Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 00092

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч Н.Улсболд

Шүүгдэгч О.Б, Б.Я нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Б, Б.Я нарт холбогдох 20320000830093 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1992 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт *тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай  Боржигон овогт Одбаярын Б/рд:*/

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1991 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдийн хамт *оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай  Боржигон овогт Баянмөнхийн Я/рд:*/

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Б, Б.Я нар  нь 2020 оны 05 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах А.Имгийн ногооны талбайгаас 380000 төгрөгийн үнэ бүхий усны шахуургыг/усны насос/ хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...2020 оны 05 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн орчим Хэрх тосгоны Имгийн ногооны талбайгаас усны насосыг Ягийн хамт хулгайлж, саравчиндаа авч ирж тавьсан юм. ...гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Я шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...2020 оны 05 дугаар сарын 23-ны орой найз Бын хамт Хэрх тосгоны Хараа амралтын урд байх Имгийн ногооны талбайгаас худгийн насос хулгайлсан нь үнэн. Маргааш нь цагдаад баригдсан. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 20320000830093 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 

Хохирогч А.Им мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ногооны талбай дээрээ хүмүүсийн хамт ногооны ажил хийгээд байж байсан тэгээд тухайн үед би 2 манаачыг үлдээгээд орой 21 цагийн үед гэртээ харьж амрах гээд явсан. Тэгээд маргааш өглөө 09 цагийн үед талбай дээрээ очоод харахад миний урд өдөр ашиглаж байсан худгын нацосс байхгүй байсан тэгээд цагдаад мэдэгдсэн тийм л зүйл болсон.Би тухайн худгын нацосыг Улаанбаатар хотоос 380,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний хулгайд алдсан нацосс Хятад улсад үйлдвэрлэгдсэн Senlog нэртэй 1.5 квт хүчин чадалтай нацосс байсан. Би нацоссоо аваад хэвийн ажиллагаатай сайн нацосс байсан 360,000 төгрөгөөр үнэлж байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 20 дугаар хуудас/

Хохирогч А.Им мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Миний хулгайд алдсан нацосс Хятад улсад үйлдвэрлэгдсэн Senlog нэртэй 1.5 квт хүчин чадалтай нацосс байсан. Надад гомдол санал байхгүй ээ миний худгын усны шахуурга бүрэн бүтэн олдсон гэхдээ би урьд өмнөх жилүүдэд худгын шахуурга 1 ширхэг, хүлэмжний хучлага /пилонк/ 100 метрийн урттай хулгайд алдаж байсан эдгээр хүмүүсээс өөр  хүмүүс аваагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 19 дүгээр хуудас/

Шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би найз Б.Ягийн хамтаар 2020 оны 05 дугаар сарын 23-ны 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулах Хараа амралтын урд байрлах ногооны талбайгаас худгын нацосс хулгайлсан байгаа. ...Өөрийн тарьсан ногоогоо услахаар уг айлын худгын нацосс хулгайлсан. Найз Б.Ятай ярьж байгаад санаа нийлээд уг худгийн нацосс хулгайлсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 36-37 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Я мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би найз О.Бын хамтаар 2020 оны 05 дугаар сарын 23-ны 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Манда суманд үйл ажиллагаа явуулах Хараа амралтын урд байрлах ногооны талбайгаас худгын нацосс хулгайлсан байгаа. ...Өөрийн тарьсан ногоогоо услахаар уг айлын худгын нацосс хулгайлсан.Найз О.Бтай ярьж байгаад санаа нийлээд уг худгийн нацосс хулгайлсан. .../Хх-ийн 39-40 дүгээр хуудас/

               Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-ийн 7-10 дугаар хуудас/

               Таньж оруулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 11-12 дугаар хуудас/

               Сэлэнгэ аймгийн Мандал сумын эд зүйлийн үнэлгээний комиссын шинжээчийн дүгнэлт/Хх-ийн 25 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг. О.Б, Б.Я нарыг гэм буруутайд тооцох талаар:

 

               Шүүгдэгч О.Б, Б.Я нар нь 2020 оны 05 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын хэрх 4 дүгээр баг, Хараа амралгтын газрын урд байрлах хохирогч А.Имгийн ногоон талбайгаас 380000 төгрөгийн үнэ бүхий усны шахуурга/насос/ хулгайлсан болох нь хохирогч А.Имгийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч О.Б, шүүгдэгч Б.Я нарын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ тогтоосон комиссын дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч О.Б, Б.Я нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Шүүгдэгч О.Б, Б.Я нарын үйлдсэн гэмт хэрэг нь амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, ашиг орлого олохыг хүсэж зориуд санаатай идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно. Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор худалдан авах, хийж гүйцэтгэх боломжгүй аливаа үйлдлийг гүйцэтгэх, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд санаатайгаар хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  гэж шүүх үзлээ.

               Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Б, Б.Я нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

 

  Иймд шүүгдэгч О.Б, Б.Я нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

   Шүүгдэгч нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хохирогч А.Имгийн усны насосыг хохирогчид буцаан олгосон болно.

 

Гурав.Шүүгдэгч О.Б, Б.Я нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Шүүгдэгч О.Б, Б.Я нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн  хариуцлагаас сонгож, торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч О.Б, Б.Я нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Одбаярын Б, Боржигон овогт Баянмөнхийн Я нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэгхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас олж авсан усны насосыг хохирогчид буцаан олгосон болохыг дурдсугай.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 300/гурван зуу/цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Яг 300/гурван зуу/цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  цалин хөлс олгохгүйгээр эдлүүлж, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 08/найм/цагаар тогтооцсгай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Б.Я нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын  08 цагийн ажлг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            6. Шүүгдэгч О.Б, Б.Я нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах  таслан сэрийглэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төглдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Ялтан О.Б, Б.Я нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Гантулгад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ