Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 00089

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга:С.Төртулах

Улсын яллагч:Н.Улсболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч:Л.Г, Д.О, Б.Н, Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Г, Д.О, Б.Н, Л.Б нарт холбогдох 2032000000065 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, * тоотод оршин суудаг, Таван толгой ХХК-д жолооч ажилтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лхагвадуламын Б /РД:*/

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 3, ээж хүүхдийн хамт амьдардаг, * тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хайрхан овогт Лхагважавын Г /*/

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 24 настай,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 1, *тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Даваадоржийн О /РД:*/

 

Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Амбүл 4, ээж 2 ахын хамт *тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батсайханы Н/РД:*
 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тээрэмний төмрийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэх санаатай гэмт хэрэг үйлдэхэд Д.О, Л.Г, Б.Н нарт дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч Л.Г нь Б.Н, Д.О нартай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тээрэмний төмрийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,

Шүүгдэгч Д.О нь  Б.Н, Л.Г нартай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тээрэмний төмрийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,

Шүүгдэгч Б.Н нь Л.Г, Д.О нартай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тээрэмний төмрийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …2020 оны 02 дугаар сарын 08-ны орой гэртээ байж байхад О, Н нар над руу залгаад алтанд явах уу гэхээр нь тэгье гэсэн. Тэгээд станцын тэнд машинтай хүмүүс байна. Гэхээр нь яваад очиход хэдэн машин байсан. Тэгээд Г тэнд цахилгаанчин хайгаад явж байхаар нь алтанд явах уу гэж асуусан тэгээд Г явъя гэсэн. Ингээд түрүүлж явсан машины араас очиход Цагаанчулуутын алтны уурхай руу хүмүүс ороод байсан. Тэгээд О Г Н нар уурхайн байшинд ороод нэг хавтгай төмөр авч гарч ирсэн. Би машиндаа суугаад үлдсэн намайг машинаа харж бай гээд үлдээсэн. ...гэх мэдүүлэг.

            Шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны орой цахилгаанчин хайгаад явж байхад Б ах явж байхаар нь хүмүүс алтанд явж байна би машинд чинь суугаад явчихъя гэхэд тэг тэг гэсэн. Тэгээд бид алтны уурхайд очиход хүмүүс бужигнаад байхаар нь хүмүүсийн ороод байсан байшинд ороход хүмүүс нэг төмөр аваад байсан. Тухайн үед би гар чийдэнтэй явж байгаад унагаад алга болгосон. Тэгээд би юу ч харагдахгүй байхаар нь гараад явж байхад араасН О нар нэг, нэг ширхэг төмөр бариад гарч ирсэн. ...гэх мэдүүлэг.

            Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны орой Н бид хоёр дэлгүүрт явж байхад дэлггүүрт байсан хүмүүс орой алтанд явна гэх яриа гарсан. Тэгээд орой нь бид хэд цуглаад станцын ард очиход хэдэн машин байсан. Зарим машин нь түрүүлээд явсан байхаар нь араас нь явахад Цагаанчулуутын алтны уурхй дээр очсон. Тэгээд Г, Н бид гурав уурхайн байшинд ороход хүмүүс нэг хавтгай төмөр аваад байхаар нь нэг ширхэг төмөр авад гарсан. ...гэх мэдүүлэг.

            Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дэлгүүр ороод тамхи авахаар явж байхад хүмүүсээс алтанд явахаар дам яриа сонсоод Б ах руу залгаад алтанд явъя гээд Бын машинтай Г, О, Б нарын хамт Цагаанчулуутын алтны уурхай руу очоод хүмүүсийн орж байсан байшин руу ороод тээрмийн доороос хүмүүсийн авч байсан төмөрнөөс  1 ширхэг төмөр аваад гарсан. Гараад машиндаа суугаад буцсан. ...гэх мэдүүлэг

 

Эрүүгийн  2032000000065 тоот хавтаст хэргээс

 

Иргэний нэхэмжлэгч Г.Сг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би “***” ХХК-ний Цагаанчулуутын уурхайг төлөөлж тухайн эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би манай компанид учирсан хохирлыг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна. ...тээрмийн хуяг төмөр 30 ширхэг тэгээд дээрээс нь хаалга цонх эвдэж сүйтгэсэн бөгөөд тэдгээрийг засварлах нийт хохирлыг нэхэмжилж байна. Уурхайн ажилчидтай хэрэг гарсны дараа алдагдсан эд зүйлийг тооцож үзэхэд өөр зүйл алдагдаагүй байсан. Урьд өгсөн мэдүүлэгт 2 шуудай шлик алга болсон гэж өгсөн байгаа.Тухайн шлик нь алга болоогүй байсан юм билээ. Өөр газар байсныг нь бид хараагүй байсан. Тээрмийн хуяг төмрүүд олдох юм бол хохирлоосоо хасаж нэхэмжилнэ. ...Манай байгууллагын зүгээс байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж авсан. Одоо бидний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжилэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 13-14 дүгээр хуудас/

 

            Иргэний нэхэмжлэгч Г.Сг мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...  Урьд шөнө уурхайн гүйцэтгэх захирал Ганзориг надруу яриад уурхайруу хүн дайрч байна гэнэ ээ, очихгүй бол болохгүй гэнэ ээ гэсэн. Тэгээд би шөнө 02 цагийн үед уурхай дээр ирэхэд уурхайн гадна талд 40 орчим машин гэрлээ асаачихсан зогсож байсан. Би машинтай голоор нь яваад ороход бүх машин номергүй байсан. Би тэгээд зарим машиныг хөөсөн, заримыг нь шүргэсэн. Бүх машинууд зугатаагаад алга болсон. Үл таних хүмүүс манай уурхайд хууль бусаар нэвтэрч үйлдвэрийн байрны хаалга цонхыг эвдлэн, дотор нь байсан бас хаалга бусад зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан.Тухайн үед манай уурхайн байр луу нэвтэрсэн хүмүүсийн ихэнх нь хар масктай өмсчихсөн согтуу хүмүүс байсан. Тэднийг таних боломж байгаагүй. Бүгд гартаа турбо, хүрз жоотуу зэрэг юм барьчихсан байсан. Уурхайн байрнаас гарахдаа үйлдвэрийн байран дотроос тээрэмний хуяг төмөрнөөс алга болсон байсан. ...Нийт 40 орчим машинтай хүмүүс уурхайн хашааны уурхайн хашааны үүдэнд паркадж зогсож байгаад бүгд нийлээд орж ирсэн. 80-100 хүн байсан байх гэж бодож байна. Янз бүрийн л машинууд байсан. Ямар хүмүүс нэвтэрч эд зүйл эвдэж хулгайлсан гэдгийг мэдэхгүй. ...Тэр хүмүүсээс таних хүн байгаагүй. Тээрэмний хуяг төмөр шаарикууд алга болсон байсан. Мөн шуудайтай хар шлик алга болсон байсан. Үйлдвэрний байрны хаалга, баяжуулах өрөөний хаалга зэрэг эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 16 дугаар хуудас/

  

Гэрч Ц.Бг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Цагаанчулуутын уурхайд хамгаалагчаар ажилладаг юм. 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цаг 46 минутанд үл таних хүмүүс харуулын постоны гадаа олон машинтай хүмүүс ирж зогсоод 80-110 орчим хүмүүс шууд дайраад ороод ирсэн. Би цуг ажиллаж байсан хамгаалагч нартайгаа тэднийг хориглоод дийлээгүй. Тэр хүмүүс хууль бусаар нэвтэрч үйлдвэрийн байрны хаалгыг эвдэж эхэлсэн. Мөн үйлдвэр дотор байсан хаалга бусад зүйлсийг эвдэж сүйтгэсэн. Тэгээд 30 орчим минутын дараа бүх хүмүүс гараад явсан. Дахин 30 орчим минутын дараа дахин хүмүүс ирж манай уурхайд нэвтэрч үйлдвэрийн байрны хаалга цонхыг эвдлэн, дотор нь байсан бас хаалга бусад зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан. Тухайн манай уурхайн байр луу нэвтэрсэн хүмүүсийн ихэнх нь масктай, малгай өмсчихсөн согтуу хүмүүс байсан. Тэднийг таних боломж байгаагүй. Бүгд турбо, хүрз жоотуу зэрэг юм барьчихсан байсан. Уурхайн байрнаас гарахдаа үйлдвэрийн байран дотроос тээрмийн хуяг төмрийг л зөөгөөд байсан. ...Нийт 40 орчим машинтай хүмүүс уурхайн хашааны үүдэнд паркалж зогсоогоод бид нарыг машинруугаа ойртуулахгүй байсан. Ямар хүмүүс нэвтэрч эд зүйл эвдэж хулгайлсан гэдгийг мэдэхгүй. Тэр хүмүүсээс таних хүн байгаагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 15 дугаар хуудас/

 

Гэрч Э.Зб мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-09-нд намайг УБ хотод гэртээ байхад Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг, миний менежерээр нь ажилладаг Цагаанчулуутын уурхайгаас надруу утсаар ярьж манай уурхай руу хүмүүс дайраад байна гэж ярьсан. Би шууд Улаанбаатар хотоос Цагаан чулуутын уурхайруу ирэхэд миний баяжуулах үйлдвэрийн гадна хаалгыг эвдчихсэн, дотор байх баяжуулах өрөөний хаалга ханыг эвдчихсэн байсан. Дотор нь байсан тээрмийн хуяг төмөрнөөс ойролцоогоор 100 ширхэг алга болсон байсан. Мөн баяжуулах өрөөнд байсан шуудайн тал соронз, шуудайн тал хар шлик алга болсон байсан. Мөн баяжуулах үйлдвэрт байсан эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан. Тээрмийн хуягнаас хананд наалдсан алт байдаг гэх яриа гарсан тул тухайн төмрүүдийг авч явсан байх гэж бодож байна. Уг нь тэр төмрөнд байдаггүй юм. .../Хх-ийн 17-18 дугаар хуудас/

 

Гэрч Ж.БЭ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр намайг Төв аймгийн Сүмбэр сумын Октябрийн алтан дээр байхад хүмүүс Цагаанчулуутын уурхайруу дайрна гэсэн яриа явж байсан. Тэгээд би маргааш  өдөр нь Борнуур суманд очоод Бямбсай, Бүүдүү, Жижгээ, ах Тулгаа нарт “Цагаанчулуутын уурхайхуу дайрч, хуяг төмөр авна, хуяг төмөрнөөс алт гардаг тухай, цуг явах хүн байвал аваарай, олуулаа тусмаа сайн шүү гэж хэлсэн. Гэтэл миний хэлсэн хүмүүс л цааш нь тараасан юм шиг байна билээ. 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Борнуур суманд цахилгаан станцын хажууд анх Сүхээ, Жижгээ, Эрка нарын хамт тус тусдаа машинтай очоод  байхад машинууд нэмж ирээд л байсан. Орой 21 цаг өнгөрч байхад гэж санаж байна цагийг нь сайн санахгүй байна цахилгаан станцын хажуу талаас нийт 10 гаруй машин хөдлөөд Нартын даваан дээр зогсоод явж байсан машинуудыг тоолоход нийт 17 машин байсан. Би өөрөө тоолсон. Тэгээд Нартын даваан дээр уурхай руу яаж орох талаар бүгдээрээ ярилцаад хаалгаар нь орцгооё гэж тохирсон. Тэгээд Нартын даваанаас бүгд хөдлөөд Цагаанчулуутын уурхайн үүдэнд очиж төв замын урд талд машинуудаа зогсоогоод жолооч нарыгаа үлдээгээд бусад хүмүүс бүгд уурхайн хашааны хаалгаар орцгоосон. Уурхайн хашааны үүдэнд постон дээр хамгаалагч байсан боловч олон хүн хараад зогсоогоогүй байх гэж бодож байна. Уурхайн хашааны машин ордог хаалгыг түлхэж онгойлгоод бүгдээрээ алхаад л орсон. Уурхайн хашааны төвд байх цагаан сендвич байшин руу очиж зарим хүмүүс нь хаалгыг нь эвдэж, зарим нь барилгын араар тойрч цонхоор орцгоосон. Би арын цонхоор дотогш орж дотроос нь 1 ширхэг төмөр авсан. Намайг дотор ороход гадна талаас нь ордог хаалгыг нь эвдлээд цөмөлчихсөн байсан. Би тэр хаалгаар 1 ширхэг хуяг төмөр аваад гарч явсан. Тэгээд төмөртэйгөө машинд суугаад явсан. Тухайн үед би өөрийн найз Мөнхөө /Өвөрхангай аймгийн төвд байдаг Мөнх-Отгон/-ийн Өвөрхангай аймгийн дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй, Мижид гэх ах жолоодоод, хамт 3-уулаа явсан. Мижид ах машиндаа үлдээд Мөнхөө бид 2 уурхай орсон. Тэгээд бид 2 гарч ирэхдээ тус бүр нэг нэг ширхэг нийт 2 ширхэг төмөр хуяг авч гарч ирсэн. Тэндээс төмрөө авчихаад хөдлөөд шууд Борнуур сумруу орсон. Бид 3-тай цуг Мөнхөөгийн найзууд болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бямбаарай, Жоохой гэж дууддаг залуу тусдаа Сolt гэдэг машинтай цуг явж байсан. Тэр мөн 2 ширхэг төмөр авсан байсныг би дараа нь мэдсэн. Тэгээд бид 3 Борнуур яваад, Бямбаарай, Жоохой нар дахин Цагаанчулуутын уурхайруу орсон гэсэн. Тэгээд тэр 2 буцаад явж байхдаа замбн хажуу руу машинаа унагаагаад шөнө 03 цаг өнгөрч байхад Мөнхөө бид 2 очиж тэдний машиныг босгож авсан. Зүүнхараагаас жижгээ /Тулгаа ахтай цуг явсан/ нэг ахдаа хэлээд дуудчихлаа гэж байсан. Зүүнхараагаас 7-8 машин байсан. Хэн хэн дуудсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна. ...Би Октябрийн алтан дээрээс тэр тухай сонсоод Борнуурынханд хэлж уриалж өөрөө зохион байгуулсан. Октябрийн алтан дээр Цагаанчулуутын уурхай руу дайрах тухай ярьж байсан хүмүүсээс тухайн өдөр Цагаанчулуутын уурхай руу ирсэн хүн Цэвэгмид л байсан. ...Би бол тэрийг мэдэхгүй. Намайг араар нь тойроод ороход тухайн хаалгыг эвдчихсэн хүмүүс ороод ирчихсэн байсан. Дотор нь байх өрөөний бүргэд хаалгыг Зүүнхараагийн нэг зүс таних залуу өөр нэг залуутай хамт жоотуу  барьчихсан эвдээд зогсож байсан. Тэр хоёрын нэрийг нь мэдэхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Л.Б мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бүрэнхий болчихсон байхад О, Н хоёр дээр очсон. Тэгээд бид 3 цахилгаан станцын хажууд машинууд байхаар нь тэнд очсон. Би машинаас буугаагүй байж байгаад тэнд цуглачихсан байсан машинуудыг хөдлөхөөр нь дагаад хөдөлсөн. Цахилгаан станцын хажууд байхад Г миний машин дээр гүйж ирээд хаашаа явах гэж байгаа юм бэ гэхээр нь алтанд явах гэж байна гэхэд цуг явъя гээд суучихсан. Бид нар тухайн машинуудыг яг хаашаа явах гэж байгааг мэдээгүй юм. Хойшоо ойрхон алтанд явна гээд л ярьцгааж байсан. Тэгээд машинуудтай цуг явахад Цагаанчулуутын уурхайн хашааны гадна машинууд зогсоод хүмүүс нь буугаад уурхайн хашаа руу гүйгээд орцгоосон. Манай машинаас би үлдээд Н, О, Г нар бууж уурхайн хашааруу орсон. Тэгээд 10 орчим минутын дараа О, Н хоёр тус бүр нэг нэг ширхэг нийт 2 төмөр авч гарч ирсэн. Г хоосон гарч ирсэн. ...Миний өөрийн эзэмшлийн 98-26 УНӨ улсын дугаартай приус-20 маркын тээврийн хэрэгсэлтэй 4-үүлээ явсан. Хүмүүс уурхайгаас тээрмийн хуяг төмөр л аваад гүйгээд байсан. .../Хх-ийн 23 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Л.Г мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 02 дугаар сарын 08-аас-09-ний өдрүүдэд гэртээ хүүхдээ хараад байж байсан. Манай эхнэр эмнэлэгт ажилладаг болохоор гэртээ хүүхдээ хараад морь малаа тэжээгээд байж байдаг. 2020 оны 02 дугаар сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна, цахилгаанаа залгуулах гээд явж байсан чинь цахилгаан залгадаг хүн ажил дээрээ байгаагүй. Буцаад гэртээ харих гээд явж байсан чинь наадмын талбай дээр баахан хүмүүс, цугларчихсан байхаар нь талбай дээр яваад очтол цахилгаан залгадаг хүн согтуу байсан. Талбай дээр миний таньдаг Сүхээ, БЭ нар уул явна гээд байж байсан. Тэгээд би цаашаагаа гэртээ харьсан. ...2020 оны 02 дугаар сарны 08-ны өдөр цахилгааны монитор Алтанзамыг хайгаад цахилгаан станцын хажууд явж байхад Улаанаа, Н, Гомбо /Д.О/ нартай таарахад намайг “манай сумынхан уулруу алтанд явна гэж ярьцгааж байсан. Тэгээд тэдэнтэй цуг явахад Цагаанчулуутын уурхай дээр очоод хүмүүс бүгд уурхайн хашаа руу орцгоосон. Манай машинаас Улаанаа машиндаа үлдээд Н, Гомбо бид 3 хүмүүсийг дагаад уурхайн хашаа руу орж хашааны голд байх цагаан өнгийн сендвичин барилга руу орцгоосон. Н, Гомбо бид гурав тухайн барилгын хаалгаар орсон. Биднийг ороход барилгын хаалгыг эвдээд онгойлгочихсон дотор нь баахан хүмүүс орчихсон бужигнаад байсан. Дотор байсан хүмүүс тээрмийн хуяг төмөр аваад гараад байсан. Би тухайн барилга дотроос ямар нэгэн зүйл аваагүй, харин Н, Гомбо хоёр тус тус 1 ширхэг нийт 2 төмөр аваад гарч ирсэн байсан. Тэгээд бид 4 шууд машинтайгаа сумруугаа буцсан. Цагаанчулуутын уурхай дээр нийт 20 гаруй машин зам дээр эгнээд зогсчихсон олон хүмүүс л байсан. Яг хэдэн хүн хэдэн машин байсан гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. ...Биднийг очиход сендвичин барилгын хаалгыг нь задалчихсан дотор нь олон хүмүүс орчихсон байсан. ...Бид 3 тухайн задалчихсан хаалгаар дотогш орсон. Тухайн хаалгыг хэн  эвдсэн гэдгийг мэдэхгүй. Дотор талд нь ямар өрөө байсан гэдгийг ч мэдэхгүй. Дотор харанхуй олон хүмүүс орчихсон бужигналдаад байхаар нь би буцаад гараад ирсэн. Хэн хэн байсан гэдэг нь танигдахгүй байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 24-25, 26 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны 16 цаг өнгөрч байхад дүү Оын хамт дэлгүүр явж байхад хүмүүсийн дам яриагаар “алтанд Борнуурынхан явна гэнээ” гэж яригдаж байсан. Тэгээд бид 2 хоёулаа явах гэтэл машин олдохгүй болохоор Улаанааруу /Б гэдэг байхаа нэр нь/ “хүмүүс алтанд явна гэнээ, цуг яваад өгөөч” гэж ярьсан. Тэгээд Улаанаа зөвшөөрсөн. Цахилгаан станцын хажууд машинууд цуглачихсан байхаар нь бид нар очсон. Тэнд Г цахилгааны монитор Алтанзамыг хайгаад явж байна гэхээр нь түүнийг цуг явчихъя гээд бид 4 машинтайгаа тухайн машинуудыг дагаад явсан юм. Эхлээд хаашаа явж байгаа гэдгийг нь бид нар мэдэлгүй дагаад явахад Цагаанчулуутын уурхай дээр очсон. Ойролцоогоор Борнуур сумаас ойролцоогоор 20 гаруй машинтай 50-60 хүмүүс байсан байх би сайн хэлж мэдэхгүй байна, уурхай дээр очиход нэг хэсэг хүмүүс уурхайн хашааруу орчихсон байсан. Манай машинаас Улаанаа машиндаа үлдээд Г, О бид 3 уурхайн хашааруу орж хүмүүсийн араас дагаад явсан. Уурхайн хашааны голд байсан сендвичин барилгаруу ороход хүмүүс тэндээс тээрмийн хуяг төмөр авч гараад байхаар нь би 1 ширхэг төмөр, О 1 ширхэг төмөр нийт 2 ширхэг төмөр авч гараад явсан. Тэгээд шууд сум руугаа явсан. ...Биднийг очиход сендвичин барилгын хаалгыг нь задалчихсан дотор нь олон хүмүүс орчихсон байсан. Бид 3 тухайн эвдчихсэн байсан хаалгаар дотогш орсон. Тухайн хаалгыг хэн эвдсэн гэдгийг мэдэхгүй. Дотор талд нь ямар өрөө байсан гэдгийг ч мэдэхгүй. Дотор харанхуй олон хүмүүс орчихсон бужигналдаад байсан. Хэн хэн байсан гэдэг нь сайн танигдахгүй байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 27 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.О мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ... 2020 оны 02 дугаар сарын 08-ны 16 цаг өнгөрч байхад ах Нын хамт дэлгүүрт явж байхад хүмүүсийн дам яриагаар “Цагаанчулуутын уурхайруу алтанд Борнуурынхан явна гэнээ” гэж яригдаж байсан. Тэгээд Н ах бид хоёр хоёулаа явах гэтэл машин олдохгүй болохоор Улаанаа ахруу /Б гэдэг байхаа нэр/ “хүмүүс алтанд явна гэнээ, цуг өгөөч гэж ярьсан. Тэгээд Улаанаа ах зөвшөөрсөн. Гэтэл цахилгаан станцын хажууд машинууд цуглачихсан байхаар нь очсон. Тэнд Г цахилгааны монитор хайгаад явж байгаа гэхээр нь түүнийг цуг явчихая гээд бид 4 машинтайгаа тухайн машинуудыг дагаад явсан юм. Эхлээд хаашаа явах гэж байгааг гэдгийг нь бид нар мэдэлгүй дагаад явахад Цагаанчулуутын уурхай дээр очсон. Ойролцоогоор Борнуур сумаас 10 гаруй машин байсан байх би сайн хэлж мэдэхгүй байна уурхай дээр очиход нэг хэсэг хүмүүс уурхайн хашааруу нэг хэсэг хүмүүс орчихсон байсан. Манай машинаас Улаанаа ах машиндаа Г, Н бид 3 уурхайн хашаа руу орж хүмүүсийн араас дагаад явсан. Уурхайн хашааны голд байх сендвичин барилга руу ороход хүмүүс тэндээс тээрмийн хуяг төмөр авч гараад байхаар нь би нэг ширхэг төмөр, Н, Г хоёрын нэг нь нэг нийт бид нар 2 ширхэг төмөр авч гараад явсан. Тэгээд шууд сум руугаа явсан. Биднийг очиход сендвичин барилгын хаалгыг нь задалчихсан дотор нь олон хүмүүс орчихсон байсан. Бид 3 тухайн задалчихсан хаалгаар дотогш орсон. Тухайн хаалгыг хэн эвдсэн гэдгийг нь мэдэхгүй. Дотор талд ямар өрөө байсан гэдгийг ч бас мэдэхгүй. Дотор харанхуй олон хүмүүс орчихсон пижигнээд л байсан. Хэн хэн байсан гэдэг нь сайн танигдахгүй байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн21-22 дугаар хуудас/

Шүүгдэгч Л.Б яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Прокурорын тогтоолтой танилцлаа. Би машинаа жолоодож  байсан учраас уурхайн хашаан дотор байр луу ороогүй. Тиймээс хүч  хэрэглэж довтолсон гэх үйлдлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Надтай цуг явсан хүмүүс 2 ширхэг төмөр авч гарч ирсэн учраас хууль бусаар бусдын эд зүйлийг авсан гэдгийг зөвшөөрч байна. ...Миний өөрийн эзэмшлийн 98-26 УНЕ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Би жолоодоод явсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 45 дугаар хуудас/

            Шүүгдэгч Б.Н яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Прокурорын тогтоолтой танилцлаа. Би уурхайн байр луу эвдэрчихсэн байсан хаалгаар нь хүмүүс дагаж ороод 1 ширхэг хуяг төмөр авснаа хүлээн зөвшөөрч байна. Харин миний хувьд уурхайн эд хогшлыг эвдэж сүйтгэсэн зүйл бол байхгүй.Намайг ороход хүмүүс хаалга үүдийг эвдчихсэн байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 53 дугаар хуудас/

            Шүүгдэгч Д.О яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би уурхайн байр луу хаалгаар нь хүмүүс дагаж ороод 1 ширхэг хуяг төмөр авснаа хүлээн зөвшөөрч байна. Намайг орох үед хаалгыг нь эвдээд хоёр тийш ангайлгачихсан байсан. Харин миний хувьд уурхайн эд хогшлыг эвдэж сүйтгэсэн зүйл бол байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 51 дүгээр хуудас/

   Шүүгдэгч Л.Г яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ миний хувьд уурхайн байр луу орсон. Гэхдээ ямар нэгэн эд зүйл аваагүй, мөн ямар нэгэн эд зүйл эвдэж сүйтгээгүй учраас хүч хэрэглэсэн гэх үйлдлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 69 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.О мэдүүлэхдээ: ...Тухайн тээврийн хэрэгслийг 2018 оны 02 дугаар 14-ны өдөр урьдчилгааг нь өгөөд 9200000 төгрөгийн манай байгууллагаас зээлж авсан байна. Өнөөдрийн байдлаар тухайн тээврийн хэрэгслийн зээлээс 1197500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. гэхдээ дээрх мөнгө төлөгдөж дуусах хүртэл өдөр бүр хүү бодогдох учраас шүүхийн шийдвэр гарах хүртэл хүүг нь буруутай этгээдээс нэмж нэхэмжилмээр байна. ...Манай байгууллагын зүгээс мэдэхгүй. Цагдаагийн байгууллагаас утсаар ярьж дээрх тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэдгийг нь хэлсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн125-126 дугаар хуудас/ 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 2-6 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол/Хх-ийн 76 дугаар хуудас/

Тоёото приус-20 маркийн  98-26УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын Тамгын газрын үнэлгээ тогтоох комиссын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №321 дугаартай дүгнэлт/Хх-ийн 84 дүгээр хуудас/

Дамно ХХК-ний үнэлгээний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №20-72 дугаартай тайлан/Хх-ийн 29-30 дугаар хуудас/

Шүүгдэгч Л.Г, Д.О, Б.Н, Л.Б нарын оршин суугаа баг, хорооны засаг даргын тодорхойлолт/Хх-ийн 90, 96, 102, 107 дугаар хуудас/

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас/Хх-ийн 92, 98,104,109 дүгээр хуудас/

Тоёото приус-20 98-26 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/Хх-ийн 78 дугаар хуудас/

Аллианс капитал ББСБ, шүүгдэгч Л.Балдбаатар нарын хооронд байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №16287 тоот зээлийн гэрээний хуулбар/Хх-ийн 79-80 дугаар хуудас/

Шүүхийн шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №01/331 дугаартай шүүгдэгч нарын хувийн байдлаар гаргасан тодорхойлолт,

Хохирогч буюу иргэний нэхэмжлэгчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй нотлох баримтууд байгаа боловч хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Л.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийн хамжигчаар оролцсон, шүүгдэгч Л.Г, Д.О, Б.Н нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болохыг шалгаж тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогүй байна гэж үзлээ.

 

Нэг.Шүүгдэгч  Л.Б, Л.Г, Д.О, Б.Н нарыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч Л.Б, Л.Г, Д.О, Б.Н нь 2020 оны 02 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах *** ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайгаас бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөл эзэмшил, итгэмжлэгдэн хариуцсан эд хөрөнгийг авах зорилгоор довтолсноор эхэлж, төгсдөг гэмт хэрэг бөгөөд довтлогч этгээдэд саад, бэрхшээл учруулж байгаа аливаа зүйлийг арилгах зорилгоор бусдын амь нас эрүүл мэндэд аюул учруулахаар хүч хэрэглэн заналхийлж, довтолж байгаа этгээдийн идвэхтэй, гэм буруугийн шууд санаатай үйлдлийг ойлгох ба улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг алтны уурхайн хамгаалагч нарын сэтгэцэд нөлөөлж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон, айлган сүрдүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч нарын хэн, хэрхэн яаж ямар идвэхтэй үйлдлээр хэн гэдэг хамгаалагчийн сэтгэцэд хэрхэн яаж хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон эсэхийг шалгаж тогтоогоогүй  байна. Сэтгэцэд нөлөөлсөн гэдэгт довтлогч этгээд хохирогчийн сэтгэцийн үйл ажиллагааг алдагдуулах, хордуулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ямар нэгэн эм бэлдмэл бодис хэрэглэснийг ойлгохоос гадна ямар нэгэн идвэхтэй үйлдэл, үг хэлэлгээр илэрхийлэгдэхийг тус тус ойлгоно.

Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт гэмт хэргийн хамжигчаар оролцсон, шүүгдэгч Л.Г, Д.О, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдснээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хүлээн авч шүүгдэгч нарыг уг зүйл ангиар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байх ба улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруугийн дүгнэлтдээ тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч нар хэнд хэрхэн яаж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр хэнийг заналхийлсэн эсэх нь хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын шинжлэн судлагдсан шүүгдэгч   Л.Б, Л.Г, Д.О, Б.Н нарын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ц.Баттулгын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Мөн хамгаалалтын ажилтан Ц.Бг гэрчээр мэдүүлэхдээ ...Тэр хүмүүс хууль бусаар нэвтэрч үйлдвэрийн байрны хаалгыг эвдэж эхэлсэн. Мөн үйлдвэр дотор байсан хаалга бусад зүйлсийг эвдэж сүйтгэсэн. Тэгээд 30 орчим минутын дараа бүх хүмүүс гараад явсан. Дахин 30 орчим минутын дараа дахин хүмүүс ирж манай уурхайд нэвтэрч үйлдвэрийн байрны хаалга цонхыг эвдлэн, дотор нь байсан бас хаалга бусад зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан. Тухайн манай уурхайн байрлуу нэвтэрсэн хүмүүсийн ихэнх нь масктай, малгай өмсчихсөн согтуу хүмүүс байсан. Тэднийг таних боломж байгаагүй. Бүгд турбо, хүрз жоотуу зэрэг юм барьчихсан байсан. .../Хх-ийн 15 дугаар хуудас/ гэх мэдүүлгийг өгдөг боловч  шүүгдэгч нарын хэн ямар үйлдэл, үг хэллэг хэлж заналхийлж, хүч хэрэглэсэн гэдгийг тодорхойлж эх сурвалжаа зааж чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч нар нь Цагаанчулуутын алтны уурхай руу явж алттай шороо, чулуу авахаар явсан гэдгээ хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас эхлээд, шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл тогтвортой мэдүүлсээр ирсэн ба гэрч Ц.Бг гэрчээр мэдүүлэхдээ: ...Уурхайн байрнаас гарахдаа үйлдвэрийн байран дотроос тээрмийн хуяг төмрийг л зөөгөөд байсан ...гэх мэдүүлэг/Хх-ийн 15 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгээс үзэхэд хамгаалагч Ц.Даваадорж болон бусад хамгаалагч нар нь тухайн үйл явдлыг харсан, хүмүүс уурхайн баяжуулах үйлдвэрээс юу авч гарч байгаа талаар харж мэдэж байснаас үзэхэд шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогдоогдож байна.

Тиймээс шүүгдэгч Л.Б, Л.Г, Д.О, Б.Н нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг буюу *** ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайгаас алтны тээрмийн хамгаалалтын хуяг төмрийг авахдаа хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл тогтоогдохгүй  байна гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч нар уг гэмт хэргийг үйлдэхдээ амар хялбар аргаар ашиг орлого олох зорилготой, бусдын эд хөрөнгөд халдсан, өөрсдийн үйлдийг хууль бус гэдгийг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэсэн гэм буруугийн шууд санаатай үйлдэл буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Л.Б энэ гэмт хэрэгт хамжигчаар оролцсон ба “Гэмт хэргийн хамжигч” гэж аливаа этгээд гэмт хэрэг үйлдэхээр идвэхтэй үйлдэл хийх үед түүний хууль бус үйлдлийг дэмжиж саад бэрэхшээлийг арилгах, гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг зөөж зөөвөрлөх, гэмт хэрэг үйлдэхэд машин механизм болон бусад зэвсэг хэрэгслээр туслаж идвэхтэй үйлдлээр дэмжлэг үзлүүлж байгаа этгээдийг гэмт хэргийн хамжигч гэж ойлгох бөгөөд Л.Б нь гэмт хэрэгт урьдчилан амлаж тээврийн хэрэгслээр хангаж, гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг авч зугтаах, гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор ирсэн этгээдээс холдох, тээврийн хэрэгсэлд үлдэж бэлэн байдалтай байгаа үйлдлээр гэмт хэргийн хамжигч болно.

Харин Л.Г, Д.О, Б.Н нар бүлэглэн гүйцэтгэгчээр оролцсон ба “Бүлэглэн гүйцэтгэх” гэж хоёр буюу түүнээс дээш этгээд гэмт хэрэг үйлдэхээр сэтгэл санаа, идвэхтэй үйлдлээр нэгдсэн этгээдүүдийн нэгдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Л.Г, Д.О, Б.Н нарыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ сэтгэл санаагаар нэгдэж, ашиг орлого олох зорилготой идвэхтэй үйлдлээр нэгдсэн бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзнэ.

 

Тиймээс прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд шүүгчийн дотоод итгэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлж дүгнэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд..

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий бичгийн нотлох баримтыг шалгаж үзээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар буюу эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт гэмт хэргийн хамжигчаар оролцсон, шүүгдэгч Л.Г, Д.О, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйчилж, шүүгдэгч  Л.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэмт хэргийн хамжигчаар оролцсон, шүүгдэгч Л.Г, Д.О, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

   Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Сг гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн арилсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

   Гурав.Шүүгдэгч Л.Б, Л.Г, Д.О, Б.Н нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүгдэгч Л.Б, Л.Г, Д.О, Б.Н нар нь 2020 оны 02 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг, Цагаанчулуутын алтны уурхайн баяжуулах үйлдвэрээс тээрмийн хуяг төмрийг буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг, шүүгдэгч Л.Г, Д.О, Б.Н нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, гэмт хэрэг үйлдэхэд өөрийн эзэмшлийн тоёото приус-20 загварын 98-26УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хангаж гэмт хэргийн хамтран оролцогч буюу гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэм буруутай, шүүгдэгч Л.Г, Д.О, Б.Н бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Л.Бт мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Г, Д.О, Б.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн  хариуцлага хүлээлгэхдээ бусдад учруусан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  Аллинас Капитал ББСБ-ын эзэмшлийн тоёото приус-20 загварын 98-26УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг үнэлгээ тогтоох комиссоос үнэлсэн үнэлгээгээр буюу шүүгдэгч Л.Баас 1250000 төгрөгийг, шүүгдэгч Л.Ггоос 1250000 төгрөгийг, шүүгдэгч Д.Оаас 1250000 төгрөгийг, шүүгдэгч Б.Наас 1250000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Л.Б, Л.Г, Д.О, Б.Н нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

 Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2.2, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржигон овогт Лхагвадуламын Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, шүүгдэгч Хайрхан овогт Лхагважавын Г, шүүгдэгч Боржигон Даваадоржийн О, шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Г, шүүгдэгч Д.О, шүүгдэгч Б.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйчилсүгэй.

2.Шүүгдэгч Боржигон овогт Лхагвадуламын Быг бусдыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Хайрхан овогт Лхагважавын Г, шүүгдэгч Боржигон Даваадоржийн О, шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Н нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

3.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Сг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн арилсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт 03/гурав/жил, 05/тав/сарын хугацаагаар, шүүгдэгч Л.Гг 03/гурав/жил, 05/тав/сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Оыг 03/гурав/жил, 05/тав/сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Ныг 03/гурав/жил, 05/тав/сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Л.Г, Д.О, Б.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            6.Шүүгдэгч Л.Б, Л.Г, Д.О, Б.Н нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

7.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн Аллианс Капитал ББСБ-ын эзэмшлийн тоёото приус-20 маркийн 98-26УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Аллианс Капитал ББСБ-ын эзэмшлийн тоёото приус-20 загварын 98-26УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлгээ тогтоох комиссоос үнэлсэн  хэмжээгээр шүүгдэгч Л.Браас 1250000/нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Л.Ггоос 1250000/нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Д.Оаас 1250000/нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Наас 1250000/нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгоусгай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Бт оногдуулсан 03 жил 05 сарын хугацаагаар, Л.Гд оногдуулсан 03 жил 05 сарын хугацаагаар, Д.Од оногдуулсан 03 жил 05 сарын хугацаагаар, Б.Н оногдуулсан 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тус тус тэнссүгэй.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Б, Л.Г, Д.О, Б.Н нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Б, Л.Г, Д.О, Б.Нт нарыг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

            12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            14.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

   15.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Б, Л.Г, Д.О, Б.Н нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ