Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 483

 

 

 

 

 

 

 

2020              7            20                                        2020/ШЦТ/483

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга М.С

Улсын яллагч Т.М ,

Шүүгдэгч Б.С, М.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн ............................ нарт холбогдох эрүүгийн .................... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын хүнд механизмын ажилтан мэргэжилтэй, ам бүл 4 эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ................. тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ..................., /РД:................./,

 

2. Монгол Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт ..................... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ................., /РД:............./.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч............. нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө ................ тоотод хоорондоо маргалдан харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                        

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Б.С  шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж ял тохирсон. Иймд надад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Дахин ийм зүйлд холбогдохгүй гэв.

 

2. Шүүгдэгч М.Д  шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчоос уучлалт гуйсан, дахин ийм зүйлд холбогдохгүй. Прокурортой сайн дураараа ял тохирсон гэв.  

 

3. Хохирогч М.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Б.Санжаасүрэнг түлхээд маргалдсан. Орцонд гараад Б.Санжаасүрэн миний нүүр рүү маш олон удаа цохиж ямар нэгэн зүйл мөргүүлсэн. Тэгээд би гэрт ороод модон иштэй махны хутга аваад Б.Санжаасүрэнг айлгах гэтэл намайг цохисон. Тэгэхээр нь  хутгаараа дал хэсэг рүү нь хутгалсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 х/,

4. Хохирогч Б.С  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...М.Дөлгөөн бид 2 барьцалдаж авахад А.М  гэх эмэгтэй дундуур орж салгах гэж байгаад бид 3 газар унасан. Тэгээд босоод М.Д цохичоод би гараад алхаж байсан чинь Д  араас дуудсан. Тэгээд би эргээд харахад М.Д  миний нуруу руу нэг хутгаар хатгасан. Би Дөлгөөний нүүр рүү нь цохиод доошоо шатаар зугтаасан гэх мэдүүлэг / хх-ийн 26-27х/,

 

5. Гэрч А.М мөрдөн байцаалтан шатанд мэдүүлэхдээ: “...Б.С надруу агсраад М.Дөлгөөн намайг өмөөрч Б.Санжаасүрэнтэй маргалдсан. Тэгээд Б.С, М.Д ий нүүрэн рүү нь цохисон. Б.С  модон сандалаар миний дал хэсэг рүү цохихоор нь би эргэж хараад Б.С  алгадсан чинь намайг үснээс зулгаагаад би газар унасан. Тухайн үед би өөрийнхөө утсаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар орж ирэхээр нь жижиг өрөөний тагтнаас гарахад М.Д  өмсөж байсан хувцас нь цус болсон байсан. Тэр үед М.Д “гар чинь яасан юм бэ” гэж асуухад Б.С намайг ийм болгосон гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31х/,

6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Г.Х  2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4855 дугаартай “....Б.С  биед нуруу, бүсэлхийд хатгагдсан, зүсэгдсэн гүн шарх, зүүн алганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 47-49х/,

   7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4862 дугаартай “...М.Д  биед баруун ухархайн дотор ханын хугарал, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх, зүүн чихний дэлбээний ард, хамрын нуруу, аюулхай орчимд, баруун шуу, хоёр мөр, зүүн дал, цээжинд цус хуралт, дух, зүүн хацар, баруун өсгийнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Б.Санжаасүрэн, М.Дөлгөөн нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.      

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг шүүгдэгч Б.С , М.Д нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.    

 

Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан М.Д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр, Б.С 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.С , М.Д  нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.     

 

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон хураагдсан хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ........................ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Б.С мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.С , М.Д нар нь торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Б.С, М.Д нарт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Хэрэгт битүүмжилсэн болон хураагдсан хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР