Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 669

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч  Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч М.А, О.Т, Э.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос М.Аад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Т, Э.Энарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005020151132 тоот хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ***Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, /хувиараа Playstation тоглоом түрээслэн тоглуулдаг/ ам бүл 3, эх, дүүгийн хамт ***тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М.А. /РД:***/

Монгол Улсын иргэн, ***Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, /хувиараа Playstation тоглоом түрээслэн тоглуулдаг/ ам бүл 4, эцэг, эх  дүүгийн хамт ***тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О.Т. /РД:***/

Монгол Улсын иргэн, ***Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, /хувиараа Playstation тоглоом түрээслэн ажиллуулдаг/ ам бүл 3, эцэг, эхийн хамт ***тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***. /РД:***/

Шүүгдэгч А.Ань Э.Э, О.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, бусдын бичиг баримтуудыг ашиглан Playstation тоглоом хоногоор түрээслэж авна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 22 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны гадна хохирогч Г.Баасандашаас Playstation 4 төхөөрөмж 1 ширхэг, 2 ширхэг тоглоом, USB оролт 1 ширхэг зэрэг эд зүйлийг өөртөө шилжүүлэн авч бусдад нийт 768.000 төгрөгний үнэ буюу багаас дээш хэмжээний хохирол учруулан залилсан,шүүгдэгч Э.Энь М.А, О.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, М.Аын бусдын бичиг баримтуудыг ашиглан Playstation тоглоом хоногоор түрээслэж авна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 22 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны гадна хохирогч Г.Баасандашаас Playstation 4 төхөөрөмж 1 ширхэг, 2 ширхэг тоглоом, USB оролт 1 ширхэг зэрэг эд зүйлийг өөртөө шилжүүлэн авч бусдад нийт 768.000 төгрөгний үнэ буюу багаас дээш хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдэхэд Playstation тоглоом түрээслэн авахдаа барьцаалсан иргэн Х.Санчирын ФБ99101713 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг ашиглан 85222077 дугаарыг худалдан авч ашиглуулахаар урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,шүүгдэгч О.Т нь М.А, Э.Энартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, М.Аын бусдын бичиг баримтуудыг ашиглан Playstation тоглоом хоногоор түрээслэж авна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 22 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны гадна хохирогч Г.Баасандашаас Playstation 4 төхөөрөмж 1 ширхэг, 2 ширхэг тоглоом, USB оролт 1 ширхэг зэрэг эд зүйлийг өөртөө шилжүүлэн авч бусдад нийт 768.000 төгрөгний үнэ буюу багаас дээш хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдэхэд иргэн Н.Баасанжаргалын гээж алдсан УО01260811 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг бусдаас зориуд худал хэлж аван Playstation тоглоомыг түрээслэн авахдаа барьцааны бичиг баримт болгон ашиглуулахаар урьдчилан амалж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М.А мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  О.Т мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э.Э мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч О.Т нь М.А, Э.Энартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Г.Баасандашийн “Би Playstation 4 тоглоом түрээслүүлж байгаад тухайн тоглоомоо үл таних хүмүүст залилуулсан байгаа. Тиймээс тухайн тоглоомыгоо олж авахаар цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Анх надтай уулзсан хүмүүс нь биш байсан. Учир нь би тухайн иргэний үнэмлэхийг хаягаар нь очиж Баасанжаргалтай уулзаад тэр хүнд нь эргүүлж өгсөн байгаа. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Миний Playstation 4 тоглоом олдсон. Би эд зүйлээ бүрэн гүйцэт хүлээн авсан байгаа. Тиймээс одоо надад гомдол санал гэх юм байхгүй байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 7-8 дугаар хуудас/

“... 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр над руу 85222073 гэх дугаараас над руу 18 цагийн үед захиалга өгсөн. Би уг захиалгын дагуу Playstation-ээ аваад 10 дугаар хороололд 22 цаг 20 миунтанд Начин заан ломбардны урд хүлээж байхад 2 эрэгтэй ирсэн. Хар өнгийн малгайтай цамц, шорт, масктай хүн 2 өдрөөр Playstation түрээслэнэ гээд манай байр луу явъя гээд 10 дугаар хороолол 41 дүгээр байрны 4 дүгээр орцны гадаа очоод ах гэх нэг эрэгтэйтэй уулзсан. Тэгээд би Playstation-ыг гэрт нь очиж залгаж өгье гэхэд манай гэр лүү орох боломжгүй гэхээр нь тэгвэл барьцаагаа өг гэхэд надад иргэний үнэмлэх болон 2 өдрийн түрээсний мөнгө болох 60.000 төгрөгнөөс 48.000 төгрөг аваад 2 өдрийн дараа Playstation-ныг буцааж авахаар тохироод явсан. Хоёр өдрийн дараа иргэний үнэмлэх дээрхи хаягаар очиход нэг эмээ хаалга онгойлгоод би учир явдлыг хэлэхэд иргэний үнэмлэхний эзэн энэ газар амьдардаг байсан, одоо энд байхаа больсон, тэгээд ахтай нь холбогд гээд надад 94632130 гэсэн дугаар өгөөд би энэ дугаар луу залгахад нэг эрэгтэй аваад манай дүү энэ үнэмлэхийг хаясан хаяад удаагүй байгаа гэж хэлсэн. Тэгээд иргэний үнэмлэхний эзэн над руу яриад бид хоёр хамт цагдаад хандсан юм. Би Playstation-ыг эргүүлэн дагалдах хэрэгсэлтэй нь буцаан авсан. Бас алдсан өдрүүдийн түрээсийн мөнгө болох 180.000 төгрөг эргүүлэн авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 56-57 дугаар хуудас/,

 

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 16-17 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Баасанжаргалын “Би тоглоом юм түрээслэж аваагүй. 91210292 гэсэн дугаарыг би мэдэхгүй. Би өөрийнхөө иргэний үнэмлэхийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шиг санаж байна. Түрийвчээ  Хөгжим бүжиг юмуу Сансарын И март худалдааны төвийн орчимд л хаясан байх. Тухайн үед түрийвчин дотор иргэний үнэмлэх, Голомт банк, Төрийн банкны карт байсан. Би  тухайн үедээ их юм алдаагүй болохоор цагдаад хандалгүй орхисон юм. Бодвол миний бичиг баримтыг олсон хүн л миний бичиг баримтыг ашигласан байх гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/,

 

Гэрч В.Тэмүүжингийн “85222077 гээд дугаар нь тухайн үед надаас Наранбатын Баасанжаргал гэж хүний иргэний үнэмлэхийг авахаар ирсэн юм. Тэр хүмүүс над руу 85893399, 91196354, 85222077 гэсэн дугаараас залгасан. Үндсэн бичиг баримтны эзэн өөрийгөө утсаар Дарханд байна гээд манай найз очиж бичиг баримт авна гэсэн. Н.Баасанжаргалын бичиг баримт, карт, түрийвч зэргийг 11 дүгээр хорооллын автобусны буудлаас холгүй олсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/,

 

Гэрч Х.Санчирын “Би ийм дугаар ашиглаж байгаагүй. Би Мобикомоос очиж энэ дугаарын биллийг авах үед надад 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байх миний нэр дээр худалдаж авсан байсан. Би 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Playstation 4 тоглоом 80183399, 85893399 гэсэн дугаарт залгаж 3 хоног түрээсэлж авсан. Барьцаанд би өөрийнхөө  иргэний үнэмлэхийг тавьсан байсан. 85222077 дугаар худалдаж авсан гэх өдөр миний иргэний үнэмлэх надад байгаагүй, барьцаанд тэр хүмүүст байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,

 

Мобиком ХХК-иас 85222077 дугаарын хэрэглэгчийн хүсэлтээр гаргасан 2020 оны 05 дугаарс арын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаан дахь хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтын хуулбар /хэргийн 33 дугаар хуудас/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай “... хохирогч Г.Баасандаш /РД:ДЖ00221114/-д үзүүлэхэд эдгээр 1, 2, 3 ,4 дугаарласан зурган дээр хүмүүс дундаас 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 41 дүгээр  байрны 4 дүгээр орцны үүдэнд Playstation залилуулсан гэх хүн байна уу гэхэд би эдгээр 4 зургийг харахад энэ дунд миний Playstation-ны хуурч явсан хүнийг таньлаа. 3 дугаартай зурган дээрх хүн мөн байна, энэ хүнийг би царай болон арьсны өнгө чихээр нь шууд таньж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 77-79 дүгээр хуудас/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай “...хохирогч Г.Баасандаш /РД:ДЖ00221114/-д үзүүлэхэд эдгээр 1,2,3,4 дугаарласан зурган дээр хүмүүс дундаас 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 41 дүгээр  байрны 4 дүгээр орцны үүдэнд Playstation залилуулсан гэх хүн байна уу гэхэд би эдгээр 4 зургийг харахад   энэ дунд миний Playstation-ныг хуурч явсан хүн байсныг таньлаа. 1 дугаартай зурган дээрх хүн мөн байна. Энэ хүнийг би царай болон хөмсөгөөр нь шууд таньж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 80-82 дугаар хуудас/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай “...хохирогч Г.Баасандаш /РД:ДЖ00221114/-д үзүүлэхэд эдгээр 1,2,3,4 дугаарласан зурган дээр хүмүүс дундаас зургуудыг сайтар харж үзээд энэ дундаас надаас Playstation ирж авсан хүн байхгүй байна. Тэгэхдээ намайг цагдаад гомдол гаргасаны дараа цагдаа Playstation-ныг чинь олчихлоо гээд дуудаж ирэхэд 4 дугаартай зурган дээрх эрэгтэй байж байсан. Энэ хүн надаас Playstation авсан хоёр эрэгтэйтэй хамт цагдаа дээр байсан” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 83-85 дугаар хуудас/,

О.Тийн яллагдагчаар өгсөн “ ... 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр билүү, 26-ны өдөр би Ананд, Энхсайхан бид гурав алдсан Playstation-ээ яаж эргүүлэн олж авах тухайгаа ярьж байхад Энхсайхан алдсан аргаараа буцаагаад олж авъя гэж санаа гаргасан. Бид хоёр гаргасан санааг дэмжсэн.  Энхсайхан өөрөө facebook-ээс алдсан гээсэн иргэний үнэмлэх гэх группээс Баасанжаргал гэсэн хүний иргэний үнэмлэхийг 30.000 төгрөг өгөөд авсан. Бид гурав иргэний үнэмлэх олж авсаны дараа 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр facebook-ээс Playstation түрээслэнэ гэсэн зарыг хараад зар дээр байсан холбогдох дугаар луу Анандаар залгуулаад Playstation 2 хоногоор түрээслэсэн. 10 дугаар хороололд Начин заан ломбардны урд уулзъя гээд дуудсан. Playstation авахад эхлээд Ананд явсан. Араас нь би очсон. Тэгээд бид хоёр Начин заан ломбардны гадаа 22 цагийн үед Playstation түрээслүүлнэ гэсэн хүнтэйгээ уулзсан. Хохирогч ганцаараа ирсэн. Тэгээд би 2 хоног түрээслэнэ гээд facebook-с олж авсан Баасанжаргал гэх хүний иргэний үнэмлэхийг барьцаанд өгч түрээсийн 48.000 төгрөг өгсөн. Хохирогч эрэгтэй Playstation-ны залгуур 2 тоглоом, 1 usb, 2 гарын хамт бид хоёрт өгсөн. Бид 2 Playstation-ыг аваад Энхсайхан руу залгаад Их дэлгүүрийн урд байр усан оргилуурын тэнд уулзъя гээд бид 3 уулзаад Их дэлгүүрийн урд усан оргилуурын хажууд уулзаад Энхсайхан Playstation-ээ өгөөд хадгалж бай гээд өгсөн. Энхсайхан Playstation аваад  гэртээ хадгалсан. Энхсайханд Playstation өгсөнөөс хойш ерөөсөө ашиглаагүй. Энхсайхан гэртээ 6 хоног хадгалаад цагдаад баригдсан. Бид 3 ярилцаж байгаад энэ санааг гаргасан. Алдсан Playstation-гийн алдагдлыг нөхөхийн тулд бусдын Playstation-г залилсан. Би Playstation-ыг өр зээл тавьж байж авсан. Тэгээд хайран санагдаад байсан болохоор ийм үйлдэл хийсэн. Бид 3 залилсан Playstation-ыг эргүүлэн бүрэн бүтэн ажиллагаатай нь өгсөн ба түрээслэсэнээс хойш алданги хоногийн болох 180.000 төгрөг өгсөн. Бас хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчийн Playstation-ыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Хохирогчтой эвлэрсэн. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39-40 дүгээр хуудас/,

Э.Эы яллагдагчаар өгсөн “... би алдсан аргаараа олж авъя гэх санааг гаргахад нөгөө 2 дэмжсэн. Би facebook-ээс алдсан гэсэн иргэний үнэмлэх гэх группээс Баасанжаргал гэсэн хүний иргэний үнэмлэхийг олдсон  эзэн нь аваарай гэх пост байхаар нь би Тэнүүнээр холбоо бариулаад үнэмлэхийг бид хоёр цуг очиж авсан. Тэнүүн нөгөө хүнтэйгээ ярихдаа манай найзын алдсан үнэмлэх яаралтай хэрэг гараад байна гээд 30.000 төгрөг өгөөд авсан. Бид иргэний үнэмлэх олчихоод байж байтал 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр над руу Тэнүүн, Ананд 2 залгаад Их дэлгүүрийн урд хүрээд ир гэхээр нь яваад очиход Тэнүүн, Ананд хоёр нөгөө иргэний үнэмлэхээрээ Playstation олоод авчихлаа гээд надад Playstation-г өгсөн. Би Playstation-ээ аваад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 52 дугаар байр 77 тоотод байх гэртээ аваачаад тавьсан. Гэрт тавьсанаас хойш Playstation-г хэрэглээгүй. Зүгээр хадгалж байсан.

... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Бас их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46-47 дугаар хуудас/,

М.Аын яллагдагчаар өгсөн “... Иргэний үнэмлэх олж авсаны дараа 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр facebook-ээ Playstation түрээслэнэ гэсэн зарыг хараад зар дээр байсан дугаар луу залгаад Playstation түрээслэх үү гэж асуухад түрээслэнэ гэхээр нь 10 дугаар хороололд байх Начин заан ломбардны урд 22 цагийн үед уулзахаар болоод уулзсан. Тухайн үед би Тэнүүн байсан. Хохирогч ганцаараа ирсэн. Тэгээд би 2 хоног түрээслэнэ гээд 48.000 төгрөг болон facebook-ээр олж авсан Баасанжаргал гэх хүний иргэний үнэмлэхийг өгсөн. Хохирогч эрэгтэй Playstation, залгуур, 2 тоглоом, 1usb, 2 гарын хамт бид хоёрт өгсөн. Бид хоёр Playstation-ыг аваад Энхсайхан руу залгаад Их дэлгүүрийн урд байсан усан оргилуурын тэнд уулзъя гээд бид 3 уулзаад Энхсайханд Playstation-ээ өгөөд хадгалж бай гээд өгсөн. Энхсайхан Playstation аваад гэртээ хадгалсан.

... Өөрсдөө алдсан Playstation-гийн алдагдлыг нөхөхийн тулд бусдын Playstation-г залилсан. Тухайн үед энэнээс өөр санаа олдоогүй.

... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчийн Playstation-ыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн хохирогчтой эвлэрсэн. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд шүүгдэгч М.А, О.Т, Э.Энарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Г.Баасандашид Playstation 4 төхөөрөмж 1 ширхэг, 2 ширхэг тоглоом, USB оролт 1 ширхэг зэрэг эд зүйлийг биет байдлаар буцаан олгосон талаар эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 20 дугаар хуудас/, хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос М.А, О.Т, Э.Энарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

  Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч О.Т, Э.Энарыг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Т, Э.Энарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

             Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.А, О.Т,  Э.Энар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

     Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Аыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

О.Тийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмгчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

***ыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Т, Э.Энарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  М.А, О.Т,  Э.Энар торгох ялыг 3 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.А, О.Т,  Э.Энар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.А, О.Т, Э.Энар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.А, О.Т, Э.Энарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ