Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2017/00688

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 20 өдөр           Дугаар 101/ШШ2017/00688         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Энх тайваны өргөн чөлөө Эмнэлгийн 9-408 тоотод байрлах “Мосол” ХХК /РД:5004462/-ийн нэхэмжлэлтэй,

“Рокволл” ХХК-ийг эрэн сурвалжуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмлэгчийн төлөөлөгч Р.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал оролцов.

                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Мосол” ХХК-ийн захирал Р.Жаргалсайхан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... “Мосол” ХХК нь “Рокволл” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр барилгын материалын үнэ 4.682.000 төгрөгийг “Рокволл” ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлөх ёстой байсан боловч 1.800.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2.882.000 төгрөгийг төлөөгүй учир “Мосол” ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 13-нд Баянзүрх дүүргийн шүүхэд 2.882.000 төгрөгөө нэхэмжилж, нэхэмжлэл гаргасан боловч “Рокволл” ХХК хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. “Рокволл” ХХК одоо хаана, ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой бус, иргэний хэрэгт хариуцагчаар  татах гэхээр хаа байгаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул “Рокволл” ХХК-ийг яаралтай эрэн сурвалжилж өгнө үү.

“Рокволл” ХХК-ийн захирал Б.Наранчимэг манайхаас урьд нь бараа зээлж аваад буцааж өгч байгаад танилцсан, дараа нь итгээд бараа материал зээлсэн юм. Б.Наранчимэг 99990011, нөхөр Алтанхуяг 88110151 гэсэн утастай байсан ...” гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мосол” ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Рокволл” ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг “Рокволл” ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргатал “Рокволл” ХХК-ийг хаягтаа байхгүй байна гэж тайлбарлаж байна.   

Хэрэгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШЗ201/01617 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж болон худалдах худалдан авах гэрээний хуулбар авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт “...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ...” гэж заажээ.

Иймд “Мосол” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Рокволл” ХХК-ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

“Рок-Волл” ХХК Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Алтан өлгийн Монелийн задгай тоотод байрлаж байсан, уг хуулийн этгээдийн захирал Б.Наранчимэгийн гэрийн хаяг Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Үйлдвэр ХД, 40 дүгээр байр 14 тоот, утасны дугаар 99990011, 88110151 дугаарын утастай болохыг дурдаж байна.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан “Рокволл” ХХК-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар “Рокволл” ХХК-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. “Рокволл” ХХК хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Алтан өлгийн Монелийн задгай тоотод байрлаж байсныг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.БАТЦЭЦЭГ