Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 00095

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга:С.Төртулах

Улсын яллагч:Н.Улсболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч:Ж.Энхжаргал

Шүүгдэгч:Э.И, Ж.Х, Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.И, Ж.Х, Э.Т нарт холбогдох 2032000000067 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Заг суманд 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт*оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт энхтайваны И/рд:*/

 

  Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1989 оны 10 дугаар  сарын 25-ны өдөр төрсөн 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Борнуур сумын 03 дугаар баг, Хуримт гэх газарт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,Тайж овогт Жадамын Х/рд:*/

 

  Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1987 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 33 настай,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт * тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, харнууд овогт Энхбаатарын Т/рд:*/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Х нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тээрэмний төмрийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэх санаатай гэмт хэрэг үйлдэхэд Э.Т, Э.И нарт 99-09УНВ улсын дугаартай тоёото веросса загварын тээврийн хэрэгслээр дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч Э.Т нь Э.Итай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тээрэмний төмрийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Э.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …2020 оны 02 дугаар сарын 08-ны орой 22 цагийн орчим БЭнад руу утсаар яриад хойшоо алт руу явах уу гэхээр нь тэгье гэсэн тэгээд би Хүрэлтулгынд очоод байж байя гэж хэлээд Хүрэлтулгынд очиж бууз хийгээд байж байхад голын нөгөө талаар машин яваад байхаар нь Х бид хоёр миний 99-09УНВ улсын дугаартай машинтай явахаар болж Цагаанчулуутын уурхай руу явсан. Замд явж байхад машины дугуй хагарсан учраас дугуйгаа солиод байж байхад Т өөр машинаас бууж ирээд машины  дугуй янзлахад туслаад бид хоёртой цуг явсан. Ингээд Цагаанччулуутын уурхай дээр очиход 10 гаран сашин ирсэн уурхайн хаалганы дунд байрлах байшин руу ороод байхаар нь Т бид хоёр уг байшинд орсон. Ороход  байшингийн хаалга цоожтой байсан. Тэгээд байшин тойроод араар нь очиход нэг жижиг цонхоор хүмүүс ороод байхаар нь би тэр цонхоор орсон. Ороод хүмүүсийн аваад байсан төмөрнөөс хоёр ширхэгийг авсан. ...гэх мэдүүлэг.

            Шүүгдэгч Ж.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчим И манайд ирээд бууз хийж байгаад гарахад голын эсрэг талд олон машин явж байсан. Ингээд бид хоёр тэр машинуудыг дагаад явж байхад машины дугуй хагарсан. Дугуйгаа солиод зогсож байхад Т ах өөр машинаас бууж ирээд машинд суусан. Би Ин машиныг бариад Цагаанчулуутын уурхай дээр очсон. Би машиндаа үлдсэн. ...гэх мэдүүлэг.

            Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны орой Мөнх-Очир гэх залуу над руу яриад хүмүүс алтанд явах гэж байна гэхээр нь Сүхээгийн машинтай Шажинбат ахын хамт цуг явсан. Замд явж байхад энэ хоёрын машины дугуй хагарсан байсан тэгээд цуг янзлаад энэ хоёрын машинд сууж уурхай руу явсан. ...гэх мэдүүлэг.

 

Эрүүгийн  2032000000067 тоот хавтаст хэргээс

 

Иргэний нэхэмжлэгч Г.Сл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би “***” ХХК-ний Цагаанчулуутын уурхайг төлөөлж тухайн эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би манай компанид учирсан хохирлыг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна. ...тээрмийн хуяг төмөр 30 ширхэг тэгээд дээрээс нь хаалга цонх эвдэж сүйтгэсэн бөгөөд тэдгээрийг засварлах нийт хохирлыг нэхэмжилж байна. Уурхайн ажилчидтай хэрэг гарсны дараа алдагдсан эд зүйлийг тооцож үзэхэд өөр зүйл алдагдаагүй байсан. Урьд өгсөн мэдүүлэгт 2 шуудай шлик алга болсон гэж өгсөн байгаа.Тухайн шлик нь алга болоогүй байсан юм билээ. Өөр газар байсныг нь бид хараагүй байсан. Тээрмийн хуяг төмрүүд олдох юм бол хохирлоосоо хасаж нэхэмжилнэ. ...Манай байгууллагын зүгээс байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж авсан. Одоо бидний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжилэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 10-11 дүгээр хуудас/

 

            Иргэний нэхэмжлэгч Г.Сл мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...  Урьд шөнө уурхайн гүйцэтгэх захирал Ганзориг надруу яриад уурхайруу хүн дайрч байна гэнэ ээ, очихгүй бол болохгүй гэнэ ээ гэсэн. Тэгээд би шөнө 02 цагийн үед уурхай дээр ирэхэд уурхайн гадна талд 40 орчим машин гэрлээ асаачихсан зогсож байсан. Би машинтай голоор нь яваад ороход бүх машин номергүй байсан. Би тэгээд зарим машиныг хөөсөн, заримыг нь шүргэсэн. Бүх машинууд зугтаагаад алга болсон. Үл таних хүмүүс манай уурхайд хууль бусаар нэвтэрч үйлдвэрийн байрны хаалга цонхыг эвдлэн, дотор нь байсан бас хаалга бусад зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан.Тухайн үед манай уурхайн байр луу нэвтэрсэн хүмүүсийн ихэнх нь хар масктай өмсчихсөн согтуу хүмүүс байсан. Тэднийг таних боломж байгаагүй. Бүгд гартаа турбо, хүрз жоотуу зэрэг юм барьчихсан байсан. Уурхайн байрнаас гарахдаа үйлдвэрийн байран дотроос тээрэмний хуяг төмөрнөөс алга болсон байсан. ...Нийт 40 орчим машинтай хүмүүс уурхайн хашааны уурхайн хашааны үүдэнд паркадж зогсож байгаад бүгд нийлээд орж ирсэн. 80-100 хүн байсан байх гэж бодож байна. Янз бүрийн л машинууд байсан. Ямар хүмүүс нэвтэрч эд зүйл эвдэж хулгайлсан гэдгийг мэдэхгүй. ...Тэр хүмүүсээс таних хүн байгаагүй. Тээрэмний хуяг төмөр шаарикууд алга болсон байсан. Мөн шуудайтай хар шлик алга болсон байсан. Үйлдвэрний байрны хаалга, баяжуулах өрөөний хаалга зэрэг эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 13 дугаар хуудас/

  

Гэрч Ц.Бг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Цагаанчулуутын уурхайд хамгаалагчаар ажилладаг юм. 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цаг 46 минутанд үл таних хүмүүс харуулын постоны гадаа олон машинтай хүмүүс ирж зогсоод 80-110 орчим хүмүүс шууд дайраад ороод ирсэн. Би цуг ажиллаж байсан хамгаалагч нартайгаа тэднийг хориглоод дийлээгүй. Тэр хүмүүс хууль бусаар нэвтэрч үйлдвэрийн байрны хаалгыг эвдэж эхэлсэн. Мөн үйлдвэр дотор байсан хаалга бусад зүйлсийг эвдэж сүйтгэсэн. Тэгээд 30 орчим минутын дараа бүх хүмүүс гараад явсан. Дахин 30 орчим минутын дараа дахин хүмүүс ирж манай уурхайд нэвтэрч үйлдвэрийн байрны хаалга цонхыг эвдлэн, дотор нь байсан бас хаалга бусад зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан. Тухайн манай уурхайн байр луу нэвтэрсэн хүмүүсийн ихэнх нь масктай, малгай өмсчихсөн согтуу хүмүүс байсан. Тэднийг таних боломж байгаагүй. Бүгд турбо, хүрз жоотуу зэрэг юм барьчихсан байсан. Уурхайн байрнаас гарахдаа үйлдвэрийн байран дотроос тээрмийн хуяг төмрийг л зөөгөөд байсан. ...Нийт 40 орчим машинтай хүмүүс уурхайн хашааны үүдэнд паркалж зогсоогоод бид нарыг машинруугаа ойртуулахгүй байсан. Ямар хүмүүс нэвтэрч эд зүйл эвдэж хулгайлсан гэдгийг мэдэхгүй. Тэр хүмүүсээс таних хүн байгаагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 12 дугаар хуудас/

 

Гэрч Э.Зб мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-09-нд намайг УБ хотод гэртээ байхад Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг, миний менежерээр нь ажилладаг Цагаанчулуутын уурхайгаас надруу утсаар ярьж манай уурхай руу хүмүүс дайраад байна гэж ярьсан. Би шууд Улаанбаатар хотоос Цагаан чулуутын уурхайруу ирэхэд миний баяжуулах үйлдвэрийн гадна хаалгыг эвдчихсэн, дотор байх баяжуулах өрөөний хаалга ханыг эвдчихсэн байсан. Дотор нь байсан тээрмийн хуяг төмөрнөөс ойролцоогоор 100 ширхэг алга болсон байсан. Мөн баяжуулах өрөөнд байсан шуудайн тал соронз, шуудайн тал хар шлик алга болсон байсан. Мөн баяжуулах үйлдвэрт байсан эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан. Тээрмийн хуягнаас хананд наалдсан алт байдаг гэх яриа гарсан тул тухайн төмрүүдийг авч явсан байх гэж бодож байна. Уг нь тэр төмрөнд байдаггүй юм. .../Хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

Гэрч Ж.БЭмөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр намайг Төв аймгийн Сүмбэр сумын Октябрийн алтан дээр байхад хүмүүс Цагаанчулуутын уурхай луу дайрна гэсэн яриа явж байсан. Тэгээд би маргааш  өдөр нь Борнуур суманд очоод Бямбсай, Бүүдүү, Жижгээ, ах Тулгаа нарт “Цагаанчулуутын уурхайхуу дайрч, хуяг төмөр авна, хуяг төмөрнөөс алт гардаг тухай, цуг явах хүн байвал аваарай, олуулаа тусмаа сайн шүү гэж хэлсэн. Гэтэл миний хэлсэн хүмүүс л цааш нь тараасан юм шиг байна билээ. 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Борнуур суманд цахилгаан станцын хажууд анх Сүхээ, Жижгээ, Эрка нарын хамт тус тусдаа машинтай очоод  байхад машинууд нэмж ирээд л байсан. Орой 21 цаг өнгөрч байхад гэж санаж байна цагийг нь сайн санахгүй байна цахилгаан станцын хажуу талаас нийт 10 гаруй машин хөдлөөд Нартын даваан дээр зогсоод явж байсан машинуудыг тоолоход нийт 17 машин байсан. Би өөрөө тоолсон. Тэгээд Нартын даваан дээр уурхай руу яаж орох талаар бүгдээрээ ярилцаад хаалгаар нь орцгооё гэж тохирсон. Тэгээд Нартын даваанаас бүгд хөдлөөд Цагаанчулуутын уурхайн үүдэнд очиж төв замын урд талд машинуудаа зогсоогоод жолооч нарыгаа үлдээгээд бусад хүмүүс бүгд уурхайн хашааны хаалгаар орцгоосон. Уурхайн хашааны үүдэнд постон дээр хамгаалагч байсан боловч олон хүн хараад зогсоогоогүй байх гэж бодож байна. Уурхайн хашааны машин ордог хаалгыг түлхэж онгойлгоод бүгдээрээ алхаад л орсон. Уурхайн хашааны төвд байх цагаан сендвич байшин руу очиж зарим хүмүүс нь хаалгыг нь эвдэж, зарим нь барилгын араар тойрч цонхоор орцгоосон. Би арын цонхоор дотогш орж дотроос нь 1 ширхэг төмөр авсан. Намайг дотор ороход гадна талаас нь ордог хаалгыг нь эвдлээд цөмөлчихсөн байсан. Би тэр хаалгаар 1 ширхэг хуяг төмөр аваад гарч явсан. Тэгээд төмөртэйгөө машинд суугаад явсан. Тухайн үед би өөрийн найз Мөнхөө /Өвөрхангай аймгийн төвд байдаг Мөнх-Отгон/-ийн Өвөрхангай аймгийн дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй, Мижид гэх ах жолоодоод, хамт 3-уулаа явсан. Мижид ах машиндаа үлдээд Мөнхөө бид 2 уурхай орсон. Тэгээд бид 2 гарч ирэхдээ тус бүр нэг нэг ширхэг нийт 2 ширхэг төмөр хуяг авч гарч ирсэн. Тэндээс төмрөө авчихаад хөдлөөд шууд Борнуур сумруу орсон. Бид 3-тай цуг Мөнхөөгийн найзууд болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бямбаарай, Жоохой гэж дууддаг залуу тусдаа Сolt гэдэг машинтай цуг явж байсан. Тэр мөн 2 ширхэг төмөр авсан байсныг би дараа нь мэдсэн. Тэгээд бид 3 Борнуур яваад, Бямбаарай, Жоохой нар дахин Цагаанчулуутын уурхайруу орсон гэсэн. Тэгээд тэр 2 буцаад явж байхдаа замын хажуу руу машинаа унагаагаад шөнө 03 цаг өнгөрч байхад Мөнхөө бид 2 очиж тэдний машиныг босгож авсан. Зүүнхараагаас жижгээ /Тулгаа ахтай цуг явсан/ нэг ахдаа хэлээд дуудчихлаа гэж байсан. Зүүнхараагаас 7-8 машин байсан. Хэн хэн дуудсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна. ...Би Октябрийн алтан дээрээс тэр тухай сонсоод Борнуурынханд хэлж уриалж өөрөө зохион байгуулсан. Октябрийн алтан дээр Цагаанчулуутын уурхай руу дайрах тухай ярьж байсан хүмүүсээс тухайн өдөр Цагаанчулуутын уурхай руу ирсэн хүн Цэвэгмид л байсан. ...Би бол тэрийг мэдэхгүй. Намайг араар нь тойроод ороход тухайн хаалгыг эвдчихсэн хүмүүс ороод ирчихсэн байсан. Дотор нь байх өрөөний бүргэд хаалгыг Зүүнхараагийн нэг зүс таних залуу өөр нэг залуутай хамт жоотуу  барьчихсан эвдээд зогсож байсан. Тэр хоёрын нэрийг нь мэдэхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Э.И мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны орой намайг гэртээ байхад БЭяриад хүмүүс Цагаанчулуутын уурхай руу дайрна гэж байна чи явах уу гэсэн. Би араас чинь очъё хүмүүс явах юм бол явъя гэсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн 99-09УНВ улсын дугаартай веросса маркийн тээврийн хэрэгсэлтэй араас нь цахилгаан станц дээр очиход 4-5 машин ирчихсэн байсан. Тэгээд Бат-Ирээдүйд би Тулгаагийнд очоод байж байя гэж хэлээд Тулгаагийн гэр лүү явсан. Тулгаагийн гэр нь Борнуур сумын төвөөс хойш 12 км зайд Хуримт гэх газар байдаг юм. Тулгаагийн гэрт буузыг нь хийлцээд байж байхад 22 цагийн орчим байх цагийг нь сайн гараад харахад голын баруун талын замаар 17-18 машин хойд зүгт чиглэн явж байсан. Тэгээд би Тулгааг аваад өөрийнхөө машинтай араас нь хөдөлсөн. Тэгээд замын хажууд миний машины дугуй хагараад янзлаад зогсож байхад Т өөр нэг машинаас бууж ирээд та хоёртой цуг суучихъя гээд суусан. Тэгээд гурвуулаа Цагаанчулуутын уурхай дээр очиход машинууд ирчихсэн байсан. Бүх машины жолооч нар үлдээд бусад хүмүүс нь буугаад уурхайн хашааны хаалгаар ороод хашааны голд байх цагаан өнгийн байгууламж руу очиход хаалга нь цоожтой байсан. Тэгсэн чинь хүмүүс араар тойроод байхаар нь араас нь явахад ар талын жижиг нүхээр орцгоосон. Намайг орох үед онгорхой хүмүүс орчихсон байсан. Удалгүй бүх хүмүүс байгууламж дотроос хүмүүс хаалгыг эвдээд гараад явсан. Тэгээд би гарахдаа тэндээс 2 ширхэг төмөр авч үүрч гүйж зугтааж уурхайн хашаанд нь хаячихсан. Бүгд уурхайгаас хөдөлсний дараа дахин цуглаад эргээд оръё хуяг төмөрнөөс нь алт гардаг гэж ярилцаад буцаад орцгоосон. Хоёр дахь оролтоороо эвдэрсэн хаалгаар орж хоёр ширхэг төмөр аваад машиндаа хийсэн. Тэгээд тэр хоёр ширхэг төмрөө Борнуур суумын Буурал гэх газар газарт булж нуусан. .../Хх-ийн 18 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Ж.Х мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны 20 цаг 30 минутад өвөөгийнхөө гэрт бууз хийгээд байж байсан чинь манай найз И, Мөнх-Очир хоёр орж ирээд манай сумын хүмүүс Цагаанчулуут руу алтанд явах гэж байна хамт явъя гээд намайг гэрээс аваад явсан. Бид нар гэрт хоол идчихээд 10 цаг 30 минут болж байхад манай гэрээс Ин 99-09УНВ улсын дугаартай Веросса маркийн машинтай хөдөлсөн. Гэрээс гараад явж байхад манай гэрээс 2 км цаана голын хажуу талаар баахан машинууд явж байсан. Бид гурав араас нь нийлээд явсан. ...төмөрнөөс алт гардаг гээд хүмүүс яриад байхаар нь дагаад явсан. Төмөрнөөс алт гардаг гэхэд нь мөнгө олох гэж л явсан. ...Би уурхайн дотогшоо ороогүй болохоор юм аваагүй.И Т хоёр уурхайгаас гарч ирэхдээ хоёр төмөр аваад гарч ирсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 19 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Э.Т мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчим  байх цагийг нь сайн санахгүй байна Божооноо над руу утсаар яриад Цагаанчулуутын уурхай руу хүмүүс алтанд явна гээд бөөгнөрчихсөн байна гэсэн. Тэгээд Эрдэнэсүхийн/Сүхээ/ машинтай Машбат, Шинжинбат ах нарын хамт дөрвүүлээ бусад машинуудын хамт Цагаанчулуутын уурхай руу явсан. Замдаа явж байсан машинуудаас 6-7 машин зогсохоор нь би  Сүхээгийн машинаас буугаад Игийн/Жижгээ/машинд суугаад түүнтэй хамт уурхай руу явсан. Игийн машинд Х И бид гурав л байсан. Уурхайн гадаа очоод И машиндаа үлдээд Х бид хоёр хүмүүстэй уурхай руу орсон. Тэгээд уурхайн хашаан дотор байх сендвичин барилга руу хүмүүс орохоор нь байрны арын цонхоор нь би орсон. Намайг ороход тухайн цонх нь эвдэрчихсэн байсан.Тэр байшин дотор хүмүүс бужигнаад тээрмийн хуяг төмрийг аваад байсан. Би бол тухайн уурхайн байрнаас ямар нэгэн эд зүйл аваагүй гарсан. Уурхайн байрнаас гарахдаа хаалгаар нь гарсан Тэр хаалгыг эвдчихсэн байсан. Хэн эвдсэн гэдгийг нь мэдэхгүй. Харанхуй хүмүүс маск зүүчихсэн хэн нь хэн бэ гэдэг нь танигдахгүй байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 20 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.И яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Х машиндаа суугаад үлдсэн. Божооноо/Мөнх-Очир/ бид хоёр цуг машинаас буусан. Тэгээд би уурхайн байр луу орж 2 ширхэг хуяг төмөр авч гарч ирсэн. Божооноо харин ороогүй буцаад машиндаа суучихсан байсан юм  билээ. Намайг гараад ирэхэд Х Божооноо хоёр машинд сууж байсан. Өөр хүн байгаагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 56 дугаар хуудас/

            Шүүгдэгч Ж.Х яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. ...Игийн эзэмшлийн 99-09УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Би жолоодоод И, Мөнх-Очир нар сууж явсан.  Тэгээд машины дугуй хагараад зогсож байхад Т  өөр машинаас буугаад манай машинд суусан юмн Өөр хүн яваагүй. Тэгээд уурхай дээр очоод Т машинаас буугаад буцахдаа Эрдэнэсүхийн бригадынхантай буцаад явсан. Уурхайнгаднаас Борнуур сум руу явахдаа Мөнх-Очир И бид гурав явсан. Уурхайн гадаа очоод би машиндаа үлдээд Мөнх-Очир, И хоёр буугаад уурхай рууорсон. Гэтэл удалгүй Мөнх-Очир уурхай руу оролгүй буцаад машиндаа суусан.Харин И дотогш орж 2 ширхэг төмөр аваад гарч ирсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 40 дүгээр хуудас/

            Шүүгдэгч Э.Т яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Прокурорын тогтоолтой танилцлаа. Уурхай руу би орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ надад хүч хэрэглэж болон ямар нэгэн эд зүйл авсан зүйл бол байхгүй. Намайг ороход хүмүүс хаалга үүдгийг нь эвдчихсэн байсан.Би ороод юм аваагүй хоосон гарч ирсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 52 дугаар хуудас/

ашигласан гэдгийг нь хэлсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн125-126 дугаар хуудас/ 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 2-6 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол/Хх-ийн 76 дугаар хуудас/

Тоёото веросса маркийн  99-09УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын Тамгын газрын үнэлгээ тогтоох комиссын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №351 дугаартай дүгнэлт/Хх-ийн 64 дүгээр хуудас/

Дамно ХХК-ний үнэлгээний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №20-72 дугаартай тайлан/Хх-ийн 25-30 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.И, Ж.Х, Э.Т нарын оршин суугаа баг, хорооны засаг даргын тодорхойлолт/Хх-ийн 71, 77, 85 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.И, Ж.Х, Э.Т нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас/Хх-ийн 73, 79, 84 дүгээр хуудас/

Тоёото веросса 99-09УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/Хх-ийн 62 дугаар хуудас/

Шүүхийн шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №02/339 дугаартай шүүгдэгч нарын хувийн байдлаар гаргасан тодорхойлолт,

Хохирогч буюу иргэний нэхэмжлэгчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй нотлох баримтууд байгаа боловч хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ж.Хүрэлтулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийн хамжигчаар оролцсон, шүүгдэгч Э.И, Э.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болохыг шалгаж тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй байна гэж үзлээ.

 

Нэг.Шүүгдэгч Э.И, Ж.Х, Э.Т нарыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч Э.И, Ж.Х, Э.Т нар нь 2020 оны 02 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах *** ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайгаас бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөл эзэмшил, итгэмжлэгдэн хариуцсан эд хөрөнгийг авах зорилгоор довтолсноор эхэлж, төгсдөг гэмт хэрэг бөгөөд довтлогч этгээдэд саад, бэрхшээл учруулж байгаа аливаа зүйлийг арилгах зорилгоор бусдын амь нас эрүүл мэндэд аюул учруулахаар хүч хэрэглэн заналхийлж, довтолж байгаа этгээдийн эдвэхтэй, гэм буруугийн шууд санаатай үйлдлийг ойлгох ба улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг алтны уурхайн хамгаалагч нарын сэтгэцэд нөлөөлж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон, айлган сүрдүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч нарын хэн, хэрхэн яаж ямар идвэхтэй үйлдлээр хэн гэдэг хамгаалагчийн сэтгэцэд хэрхэн яаж хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон эсэхийг шалгаж тогтоогоогүй  байна. Сэтгэцэд нөлөөлсөн гэдэгт довтлогч этгээд хохирогчийн сэтгэцийн үйл ажиллагааг алдагдуулах, хордуулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ямар нэгэн эм бэлдмэл бодис хэргэлсэнийг ойлгохоос гадна ямар нэгэн эдвэхтэй үйлдэл, үг хэллэгээр илэрхийлэгдэхийг тус тус ойлгоно.

Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Хүрэлтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт гэмт хэргийн хамжигчаар оролцсон, шүүгдэгч Э.И, Э.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хүлээн авч шүүгдэгч нарыг уг зүйл ангиар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байх ба улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруугийн дүгнэлтдээ тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч нар хэнд хэрхэн яаж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр хэнийг заналхийлсэн эсэх нь хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.И, Ж.Х, Э.Т нарын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ц.Баттулгын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Мөн хамгаалалтын ажилтан Ц.Бг гэрчээр мэдүүлэхдээ ...Тэр хүмүүс хууль бусаар нэвтэрч үйлдвэрийн байрны хаалгыг эвдэж эхэлсэн. Мөн үйлдвэр дотор байсан хаалга бусад зүйлсийг эвдэж сүйтгэсэн. Тэгээд 30 орчим минутын дараа бүх хүмүүс гараад явсан. Дахин 30 орчим минутын дараа дахин хүмүүс ирж манай уурхайд нэвтэрч үйлдвэрийн байрны хаалга цонхыг эвдлэн, дотор нь байсан бас хаалга бусад зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан. Тухайн манай уурхайн байр луу нэвтэрсэн хүмүүсийн ихэнх нь масктай, малгай өмсчихсөн согтуу хүмүүс байсан. Тэднийг таних боломж байгаагүй. Бүгд турбо, хүрз жоотуу зэрэг юм барьчихсан байсан. .../Хх-ийн 12 дугаар хуудас/гэх мэдүүлгийг өгдөг боловч  шүүгдэгч нарын хэн ямар үйлдэл, үг хэллэг хэлж заналхийлж, хүч хэрэглэсэн гэдгийг тодорхойлж эх сурвалжаа зааж чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч нар нь Цагаанчулуутын алтны уурхай руу явж алттай шороо, чулуу авахаар явсан гэдгээ хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас эхлээд, шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл тогтвортой мэдүүлсээр ирсэн ба гэрч Ц.Бг гэрчээр мэдүүлэхдээ: ...Уурхайн байрнаас гарахдаа үйлдвэрийн байран дотроос тээрмийн хуяг төмрийг л зөөгөөд байсан ...гэх мэдүүлэг/Хх-ийн 15 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгээс үзэхэд хамгаалагч Ц.Бг болон бусад хамгаалагч нар нь тухайн үйл явдлыг харсан, хүмүүс уурхайн баяжуулах үйлдвэрээс юу авч гарч байгаа талаар харж мэдэж байснаас үзэхэд шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Тиймээс шүүгдэгч Э.И, Ж.Х, Э.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг буюу *** ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайгаас алтны тээрмийн хамгаалалтын хуяг төмрийг авахдаа хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл тогтоогдохгүй  байна гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч нар уг гэмт хэргийг үйлдэхдээ амар хялбар аргаар ашиг орлого олох зорилготой, бусдын эд хөрөнгөд халдсан, өөрсдийн үйлдийг хууль бус гэдгийг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэсэн гэм буруугийн шууд санаатай үйлдэл буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн байна.

 “Гэмт хэргийн хамжигч” гэж аливаа этгээд гэмт хэрэг үйлдэхээр эдвэхтэй үйлдэл хийх үед түүний хууль бус үйлдлийг дэмжиж саад бэрхшээлийг арилгах, гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг зөөж зөөвөрлөх, гэмт хэрэг үйлдэхэд машин механизм болон бусад зэвсэг хэрэгслээр туслаж идвэхтэй үйлдлээр дэмжлэг үзлүүлж байгаа этгээдийг гэмт хэргийн хамжигч гэж ойлгох бөгөөд Ж.Х нь гэмт хэрэгт урьдчилан амлаж тээврийн хэрэгслээр хангаж, гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг авч зугтаах, гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор ирсэн этгээдээс холдох, тээврийн хэрэгсэлд үлдэж бэлэн байдалтай байгаа үйлдлээр гэмт хэргийн хамжигч болно.

Харин “Бүлэглэн гүйцэтгэх” гэж хоёр буюу түүнээс дээш этгээд гэмт хэрэг үйлдэхээр сэтгэл санаа, эдвэхтэй үйлдлээр нэгдсэн этгээдүүдийн нэгдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.И, Э.Т нарыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ сэтгэл санаагаар нэгдэж, ашиг орлого олох зорилготой эдвэхтэй үйлдлээр нэгдсэн бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзнэ.

 

Тиймээс прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд шүүгчийн дотоод итгэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлж дүгнэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд..

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий бичгийн нотлох баримтыг шалгаж үзээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар буюу эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Хүрэлтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт гэмт хэргийн хамжигчаар оролцсон, шүүгдэгч Э.И, Э.Т нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйчилж, шүүгдэгч  Ж.Хүрэлтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэмт хэргийн хамжигчаар оролцсон, шүүгдэгч Э.И, Э.Т нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

   Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Сл гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн арилсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

   Гурав.Шүүгдэгч Э.И, Ж.Х, Э.Т нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүгдэгч Э.И, Ж.Х, Э.Т нар нь 2020 оны 02 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг, Цагаанчулуутын алтны уурхайн баяжуулах үйлдвэрээс тээрмийн хуяг төмрийг буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг, шүүгдэгч Э.И, Э.Т нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, гэмт хэрэг үйлдэхэд Хан Агьт ХХК-ний эзэмшлийн тоёото веросса загварын 99-09УНВ улсын дугаартай тээврийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гэмт хэрэгт ашиглаж бусдыг тээврийн хэрэгслээр дэмжиж тусласан, гэмт хэргийн хамтран оролцогч буюу гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Э.И, Э.Т бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Ж.Хүрэлтулгыг мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.И, Э.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн  хариуцлага хүлээлгэхдээ бусдад учируусан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  Хан Агьт ХХК-ний эзэмшлийн тоёото веросса загварын 99-09УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг үнэлгээ тогтоох комиссоос үнэлсэн үнэлгээгээр буюу шүүгдэгч Э.Игаас 333303 төгрөгийг, шүүгдэгч Ж.Хас 333303 төгрөгийг, шүүгдэгч Э.Таас 333303 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Э.И, Ж.Х, Э.Т нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

 Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Тайж овогт Жадамбын Хүрэлтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, шүүгдэгч Боржигон овогт Энхтайваны И, Харнууд овогт Энхбаатарын Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Хүрэлтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.И, шүүгдэгч Э.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйчилсүгэй.

2.Шүүгдэгч Тайж овогт Жадамбын Хүрэлтулгыг бусдыг, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Боржигон овогт Энхтайваны И, харнууд овогт Энхбаатарын Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

3.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Сл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн арилсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хүрэлтулгыг 03/гурав/жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Иг 03/гурав/жил, 05/тав/сарын хугацаагаар, шүүгдэгч Э.Тыг 03/гурав/жил, 05/тав/сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнссүгэй.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.И, Ж.Х, Э.Т нарыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И, Ж.Х, Э.Т нарыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.И, Ж.Х, Э.Т нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8.Шүүгдэгч Э.И, Ж.Х, Э.Т нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

9.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн Хан Агьт ХХК-ний эзэмшлийн тоёото веросса загварыын 99-09 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хан Агьт ХХК-ний эзэмшлийн тоёото веросса загварын 99-09УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлгээ тогтоох комиссоос үнэлсэн  хэмжээгээр шүүгдэгч Э.Игаас 333303/гурван зуун гучин гурван мянга гурван зуун гурав/ төгрөг, шүүгдэгч Ж.Игаас 333303/гурван зуун гучин гурван мянга гурван зуун гурав/ төгрөг , шүүгдэгч Э.Таас 333303/гурван зуун гучин гурван мянга гурван зуун гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            12.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   13.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.И, Ж.Х, Э.Т нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ