгүй адуу байсан. Өөрөө маллаж уяж уралдуулдаг малчин хүний хувьд өөрийн алдсан мал шууд л хараад танигдсан хэрвээ миний хээр морины толгойг сайн ажиглавал духан дээрээ буурал, нилээн өргөн магнайтай, духны эргүүлэг сайтай байгаа, харин бор морио бол хамрын нүх томтой, зун дэлийг нь засахдаа тэвгэн хөхөл тавьж байсан нь хэвээрээ байсан.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 160-163хуу/, 

Гэрч Д.Бын “Тэгээд тэдний адуунд байдаг хурдан даншиг гэж нэрлэдэг хээр зүсмийн морио, мөн зүүн талын аймгаас авсан хурдан угшилтай бор морио хулгайд алдсан байсан. Би тэдний адууг сайн мэддэг, бүгдийг нь хараад танина. Цагдаагийн газар байсан улаан хээр, бор морины толгойнууд нь Б.Бын алдсан хоёр адууны толгой зүсээрээ мөн байсан.” гэх мэдүүлэг, 1-р хх-ийн 170-172 хуу/, 

Гэрч Б.Жын “2018 оны 11 сарын 21-ний өдөр санаж байна. Б.О ах хүнээс 2 тооны адуу авсан гэж яриад нядлахад туслаач гэж гуйсан. Тэгэхээр нь гэрийнх нь гадаа хамт нядалсан. Хоёр тооны адуу нь бор, хээр зүстэй морьд байсан.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 176-177хуу/,

Хохирогч Ө.Уын “2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн орой А.Ц ах над руу залгаад чиний хундан зээрд азарга урд шөнө адуутайгаа алга болсон байна ах нь хайгаад олсонгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гараад цагдаагийн газарт мэдэгдээд орхисон. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр А.Ц ах надруу залгаад цагдаа дээр очоод адууны арьс үзье гэж хэлсэн тэгээд би Хотонт сумын цагдаа дээр ирж адууны арьс үзэхэд миний алдсан хундан зээрд зүсмийн азарга мөн байсан тэгээд л цагдаад хандаж шалгуулах болсон.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 221-225хуу/,

Гэрч А.Цын “2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Нурамт гэх газраас зөв талын гуяандаа нум суман тамгатай, хундан зээрд зүсмийн 1 тооны азарга хулгайд алдсан. Тэр өдрөө азаргаа нилээн хайгаад огт олоогүй. Тэгсэн харин 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цагдаа нар ирээд малын арьс үзээдхээч гэхээр нь явж очоод адууны арьс үзэхэд манай адуунаас алга болсон хундан зээрд азарганы арьс дүрээр мөн байсан тэгээд цагдаад хандаж шалгуулах болсон. Манай хүргэн ахын том хүү Ө.Уын эзэмшлийн адуу байгаа юм манай адуунд тавьж би малладаг. Хундан зээрд зүстэй, хамар цагаан, духан дээрээ хумсны толио шиг хэмжээтэй жижиг сартай, хүрэн зээрд шингэвтэр дэл сүүлтэй, шодон сүүлтэй, чихэндээ ямар нэгэн имгүй, зөв талын гуяан дээрээ нум суман тамгатай биеэр том зээрд азарга байсан. Би шууд л хараад л таньсан, тэгээд зөв тал нь харуулж байгаад тамгыг нь үзээд дараа нь толгойны сар, хамар цагаан зэргийг нь харж шалгаж мэдсэн.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 236-239хуу/,

Гэрч Р.Огийн “2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Нурамт гэх газраас зөв талын гуяандаа нум суман тамгатай, хундан зээрд зүсмийн 1 тооны азарга хулгайд алдсан. Тэгсэн харин 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цагдаа нар ирээд малын арьс үзээдхээч гэхээр нь явж очоод адууны арьс үзэхэд манай адуунаас алга болсон хундан зээрд азарганы арьс дүрээрээ мөн байсан.”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 243-245 хуу/,

Хохирогч С.Мийн “2018 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн үед адуугаа бөөгнүүлэх үед манай адуунаас 5 тоо тамгатай буруу чих араасаа ухам имтэй алаг зүсмийн, зөв талын ташаан дээрээ 3 хяргаастай гуяан дээрээ загасан тамгатай хонгор зүсмийн нас нийлсэн 2 морь, нум суман тамгатай, зөв чих онь, буруу чих араасаа ухам имтэй хүрэн зүсмийн нас нийлсэн 1 гүү гэсэн 3 тооны адуу байхгүй болсон байхаар нь тэр өдөрөө хайгаад огт олж чадаагүй. Манайхаас алга болсон 3 тооны адуу бол адуунаасаа огт салахгүй хамтдаа явдаг унаган адуунууд байгаа. Адуугаа хайж явахад манай адууг замын хажууд бөөгнүүлж хоргоосон адууны мөр үүссэн, түүн дээр хөдөөний хүмүүс өмсдөг нохой гутлын мөр гарсан мөн оёдлын машинаар давхарлаж машиндсан уяа үлдсэн байхаар нь хулгайч авч явсан нь баараггүй гэж бодсон. Тэгсэн харин 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цагдаагаас яриад Хотонт сумын цагдаа дээр дуудаж байна гэхээр нь яваад ирэхэд цагдаагийн тасгийн өрөөнд манайхаас алга болсон 5 тоо тамгатай алаг адууны шир, зөв талын ташаан дээрээ З хяргаастай загасан тамгатай хонгор зүсмийн морины шир, хүрэн гүүний зөв чих онь, буруу чих нь араасаа ухам имтэй толгойн байсан ба алаг, хонгор морины толгой нь байхгүй, хүрэн гүүний шир нь байхгүй байсан. Би өөрийнхөө алаг, хонгор мориныхоо ширийг нь арьсаар нь мөн тамгаар, хүрэн гүүгээ зүс, түүний толгойны хэлбэр чихэн дэх им зэргээр нь маш сайн таньсан.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 32-35хуу/,

Гэрч Д.Нын “2018 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн үед адуугаа нөхрийнхөө хамт бөөгнүүлэх үед манай адуунаас 5 тоо тамгатай буруу чих араасаа ухам имтэй алаг зүсмийн, зөв талын ташаан дээрээ 3 хяргаастай гуяан дээрээ загасан тамгатай хонгор зүсмийн нас нийлсэн 2 морь, нум суман тамгатай, зөв чих онь, буруу чих араасаа ухам имтэй хүрэн зүсмийн нас нийлсэн 1 гүү гэсэн 3 тооны адуу байхгүй болсон байсан. Тэгсэн харин 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цагдаагаас яриад Хотонт сумын цагдаа дээр дуудаж байна гэхээр нь яваад нөхрийнхөө хамт ирэхэд цагдаагийн тасгийн өрөөнд манайхаас алга болсон 5 тоо тамгатай алаг адууны шир, зөв талын ташаан дээрээ З хяргаастай загасан тамгатай хонгор зүсмийн морины шир, хүрэн гүүний зөв чих онь, буруу чих нь араасаа ухам имтэй толгойн байсан ба алаг, хонгор морины толгойн нь байхгүй, хүрэн гүүний шир нь байхгүй байсан.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 39-41хуу/,

Гэрч Г.Оын “Маргааш нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийнхөө адуунд явж байгаад С.Мийн адуугаар ороход тэдний адуунаас 3 тооны адуу байхгүй байхаар нь С.М рүү залгаад танай адуунаас 3 тооны адуу дутсан байна гэж хэлсэн тэгээд зүсээр нь үзэхэд тэдний адуунаас 5 тоо тамгатай алаг морь, зөв талын ташаан дээрээ З хяргаастай загасан тамгатай хонгор морь, нум суман тамгатай хүрэн гүү алга болсон байсан.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 42-44хуу/,

Гэрч Д.Бы”Би С.Мийн зарим адууг таньдаг алга болсон гурван адуун дунд нь зөв талын гуяан дээрээ 5 тоо тамгатай алаг морь, зөв талын гуяан дээрээ загасан тамгатай дашаан дээрээ Зн хяргаастай хонгор морь хоёр нь хулгайд алдагдсан байсан. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр С.М нь хамт Хотонт сум ороод ирье гэхээр нь хамт явахад Хотонт сумын цагдаагийн тасаг дотор С.Мөнтөгсийн алдсан гэх адуунаас 5 тоо тамгатай алаг зүсмийн, загасан болон хяргаастай хонгор зүсмийн морьдын шир байсан, би тухайн ширнүүдийг зүс болон тамгаар нь таньсан.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 45-47хуу/,

Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 11 сарын -ны өдрийн дугаартай дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 11 сарын -ны өдрийн дугаартай дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 12 сарын -ны өдрийн дугаартай дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 12 сарын -ны өдрийн дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.Оийн шүүгдэгч Л.Ртой бүлэглэн хохирогч Д.Бийн 3 тооны адууг / сувай гүү/ хулгайлж 1950.000 төгрөгийн хохирол учруулсан, ганцаараа хохирогч Б.Бын 2 тооны адууг / морийг/  хулгайлж, 6800.000 төрөгийн хохирол учруулсан , хохирогч Ө.Уын 1 тооны адууг /азарга/ хулгайлж 1500.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч С.Мийн 3 тооны адууг / 2тооны морь, 1 тооны гүү/ хулгайлж 2300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч Л.Рийн шүүгдэгч Б.Отэй бүлэглэн хохирогч Д.Бийн 3 тооны адууг / сувай гүү/ хулгайлж 1950.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.  

“Олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж, 2015 оны Эрүүгийн хуулинд тайлбарласан байх тул шүүгдэгч Б.Оийн бусдын 9 тооны бод мал хулгайлсан үйлдэл нь бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оийн ганцаараа болон бүлэглэж бусдын олон тооны мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Рийг бүлэглэж бусдын мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Г.Э, шүүгдэгч Л.Рийн өмгөөлөгч С.П нар нь шүүгдэгч Л.Р нь ганцаараа хохирогч Д.Бийн 3 тооны адууг хулгайлсан Б.Отэй бүлэглэн үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авч хангах боломжгүй байна. Хавтаст хэрэг авагдсан хохирогч Д.Бийн “Тэгээд манай адууг хэн авсан талаар асуухад Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн иргэн Б.О гэх хүн өөрөө надад хандаж, би танай адуунуудыг хулгай хийсэн тиймээс миний буруу би өөрийн чинь хохирол мөнгийг бүрэн төлж өгнө гээд надтай уулзаж тохирсон.”гэх мэдүүлэг / 1р хх-ийн 100-103 хуу/-ээр нотлогдон тогтоогдож няцаагдаж байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Оийг бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Л.Рийг бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм бурутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бид 1950.000 төгрөгийн, хохирогч Ө.Ут 1500.000 төгрөгийн, хохирогч Б.Бд 6800.000 төгрөгийн, хохирогч С.Мөд 2300.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 11 сарын 27-ны өдрийн дугаартай дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 11 сарын -ны өдрийн дугаартай дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 12 сарын -ны өдрийн дугаартай дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 12 сарын 23-ны өдрийн 06 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Харин хохирогч нар нь малаа эрж хайсан талаарх ямар нэг баримтыг хэрэгт хавсаргаагүй шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй атлаа шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас илүү төлбөр авсан нь хохирогч шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Б.О болон түүний өмгөөлөгч Г.Э нар нь хохирогч нарт илүү төлсөн хохирлоо буцааж гаргуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авах нь зүйтэй байна. 

Харин улсын яллагчийн шүүх хуралдаан гаргасан “шүүгдэгч Л.Рид ял оногдуулахдаа Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын -ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ мянган төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялыг 1жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх тухай саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын -ны өдрийн дугаар шийтгэх тогтоолд Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Л.Рид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан 7сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Л.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй гэж тус тус өөрчилж шийдвэрлэсэн байх тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас чөлөөлсөн учир шүүгдэгч Л.Рийн өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ял оногдуулж уг ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх боломжгүй байна. 

Шүүгдэгч Л.Р, Б.О нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн байх тул шүүгдэгч нарын үйлдлийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэж олон тооны мал хулгайлж, гойд ашиг шимт малыг хулгайлж гэж хүндрүүлсэн байх тул 2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.О, Л.Р нарт холбогдох хэргийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв. 

Иргэний хуулийн 497дугаар зүйлийн 497.1дэх хэсэгт зааснаар ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн хуулийн 510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгчийн бусдын эд хөрөнгөнд учруулсан гэм хорыг арилгах үүргээ гүйцэтгэсэн байх хэдий ч хохирогч нь нотлох баримтгүйгээр илүү хохирол төлбөр гаргуулах эрхгүй байна гэж шүүх дүгнэв.

Тухайлбал: Хохирогч Б.Бд 13.100.000 төгрөг, хохирогч Ө.Ут 8100.000 төгрөг, хохирогч Д.Бид 3200.000 төгрөгийг шүүгдэгч Б.О төлсөн байх бөгөөд хохирогч Ө.Ут илүү төлсөн 6600.000 төгрөгийг Б.Уаас, хохирогч Б.Бд илүү төлсөн 6200.000 төгрөгийг Б.Бас, хохирогч Д.Бид илүү 1250.000 төгрөгийг Д.Боос тус тус гаргуулж шүүгдэгч Б.Од буцаан олгуулах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Б.О, Л.Р нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, шүүгдэгч Б.Оийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж  зэргийг харгалзан шүүгдэгч Б.О, Л.Р нарт хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шүүгдэгч Б.О, шүүгдэгч Л.Р нарт цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019оны 01дүгээр сарын 18-ны өдрийн 11дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Б.Оийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан хээр зүсмийн соёолон насны 1 тооны морины үнэ 700.000 төгрөгийг шүүгдэгч Б.О-с гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга  хэмжээ авах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, ногт 2 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, шүүгдэгч Б.О, Л.Р нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал  нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3 4,дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Л овогт Б-н О-г бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бн овогт Л-н Р-г бүлэглэж будсын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Рийг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Р-д оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч  Б.О-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3,4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.О-н гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 тооны улаан хээр зүсмийн соёолон насны морины үнэ болох 700.000  төгрөгийг шүүгдэгч Б.О-эс гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Оийн гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсаны хохиролд илүү төлсөн төлбөрийг хохирогч Ө.У-т илүү төлсөн 6.600.000 төгрөгийг хохирогч Ө.У-с, хохирогч Б.Б-д илүү төлсөн 6200.000 төгрөгийг хохирогч Б.Б-с, хохирогч Д.Б-д илүү төлсөн 1250.000 төгрөгийг хохирогч Д.Б-с тус тус гаргуулан шүүгдэгч Б.О-д буцаан олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, шүүгдэгч Л.Р нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, ногт 2 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Р, шүүгдэгч Б.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.О