Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2017/00391

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 30 өдөр          Дугаар 101/ШШ2017/00391          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Мэргэжилтний 13 дугаар байр, 6 тоотод Дансран овогт Рэнцэнгийн Гансүх /РД:ЦБ73042073/-ийн нэхэмжлэлтэй, 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.  

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Гансүх шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Рэнцэнгийн Гансүх миний бие 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Цагдаагийн Ерөнхий Газрын Дотооцийн Цэргийн 0230 дугаар ангид цэрэг цагдаагаар хугацаат цэргийн алба хаасан. Тухайн үед ЦЕГ-ын даргын 1992.06.06-ны өдрийн 178-р тушаалаар бэлтгэл цэргийн үүрэгтнээр халагдаж, ЦЕГ-ын Эргүүл Хамгаалалтын 0801 дүгээр хорооны захирагчийн 1992 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/272 дугаар тушаалаар 1992.07.01-ний өдрөөс тус хорооны 6-р сумангийн 2-р салаанд цагдаагаар томилогдон эргүүлийн цагдаагаар ажилласан билээ. Намайг тухайн үед УБ хотын Найрамдlын районы цэргийн хэлтсийн дарга хурандаа Л.Цэвэгдоржийн гарын үсэгтэй 1991.09.16-нд олгосон “Цэргийн батлах”-ын

№ 21 хуудсанд 1991.9.16-нд цэргийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн тухай тэмдэглэлтэй,

№ 6 хуудсанд 1991.9.30-1992.7.30 -ны хооронд 0230-р ангид цэрэг цагдаагаар алба хаасан тэмдэглэл, тамгатай,

№ 5 хуудсанд 1991.11.15-ны өдөр цэргийн тангараг өргөсөн, 1992.06.06-нд ЦЕГ-ын даргын 178-р тушаалаар бэлтгэлээр халсан тухай тэмдэглэл / тус ангийн захирагч дэд хурандаа н.Чулууны гарын үсэг ангийн тэмдэгээр/ баталгаажуулагдсан.

ЦЕГ-ын Төв архивын газрын 2016 оны 08 сарын 18-ны 13/1902 тоот лавлагаанд цэргийн алба хаасан талаар дурьдагдаагүй байсан тул цэргийн алба хаасан тухай лавлагаа авахаар дахин хүсэлт гаргахад ЦЕГ-ын Төв архивын газрын 2016 оны 09 сарын 19-ний 13/2205 дугаар бүхий албан бичигт "... Таныг ЦСЕГазрын 0230-р ангид цэргийн алба хаасан тухай Дотоодын цэргийн 0230 дугаар ангийн 1991-1992 онд цэргийн алба хаасан цэргүүдийн анкет, бүртгэлийг шүүж үзэхэд манай хадгаламжийн санд холбогдох баримт байхгүй байна." гэж хариу өгсөн. Цэргийн алба хаасан тухай ЦЕГ-ын Төв архивын газрын баримт, холбогдох лавлагаа авах боломжгүй байдлаас шалтгаалан хууль ёсны ашиг сонхлоо хамгаалах үүднээс шүүхээр хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох шаардлага бий болж байна.

Миний бие хугацаат цэргийн алба хааж байх үедээ тангараг өргөх ажиллагааны үеэр авахуулсан зураг, салааны байлдагч нартай авахуулсан зураг, жагсаалын дарга н.Бямбадорж, салааны орлогч Ганбат нартай авахуулсан зурагтай бөгөөд нэг салаанд алба хааж хамт зургаа авахуулсан Бурмаагийн Эрдэнэбилэг, Батчулууны Манлайбаяр нар гэрчлэн тодорхойлолт гаргасан болно.

Иймд иргэн Р.Гансүх намайг 1991 оны 10 сарын 01-нээс 1992 оны 07 сарын 01-нийг хүртэл "Хугацаат цэргийн алба хаасан" байдлыг тогтоож өгнө үү.

2. Р.Гансүх миний бие ЦЕГ-ын Эргүүл Хамгаалалтын 0801-р хорооны захирагчийн 1992 оны Б/172-p тушаалаар мөн оны 07-р сарын 01-ний өдрөөс тус хорооны 6-р сумангийн 2-р салаанд цагдаагаар томилогдон 1998 оны 8-р сарын 03-ны өдөр хүртэл ажилласан. Эргүүл хамгаалалтын 0801-р хороо нь 1990-ээд оны нийгэм, улс төр, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотын гудамж талбай, олон нийтийн газруудад тодорхой чиглэл маршрутын дагуу эргүүлийн чиг үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг байсан учраас албан тушаалыг "Эргүүлийн цагдаа" бус харин "цагдаа"-гаар томилж байсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас МУ-ын Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д " цагдаагийн алба хаагчийн...эргүүл, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцно. " гэсэн хуулийн заалтын зохицуулалтыг гагцхүү "эргүүлийн цагдаа", "эргүүлийн офицер" -оор гэж албан тушаалын нэршлийг үндэслэн хэрэгжүүлж байгаа нь эргүүлийн цагдаагаар ажилласан боловч тушаал нь цагдаагаар бичигдсэн цагдаагийн алба хаагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна. Бидний тухайн цаг үед хариуцсан чиглэл маршрутын дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсныг 0801-р хороонд ажиллаж байсан нийт офицер, цагдаа нар гэрчлэх бөгөөд тэдний төлөөлөл болгож Б.Эрдэнэбилэг, Б.Манлайбаяр нар Эргүүл хамгаалалтын 0801-р хороонд эргүүлийн цагдаагаар ажиллаж байснаа гэрчлэн тодорхойлолт гаргасан болно. Түүнчлэн тухайн үед хамт ажиллаж байсан Х.Хадбаатар шүүхэд хандан "Эргүүлийн цагдаа"-гаар ажиллаж байснаа тогтоолгосон юм.

 

Иймд миний Эргүүл хамгаалалтын 0801-р хороонд 1991.07.01-нээс 1998.08.03-ныг хүртэл эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Гансүх “ хугацаат цэргийн алба хаасан болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох” хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг цэргийн тэтгэвэр тогтоолгох гэтэл цэргийн алба хаасан талаарх баримт архивт байхгүй, тушаал эргүүлийн цагдаагаар бус цагдаа гэж гарсан байгаа тул шүүхээр тогтоолгох шаардлагатай байна гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Р.Гансүхийн хугацаат цэргийн алба хаасан болон ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт зааснаар шүүх хянан шийдвэрлэх ёстой байна.

 

Нэхэмжлэгч Р.Гансүх Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 0230 дугаар ангид 1991 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 сарын 01-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Эргүүл хамгаалалтын 801 дүгээр ангид 1992 оны 7 сарын 01-ний өдрөөс 1998 оны 8 сарын 3-ны өдрийг хүртэл эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын 2016 оны 8 сарын 18-ны өдрийн 13/1902 тоот ... Рэнцэнгийн Гансүх нь Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хорооны захирагчийн 1992 оны 7 сарын 4-ний өдрийн Б/272 дугаар тушаалаар 1992 оны 7 сарын 1-ний өдрөөс тус хорооны 6 дугаар сумангийн 2 дугаар салаанд цагдаагаар /эргүүлийн/ томилж, дэд ахлагч цол олгож, .... мөн захирагчийн Б/242 тоот тушаалаар 1998 оны 8 сарын 03-ны өдрөөр үүрэгт ажлаас тасалбар болгон өөрчилж, ... гэсэн лавлагаа, Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хорооны захирагч, дэд дарга нарын 1998.06.02-ны өдрийн Р.Гансүхийн ажил байдлын ...Р.Гансүх нь тус хороонд эргүүлийн цагдаагаар орж 6 жил ажилласан, цагдаагийн дээд сургуульд суралцуулахаар тодорхойлов... гэсэн тодорхойлолт, 1995.10.15, 1996.10.26-ны өдөр 0801-р ангийн захиргаанаас Р.Гансүхийн ажил байдлын талаар тодорхойлж байсан тодорхойлолт, цэргийн алба хааж байсан үеийн болон ажиллаж байсан хугацаандаа авахуулж байсан фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэрч Б.Эрдэнэбилэгийн “... Би 1991 оны 9 сарын 1-ний өдөр Дотоодын цэргийн 230-р ангид Р.Гансүхтэй 1-р суман 2-р салаанд хувиарлагдаж 1992 оны 7 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хамт хаасан. Бид 2 цэргийн албанаас 1992 оны 7 сарын 1-ний өдөр халагдаад Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын 0801-р хороонд эргүүлийн цагдаагаар ажиллаж эхэлсэн. Би 1994 оны 9 сарын 1-нд сургуульд сурахаар болсон. 1996 онд Гансүх манай сургуульд сонсогчоор ирсэн...”, Б.Манлайбаярын “...Би 1991 оны 10 сарын 30-ны өдөр Дотоодын цэргийн 230-р ангид цэргийн албанд татагдсан. Р.Гансүх, Б.Эрдэнэбилэг нартай хамт цэргийн алба хаасан. 1992 оны 7 сарын 1-ний өдөр халагдаад үргэлжлүүлээд Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын 0801-р хороонд эргүүлийн цагдаагаар хамт ажиллаж эхэлсэн. Бидний хамт авахуулж байсан зураг байгаа ...” гэх мэдүүлгүүд нь Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын 2016.11.17-ны өдрийн 19/2653, 2016.09.21-ний өдрийн 13/2225 дугаартай архивын лавлагаанууд,  фото зураг зэргээр тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгүүдийг ач холбогдолтойд үнэлсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Р.Гансүхийн  Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 0230 дугаар ангид 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасныг, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хороонд 1992 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1998 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

 

Р.Гансүхийн эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан нь тогтоогдсон тул Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу дээрх ажилласан жилийг харъяалах Нийгмийн даатгалын байгууллага нь хуульд заасан хугацаагаар тооцож, тогтоох нь зүйтэйг дурдаж байна.

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дансран овогт Рэнцэнгийн Гансүх /РД:ЦБ73042073/-ийн Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 0230 дугаар ангид 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасныг, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хороонд 1992 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1998 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл эргүүлийн цагдаагаар ажиллаж байсныг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТЦЭЦЭГ