| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0124/э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 128
2020/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.А даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э-р хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Сийн Бт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А аймгийн Исуманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, А аймгийн Э сумын .. дугаар баг, Аны .. тоотод оршин суух, урьд нь 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн а/28 дугаартай шийтгэх тогтоолоор Архангай аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүхээс 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жил хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт 201725010730 дугаартай хэрэгт шалгагдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208.1.1, 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Б ургийн овогтой Сийн Б, регистрийн дугаар: ..
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны оройн 21 цагийн үед А аймгийн Эсумын .. дугаар баг, Аны .. тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Н.Гг “өөрийнх нь талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандлаа, надаас салах гэж байна” гэх шалтгаанаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Н.Ггийн: “...Би Сийн Б гэх хүнтэй 2019 оны 03 дугаар сараас танилцаад одоог хүртэл хамт амьдарч байна. Сүүлийн үед С.Б нь архи байнга уух болсон. 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 14-10А тоотод гэртээ байж байхад С.Б нь архи уучихсан согтуу орж ирсэн. Архи уусан үедээ догшин ширүүн, намайг пизда наахуугаар нь дуудсан. Би С.Бтэй хамтран амьдрахгүй салах талаар олон хэлсэн. С.Б нь цагаан сараас хойш гэртээ ирж хоноогүй, согтуу орж ирээд намайг хэл амаар доромжлоод гараад явчихдаг. Би алдаж оносон болохоор С.Бтэй болж бүтэх талаар нилээн хичээсэн. Архи битгий уу гэж гуйдаг. Миний үгэнд орохгүй, сүүлдээ миний биед хүрэх болсон. Миний зүүн талын нүд рүү 2, 3 удаа цохиход би газар суухад баруун талын гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд цагдаа дуудах хооронд гараад зугтаасан. С.Б нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн үед орой гэрт орж ирээд гарахгүй байсан. Би 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр цагдаад өргөдөл гаргасан учир уурлаж, цохиж авсан. Цагдаагийн байгууллагад хандлаа, чи салах гэлээ гэсэн шалтгаанаар намайг цохиж авсан. С.Б нь гараараа миний зүүн талын нүд рүү 2-оос 3 удаа цохисон. Одоогоор нүд хавдаж хөхөрч дарахаар хөндүүртэй байна. Баруун талын гуя хэсэг рүү өшиглөсөн. Би тухайн өдрөө эмнэлгт үзүүлж чадаагүй. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд эм бичиж өгсөн. Бид хуулийн дагуу гэр бүлээ батлуулаагүй, хамт амьдраад нэг жил болж байна. Цаашдаа салахаар шийдсэн. Манайд ээж Н.М, хүргэн ах Б болон манай 3 хүүхэд байсан. С.Бийг цохиход ээж болон хүргэн ах, хүүхдүүд байшингийн арын өрөөнд байсан. С.Б намайг цохихоор нь би орилох үед ээж болон хүргэн ах гарч ирсэн. С.Б нь хүнээс үг дуулж сураагүй, дураараа өссөн хүн. Архи нилээн уудаг, уухаараа догшин ширүүн зантай, намайг ална хядна гэж сүрдүүлдэг. Гичий, янхнаар дууддаг. Хараалын үг байнга хэлдэг. Зан ааш нь одоо л танигдаж байна гэж бодож байгаа. Сургуульд сураагүй байх, одоогоор эрхэлсэн ажилгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/,
Хохирогч Н.Ггийн: “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. С.Б гэдэг хүн архи уухаараа ер нь агсам тавих гээд байдаг юм. Тэр үед манайд агсам тавиад миний зүүн талын хөмсөгний үзүүр хэсэг рүү цохиод, хөмсөгний үзүүр хэсгээс цус гарсан. Нүд хөхөрч хавдсан. Би гомдолтой байна. Архи уухаараа ирж агсам тавьдаг. Би уг нь С.Бтэй болж бүтэх байх гэж бодоод л нэг гэрт орсон. Тэгсэн одоо намайг зодож, нүдээд байх болсон. Дандаа худлаа ярина. Намайг хаана байна гэхээр нь би өөрийнхөө байгаа газрыг хэлэхээр битгий худлаа яриад бай гээд утсаар яриад байдаг юм. С.Б одоо хаана байгааг би мэдэхгүй. Намайг зодсоноос хойш надтай нэг удаа утсаар ярихдаа Сэлэнгэд билүү, Эрдэнэтэд билүү байна гэж ярьсан, өөр яриагүй. С.Бийн аав, ээж нь аймгийн төвд байсан. Одоо Ихтамир суманд байгаа байх. Уг гарал нь Ихтамир сумын хүмүүс юм байна лээ. Би гомдолтой байна. Болж бүтэх байх гэж бодоод нэг гэрт орсон минь миний алдаа боллоо...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,
Гэрч Л.Бы: “...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 14-10а тоотод би Ггийнд ирсэн чинь хамтран амьдрагч болох С.Б нь Гтай байшингийнхаа том өрөөнд уулзаад байсан. Гэрт нь нилээн юм ярьж суусан. Цаг нилээн орой болсон байсан учир С.Б нь явахгүй байхаар нь би хүү минь цаг нилээн орой болсон байна, явахгүй юм уу, хүүхдүүд унтаж амрах гээд байна гэж асуухад явах гэж байна гэж миний өөдөөс ширүүн хариулсан. С.Б Г хоёр байшингийнхаа том өрөөнд байсан. Би Ггийн ээж болон хүүхдүүдтэй нь арын өрөөнд байсан чинь Г чанга орилсон. Юу болов гээд арын өрөөнөөс гарч ирэхэд хацар хавиас нь цус гарсан, Б намайг цохиод авлаа гээд газар хэвтсэн, зүүн талын хөмсөг хэсгээс нь байдалтай байсан. Тэгээд цагдаа дуудах хооронд С.Б нь гараад зугтаасан. Одоо Ггийн зүүн талын нүд хөхөрсөн, хавдсан харагдаж байсан. Мөн өшиглөж авсан гэж Г хэлсэн. Г нь 3 хүүхэд, ээжийнхээ хамт амьдарч байгаа. С.Б нь Ггийн зүүн нүд рүү цохиж, өшиглөж авсан. Тэгээд цагдаа дуудах хооронд гараад зугтаасан. Ггийн зовхи нь хагарч, цус их гарсан. С.Б Г нар нь хоорондоо таарамж муутай, ална хядна гэж айлгадаг, элдэв үгээр доромжилдог, таарч тохирохгүй, салах талаар маргалдаж, цохисон байх. С.Бтэй хамт амьдраад хүүхэд гаргаагүй. Одоо байгаа 3 хүүхэд нь өмнөх нөхрийнх нь хүүхэд. Өмнөх нөхөр нь өвчний улмаас нас барсан. С.Б нь Н.Гг гараараа зүүн талын нүд, хөмсөг хэсэг рүү цохиж, өшиглсөн гэж Г тухайн үед хэлсэн. С.Б гэх залуугийн зан байдлын талаар мэдэхгүй. Архи уудаг сураг дуулдсан. Тулж харьцаж үзээгүй. Г нь манай эхнэрийн ахынх нь хүүхэд байгаа юм. Төлөв, даруу зантай, С.Бээс өмнө нэг хүнтэй суугаад нэг хүүхэд гараад салсан. Анхны нөхөр нь өвчний улмаас нас барсан. Одоо ээж, хүүхдүүдийн хамт амьдарч байна. С.Б гэх залууд хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,
Гэрч С.Нын: “...Манай ах С.Б нь Н.Г гэх хүнийг цохиж зодсон гэх асуудлын талаар би мэдэхгүй. Би С.Б ахыг хаана байгаа талаар мэдэхгүй. Манай ах ер нь бол Улаанбаатар хот Архангай аймгийн хооронд ирэн очиж байдаг. Хамгийн сүүлд цагаан сарын дараахан миний ажилладаг дэлгүүр дээр ирээд явсан. Одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Улаанбаатар хотод байгаа болов уу гэж бодож байна. Би ер нь ахтайгаа нэг их уулзаад байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Би Н.Г гэх эгчийг танина. Гэхдээ сайн мэдэхгүй. Манай ах С.Бтэй 2019 оны зун танилцсан байх гэж бодож байна. Н.Г гэх эгч манайд шинэ жилээр нэг удаа ирж байсан. С.Б ах сүүлийн үед архи уугаад байдаг болсон юм шиг байна лээ. Ямар нэгэн тогтсон ажилгүй, барилга дээр л ажилладаг байх. С.Б ахыг яг ямар зантай гэж хэлэхээ мэдэхгүй байна. Гэр орондоо бол ямар нэгэн асуудал гаргаад байдаггүй. Эхнэр, хүүхэд байхгүй, ганц бие хүн байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,
Гэрч С.Хын: “...2020 оны дугаар сарын 04-ний өдөр манай ах Б Г гэх эгчийн хамтаар гэрт орж ирсэн. Тэгээд гэрт байж байтал Г гэх эгч Б ахаас утас нэхээд байсан. Тэгсэн чинь Б ах уурлаад чи ямар ядаргаатай юм бэ гээд ширээн дээр байсан тавагтай идээг гараараа цохиж унагаагаад босоод ирсэн. Тэр үед та нар юу болоод байна гээд аав ахыг гэрээс гар гээд гаргасан. Би тэр үед өөрийн бага дүүгийнхээ хумсыг авч өгөөд гадаа орхисон байсан болохоор дүүгээ айчих байх гэж бодоод авах гээд гараад явсан. Тэр үед манай ах гэрээсээ гараад шууд яваад өгсөн. Г эгч нэг хүн рүү утсаар залгаж хүлээж байгаад дүү нь ирсэн гээд тэгээд гараад явсан. Тухайн үед манай гэрт ийм л асуудал болсон. Миний харснаар бол Б ах уурлаад ширээн дээр байсан тавагтай идээг гараараа цохиж газар унагасан болохоос Н.Г гэх эгч рүү аяга болон тавагтай идээ авч шидсэн зүйл болоогүй. Намайг гадаа байх хойгуур ямар асуудал болсон юм би мэдэхгүй. Намайг гадаа байх үед аав Б ахыг гэрээс авч гарч ирж байсан. Б ах тавагтай идээ ширээн дээрээс унагаасны дараа би гэрээс гараад явсан байсан. С.Б Н.Г нар нь 2019 оны 09 дүгээр сард танилцаад тэр цагаас хойш уулзаж, учирдаг болсон хүмүүс юм шиг байсан. Тэгээд манай гэрээр Г эгч ганц нэг удаа ирж байсан. С.Б Н.Г нар нь урьд өмнө нь манай гэрт ирж хэрүүл маргаан хийж байгаагүй. С.Б ах ер нь бол их даруухан зантай хүн байсан боловч Г эгчтэй танилцсанаас хойш зан ааш нь бага зэрэг эвдэрч эхэлсэн. Ер нь бол Г эгч манай ах Бийг харддаг юм шиг байна лээ. Манай ах Б Сэлэнгэ аймагт байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,
Яллагдагч С.Бийн: “...Хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн тайлбар байхгүй. Би хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Хэргийн зүйлчлэлийг би хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээ цохиж зодсон нь миний буруу. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад энэ талаар ахин мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/,
Хохирогч Н.Ггийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 117 дугаартай шинжээчийн дүгнэлтээр
- Н.Ггийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний гадна буланд жижиг язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
- Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
- Зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Зүүн хөмсөгний гадна буланд жижиг язарсан шарх гэмтэл нь биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 24 хуу/,
Шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 27-28 хуу/,
Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 719 дугаартай албан бичгээр ирүүлсэн Сийн Б /РД:АГ/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39-40 хуу/,
Б овогт Сийн Б /РД:АГ/-ийн ял шийтгэгдэж байсан талаарх лавлагаа /хх-ийн 45 хуу/,
Б овогт Сийн Бийн өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны дугаар сарын ны өдрийн, 2012 оны дугаар сарын ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 48-55, 58-67 хуу/,
Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны дугаар сарын ний өдрийн дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар /хх-ийн 73-74 хуу/,
Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 76-77 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны оройн 21 цагийн үед Ааймгийн Э сумын .. дугаар баг, Аны .. тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Н.Гг “өөрийнх нь талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандлаа, надаас салах гэж байна” гэх шалтгаанаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Б үйлдсэн болох нь:
Хохирогч Н.Ггийн: “...Миний зүүн талын нүд рүү 2, 3 удаа цохиход би газар суухад баруун талын гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд цагдаа дуудах хооронд гараад зугтаасан. С.Б нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн үед орой гэрт орж ирээд гарахгүй байсан. Би 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр цагдаад өргөдөл гаргасан учир уурлаж, цохиж авсан. Цагдаагийн байгууллагад хандлаа, чи салах гэлээ гэсэн шалтгаанаар намайг цохиж авсан. С.Б нь гараараа миний зүүн талын нүд рүү 2-оос 3 удаа цохисон. Одоогоор нүд хавдаж хөхөрч дарахаар хөндүүртэй байнаб. Баруун талын гуя хэсэг рүү өшиглөсөн. Би тухайн өдрөө эмнэлгт үзүүлж чадаагүй. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд эм бичиж өгсөн. Бид хуулийн дагуу гэр бүлээ батлуулаагүй, хамт амьдраад нэг жил болж байна. Цаашдаа салахаар шийдсэн. Манайд ээж Н.М, хүргэн ах Б болон манай 3 хүүхэд байсан. С.Бийг цохиход ээж болон хүргэн ах, хүүхдүүд байшингийн арын өрөөнд байсан. С.Б намайг цохихоор нь би орилох үед ээж болон хүргэн ах гарч ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/,
Хохирогч Н.Ггийн өгсөн: “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. С.Б гэдэг хүн архи уухаараа ер нь агсам тавих гээд байдаг юм. Тэр үед манайд агсам тавиад миний зүүн талын хөмсөгний үзүүр хэсэг рүү цохиод, хөмсөгний үзүүр хэсгээс цус гарсан. Нүд хөхөрч хавдсан. Би гомдолтой байна. Архи уухаараа ирж агсам тавьдаг. Би уг нь С.Бтэй болж бүтэх байх гэж бодоод л нэг гэрт орсон. Тэгсэн одоо намайг зодож, нүдээд байх болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,
Гэрч Л.Бы: “...Би Ггийн ээж болон хүүхдүүдтэй нь арын өрөөнд байсан чинь Г чанга орилсон. Юу болов гээд арын өрөөнөөс гарч ирэхэд хацар хавиас нь цус гарсан, Б намайг цохиод авлаа гээд газар хэвтсэн, зүүн талын хөмсөг хэсгээс нь байдалтай байсан. Тэгээд цагдаа дуудах хооронд С.Б нь гараад зугтаасан. Одоо Ггийн зүүн талын нүд хөхөрсөн, хавдсан харагдаж байсан. Мөн өшиглөж авсан гэж Г хэлсэн. Г нь 3 хүүхэд, ээжийнхээ хамт амьдарч байгаа. С.Б нь Ггийн зүүн нүд рүү цохиж, өшиглөж авсан. Тэгээд цагдаа дуудах хооронд гараад зугтаасан. Ггийн зовхи нь хагарч, цус их гарсан. С.Б Г нар нь хоорондоо таарамж муутай, ална хядна гэж айлгадаг, элдэв үгээр доромжилдог, таарч тохирохгүй, салах талаар маргалдаж, цохисон байх. С.Б гэх залууд хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,
Хохирогч Н.Ггийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 117 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24 хуу/,
Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 76-77 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хамтран амьдрагч болох хохирогч Н.Гг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.
Архангай аймгийн Прокурорын газраас С.Бийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Учир нь 2020 оны 01дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэж нэмэлт өөрчлөлт орсон байх бөгөөд уг хууль нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсоноос хойш тухайн гэмт хэрэг нь үйлдэгдсэн байх тул 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 83-84 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Хохирогч Н.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй, хохирол төлбөрийн талаар ямар нэгэн маргаангүй, гомдол саналгүй /хх-ийн 79 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Бийн үйлдсэн гэх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт, нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч С.Бт оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7,1.8, 1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.А