Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 00073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа

Хохирогч Ж.Цг

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Г.Мод эрүүгийн холбогдох 1932002060220  дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1975 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1,  * 109 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хов аймгийн Булган сумын .......гэх газарт оршин сууж байгаа, эрхэлсэн ажилгүй, урьд өмнө 3 удаа ял шийтгүүлж байсан.

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №3/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар,

-Сум дундын шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Солоон овогт Гомбоогийн М/*/

 

            Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Г.М нь Т.Нтэй бүлэглэн 2016 оны 04  дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Энхтайваны 24 тоотод оршин суух, иргэн Б.Аягийн гэрт нэвтэрч 110000 төгрөгийн эд зүйл хулгайлсан.

-2016 оны 02 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Баянбулгийн 2-6 тоотод оршин суух, иргэн Ж.Цгийн гэрт нэвтэрч нийт 1725000 төгрөгийн эд зүйл хулгайлсан хэргүүдэд тус тус холбогдсон.  

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2016 оны 03 дугаар сард Нгийн хамт Мандал сумын 3 дугаар баг Үтрэмээс цаашаа яваад нэг айлд орсон. Ороод үхрийн өвчүү, тогонд залгадаг хөрөө, хромон гутал авсан. 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр Энхтайвны гудамжинд мөн Нгийн хамт нэг айлаас майхан, гутал авсан. Би эдгээр зүйлийг Нгийн гэрт хүргэж өгсөн. ...гэх мэдүүлэг.

Хохирогч Ж.Цг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: ...Надад яриад байх зүйл байхгүй байна. Одоо үлдэгдэл хохирлоо авах хүсэлтээ байгаа боловч энэ хүн төлөх ямар ч чадваргүй байгаа учраас нэхэмжлэх зүйл байхгүй гомдол санал байхгүй гэж хэлмээр байна. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 1932002060220 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 

Шүүгдэгч Г.М нь 2016 оны 02 дугаар сард Т.Нтэй бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянбулгийн 2-6 тоотод оршин суух иргэн Ж.Цгийн орон байранд нэвтэрч үхрийн мах, орос хромон гутал, эрэгтэй хүний израйль гутал, орос дуран, бариултай дугуй цахилгаан хөрөө зэрэг эд зүйлийг хулгайлж 17250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар

 

Хохирогч Ж.Цг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Өвлийн үхрийн идэшний мах 100кг тухайн үед үхрийн мах 6000-7000 төгрөг байсан, орос хром гутал 500000 төгрөг, эрэгтэй хүний израйль гутал буюу түрийтэй хар гутал 350000 төгрөг, орос дуран 170000 төгрөг, бариултай цахилгаан хөрөө 75000 төгрөгийн эд зүйлээ алдсан байсан эхнэр мэдүүлэхдээ мөн үнэлгээг хэлсэн байх манай эхнэр Ц.Гя Улаанбаатар хотод ажилладаг тул ирж чадаагүй уг хэрэгт би хохирогчоор оролцоно. ...байшингийн салхивч буюу порчикоор ороод хаалгыг дотор талаас нь онгойлгосон байсан. ...Манай гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ 1725000 төгрөг болсон Г.Мын эгч нь гэх эмэгтэй надтай холбогдсон уг мөнгийг надад 3 хуваагаад төлж барагдуулахаар болсон. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 105, 106 дугаар хуудас/

Гэрч Ц.Гя мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2016 оны 02 дугаар сарын эхээр санагдаж байна би яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна нөхөр бид хоёр хашаа байшингаа түгжээд  Улаанбаатар хотод ажилтай явж байсан чинь манай урд айлын Оу, Бб хоёр над руу утсаар яриад танай хашаанд байдаг монгол гэрийн хаалга онгорхой байна та ирчихсэн юм уу гэж асуусан тэгэхээр нь би эгч гэртээ ирээгүй хотод байна гэж хэлээд Оюундарийг чи очоод манай гэрийг шалгаад өгөөч гэж хэлсэн чинь Оу хулгай орчихсон байвал яах юм бэ гэж хэлсэн. ...Манай өвлийн идэшний ихэнх нь байсан барагцаагаар 100кг орчим мах байсан тухайн үед махны үнэ 6000-7000 төгрөгийн үнэтэй байсан. Манай нөхөр Цогоогийн орос улсад үйлдвэрлэсэн 40 размерийн хром гутал 500000 төгрөг, эрэгтэй хүний израйль гутал 200000 төгрөг, орос улсад үйлдвэрлэсэн хоёр нүдний дуран хүнээс өрөндөө авч байсан 170000 төгрөг бариултай дугуй цахилгаан хөрөө шинээр нь 75000 төгрөгөөр худалдаж авсан бараг хэрэглээгүй байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 107 дугаар хуудас/

Гэрч Т.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би яг хулгай хийсэн он сараа сайн санахгүй байна тухайн үе би хамтран амьдрагч Ддгийн гэр болохМандал сумын 1 дүгээр багийн Дунд-Өлөнтийн 9 тоотод Дд, түүний төрсөн дүү Бл/М/ нарын хамт амьдарч байсан. Нэг өдөр Блоо намайг цуг айлд очоод ирье гэж хэлсэн тэгэхээр нь би тэгье гэж хэлээд Блоо бид хоёр хорих 0413 ангийн цаана байх гудамжинд очоод нэг эзгүй айлын өвөлжөөний хажуу талын буюу баруун талын хашаагаар нь Блоо бид хоёр цуг даваж орсон чинь хашаанд нь нэг байшин бас нэг монгол гэр байсан эхлээд байшинд нь надтай цуг явсан Блоо куртикээ тайлаад байшингийн зүүн талын жижиг цонхоор нь явж ороод Н ороод ир энд зөндөө юм байна гэж хэлсэн тэгэхээр нь би цонхоор нь орсон чинь Блоо дуран алтны чулуу байан гэж хэлсэн тэгээд байшингийн гал зуухны өрөөний хөргөгчний хажууд талд үхрийн өвчүү, чихсэн хошного зэрэг мах байсан тэрийг нь аваад мөн хаалганы хажууд байсан түмбүүшигний хажууд талд ил байсан хромон гутлыг нь авсан мөн байшингийн том өрөөнд нь байсан түмбүүшигний шургуулганаас дуран зэргийг Блоо аваад бид хоёр буцаад орсон цонхоороо гараад явсан чинь Блоо хашаанд нь байсан гэрийн цоожийг нь эвдэж ороод гэрийн хажуу талын орон дээр эсгий харуучихсан зөндөө тавилга байсан хайрцагтай эд зүйлээс нь жижиг жижиг эд зүйл авсан яг юу авсан талаар би сайн санахгүй байна гэрт нь өөр бас нэг тогонд залгадаг хаалттай бариултай цахилгаан хөрөө байсныг аваад хамтран амьдрагч Ддгийн гэрт хулгайлж авч ирсэн  махыг нь Дд бид нар идээд дуусгасан. Дд хулгайн эд зүйл гэдгийг мэдэж байсан энэ талаар цагдаад хэлээгүй Дд хулгай хийгээд баригдахгүй бол яахав дээ гэж хэлж байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 108-109 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 91 дүгээр хуудас/Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл/Хх-ийн 93-95 дугаар хуудас/

Мэдүүлгий газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 96-98 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээ тогтоох комиссын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №109-113 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт/Хх-ийн 112 дугаар хуудас/

Шүүхийн шатанд шүүгдэгч Г.М гэмт хэргийн улмаас учирсан  хохирлоос өөрт оногдох хэсэг болох 862500 төгрөгийг хохирогч Ж.Цгд нөхөн төлсөн тухай баримт зэрэг бичгийн нотлох баримтыг оролцогч талуудын хүсэлтээр,

 

Шүүгдэгч Г.М нь Т.Нтэй бүлэглэн 2016 оны 04  дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Энхтайваны 24 тоотод оршин суух, иргэн Б.Аягийн орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 110000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар.

 

 

 

 

            Хохирогч Э.Эб мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг: “...таны надаас мэдүүлэг авч байгаа хэрэг бол манай өвөө нас барснаас хойш болсон хулгайн хэрэг байан. Яагаад гэвэл өвөө нас барснаас хойш амьдарч байсан байшинд нь 1 төмөр ор, 1 модон ор 1 ширхэг, номын сан, зэрэг эд зүйл байсан байсшингийн зүүн урд талын хувцасны шкап пээр 21 инчийн бараан өнгийн хавтгай дэлгэцтэй хойд тал нь бөмбөгөр маркийг нь бол би сайн санахгүй байна. Зрагтны зүүн талаас нь хийдэг 3 оруулгатай тийм зурагт байсан. Манай байшингийн амбаарын баруун талд угаалгын машины цаасан хайрцаг дотор 4 хүн орохоор хэмжээтэй уутны дээд хэсэг нь шар ягаан өнгийн хоёр хажуу тал нь тод ногоон өнгийн ууттай үүдэндээ таамбар Блог орчин үеийн 200-ийн хадаасаар гадас хийсэн тийм майхан байсанн будаа агшаагч нь ногоон ягаан цэцэгтэй будаа агшаагч, харин ус буцалгагчны бариул суурь хоёр нь хар их бие нь никель  байсан тухайн үед би Нарантуул зах дээрээс авч байсан болохоор сайн санаж байна. Ээжийн төрсөн ах Батмөнхөд албаны 39 размерийн 6 оломтой гутал өгөх гээд хайсан чин алга болчихсон байсан энэ гутлыг хулгай хийсэн байж магадгүй. ...Надад өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 50, 52 дугаар хуудас/

            Гэрч Б.Ая мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2015 оны хавраас хойш гэртээ байгаагүй Улаанбаатар хотод хүүхэд харж байгаа 2016 оны 04 дүгээр сард санагдаж байна манай гэрт хулгай орсноос хойш би суудлаар Зүүнхараад ирээд эгч Бат-Өлзийгийнд байж байгаад гэрээ эргэх гээд очсон чинь байшингийн хамаг үүд  хаалгыг эвдээд дотор нь байсан хамаг юмыг нь онгичоод хаячихсан байсан  тухайн үеийн юмыг би сайн санахгүй байна миний мэдэж байгаагаар оросын Хөх эрээн өнгийн дөрвөлжин хээтэй орны бүтээлэг  бас нэг хятад орны бүтээлэг ус буцалгагч  үүдэнд байсан берзинтэн хоорондоо тасалгаагүй майхан орос гацуур модны чимэглэл эмээлийн дэвс зэрэг эд зүйл байсан санагдаж байна өөр надад мэдэхзүйл байхгүй. ...Манай аавын байшин хажууд байдаг тэндээс  зурагт алдагдсан байж магадгүй бид нар хэрэглэхгүй болчихсон зурагтаа аавд өгдөг байсан тэр зурагт нь алга болсон байж магадгүй. ...гэх мэдүүлэг./Хх-ийн 51 дүгээр хуудас/

            Гэрч Т.Ая мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Одоогоос 2-3 жилийн өмнө байхаа хоног хугацааг нь нарийн сайн санахгүй байна манайх гэртээ завсар хийж байгаад зурагтаа унагаад хагалсан юм. Уг явдлаас хойш хэд хоногийн дараа Т.Н ах Дд нартай юм ярьж  сууж байгаад зурагтаа хагалсан гэж ярьж байтал  Т.Н ах өө тийм үү тэгээд одоо юу үзэж байгаа юм гэхээр нь зурагтгүй л байна ш дээ гэсэн чинь Т.Н, Дд нар замын урд древиньд нэг зурагт байгаа тэрийг авах юм уу гэхээр нь тэгье гэж байсан тэгээд хэд хоногийн дараа Т.Н ахаас нөгөө зурагтаа өгөх юм уу гэсэн чинь өө за за аваарай гэж байсан тэгсэн нэг адар Т.Н Дд нар уг зурагтыг аваад ороод ирсэн. Дд замын урдаас манай ахынхаас аваад ирлээ гэж байсан үүнээс хойш уг телевизор манайд байгаад байсан тэгсэн та Т.Нгийн мэдүүлгийг шалгаад явж байхдаа орж ирэхэд зурагт салгаад байцаагчид өг гэж хэлсэн би тухайн үед хулгайн зурагт гэдгийг нь мэдээгүй тантай цуг орж ирэхэд нь мэдсэн. ...Би яг хэзээ гэдгийг нь санахгүй байна.Т.Н ах хамгийн сүүлд 2 жилийн өмнө 2 жилийн хорих ял авахаас өмнө авч ирсэн санагдаж байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 53-54 дүгээр хуудас/

            Гэрч Г.Пд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би он сар цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна би гэртэй байж байтал Т.Н гэх залуу манай гэрт хар өнгөтэй ардаа төвгөртэй телевизор тэврээд авч ирсэн тэгээд ямар учиртай телевизор болох талаар асуухад би авч явах гэсэн чинь дийлэхгүй байна танайд түр тавьчихъя гэж хэлсэн тэгэхээр нь өө тэг тэг гэж хэлээд гэртээ оруулсан. Ингээд хэд хоногийн дараа билээ дээ мэдэхгүй байна. Т.Н өөрөө эргэж ирээд нөгөө телевизороо авъя манай дүү телевизоргүй болчихсон  дүүдээ өгнө гээд аваад явсан тэрнээс хойш манайд дахиж ирээгүй юм. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 56 дугаар хуудас/

            Гэрч Т.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би яг он сар өдрийг нь сайн мэдэхгүй байна 2016 онд санагдаж байна цагаан сарын дараахан би Жи-Эн гэдэг баарны галчаар ажиллаж байсан тухайн үед надтай цуг Дд, Ддгийн дүү Мын хамт амьдардаг байсан. Нэг өдөр М над дээр ирээд хоёулаа нэг айлд очоод ирье гэж хэлсэн тухайн үед 18-19 цаг болж байсан тэгээд бид хоёр цуг спиртийн клубын харалдаа урагшаа гудамж руу ороод нилээд явж байгаад нэг айлын гадаа очоод бид хоёр явган хүний хаалгаар нь дотогшоо явж орсон чинь наад талынх нь байшин нь палкан байшин харин цаад талынх нь байшин дүнзэн байшин байсан тэгээд бид хоёр цаад талынх нь дүнзэн байшинд нь яваад очсон байшингийн үүдний таазанд камер байсан тэгсэн чинь надтайцуг явсан М камерын нь утсыг нь тасдаад үүдий амбаарын цоожийг эвдээд бид хоёр цуг нөгөө айл руугаа орсон. Бид хоёрын амбаарынх нь хаалыг эвдсэн дүнзэн байшинтай айл давхар хаалгатай байхаар нь дахиж цоожийг нь эвдээд гэр рүү нь орсон чинь гал зуухны өрөөнд нь ямар нэг юм байгаагүй хойд талын өрөөнд яваад орсон чинь шинэ дэлгэдэг диван ор байсан бид хоёр тэнд нилээд удсан. Айлаас шинэ цагаан өнгийн ус буцалгагч шинэ цагаан өнгийн цэцэгтэй будаа агшаагч, цоо шинэганбанз модөнгийг нь сайн санахгүй байна. Лакадсан жижиг сандал, орны шинэ бүтээлэг зэрэг эд зүйлийг аваад гарах гэж байгаад үүдний амбаарт байсан ногоон өнгийн 4 тасалгаатай том майхан байсныг аваад гэрээс нь гарсан. Тэгээд хажуу талд нь байсан байшингын хаалгыг М лоомоор хөшиж эвдээд хойд талынх нь өрөөний авдар дээр хар өнгийн дунд зэргийн зурагт байсныг авсан өөр ямар нэгэн эд зүйл аваагүй гадагшаа гараад хажуу талын буюу урд талын орос айлын хашаагаар нь ороод үүдний амбаарт нь байсан чаргыг нь аваад чарган дээр нөгөө айлаас хулгай хийж авсан эд зүйлээ тавиад Жи-Эн баарны галлагааны өрөө рүү явсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 57-58 дугаар хуудас/

            Шүүгдэгч Г.М яллагдагчаар мэдүүлэхдээ:2018 оны намар сар өдрөө санахгүй байна. Мандал сумын 3 дугаар багийн нутаг Бороогийн гудамжид байдаг улаан өнгийн тоосгон байшинтай айлаас Н бид хоёр шрээн дээр ил байсан үхрийн өвчүү мах хаалганы хажуу талаас цахилгаанаар ажилладаг тасдагч хөрөө хажуу талын гэрээс нь орон дээр байсан хайрцагтай напелон торт  зэргийг хулгайлсан. Тэндээсээ гарч хулгайлсан эд зүйлээ Дунд-Өлөнтөл Нгийн гэрт авч очсон. Дараа нь өвөл 11 байна уу 12 дугаар  сарын үед Н бид хоёр Спиртийн байрны урд талын гудамжинд гэр хороололд байдаг дүнзэн байшинтай айлаас гутлын тавиур  дээрээс нь израль гутал, цэнхэр өнгийн 1 ширхэг модон сандал гурлын гамбанз дээр үед гарч байсан мамбсай чихрийн цэнхэр өнгийн төмөр хайрцаг/арцтай байсан/ том өрөөнөөс  нь 32 инчийн байх хар өнгийн Сони гэх зурагт үүдний амбаараас нь бүдэг ногоон өнгийн майхан  зэргийг хулгайлж мөн Нгийн гэрт авч ирсэн байсан. Би Нтай хамт нийтдээ 2 удаа айлаас эд зүйлс хулгайлсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 81-82 дугаар хуудас/

            Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 34 дүгээр хуудас/

            Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 35-37 дугаар хуудас/

            Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/Хх-ийн 39-40 дүгээр хуудас/

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 41-42, 44 дүгээр хуудас/

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №1932002040221 тоот эрүүгийн хэргийг тусгаарласан тухай тогтоол/Хх-ийн 10 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээ тогтоох комиссын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №228-229 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт/Хх-ийн 67 дугаар хуудас/

            Шүүгдэгч Г.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 123 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчоос мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгч Г.Мыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч Г.М нь 2016 оны 02 дугаар сард Т.Нтэй бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянбулгийн 2-6 тоотод оршин суух иргэн Ж.Цгийн орон байранд нэвтэрч үхрийн мах, орос хромон гутал, эрэгтэй хүний израйль гутал, орос дуран, бариултай дугуй цахилгаан хөрөө зэрэг эд зүйлийг хулгайлж 17250000 төгрөгийн хохирол,

Мөн Т.Нтэй бүлэглэн 2016 оны 04  дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Энхтайваны 24 тоотод оршин суух, иргэн Б.Аягийн орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 110000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус  үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас нотлох чадвараа алдсан болон нотлох баримтыг үгүйсгэсэн баримтгүй, шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн зүйчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

Шүүгдэгч Г.М нь  бусдын орон байранд нэвтэрч бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдэж байгаа үйлдэл нь өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор амар хялбар аргаар ашиг, орлого олох зорилготой шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдсэн гэмт үйлдэл болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Г.Мыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бүлэглэн орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Тиймээс шүүгдэгч Г.Мод Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

            Хохирогч Э.Эб гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хохирогч Ж.Цгд шүүгдэгч Г.М шүүхийн шатанд 862500 төгрөгийн хохирлийг нөхөн төлсөн хохирогч Ж.Цг гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгч Г.Мод оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г.М нь 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын хооронд бусадтай бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн ба 2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бүлэглэн, орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас хүндэрсэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордсон, 2015 оны хуулиар зайлшгүй хорих ялыг биечлэн эдлүүлэхээр хуульчилсэн харин 2002 оны хуулиар хорих ялыг тэнсэж болохоор хуульчилсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэхээр байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Г.Мын үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүх шүүгдэгч Г.Мод эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахдаа гэм буруугийн байдлыг харгалзан үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Г.Мын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Г.Мын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Солоон овогт Гомбоогийн Мыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Г.Мод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02/хоёр/ жил, 01/нэг/сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

            3. Ялтан Г.Мод оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Мын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 09 /ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            5.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан Г.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан ялтан Г.Мод оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Мод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ЭРДЭНЭМӨНХ